Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

41-р бүлэг Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ

Хүний уг чанарын зүйлс юу вэ? Чи хүний завхрал, дуулгаваргүй байдал, дутагдал, өө сэв, үзэл, цаад санааны талаар л мэддэг, гэхдээ хүний уг чанарын дотоод хэсгүүдийг олж илрүүлж чаддаггүй—чи гаднах үе давхаргыг л мэддэг боловч үүний эх үүсвэрийг олж илрүүлж чаддаггүй. Зарим нь бүр “Хараач, би хүний уг чанарыг ойлгодог; би өөрийнхөө ихэрхүү занг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хүний уг чанар биш гэж үү?” хэмээн хэлж, эдгээр өнгөц зүйлийг хүний уг чанар гэж боддог. Үүнийг зөвхөн онолын үүднээс хүлээн зөвшөөрөх нь хангалттай биш. Ихэрхүү зан бол хүний уг чанарын зүйл бөгөөд тэр нь үнэн. Өөрийнхөө уг чанарыг ойлгох нь юу вэ? Үүнийг яаж мэдэх вэ? Ямар талаас үүнийг мэдэх вэ? Цаашлаад эдгээр өөр өөр талаас илчлэгддэг зүйлсийг хэрхэн тод томруунаар үзэх ёстой вэ? Сонирхлоор нь дамжуулан хүний уг чанарыг хар. Яаж? Жишээ нь, зарим хүмүүс ялангуяа бүжиглэх дуртай байдаг. Зарим нь ялангуяа дуучдыг эсвэл кино оддыг хайрладаг. Зарим хүмүүс ялангуяа тодорхой хувь хүнийг шүтэн биширдэг. Эдгээр сонирхлыг харахад энэ хүмүүсийн уг чанар юу вэ? Би дахиад нэг энгийн жишээ хэлье: Зарим хүн тодорхой нэг дуучныг үнэхээр тахин шүтдэг, тэгвэл ямар хэмжээнд? Тэд дуучны хөдөлгөөн, инээмсэглэл, үг, үйлдэл болгоныг маш их сонирхох хэмжээнд. Тэд дуучны өмсдөг бүхний зургийг авч, үүнийг нь дуурайн уг дуучин дээр харцаа тогтоодог. Ийм түвшний тахин шүтэх явдал нь хүний уг чанарын талаар юуг харуулдаг вэ? Ийм хүний зүрх сэтгэлд Бурхан биш, зөвхөн тэдгээр зүйл байдгийг энэ нь харуулдаг. Түүний зүрх сэтгэлдээ бодож, хайрлаж, эрж хайж байгаа зүйлс нь Сатаны илчилдэг бүх зүйл юм; тэдгээр нь түүний зүрх сэтгэлийг эзэмддэг ба түүний зүрх сэтгэл тэдгээрийг эн тэргүүнд тавьдаг. Хэрвээ ямар нэгэн зүйлийг дээд зэргээр хайрлавал, тухайн хүн Бурханыг зүрх сэтгэлдээ хүсдэггүй, харин диаволыг хайрладаг, шүтээн тахин шүтэгч юм гэдгийг нь бүрэн баталж, тэрхүү зүйл хүний амь болж, зүрх сэтгэлийг нь эзэмддэг. Иймд түүний уг чанар нь диаволыг хайрлаж, шүтэн мөргөдөг ба үнэнийг хайрладаггүй, Бурханыг хүсдэггүй гэж бид дүгнэж болно. Энэ нь түүний уг чанарыг үзэх зөв зам мөн үү? Энэ нь бүхэлдээ зөв. Хүний уг чанарыг ийнхүү задлан шинжилдэг. Жишээ нь, зарим хүмүүс ялангуяа Паулыг тахин шүтдэг: Тэд үг хэлж, гадна ажиллах дуртай. Тэд уулзаж, ярилцах дуртай; хүмүүс тэднийг сонсож, тэднийг шүтэн мөргөж, тэднийг тойрон хүрээлэхэд тэд дуртай байдаг. Тэд бусдын сэтгэлд нэр сүртэй байх дуртай байдаг ба бусад хүн тэдний дүр зургийг үнэлэхэд тэд талархдаг. Ийм төрлийн ааш авираас бид хүний уг чанарын талаар юуг олж илрүүлдэг вэ? Түүний уг чанарыг шинжилцгээе: Иймэрхүү ааш авиртай ийм төрлийн хүн ямар уг чанартай байдаг вэ? Үүнийг үгээр хэрхэн нэгтгэн дүгнэж болох вэ? Энгийн хүмүүс үүнийг нэвт шувт харж чаддаггүй, харин зөвхөн ааш авирыг л харж чаддаг. Ааш авир болон хүний уг чанарын хоорондох харилцаа юу вэ? Түүний уг чанар нь ямар вэ? Үүнийг тодорхойлж чадахгүй, тийм үү? Хэрвээ тэр үнэхээр ийм маягаар авирладаг бол тэр биеэ тоосон агаад их зантай гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм. Тэр Бурханыг огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэр өндөр байр суурийг эрж хайдаг бөгөөд бусдыг захирах эрх мэдэлтэй байж, тэднийг эзэмдэж, тэдний сэтгэлд нэр сүртэй байхыг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр зураг юм. Түүний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон агаад их зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Энэ нь түүний уг чанар биш гэж үү? Эдгээр ааш авираас түүний уг чанарыг тодорхой харж болно. Жишээлбэл, зарим хүмүүс ялангуяа бусдын зарцуулалтыг ашиглаж, бүх зүйл дээр өөрсдийнхөө ашиг сонирхлыг эрж хайх дуртай байдаг. Тэдний хийдэг юу ч тэдэнд ашиг тустай байх ёстой, эс бөгөөс тэд үүнийг хийхгүй. Ямар нэгэн давуу тал олгохгүй л бол тэд ямар нэг зүйлд санаа зовдоггүй бөгөөд тэд бүх зүйл дээр өөрсдийн гэсэн далд шалтгаантай байдаг. Өөрсдөд нь ашигтай хэний ч талаар тэд сайнаар ярьдаг ба өөрсдөд нь бялдуучилдаг хэнийг ч тэд өргөмжилдөг. Өөрсдийнх нь дуртай хүмүүс асуудалтай байх үед ч гэсэн тэдний зөв гэж хэлдэг бөгөөд тэднийг халхалж, хамгаалахаар ихэд оролддог. Ийм төрлийн хүн ямар уг чанартай байдаг вэ? Эдгээр ааш авирынх нь дагуу тэдний уг чанарыг тодорхой харж болох уу? Тэд өөрсдийнхөө үйлдлээр дамжуулан завшааныг шударга бусаар ашиглахаар хичээж, цаг үргэлжид, хаа сайгүй арилжаа наймааны ааш авир гаргадаг, иймээс тэдний уг чанар нь үнэн сэтгэлээсээ ашиг хонжоонд шунасан байдалтай байдаг. Тэд бүх зүйл дээр өөрсдийнхөө төлөө байдаг. Тэд ашигтай л биш бол өглөө эрт босохгүй. Тэд бол ханаж цаддаггүй, хамгийн аминч хүмүүс, иймээс тэдний уг чанар нь үнэнийг хайрлах биш, мөнгийг хайрлах явдал юм. Тэр нь тэдний уг чанарыг төлөөлдөггүй гэж үү? Зарим хүн хийж байгаа бүхэндээ эмэгтэйчүүдийн талаар бодож, хаашаа ч явсан эмэгтэйчүүдийг эргүүлж, эмэгтэйчүүдэд сэтгэл татагддаг. Үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд бол тийм хүний дур хүслийн бай бөгөөд зүрх сэтгэлд нь өндөр хүндлэл хүлээдэг. Тэрээр үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн төлөө амиа өгөхөд бэлэн байдаг. Тэр юуг ч хаяж чадна—эмэгтэйчүүд бол зүрх сэтгэлийг нь дүүргэдэг зүйл. Түүний уг чанар ямар вэ? Түүний уг чанар бол эмэгтэйчүүдийг хайрлаж, тэднийг шүтэн мөргөх явдал, иймээс тэр бол хорон муу, шунахай уг чанартай завхай зайдан хүн юм. Энэ нь түүний уг чанар биш гэж үү? Түүний ааш авир шунахай уг чанарыг илчилдэг—тэр зүгээр л хааяахан гэм нүгэл үйлдэж эсвэл энгийн хүмүүсээс бага зэрэг дор авирладаггүй—түүний зүрх сэтгэл эдгээр зүйлд аль хэдийн бүрэн автаж, энэ нь түүний уг чанар, мөн чанар болсон байдаг. Тиймээс эдгээр зүйл түүний уг чанарын илэрхийлэл болсон билээ.

Хүний уг чанарын дотоод хэсгүүд байнга, хором бүрд өөрсдийгөө илчилж байдаг. Хүний хийдэг зүйл юу байхаас үл хамааран энэ нь тухайн хүний уг чанарыг илчилж чадна. Хүмүүсийн хийж байгаа бүх зүйлд өөрсдийн гэсэн зорилго байдаг ба энэ нь зочломтгой зангаар хангах ч бай, сайн мэдээг номлох ч бай эсвэл өөр ямар ч төрлийн ажил бай тэдгээр нь өөрийн мэдэлгүйгээр уг чанарынх нь нэг хэсгийг илчилдэг, учир нь хүний уг чанар бол түүний амь бөгөөд амьдарч байх хугацаандаа хүмүүс уг чанартаа хөтлөгддөг. Хүний уг чанар нь тохиолдлоор эсвэл санаандгүйгээр илчлэгддэггүй; харин ч энэ нь хүний мөн чанарыг бүрэн төлөөлдөг бөгөөд хүний яс, цуснаас урсан гарч байгаа бүхэн нь түүний уг чанар болоод амийн төлөөлөл юм. Зарим хүн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хайрладаг. Бусад нь мөнгийг хайрладаг. Зарим нь ялангуяа байр суурийг хайрладаг. Зарим нь ялангуяа нэр хүнд болон өөрсдийнхөө хувийн дүр зургийг үнэлдэг. Зарим нь ялангуяа шүтээнүүдийг хайрлаж эсвэл бишрэн шүтдэг. Мөн зарим хүн зүрх сэтгэлдээ хэнд ч бууж өгөлгүй, нэр сүрийн төлөө хичээн, нэн биеэ тоосон, их зантай байдаг бөгөөд тэд бусдаас ялгарч, бусдыг захирах эрх мэдэлтэй байхыг хүсдэг. Олон янзын өөр уг чанар байдаг ба тэдгээр нь хүмүүст ялгаатай байдаг боловч тэдний нийтлэг элементүүд нь Бурханыг эсэргүүцэх, Түүнээс урвах явдал юм. Ийм байдлаараа тэд бүгд адилхан.

Одоо аминчхан хүнийг харцгаая. Аминч занг хүний уг чанарын элемент гэж хэлж болно; энэ элемент хүн бүхэнд байдаг. Зарим хүмүүс туйлын аминч бөгөөд тэрхүү дээд зэргийн түвшин нь тэдний уг чанарыг төлөөлдөг. Хүн бүхэн ямар нэг хэмжээгээр аминч байдаг боловч ялгаа бий. Бусадтай харилцах үедээ зарим хүмүүс тэднийг халамжилж, харж хандаж, тэднийг анхаарч, хийж байгаа бүхэндээ тэдэнд санаа тавьдаг. Бусад хүмүүс ийм байдаггүй; ах эгч нарыг зочноор хүлээн авахдаа тун аминчхан байдаг хүнийг аваад үз: Өөрийнх нь гэр бүлийнхэн боломжит хамгийн сайн хоолыг иддэг боловч ах эгч нар гэрт нь ирэх үед тэр тэдэнд бага хэмжээний чанар муутай хоол өгдөг. Сайн зүйлс байх юм бол тэр тэдгээрийг хүүхдүүд, нөхөр болон гэр бүлийнхнийхээ өмнө тавьдаг. Ах эгч нарыг ирэх үед тэр тэднийг шалан дээр унтуулдаг боловч өөрийнх нь хамаатнууд ирэх үед тэдэнд зориулан хамгийн тухтай зохицуулалт хийж, бүх зүйлийг эмх цэгцтэй байлгадаг. Ийм төрлийн хүн бусдыг өчүүхэн төдий ч анхаарч үздэггүй. Бусдыг очих үед гэртээ байлгаж байгаа нь л хангалттай бөгөөд иймээс бусдыг өвдөх үед эсвэл өөр бэрхшээл зовлонтой байх үед нь анзаараагүй мэт авирлан, энэ талаар бүр боддог ч үгүй. Тэд бусдад өчүүхэн төдий ч гэсэн санаа тавьж, эсвэл анхаардаггүй. Тэд зөвхөн өөрсдөдөө болон хамаатнууддаа л санаа тавьдаг. Тэднний энэхүү аминч уг чанар нь бусдад санаа тавих хүсэлгүй байдгийг нь тодорхойлдог. Бусдад санаа тавих нь тэдний хувьд гарз хохирол агаад яршиг түвэг гэж тэдэнд санагддаг. Магадгүй зарим хүн, “Аминч хүн бусдад хэрхэн санаа тавихаа мэддэггүй” хэмээн хэлж учирлах байх. Тэгвэл яагаад тэд өөрсдийнхөө хамаатнуудад тийм сайн хандаж, яагаад тэдний хэрэгцээг бүрэн анхаарч үздэг юм бэ? Тэдэнд юу дутагдаж байгааг болон тодорхой цаг хугацаанд юу өмсөж эсвэл идвэл зохистойг тэд яаж мэддэг юм бэ? Тэд яагаад бусдад тэгж хандаж чаддаггүй юм бэ? Үнэндээ тэд энэ бүхнийг ойлгодог боловч тэд аминчхан бөгөөд тэр нь тэдний уг чанараар тодорхойлогддог. Өнгөрсөн хугацаанд хэсэг зуур гэм нүгэл үйлдсэн зарим эмэгтэйчүүд байдаг боловч тэр нь тэднийг садар самуун болгохгүй. Муу ёрын хүн бол явсан газар бүрдээ, сурсан зангаараа эр эмийн харилцаа тогтоож байдаг, ичгүүрийг мэддэггүй, ёс зүй, ёс суртахуунгүй хүн юм—ийм хүн садар самуун уг чанартай байдаг. Юу хийж байгаагаас эсвэл юун дээр ажиллаж байгаагаас үл хамааран тэд үргэлж өөрсдийнхөө уг чанарыг илчилж байдаг. Тэд ийм уг чанартай бөгөөд өөрсдийгөө хязгаарлаж чаддаггүй. Эдгээр зүйл нь тэдний зүрх сэтгэлийг дүүргэдэг зүйл юм. Тэдний хувьд ийм зүйл хийхгүй байх шалтгаан байдаггүй. Тэд хэсэг зуур тийм зүйл хийхгүй байсан ч гэсэн энэ нь, орчин нөхцөл нь боломж олгоогүйгээс эсвэл тохиромжтой хүмүүс дутмаг байснаас болдог. Хүний уг чанарын зүйлс ийм байдаг; тэдгээрийг хянаж болдоггүй. Зарим хүмүүс ялангуяа хувцас болон гоо сайханд дуртай байдаг ба туйлын өнгөцхөн байдаг. Тийм хүний уг чанар нь өнгөцхөн байдаг. Тэр өмссөн хувцсаа өдөрт хэдэн удаа сольдог. Хэн нэгэн хүн сайхан хувцас өмсөж байгааг эсвэл өөрсдийгөө сайхан будсаныг харах үедээ тэр адилхан л байж чадахгүй бол нойр нь хүрэхээ больдог. Тэр мөнгө зээлээд эсвэл боломжит өөр үнийг төлөөд ч хамаагүй эдгээр зүйлийг олж авах ёстой байдаг бөгөөд хэрвээ тэдгээрийг олж авч чадахгүй бол түүнд Бурханд итгэх зүрх сэтгэл байдаггүй, цуглаанд оролцох хүсэл дутагддаг, Бурханы үгийг унших үедээ ойлгож авч чаддаггүй ба түүний оюун санаа тийм зүйлсээр дүүрэн байдаг. Тэдгээр зүйл түүний оюун санааг эзэмддэг ба түүний бүхий л өдөржингөө боддог зүйл юм. Ийм төрлийн хүн туйлын өнгөцхөн, ихэнх хүмүүсийг бодвол хамаагүй их өнгөцхөн. Энэ нь түүний уг чанарын элемент, түүний ясанд байдаг зүйл юм. Уг чанарын асуудлууд нь сул дорой байх хоромд л хийгддэг зүйл биш, харин амьдралын туршид байнга байж байдаг. Хүний хийдэг бүхэн түүний үнэрийг агуулдаг ба түүний уг чанарын элементүүдийг агуулдаг. Тэдгээр элемент заримдаа илт харагдахгүй байсан ч гэсэн түүний дотор байж л байдаг. Жишээлбэл, зальтай хүн нэг удаа шударгаар ярих үед үнэндээ түүний үгэн дотор үг байдаг ба зальтай зан нь холилдсон байдаг. Зальтай хүн өөрийнхөө хамаатнуудыг, бүр хүүхдүүдээ ч гэсэн оролцуулаад хэнийг ч зальдаж чадна. Чи түүнтэй хэчнээн илэн далангүй байх нь хамаагүй тэр чамаар тоглоом шоглоом хийхээр хичээх болно. Энэ нь түүний уг чанарын жинхэнэ дүр төрх бөгөөд тэр ийм уг чанартай. Үүнийг өөрчлөхөд хэцүү бөгөөд тэр цаг үргэлжид тийм байдаг. Шударга хүмүүс заримдаа овжин, хуурмаг зүйл хэлж болох боловч тийм хүн ихэнхдээ шударга бөгөөд бусадтай харьцах үедээ тэднийг буруугаар ашиглахгүйгээр аливааг шударгаар хийдэг. Бусадтай ярих үедээ тэр тэднийг туршихын тулд аливааг санаатайгаар хэлдэггүй; тэр зэгсэн шударга бөгөөд зүрх сэтгэлээ нээж, бусадтай харилцан ярилцаж чаддаг. Тэр бол шударга хүн гэдгийг хүн бүхэн хэлдэг боловч зальтай байдалтайгаар ярих үе түүнд мөн л байдаг. Тэр нь ердөө завхарсан зан чанарын илэрхийлэл бөгөөд тэр тийм төрлийн хүн биш учраас түүний уг чанарыг төлөөлдөггүй. Хүний уг чанарын тухайд гэвэл, тэрхүү уг чанарын элементүүд юу болох болон завхарсан зан чанар нь юу болохыг чи ойлгох ёстой; чи энэ хоёрыг тодорхой ялгаж салгаж чаддаг байх ёстой. Одоо өөрсдийнхөө уг чанарыг шинжлэхээр оролдоод үз. Зарим нь, “Хааяа би ширүүн ярьдаг” эсвэл “Би соёлгүй агаад хүмүүжилгүй” эсвэл “Үүргээ биелүүлэх үед надад заримдаа бохир зүйл байдаг” гэж хэлэх болно, гэхдээ тэд өөрсдийнх нь уг чанар ямархуу вэ гэдэг тухай эсвэл өөрсдийнх нь хүн чанар сайн эсэх талаар ярьдаггүй. Ийм маягаар тэд өөрсдийнхөө уг чанарыг мэдэж чаддаггүй. Чи үргэлж нуун далдалж эсвэл ичимхий байж болохгүй. Та нар өөрсдийнхөө дотор талыг гүн ухах ёстой. Хэрвээ чи ухан гаргаж чадахгүй бол өөрийнхөө уг чанарыг мэдэж авахгүй бөгөөд хэрвээ уг чанараа мэдэхгүй бол чи өөрчлөгдөж чадахгүй байх болно. Та нар өөрсдийгөө хэрхэн мэдэж авах тухайд нэн хатуу чанд байх ёстой; та нар өөрсдийгөө хуурч, эсвэл хайхрамжгүй байж эсвэл өөрсдийгөө мэхэлж чадахгүй.

Өөрийнхөө уг чанарыг ойлгох нь үндсэндээ чи яг ямар төрлийн хүн болохоо ойлгох явдал юм. Хүн ямар төрлийнх байна, тийм төрлийн уг чанартай байдаг. Жишээлбэл, хэн нэгэн бол ийм, тийм хүн гэж хэлэх нь түүний уг чанарыг хамгийн их дүрсэлдэг. Түүнд ямар төрлийн уг чанар байгаа нь тэр ямар хүн болохыг тодорхойлдог. Хүний амь бол зөвхөн түүний уг чанар юм. Хүний уг чанар ямар болохыг чи хэрхэн хардаг вэ? Чи түүнтэй илүү их харилцаж, тэр ямар төрлийн хүн болохыг илүү их ажиглах хэрэгтэй. Түүний талаарх хамгийн нүдэнд тусахуйц зүйл болон түүний мөн чанар, шинж чанарын төлөөллийг түүний уг чанар болон мөн чанар гэж хэлж болно. Хүний мөн чанарын онцлог нь түүний уг чанарын онцлог юм. Тухайн хүн ямар төрлийн хүн болохыг харах тухайд, ийм маягаар тэднийг харах нь хамгийн үнэн зөв байдаг. Хүний мөн чанар ямар ч бай, тэр нь түүний уг чанар юм. Хүн бол өөрийнхөө уг чанараар тодорхойлогддог төрлийн хүн юм. Жишээлбэл, хэрвээ хүний хамгийн нүдэнд тусахуйц онцлог чанар нь мөнгийг тун их хайрладаг явдал бол түүний уг чанарыг мөнгөнд дуртай хэмээх хоёр үгээр дүгнэж болно. Хэрвэ хүний хамгийн их нүдэнд тусахуйц онцлог шинж нь эмэгтэйчүүдийг хайрлах явдал бөгөөд тэр үргэлж хүүхнүүдтэй холбогдож байдаг бол тэр хорон мууд дуртай, хорон муу уг чанартай юм. Зарим хүмүүс юм идэх хамгийн дуртай байдаг. Хэрвээ чи тийм хүнд бага зэрэг уух юм, мах өгч эсвэл сайхан хоол захиалж өгвөл, тэр чиний төлөө ажиллах болно; иймээс энэ хүн гахай шиг идэмхий ховдог уг чанартай юм. Хүн бүхэнд гайтай өө сэв байдаг ба энэ нь тухайн хүний амьдралын хором бүрд нөлөө үзүүлж, тухайн хүний бүх зүйлд нэвтэрч, түүний хийдэг юм бүхний зорилго болдог. Тэр зүйл хүний уг чанарыг төлөөлдөг. Түүний уг чанар бол өөрийнх нь хамгийн том сул тал юм гэж хэлж болно. Түүний гайтай өө сэв нь түүний уг чанар билээ. Зарим хүн сайн хүн чанартай агаад гадна талдаа ямар нэгэн томоохон өө сэвийг харуулдаггүй мэт санагддаг боловч тэдний нүдэнд тусахуйц араншин нь эмзэг байдал юм. Тэдэнд амьдралын зорилго эсвэл хүсэл тэмүүлэл байдаггүй ба арай ядан амьдардаг. Хэрвээ чи цөөн хэдэн гомдмоор зүйл хэлбэл тэд унах бөгөөд ямар нэгэн зүйлээс болж тэд цаашид итгэхийг хүсэхгүй болох хүртлээ сөрөг болдог. Ийм хүмүүсийн өвөрмөц араншин нь эмзэг байдал бөгөөд тэдний уг чанар нь арчаагүй хулчгар амьтных юм. Зарим хүн туйлын уян сэтгэлтэй байдаг. Тэдний өдөр бүр хэлдэг, хийдэг зүйл болон биеэ авч явах байдал нь сэтгэл хөдлөлийн ертөнцөд амьдардаг. Тэд энэ хүнд, тэр хүнд сэтгэл татагддаг бөгөөд өдөр бүр тэд ач тус хариулж, сайхан мэдрэмжийг эргүүлэн өгөх ёстой байдаг; тэдний хийдэг бүхэн нь сэтгэл хөдлөлийн хүрээнд амьдардаг. Ийм хүний уян сэтгэл хэчнээн хүнд билээ! Үл итгэгч нөхөр нь нас барах үед тэр гурван өдрийн турш уйлах болно. Бусад нь түүнийг оршуулахыг хүсэвч тэр, “Үгүй, тэр миний нөхөр” хэмээн хэлсээр байдаг. Түүнд бүр нас барсан хүнийг гэх мэдрэмж байдаг—түүний сэтгэл хөдлөл хэтэрхий хурц. Сэтгэл хөдлөл нь түүнийг мөхөл рүү нь бүрмөсөн аваачиж, сүйрүүлэх гайтай өө сэв буюу хамгийн том сул тал юм. Хэт хүчтэй сэтгэл хөдлөл нь, тэр үнэнгүй бөгөөд зарчимгүйгээр үйлддэг гэсэн утгатай. Тэр зөвхөн махан биеийг л харгалзан үздэг, мунхаг агаад будилуу хүн юм. Түүний уг чанар нь мэдрэмжинд тодорхой ач холбогдол өгдөг. Иймээс хэрвээ чи өөрийнхөө зан чанарыг өөрчлөхөөр хичээвэл уг чанараа танин мэдэх ёстой. “Гол мөрөн болон уулс өөрчлөгдөж болох боловч хүний уг чанарыг өөрчлөх нь хэцүү.” Хэрвээ хүний уг чанар хэтэрхий муу бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй бол Бурхан түүнийг аврахгүй. Тэрхүү уг чанар нь өөрчлөгдөнө гэж бүү бод. Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ? Чи үнэнийг хайрлагч байж, Түүний ажлыг туулангаа Бурханы үгийн шүүлт болон гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах ёстой, үүгээр дамжуулан чиний доторх сатаны хорыг ариусгадаг. Энэ нь зан чанарын өөрчлөлт юм. Хэрвээ хүний уг чанар маш муу бол, хэрвээ тэр муу ёрын хүн бол Бурхан түүнийг аврахгүй бөгөөд Ариун Сүнс түүний дотор ажиллаж чадахгүй байх болно. Өөрөөр хэлбэл, энэ нь эмч өвчтөнөө эмчилж байгаатай адилхан: Хатгаа авсан хүнийг эмчилж болох боловч уушгины хорт хавдар туссан хүнийг аварч болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь, үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас тухайн хүн эцэстээ өөрийн дуулгаваргүй ба Бурханыг эсэргүүцдэг уг чанараа мэдэж авдаг гэсэн үг юм; хүний завхрал хэтэрхий гүнзгий гэдгийг тэр ойлгодог бөгөөд хүний утгагүй, зальтай занг ойлгодог. Хүний дорд агаад өрөвдөлтэй байдлыг тэр мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тийм хүн Бурханыг мэддэг бөгөөд өөрийнхөө зан чанарыг өөрчилсөн байдаг.

Бүх хүн төрөлхтнийг Сатан завхруулсан ба хүний уг чанар нь Бурханаас урвах явдал юм. Гэхдээ Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтний дунд Бурханы ажилд захирагдаж, үнэнийг хүлээн зөвшөөрч чадах зарим хүмүүс байдаг; тийм хүмүүс үнэнийг олж авч, өөрсдийнхөө зан чанарыг өөрчилж чаддаг. Үнэнийг чин сэтгэлээсээ эрж хайдаггүй боловч итгэлээрээ дагаж явдаг ззарим хүмүүс байдаг. Тэд хэлсэн зүйлийг хийдэг бөгөөд дажгүй хүн чанартай байдаг. Тэд тодорхой хэмжээнд зарцуулж, дэлхий ертөнцийн аж байдлыг орхиж, зовлонг туулах дуртай байдаг. Тийм хүн бат зогсож, аврал хүлээн авах чадвартай байдаг боловч түүний зан чанар өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл тэр үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бөгөөд хоосон сургаалыг ойлгох төдийд л сэтгэл нь ханадаг. Тэр хоосон сургаал сонсож, үүнийг сайн хэмээн бодож, сэтгэлдээ хадгалдаг бөгөөд хоосон сургаалыг ойлгосныхоо дараа тэр өөрийн үүргийг тодорхой хэмжээгээр биелүүлдэг. Тэр өөрийнх нь хувьд зохистой ямар ч байдлаар үйлдэж болно. Гэсэн хэдий ч, үнэний тухайд тэр чин сэтгэлээсээ ханддаггүй; түүний зүрх сэтгэл нь будилаантай бөгөөд үнэний мөн чанарыг хэзээ ч ойлгох чадваргүй байдаг. Ийм хүн бас аврал хүлээн авч, өршөөгдөж чаддаг боловч тэр өөрийнхөө зан чанарыг өөрчилж чаддаггүй. Зан чанарын өөрчлөлтөнд хүрэх нь үнэнийг хайрлах хайр болон үнэнийг хүлээн зөвшөөрөх чадварыг шаарддаг. Үнэнийг хүлээн зөвшөөрөх нь юу вэ? Энэ нь, чи ямар ч завхарсан зан чанартай байх нь хамаагүй эсвэл агуу улаан луугийн ямар хор чиний уг чанарыг хордуулсан байх нь хамаагүй, Бурханы үгээр илчлэгдэх үед нь чи үүнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгэнд туйлын итгэлтэйгээр захирагддаг гэсэн үг юм. Бурханы үгийн дагуу чи өөрийгөө мэддэг. Энэ нь Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм. Бурхан юу хэлэх нь хамаагүй, зүрх сэтгэлийг хэрхэн зүсэх нь хамаагүй, Тэр ямар үг ашиглах нь хамаагүй, энэ нь үнэн мөн л юм бол чи үүнийг хүлээн зөвшөөрч чадах бөгөөд энэ нь бодит байдалтай нийцэж байгаа цагт чи үүнийг танин мэдэж чадна. Чи үүнийг хэр гүнзгий ойлгохоос үл хамааран Бурханы үгэнд захирагдаж чадах бөгөөд ах эгч нарын харилцан ярилцсан Ариун Сүнсний гэгээрлийн гэрлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдаж чадна. Тийм хүний эрэл хайгуул тодорхой түвшинд хүрсэн үед тэр үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөнд хүрч чаддаг. Үнэнийг хайрладаггүй хүн сайн хүн чанартай байж болох боловч тэр үнэний талаар хайхардаггүй, үүнийг чин сэтгэлээсээ эрж хайдаггүй; тэр зарим нэг сайн ажил хийж, Бурханы төлөө зарцуулж, Бурханы төлөө зарим зүйлийг орхиж чаддаг боловч тэр зан чанарын өөрчлөлтөнд хүрч чаддаггүй. Харьцуулан хэлбэл, Петрийн хүн чанар нь бусад элчүүд буюу ах, эгч нарынхтай бараг адилхан байсан боловч тэр үнэнийг гал цогтойгоор эрж хайснаараа бусдаас ялгарсан бөгөөд тэр Есүсийн хэлсэн бүхнийг хичээнгүйлэн эргэцүүлсэн. Есүс, “Ионагийн хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэж асуусан. Тэр шууд, “Би зөвхөн тэнгэрт байдаг Эцгийг хайрладаг бөгөөд газар дээрх Эзэнийг хайрлаагүй” хэмээн хариулсан юм. Дараа нь тэр: “Энэ нь буруу. Газар дээрх Бурхан бол тэнгэр дэх Бурхан юм. Нэгэн Бурхан тэнгэр, газарт хоёуланд нь байгаа биш гэж үү? Би зөвхөн тэнгэр дэх Бурханыг хайрлаж байгаа нь хараахан бодит биш. Би газар дээрх Бурханыг хайрлах ёстой, учир нь зөвхөн тэр үед л миний хайр бодитой болно” гэдгийг ойлгожээ. Тэр Бурханы үгийг эргэцүүлснээр дамжуулан Есүсийн хэлсэн зүйлийг ойлгосон байна. Үүний жинхэнэ утга учир юу вэ? Тухайн хайр бодитой байхын тулд Бурханыг хайрлахдаа хүн газар дээрх бие махбодтой болсон Бурханыг хайрлах ёстой. Тодорхойгүй агаад үл үзэгдэх Бурханыг хайрлах нь жинхэнэ эсвэл бодитой биш. Бодит, үзэгдэх Бурханыг хайрлах нь үнэн юм. Петр Есүсийн үгэн дотроос үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгосон. Бурханд итгэх Петрийн итгэл нь зөвхөн үнэний эрэл хайгуулд төвлөрч байсан нь илэрхий бөгөөд тэр эцэстээ бодитой Бурхан буюу газар дээрх Бурханыг хайрлах хайранд хүрсэн. Петр ялангуяа үнэний эрэл хайгуулдаа үнэнч байв. Есүс түүнд зөвлөх болгонд тэр Есүсийн үгийг хичээнгүйлэн эргэцүүлж байлаа. Ариун Сүнс өөрийг нь гэгээрүүлж, Бурханы үгийг ойлгохоосоо өмнө тэр магадгүй хэдэн сар, жил эсвэл хэдэн жилийн турш эргэцүүлсэн. Ийм маягаар тэр үнэн рүү орсон бөгөөд түүнийг үнэн рүү орсных нь дараа амийн зан чанар нь өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол тэр үүнийг хэзээ ч ойлгохгүй. Чи бичиг үсгийг арван мянган удаа хэлж чадах ч тэдгээр нь бичиг үсэг, хоосон сургаал хэвээр байдаг. Зарим хүмүүс зөвхөн, “Христ бол үнэн, зам, амь” гэж хэлэх болно. Чи эдгээрийг бүр арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн нэмэргүй; чи үүний утга учрыг ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Чи дадлага туршлагаараа дамжуулан олж авсан өөрийнхөө ойлголтыг ойлгомжтой хэлж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдал руу орсон уу? Бурханы үг та нарыг туршлагажиж, мэдэхийн төлөө өгөгдсөн; зөвхөн үгийг хэлэх нь хэрэггүй юм. Бурханы үгийг ойлгож, үүн рүү орсон үедээ чи өөрийгөө мэдэж чадна. Хэрвээ Бурханы үгийг ойлгодоггүй бол чи өөрийгөө мэдэж чадахгүй. Чамд үнэн байх үед л чи ялган салгаж чаддаг; үнэнгүйгээр чи ялган салгаж чадахгүй. Чамд үнэн байх үед л чи хэрэг явдлыг нэвт шувт бүрэн харж чадна; үнэнгүйгээр чи хэрэг явдлыг нэвт шувт мэдэж чадахгүй. Чамд үнэн байх үед л чи өөрийгөө мэдэж чадна; үнэнгүйгээр чи өөрийгөө мэдэж чадахгүй. Чамд үнэн байх үед л зан чанар чинь өөрчлөгддөг; үнэнгүйгээр чиний зан чанар өөрчлөгдөж чадахгүй. Үнэнтэй болсныхоо дараа л чи Бурханы хүсэлд үйлчилж чадна; үнэнгүйгээр Бурханы хүсэлд үйлчилж чадахгүй. Үнэнтэй болсныхоо дараа л чи Бурханд шүтэн мөргөж чадна; үнэнгүйгээр чиний шүтлэг бишрэл зөвхөн шашны зан үйл гүйцэтгэх явдал байх болно. Энэ бүхэн нь Бурханы үгнээс үнэнийг олж авахаас хамаардаг.

Зарим хүн, “Бурханы үгнээс үнэнийг олж авах гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ?” хэмээн хэлэх болно. Хоосон сургаалыг зүгээр л олон дахин ярьснаар чи үнэнийг олж авч чадахгүй; зөвхөн эдгээр үгчилсэн зүйлийн талаар ярилцах чинь ямар хэрэгтэй юм бэ? Чи Бурханы үгийн утга учрыг ухан мэдэж, үүний уг үндэс болон зорьсон үр нөлөөг ойлгох ёстой. Бурханы үгэнд үнэн байдаг, Түүний үгэнд утга учир байдаг, мөн Түүний үгэнд гэрэл байдаг. Түүний үгэн дотор олон зүйл байдаг; энэ нь, үгчилсэн утгыг нь хэлэх төдий хэрэг явдал биш. Би энгийн жишээ хэлье. Бурхан, “Та нар шударга хүмүүс байх ёстой. Зальтай байж болохгүй” гэдэг. Энэ мөр үнэндээ яг юу гэсэн утгатай вэ? Зарим хүн, “Энэ нь зүгээр л зальтай биш, шударга хүн байхыг хэлж байгаа биш гэж үү?” гэдэг. Хэрвээ хэн нэгэн, “Энэ нь өөр юу гэсэн үг вэ?” гэж асуувал тэр хүн үргэлжлүүлэн “Зүгээр л шударга хүн байх явдал бөгөөд зальтай хүн байж болохгүй. Энэ нь ердөө л энэ хоёр зүйл юм” гэж хэлдэг. “Хүн яг яаж шударга хүн байх вэ? Шударга хүн гэж юу вэ? Шударга хүний үндсэн илэрхийлэл ямар байдаг вэ?” “Шударга хүн бол шударга, цэвэр ариунаар ярьж, худлаа хэлдэггүй хүн юм.” “Зальтай хүн гэж юу вэ?” “Зальтай хүн бол хоёрдмол утгаар ярьдаг хүн юм. Хоёрдмол утгаар ярьдаггүй бөгөөд үнэнийг нэмж чимэлгүй ярьдаг хүн бол шударга хүн юм.” Чи хэчнээн их асуух нь хамаагүй, түүнээс зөвхөн ийм ихийг л гаргаж авах болно; хүний сэтгэхүй хэтэрхий энгийн. Бурханы үг шударга хүний талаар юу гэж хэлдэг вэ? Шударга хүний талаарх эхний зүйл нь тэр бусдыг сэжиглэдэггүй. Бурхан үүгээрээ юу гэж хэлж байна вэ? Яагаад Бурхан үүнийг хэлдэг вэ? Үүнийг эргэцүүлэн, сайтар бод; хүмүүс үүний учрыг нь олж чаддаггүй. Хоёрдугаарт, шударга хүн үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Шударга хүн үндсэндээ энэ хоёр болзлыг биелүүлдэг гэж Бурханы үг хэлдэг. Чи Бурханы үгнээс, шударга хүний талаарх дотоод утга учрыг болон энэ нь яг юуг хэлж байгааг, шударга хүний талаарх яг таг тодорхойлолт юу болохыг ойлгож, нарийн зөв тодорхойлолтыг боловсруулах боломжтой болсон; шударга хүн өөр ямар зан авир гаргадгийг, ямар хүн зальтай, ямар хүн шударга болохыг чи Бурханы үгнээс олж мэдэх бөгөөд эдгээр зан авирын өнцгөөс шударга хүнийг дахин хардаг. Тэгээд чи шударга болон зальтай хүмүүс ямар байдгийг, зальтай хүмүүс Бурханы үг, Бурхан болон бусад хүмүүст хэрхэн ханддагийг ойлгох болно. Ийм маягаар чи Бурханы үгийн талаар жинхэнэ ойлголттой болох бөгөөд Түүний үг хийгээд шударга хүн, зальтай хүний талаарх хүний ойлголтын хоорондох ялгаа хэчнээн их болохыг ойлгох болно. Бурханы үгэн дотроос харах үед “Та нар шударга хүмүүс байх ёстой. Зальтай байж болохгүй” гэдэгт илүү олон нарийн учир байдаг. Чи Бурханы үгийн утга учрыг үнэхээр ойлгох үедээ шударга хүн юу болохыг, зальтай хүн юу болохыг мэддэг; үүнийг хэрэгжүүлэх үедээ чи хэрхэн шударга хүн шиг авирлахаа гарцаагүй мэдэх бөгөөд чамд шударга хүн болох зам байх болно, энэ нь гарцаагүй Бурханы стандартад нийцэж чадна. Чамд ийм түвшний чадвар байгаа юу? Хэрвээ чи эдгээр үгийг үнэхээр ойлгож, хэрэгжүүлдэг бол Бурханы зөвшөөрлийг олж авч чадна. Хэрвээ тэр үгийг ойлгодоггүй бол чи шударга хүн байж чадахгүй бөгөөд Бурханы зөвшөөрлийг огтхон ч авч чадахгүй. Бурханы үгийн бодит утгын талаар жинхэнэ ойлголттой болох нь энгийн явдал биш. Чи Бурханы бүх үгний үгчилсэн утгыг тайлбарлаж чадах ба бүх хүн чиний тайлбарыг сайн гэж хэлж, сайшаадаг, иймээс чи Бурханы үгийг ойлгодог гэсэн үг гэж бүү бод. Тэр нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрвээ чи Бурханы үгэн дотроос зарим нэг гэрлийг олж авч, Бурханы үгийн жинхэнэ утгыг ойлгож мэдсэн бол, хэрвээ чи Бурханы үгийн ач холбогдол юу болохыг, үүний авчирдаг эцсийн үр нөлөө юу болохыг хэлж чаддаг бол, зөвхөн тэр үед л Бурханы үгийн талаар зарим нэг түвшний ойлголт байгаа нь тодорхой юм. Иймээс Бурханы үгийг ойлгох нь тийм ч энгийн биш. Бурханы үгийн бичиг үсгийн талаар сайхан тайлбар өгч чадаж байгаа чинь үүнийг ойлгодог гэсэн үг биш. Бурханы үгийн бичиг үсгийг яаж тайлбарлах чинь хамаагүй энэ нь мөн л хүний төсөөлөл болон сэтгэлгээ бөгөөд энэ нь хэрэггүй.

Бурханы үгийг хэрхэн ойлгох ёстой вэ? Гол түлхүүр нь Түүний үгийг үгэн дотроос нь ойлгох явдал юм. Бурхан ярих болгондоо зөвхөн тодорхойгүй байдлаар ярьдаггүй нь мэдээж. Бурханы үгэнд, өгүүлбэр бүрийн дотор цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулга байдаг бөгөөд энэ нь өөр байдлаар илэрхийлэгдэж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ойлгож чадахгүй. Бурханы үг маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр нэвтэрч болохгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний бүх талын бүрэн утга учрыг олж мэдэж чадах бөгөөд туршлагаар дамжуулан бодит нөхцөл байдлын талаарх чиний ойлголтыг Ариун Сүнс гэгээрүүлэхийн хэрээр үлдсэн хэсгүүдийг бүрэн бөглөдөг. Нэг тал нь Түүний үгээр дамжуулан Бурханы үгийг ойлгож, Түүний үгийн онцгой агуулгыг олж мэдэх явдал юм. Өөр нэг тал нь Бурханы үгийг мэдэрснээрээ дамжуулан далд утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Үндсэндээ энэ хоёр замаар дамжуулан Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтонд хүрдэг. Хэрвээ чи үгний үсгээр эсвэл өөрийнхөө сэтгэлгээний төсөөллөөр дамжуулан тайлбарладаг бол хэдий чи үүнийг хамгийн цэцэн цэлмэгээр тайлбарладаг ч гэсэн энэ нь үнэн биш юм. Хэрвээ үүнийг зөв хийхгүй бол чи хам сэдвээс утга учрыг нь авч хаян, Бурханы үгийг буруугаар ойлгох бөгөөд тэр нь бүр ч илүү түвэгтэй юм. Иймээс, Бурханы үгийг мэдэж авахын хэрээр голдуу Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан үнэнийг олж авдаг. Түүний үгийн зөвхөн бичиг үсгийн талаарх ойлголт эсвэл тайлбар нь чи үнэнийг олж авсан гэсэн үг биш. Хэрвээ зөвхөн Түүний үгийн үсгийг л тайлбарлах хэрэгтэй байсан бол Ариун Сүнсний гэгээрэл ямар хэрэгтэй юм бэ? Тэр тохиолдолд тодорхой түвшний боловсролтой байхад л болох ба боловсролгүй хүмүүст л нэлээд бэрхшээлтэй байх байсан. Бурханы ажлыг хүний уураг тархиар ойлгож болдоггүй. Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголт нь үндсэндээ Ариун Сүнснээс ирэх гэгээрлээс хамаардаг; энэ нь үнэнийг олж авах үйл явц юм.

Хүний уг чанарыг мэдэх тухайд, хамгийн чухал зүйл бол дэлхий ертөнцийн талаарх үзэл бодол, амьдралын талаарх үзэл бодол болон үнэ цэнийн өнцгөөс нь үүнийг мэдэх явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Тэдний амьдралын зам болон зарчим нь үндсэндээ, “Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” гэх мэтийн Сатанаас ирсэн үгс байдаг. Газар дэлхийн диаволуудын хаан, агуу хүмүүс болон гүн ухаантнуудын үгс тэдний амь болсон байдаг. Ялангуяа Хятад хүмүүсийн “мэргэн хүн” гэж өргөмжилсөн Күнзийн үгний ихэнх нь хүний амь болсон. Мөн Буддын шашин болон Таоизмын алдартай үгс болон алдартай хүмүүсийн хэлсэн сонгодог онч үгс байдаг; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан болон Сатаны уг чанарын дүрслэл юм. Тэдгээр нь бас Сатаны уг чанарын талаарх хамгийн сайн зураг, тайлбар билээ. Хүмүүсийн зүрх сэтгэлд шингэсэн эдгээр хор нь бүгд Сатанаас ирсэн; тэдгээрийн өчүүхэн жаахан нь ч гэсэн Бурханаас ирээгүй. Эдгээр худал хуурмаг болон утгагүй үг нь бас яг Бурханы үгийн эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал нь Бурханаас ирдэг ба хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас ирдэг гэдэг нь тов тодорхой юм. Иймээс хүний амьдрал болон үнэ цэнийн талаарх үзэл бодлоос нь түүний уг чанар хийгээд тэр хэнд харьяалагддагийг ялган салгаж болно. Улс орны засгийн газар болон алдартай, агуу хүмүүсийн нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний худал хуурмаг болон утгагүй үг нь хүний амь, уг чанар болсон юм. “Хүн бүхэн өөрийхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүхэнд шингэж, хүний амь болсон сатаны алдартай онч үгс юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үгс бас байдаг. Сатан хүмүүсийг улс орон бүрийн уламжлалт соёлоор дамжуулан боловсруулдаг бөгөөд хүмүүсийг сүйрлийн өргөн уудам ангал руу унаж, залгигдахад хүргэсэн, эцэстээ хүмүүс Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Чи энэ дэлхийд маш удаан амьдарч, маш ихийг гүйцэтгэсэн; чи ямар алдартай үгийг мөрдөж амьдарсан бэ?” Тэд, “Хамгийн чухал зүйл бол ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүмүүсийг тэд цохьдоггүй ба бялдуучилдаггүй хүмүүс юу ч биелүүлж чаддаггүй’” гэж хэлэх болно. Ийм яриа нь түүний уг чанарын төлөөлөл биш гэж үү? Түүний уг чанар нь байр суурь олж авахын тулд ямар ч аргыг үл хайрлах явдал; албан тушаалтан байх нь түүний амь юм. Хүмүүсийн амьдрал, аливааг зохицуулдаг байдал болон түүний биеэ авч явах байдал, бусадтай харилцах харилцаанд мөн л сатаны олон хор бий—тэд бараг өчүүхэн төдий ч үнэнгүй байдаг—жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, амжилтын төлөөх тэдний зарчим эсвэл аливааг хийх тэдний арга зам. Хүн бүхэн агуу улаан луугийн хороор дүүрсэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Иймээс хүмүүсийн яс, цусаар урсаж байдаг зүйл нь бүгд Сатаны зүйл юм. Дэлхий ертөнцийн амжилтанд хүрдэг хүн бүхэнд өөрийн гэсэн амжилтанд хүрэх зам болон нууц байдаг, тэгвэл тэрхүү нууц нь түүний уг чанарыг илүү сайн төлөөлдөггүй гэж үү? Энэ хүмүүсийн уг чанар хэтэрхий овжин байдгийг харж болно; тэд тийм өндөр албан тушаалтнууд бөгөөд дэлхий ертөнцөд тийм агуу зүйлсийг хийсэн. Тэдний уг чанар маш их дотуур тамиртай, хорлонтой байдаг—тэд юуг ч хийх чадвартай. Хүнийг Сатан хэтэрхий гүн завхруулсан. Сатаны хор хүн бүрийн цусаар урсаж байгаа бөгөөд хүний уг чанар илт завхарсан, хорон муу, харгис агаад Сатаны гүн ухаанаар дүүргэгдэж, үүнд автсан—энэ нь Бурханы эсрэг бүрэн тэрсэлдэг уг чанар юм. Ийм байдлаар задлан шинжилбэл хүний уг чанарыг бүгдэд мэдэгдэж болно.

Хүн Бурханыг мэддэг, мөн үнэнтэй байх үедээ л гэрэлд амьдардаг; дэлхий ертөнцийн талаарх түүний үзэл бодол, амьдралын талаарх үзэл бодол өөрчлөгдсөн үед л тэр үндсээрээ өөрчлөгддөг. Тэр амьдралын зорилготой агаад үнэний дагуу биеэ авч явах үед; Бурханд туйлын захирагдаж, Бурханы үгээр амьдрах үед; тэр итгэлтэй байж, сэтгэлдээ гүнээ гэрэлтсэн байх үед; түүний зүрх сэтгэл харанхуйгаас ангид байх үед; тэр Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлагдалгүй амьдрах үед—зөвхөн тэр үед л тэр жинхэнэ хүний амьдралаар амьдарч, үнэнийг эзэмшсэн хүн болдог. Үүнээс гадна, чамд байгаа бүх үнэн Бурханы үгнээс, Бурханаас Өөрөөс нь ирдэг. Бүхий л орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч—Хамгийн Дээд Бурхан—чамайг жинхэнэ хүний амьдралаар амьдарч буй жинхэнэ хүн хэмээн зөвшөөрдөг. Үүнээс илүү утга учиртай зүйл юу байх юм бэ? Тэр нь үнэнтэй хүн юм. Хүний түүхийн мянга мянган жилийн туршид, Сатаны эзэмшил доорх одоогийн ертөнцөд хэн амьдралыг олж авсан юм бэ? Хэн ч биш. Яагаад тэр вэ? Тэд бүгдээрээ Бурханыг эсэргүүцсэн хүмүүс юм. Тэдний амьдарч, амиа аргацаасан бүхэн нь Сатанаас ирж, Сатанаар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Бурханы үгийн яг эсрэгээр байдаг. Иймээс тэд бол Бурханыг эсэргүүцдэг, Түүний хараалыг амсдаг амьтад бөгөөд тэдэнд ярих ямар ч амьдрал байхгүй. Хэдийгээр тэд “урт удаан хугацаанд нэр алдраа үлдээж”, “өөрсдийнхөө нэрийг зуун үедээ өвлүүлэн үлдээж”, “үүрдийн алдрыг эдэлж”, “үүрдийн нэртэй байхыг” хүсдэг боловч энэ нь бүгд утгагүй зүйл юм. Үнэндээ тэд хүний төрлөө дахин хэзээ ч олохгүй байхаар эртнээс Бурханаар хараагдсан. Алдартай хүний үгс нь юу ч байлаа гэсэн үндсэндээ Бурхантай санал нийлдэггүй бөгөөд нас барсныхаа дараа бүгд тамын арван найман түвшинд шийтгэгддэг. Зөвхөн Бурхан л үнэн. Бурхан тэнгэр, газар болоод тэдгээрт байдаг бүх зүйлийг хянаж, бүгдийг ноёрхдог. Бурханд итгэхгүй байх, Бурханд захирагдахгүй байх нь үнэнийг олж авч чадахгүй байх явдал юм. Хэрвээ чи Бурханы үгийн дагуу амьдарвал зүрх сэтгэлийнхээ гүнд тодорхой, тууштай байдал болон харьцуулахын аргагүй сайхан амтыг мэдрэх болно; чи үнэхээр амьдралыг олж авсан байх болно. Дэлхий дээрх эрдэмтдийн шинжлэх ухааны амжилт хэчнээн агуу байх нь хамаагүй үхэл ойртох үед тэдэнд гар хоосон санагддаг; тэд юу ч олж аваагүй байдаг. Маш их мэдлэгтэй Эйнштейн, Ньютонд хүртэл хоосон санагдаж байсан, учир нь тэдэнд үнэн байгаагүй. Ялангуяа Ньютон, Галилео хоёулаа Бурханд итгэдэг, Христэд итгэгчид байсан; тэднийг Католик шашин хяхан хавчиж байсан боловч тэд үнэнийг эрж хайгаагүй. Тэд Бурханыг шүтэн мөргөх нь сайн зүйл гэдгийг л мэддэг байв. Тэд зөвхөн шинжлэх ухааныг судалж, Бурхан үнэхээр байдаг гэдгийг нээсэн бөгөөд тэд Бурхан оршин байдаг гэсэн зуун хувийн итгэлтэйгээр, Тэр тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэсэн зуун хувийн итгэлтэйгээр эцэслэж, эцсээ хүртэл Бурханд итгэсэн юм. Тэд зөвхөн шинжлэх ухааны мэдлэгийг эрж хайсан бөгөөд Бурханыг мэдэхээр эрэлхийлээгүй. Тэд үнэнийг олж аваагүй, жинхэнэ амьдралыг олж аваагүй. Та нарын өнөөдөр алхдаг зам бол тэдний зам биш. Та нарын эрж хайдаг зүйл бол Бурханыг мэдэх, Бурханд хэрхэн захирагдах, Бурханыг хэрхэн шүтэн мөргөх, хэрхэн утга учиртай амьдралыг амьдран харуулах явдал—тэдний эрж хайсан зүйлээс шал өөр юм. Одоо бие махбодтой болсон Бурхан та нарт, үнэний бүх талыг хэлж, үнэн болон амийн замыг хайрласан. Та нарын хувьд үнэнийг эрж хайхгүй байх нь тэнэг хэрэг болно.

Та нар хэтэрхий тааруу, та нарын дотор хэтэрхий жаахан үнэн байгаа, та нар дотроо сайжраагүй юм шиг та нарт одоо санагддаг. Учир нь та нарын оролтхэтэрхий өнгөцхөн байсан бөгөөд маш гүнзгий туршлага хараахан байдаггүй. Бурханы үгийг үнэхээр ойлгож, Бурханы үгэнд орох үедээ чи, биеийг чинь дүүргэдэг, бүрэн барагдашгүй эрч хүчтэй байх болно. Тэр үед дотор чинь улам илүү гэрэлтэй санагдах бөгөөд цааш алхах тусам зам чинь улам илүү гэгээтэй болох болно. Ихэнх хүмүүс одоо Бурханд итгэдэг боловч зөв замд хараахан ороогүй байгаа. Тэдэнд мөн л маш хоосон санагддаг ба заримдаа бүр бүхий л амьдрал зовлон, бүхэлдээ хоосон байдал юм шиг санагддаг—бүр үхэхийг хүсдэг. Зүрх сэтгэл нь үзэгдэлтэй байхаас өмнө хүн ийм байдаг. Тийм хүн үнэнийг олж аваагүй ба Бурханыг хараахан мэддэггүй, иймээс тэр дотоод таашаалыг мөн л мэдэрдэггүй. Ялангуяа та нар бүгдээрээ хавчлага шахалт болон гэртээ харьж чадахгүй байх бэрхшээлийг туулсан, та нар зовж, үхэх тухай ч бодож, амьдрах хүсэлгүй байсан; энэ нь махан биеийн сул тал юм. Зарим хүмүүс бүр: “Бид Бурханд итгэдэг ба бид дотроо таашаалыг мэдрэх ёстой. Нигүүлслийн эрин үед Ариун Сүнс хүмүүст амар амгалан байдал болон баяр хөөрийг хайрласаар байсан. Одоо амар амгалан байдал, баяр хөөр хэтэрхий бага байдаг; Нигүүлслийн эрин үед байсан шиг таашаал байхгүй байна. Өнөөдөр Бурханд итгэх нь хэтэрхий түгшүүртэй” гэж боддог. Чи өөр юунаас ч илүүтэйгээр махан биеийн таашаалыг л мэддэг. Бурхан өнөөдөр юу хийж байгааг чи мэддэггүй. Зан чанарыг чинь өөрчлөхийн тулд Бурхан та нарын махан биеийг зовоодог. Хэдийгээр махан бие чинь зовдог ч чамд Бурханы үг болон Бурханы ерөөл байгаа. Чи хүссэн ч гэсэн үхэж чадахгүй: Чи Бурханыг мэдэхгүй, үнэнийг олж авахгүй байхаас татгалзаж чадах уу? Одоо үндсэндээ хүмүүс үнэнийг олж аваагүй бөгөөд амьгүй байгаа. Одоо хүмүүс авралыг эрж хайх үйл явцын дунд байгаа, иймээс энэ хугацаанд тэд бага зэрэг зовох ёстой. Өнөөдөр дэлхий даяарх хүн бүхнийг шалгаж байгаа: Бурхан одоо ч зовж байгаа—та нар зовохгүй байгаа нь зөв үү? Агуу гамшгийн цэвэршүүлэлтгүйгээр жинхэнэ итгэл байхгүй бөгөөд үнэн ба амийг олж авахгүй. Шалгалт болон цэвэршүүлэлтгүй байж болохгүй. Петр эцэстээ (тавин гурван настай болсныхоо дараа) долоон жилийн турш шалгагдсан. Тэрээр тэр долоон жилд зуу зуун шалгалтыг туулсан бөгөөд тэрхүү гурав, гурван жил болон ахин нэг жилийн дараа л тэр амийг олж авч, өөрийнхөө зан чанарын өөрчлөлтийг олж авсан юм. Иймээс чи үнэнийг үнэхээр олж авч, Бурханыг мэдэж авах үедээ Бурханы төлөө амьдрах ёстой гэдгийг мэдэрдэг. Бурханы төлөө амьдрахгүй байх нь хэтэрхий харамсалтай: Чи өөрийнхөө амьдралыг гашуун харамсал, дээд зэргийн гэмшлээр амьдран харуулах болно. Чи хараахан үхэж болохгүй. Чи нударга зангидан, шийдвэртэйгээр үргэлжлүүлэн амьдрах ёстой; чи Бурханы төлөө амьдралаар амьдрах ёстой. Хүмүүсийн дотор үнэн байх үед тэд ийм шийдвэртэй байдаг ба үхэхийг дахин хэзээ ч хүсдэггүй; үхэл чамайг заналхийлэх үед чи, “Өө, Бурхан минь, би үхэхийг хүсэхгүй байна; би Таныг одоо ч мэддэггүй. Би Таны хайрын ачийг хариулаагүй. Таныг сайн мэдэж авсныхаа дараа л би үхэх ёстой” гэж хэлэх болно. Та нар энэ түвшинд хүрсэн үү? Хараахан үгүй, тийм үү? Зарим хүн гэр бүлийн зовлонг туулдаг. Зарим хүн гэрлэлтийн зовлонг туулдаг. Зарим хүнд суурьших гэр эсвэл бүр амьдрах газар ч байдаггүй; тэд хаашаа ч явсан бусдын гэрт л байрладаг бөгөөд тэдэнд өөрийнхөө гэр бүлийнхэн шиг хандаж, бага зэрэг эрх чөлөө эдлэхийг хүсдэг боловч тэд бусдын гэрт байгаа учраас тэр нь боломжгүй, иймээс тэд зүрх сэтгэлдээ шаналдаг. Та нарт одоо тулгардаг зовлон нь Бурханы зовлонтой маш адилхан биш гэж үү? Та нар Бурхантай хамт зовж байгаа ба хүмүүсийг зовж байхад нь Бурхан тэдэнтэй хамт байдаг, тийм үү? Өнөөдөр та нар бүгд Христийн гай зовлон, хаанчлал, тэвчээрт оролцдог ба тэгээд эцэстээ алдрыг олж авах болно. Ийм төрлийн зовлон нь утга учиртай. Шийдвэргүй байх нь нэмэргүй. Чи өнөөдрийн зовлонгийн ач холбогдлыг ойлгож, яагаад ийнхүү зовох ёстойгоо ойлгох учиртай. Үүнээс бага зэрэг үнэнийг эрж хайж, Бурханы санаа, зорилгын өчүүхнийг ойлго, тэгвэл чи зовлон туулах шийдвэртэй байх болно. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй, зөвхөн өөрийнхөө зовлонгийн талаар бодлогоширдог бол энэ талаар хэдий чинээ их бодно, тэвчихэд улам илүү хэцүү байх болно—тэр нь түвэгтэй—ийнхүү үхлийн шаналгаа эхэлдэг. Хэрвээ чи үнэнийг ойлгодог бол, “Би хангалттай амьдраагүй. Би яагаад үхнэ гэж? Би үнэнийг хараахан олж аваагүй. Би өөрийгөө Бурханы төлөө зүй зохистойгоор зарцуулах ёстой. Би Бурханд сайн гэрчлэл хийх ёстой. Би Бурханы хайрын ачийг хариулах ёстой. Үүний дараа би яаж үхэх нь хамаагүй. Тэгвэл би хангалттай амьдралаар амьдарсан байх болно. Өөр хэн үхэж байгаа нь хамаагүй, би одоо үхэхгүй; би цөхрөлтгүйгээр үргэлжлүүлэн амьдрах ёстой” гэж хэлнэ. Иймээс одоо энэ бүх зүйлийг тодорхой харах ёстой ба үнэнийг эдгээр зүйлээс ойлгох ёстой. Хүмүүст үнэн байх үед тэдэнд хүч чадал байдаг. Тэдэнд үнэн байх үед тэдний бие шавхагдашгүй эрч хүчээр дүүрдэг. Тэдэнд үнэн байх үед тэдэнд хүсэл байдаг. Үнэнгүйгээр тэд дүүпүүний нялцгай хаягдал шиг байдаг. Үнэнтэй бол тэд бат бөх, зоригтой байдаг бөгөөд хэчнээн ихийг туулсан нь хамаагүй тэд өөрсдийнхөө зовлонг зовлон гэж үздэггүй. Та нарын энэ зовлон юутай тэнцэх вэ? Бие махбодтой болсон Бурхан одоо ч зовсоор байгаа. Та нар бол Бурханы эсрэг тэрсэлдэг уг чанартай, Сатанаар завхруулагдсан хүмүүс юм. Та нар Бурханд дуулгаваргүй хандсан, Бурханыг эсэргүүцсэн олон зүйлийг өөрийн мэдэлгүйгээр хийсэн. Та нар шүүгдэж, гэсгээгдэх ёстой. Өвчтэй хүн эмчлүүлэх үедээ зовлонгоос айж болохгүй, иймээс завхарсан зан чанараа өөрчилж, амийг олж авахыг хүсдэг та нарын хувьд бага зэрэг зовохгүй байх нь зөв гэж үү? Та нарын зовлонг үүрүүлэх ёстой; тэдгээрийг үүрэх ёстой. Эдгээр зовлон нь гэмгүй хүмүүст тохиолддоггүй, үүнээс ч илүүтэйгээр та нарыг албаддаггүй. Та нарын одоо зовж байгаа чинь ажлаас болсон олон удаагийн аялал болон бага зэргийн ядаргааны бэрхшээлээс өөрцгүй. Заримдаа өөрийнхөө завхралыг мэдэхэд зүрх сэтгэл чинь гутардаг ба чи хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг санагддаг, мөн чи өөрийнхөө завхарсан уг чанарт бага зэрэг шаналдаг. Заримдаа чи Бурханы үгийн нэг хэсгийг хэзээ ч ойлгож чаддаггүй эсвэл Бурханы үгийг унших үедээ зүрх сэтгэл чинь зүсэгддэг бөгөөд чи зовж шаналан, Бурханы үгийн зарим цэвэршүүлэлтийг туулдаг. Эсвэл чи өөрийнхөө ажлыг муухан хийдэг ба өөрийгөө буруутгаж, тэмцэж чадахгүй, ажлаа хийж чадахгүй байгаагаа үзэн ядаж, үргэлж алдаа гаргадаг. Чи энэ бүх байдлаар зовдог. Заримдаа бусдын ахиц дэвшлийг хараад чиний өөрийн ахиц хэтэрхий удаан мэт, Бурханы үгийг хэтэрхий удаанаар хүлээн авч байгаа мэт, гэрэл хэтэрхий ховор мэт чамд санагддаг. Чи ийм маягаар бага зэрэг зовдог; энэ төрлийн зовлонгуудаас гадна өөр ямар зовлон байдаг вэ? Та нараар ямар ч хүнд хүчир ажил хийлгээгүй бөгөөд та нарыг зодож занчиж, хараах ахлагчид болон дарга нар байдаггүй, мөн хэн ч та нарыг боолчлоогүй. Та нар ингэж зовоогүй байгаа, тийм үү? Та нарын туулдаг тэр бэрхшээлүүд үнэндээ бодит бэрхшээл биш. Тэр талаар хэсэг зуур бодоод үз—тийм биш гэж үү? Заримдаа орчин нөхцөл чинь та нарт заналхийлэн, оюун санааг чинь түгшүүртэй байдалд оруулж, чамайг амраадаггүй бөгөөд айдастай амьдарснаар чи бага зэрэг зовдог. Та нар гэр бүлээ орхиж, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулахын утга учир юу болохыг болон яагаад үүнийг хийхийг хүсэж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ энэ нь үнэнийг эрж хайх, амийг эрж хайхын төлөө, мөн үүргээ биелүүлж, Бурханы хайрын ачийг хариулахын тулд багахан зүйл хийхийн төлөө бол энэ нь бүхэлдээ зөв шударга зүйл, эерэг зүйл бөгөөд энэ бол Тэнгэрийн хууль, газрын зарчим билээ. Тэр тохиолдолд та нарт харамсал хэзээ ч байхгүй байх ба нөхцөл байдлаас үл хамааран та нар гэр бүлийнхнээ тавьж явуулж чадах болно. Тийм биш гэж үү? Хэрвээ чи энэ ач холбогдлын талаар тодорхой мэддэг бол харамсахгүй бөгөөд чи сөрөг болохгүй. Гэхдээ хэрвээ чи өөрийгөө Бурханы төлөө зарцуулахаар гарч ирэхгүй бол энэ нь утга учиргүй бөгөөд чи хурдан буцах ёстой. Чи хэрэг явдлыг тодорхой хармагц асуудал шийдвэрлэгдэх ба санаа зовох хэрэггүй болох болно; бүх зүйл Бурханы гарт байдаг.

Одоо та нар бүгд шалгалтуудын зарим нэг бэрхшээлийг туулдаг. Та нарын зарим нь жаахан үнэнийг эзэмшдэг; заримд нь юу ч байдаггүй. Зарим нь үүнийг ийм маягаар хүлээн авдаг; бусд нь үүнийг тийм маягаар хүлээн авдаг. Чи үүнийг хэрхэн хүлээн авах нь хамаагүй чиний дотор үнэн байгаа ба чи үүнийг зөвөөр хүлээн авсан цагт, чиний зовлон утга учир, үнэ цэнэтэй байж, чи шийдвэртэй байх болно, мөн чи эцсийг нь хүртэл явж чадах болно. Хэрвээ чи үнэнийг биш, харин зөвхөн хүний үзэл болон төсөөллийг хүлээн авдаг бол үнэнийг олж аваагүй учраас чиний зовлон ямар ч үнэн цэнэгүй. Чи бүх зүйлээс Бурханы хүслийг эрж хайх ёстой бөгөөд бүх зүйлээс үнэнийг эрж хайх учиртай. Чи хооллох, хувцаслах болон хувийн амьдралын хэрэг явдлууд дээр үнэнийг хэрхэн эрж хайдаг вэ? Эдгээр зүйл дотор эрж хайх үнэн байгаа юу? Зарим нь, “Та юу ч хэлсэн бай, сайтар хооллох нь зөв; сайтар хувцаслах нь зөв. Муухан хооллож, хувцаслах нь хохирол юм” гэж хэлдэг. Энэ үзэл бодолд үнэн байна уу? Байхгүй! Сайтар хооллож, сайтар хувцаслах нь хүний амьдралд үнэхээр чухал гэж үү? Огтхон ч үгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн Бурханыг үнэхээр мэддэг бөгөөд түүнд үнэн байдаг бол түүний хийдэг бүхэн нь Бурханд гэрчлэл хийж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах явдал юм. Тэр хэчнээн ядруухан хооллож эсвэл хувцаслах нь хамаагүй түүний амьдралд үнэ цэнэ байдаг бөгөөд тэр Бурханы зөвшөөрлийг олж авдаг—энэ нь хамгийн утга учиртай зүйл биш гэж үү? Ямар төрлийн хувцас өмсөх нь тэргүүн зэргийн ач холбогдолтой зүйл огтхон ч биш. Зарим хүн, “Хань ижлээ олох цаг болоход сайхан хувцаслах нь хамгийн сайн” гэдэг. Тэр ч бас тодорхой биш. Нэлээд дур булаам, нэлээд царайлаг хань ижилтэй уулзлаа гэж төсөөл. Чи сайхан хувцас өмссөн; түүнд чи таалагдаж, чамтай гэрлэжээ. Гэхдээ хэрвээ энэ хүн хорон муу санаатай бол чамд уй гашуу авчрах болно. Хэрвээ чи уранхай хувцас, сийрсэн малгай өмсчихсөн үедээ хорон муу санаатай хүнтэй уулзаад, түүнд таалагдаагүй бол энэ нь чухамдаа аюул гамшгаас зайлсхийсэн хэрэг биш гэж үү? Чи зөвхөн сайхан хувцас өмссөнөөрөө ерөөгддөг юм биш: Чи буруу зам сонгосныхоо төлөө мөн л хараагдах болно. Мөн үнэнийг эзэмшдэг уранхай ноорхой хувцас өмссөн хүн Бурханаар нэгэн адил ерөөгдөх болно. Иймээс чи хооллох, хувцаслахыг хэрхэн авч үзэх ёстой талаар эрж хайх үнэн гэж бий. Чи өөрийнхөө үүргийг биелүүлэхэд хэрхэн хандах ёстой тухайд эрж хайх үнэн бүр ч их байдаг. Чи Бурханы даалгаварт хэрхэн ханддаг нь тун ноцтой асуудал юм! Хэрвээ чи Бурханы даалгасан зүйлийг гүйцэтгэж чадахгүй бол Бурханы өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгэгдэх ёстой. Хүн Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим билээ; энэ нь хүний хамгийн өндөр хариуцлага, түүний амь шиг чухал юм. Хэрвээ Бурханы даалгаврыг ноцтойгоор авч үздэггүй бол чи хамгийн ноцтой байдлаар Бурханаас урваж байна; энэ нь Иудасаас ч илүү жигшмээр бөгөөд харааваас зохистой. Иймээс Бурхан хүнд даалгавар өгдөг: Энэ нь Бурханы өргөмжлөл болон онцгой ивээл, хамгийн алдартай зүйл юм. Өөр юуг ч орхиж болно—хүн өөрийнхөө амийг золиослох байсан ч гэсэн Бурханы даалгаврыг л биелүүлэх ёстой. Энд эрж хайх үнэн бүр ч их байдаг.

Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг эрж хайх нь гүн гүнзгий холбоотой. Хэрвээ чи, хүмүүс яагаад амьдардаг болон амьдралыг хэрхэн үзэх ёстой тухай үнэнийг ойлгодог бол амьдралын талаарх үзэл бодол чинь өөрчлөгдөхгүй гэж үү? Үүнд эрж хайх ёстой үнэн бүр их байдаг. Бурханыг хайрлахад ямар үнэн байдаг вэ? Хүн яагаад Бурханыг хайрлах ёстой вэ? Бурханыг хайрлахын ач холбогдол юу вэ? Хэрвээ хүн Бурханыг хайрлахын үнэний талаар тодорхой мэддэг ба зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж чаддаг бол—хэрвээ түүний зүрх сэтгэл Бурханыг бага зэрэг хайрлаж чаддаг бол—түүнд жинхэнэ амьдрал байдаг бөгөөд хамгийн их ерөөгддөг билээ. Бүх зүйл дээр үнэнийг эрж хайдаг хүмүүс амьд хамгийн хурдан ахин дэвшдэг бөгөөд зан чанарын өөрчлөлтөнд хүрч чаддаг. Бүх зүйл дээр үнэнийг эрж хайдаг хүмүүс бол Бурханаар хайрлагддаг яг тэр хүмүүс юм. Хэрвээ хүн үзэл болон хоосон сургаалд найдаж эсвэл бүх зүйл дээр дүрэм журмыг дуулгавартай дагадаг бол тэр ахиж дэвшихгүй, түүнд хэзээ ч үнэн байхгүй байх бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт тэр таягдан хаягдах болно—ийм төрлийн хүнийг Бурхан хамгийн их үзэн яддаг.

Өмнөх:40-р бүлэг Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ

Дараах:47-р бүлэг Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг

Танд таалагдаж магадгүй