95. Үүргээ биелүүлэх ба үнэнийг дагах нь хоорондоо ямар хамааралтай вэ? Үүргээ биелүүлэх нь авралд хүрэх явдалтай ямар холбоотой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх үйл явцаар дамжуулан, хүн аажмаар өөрчлөгддөг ба энэ үйл явцаар дамжуулан тэрээр өөрийн үнэнч байдлаа харуулдаг. Ингэснээр, чи хэдий чинээ өөрийн үүргээ биелүүлэх чадвартай байна, төдий чинээ үнэнийг хүлээн авах болно, ингэснээр чиний илэрхийлэл илүү бодитой болох болно. Өөрсдийн үүргээ биелүүлэхдээ зөвхөн үйл хөдлөл хийж, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс нь эцэстээ таягдагдах болно, учир нь тэдгээр хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тийм хүмүүс нь өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл нь ариун бус байгаад зогсохгүй, тэдний илэрхийлдэг зүйлс нь хорон муугаас өөр юу ч биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас

Та нар ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө хэмжээнд үүргээ чин үнэнч, шулуун шударга сэтгэлээр биелүүлэх хэрэгтэй. Та нарын хэлснээр цаг нь ирэхэд Бурхан Өөрийнх нь төлөө шаналж, төлөөс төлсөн хэнд ч муу хандахгүй. Энэ итгэл үнэмшлийг байнга баримталж, хэзээд умартахгүй байх хэрэгтэй. Ингэсэн цагт л Би анхаарлаа өөрийн эрхгүй та нарт хандуулах боломжтой болно. Үгүй бол Би хэзээ ч та нарт анхаарлаа хандуулж чадахгүй бөгөөд та нар үргэлж Миний зэвүүцэх нэгэн байх болно. Хэрвээ та нар мөс чанараа дагаж, өөрийгөө бүхэлд нь Надад зориулж чадвал, Миний ажилд хүчин чармайлтаа хайрлалгүй, бүх насаа Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарт баярласандаа зүрх сэтгэл минь догдлохгүй гэж үү? Би та нарт бүрэн санаа амар хандахгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас

Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Өмнөх: 94. Ямар учраас итгэгчид авралд хүрч, төгс төгөлдөр болохын тулд үнэнийг олж авахыг хичээх ёстой вэ?

Дараах: 96. Итгэгчид яагаад Түүний шүүлт болон гэсгээлтээс гадна Бурханы сорилт, сайжралтыг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх