Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 12: Эзэн эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлтээс өөр юм шиг санагдаж байна. Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг үл итгэгчид рүү чиглэдэг, Эзэнийг ирэх үед итгэгчид тэнгэр лүү өргөгдөх ба дараа нь Тэр үл итгэгчдийг устгахын тулд гай гамшиг илгээнэ гэж шашны хүрээний ихэнх хүмүүс боддог. Тэр нь агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын эхлэлийг гэрчилдэг боловч үл итгэгчдийг устгахын тулд Бурхан ямар нэгэн гай гамшиг авчирч байгааг бид хараагүй. Тэгвэл энэ нь яаж агуу цагаан сэнтийн шүүлт байх юм бэ?

Хариулт:

Библийг үнэхээр ойлгодог бүх хүн Илчлэлийн Номд зөгнөгдсөн агуу цагаан сэнтийн шүүлт бол эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн үзэгдэл гэдгийг мэддэг. Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийж завхарсан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахаар эхэлсэн нь агуу цагаан сэнтийн шүүлт аль хэдийн эхэлсэн гэсэн үг. Шүүлт Бурханы гэрээс эхлэх ёстой. Гамшгийн өмнө Бурхан эхлээд бүлэг ялагчдыг бий болгоно. Тэгээд энэ хорон муу эринийг усттал Бурхан агуу гамшгийг буулгаж, сайныг шагнаж, ёрын мууг шийтгэж эхлэх болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы агуу цагаан сэнтийн шүүлт тэр үед бүрэн гүйцэд дуусах юм. Тэгээд Бурхан шинэ эрин эхлүүлэхээр ил гарч ирнэ. Бид үүнийг яг одоо тодорхой харж болно. Агуу гамшгийг ёрлосон дөрвөн дараалсан цуст сар аль хэдийн харагдсан. Агуу гамшгууд ойрхон байна. Агуу гамшиг ирэх үед, Бурханыг эсэргүүцдэг, шүүдэг, шөргөөцөлддөг хэн бүхэн мөн Сатаны үр сад гамшигт устгагдах болно. Энэ агуу цагаан сэнтийн шүүлт биш гэж үү? Библийн зөгнөлүүдээс, Эзэний ирэлт нууц ирэлт ба ил ирэлт гэсэн хоёр шатанд хуваагдсаныг бид харж болно. Эхлээд Эзэн хулгайч шиг ирнэ, энэ нь бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж, үнэнийг илэрхийлэхээр нууцаар ирнэ гэсэн үг. Гол зорилго нь бүлэг ялагчдыг төгс болгох юм. Энэ нь “шүүлт Бурханы гэрээс эхэлдэг” гэдэг зөгнөлийг биелүүлж байна. Бие махбодтой болсон Бурхан үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтнийг шүүхээр нууцаар ирэх үед эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил аль хэдийн эхэлсэн. Ажлын эхний хэсэг нь Бурханы гэрт шүүлтийг эхлүүлэх явдал. Үүгээр Бурхан, Өөрийнх нь дуу хоолойг сонсож, өмнө нь хүргэгдсэн хүмүүсийг цэвэрлэж, авраад тэднийг ялагчид болгох юм. Тэгээд Бурханы агуу ажил биелж, агуу гамшгууд эхэлнэ. Энэ хуучин ертөнцийг шийтгэж, устгахын тулд Бурхан гамшгийг ашиглана. Ингэж Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил оргилдоо хүрнэ. Бурхан үүлэн дээр ил илрэх үед Түүний шүүлтийн ажил бүрэн дууссан байх болно. Тэнгэрийн хаанчлал дагаад гарч ирнэ. Энэ нь шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирэх тухай зөгнөлийг биелүүлдэг. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Бурханы ажлын нэг тал нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, Түүний үгээр дамжуулан сонгогдсон хүмүүсийг олж авах явдал билээ. Өөр нэг тал нь янз бүрийн гай гамшгаар дамжуулан тэрслүү байдлын хөвгүүдийг байлдан дагуулах юм. Энэ нь Бурханы өргөн цар хүрээтэй ажлын нэг хэсэг билээ. Зөвхөн ийм байдлаар л Бурханы хүсдэг газар дээрх хаанчлал бүрэн хэрэгжих бөгөөд энэ бол шижир алт мэт Бурханы ажлын нэг хэсэг юм” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Арван долоодугаар бүлэг”-ээс). Төгс Хүчит Бурханы үг эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа маш нарийн зөв дүгнэсэн. Үүнийг бид хялбархан ойлгож болно. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт нь Илчлэлийн Номонд зөгнөсөн агуу цагаан сэнтийн шүүлт юм. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн дагуу үхсэнийг шүүх номыг нээх, амийн номыг нээх тухай Илчлэлийн зөгнөл ер нь юу болохыг бид бас ойлгож болно. Үнэндээ үхэгсдийг шүүх номыг нээх гэдэг нь Өөрийг нь үгүйсгэж, эсэргүүцдэг бүхнийг шүүх Бурханы шүүлт юм. Энэ шүүлт бол тэдний яллалт, шийтгэл, сүйрэл юм. Амийн номыг нээх гэдэг нь Бурханы гэрээс эхэлдэг шүүлтийг хэлдэг, өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан, Өөрийнх нь сэнтийн өмнө өргөгдсөн бүхнийг цэвэрлэж, шүүхийн тулд үнэнийг илэрхийлэхийг хэлдэг. Төгс Хүчит Бурханы шүүлтийг хүлээн авч, Түүний өмнө өргөгдсөн Бурханы сонгосон эдгээр хүмүүс бүгд Бурханы шүүлт, цэвэрлэгээ, авралын бай юм. Бурханы гэрээс эхэлдэг шүүлт нь гамшгийн өмнө энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө юм. Зөвхөн энэ бүлэг хүмүүс л амийн номд нэр нь бичигдэх ухаалаг охид бөгөөд Илчлэлийн Номд зөгнөсөн 144,000 ялагч, эцэстээ тэнгэрийн хаанчлалд орж, мөнхийн амь өвлөж авах хүмүүс юм. Энэ нь Илчлэлийн Ном дахь зөгнөлийг биелүүлж байна. “Намайг харахад Сион уулан дээр Хурга зогсож байлаа, духан дээрээ Түүний Эцэгийн нэрийг бичсэн зуун дөчин дөрвөн мянган хүн Түүнтэй хамт байв. Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн мэт дуу тэнгэрээс гарахыг би сонслоо: босоо ятгачид ятгаараа тоглож байгаа дууг би сонсов: Тэд сэнтийн өмнө, дөрвөн амьтан болон ахлагчдын өмнө шинэ дуу дууллаа: газар дэлхийгээс золин аварсан зуун дөчин дөрвөн мянган хүнээс өөр хэн ч тэр дууг сурч чадсангүй. Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ”(Илчлэл 14:1-5).

Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлт нь Илчлэлийн Номд зөгнөсөн агуу цагаан сэнтийн шүүлтийн тухай үзэгдлийг бүрэн биелүүлдэг. Агуу цагаан сэнтий нь Бурханы ариун байдал, мөн эрх мэдлийг билэгддэг. Тэгвэл бид Бурханы эрх мэдлийг яаж мэдэх вэ? Бүгд үүнийг мэднэ. Бурхан үгээрээ тэнгэр, газар болон бүхнийг бүтээсэн. Хүн төрөлхтнийг залж, цэвэрлэж, аварч, бүх зүйлийг биелүүлэхдээ Тэр үгээ ашигладаг. Бурханы үг Түүний эрх мэдлийг төлөөлдөг.Бурханы үгнд хэлсэнчлэн, “Би хэлбэл энэ нь биелнэ. Би тушаавал энэ нь батзогсох болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хорин нэгдүгээр бүлэг”-ээс). “Миний хэлсэн бүхэн тоологдож, тоологдсон бүхэн гүйцэлдэх ёстой, үүнийг хэн ч өөрчилж чадахгүй; энэ нь гарцаагүй”(Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Нэгдүгээр бүлэг”-ээс). Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх ажил бол үгийн ажил юм. Бүх орчлонг, хүн төрөлхтнийг хянахын тулд Бурхан үгээ ашигладаг. Тэр хүн төрөлхтнийг залж, хангахын тулд үгээ ашигладаг. Одоо хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэхэд үгээ ашиглаж байна. Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Би газар дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсдэг, иймээс бүхий л орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байдаг. Одоо цагт, Канаанаас бусад газар дэлхий даяар гэрэлгүй, мөн өлсгөлөн ба хүйтний аюул бүх хүнд тулгарсан байна”(Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас).“Тиймээсэцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, бүгдийг гүйцэлдүүлж, бүхнийг ил болгохын тулд үндсэндээ үг ашигладаг”(Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс). “Хорон муу хүмүүс Бурханы амнаас гарсан үгсээр гэсгээгдэж, зөв шударга хүн бүхэн Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгээр тогтоогдож, бүрэн төгс болгуулна. Тэр ямар нэгэн тэмдэг ч, гайхамшиг ч үзүүлэхгүй; Түүний үгээр бүх зүйл биелэх ба Түүний үг бодит байдлыг бий болгоно. Газар дээрх хүн бүхэн Бурханы үгийг магтан тэмдэглэж, томчуул, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу бүх хүн Бурханы үгийн дор захирагдана”(Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс).

Төгс Хүчит Бурханы үгийн илэрхийлэл бол зүүн зүгээс баруун руу цахьсан аянга мэт юм. Бурханы сэнтийн өмнө эргэн ирсэн бүхнийг энэ нь цэвэрлэж, төгс болгодог ба үнэнийг үзэн яддаг, хоёр нүүрт фарисайчууд болон Бурханыг үгүйсгэж, эсэргүүцдэг бүх ёрын муу хүмүүсийг ил болгодог. Үүнтэй зэрэгцэн энэ нь, бүх дуулгаваргүй хөвгүүдийг цохьдог. Эцсийн өдрүүд дэх, Төгс Хүчит Бурханы газар дээрх шүүлтийн ажил Бурхан аль хэдийн сэнтийдээ суугаад, захирч эхэлснийг харуулж байна. Хэдийгээр харанхуй, ёрын муу энэ хуучин ертөнц одоохондоо оршиж байвч, дэлхийг сөнөөх төрөл бүрийн гамшиг удахгүй тохиолдох болно. Бурханы хаанчлалыг сөнөөж, Бурханы ажлыг нурааж, Түүний ажлыг өрнөхөд саад хийх хүч газар дээр байхгүй. Газар дээр Өөрийн шүүлтийн ажлыг хийх эрх мэдлээ Бурхан эзэмшиж байгаа нь тэнгэр дэх Түүний сэнтийтэй адил. Энэ нь хэн нэгний доргиож, өөрчилж чадах зүйл биш. Энэ бол баримт. Төгс Хүчит Бурханы хэлснээр, “Хаанчлал хүний дунд өргөжиж, хүний дунд бүрэлдэж, хүний дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван есдүгээр бүлэг”-ээс). Энэ бол Бурханы үгийн харуулсан хүч чадал, эр мэдэл юм. Бурханы үг газар дээр эрх мэдэл эзэмшиж байгаа нь Христ газар дээр захирч байгаа хэрэг юм. Бурхан газар дээр Өөрийн сэнтийгээсээ аль хэдийн захирч байна. Энэ нь, Бурханы хаанчлал газар дээр буугаад ирснийг харуулж байна. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй баримт. Бурханы хүсэл тэнгэрт байдагтайгаа адил газар дээр ч бүрэн биелснийг бид харж болно. Эзэн Есүс ингэж хэлсэн,“Таны хаанчлал ирэх болтуай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай”(Матай 6:10). Илчлэл 11:15-17-д бас ингэж зөгнөсөн: “Долоо дахь тэнгэрэлч бүрээдлээ; тэнгэрт чанга дуу гарч, ийнхүү хэлэв, ‘Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно.’ Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд сууж байсан хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөөд, ‘Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ’ гэв.” Эдгээр үг аль хэдийн биеллээ олжээ. Эдгээр нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаар биелсэн бүх үнэн юм.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

“Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт Сатанд огт өршөөл үзүүлдэггүй. Харин та нарын хувьд тэдгээр нь та нарыг аврахын төлөө байдаг ч та нар Миний зан чанарыг ойлгох чадваргүй, бас Миний үйлдлийн цаад зарчмыг ч мэддэггүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ердүгээр бүлэг”-ээс). Бурханы үгийн эдгээр мөр нь Бурханы зөвт байдал, сүр жавхлан, шүүлтээс хүмүүст гардаг үр дүнг хэлдэг. Тэр үр дүн нь юу вэ? Зарим хүн үүнийг харж чаддаггүй. “Миний зөвт байдал, сүр жавхлан, шүүлт Сатанд огт өршөөл үзүүлдэггүй.” Эдгээр үг ямар утгатай вэ? “Эдгээр үг нь Бурханы зөвт байдал, сүр жавхлан, шүүлт нь хүмүүст бус, Сатанд чиглэсэн байдаг гэсэн утгатай” хэмээн зарим хүн хэлдэг. Энэ ойлголт зөв үү, буруу юу? Энэ ойлголт эндүү ташаа, бүр утгагүй юм. Энд бас, “Харин та нарын хувьд тэдгээр нь та нарыг аврахын төлөө”хэмээдэг. Энэ юу гэсэн үг вэ? “Та нар” гэдэг нь Бурханы сонгосон хүмүүс, Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүнийг хэлдэг. Бурханы сонгосон хүмүүс болон Бурханд үнэхээр итгэдэг бүх хүний хувьд Бурханы зөвт байдал, сүр жавхлан, шүүлт нь тэдний авралын төлөө байдаг. Зарим хүн үүнийг зөрчилдөөнтэй гэж бодон, “Тэдгээр нь Сатанд ямар ч өршөөл үзүүлдэггүй боловч хүнийг аврахын төлөө байдаг, тэгэхээр Бурханы зөвт байдал, сүр жавхлан, шүүлт Сатанд чиглэдэг юм уу, хүнд чиглэдэг юм уу?” гэцгээдэг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд амархан уу? Зарим хүн ингэж бодож магад: “Бүх хүний дундаас зарим нь диавол Сатанд харьяалагддаг, зарим нь авралын бай болох Бурханы сонгосон хүмүүс байдаг. Тэгвэл Сатаны хувьд Бурханы зөвт байдал, сүр жавхлан, шүүлт нь илчлэл, таягдалт, шийтгэл байдаг. Бурханы сонгосон хүмүүс буюу Бурханд үнэхээр итгэдэг хүмүүст тэдгээр нь тэр чигтээ аварч, ариусгаж, төгс болгохын төлөө байдаг.” Энэ тайлбар зөв үү, буруу юу? Энэ тайлбар зөв юм. Ийм хүмүүс замаа олжээ. Тэгвэл Бурханы зөвт, сүр жавхлант, уур хилэнт шүүлтийг Сатан туулах уу, Бурханы сонгосон хүмүүс туулах уу? Үүнийг бүгд хүлээн авах ёстой. Хэн ч хүлээн авахгүй байж болохгүй. Өөрөөр хэлбэл, үүнээс хэн ч мултарч чадахгүй; энэ бол баримт юм. “Бурхан үгээ айлддаг боловч үл итгэгчид, шашны хүмүүс болон Сатанд харьяалагддаг хүмүүс тэдгээрийг сонсоо ч үгүй, уншаа ч үгүй!” гэж зарим хүн хэлж магад. Хэрвээ тэд сонсдоггүй, уншдаггүй бол Бурханы шүүлт, гэсгээлтээс мултрах уу? Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээс мултарч болох ч Бурханы уур хилэн, илгээсэн гамшгаас нь мултарч чадах уу? Бодит баримтын шүүлт, гэсгээлтээс мултарч чадах уу? Үүнээс хэн ч мултарч чадахгүй. Хэрэв Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол бодит баримтын шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгвэл бодит баримтын шүүлт, гэсгээлт гэж юу вэ? Энэ нь гамшиг юм! Иймээс эцсийн өдрүүд дэх Бурханы агуу цагаан сэнтийн шүүлт аль хэдийн эхэлчихсэн.

Бурханы үгийн шүүлт нь Бурханы сонгосон хүмүүст чиглэдэг. Бодит баримтын шүүлт буюу гамшгийн шүүлт, шийтгэл нь үл итгэгчдэд чиглэдэг. Иймээс шүүлтийн ажил нь хоёр талтай байдаг бөгөөд эдгээр нь нэгэн зэрэг явагддаг. Энэхүү асуудлыг үл тоомсорлож болохгүй. “Бурханы гэр дэх сонгогдсон хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулж байгаа боловч үл итгэгчид Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөлгүйгээр идэж уун, архидан согтуурч байна!” гэж зарим хүн хэлдэг. Бодит баримтын шүүлт, гэсгээлт нь үгийн шүүлт, гэсгээлтээс өөр юм. Үгийн шүүлт, гэсгээлт нь урт удаан хугацаанд явагддаг бол бодит баримтын шүүлт, гэсгээлт богино хугацаанд, хормын төдийд ирэх болно. Энэ нь томоохон газар хөдлөлттэй адил. Хүмүүсийг идэж уун, зугаацаж байх үед гэнэт газар чичирхийлэн, томоохон газар хөдлөлт тохиодог. Хүн бүр зугтаахыг хүсэвч чадалгүй, эцэст нь дарагдан амиа алддаг. Бодит баримтын шүүлт, гэсгээлт нь хурдан, зуурдын, гэнэтийн агаад сэргийлэх боломжгүй. Харин үгийн шүүлт, гэсгээлт бол өөр. Үүнд тодорхой хугацаа ордог. Үүний зэрэгцээ, зарим хүн Бурханы үгийг идэж уугаагүй байхад зарим нь идэж уусан ч нухацтайгаар хүлээн аваагүй байдаг. Зарим хүн тэдгээрийг нухацтай хүлээж авсан боловч шүүлтийг нь туулаагүй байдаг. Туулахгүй байхыг зөвшөөрөх аргагүй юм. Эхний удаад тэд туулахдаа дуулгавартай дагаж чадахгүй байж магад төдийгүй ямар ч мэдлэг, ойлголтгүй байдаг боловч хэсэг хугацааны дараа ойлголттой болж, дахиад жаахан удвал арай илүүг ойлгодог. Дахиад жаахан туулсныхаа дараа илүү бүрэн гүйцэд ойлгож чаддаг бөгөөд тэр үед бодит гэмшил, бодит өөрчлөлт бий болж чаддаг. Энэ нь үнэний эрэл хайгуулын үйл явц юм. Ойлгохгүй байхаас ойлголтод хүрч, ойлголтоос дуулгавартай байдал үүдэн, дуулгавартай байдлаас мэдлэг үүдэх энэхүү үйл явцад ихээхэн хугацаа ордог. Үр дүнд хүрэхийн тулд зарим хүн үүнийг арав юм уу хорин жил, зарим нь хориос гучин жил туулах хэрэгтэй байдаг. Тэгээд бид Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж байхад үл итгэгчид юу хийдэг вэ? Идэж ууж, өөрсдийгөө зугаацуулж, унтаж, зүүдэлдэг! Бид хангалттай шүүлт, гэсгээлтийг туулж, ариусаад, баярлан, Бурханыг магтаж эхлэн, Бурхан Өөрийн ардуудыг бүрэн төгс болгох үед үл итгэгчдэд гамшиг нүүрлэх болно. Гамшиг нүүрлэх үед үл итгэгчдийн үхэх цаг ирнэ! “Энэ бол агуу цагаан сэнтийн шүүлт юм байна! Үгийн шүүлт, гэсгээлт нь дотор талынх, гамшгийн тохиол, шийтгэл нь гадна талынх юм байна. Бурханд итгэдэггүй, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бүгд гамшигт үхэх ёстой юм байна” гэдгийг одоо ихэнх хүн ойлгожээ. Үгийн дотоод шүүлт, гэсгээлт болон гамшгийн гадаад шийтгэл хоёр нь цаг хугацааны ямар харилцаатай вэ? Энэ хоёр нь нэгэн зэрэг тохиолддог. Үл итгэгчдэд ч бас элдэв янзын гамшиг тохиодог боловч тэдгээр нь төдийлөн том биш байдаг төдийгүй сэтгэл донсолгом гамшгийн ангилалд ордоггүй. Гэвч Бурханы сонгосон хүмүүс бүрэн төгс болгуулж, бүлэг ялагчид гарч ирэх үед “түс хийн”, агуу гамшиг даруй буух болно. Энэ бол үл итгэгчдээс ангижрахад ашигладаг гамшгийн шүүлт, гэсгээлт юм. Энэхүү шүүлт, гэсгээлт нь уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн байдаг!

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 121-р дэвтэр -ээс

Өмнөх:Асуулт 11: Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг, гэхдээ Эзэн Есүст итгэх бидний итгэл болон Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрч байгаа маань бид Бурханы шүүлтийн ажлыг аль хэдийн туулсан гэсэн үг гэж би итгэдэг. Нотолгоо болох Эзэн Есүсийн үг энэ байна: “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:7-8). Хэдийгээр Эзэн Есүс золин авралын ажил хийсэн боловч Түүнийг тэнгэр өөд гарсны дараа Пентэкостын өдөр Ариун Сүнс буун ирж, хүмүүс дээр ажиллан: “... нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” гэж бид итгэдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил байх ёстой, иймээс миний эрж хайхыг хүсэж буй зүйл бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хоорондох ялгаа яг юу вэ? гэдэг юм.

Дараах:Асуулт 13: Загалмай дээр Эзэн Есүсийн “Биелэгдлээ” (Иохан 19:30) гэж хэлсэн нь Бурханы авралын ажил аль хэдийн бүрмөсөн дууссан гэдгийн нотолгоо гэж шашны ертөнц дэх ихэнх хүмүүс итгэдэг атал Эзэн хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр махбодод эргэн ирсэн гэж гэрчилдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг хүн яг яаж ойлгох ёстой вэ? Бид үнэний энэ талыг сайн мэдэхгүй байна, иймээс үүнийг бидэнд нөхөрлөнө үү.

Холбогдох агуулга