Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Би Эзэнийг ингэж угтсан

Шиюэ, Япон

Намайг зургаатай байхаас миний ээж Эзэн Есүст итгэсэн ба намайг чуулганы цуглаан руу байнга дагуулж явдаг байв. Хүнийг Бурхан бүтээсэн ба хэрвээ бид нар асуудалд орвол Бурханд залбирч, Бурханд найдах хэрэгтэй бөгөөд бүх зүйлийн төлөө Бурханд талархах хэрэгтэй гэдгийг би аажим аажмаар мэдэж авсан билээ. Ээж минь надад: “Бурхан хүмүүсийг хайрладаг, бид Бурханд залбирч, өөрсдийн оюун санаанд байгаа зүйлийг Түүнд даатгаж, Түүнд чин сэтгэлээр найдсаар байгаа цагт, Тэр бидний асуудлыг шийдэж, элбэг нигүүлслийг бидэнд хайрлах болно. Бид чин сэтгэлээр Эзэнд итгэсээр байгаа цагт, Тэр биднийг тэнгэрийн хаанчлалд хүлээж авахаар ирээдүйд ирэх болно!” гэсэн юм. Ээжийнхээ үгийг сонсоод, миний зүрх сэтгэл тайвшран, санаа зовох зүйлгүй болж, найдах зүйлтэй болсон мэт санагдсан бөгөөд биднийг тэнгэрийн хаанчлал руу аваачихаар Эзэн Есүс нэг л өдөр эргэж ирнэ гэдэгт бат итгэх болов. Би тэр өдөр ирэхийг хүсэн хүлээж, мөрөөдөж байлаа.

Хожим нь, миний амьдрал дахь санаандгүй үйл явдлуудаас болж би бүрэн дунд сургууль төгсөхөөсөө өмнө хувцасны үйлдвэрт ажиллаж эхлэв. Үйлдвэрт, би залуу, бүрэг ичимхий зантай байсан учраас хүмүүстэй ярих санаачилга гаргаж зүрхэлдэггүй байсан ба цуг ажилладаг хүмүүс намайг үргэлж дээрэлхдэг байлаа. Ээж минь надад үргэлж: “Бид бол Эзэнд итгэгчид, дэлхийд бидэнд юу ч тохиолдсон, бид тэвчээртэй байхад суралцаж, Эзэний үгийн дагуу бүхнийг хийх ёстой, бид бусадтай маргалдаж болохгүй…” гэж тайлбарладаг байв. Би ээжийнхээ үгийг үнэн сэтгэлээсээ бодож, бүх зүйл дээр тэвчээртэй, хүлээцтэй байх ёстой гэж өөртөө хэлэв. Заримдаа, би үнэхээр шударга бус санагддаг нөхцөл байдалтай нүүр тулгарч, зүрх сэтгэл минь их өвддөг байсан боловч, ийм зүйл тохиолдох бүрд “Эзэн минь, Та бол миний хамгийн дотнын найз” хэмээх магтан дууг амандаа аялж, мэдэрч байгаа зовлон шаналлынхаа талаар Эзэнд хэлдэг байлаа. Эзэн л миний хамгийн дотнын найз гэж Надад санагдсан бөгөөд хэрвээ өнөөдөр би Эзэнд итгэж, Түүнд найдвал ирээдүйд тэнгэрийн хаанчлал руу орох боломжтой байх болно. Надад иймэрхүү бодол орж ирэх бүрд би зүрх сэтгэлдээ тийм ч их шаналдаггүй байлаа. Эзэнд талархъя, учир нь өнгөрсөн олон жилийг туулахын тулд би эдгээр итгэл үнэмшилдээ тулгуурласан билээ.

2013 онд 21 хүрэнгүүтээ би том хотод ажил олохоор хувцасны үйлдвэрийг орхилоо. Энэ газарт бүх зүйл нэг л хачирхалтай байлаа. Өглөө бүр би шавааралдсан олон хүн, дуусашгүй машины урсгалтай таарна. Зөвхөн автобусанд чихэлдэн сууж, ажил руугаа яарах гэж бөөн юм болдог байсан ба өдрийн цайны цаг хүртэл завгүй ажиллаад, үргэлж нэг юм хурдан залгичихаад, буцаад шууд ажилдаа ордог байлаа. Би нэг сар ингэж уйгагүй хөдөлмөрлөсөн боловч, өдөр тутмын зардлаас минь гадна хэрэглэх мөнгө надад үнэндээ үлдсэнгүй. Амьдралын энэ төрлийн дарамттай нүүр тулаад, надад шударга бусаар хандсан мэт би хорсож, гомдоллохгүй байж чаддаггүй байв: Бусад бүх хүн энгийн, чөлөөтэй амьдардаг байхад, яагаад би ингэж их зүдэрнэ вэ? Ийм өдрүүд хэзээ эцэс болох юм бэ? Том хотын амьдрал ердөө ч миний төсөөлсөн шиг сайхан байгаагүй, энэ хурдтай амьдралд амьсгал боогдом байсан ба энэ нь надад Бурханд ойртох жаахан цаг өгсөн болохыг би гүн гүнзгий мэдрэв. Гэрээс над руу залгах болгондоо ээж минь: “Хайрт үр минь, Эзэнд байнга залбирах ёстой шүү… Эзэн биднийг хүлээж авахаар удахгүй ирж, биднийг тэнгэрийн хаанчлалд аваачих болно гэдгийг чи санаж явах ёстой шүү” хэмээн сануулдаг байлаа. Би ээжийнхээ үгийг зүрхэндээ тээж, биднийг хүлээн авч, тэнгэрийн хаанчлал руу аваачихаар Эзэн удахгүй ирэхийг хүсэн хүлээж байлаа.

2014 онд надад Японд ажиллахаар явах боломж олдож, би гурван жилийн гэрээгээ тэнд дуусгаж чадна гэж найдав. Японд ирмэгц, эргэн тойрны минь бүх зүйл шинэ агаад этгээд санагдсан боловч аажмаар эндхийн амьдрал ч гэрийнх шиг сайн биш болохыг олж мэдэв. Үйлдвэрийн ажил дээр би байнга загнуулдаг бөгөөд хэлний бэрхшээл ч бас тулгарч байлаа. Надтай цуг ажилладаг хүмүүсийн дунд байнгын дотоод тэмцэл гарч, хүн бүр хувийн амбицтай, түрэмгий байх бөгөөд даргын өмнө анхаарлыг нь татахаар бүгд тэмцэлддэг байв. Миний хувьд хүлээн зөвшөөрөхөд бүр ч хэцүү байсан зүйл нь цуг ажилладаг хоёр нүүрт хүмүүс бөгөөд тэд хүмүүсийн нүүрэн дээр нэг өөрөөр аяглаж, ардуур нь бас нэг өөрөөр аягладаг байсан учир би үргэлж хууртаж, шүүгддэг байлаа. Биднийг хувийн ашиг сонирхлын дор урамшуулдаг байсан учир, бидний хооронд сэтгэл хөдлөл гэж үгүй, надад жинхэнэ найз үгүй бөгөөд бидний ашиг сонирхол бүхний дээр байдаг байлаа. Өөрсдийн ашиг сонирхлын төлөө, нөхөрлөлийг тооцоолж, ойрын хамаатнууд урваж, бүхнийг хойш тавьж болдог байсан нь, надад дэлхий ертөнц маш эзгүйрч хоосорсон мэт мэдрэмж төрүүлэв. Би тэднээс холдохыг үнэхээр их хүссэн боловч бодит байдал дээр ийм маягийн амьдралыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт байсангүй. “Хүчтэй нь хүчгүйгээ” гэсэн хэллэг байдгийн адилаар надад сонголт үлдээгүй бөгөөд хэсэг хугацааны дараа хүмүүст юу гэж хэлэхээ сурав. Сайн харилцаатай байхын тулд би караоке болон баар луу үргэлж тэдэнтэй цуг явдаг байлаа. Эргэн тойрны минь хүмүүс бүгд өөрсдийн ашиг сонирхлын төлөө өрсөлдөж, алдар нэр, эд хөрөнгөний төлөө тэмцэлддэг болохыг би харсан юм. Тэд бүр орон сууцны төлбөр төлөх мэтийн амьдрал дахь өчүүхэн зүйлсийн талаар ч зогсолтгүй маргалддаг байв. Ийм орчинд амьдарснаар би ч гэсэн завшуулахыг хүсээгүй учир бусдыг огт хайхралгүй амьдарч, бусдад хүлээцтэй, тэвчээртэй хандаагүй ба Эзэний сургаалыг огт хэрэгжүүлээгүй юм. Харийн энэ газар нутагт надад ямар ч ойрын хамаатан байгаагүй, бас жинхэнэ найз ч байгаагүй учир би ганцаардаж, залбирлаар дамжуулан Эзэн хажууд минь байгааг мэдрэхгүй байгаагаа аажмаар олж мэдлээ. Энэ нь надад илүү их харууслыг авчирсан бөгөөд ажил дуусахад би идэж уулгүй, эсвэл хэнтэй ч ярилгүй өрөөгөө түгжин суух болсон юм. Би шалан дээр сууж, чимээгүй нулимс унагадаг байлаа. Тэр үед, намайг чин сэтгэлээсээ хайхардаг хүн энэ хорвоод ганц ч үгүй, миний амьдрал ямар ч утга учиргүй мэт санагдсан ба би амиа хорлохыг хүртэл бодож үзсэн боловч надад үүнийг хийх зориг дутсан юм. Нөхцөл байдалд будилж цөхрөх үедээ би Эзэний бидэнд өгсөн амлалтыг бодож, Тэр биднийг хүлээн авч, тэнгэрлэг гэр лүүгээ аваачихаар ирнэ гэж үргэлж боддог байсан бөгөөд Эзэний бидэнд зориулан бэлдэж байгаа энэ газар л цор ганц жинхэнэ ариун газар байж магадгүй хэмээн бодож, тэр өдөр удахгүй ирээсэй гэж үнэхээр их хүсэж байв!

Би ганцаардал болон зовлонгийн хүнд бэрхийг мэдэрч эхлэх яг тэр үед, шинэ хамтран ажиллагч, Гуо эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы сайн мэдээг надад түгээв. Эзэн Есүс эргэн ирсэн бөгөөд Тэрээр хүнийг шүүж, цэвэрлэх ажлыг хэрэгжүүлж байгаа хэмээн Гуо хэллээ. Энэ мэдээг сонсоод, зүрх минь булгилсан боловч үүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрч чадахгүй мэт бас санагдав. Эзэн эргэн ирсэн нь миний сэтгэлийг хөдөлгөж, би амьдралдаа ахин найдвар олж харж чадах мэт санагдсан боловч үүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрч зүрхлэхгүй байлаа. Энэ үнэн байж болох уу? Би Эзэний ирэхийг үргэлж хүсэн хүлээсэн боловч Эзэн хэзээ ч ирээгүй. Би анхандаа Эзэн ирэлгүйгээр, бүхий л амьдралынхаа турш хүлээх нь хэмээн бодсон боловч Эзэн эргэн ирсэн болохыг гэнэт олж сонсов. Энэ нь намайг гайхшируулж, үүнд итгэхэд хэцүү байлаа. Миний хардлага болон гайхширлыг хараад Гуо надад: “Газар дээр гарч ирж, Өөрийн ажлыг хэрэгжүүлэхийн тулд Бурхан хүний Хүүгийн бие махбодтой болсон бөгөөд Тэр Төгс Хүчит Бурхан хэмээх шинэ нэрээр нэрлэгддэг” гэж хэллээ. Надад үүнийг хэлж, Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр) - ийн нэг хувийг өгөөд, энэ номон дээрх үгийг Бурхан Өөрөө хэлсэн болохыг, мөн энэ нь хүн төрөлхтөнд цэвэрлэгдэж, аврал хүртэх боломж олгодог, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэн болохыг хэлэв. Гэртээ авч очоод, анхааралтай уншаарай гэж тэр надад үүнийг өгсөн юм. Гуо хэчнээн чин сэтгэлээсээ байгааг хараад би түүнээс номыг авлаа. Би Эзэний ирэлтийг угтах боломжоо алдахыг хүсээгүй тул эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг нарийвчлан сурдлахаар шийдэв.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр) г уншингаа би дотроо: “Бурханы үг Библээс өөр газар байдаг гэж би хэзээ ч сонсож байгаагүй, энэ номонд юу бичигдсэн байгаа хэрэг вэ? гэж бодлоо. Би тэвчээргүй байдал болоод сониуч зандаа хөтлөгдсөн зүрх сэтгэлээр номыг нээж, дараах хэсгийг уншив: “Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь, хэрхэн ерөөл хүртэх эсвэл гай зовлонгоос зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болоод удирдлагыг дурдах төдийд л тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл, тэдгээр нь хүлээн зөвшөөрөхүйц үнэтэй зүйл биш гэж тэд үздэг. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэгэн зорилго байдаг, тэр нь ерөөл хүртэх бөгөөд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн үндэслэлтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгоо хэрэгжүүлж чадахгүй юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас) Би энэ хэсгийг уншаад, нүүрэндээ алгадуулсан мэт халуу дүүгсэн өвдөлтийг мэдэрч, яахаа мэдэхгүй байлаа. Төгс Хүчит Бурханы хэлсэн үг маш хатуу агаад маш шулуухан санагдав. Эдгээр үг Бурханд итгэх итгэлийн талаарх өнгөрсөн хэдэн жилийн санаа зорилго болон үзэл бодлын минь голыг нь олж хэллээ. Одоог хүртэл би, Бурханд итгэнэ гэдэг нь ерөөл, нигүүлслийг хүлээж авахын төлөө бөгөөд ямар нэгэн асуудал гарахад бид Бурханд хандан, эрж хайж, Түүнээс ямар нэгэн зүйлийг хүсэж болно, мөн Бурхан тийм зүйлсийг хүмүүст үнэ төлбөргүй хайрлах ёстой гэж боддог байлаа. Бас хэрвээ би Бурханд итгэвэл Бурханы ерөөл нь миний авах ёстой зүйл биш гэж үү? хэмээн боддог байв. Би үүнийг сайтар эргэцүүлэв, хэрвээ Бурхан надад тэнгэр лүү явж, мөнхийн амийг олж авна гэж амлаагүй бол би мэдээжийн хэрэг Түүнд итгэхгүй байсан. Энэ агшинд би Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол минь буруу байсан, мөн энэ нь Бурханы хүсэлтэй нийцээгүй гэдгийг ухаарсан боловч би Бурханд итгэх итгэлийн талаарх зүй зохистой үзэл бодол юу болохыг ойлгосонгүй, бас үүний зэрэгцээ надад эргэлзээ байсаар л байлаа: Хэрвээ Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс юм бол яагаад Тэр намайг тэнгэрийн хаанчлал руу өргөөгүй байдаг билээ?

Хожим нь Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нартай уулзаад би тэднээс энэ хоёр асуултынхаа хариуг хайв. Хюшин эгч надад ингэж нөхөрлөлөө: “Бурхан хүн төрөлхтнийг бүтээсэн, Тэр бидэнд амьсгалдаг агаарыг маань өгсөн, Тэр бидэнд амийг өгсөн. Биднийг илүү дээр оршин тогтнолоор амьдруулахын тулд Тэр бидэнд бүхнийг өгсөн. Бид Бурханы бүтээсэн агаараар амьсгалж, Бурханы өгсөн нарны гэрэл, хур бороог эдэлж, Бурханы өгсөн бүх төрлийн жимс, ногоотой хоолыг идэж байна. Бид бол бүтээл, Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөх нь зүй зохистой бөгөөд зөв. Энэ нь хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байдагтай адил хэрэг юм. Бид нөхцөл байдлыг чухалчилж, эсвэл наймаа хийх гэж оролдох хэрэггүй, мөн Бурханы нигүүлсэл болон ерөөлийг ч шаардах ёсгүй. Бид ерөөл эсвэл золгүй явдал хүлээн авах эсэх нь хамаагүй, бид үргэлж Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөх хэрэгтэй. Иовд ч мөн ийм л байсан бөгөөд өөрийн итгэлээс болж тэр ерөөл хүлээн авсан боловч бас л итгэлээсээ болж шалгалт болон гай гамшиг туулсан, гэхдээ тэр үргэлж Бурханыг магтах чадвартай байсан учраас Иовын итгэл Бурханы магтаалыг хүртсэн билээ.” Эгчийн энэ нөхөрлөлөөр дамжуулан би, Бурхан хэрхэн хүнийг бүтээснийг, Бурханд итгэх нь яагаад зүй зохистой агаад зөв болохыг, хэрхэн энэ нь хүүхдүүд эцэг эхдээ дуулгавартай байхтай адилхан болохыг, бид яаж нөхцөл байдлыг чухалчлах ёсгүйг болон Бурхан биднийг ерөөсөн ч бай, үгүй ч бай, бид яагаад үргэлж Бурханд итгэж, Бурханыг шүтэн мөргөх хэрэгтэй болохыг эцэст нь зах зухаас нь ойлгож авсан юм. Эдгээр зүйлийн талаар бодоод, эгчид би: “Төгс Хүчит Бурханы үг болон ажлыг судалж шинжлэхийн тулд би өөрийн үзлийг хойш тавихад бэлэн байна” гэлээ. Гуо эгч ийнхүү хариулав: “Бурханд талархъя! Бид зүрх сэтгэлдээ эрж хайхыг хүсэж байгаа цагт Бурхан биднийг гэгээрүүлж, залж чиглүүлж, Бурханы үгнээс Өөрийнх нь илрэлтийг харах боломжийг бидэнд олгох болно. Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб хуудаснаас чи Бурханы үгийг илүү их уншиж болох ба тэнд бас сайн мэдээний видео болон клипүүд ч бий...” Үүнийг хэлэнгээ тэр Хаанчлал Бууж Ирсэн тухай Сайн Мэдээний вэб хуудсыг нээж, Төгс Хүчит Бурханы Чуулганы вэб хуудасны агуулгыг надад харууллаа. Би гайхширлаа: Хөөх! Зөндөө олон видео, кино байжээ! Тэнд бүр Бурханы үг, Бурханы үгийн магтан дууны видео болон ах, эгч нарын гэрчлэлийн өгүүллүүдийн цуглуулга байлаа... Энэ нь үнэхээр арвин, нүд хужирламаар байв. Би хаанаас эхлэхээ мэдэхгүй байлаа. Би вэб хуудсыг гүйлгэн үзэж байх зуур, Зүүднээс сэрсэн нь гэх нэг кино миний анхаарлыг үнэхээр татсан ба үүний агуулга үнэхээр гайхалтай байлаа. Өнөөдрийг хүртэл энэ кино миний ой тойнд шинэ хэвээрээ байна. Гол дүр нь, Эзэнд итгэх итгэлээрээ дамжуулан тэнгэрийн хаанчлалд орох хүүхэд насны мөрөөдлөө хадгалж, Эзэнийг дагаж, Эзэний төлөө ажиллаж, Түүний төлөө зарцуулж, золиослосон ч, үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг гүйцэтгэхээр Эзэнийг эргэн ирэхэд тэр өөрийн итгэл үнэмшлийг баримталж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх мөрөөдөлтэйгээ зууралдан Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөөгүй. Төгс Хүчит Бурханы Чуулганы эгч нарын үнэний тухай нөхөрлөлөөр дамжуулан, тэр тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх нууцыг ойлгож авсан бөгөөд Фарисай байсныгаа, Эзэнд итгэсэн ч Түүнийг угтаж аваагүй буюу Түүнд захирагдаагүйгээ, тэр ч бүү хэл Түүний ирэлтийг эсэргүүцсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, тэр итгэл үнэмшлээ хойш тавьж, гэмшихийн тулд чин сэтгэлээсээ Бурхан руу эргэж, өртэй болон буруутай байдлын нулимс дуслуулна. Энэ кино үнэхээр бодитой юм! Би өөрийн туршлагын талаар бодож, надад ч мөн хүүхэд үеийн тэнгэрийн хаанчлалын мөрөөдөл байсныг болон нэг л өдөр би цав цагаан дээл өмсөн, далавч ургуулан, хүссэн газар луугаа нисэх чадвартай байна гэж төсөөлж байснаа бодов… Энэ мөрөөдлийн төлөө, Эзэн өөрсдийг нь тэнгэрийн хаанчлал руу өргөхөөр ирэх өдрийг хүсэн хүлээсэн маш олон Христэд итгэгч байсан боловч энэ бол хүний л мөрөөдөл бөгөөд биднийг тэнгэрийн хаанчлал руу өргөхөөр Бурхан ирэх бодит нөхцөл байдал биш гэдгийг тэдний нэг нь ч ухаараагүй юм, учир нь үнэхээр өргөгдөх гэдэг нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурхан руу очих явдал билээ!

Энэ кинонд Янг эгчийн ингэж хэлдэг хэсэг байдаг: Төгс Хүчит Бурханы зарим үгнээс уншицгаая, “Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос) “Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнэхээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт угийн чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна… Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчлэн, л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн…” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс) “Бурханы эдгээр үг үүнийг ямар ч эргэлзээгүйгээр үнэхээр нэлээд тодорхой тайлбарладаг. Тэдгээрийг ойлгоход маш амархан! Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золин авралын ажлыг л хийсэн. Хүний нүгэл уучлагдсан. Тэд итгэлээр зөвтгөгдөж, аврагдсан. Харин хүн ийм маягаар Түүний хаанчлалд орж чадна гэж Эзэн Есүс хэзээ ч хэлээгүй. Яагаад гэвэл Эзэн Есүс хүн төрөлхтний сатанлаг уг чанарыг бус, харин хүний нүглийг уучилсан. Биеэ тоосон зан, заль мэх, аминч байдал, ёрын муу, энэ бүх завхрал өнөөдөр ч бидний дотор оршсоор байгаа. Эдгээр нь нүглээс хавьгүй илүү гүнзгий, илүү гөжүүд. Хэрвээ Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанар болон завхрал маань шийдвэрлэгдэлгүй үлдвэл бид өөрсдөө хүсээгүй ч нүгэл үйлдэж, Бурханы хуулийг зүгээр нэг зөрчихөөс ч илүү дор нүглийг үйлдсээр байж чадна. Бид: Фарисайчууд яагаад Эзэн Есүсийг яллаж, Түүний эсрэг зогсож, тэр ч бүү хэл Түүнийг загалмайд цовдолсон юм бэ? гэж асуудаг. Хүний сатанлаг уг чанартай болохоор тэд Бурханд дуулгаваргүй байж, Түүнээс урваж бас л чадна гэдгийг энэ нь бидэнд нотолдог.”

Видеоноос энэ хэсгийг сонсоод, Эзэн Есүсийн авралыг хүлээн зөвшөөрөх нь биднийг нүглээс л чөлөөлдөг, энэ нь бидэнд нүгэлт уг чанараасаа зугтах боломж олгодоггүй ба бид Эзэнд итгэдэг болмогцоо байнга нүглээ улайж, гэмшдэг ч гэсэн дахин дахин нүгэл үйлдсээр л байдгийн шалтгаан энэ билээ. Учир нь Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажил хүнийг зөвхөн нүглээс нь чөлөөлж, хүнийг итгэлээр нь л авардаг, гэхдээ нүглээсээ зугтах болон цэвэрлэгдэх зам байхгүй хэвээр бөгөөд Бурханы хувьд бидний нүглийг таягдан хаях ажлын үе шатыг хэрэгжүүлэх шаардлагатай, зөвхөн тэр үед л бид нүглийнхээ хүлээснээс бүрэн зугтаж, цэвэрлэгдэж, аврал хүртэх боломжтой болох юм. Би өөрийнхөө талаар бодлоо, хэрвээ би Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн үгийг уншаагүй, Бурханд итгэх итгэлийн талаарх хүмүүсийн алдаатай үзэл бодлыг Бурхан илчлэхийг хараагүй бол ерөөл хүртэхийн тулд л Бурханд итгэдэг миний санаа зорилго болон үзэл бодол алдаатай байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байсан ба өөрийн ялзралыг харж чадахгүй, эрж хайх миний арга зам хувиа хичээсэн зан болон жигшүүрт байдлын минь илэрхийлэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх байсан, мөн Эзэнд итгэх итгэлээрээ дамжуулан нигүүлсэл болон ерөөлийг эрж хайх нь зүгээр хэмээн бодсоор байх байлаа. Нэмж хэлэхэд, хэдийгээр би Эзэнд итгэж байсан ч, дэлхийн чиг хандлагуудыг дагаж, эд хөрөнгөд шунаж, идэж, ууж, хөгжилдөхөөр хичээж, нэр хүнд, эд хөрөнгийн төлөө тэмцэж, бусдын эсрэг хуйвалдаж, өөрийгөө чөлөөлөх чадваргүйгээр нүгэл дунд амьдарсаар байсан ба Төгс Хүчит Бурханы үгийн шүүлт болон илчлэлээр дамжуулан эдгээр ялзралын талаар зах зухаас нь ойлгосон юм. Бурхан эцсийн өдрүүдэд шүүлт болон гэсгээлтийн ажлаа үгээр хэрэгжүүлж байгаа нь туйлын чухал бөгөөд энэ нь үнэхээр хүмүүсийг цэвэрлэж, аварч чадна хэмээн надад санагдлаа! Тэгэхгүй бол бузар агаад завхарсан над шиг хүмүүс яаж тэнгэрийн хаанчлалд ороход тохирох юм бэ?

Бурханд талархъя. Японд ажил хайхаар ирэхдээ, үнэн хэрэгтээ Аврагчийнхаа эргэн ирэлтийг угтаж, Бурханы илрэлтийг нүдээр харах юм гэж би хэзээ ч төсөөлж байсангүй. Би Төгс Хүчит Бурханы үгийг шунан уншиж, чуулганы амьдралд идэвхтэй оролцож, Бурханы үгийн талаар нөхөрлөхөөр ах, эгч нартайгаа хичээнгүйлэн цуглаж эхэлсэн. Надад цаг гарах болгонд би Төгс Хүчит Бурханы Чуулганы сайн мэдээний кино, найрал дууны видео, клип боло бусад видеог үзэх болов. Удирдамжийнх нь төлөө Бурханд талархъя, учир нь би улам их үнэнийг ойлгож байгаа ба миний сүнс амар амгалан болон туйлбартай байдлыг эдэлж байна. Одоо би санаа зовж амьдрахаа больсон, мөн өвдөж шаналахаа ч больсон бөгөөд мэдээжийн хэрэг надад амиа хорлох бодол байхгүй. Бурханы үг миний итгэлийг батжуулж, гэрэл гэгээтэй, сайхан ирээдүйг харах боломж олгосон. Би ах, эгч нарын хамт үнэнийг эрэлхийлж, Бурханы хайрыг хариулахын тулд бүтээлийн үүргээ хамгийн сайнаар биелүүлэхээр эрж хайхад бэлэн байна, учир нь зөвхөн ийм маягаар амьдарснаар л би үнэхээр утга учиртай амьдралтай байж чадна!

Өмнөх:“Тагтаа” шуудан

Дараах:Өнгөрснөөс бүрмөсөн салсан нь

Танд таалагдаж магадгүй