38. Зан чанарын өөрчлөлт хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Чиний зан чанар өөрчлөгдөж чадах эсэх нь чи Ариун Сүнсний бодит үгсийг дагаж байгаа эсэх болон чамд жинхэнэ ойлголт байгаа эсэхээс хамаарна. Энэ бол та нарын урьд нь ойлгож байснаас өөр юм. Зан чанарыг өөрчлөх тухай чиний урьдын ойлголт бол шүүмжлэхдээ амархан чиний хувьд Бурханы сахилгажуулалтаар дамжуулан анхаарал болгоомжгүй ярихаа болих байсан юм. Гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал бөгөөд яг одоо бол хамгийн чухал зүйл нь Ариун Сүнсний зааварчилгааг дагах юм. Чи Бурханы хэлсэн бүхнийг дагах ёстой; чи Түүний хэлсэн бүхэнд дуулгавартай байх ёстой. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, хэцүү бэрх цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Үүний дараа л тэд Бурханд дуулгавартай болж, Бурханд үнэнч байж чадах бөгөөд Түүнийг хуурах гэж оролдохгүй. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанарт өөрчлөлт гардаг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулсан хүмүүс л аливааг цаашид хуумгай хийж зүрхлэхгүй бөгөөд тайван тогтуун, няхуур нямбай болно. Хамгийн чухал нь тэд Бурханы бодит үгэнд дуулгавартай байж, Бурханы одоогийн ажилд дуулгавартай байж чаддаг бөгөөд энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч гэсэн үзлээ орхиж, зориуд дуулгавартай байж чаддаг. Өнгөрсөн үед зан чанарын өөрчлөлтийн тухай ярих үед энэ нь өөрөөсөө татгалзаж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн эрхэмлэх зүйлсээс өөрийгөө чөлөөлөх тухай байсан—энэ бол зан чанарын өөрчлөлтийн нэг төрөл нь. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы бодит үгсэд дуулгавартай байх, мөн Түүний шинэ ажлыг жинхэнэ утгаар ойлгох чадвартай байх гэдгийг хүмүүс одоо мэддэг. Ийм замаар хүмүүс өөрсдийн үзэл дэх Бурханы тухай хуучин ойлголтоосоо салж чадах бөгөөд Түүний талаар жинхэнэ ойлголттой болж, Түүнд дуулгавартай болно. Энэ л зөвхөн зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас

Хүмүүс сайхан авирлаж болох боловч энэ нь үнэнийг эзэмшдэг гэсэн утгатай байх албагүй. Хүмүүсийн урам зориг нь, хоосон сургаалыг мөрдөж, дүрэм журмыг дагахад л тэднийг хүргэж чадна; үнэнгүй хүмүүс бодитой асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй бөгөөд хоосон сургаал үнэнийг орлож чадахгүй. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс үнэнийг ойлгосон байдаг, бүх асуудлыг ялган таньдаг, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхээ, хэрхэн үнэний зарчимд нийцүүлэн үйлдэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ мэддэг бөгөөд илчилдэг завхралынхаа уг чанарыг ойлгодог. Өөрсдийнх нь санаа болон үзэл илчлэгдэх үед тэр ялган таньж, махан биеийг хаяж чаддаг. Зан чанарын өөрчлөлт ингэж илэрхийлэгддэг. Зан чанарын өөрчлөлтийн үндсэн гол зүйл бол тэд үнэнийг тодорхой ойлгосон байдаг ба аливааг гүйцэтгэхдээ үнэнийг харьцангуй үнэн зөв хэрэгжүүлдэг, мөн завхрал нь үргэлж илчлэгдээд байдаггүй. Ерөнхийдөө, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс нэлээд ухаалаг, ялган таних чадвартай харагддаг бөгөөд үнэнийг ойлгодгоосоо үүдэн тэд, өөрийгөө зөвтгөдөг байдал болон биеэ тоосон занг тийм ч их харуулдаггүй. Тэд илчлэгдсэн завхралын ихэнхийг нэвт харж, ялган таньж чаддаг тул биеэ тоосон зан гаргадаггүй. Тэд хүний байр суурь юу болох, яаж ухаалгаар үйлдэх, үүргээ хэрхэн биелүүлэх, юу хэлэх, юу хэлэхгүй байх, ямар хүмүүст юу хэлж, юу хийх талаар нарийн бодож ухаарах чадвартай байдаг. Ийм учраас энэ төрлийн хүмүүсийг харьцангуй ухаалаг гэж хэлдэг. Зан чанараа өөрчилсөн хүмүүс хүний төрхийг үнэхээр амьдран харуулдаг ба үнэнийг эзэмшдэг. Тэд аливааг үнэний дагуу ярьж, харж үргэлж чаддаг бөгөөд хийдэг юм бүхэндээ зарчимтай байдаг; тэд аливаа хүн, хэрэг явдал, зүйлсийн нөлөөнд автдаггүй бөгөөд бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж, үнэний зарчмыг баримталж чаддаг. Тэдний зан чанар харьцангуй тогтвортой байдаг, тэд гуйвж дайвдаггүй ба нөхцөл байдал нь ямар ч байсан бай, өөрсдийн үүргийг хэрхэн зохих ёсоор биелүүлэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд аливааг хэрхэн хийхээ мэддэг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс өнгөц түвшинд өөрсдийгөө сайн харагдуулахын тулд юу хийх талаар анхаардаггүй—тэд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ дотроо тодорхой мэдэж байдаг. Тиймээс гаднаа тийм ч урам зоригтой биш, эсвэл тийм ч агуу зүйл хийгээгүй мэт харагдаж болох боловч тэдний хийдэг бүхэн утга учиртай, үнэ цэнтэй, бодит үр дүнтэй байдаг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс ихээхэн үнэнийг эзэмшдэг нь гарцаагүй—аливааг харах тэдний үзэл бодол болон үйлдлийнх нь зарчмуудаар үүнийг баталгаажуулж болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байдаггүй. Хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан хүн заавал зан чанарын өөрчлөлт туулсан байх болно гэсэн үг биш; энэ нь үндсэндээ, хүмүүсийн уг чанарын доторх зарим сатанлаг хор Бурханы тухай мэдлэг болон үнэний тухай ойлголтынх нь улмаас өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлдэг үнэн энэ хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанар нь өөрчлөгддөг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, тэд биеэ тоосон зантай байсан боловч одоо ухаалгаар ярьдаг болж, хэнийг ч сонсдоггүй байсан боловч одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж эдгээр байр байдлыг агуулдаг, гэхдээ хамгийн гол зүйл бол тэдний дотоод амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатаны хор нь таягдан хаягдаж, аливааг харах өнцөг нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Тэд агуу улаан лууны явуулга болон хорыг тодорхой хардаг; тэд амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэ цэнэ өөрчлөгдсөн—энэ бол хамгийн үндсэн өөрчлөлт бөгөөд зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Гaадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас

Зан чанарын өөрчлөлт нь хэдэн шинж чанартай. Нэг нь, үнэнийг хүлээн зөвшөөрч, зөв зүйлд, мөн үнэнтэй нийцэлтэй зүйлд захирагдаж чаддаг байх явдал юм. Зөв юм хэлж, үнэнтэй нийцэлтэй, Бурханы гэр бүлийн ажилд ашиг тустай л байвал хөгшин залуу, чамтай эв найртай, эсвэл өш хонзонтой байх нь хамаагүй, чи үүнийг хүлээн авч, зөвшөөрч чадах бөгөөд өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүй. Энэ бол эхний шинж чанар юм. Өөр нэг шинж чанар гэвэл асуудалтай тулгарах болгондоо үнэнийг эрж хайж чаддаг байх явдал. Жишээлбэл, хэрвээ чи хэний ч ухан ойлгож чаддаггүй шинэ асуудалтай тулгарвал үнэнийг эрж хайж, асуудлыг үнэний зарчимд нийцүүлж, Бурханы шаардлагыг хангахын тулд юу хийх ёстойгоо харж чадна. Бас өөр нэг шинж чанар гэвэл Бурханы хүсэлд хайхрамжтай байх чадвартай болох юм. Бурханы хүслийг хэрхэн харгалзан үзэх ёстой вэ гэдэг нь чи ямар үүрэг биелүүлж байгаа, энэ үүрэгт Бурхан чамд ямар шаардлага тавьсан зэргээс хамаардаг. Үүнийг Бурханы шаарддаг зүйлийн дагуу хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахаар чармайн, хариуцлагатай, итгэмжтэй байдлаар үйлдэх—энэ бүхэн нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх арга зам билээ. Хэрвээ чи хийж байгаа зүйлдээ Бурханы хүслийг хэрхэн анхаарч үзэхээ мэддэггүй бол Бурханы хүслийг хайхарч, Бурханыг хангалуун байлгахын тулд эрж хайх ёстой. Хэрвээ та нар энэ гурван зарчмыг хэрэгжүүлж, амьдарч байгаа арга замаа тэдгээртэй харьцуулж, хэрэгжүүлэлтийн замыг олбол асуудлыг зарчимч байдлаар зохицуулах болно. Чамд юу ч тулгарсан бай, ямар ч асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болсон бай, чи ямар зарчмыг хэрэгжүүлэх ёстойг, мөн эдгээр нь ямар нарийн ширийнийг агуулдгийг, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг үргэлж хайх ёстой, ингэвэл чи зарчмуудыг зөрчихгүй. Эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгомогцоо чи аяндаа үнэнийг хэрэгжүүлж чадна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Чи үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”-аас

Өмнөх: 37. Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

Дараах: 39. Зан чанарын өөрчлөлт болон сайн үйлдлийн хоорондох ялгаа юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

22. Хүнийг дагах гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрхтэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх