Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

91. Авралд хүрэхийн тулд эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэрхэн дуулгавартай байж, амьдрал дээр мэдрэх ёстой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Ариун Сүнсний ажил алхам бүрдээ илүү их өсөж өдрөөс өдөрт өөрчлөгддөг; маргаашийн илчлэл өнөөдрийнхөөс ч илүү бөгөөд алхам алхмаар илүү өндөрт ахиж байдаг. Хүнийг төгс болгох Бурханы ажил энэ юм. Хэрвээ хүн хурдыг нь гүйцэж чадахгүй бол хэдийд ч орхигдож болзошгүй. Хэрвээ хүнд дуулгавартай зүрх сэтгэл байхгүй бол тэрээр эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Өмнөх эрин үе өнгөрөн одсон; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүн төгс болгуулах сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч илүү хурдтайгаар гүйцэтгэнэ. Тиймээс зүрх сэтгэлдээ дуулгаваргүй хүнд Бурханы мөрийг дагахад хэцүү байх болно. Бурхан ямар ч дүрэм журмыг сахьдаггүй, мөн Тэр Өөрийнхөө ажлын ямар ч үе шатыг өөрчлөгдөшгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил илүү шинэлэг, илүү дээд зэргийн болж байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам илүү бодитой болж, хүний бодит хэрэгцээтэй улам илүү зохицдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг мэдэрснийхээ дараа л өөрийн зан чанарын эцсийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн талаарх хүний мэдлэг улам илүү өндөр түвшинд хүрдэг, үүний адилаар Бурханы ажил илүү өндөр түвшинд хүрдэг. Зөвхөн ийм байдлаар л хүн төгс болгуулж, Бурханы хэрэгцээнд тохирно. Нэг талаар хүний үзлийг няцааж, эргүүлэхийн тулд, нөгөө талаар хүнийг илүү өндөр, илүү бодит байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг, ингэснээр эцэст нь Бурханы хүсэл биелж чадна. Дуулгаваргүй уг чанартай бөгөөд дур зоргоороо эсэргүүцдэг бүхэн Бурханы хүчирхэг шуурхай урагшилж буй ажлын энэ үе шатанд ард орхигдох болно; зөвхөн дуртайяа дуулгавартай байж, баяртайгаар өөрсдийгөө номхруулдаг хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилна. Ийм төрлийн ажилд, хэрхэн захирагдаж, өөрсдийн үзлийг хойш тавихыг та нар бүгдээрээ сурах ёстой. Авч байгаа алхам бүрдээ анхааралтай байх ёстой. Хэрвээ та нар хэнэггүй бол Ариун Сүнсээр гологдсон хүмүүсийн нэг төдийгүй Бурханы ажлыг тасалдуулсан нэгэн болох нь гарцаагүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучин дүрэм журам болон хууль хэмжээлшгүй олон байсан тул тэр хяналтаа алдсан бөгөөд үр дүнд нь их зантай болж, өөрийгөө мартсан. Эдгээр нь бүгд Бурханы шинэ ажлыг хүнээр хүлээн зөвшөөрүүлдэггүй саад тотгор юм; тэдгээр нь Бурханыг мэдэж авахад нь хүний өрсөлдөгч болсон. Хэрвээ хүний зүрх сэтгэлд дуулгавартай байдал ч байдаггүй, үнэний төлөөх тэмүүлэл ч байдаггүй бол тэр аюулд өртөх болно. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд захирагддаг ба илүү гүнзгий эрчимтэйг нь хүлээн авч чаддаггүй бол чи хуучин арга замыг баримталдаг нэгэн бөгөөд Ариун Сүнсний ажилтай алхаа нийлүүлж чаддаггүй. Бурханы хийсэн ажил тодорхой цаг хугацаануудад өөр өөр байдаг. Хэрвээ чи нэг үе шатанд асар их дуулгавартай байдлыг харуулсан ч дараагийн үе шатанд юуг ч харуулахгүй юм уу эсвэл маш багыг харуулбал Бурхан чамайг хаях болно. Хэрвээ чи энэ үе шатанд ахихад нь Бурхантай мөр зэрэгцсэн бол Түүнийг дараагийнх руу ахихад ч гэсэн мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн тэр үед л чи Ариун сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Чи Бурханд итгэдгээс хойш өөрийн дуулгавартай байдалдаа туйлбартай хэвээр үлдэх ёстой. Чи зүгээр л хүссэн үедээ л дуулгавартай байж, хүсээгүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Тийм төрлийн дуулгавартай байдал нь Бурханаар хүлээн зөвшөөрөгддөггүй. Хэрвээ чи Миний нөхөрлөж байгаа шинэ ажилтай хөл нийлүүлж чадахгүй, хуучин үгсийг баримталсаар байгаа бол чиний аминд яаж ахиц дэвшил байх юм бэ? Бурханы ажил бол Түүний үгээр чамайг хангах явдал юм. Чи Түүний үгэнд дуулгавартай байж, хүлээн авах үед Ариун Сүнс гарцаагүй чам дээр ажиллах болно. Ариун Сүнс яг л Миний ярьдаг байдлаар ажилладаг. Миний хэлснээр хий, тэгвэл Ариун Сүнс нэн даруй чам дээр ажиллах болно. Та нарт харуулж, та нарыг өнөөгийн гэрэл рүү аваачихын тулд Би шинэ гэрлийг чөлөөлсөн. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чиний дотор нэн даруй ажиллах болно. Зарим нь гөжүүдэлж, “Би зүгээр л чиний хэлснээр хийхгүй” гэж хэлж болох юм. Тэгтэл, чи одоо замын төгсгөлд ирсэн, чи хатсан ба ямар ч амьгүй гэдгийг Би чамд хэлдэг. Тиймээс өөрийн зан чанарыг өөрчлөхдөө одоогийн гэрэлтэй алхаа нийлүүлэн явах нь хамгийн чухал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал бөгөөд яг одоо бол хамгийн чухал зүйл нь Ариун Сүнсний зааварчилгааг дагах юм. Чи Бурханы хэлсэн бүхнийг дагах ёстой; чи Түүний хэлсэн бүхэнд дуулгавартай байх ёстой. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, хэцүү бэрх цэвэршүүлэлтийг туулж эсвэл Түүний үгээр харьцагдаж, сахилгажуулагдаж, засагдах ёстой. Зөвхөн үүний дараа тэд дуулгавартай байж, Бурханд үнэнч байж чадах бөгөөд Түүнийг хуурах гэж оролдохгүй, Түүнтэй хааш яаш харьцахгүй. Бурханы үгсийн цэвэршүүлэлтийн дор хүмүүсийн зан чанарт өөрчлөлт гардаг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулсан хүмүүс л аливааг цаашид хуумгай хийж зүрхлэхгүй бөгөөд амар тайван, хянамгай болно. Хамгийн чухал нь тэд Бурханы бодит үгэнд дуулгавартай байж, Бурханы ажилд дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь хэдий хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч тэрнийг үл хайхарч, санаатайгаар дуулгавартай байж чадах юм. Өнгөрсөн үед зан чанарын өөрчлөлтийн тухай ярих үед энэ нь өөрөөсөө татгалзаж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн эрхэмлэх зүйлсээс өөрийгөө чөлөөлөх тухай байсан—энэ бол зан чанарын өөрчлөлтийн нэг төрөл нь. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы бодит үгсэд дуулгавартай байх, мөн Түүний шинэ ажлыг жинхэнэ утгаар ойлгох чадвартай байх гэдгийг хүмүүс одоо мэддэг. Ийм замаар хүмүүс өөрсдийн үзэл дэх Бурханы тухай хуучин ойлголтоосоо салж чадах бөгөөд Түүний талаар жинхэнэ ойлголттой болж, Түүнд дуулгавартай болно. Энэ л зөвхөн зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас

Өмнөх:Чуулганы бодит амьдрал гэж юу вэ? Хэрхэн сүмийн амьдралаар амьдарч, амьдралын үнэн ба өсөлт хөгжлийг сурч мэдэх вэ?

Дараах:Бурханы шийтгэл болон гэсгээлт, мөн засалт харьцалтыг хүлээн зөвшөөрч, үнэхээр дуулгавартай байхын тулд хүмүүс Бурханы ажилд хэрхэн захирагдах ёстой вэ?

Танд таалагдаж магадгүй