Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 30: Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн ба хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид Бурханы дуу хоолойг хэрхэн ялгаж таних ёстой вэ, мөн Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс юм гэдгийг бид хэрхэн батлах ёстой вэ?

Хариулт:

Энэ асуулт хамгийн чухал! Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы илрэлтийг харахын тулд бид Бурханы дуу хоолойг хэрхэн танихыг мэддэг байх ёстой. Үнэндээ, Бурханы дуу хоолойг танина гэдэг нь Бурханы үг, айлдварыг таньж Бүтээгчийн үгсийн шинж чанарыг танина гэсэн үг юм. Тэдгээр нь махбод болсон Бурханы үгс үү, эсвэл Бурханы Сүнсний айлдвар уу гэдгээс үл хамааран бүгд хүн төрөлхтөнд хандан дээрээс Бурханы хэлсэн үг юм. Бурханы үг нь ийм өнгө аяс, шинж чанартай байдаг. Энд, Бурханы эрх мэдэл, ялгамж чанар тодорхой илэрсэн байдаг. Энэ нь Бүтээгчийн ярьдаг хосгүй арга хэмээн хэлж болох юм. Бурхан махбод болох бүрд Түүний айлдварууд нь мэдээж олон салбарыг хамардаг. Тэдгээр нь гол төлөв Бурханы хүнд тавих шаардлага, сургамжууд, Бурханы захиргааны зарлиг, тушаалын үгс, Түүний шүүлт ба гэсгээлтийн үгс болон завхарсан хүн төрөлхтний тухай Түүний илчлэлтэй холбогддог. Мөн зөгнөлийн үгс болон Бурханы хүн төрөлхтөнд өгсөн амлалтууд гэх мэттэй ч холбогдоно. Эдгээр үгс нь бүгд үнэн, зам, амийн илэрхийлэл юм. Тэдгээр нь бүгд Бурханы амийн мөн чанарын илчлэл юм. Тэдгээр нь Бурханы зан чанар, Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг төлөөлдөг. Тиймээс бид Бурханы илэрхийлсэн үгээс Бурханы үг нь үнэн агаад эрх мэдэл, хүч чадалтай болохыг харж болохоор байна. Тиймээс хэрэв та нар Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгс нь Бурханы дуу хоолой мөн эсэхийг тодорхойлохыг хүсвэл Эзэн Есүсийн үгс, Төгс Хүчит Бурханы үгсийг харж болно. Та нар тэдгээрийг харьцуулж, нэг Сүнсний илэрхийлсэн үгс мөн эсэх, нэг Бурханы хийсэн ажил мөн эсэхийг харж болно. Тэдний эх сурвалж ижил бол Төгс Хүчит Бурханы үг нь Бурханы айлдвар бөгөөд Төгс Хүчит Бурхан нь Бурханы илрэлт гэдгийг энэ нь нотолж байна. Энд зам бий бөгөөд энэ нь маш бодитой юм! Хуулийн эрин үед Еховагийн хэлсэн үг болон Нигүүлслийн эрин үеийн Есүсийн үгийг харцгаая. Тэд аль аль нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд нэг Бурханы ажил байсан юм. Эзэн Есүс Еховагийн илрэлт бөгөөд Бүтээгчийн илрэлт байсныг энэ нь баталж байна. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үгс дотор сургамжийн үгс, хүнд тавьдаг Бурханы шаардлагын үгс, Бурханы захиргааны зарлигуудыг хөндсөн үгс байсан гэдгийг Библийг уншсан хүмүүс бүгд мэднэ. Түүнчлэн олон зөгнөл, амлалтын үгс ч байсан юм. Эдгээр нь Нигүүлслийн эрин үед Бурханы явуулсан нэг бүтэн үе шатны ажил байсан билээ.

Бурханы хонь Түүний дуу хоолойг сонсдог.Бурханы дуу хоолойг хэрхэн таних тухайд бид Эзэн Есүсийн үгсийг харвал бүх зүйл тодорхой болно. Эхлээд, бид Эзэн Есүсийн хүнд тавих шаардлага, сургамжийг харъя. Жишээлбэл, Эзэн Есүс ингэж хэлжээ: “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17). “Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла гэсэн юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль болон эш үзүүлэгчид тулгуурладаг” (Матай 22: 37-40). Эзэн Есүс ингэж хэлсэн: “Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. … Зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэд цатгагдах болно” (Матай 5:3-6). “Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ. Надаас болж хүмүүс та нарыг доромжилж, хяхан хавчиж, та нарын эсрэг бүх төрлийн мууг худлаа хэлэх үед та нар ерөөлтэй еэ. Баярлаж, хөөрөн баясацгаа: учир нь тэнгэр дэх та нарын шагнал агуу билээ” (Матай 5:10-12).

Эзэн Есүс захиргааны зарлигуудын тухай юу гэж хэлснийг харъя. Матай 12:31-32 Эзэн Есүс хэлсэн нь, “Би та нарт хэлж буйгийн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдах болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.” Мөн, Матайн 5:22-т Эзэн Есүс ингэж хэлжээ: “Харин Би та нарт хэлье, ах дүүдээ шалтгаангүйгээр уурладаг хэн боловч шүүгдэх аюултай: ах дүүгээ, ‘Хоосон толгой’ гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай: гэхдээ, ‘Мунхаг’ гэж хэлсэн хэн боловч галт тамд орох аюултай.

Захиргааны зарлигуудын тухай эдгээр үгээс гадна фарисайчуудыг шүүн, илчлэх Эзэн Есүсийн үг бас бий. Эзэн Есүс ингэж хэлсэн юм, “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй” (Maтай 23:13). “Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” (Maтай 23:15).

Эзэн Есүс бас зөгнөл ба амлалтуудыг хүмүүст хэлсэн. Иохан 14:2-3-ыг нээцгээе. Эзэн Есүс ингэж хэлэв, “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно.” Түүнчлэн Иохан 12:47-48-д, Эзэн Есүс хэлэхдээ, “Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” гэжээ. Түүнчлэн Илчлэл 21:3-4-д ч бий: “Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ.

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн төрөл бүрийн үнэнээс Эзэн Есүс нь Аврагчийн илрэлт байсан, мөн Эзэн Есүсийн үгс нь Бурханы бүх хүн төрөлхтөнд хандсан айлдвар байсныг бид харж болохоор байна. Тэрээр Бурханы зан чанар болоод, хүн төрөлхтнийг удирдах, хүн төрөлхтнийг хангах, хүн төрөлхтнийг биечлэн золин аврах хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг шууд илэрхийлсэн юм. Энэ нь Бурханы Өөрийн ялгамж чанар, эрх мэдлийг бүрэн төлөөлж байна. Энэ үгийг уншихад эдгээр нь үнэний дээр эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг нь бидэнд тэр дороо мэдрэгддэг. Эдгээр үг нь Бурханы дуу хоолой, Бурханы хүн төрөлхтөнд хандсан айлдварууд юм. Эцсийн өдрүүдийн үеэр, Эзэн Есүс эргэн иржээ: Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр ирээд байна. Тэрээр Хаанчлалын эрин үеийг эхлүүлж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөл болгожээ. Эзэн Есүсийн золин аврах ажил дээр үндэслэн, Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлын үе шатыг Бурханы гэрээс эхлэн хийж, хүн төрөлхтний ариусгалт, авралын төлөөх бүх үнэнийг илэрхийлээд байна. Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгс нь агуулгаар баян, бүрэн цогц юм. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Бүтээлийн цагаас хойш Бурхан анх удаа бүх хүн төрөлөхтөнд хандан үгээ хэлж байгаа нь энэ юм гэдгийг хэлэх нь зүйтэй. Өмнө нь Бурхан хэзээ ч бүтээгдсэн хүн төрөлхтөнтэй ийм дэлгэрэнгүй, маш дэс дараалалтайгаар ярьж байгаагүй билээ. Мэдээж энэ нь мөн Тэр бүх хүн төрөлхтөнд маш ихийг, маш удаан хугацаанд ярьсан анхны тохиолдол юм. Энэ нь урьд хожид огтхон ч үзэгдээгүй билээ. Үүнээс ч илүүтэйгээр эдгээр айлдвар нь хүн төрөлхтний дунд Бурханы илэрхийлсэн анхны эх бичвэрүүд бөгөөд түүгээрээ Тэр хүмүүсийг ил болгож, тэднийг удирдан чиглүүлж, шүүж, тэдэнтэй чин сэтгэлээсээ ярьсан, иймээс тэдгээр нь бас Бурхан хүмүүст Өөрийн хөлийн мөрийг, Өөрийн оршдог газрыг, Бурханы зан чанарыг, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы бодлыг болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн халамжийг мэдэгдсэн анхны айлдварууд юм. Эдгээр нь бүтээлийн цаг үеэс хойш Бурхан хүн төрөлхтөнтэй гуравдагч тэнгэрээс ярьсан эхний айлдварууд байсан бөгөөд Бурхан үгсийн дундаас хүн төрөлхтөнд үзэгдэж, зүрх сэтгэлийнхээ дуу хоолойг илэрхийлэхийн тулд Өөрийн төрөлхийн ялгамж чанарыг ашигласан анхны удаа байсан гэж хэлж болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Оршил”-оос). Одоо эцсийн өдрүүд бөгөөд Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгс нь өргөн хүрээтэй, харьцуулшгүй баялаг юм. Тэдгээрт гол төлөв хүн төрөлхтний шүүлт, илчлэл, Хаанчлалын эрин үеийн захиргааны зарлигууд ба тушаалууд, мөн Бурханы сургамж, шаардлагууд, хүнд өгөх амлалтууд, зөгнөлүүд зэрэг байдаг. Бурханы сургамжууд, хүнд тавих шаардлагууд болон Түүний ажлын тухай Бурханы үгээс хэдэн мөрийг эхлээд уншъя.

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай; Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би дурсаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг Би баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван есдүгээр бүлэг”-ээс).

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авах болно.

Хэрвээ хүмүүс Нигүүлслийн эрин үед үлдвэл Бурханы төрөлх зан чанарыг мэдэх нь бүү хэл, өөрсдийн ялзармал зан чанараас хэзээ ч салж чадахгүй. Хэрвээ хүмүүс үргэлж арвин их нигүүлслийн дунд амьдардаг атлаа Бурханыг мэдэж, Бурханы таалалд нийцэх боломжийг өөрсдөд нь олгодог амийн замгүй бол хэдий Түүнд итгэдэг ч, хэзээ ч Түүнийг үнэхээр олж авч чадахгүй. Тэр нь ямар өрөвдөлтэй итгэл вэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс).

Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин ч тэд энэ дэлхийд дасаж, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд зохицохын тулд ёрын муу нэгэн болох Сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ үед хүний зүрх сэтгэл, сүнс Сатанд өргөл болсон бөгөөд Сатаны хоол хүнс болдог. Үүнээс ч илүүтэйгээр хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны байнгын оршин суух газар, зүй ёсны тоглоомын газар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчмын талаарх ойлголт, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрыг хүн өөрийн мэдэлгүй алддаг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурхан өөрийг нь бүтээсний ач холбогдлыг хүн ойлгохоо больж, Бурханы амнаас гардаг үг, Бурханаас ирдэг бүхнийг ойлгодоггүй. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдрэлгүй болдог … Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн эх үндсээ алддаг: Энэ бол хүн төрөлхтний уй гашуу билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”-аас).

Хүн төрөлхтөн өнөөдрийн байгаа байдалдаа хүрэхийн тулд хэдэн арван мянган жилийн туршид хөгжсөн. Гэсэн хэдий ч, Миний анхдагч бүтээлийн хүн төрөлхтөн аль эрт доройтолд живчихсэн. Тэд аль хэдийн Миний хүсдэг хүмүүс байхаа больсон, тиймээс Миний нүдээр бол хүмүүс аль хэдийн хүн төрөлхтөн гэдэг нэрийг хүртэх эрхгүй болсон. Харин ч тэд бол Сатанд олзлогдсон, өөдгүй хүн төрөлхтөн, мөн Сатан дотор нь амьдарч, хувцасладаг алхаж яваа илжирсэн цогцоснууд юм. Хүмүүс ядаж Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирэхэд ч угтан авдаггүй. Хүн төрөлхтөн Миний хүсэлтэд дурамжхан л хариу үзүүлдэг, тэдгээрийг түр зуур зөвшөөрдөг ба амьдралын баяр хөөр, уй гашууг Надтай чин сэтгэлээсээ хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгошгүй гэж харах үедээ, хүчтэнд тал засах хандлага гаргаж дурамжханаар Над руу инээмсэглэж байгаа дүр эсгэдэг. Яагаад гэвэл хүмүүс Миний одоогийн хүслийг мэдэх нь байтугай Миний ажлын талаар ямар ч мэдлэггүй байдаг. Би та бүхэнтэй шударгаар ярья: Цаг нь ирэхэд Надад шүтэн мөргөдөг хүний зовлон та нарынхаас илүү амархан байх болно. Та нарын Надад итгэх итгэлийн хэмжээ үнэндээ Иовынхоос хэтэрдэггүй, тэр ч байтугай Иудейн фарисайчуудын итгэл ч та нарынхыг давна, иймээс галын өдөр ирвэл та нарын зовлон, Есүст зэмлүүлж байсан фарисайчуудынхаас, Мосег эсэргүүцсэн 250 удирдагчийнхаас, мөн сүйрлийн дүрэлзсэн гал доорх Содомынхоос илүү хүнд хэцүү байх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байх гэдэг нь юу гэсэн үг вэ”-ээс).

Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдан, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ ч алдаж, Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Хүн Сатаны эзэмшилд нь амьдарч, тушаалыг нь дагасан; иймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах аргагүй болж, бүтээлүүд нь Түүнээс улам ч эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч дүрийг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Тэр хүний анхдагч дүрийг аажмаар сэргээж, анхдагч чиг үүргийг нь сэргээж, эцэст нь хаанчлалаа сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээх болно. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгаж, хүнийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа эрх мэдлээсээ үүдэн сүйрүүлж, Өөрийнхөө бүхий л хэсгийг хүмүүсийн дунд үлдэх бөгөөд эсэргүүцэх хүн байхгүй гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суу бүхий хүмүүс юм. Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир талаар өнгөрнө; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснаа Тэр устгахгүй бол бүрэн алдраа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүмүүсийн дундаас Өөрт нь дуулгаваргүй этгээдүүдийг бүрмөсөн устгах, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтад хүрсний бэлгэ тэмдэг билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос).

Есүс эцсийн өдрүүдэд бууж ирнэ гэдгийг л чи мэддэг, гэхдээ Тэр яг хэрхэн бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан боловч өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд, Есүсээр авруулсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа чинь үнэн боловч чи нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариун байж чадах юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн агаад өөдгүй, гэсэн ч чи Есүстэй хамт буухыг хүссээр байдаг—тийм азтай явдал байх уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи зүгаар л золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, ариусгах ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдах боловч ариун байдалд хүрэх боломжгүй байх болно. Ийм маягаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Иймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас).

Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанарт өөрчлөлт гаргахаар эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилдог ба өөрийн амь зан чанарыг өөрчлөхөөр эрж хайдаггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрөх болно—энэ нь хэзээ ч хувиршгүй үнэн юм!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас).

Хаанчлалын эрин үеийн Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлын тухайд, Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн мөрийг одоо уншицгаая. Төгс Хүчит Бурхан ингэж хэлжээ, “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй зөвт зан чанарыг нь мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд хангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы олон өөр ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь өөрчлөгдөөгүй бол хүн Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь, хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрчлэгч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг хүн болсныг илтгэдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас).

Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байх бөгөөд Тэр шударга бус бүхнийг илчилхээр дамжуулан бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээр хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. … Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж ятгая, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнгүй ийм хүмүүс илүү хатуу, түүнчлэн мөнх шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнсээр тэдний махан биеийг хүссэнээрээ устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номд бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүн гэж тооцох ба ингэснээр тэд хорон муугийн зөвлөгөөн дор алхаж, тэдний эмх замбараагүй бүлгийн нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хойш тавьж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Энэ бол ажлаараа дамжуулан Бурханы олж авдаг охь юм. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд та нарын өөрсдийн сонголтоос хамаарна. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы гаргасан захиргааны зарлигуудаас хоёр хэсгийг уншицгаая.

Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг

1. Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.

2. Чи Бурханы ажилд ашигтай бүхнийг хийх ёстой бөгөөд Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч хийж болохгүй. Чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаалах ёстой.

3. Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг, Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ингэдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй мөнгөний уутан дахь мөнгийг хулгайлсан.

4. Хүн ялзарсан зан чанартай ба түүнчлэн сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хамтдаа ажиллах нь туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө—хэнийг ч зүгээр өнгөрөөхгүй.

5. Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярих хэрэгтэй, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ. Энэ бүхэн нь, чамайг Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэх болно.

6. Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа биелүүлж, хариуцлагаа үүрч, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уух болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.

7. Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дагах ёстой. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чи үгийг нь чанд дагаж мөрдөх ёстой, харин зөв бурууг шинжих ёсгүй; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамаагүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.

8. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж эсвэл хүндлэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд тавьж, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт тавьж, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг—ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.

9. Чи чуулганы ажлын талаар бодох ёстой. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавих хэрэгтэй. Энэ бол ариун хүний эзэмших ёстой ёс журамт байдал юм.

10. Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэггүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх хэрэггүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагдахгүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учруулбал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээх ёстой боловч чи болчимгүй байж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас).

Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс).

Бид Төгс Хүчит Бурханы хэлсэн зөгнөлийн үгс болон Бурханы хүн төрөлхтөнд өгсөн амлалтуудын мөрийг уншицгаая. “Хаанчлалд хэмжээлшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, өөрсдийн амийн хүчийг дахин олж авч эхэлдэг. Дэлхийн байдал дахь өөрчлөлтийн улмаас газар нутгийн хоорондын хил хязгаар мөн өөрчлөгдөж эхлэдэг. Өмнө нь Би ингэж зөгнөсөн: Газар нь газраас таслагдаж, газар нь газартай нэгдэх үе бол Би үндэстнүүдийг бутартал цохих үе байх болно. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчилж, бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилах ба тэгснээр орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучин байдлыг нь шинэ болгон хувиргана. Энэ бол Миний төлөвлөгөө. Эдгээр нь Миний үйл хэрэг. Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй хишгээр бялхах болно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс).

Миний үг биелэгдэхэд газар дээр хаанчлал аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн ордог, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард энгийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс баргар, золгүй хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорьдугаар бүлэг”-ээс).

Хүмүүс анхдагч дүрдээ эргэн очсон үед, тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч гэсэн газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, Түүний газар дээрх эрх мэдэл, бүх зүйлийн дундах эрх мэдэл болон дайснуудынх нь дундах эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтад орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохгүй. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; Түүний бүтээсэн бүх зүйл л үлдэх болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос).

Төгс Хүчит Бурханы үгийг сонссон болохоор Төгс Хүчит Бурхан,Эзэн Есүс нэг ижил гэдгийг харлаа. Аль аль нь өндөрт зогсоод хүн төрөлхтөнтэй ярьж буй, бие махбодтой болсон Бурхан юм. Тэдний илчилдэг зүйл нь Бурханы зан чанар ба Түүний ариун мөн чанар юм. Ингэхдээ тэд Бурханы эрх мэдэл, ялгамж чанарыг бүрэн харуулж байна. Фарисайчуудыг шүүн, илчлэх Эзэн Есүсийн үгс болон завхарсан хүн төрөлхтнийг шүүн, илчлэх Төгс Хүчит Бурханы үгсээс Бурхан нүглийг үзэн ядаж, хүн төрөлхтний завхралд зэвүүцдэг болохыг бид харж болно. Бурханы зөвт бөгөөд ариун зан чанарыг төдийгүй, Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг болохыг бид харж байна. Бидний завхрал Түүнд гарын алга шиг нь танил байна. Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурханы сургамж, хүн төрөлхтөнд тавих шаардлагуудаас бид хүн төрөлхтөнд тавих Бурханы хүлээлтийг харж байна, Бурхан шударга хүмүүст дуртай, Түүнд биеэ жинхэнээр нь зориулдаг хүмүүсийг Тэр ерөөдөг. Энэ нь хүн төрөлхтний төлөө Бурханы зовнил, авралыг бидэнд харуулж байна. Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурханы хүн төрөлхтөнд өгсөн амлалтуудаас бид хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг харж, түүнчлэн, хүн төрөлхтний хувь заяаг удирдаж, бүх зүйлсийг захирдаг Бурханы эрх мэдэл, хүч чадлыг нүдээр хардаг. Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурханы айлдварын өнгө, ярианы байдал адилхан, хоёулаа Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Энэ нь Бурханы ялгамж чанар, мөн чанарыг бүрэн харуулж байна. Бодоод үзэцгээе. Бүтээгчээс өөр хэн хүн төрөлхтөнд хандан үгс илэрхийлж чадах вэ? Хэн Бурханы хүслийг шууд илэрхийлж, хүн төрөлхтөнд шаардлага тавьж чадах вэ? Хэн хүний төгсгөлийг шийдэж чадах вэ? Хэн тэдний амьдрах, үхэхийг хянаж чадах вэ? Хэн орчлон ертөнц дэх оддыг хянаж, бүхнийг ноёрхож чадах вэ? Бурханаас өөр хэн завхарсан хүн төрөлхтний мөн чанарын үнэнийг нэвт харж чадах вэ? Мөн хэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан сатанлаг уг чанарыг илчилж чадах вэ? Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хэн гүйцэлдүүлж, биднийг Сатаны нөлөөнөөс бүрэн аварч чадах вэ? Бүтээгч л ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг! Төгс Хүчит Бурханы үгс нь Бурханы цор ганц эрх мэдэл, ялгамж чанарыг бүрэн харуулж байна. Төгс Хүчит Бурханы үгсийг сонссоныхоо дараа бид бүгд зүрхэндээ ийм баталгааг мэдэрч байна: Эдгээр үгийг бүгдийг нь Бурхан илэрхийлсэн бөгөөд эдгээр нь Бурханы дуу хоолой юм. Эдгээр нь бүгд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын үеэр Бүтээгчийн илэрхийлсэн үнэн юм. Зүрх сэтгэлд маань Бурханыг гэх жинхэнэ хүндлэл тэр дороо төрлөө. Төгс Хүчит Бурханы үгийг сонссоны дараа та бүхэнд ийм мэдрэмж төрж байна уу? Энэ нь Төгс Хүчит Бурханы үг болон Эзэн Есүсийн үг нэг эх сурвалжаас гаралтай болохыг хангалттай нотолж байна. Тэдгээрийн аль аль нь нэг Сүнсний илэрхийлэл юм. Тэдгээр нь өөр өөр эрин үед хүн төрөлхтөнд хандсан нэг Бурханы айлдварууд юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан Эзэн Есүсийн золин аврах ажлын суурин дээр үндэслэн Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийнэ. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтний аврал, ариусгалтын төлөө бүх үнэнийг илэрхийлж, хүн төрөлхтний авралын төлөө Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцуудыг илчлэн, үнэний олон талын мөн чанарыг бидэнд тодорхой хэлнэ. Тэдгээр нь бидний нүдийг нээж биднийг бүрэн үнэмшүүлнэ. Төгс Хүчит Бурханы үг болоод ажил нь Эзэн Есүсийн бүх зөгнөлийг биелүүлж гүйцэлдүүллээ. Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлын төлөө Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үгээс бид Бурханы дуу хоолойг таньж, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн эргэн ирэлт, тэнгэр газар, бүх зүйлсийг бүтээсэн цор ганц үнэн Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр ирснийг бататгадаг. Тэрээр газар дээрх Сатаны захиралт, муу болоод харанхуйн эрин үеийг эцэслэн, газар дээрх Бурханы захиралт Мянган жилийн хаанчлалын эрин үеийг эхлүүлэхээр ирээд байна. Энэ нь тэнгэрийн хаанчлалд орох сайхан хүслийг маань биелүүлж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Бурханы дуу хоолойг сонсох талаар Бидний чадвар сайн байх нь эсвэл их туршлагатай байх нь үүнд хамаагүй. Эзэн Есүст итгэж байхдаа, Түүний олон үгийг сонсох үедээ, бид юу мэдэрдэг вэ? Хэдийгээр, бид Эзэний үгийн талаар ямар ч туршлагагүй боловч тэдгээрийг сонсмогцоо, тэр нь үнэн бөгөөд, эрх мэдэлтэй, хүч чадалтайг мэдэрдэг. Энэ мэдрэмж яаж бий болдог вэ? Бидний туршлагын үр дүнд үүсдэг үү? Энэ нь бидний урам зориг, зөн совингийн үр дүн. Бурханы үгэнд эрх мэдэл, хүч чадал байдгийг, зүрх сэтгэлтэй, сүнстэй хүмүүс, бүгдээрээ мэдэрч, батлахад хангалттай, Бурханы дуу хоолойг сонсоно гэж энэ. Цаашлаад, Бурханы дуу хоолой, хүний дуу хоолойн, хамгийн том ялгаа бол Бурханы дуу хоолой нь, үнэн бөгөөд хүч чадал, эрх мэдэлтэй; сонссон даруйдаа л, бид үүнийг мэдэрч чаддаг. Үүнийг, үгээр илэрхийлж чадах эсэх хамаагүй, тэр мэдрэмж маш тодорхой байдаг. Хүний дуу хоолойг танихад илүү амархан байдаг; үүнийг сонсмогцоо л бид ойлгож, хүрч болохуйц санагддаг. Хүний үгээс бид өчүүхэн төдий ч хүч чадал, эрх мэдлийг мэдэрдэггүй, тэдгээр нь үнэн гэдгийг баталж бүр ч чаддаггүй. Бурханы үг болон хүний үгийн хоорондох хамгийн том ялгаа энэ. Бүгдээрээ жишээ татаж ярья. Эзэн Есүсийн үгнээс бид бүхэн, эрх мэдэл, хүч чадлыг хардаг; сонсмогцоо л, тэр үг үнэн гэдгийг мэдэрдэг, Бас тэр үг гүн гүнзгий, нууцлаг, хүний хэмжүүрээс давсныг баталж чадна. Одоо бүгдээрээ Библи дэх элч нарын үгийг харцгаая. Хэдийгээр тэдний ихэнх нь, Ариун Сүнсний гэгээрлээс гарсан ч, тэдгээрт, ямар ч эрх мэдэл, хүч байдаггүй. Тэдгээр нь зүгээр л, хүмүүст тус болох үгнээс өөрцгүй юм. Эзэн Есүсийн хэлсэн тэдгээр үгийг, ямар нэг хүн хэлж чадах уу? Тэгж чадах хэн ч байхгүй. Эзэн Есүсийн үг бол Бурханы дуу хоолой гэдгийг энэ баталдаг.

Төгс Хүчит Бурханы үгээс зарим хэсгийг уншиж, Түүний үг үнэн болон Бурханы дуу хоолой мөн эсэхийг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Орчлон ертөнц даяар Би Өөрийн ажлыг хийж байгаа ба Зүүн зүгт нижигнэсэн чимээ тасралтгүй гарч, бүх улс үндэстэн болон урсгалыг чичрүүлж байна. Бүх хүнийг өнөө үед авчирсан зүйл нь Миний дуу хоолой юм. Би бүх хүнийг дуу хоолойгоор минь байлдан дагуулагдаж, энэ урсгалд орж, Миний өмнө захирагдахад хүргэх болно, учир нь Би алдар суугаа бүх газар дэлхийгээс аль эрт буцаан авч, Зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн эрмэлздэггүй хэн байх вэ? Миний эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байх вэ? Миний дахин илрэлтийг хүсэмжилдэггүй хэн байх вэ? Миний хайр татам байдлыг мөрөөсдөггүй хэн байх вэ? Гэрэлд гарахгүй хэн байх вэ? Канааны үржил шимийг хэн үзэхгүй байх вэ? Золин аврагчийн эргэн ирэхийг хүсэн хүлээдэггүй хэн байх вэ? Агуу Төгс Хүчитийг эрхэмлэн хайрладаггүй хэн байх вэ? Миний дуу хоолой газар дэлхий даяар түгэх болно; сонгосон хүмүүстээ хандан Би илүү их үг хэлмээр байна. Уул нурууд, гол мөрдийг донсолгодог хүчит аянгын адилаар Би бүхий л орчлон ертөнц, хүн төрөлхтөнд үгээ хэлдэг. Үүний дүнд, хэлэх үг минь хүнд эрдэнэ болсон бөгөөд бүх хүн Миний үгийг нандигнадаг. Аянга Зүүн зүгээс Баруун зүгийг хүртэл цахилдаг. Миний үгс хүнд хаяхад хайран, бас ой тойнд багташгүй санагддаг мөртөө, тэр тусам нь хүн тэдгээрт улам баясан хөөрдөг. Бүх хүн Миний ирэхийг тэмдэглэн дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг баяр хөөртэй, баясгалантай байна. Би дуу хоолойгоо хэрэглэн бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Тэр үеэс эхлэн Би хүн төрөлхтний дунд албан ёсоор орж, ингэснээр тэд Намайг шүтэн мөргөж эхэлнэ. Би цацруулдаг алдар суу болон хэлэх үгээрээ дамжуулан, бүх хүнийг өмнөө ирүүлж, Зүүн зүгээс аянга цахидаг гэдгийг, мөн Зүүн зүгийн “Чидун ууланд” Би бууж ирсэн гэдгийг харахуйц болгоно. Би иудейчүүдийн Хөвгүүн байхаа больж, харин Зүүний Аянгын хувиар газар дэлхий дээр байгаад хэдийнээ удсан гэдгийг тэд харах болно. Учир нь Би аль эрт дахин амилсан бөгөөд хүн төрөлхтний дундаас явж, дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолшгүй олон эриний өмнө шүтэгдэж байсан Нэгэн, бас одоогоос тоолшгүй олон эриний өмнө израильчуудын орхисон өнөөх нярай хүүхэд юм. Цаашлаад, Би бол өнөө үеийн бүрэн алдар суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, алдар суут төрх байдлыг минь харж, дуу хоолойг минь сонсож, үйл хэргийг минь хараг. Энэ бол Миний бүхий л хүсэл; энэ бол Миний төлөвлөгөөний төгсгөл ба оргил үе, түүнчлэн Миний удирдлагын зорилго юм. Бүх улс үндэстэн Намайг шүтэн мөргөж, бүх хэл Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр Надад итгэлээ өгч, ард түмэн бүхэн Надад захирагдаг!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон аянгын нижигнээн—Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнц даяар түгэх болно гэж зөгнөж байна”-аас).

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно.

… Би дэлхийг бүтээх үедээ бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба харагдах хэлбэр дүрстэй бүх зүйлийг тэдгээрийн төрөл зүйлтэй нь хамт цуглуулсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа учраас Би бүх зүйлийг ултай өөрчлөн бүтээлийн урьдын байдлыг сэргээж, анх байсан байдлаар нь бүх зүйлийг сэргээнэ, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөн дотор эргэж ирнэ. Цаг иржээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат дуусах гэж байна. Аяа, бохир хуучин ертөнц өө! Чи Миний үгийн дор гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр чи гарцаагүй юу ч биш болон жижигрэнэ! Аяа, бүтээгдсэн үй олон зүйл ээ! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна, та нарт одоо Захирагч Эзэн бий! Аяа, цэвэр ариун өө сэвгүй шинэ ертөнц өө! Чи Миний алдар дотор гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул аа! Чимээгүй байхаа боль. Би ялалттайгаар эргэж ирлээ! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг нарийвчлан судалсан. Газар дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал эхэлсэн, шинэ итгэл найдвар олж авсан. Аяа Миний ардууд аа! Та нар Миний гэрэл дотор эргэн амилахгүй байж яаж чадах юм бэ? Та нар Миний удирдамж дор баяртайгаар үсрэхгүй байж яаж чадах юм бэ? Газар баяр хөөртэйгөөр хашхирч, ус хөгжилтэй инээж байна! Аяа, амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосны улмаас чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль оршихоо больсон ба өнөөгийн Израиль өндийж, дэлхий дээр сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд боссон. Өнөөдрийн Израиль Миний ардаар дамжуулан оршин тогтнолын үндэс суурийг гарцаагүй олж авна! Заналт Египет ээ! Чи Миний эсрэг зогссон хэвээр биш биз дээ? Чи Миний өршөөлөөс болж, Миний гэсгээлтээс зугтаахыг оролдож яаж чадах юм бэ? Чи Миний гэсгээлт дор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнхөд амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би гарцаагүй мөнхөд гэсгээнэ. Би атаархуу Бурхан учраас бүх хүний хийсэн бүхнийг хялбар хэлтрүүлэхгүй. Би бүхий л газрыг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болоод гэсгээлттэйгээр ертөнцийн Зүүн зүгт гарч ирж, Өөрийгөө тоо томшгүй олон хүнд харуулна!” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс).

Төгс Хүчит Бурханы үгийг сонсоод, бүгдэд нь адилхан мэдрэмж төрж байна, Бүгд адилхан, Бурхан, хүн төрөлхтөнтэй ярьж байгааг мэдэрдэг. Бурханаас өөр, хэн бүх хүн төрөлхтөнтэй ярьж чадах юм бэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилгыг, хэн хүн төрөлхтөнд илэрхийлж чадах юм бэ? Эцсийн өдрүүд дэх Өөрийн ажлын төлөвлөгөө зорилгыг, хүний үр дүн хүрэх газрыг хэн бүх төрөлхтөнд, ил тод тунхаглаж чадах юм бэ? Бурханы захиргааны зарлигийг, хэн орчлон ертөнцөд тунхаглаж чадах юм бэ? Бурханаас өөр хэн ч чадахгүй. Төгс Хүчит Бурхан бүх хүн төрөлхтөнд үгээ хэлж, Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг хүмүүст мэдрүүлдэг; Төгс Хүчит Бурханы үг бол, Бурханы шууд илэрхийлэл, Бурханы дуу хоолой! Төгс Хүчит Бурханы айлдсан бүх үг, Бурхан, гуравдагч тэнгэрт зогсоод бүх хүн төрөлхтөнтэй ярьж байгаатай адилхан; Төгс Хүчит Бурхан, бүх хүн төрөлхтний Бүтээгчийн хувиар, өөрийн үгээ хэлж, Өөрийн зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанараа, хүн төрлөхтөнд харуулдаг. Бурханы хонин сүрэг Төгс Хүчит Бурханы үгийг сонсох үед, анх тэд үнэнийг нь ойлгоогүй байдаг хэдий ч, тэдгээрийн талаар туршлагагүй байдаг хэдий ч Төгс Хүчит Бурханы үг болгонд хүч чадал, эрх мэдэл байгааг мэдэрч, тэдгээр нь Бурханы дуу хоолой, Бурханы Сүнсний шууд айлдвар гэдгийг баталж чаддаг. Бурханы сонгосон хүмүүс, Бурханы үгийг сонсдог л бол Бурханы дуу хоолой, мөн гэдгийг баталдаг. Шашны хүрээллийн пастор ахлагчид яагаад, Төгс Хүчит Бурханыг ялладаг юм бэ? Бие махбодтой болсон Бурханыг таньдаггүй, Бурхан үнэнийг айлддаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй антихристүүд, хэдий тэд Бурханы айлддаг бүх үнэнийг харж, Түүний үгэнд хүч чадал, эрх мэдэл байгааг мэдэрдэг боловч Бурхан ингэж ярьж чадна гэдэгт тэд итгэдэггүй, Бурханы айлддаг бүхэн үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Энд ямар асуудал байна вэ? Та нар хэлж чадах уу? Эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан, бүх хүн төрөлхтөнтэй ярьдаг боловч, хэд нь Бурханы дуу хоолойг сонсож чадах вэ? Одоогоор Төгс Хүчит Бурханы ярихыг хардаг олон хүн шашны хүрээлэлд байдаг ч, тэд Бурханы дуу хоолойг сонсоод таньдаггүй; Бурханы хэлдэг үгийг хүний үг гэж авч үзээд, Түүнийг шүүж, гүтгэж, яллахын тулд хүний үзлийг ашигладаг. Энэ хүмүүст Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байх уу? Тэд өнгөрсөн үеийн фарисайчуудтай адилхан биш гэж үү? Тэд бүгд үнэнийг үзэн ядаж, Бурханыг ялладаг. Бурханы үгэнд тийм агуу эрх мэдэл, хүч чадал байдаг ч, тэд өчүүхэн төдий ч Бурханы дуу хоолойг сонсдоггүй. Тийм хүмүүс Бурханы хонь байж чадах уу? Тэдний зүрх сэтгэл сохорсон; тэд сонсдог боловч, огт мэддэггүй. хардаг боловч ойлгож чаддаггүй. Ийм хүмүүс яаж өргөгдөх эрхтэй байх вэ? Бие махбодтой болсон Бурхан үнэнийг айлдаж, шашны хүрээлэл дэх бүх хүмүүсийг илчилсэн. жинхэнэ болон, хуурамч итгэгчид, үнэнийг хайрлагчид, үүнийг үзэн ядагчид, ухаалаг болон, мунхаг охид бүгд төрлийнхөө дагуу аяндаа ангилагдсан. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ, “Хорон муу хүмүүс Бурханы амнаас гарсан үгсээр гэсгээгдэж, зөв шударга хүн бүхэн Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх …” (Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирчихсэн”-ээс). Тиймээс Бурханы дуу хоолойг сонсож чаддаг хүмүүс Эзэний хоёр дахь ирэлттэй уулзаж, Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн ба Хурганы хуримын зоогонд оролцоно. Энэ хүмүүс бол ухаалаг охид бөгөөд хамгийн ерөөлтэй нь юм.

Бурханы дуу хоолойг, зүрх сэтгэл, сүнсээрээ сонсох ёстой. Адилхан оюун санаатай бол амархан ойлгодог. Бурханы үг бол үнэн, хүч чадал, эрх мэдэлтэй. зүрх сэтгэл, сүнстэй хүмүүс гарцаагүй мэдэрч чадна. Олон ч хүн, Төгс Хүчит Бурханы үгийг уншаад, тэдгээр нь Бурханы, дуу хоолой бөгөөд, айлдварууд гэдгийг баталдаг. Бурхан бие махбодтой болох болгондоо ажлын нэг үе шатыг хийхээр ирдэг; Бурханы зааврын дагуу, тодорхой сэдвээр хэдхэн үг дамжуулдаг, эш үзүүлэгчидтэй огтхон ч адилгүй. Ажлын нэг үе шатыг хийхээр, Бурхан бие махбодтой болох үедээ, олон үгийг хэлж, олон үнэнийг илэрхийлдэг. Бас олон нууцыг илчилж, зөгнөл хэлэх ёстой. Энэ дуустал, хэдэн жил эсвэл хэдэн арван жил хэрэг болдог. Жишээлбэл, золин авралын ажлыг хийж байхдаа Эзэн Есүс анх: “Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17) гэж тунхаглаж, яаж нүглээ улайх, яаж гэмшиж уучлах, тэвчих, яаж зовж, өөрийн загалмайг үүрэх гээд, Нигүүлслийн эрин үед, хүний дагах ёстой замыг бүх хүнд зааснаар, Бурханы хайр, өршөөлтэй зан чанарыг харуулсан Эзэн Есүс тэнгэрийн хаанчлалын нууц болон үүнд орох нөхцөлийг илчилсэн; Эзэн Есүс, загалмайд цовдлуулж, үхлээс амилан тэнгэр лүү өргөгдөхөд, Бурханы золин авралын ажил сая дууссан. Эзэн Есүсийн айлдсан үг бүгд, золин авралын ажлаараа хүн төрөлхтөнд Бурханы хайрласан үнэн байсан. Эцсийн өдрүүдэд, Төгс Хүчит Бурхан ирж, хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврах бүх үнэнийг айлдсан. Бурханы гэрээс эхлэн, шүүлтийн ажлыг хийсэн бөгөөд зөвт байдлыг гол цөмөө болгон, Өөрийн төрөлх зан чанарыг хүн төрөлхтөнд илчилсэн. Зургаан мянган жилийг хамарсан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний бүх нууцыг ч дэлгэсэн. Тэр Хаанчлалын эрин үеийг нээж, Нигүүлслийн эрин үеийг төгсгөсөн. Төгс Хүчит Бурханы үг бол, Бурханы амийн мөн чанарын төрөлх илэрхийлэл Түүний зан чанарын илэрхийлэл; хүн төрөлхтнийг бүрэн дүүрэн цэвэрлэж, аврах эцсийн өдрүүдэд Бурханы хийж байгаа үгийн ажлын бүхэл бүтэн үе шат. Төгс Хүчит Бурханы зарим үгийг уншицгааж, тэдгээр нь үнэн болон. хүч чадал, эрх мэдэлтэй байх эсэхийг сонсоцгооё.

Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүтээлийн бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрсдийн уг чанарт үндэслэн өөр өөр төрөлд хуваагдана. Энэ бол Бурхан хүмүүсийн үр дүнг, мөн хүрэх газрыг илчилдэг мөч юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол дуулгаваргүй байдал болон зөвт бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй болно. Гэсгээлт, шүүлтээр л дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ. Гэсгээгдэж, шүүгдэх үедээ л хүн жинхэнэ төрхөө харуулдаг. Мууг нь муутай, сайныг нь сайнтай тавих бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх бүтээлийн үр дүн илчлэгдэнэ, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд харьяалагдаж болох юм. Зөвт гэсгээлт болон шүүлтээр дамжуулан энэ бүх ажил хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, дуулгаваргүй байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас үндсэндээ гэсгээлт, шүүлтээс бүрддэг, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүнийг бүрэн өөрчилж, бүрэн төгс болгож чадна. Зөвхөн энэ зан чанар л мууг ил болгож чадах ба тийнхүү зөвт бус бүхнийг хатуу шийтгэж чадна. … Эцсийн өдрүүдийн үеэр зөвхөн зөвт шүүлт л хүнийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсдөг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас).

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамайг шүүлтэд дуулгавартай захирагд гэж ятгая, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн учир нүгэл нь фарисайчуудынхаас арвин агаад хүнд. Үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнгүй ийм хүмүүс илүү хатуу, түүнчлэн мөнх шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч, дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчилдэг Бурханы зорилго энэ биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу үйл хийсэн бүх хүнийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнсээр тэдний махан биеийг хүссэнээрээ устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхалдаг ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан тдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номд бичиж авдаг; тэгээд цаг нь ирэхэд Тэр тэднийг хэзээ ч бүү дахин төрөг, дахин хэзээ ч бүү гэрэл үзэг гэж бохир сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр бузарлуулдаг. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсийг нь хүртэл үнэнч үлдэж чаддаггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан хорон муу хүн гэж тооцох ба ингэснээр тэд хорон муугийн зөвлөгөөн дор алхаж, тэдний эмх замбараагүй бүлгийн нэг хэсэг болдог; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, ямар ч хүчин чармайлт зориулаагүй хүмүүсийг Бурхан хойш тавьж, хэзээ ч ойшоохгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин үнэнч байгаагүй, харин нөхцөл байдлын улмаас Түүнтэй ёс төдий харьцахаас аргагүйд хүрсэн хүмүүс нь Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд ордог. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чаддаг ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс зэрэг Өөртэй нь санаа нэгтэй бүх хүнийг Бурхан хаанчлалдаа аваачна. Энэ бол ажлаараа дамжуулан Бурханы олж авдаг охь юм. Бурханы тогтоосон ангиллын алинд нь ч багтаж чаддаггүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд үл итгэгчдийн тоонд орно. Тэдний үр дүн ямар байхыг та нар лавтай төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь бүгд та нарын өөрсдийн сонголтоос хамаарна. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Түүнтэй хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй ба Бурханы зөвт зан чанар нь ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Төгс Хүчит Бурханы үгийг уншсаны дараа Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа яаж хийдгийг тодорхой ойлгож авсан биз дээ? Хэрвээ Бурхан үүнийг илчилж, дурдаагүй бол бид яаж мэдэж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд, Төгс Хүчит Бурхан үнэнийг айлдаж, Өөрийн шүүлтийн ажлыг хийдэг. Түүний үгс, хүн төрөлхтний гүн гүнзгий завхралын мөн чанарыг илчилдэг; Бурханыг эсэргүүцэх, хүний эсэргүүцлийн илрэл болгоныг, сатанлаг зан чанар хүнд нэвт шингэснийг бүрэн илчилдэг, мөн тэдгээр нь, Бурханы ариун агаад зөвт халдашгүй зан чанарыг хүн төрөлхтөнд харуулдаг. Тиймээс хүмүүс, Бурханы илрэлт болон ажлыг харж, нэг нэгээрээ Бурхан руу эргэж, Бурханы авралыг хүлээн авсан.

…………

Төгс Хүчит Бурханы шүүлтийн үгээс бид, өөрсдийнхөө биеэ тоосон, маадгар байдал, заль мэхийг, бас сатанлаг зан чанараа бүх талаараа илчилдэг гэдгээ харж, хүлээн зөвшөөрлөө. Хэдий бид өөрсдийгөө зарцуулж, бэрхшээлийг туулдаг ч, Эцэст нь бидний хичээл чармайлт, зарлагадалт маань үнэн хэрэгтээ, ерөөл олж авч, тэнгэрийн хаанчлалд орох шагнал хүртэхийн төлөө. Бурханы үгийн илчлэл шүүлтээс бид, Бурхан бүх зүйлийг хардгийг ойлгож, Түүний хэмжээлшгүй ариун, зөвт байдал Түүний зан чанар халдашгүйг мэдээд зүрх сэтгэлдээ айн чичирдэг. Бидэн шиг, сатанлаг хүмүүс Бурханыг харахаас ч ичиж, Түүний өмнө амьдрах үнэ цэнэгүй гэдгээ мэдэрдэг, тэгээд бид газар унан, гэмшин уйлж, бүр өөрсдийгөө ч харааж, өөрсдийнхөө хацрыг алгаддаг. Бурханы үгийн шүүлт гэсгээлт байгаагүй бол Сатанаар, гүн гүнзгий завхрагдсан үнэн төрхөө бид хэзээ ч харахгүй байсан, Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж байгаагийнхаа эх үндсийг ч мэдэхгүй. Энэ бүх хүлээс хязгаараас яаж салж, Бурханд дуулгавартай болохоо бүр ч мэдэхгүй байх сан. Бурханы үгийн хатуу чанд шүүлт байгаагүй бол бид Түүний зөвт, сүр жавхлант, халдашгүй зан чанарыг мэдэхгүй байсан, бас Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болохгүй, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн болохгүй. Энэ бол баримт. Хэрвээ Бурхан, бие махбодтой болоогүй бол эцсийн өдрүүдэд хэн шүүлтийн ажил хийж чадах юм бэ? Бурханы ариун, зөвт, халдашгүй зан чанарыг хэн хүнд харуулах юм бэ? Хэрвээ Бурхан бие махбодтой болоогүй бол, хэний үг ийм хүч чадал, эрх мэдэлтэй байж, биднийг шүүж, цэвэрлэж чадах вэ, Бидэн шиг гүн ялзарсан хүмүүсийг, нүглийн гүн завхралаас аварч чадах вэ? Төгс Хүчит Бурханы үг болон ажил, Түүний байр суурь, ялгамж чанарыг бүрэн харуулж, Тэр бол Бүтээгч бөгөөд цор ганц үнэн Бурханы илрэлт гэдгийг харуулдаг. Бид Төгс Хүчит Бурханы үгнээс, Бурханы дуу хоолойг таньж, Бурханы илрэлтийг харсан.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 29: Өнгөрсөн хоёр мянган жилийн туршид Эзэнд итгэх хүний итгэл Библид үндэслэж байсан бөгөөд Эзэн Есүс ирсэн нь Хуучин Гэрээний Библийг үгүйсгээгүй. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийсний дараа Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Түүний үгийг уншихад анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Библийг хааяахан уншина. Миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа хүн Библид яг ямар зөв хандлагаар хандах ёстой вэ, мөн үүнийг хэрхэн ашиглах ёстой вэ? Итгэлийн замаар алхаж, Бурханы авралыг хүртэхийн тулд хүний Бурханд итгэх итгэл юун дээр үндэслэх ёстой вэ?

Дараах:Асуулт 31: “Үг нь Махбодоор Илэрсэн” хэмээх номон дахь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь Бурханы амнаас гарсан айлдварууд гэж та нар гэрчилдэг боловч тэдгээр нь Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний үг гэж бид итгэдэг. Тиймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үг болон Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний хэлсэн үгийн хоорондох ялгаа яг юу юм бэ?

Холбогдох агуулга