Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 19: Эцсийн өдрүүдэд хүнийг бүрэн ариусгаж, аврахын тулд Бурхан шүүлтийн ажлаа хийдэг гэж та нар гэрчилдэг боловч Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншсаны дараа тэдгээрийн зарим нь хүнийг яллаж, харааж байгааг би олж мэдсэн. Хэрвээ Бурхан хүнийг яллаж, хараадаг юм бол хүн шийтгэл амсахгүй гэж үү? Ийм төрлийн шүүлт нь хүн төрөлхтнийг ариусгаж, авардаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ?

Хариулт:

Эцсийн өдрүүдэд, Бурхантай нэг сэтгэл, нэг оюун санаатай бүлэг хүмүүс, ялагчдыг бий болгохын тулд Бурхан үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажил хийдэг. Энэ бол Бурхан дэлхийг бүтээх үед тодорхойлогдсон зүйл. Гэхдээ Бурханы зарим үг нь хүмүүсийг яллах, хараах зүйл агуулдаг гэж зарим хүмүүс хардаг ба тэд үзэл бий болгодог. Энэ нь үндсэндээ тэд Бурханы ажлыг мэдэхгүйгээс болдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт нь Илчлэлийн номонд зөгнөсөн, шүүлтийн агуу цагаан сэнтий юм. Бурхан зөвт сүр жавхлант, уур хилэнт, зан чанараа илчилж хүн төрөлхтнийг бүхэлд нь ил гаргаж, төрлөөр нь ялгахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь хуучин эринийг дуусгаж, Сатаны хүмүүсийг устгахын төлөө юм. Тэгэхээр Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хүмүүсийн хувьд Бурхан тэднийг яллахгүй хараахгүй байж болох уу? Хэдийгээр шүүлтийн үгс болон Бурханы сонгосон хүмүүсийн илчилсэн ялзрал, тэдний ялзарсан үнэн төрхийг ил болгох явдал байдаг ба эдгээр нь яллалт шиг харагдах ч энэ нь, Бурханы сонгосон хүмүүст ялзарсан зан чанарынхаа мөн чанарыг тодорхой харж, асуудлын голыг нэвт харж, үнэнийг ойлгох боломж өгөхийн төлөө байдаг. Хэрэв Бурхан, хатуу ширүүн байгаагүй бол, Түүний үгс голыг нь олж хэлээгүй бол бид өөрсдийн ялзарсан төрх, сатаны уг чанарыг ойлгож чадахгүй байсан ба эцсийн өдрүүд дэх Бурханы ажил хүн төрөлхтнийг ариусгаж, төгс болгох үр дүнд хүрэх боломжгүй байсан. Үнэнийг хайрлаж, бодит баримтыг хүндэлдэг хүмүүс бүгд Бурханы үг хурц бөгөөд, шүүлт ба гэсгээлтийн үг байна уу, яллалт ба хараалын үг байна уу хамаагүй бүгд бодит баримттай, бүрэн дүүрэн нийцдэг гэдгийг харж чадах болно. Бурхан маш бодитой, маш үнэн зөвөөр, ярьдаг бөгөөд ердөө ч хэтрүүлдэггүй. Бурханы тэдгээр хатуу үгээр хүрсэн, үр дүнгээс бид бүгд тэдгээрийн дотор хүн төрөлхтнийг гэсэн, Бурханы жинхэнэ хайр, хүн төрөлхтнийг аврах Түүний сайн санаа зорилго нуугдсан байгааг харж болно. Үнэнээс залхсан хүмүүс л үзэл бий болгодог ба, үнэнийг үзэн яддаг хүмүүс л Бурханы ажлыг шүүж, яллаж чаддаг. Бурхан Хятадад 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Түүний ажлыг туулсан хүмүүс хэдэн сая бай. Тэд бүгд ХКН-н балмад мөрдлөг хавчлагыг туулсан ч бат зогсож гэрчлэл хийдэг. Энэ нь тэр чигтээ Бурханы үгээр хүрсэн үр дүн юм. Тэд бүгд Бурханы үгэн дотроос Түүний хайрыг харсан бөгөөд хүн төрөлхтнийг аврахын тулд Тэр яаж зовсныг харсан. Хэдийгээр Түүний зарим үг маш хатуу боловч тэд дуулгавартай байж чаддаг үүгээрээ тэд Бурханы зан чанарын талаар жинхэнэ мэдлэгтэй байдаг. Тэд Бурханыг хүндэлж, хайрлах болсон байдаг. Тэд бүгд өөрсдийн үүрэг даалгаврыг үнэнчээр биелүүлж, эцсийг нь хүртэл Бурханыг дагаж чаддаг. Энэ бол Сатаныг хамгийн их шившиглэдэг зүйл Мөн Бурхан, сатаныг ялж байгаагийн баталгаа юм. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүсийг хэрхэн шүүж, ариусгадагийн тухайд Төгс Хүчит Бурханы үгнээс харцгаая,

Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: ‘Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юу? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ?’ гэцгээдэг. Ийм үг бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийхгүйгээр, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудалдаг бөгөөд эдгээр хатуу үгээрээ хүний доторх уг чанарыг илчилж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг, тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас).

Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялласнаар чи өөрийгөө мэдэж болох юм гэдгийг мэдэж ав. Ял буруутгал, хараал, шүүлт, гэсгээлт—энэ бүгд байдаг болохоор чи өөрийгөө мэдэж авч, чиний зан чанар өөрчлөгдөж, цаашлаад өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авч болох бөгөөд Бурханы бүх үйлдэл зөвт агаад Түүний зан чанар, Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүний авралын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрладаг, хүнийг авардаг, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг хардаг. Хэрвээ чи зөвхөн өөрийнхөө дорд байр суурьтайг болон завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч Бурхан өнөөдөр чам дээр хийж байгаа шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Өөрийн авралыг тодорхой болгохыг хүсэж байгаа гэдгийг мэддэггүй бол чи цааш үргэлжлүүлж чадах нь байтугай, туршлагажих ямар ч аргагүй байх болно. Бурхан хөнөөхийн тулд, эсвэл устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас).

Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс).

Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа яагаад хийдгийг тодорхой ойлгосон байх? Хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарч, нүгэл дунд амьдарч, нүглээс таашаал авдаг. Шашны нийгэмд, Бурхан ирснийг анзаарч, үнэнийг хайрлаж, хүлээн авч байгаа хэн ч алга. Хүмүүс Бурханд гэрчлэл хийж үгийг нь түгээснийг тооцохгүйгээр Бурханы илрэлт болон ажлыг судалсан хүн хэр олон байдаг вэ? Бурханы шүүлт ба гэсгээлтийг хүлээн авч захирагдах хэр их хүн байгаа вэ? Хүн төрөлхтөн бол, хорлонт муугийн оргил гэж бүгд хэлэхгүй гэж үү? Эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил байгаагүй бол энэ бүхэлдээ ялзарсан, сатаны зан чанараар дүүрэн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс ариусгагдаж, Бурханы авралыг авч, чадах байсан гэж үү? Эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажил байгаагүй бол хэн бүлэг ялагчдыг бий болгох байсан бэ? Эзэн Есүсийн зөгнөл хэрхэн, биелэгдэх байсан бэ? Христийн хаанчлал хэрхэн, биеллээ олох байсан бэ? Эзэнд итгэдэг олон хүн, Бурхан бол элэгсэг энэрэнгүй бөгөөд бид ямар ч нүгэл үйлдсэн бай цагаатгана гэж итгэдэг. Хичнээн ялзарсан ч хаягдахгүй Эзэн, эргэж ирэхдээ биднийг, тэнгэрийн хаанчлал руу өргөнө гэж итгэдэг. Энэ чинь үндэслэлтэй үзэл санаа гэж үү? Эзэний үгийн үндэслэлтэй юу? Энэ нь хүний үзэл, төсөөлөл биш гэж үү? Бурхан бол ариун, зөвт Бурхан; тэгэхээр бузар заваан ялзралаар бохирдсон, сатаны зан чанараар дүүрсэн, үнэнийг үгүйсгэгч, Бурханы дайсан хүмүүсийг, Өөрийн хаанчлалд оруулна гэж үү? Мэдээж үгүй! Тиймээс эцсийн өдрүүдэд, эргэн ирж, үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг хийж, хүн төрөлхтнийг бүхэлд нь ариусгаж аварна гэж, Эзэн Есүс зөгнөсөн. Эзэн Есүс хэлсэн нь: “Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48). Ялзралаар нэвт бохирдсон хүн төрөлхтний хувьд Бурхан гарцаагүй үнэнийг гарган ирж, тэдний төлөө шүүлт гэсгээлтийн ажил хийнэ. Энэ бол, хүний зүрх сэтгэл сүнсийг сэрээж, байлдан дагуулж, тэднийг сатанлаг зан чанараас нь цэвэрлэх цорын ганц зам. Бузар булай, ялзрал, дуулгаваргүй байдал, Бурханыг эсэргүүцдэгийнх нь төлөө хүн төрөлхтнийг шүүх Бурханы шүүлтийн үг хатуу боловч Бурханы ариун бөгөөд зөвт зан чанарыг харуулах бөгөөд өөрсдийн сатанлаг уг чанар болоод ялзарсан гэдэг бодит байдлаа ойлгох боломжийг бидэнд өгдөг. Бурханы шүүлт гэсгээлтийг туулснаар бид бүгд Бурханы үгээр байлдан дагуулагдсан. бид дуртайяа Түүний шүүлтийг дагаж, аажмаар үнэнийг ойлгох болж, өөрсдийн сатанлаг зан чанар болон уг чанарыг тодорхой харж, Бурханы зөвт зан чанарын талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй болсон. бид аливааг, харах байдлаа, өөрийн мэдэлгүй өөрчилж, амь зан чанар маань өөрчлөгдсөн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил эцсийн дүнд бүлэг ялагчдыг бий болгосон, энэ бол эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын, үр дүн бөгөөд Түүний гэрээс эхэлсэн, Бурханы шүүлтийн ажлын цаадах жинхэнэ, ач холбогдол юм. Энэ бидэнд юуг харуулж байна вэ? Бурхан хүнийг шийтгэж, устгахын тулд бус, харин бүрэн дүүрэн ариусгаж, өөрчилж, аврахын тулд Өөрийн үгээр шүүж, ил болгодог. Харин Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт ба ариусгалтыг их гай гамшиг ирхэд, гамшигт унаж шийтгэгдэнэ.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 18: Эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлыг хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл Бурхан яг яаж хүнийг шүүж, ариусгаж, авардаг юм бэ?

Дараах:Асуулт 20: Эзэн Есүсийн золин авралын ажлын нэг тал нь бидний нүглийг уучилж, цагаатгах явдал байсан, харин нөгөө тал нь бидэнд амар амгалан байдал, баяр хөөр, өгөөмөр нигүүлслийг хайрлах явдал байлаа. Энэ нь бидэнд, Бурхан бол өршөөнгүй, элэгсэг Бурхан гэдгийг харуулдаг. Гэхдээ, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж, үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, гэсгээж, хүнийг засаж, хүнтэй харьцаж, хүнийг илчилж, бүх төрлийн муу ёрын хүмүүс, муу ёрын сүнснүүд болон антихристүүдийг таягдан хаядаг бөгөөд Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог гэж та нар гэрчилдэг. Эзэн Есүсийн ажилд илчлэгдсэн зан чанар нь Төгс Хүчит Бурханы ажилд илчлэгддэг зан чанараас яагаад шал өөр байдаг юм бэ? Бурханы зан чанарыг бид яг яаж ойлгох ёстой вэ?

Холбогдох агуулга