Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

10. Зарим хүмүүс Бурхан огт байдаггүй гэдэг; энэ үзэл бодол яагаад буруу вэ? Бурхан байдгийг бид яаж батлах ёстой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Хорвоо ертөнцийн өргөн уудам чөлөөнд хичнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг вэ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу? … Хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалыг үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулгаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, чи Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм. Хүн төрөлхтөн Бурханы мэлмий дор амьдарч нас бардаг. Хүн төрөлхтөн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүдээ аних үед ч энэ нь яг тэр удирдлагын төлөө байдаг. Хүмүүс тасралтгүй нааш цааш ирж буцдаг. Гарцаагүй энэ нь бүгдээрээ Бурханы дээд эрх, зохицуулгын нэг хэсэг юм. Бурханы удирдлага нь үргэлж урагшилдаг ба хэзээ ч зогсдоггүй. Хүн төрөлхтөн, Түүний оршин тогтнолыг мэдэж, Түүний дээд эрхэд итгэж, Түүний үйл хэргийг харж, Түүний хаанчлалд эргэн очиход Тэр хүргэнэ. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн туршид Түүний хийсэн ажил юм.

Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй, илүү олон хүний оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон…

…………

… Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлаа эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. ……Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц, цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсон учраас юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага юм.

…………

Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодтой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардын “таашаах” ёстой баптисм байж таарсан. Тийм засал дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ … Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “өнгө гялбаа” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хичнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, тэр босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад … Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений Цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Бурханы удирдлага нь ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханыг хэрхэн шүтэх вэ, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгдөг буюу Сатаны ялзралд эрх чөлөө өгдөг. Дараа нь, хүн Бурханыг бүрэн шүтэж, Сатаныг голох хүртэл нь Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ нь Бурханы удирдлага юм. Энэ бүхэн нь үлгэр домог шиг сонсогддог; ба энэ нь ээдрээтэй санагддаг. Энэ нь хүмүүст үлгэр домог шиг санагддаг ба учир нь энэ орчлон ертөнцийн уудамд хичнээн олон үйл явдал болж өнгөрсөн талаар хүн мэдэх нь байтугай, сүүлийн хэдэн мянган жилийн туршид хүнд хичнээн их зүйл тохиолдсон талаар тэдэнд ямар ч төсөөлөл байдаггүй. Цаашлаад, энэ нь тэд материаллаг ертөнцөөс чанагш оршдог илүү гайхалтай, илүү айдас-төрүүлэм ертөнцийг тэд энгийн нүдээр олж харахгүйгээс болдог. Энэ нь хүмүүст ойлгохын аргагүй мэт санагддаг ба тэр нь, Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болоод Бурханы удирдлагын ажлын ач холбогдлын талаарх ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан эцэстээ хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсэж буйг хүн ухаардаггүйн улмаас болдог. Хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй Адам, Еватай адил уу? Үгүй! Бурханы удирдлага бол Бурханыг шүтэж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдсан боловч Сатаныг өөрийн эцгээ гэж үздэггүй, тэр Сатаны муухай царайг таниад үүнээс татгалздаг ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахын тулд Түүний өмнө ирдэг. Тэр, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар ялгаатай байдгийг мэддэг бөгөөд тэр Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж хардаг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй бас Сатаныг тахихгүй. Учир нь тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг эзэгнэхийн утга учир юм. …

…………

Бурханы хайр, энэрэл нь Түүний удирдлагын ажлын нарийн учир нэг бүрд шингэдэг ба хүмүүс Бурханы сайн санааг ойлгож чадах эсэхээс үл хамааран Тэр Өөрийн хэрэгжүүлэхээр зорьсон ажлаа цуцалтгүйгээр хийсээр байдаг. Бурханы удирдлагыг хүмүүс хир их ойлгосноос үл шалтгаалан, Бурханы хийсэн ажлын үр нөлөө, ач тусыг хүн бүхэн биечлэн ойлгодог. Өнөөдөр чи, Бурханы өгсөн хайр эсвэл амийн хангалтыг юуг ч мэдрээгүй байж магад, гэхдээ чи Бурханыг орхиогүй, үнэнийг эрж хайх шийдвэрээ хаяагүй байгаа цагт Бурханы инээмсэглэл чамд харагдах өдөр хэзээд байх болно. Бурханы удирдлагын ажлын зорилго нь, Сатанаар ялзруулагдсан бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтнийг хаях биш, харин Сатаны эзэмшил дор байгаа хүн төрөлхтнийг буцаан авах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Өмнөх:Бурхан хүн төрөлхтөнд хайртай боловч, түүнийг үгүйсгэж, эсэргүүцдэг бүх муу хүмүүсийг устгахын тулд яагаад Тэр гамшгийг явуулдаг юм бол?

Дараах:Бурхан байгаа гэдэгт би итгэдэг, гэхдээ би залуу хүн, амьдралдаа илүү их зүйл хийх ёстой. Хэрэв Түүнд итгэхийн тулд арай завтай болох цагаа хүлээх юм бол би авралд хүрч чадах уу?

Танд таалагдаж магадгүй