Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы хэлсэн сонгодог үгс

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XI Үнэний бодит байдалд орох тухай сонгодог үгс

(I) Бурханд итгэх тухай үгс

1. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө итгэх явдал биш, сайн хүн байх тухай бүр ч биш билээ. Мөн ердөө л хүний төрхийг эзэмшихийн тулд Бурханд итгэх явдал биш юм. Үнэн хэрэгтээ хүмүүс итгэл гэдгийг зүгээр л Бурхан байдаг гэдэгт итгэх явдал хэмээн үзэх ёсгүй. Мөн итгэл нь Бурхан бол үнэн, зам, амь гэдэгт итгэхээс цаашгүй байх ёстой гэсэн үг биш. Түүнчлэн Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан бол бүх зүйлийн Захирагч, төгс хүчит, мөн Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц, дээдийн дээд гэдэгт итгэх явдал ч биш юм. Энэ нь зүгээр л эдгээр баримтад чамайг итгүүлэх явдал биш. Бурхан чамайг бүхий л оршихуй болон зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Түүнд захирагдаасай гэж хүсдэг; өөрөөр хэлбэл, чи Бурханыг дагаж, чамайг ашиглах боломжийг Түүнд олгож, Түүний төлөө дуртайяа үйлчлэл үзүүлж, Түүний төлөө юуг ч хийдэг байх ёстой юм. Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс л Түүнд итгэх ёстой юм биш. Үнэндээ хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн тул бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы үгийг сонсож, Түүнийг дуулгавартай дагах ёстой. Одоо энэ нь мөн чанарын асуудлыг хөнддөг. Хэрэв чи үргэлж “Бид мөнх амь олж авахын төлөө Бурханд итгэдэг бус уу? Аврагдахын төлөө Бурханд итгэдэг биш үү?” хэмээн хэлдэг бол Бурханд итгэх итгэл чинь нэмэлт асуудал мэт байж, ямар нэг юм олж авахын төлөө л итгэдэг, энэ нь Бурханд итгэх итгэлд байх ёстой үзэл бодол биш юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

2. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

3. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол, Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, угийн байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Тэмдэг гайхамшгийг харахын төлөө Бурханд итгэх ёсгүй, өөрийн махан биеийн төлөө ч итгэх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Үндсэндээ үүнийг биелүүлэхийн төлөө л Бурханд итгэдэг юм. Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай асар их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханыг мэдэж байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ зорилгод хүрэх нь Бурханд итгэх хүний итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар эрэлхийлэх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

4. Чи Бурханд итгэдэг тул Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг мэдэрч туулж, Түүний үгийг амьдран харуулах ёстой. Зөвхөн үүнийг л Бурханд итгэх итгэл гэж нэрлэж болно! Чи Бурханд итгэдэг гэж амаараа хэлдэг атлаа Түүний үгийн алийг нь ч хэрэгжүүлж, бодит байдал болгож чадахгүй бол үүнийг Бурханд итгэх гэж нэрлэхгүй. Харин ч, энэ нь “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайх” явдал юм. Өчүүхэн төдий ч бодит байдлыг эзэмшихгүйгээр ялихгүй гэрчлэл, хэрэггүй зүйлс болон өнгөц хэрэг явдлын талаар л ярих: эдгээр нь бүгд Бурханд итгэх итгэл биш бөгөөд чи Бурханд итгэх зөв замыг ердөө ухаараагүй. Яагаад Бурханы үгийг аль болох их идэж уух ёстой вэ? Хэрвээ Түүний үгийг идэж уухгүй, зөвхөн тэнгэрт гарахыг л хичээдэг бол энэ нь Бурханд итгэж байгаа хэрэг үү? Бурханд итгэдэг хүний хийх ёстой эхний алхам юу вэ? Бурхан ямар замаар хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж уухгүйгээр төгс болгуулж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгохгүй бол чамайг хаанчлалын ард гэж үзэж болох уу? Бурханд итгэх итгэл гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Бурханд итгэгч ядаж гаднаа сайн зан авиртай байх ёстой; хамгийн чухал нь Бурханы үгийг эзэмших явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгнээс хэзээ ч салж болохгүй. Бурханыг мэдэх, Түүний хүслийг биелүүлэх нь бүгд Түүний үгээр дамжин биелдэг. Ирээдүйд, улс үндэстэн, урсгал, шашны бүлэглэл, салбаруудыг үгээр байлдан дагуулна. Бурхан шууд ярьж, бүх хүн Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болгуулна. Дотор гадна хааяагүй Бурханы үг түгнэ: Хүмүүс амаараа Бурханы үгийг ярьж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг дотроо хадгалж, дотор гаднагүй Бурханы үг шингэсэн байх болно. Тийнхүү хүмүүс төгс болгуулна. Бурханы хүслийг биелүүлдэг, Түүнд гэрчлэл хийх чадвартай хүмүүс бол Бурханы үгийг бодит байдлаа болгосон хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас

5. Өнөөдөр чи бодитой Бурханд итгэдэг болохоор зөв замд орох ёстой. Бурханд итгэснээрээ чи гагцхүү ерөөл эрж хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Чи Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрлээр дамжуулан Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, зүрх сэтгэлээс чинь гардаг Бурханыг гэсэн жинхэнэ хайртай болж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханыг гэсэн хайр чинь хэн ч сүйтгэж, саад учруулж чадахааргүй хэмжээнд хамгийн жинхэнэ байдаг. Тэгвэл чи Бурханд итгэх зөв замдаа явж байна. Энэ нь Бурханд харьяалагддагийг чинь батална, учир нь чиний зүрх сэтгэл Бурханы эзэмшилд орсон ба чамайг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын дүнд чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлаж чаддаг. Тэр үед чи Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханы үгийн гэрэлд амьдардаг. Чи харанхуйн нөлөөнөөс зугтсан үедээ л Бурханыг олж авсан гэж тооцогдоно. Бурханд итгэхдээ чи энэ зорилгыг эрж хайх ёстой. Энэ бол та бүхний үүрэг. Хэн ч аливаа зүйлд байгаа чигээр нь сэтгэл хангалуун байх ёсгүй. Та нар Бурханы ажилд хоёрдмол сэтгэлээр хандаж, үүнийг хөнгөн хуумгай авч үзэж болохгүй. Та нар Бурханыг цаг үргэлжид хүндлэн бодож, бүх зүйлийг Түүний төлөө хийх ёстой. Та нар аливааг ярих юм уу хийх үедээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Зөвхөн энэ л Бурханы хүсэлд нийцнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой”-оос

6. Бурханд үйлчилдэг хүн Түүний төлөө яаж зовохоо мэдээд зогсохгүй, Бурханд итгэх нь Түүнийг хайрлахаар эрж хайхын төлөө юм гэдгийг бүр ч их ойлгох ёстой гэдгийг хүмүүс бүгд одоо харсан. Бурхан чамайг ашиглаж байгаа нь чамайг ердөө цэвэршүүлж, эсвэл зовоохдоо бус, харин Түүний үйлсийг ойлгож, хүний амьдралын жинхэнэ ач холбогдлыг мэдэж, ялангуяа Бурханд үйлчлэх нь амар ажил биш гэдгийг чамд мэдэгдэхийн төлөө билээ. Бурханы ажлыг туулах нь нигүүлсэл эдлэхээс илүүтэйгээр Түүнийг гэсэн хайрынхаа улмаас зовох явдал юм. Чи Бурханы нигүүлслийг эдэлдэг тул Бурханы гэсгээлтийг ч бас эдлэх ёстой—чи энэ бүх зүйлийг туулах ёстой. Чи Бурханы гэгээрлийг өөрийн дотор мэдэрч болох ба Тэр чамтай харьцаж байгааг болон Түүний шүүлтийг туулж чадна. Ийм байдлаар чи бүх талыг туулдаг. Бурхан чам дээр шүүлтийн ажил хийсэн бөгөөд бас гэсгээлтийн ажил хийсэн. Бурханы үг чамтай харьцсан, гэхдээ бас чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн. Чамайг зугтахыг хүсэх үед Бурханы гар чамаас зуурсаар байгаа. Энэ бүх ажил нь хүний бүх зүйл Бурханы зохицуулалтад оршдог гэдгийг чамд мэдэгдэхийн төлөө юм. Бурханд итгэх нь зовлон амсах юм уу Түүний төлөө олон зүйлийг хийх явдал, эсвэл өөрийн махан биеийн амар амгалангийн төлөө, чиний бүх зүйл бүтэмжтэй, тав тухтай байхын төлөө байдаг гэж чи боддог бол—эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх зорилго байх ёсгүй. Хэрэв чи ингэж итгэдэг бол чиний өнцөг буруу бөгөөд чи ерөөсөө төгс болгуулж чадахгүй. Бурханы үйлс, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай, ойлгогдошгүй байдал нь бүгд хүмүүсийн ойлгох учиртай зүйл юм. Өөрийн ойлголтоор дамжуулан сэтгэлдээ тээдэг хувийн хүсэлт, хувийн найдлага, үзлийг арилга. Эдгээрийг арилгаснаар л чи Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадна. Мөн зөвхөн үүгээр дамжуулан чи амийг олж, Бурханы хүслийг ханамжуулж чадна. Бурханд итгэх нь Бурханыг хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулахын төлөө байдаг, ингэснээр Түүний үйлс болон алдар энэхүү тэнцэхээргүй бүлэг хүмүүсээр дамжин харагдаж болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв өнцөг бөгөөд бас чиний эрж хайх ёстой зорилго билээ. Бурханд итгэх итгэлийн талаар чи зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх хэрэгтэй. Чи Бурханы үгийг идэж ууж, үнэнийг амьдран харуулж, ялангуяа Бурханы бодитой үйлс, бүхий л орчлон ертөнц даяарх гайхамшигт үйлс болон махбодоор хийдэг Түүний бодитой ажлыг ч харж чаддаг байх хэрэгтэй. Хүмүүс бодит туршлагаараа дамжуулан Бурхан тэдэн дээр Өөрийн ажлыг хэрхэн хийдэг болон тэдэнд хандах Бурханы хүсэл юу болохыг ойлгож чадна. Энэ бүхэн нь тэдний сатанлаг ялзарсан зан чанарыг хаяхын төлөө байдаг. Өөрийн дотор байгаа бохир заваан, зөв шударга бус байдлаас салж, буруу санаа зорилгоо хаяснаар чи Бурханд итгэх жинхэнэ итгэлтэй болж чадна. Жинхэнэ итгэлтэй байснаар л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна. Зөвхөн Бурханд итгэх итгэл дээрээ тулгуурлан чи Түүнийг жинхэнээсээ хайрлаж чадна. Чи Бурханд итгэхгүйгээр Түүнийг хайрлаж чадна гэж үү? Чи Бурханд итгэдэг тул энэ талаар будилуу байж болохгүй. Зарим хүн Бурханд итгэх итгэл нь тэдэнд ерөөл авчирна гэдгийг олж харсан даруйдаа эрч хүчээр дүүрдэг боловч цэвэршүүлэлт туулах ёстой гэдгээ мэдсэн даруйдаа эрч хүчээ алддаг. Энэ Бурханд итгэх итгэл мөн үү? Бурханд итгээд эцэстээ чи Бурханы өмнө далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орох ёстой. Чи Бурханд итгэдэг боловч Түүнд тавих шаардлага, салж чадахгүй шашны олон үзэл, орхиж чадахгүй хувийн ашиг сонирхол чамд байсаар байдаг, мөн чи махан биеийн ерөөлийг эрж хайж, махан биеийг чинь болон сүнсийг чинь аврахыг Бурханаас хүссээр байгаа бол—эдгээр нь бүгд буруу үзэл бодолтой хүмүүсийн илэрхийлэл юм. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанарын өөрчлөлтийг эрж хайдаггүй, Бурханыг мэдэхээр эрэлхийлдэггүй, зөвхөн махан биеийн ашиг сонирхлын араас хөөцөлддөг. Та нарын дундах дийлэнх хүний итгэлийн арга хэлбэр нь шашны итгэл үнэмшилд харьяалагддаг. Энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл огт биш. Бурханд итгэхийн тулд хүмүүс Түүний төлөө зовох сэтгэлтэй, өөрсдийгөө орхих хүсэлтэй байх ёстой. Энэ хоёр болзлыг хангахгүй л бол үүнийг Бурханд итгэх итгэл гэж тооцдоггүй бөгөөд тэд зан чанарын өөрчлөлтөд хүрч чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ эрэлхийлдэг, Бурханыг мэдэхийн төлөө эрэлхийлдэг, амийг эрэлхийлдэг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос

7. Хүний Бурханд итгэхдээ гаргадаг хамгийн том алдаа гэвэл хүн аман дээрээ л итгэдэг бөгөөд хүний бодитой амьдралд Бурхан ерөөсөө байдаггүй. Бүх хүн Бурханы оршин тогтнолд үнэхээр итгэдэг ч, Бурхан өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг биш байдаг. Бурханд хандсан олон залбирал хүний амнаас гардаг боловч түүний зүрх сэтгэлд Бурхан маш бага зай эзэлдэг, иймээс Бурхан хүнийг ахин дахин шалгадаг. Хүн ариун биш болохоор хүнийг шалгахаас өөр сонголт Бурханд байдаггүй, ингэснээр шалгалтын дунд тэр ичгүүрийг мэдэрч, өөрийгөө мэдэж авч болох юм. Эс бөгөөс хүмүүс бүгд тэргүүн тэнгэрэлчийн үр удам болж, улам бүр ялзарна. Хүн бүхэн Бурханд итгэх үйл явцдаа Бурханаар тасралтгүй цэвэрлэгддэг учраас хувийн олон сэдэл, зорилго нь хөсөр хаягддаг. Эс бөгөөс Бурханы ашиглаж чадах хүн нэг ч үгүй бөгөөд Бурхан хүнд хийх учиртай ажлаа хийх ямар ч аргагүй байдаг. Бурхан эхлээд хүнийг цэвэрлэдэг. Энэ явцад, хүн өөрийгөө мэдэж авч, Бурхан хүнийг өөрчилж болдог. Үүний дараа л Бурхан Өөрийн амийг хүн рүү оруулдаг бөгөөд ийм маягаар л хүмүүсийн зүрх сэтгэл Бурхан руу бүрэн эргэж чаддаг. Тиймээс, Бурханд итгэх нь хүний хэлдэг шиг энгийн биш. Бурханы бодлоор бол, чи зөвхөн мэдлэгтэй атлаа Түүний үгийг амиа болгоогүй бол; чи зөвхөн мэдлэгтээ баригдаад, үнэнийг хэрэгжүүлж, эсвэл Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй бол, энэ нь чамд одоог хүртэл Бурханыг хайрлах зүрх сэтгэл байхгүй гэдгийн баталгаа бөгөөд чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ Түүнийг мэдэж авах нь хүний эрж хайх учиртай эцсийн зорилго юм. Өөрийнхөө хэрэгжүүлэлтэд Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд тэдгээрийг амьдран харуулахад хүчин чармайлтаа зориулах ёстой. Чамд хоосон сургаалын мэдлэг л байдаг бол Бурханд итгээд юунд ч хүрэхгүй. Түүний үгийг амьдран харуулж, хэрэгжүүлж байгаа цагт л чиний итгэлийг бүрэн дүүрэн агаад Бурханы хүслийн дагуу гэж үзэх боломжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой”-оос

8. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг учраас зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах ёстой. Чи өөрийнхөө ялзарсан зан чанарыг орхих ёстой, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрж хайх ёстой ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж, шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийг хангалуун байлгах ёстой. Чи бүтээгдсэн хүн учраас чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй бөгөөд хувь заяагаа хянах ямар ч чадваргүй байдаг. Чи Бурханд итгэдэг хүн болохоор ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг мөрдөж, биеэ зөв авч явах ёстой ба өөрийн үүргээс хэтрэх учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө биш, эсвэл хоосон сургаалаар дамжуулан чамайг дарахын төлөө биш, харин энэ нь чиний үүргээ биелүүлж чадах зам бөгөөд зөв шударгыг хийдэг хүн бүхний хүрч чадах, хүрэх ёстой зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

9. Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь үнэнч зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд хамгийн хэцүү зүйл нь жинхэнэ итгэлийн хариуд өөрийн бүх амьдралыг өгөх явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлж чадах явдал юм. Энэ нь бүтэлгүйтдэг хүмүүсийн хүрч чадашгүй зүйл бөгөөд Христийг олж чадахгүй хүмүүсийн хувьд бүр ч илүү хүршгүй юм. Хүн өөрийгөө Бурханд бүрэн зориулахдаа тийм ч сайн биш учраас, Бүтээгчийн өмнө өөрийн үүргийг биелүүлэхийг хүсдэггүй учраас, үнэнийг харсан ч үүнээс зайлсхийж, өөрийн замаар явдаг учраас, үргэлж бүтэлгүйтсэн хүмүүсийн замыг даган эрж хайдаг учраас, Тэнгэрийг үргэлж эсэргүүцдэг учраас үргэлж бүтэлгүйтэж, Сатаны заль мэхэнд үргэлж автаж, өөрийнхөө урхи торонд ордог. Хүн Христийг мэддэггүй учраас, үнэнийг ойлгож, мэдрэхдээ чадамгай биш учраас, Паулыг хэтэрхий их шүтэж, тэнгэрт хэтэрхий их шунадаг учраас, өөрт нь дуулгавартай байхыг Христээс үргэлж шаардаж, Бурханыг захирдаг учраас тэдгээр агуу хүмүүс болон ертөнцийн жамыг туулсан хүмүүс үхлээс зайлж бас л чадахгүй бөгөөд Бурханы гэсгээлт дунд насан эцэслэдэг. Тийм хүмүүсийн тухайд, тэд эмгэнэлт үхлээр үхдэг ба тэдний үр дагавар буюу үхэл нь үндэслэлгүй биш юм гэж л Би хэлж чадна. Тэдний бүтэлгүйтэл нь Тэнгэрийн хуулинд бүр ч илүү их тэвчишгүй биш гэж үү? Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс, өөрөөр хэлбэл, Бурханаас Өөрөөс нь ирдэг ба хүн хүршгүй билээ. Гэхдээ Христ зөвхөн үнэнээр хангадаг; үнэний төлөөх эрэл хайгуулдаа хүн амжилттай байх эсэхийг шийдэхээр Тэр ирдэггүй. Тиймээс үнэн дэх амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь бүгд хүний эрэл хайгуулаас хамаардаг, энэ нь хэзээ ч Христтэй хамаагүй, харин хүний эрэл хайгуулаар тодорхойлогддог. Хүний хүрэх газар, түүний амжилт, эсвэл бүтэлгүйтлийг Бурханы толгой дээр овоолж, Бурханд Өөрт нь үүрүүлж болохгүй, учир нь энэ бол Бурханы Өөрийн асуудал биш, харин Бурханы бүтээлүүдийн биелүүлэх ёстой үүрэгтэй шууд холбоотой. Ихэнх хүмүүс Паул, Петр хоёрын эрэл хайгуул болон хүрэх газрын талаар бага зэрг мэддэг хэдий ч Петр, Паул хоёрын үр дүнгээс илүү юуг ч мэддэггүй ба Петрийн амжилтын ар дахь нууцыг, эсвэл Паулыг бүтэлгүйтэхэд хүргэсэн дутагдлыг нь мэддэггүй. Иймээс хэрвээ та нар тэдний эрэл хайгуулын мөн чанарыг бүрэн ойлгох чадваргүй байвал та нарын ихэнхийн эрэл хайгуул ч гэсэн бүтэлгүйтэх болно, цөөхөн хэд нь амжилттай болсон ч гэсэн Петртэй адил байж чадахгүй. Хэрвээ эрэл хайгуулын зам чинь зөв бол амжилтад хүрэх найдвар чамд байна; хэрвээ үнэнийг эрж хайн явж байгаа зам чинь буруу бол чи үүрд амжилтад хүрэх чадваргүй байх ба Паултай адил төгсгөлтэй тулгарах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

10. Дүгнэн хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт хүн өөрийнхөө санаа зорилго, зүй зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы санаа зорилгыг хайхад анхаарлаа төвлөрүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг ухаарахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Эзэн Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ үнэнийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг үгээс нь эрж хайх, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй; харин ч үнэнийг ойлгож, Бурханы хүслийг ухаарч, Түүний зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас, хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний завхарсан уг чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд хүнд тавьдаг шаардлагынх нь бүх талыг биелүүлсэн юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв; энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханаас ирсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн Бурханы үг бүртэй, хүнийг илчилсэн Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Эзэн Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээсэн бөгөөд тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр дамжуулан тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанар, янз бүрийн дутагдлыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы үгэнд илэрхийлэгдсэн зүйл болох Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийнхөө ажлыг гэх Бурханы хүсэл, хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлага зэрэг эдгээр үгээс Бурханыг бүрэн мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна, Бурханы үгэн дотроос тэрээр, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад нэн анхаарчээ. Бурханы хүсэлтэй нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм; энэ нь түүний өөрийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг өөрийнх нь амь болж чадаж байгаа цагт Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Эзэн Есүсийн үгийг сонссоныхоо дараа тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг яг таг хэрэгжүүлж, Бурханы хүсэлтэй нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы санаа зорилгод нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ”-ээс

Өмнөх:Х Хаанчлалын эрин үеийн үндсэн хууль, захиргааны зарлиг, тушаалуудын тухай сонгодог үгс

Дараах:(II) Бурханд залбирч, шүтэн мөргөх тухай үгс

Холбогдох агуулга

  • БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (1)

    Нигүүлслийн эрин үед Иохан Есүст зам тавьж өгсөн. Тэрээр Бурханы Өөрийн ажлыг хийж чадаагүй бөгөөд хүний үүргийг л биелүүлсэн юм. Иохан Эзэний замыг…

  • БИБЛИЙН ТАЛААР (2)

    Библийг бас Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэдэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг цо…

  • БИЕ МАХБОДТОЙ БОЛОХЫН НУУЦ (4)

    Та нар Библийн ар дахь түүх болон туурвилыг мэдэх ёстой. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөөгүй хүмүүст энэ мэдлэг байдаггүй. Тэд мэддэггүй. Хэрвээ …

  • БИБЛИЙН ТАЛААР (3)

    Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг …