Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 18: Эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлыг хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл Бурхан яг яаж хүнийг шүүж, ариусгаж, авардаг юм бэ?

Хариулт:

Одоо үнэн замыг эрж хайж, судалж байгаа хүн бүр Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа яаж явуулдгийг ойлгохыг хүсэж байна. Төгс Хүчит Бурхан үнэний энэ талтай холбоотойгоор маш олон үг илэрхийлсэн. Төгс Хүчит Бурханы үгийн хэдэн хэсгийг уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).

Энэ эрин үед Бурханы хийдэг ажил нь голдуу амийн үгээр хүнийг хангах, хүний уг мөн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчилж, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодол, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдан хаях явдал юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш, харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил болгохын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд, мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож авдаг, Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс).

Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол практик гэдгийг мэдэж болох юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас).

Эцсийн өдрүүдэд Бурхан завхарсан хүн төрөлхтнийг шүүх үедээ хүний сатанлаг уг чанарыг шүүж, илчилж, яллах, хүний сатанлаг зан чанарыг цэвэрлэж, өөрчлөх, мөн хүнийг Сатаны нөлөөнөөс аврахын тулд үнэний олон талыг болон Өөрийнхөө илэрхийлдэг зөвт зан чанарыг ашигладаг гэдгийг Төгс Хүчит Бурханы үгээс бид хардаг. Бурханы сүр жавхлантай, уур хилэнт шүүлт, гэсгээлт дотор бид Түүнтэй нүүр тулан учирсан мэт болдог; бид Сатаны завхралынхаа үндсэн уг чанар, бодит баримтуудыг тодорхой харж, Бурханы ариун мөн чанар болон халдаж болохгүй зөвт зан чанарыг үнэхээр ойлгож эхэлдэг. Бидний дотор Бурханаас эмээх зүрх сэтгэл бий болж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болохын хажуугаар бид олон үнэнийг ойлгож авдаг. Энэ нь бидний амь зан чанар өөрчлөгдөх боломж олгодог тул бид эцсийн эцэст үнэнч агаад Бурханыг дуулгавартай дагадаг жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чаддаг. Бурханы илэрхийлсэн бүх үг нь хүн төрөлхтөнд Бурханы зөвт зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний удирдлагын төлөвлөгөөний нууц, Бурханы ажлын гурван үе шатны дотоод үнэн, Бурхан хүн төрөлхтнийг авардгийн зорилго, хүсэл, нүглийн уг үндэс ба хүн төрөлхтний завхралын үнэн, хүмүүсийн хүрэх газар болон үр дүн гэх зэрэг үнэний олон талыг дэлгэдэг. Эдгээр үнэн нь бидэнд амь болон мөнх амийн замыг өгдөг үг юм. Төгс Хүчит Бурханы үгийг унших үед тэдгээр нь давхар иртэй сэлэм мэт бидэнд санагддаг бөгөөд Бурханы сүр жавхлан, уур хилэн үг бүрээс, мөр бүрээс нь цацарч байдаг. Тэдгээр нь зүрх сэтгэлийнхээ гүнд баримталдаг Бурханы талаарх үзэл, итгэлд маань байдаг жигшүүрт зорилго, зальхай санаа, цаашлаад уг чанарт маань нуугдсан өөрсдөө ч мэддэггүй сатанлаг хорыг хүртэл нарийн тодорхой илчилдэг, ингэснээр бид Сатанаар бүрмөсөн завхруулагдсан гэдгээ харж чаддаг. Бид бүх талаар Сатаны хор, гүн ухаан, логик, хуулиар амьдардаг. Зүрх сэтгэл маань харгис хэрцгий, биеэ тоосон байдал, шунал, зальжин зан болон бусад сатанлаг зан чанараар дүүрсэн. Бид диавол шиг байдлыг л амьдран харуулдаг; бид Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг эсэргүүцдэг Сатаны үр сад, агуу улаан лууны үр удам болсон. Бурханы шүүлт, илчлэлийн үгийг уншсаны дараа бидэнд Бурханыг гэх хүндлэл төрж, Бурхан хүний зүрх сэтгэлийг ажигладгийг мэдэрдэг. Бурхан бидэнтэй нүүр тулан уулзаж байгаа мэтээр Бурханы үг сатанлаг уг чанарын маань бүх талыг ниргэн, зарим үед бидэнд сануулж, анхааруулж, заримдаа биднийг зэмлэж, харьцаж, сахилгажуулдаг. Заримдаа Бурханы ширүүн үг уур хилэнгээр дүүрэн байдаг бөгөөд тэдгээрээс бид завхралынхаа үнэнийг олж харан, нуугдах газаргүй мэт санагдаж, асар их ичдэг. Үүний зэрэгцээ бид Бурханы үг нь үнэхээр үнэн бөгөөд хүч чадал, эрх мэдлээр дүүрэн гэдгийг, мөн Бурханы зан чанар, Түүний амийн оршихуйн илчлэл гэдгийг гүнээ мэдэрдэг. Бурханы ариун мөн чанарыг буртаглаж болохгүй, Түүний зөвт зан чанар халдашгүй. Бид Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, Түүнд гэмшихгүй байхын аргагүй. Бид сатанлаг уг чанараа үзэн ядаж, харууслаар дүүрч, Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна. Бид бүрэн үнэмшиж, Бурханыг хангалуун байлгахын тулд шинэ амьдралаар амьдрахаар сэтгэл шулуудсан. Энэ бол Бурханы сонгосон хүмүүс дээрх Бурханы үгийн шүүлтийн үр дүн юм. Ийм шүүлт, гэсгээлтийг туулсны дараа Бурханд үнэхээр итгэж, үнэнийг хайрладаг хүмүүс үнэнийг олж авч, Бурханаар төгс болгуулж чаддаг. Үнэнийг хайрладаггүй, Бурханы шүүлт, гэсгээлтийг үнэхээр туулдаггүй хүмүүс Бурханаар таягдуулах учиртай.

Бурхан үгээрээ дамжуулан хүмүүсийг шүүж, илчлэх зуураа хүмүүсийг засаж харьцах, шалгах, илчлэхийн тулд олон төрлийн нөхцөл байдал, хүн, үйл явдлыг мөн бэлддэг. Бидэн дээр ирдэг шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалтын баримтуудыг туулсны дараа бид сатанлаг уг чанар болон сатанлаг зан чанарынхаа хэтэрхий гөжүүд гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Бид Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, зовж, төлөөс төлж байх үедээ бас л өөрийн мэдэлгүй Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг. Бурханы зөвт, сүр жавхлант, уур хилэнт шүүлтийн дор бид Бурханыг эсэргүүцдэг үзэшгүй муухай сатанлаг дүр төрхөө тодорхой хардаг. Бид тамын үрс бөгөөд Бурханы өмнө амьдрахад тохирохгүй гэдгээ хардаг. Зүрх сэтгэл маань шаналан өвдөж, айж чичрэн Бурханы өмнө ирж, Түүнд харууслаа харуулдаг. Бид өөрсдийгөө хаяж, хараадаг. Бид Бурханы өмнө үнэхээр гэмших үед Тэрээр бидэнд хүлцэл, энэрэл хайрладаг; Тэрээр биднийг гэх Бурханы авралын сайн санаа зорилгыг ойлгож, Түүний хайр татам байдлыг мэдэж аваг гэсэндээ биднийг гэрэлтүүлж, гэгээрүүлж, тайтгаруулж, дэмждэг. Бид Бурханыг тайтгаруулж, хангалуун байлгахын тулд Түүний үгийн үнэнээр амьдрахад бэлэн болдог. Бурханы шүүлт, гэсгээлт нь бидэнд Тэр хэнд дуртай, хэнийг авардаг, хэнийг төгс болгож, хэнийг ерөөдөг, хэнийг жигшиж, хэнийг таягдан хаядаг, хэнийг шийтгэж, хараадаг талаар тодорхой ойлголт өгч, улмаар Бурханы зөвт зан чанарыг үнэхээр ойлгуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулсныхаа дараа бид Бурханы илэрхийлсэн үнэн нь завхарсан хүн төрөлхтний хувьд шүүлт, гэсгээлт, ажиглалт, цэвэрлэлт гэдгийг үнэхээр мэдэрсэн юм. Бурхан зөвт, сүр жавхлант, уур хилэнт, халдашгүй зан чанараа Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний сатанлаг уг чанарт илчлэх учиртай. Энэ маягаар л бид Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болж, үнэнийг эрэлхийлж, Бурханыг хайрлаж, Түүнийг дуулгавартай дагаж, шүтэн мөргөж, Бурханыг алдаршуулан, Түүнд гэрчлэл хийхийн тулд жинхэнэ хүмүүний төрхийг амьдран харуулж чадна. Эдгээр нь Бурханы шүүлт, гэсгээлтийн үр дүн юм. Бүрмөсөн завхарсан хүн төрөлхтний төлөө Бурхан хүн төрөлхтнийг цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлыг хийхээр махбод болох ёстой гэдгийг одоо бид бүгд ойлгох хэрэгтэй. Эс бөгөөс завхарсан хүн төрөлхтөн аврагдах аргагүй. Бид итгэлдээ зөвхөн Нигүүлслийн эрин үед зогсож, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал таягдуулж, устгагдах учиртай. Энэ бол зайлшгүй.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Өмнөх:Асуулт 17: Эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүнийг ариусгаж, шүүх ажлыг хийхийн тулд Эзэн махбодод эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Эзэн үүлсийн хамтаар эргэн ирж, бүх итгэгч хэлбэрээ агшин зуур өөрчилж, Эзэнтэй уулзахын тулд үүл рүү өргөгдөнө гэж итгэдэг. Паулын хэлсэнчлэн: “Учир нь бидний яриа тэнгэрт байдаг; тэндээс бид Аврагч, Эзэн Есүс Христийг хайдаг: Тэр бүх зүйлийг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний бузар булай биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө” (Филиппой 3:20-21). Эзэн бол төгс хүчит агаад Түүний хийж чадахгүй юу ч үгүй. Бурхан биднийг ганцхан үгээр л өөрчилж, ариун болгож чадна, тэгвэл үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлын үе шатыг хийхийн тулд Тэр яагаад махбод болох хэрэгтэй байдаг юм бэ?

Дараах:Асуулт 19: Эцсийн өдрүүдэд хүнийг бүрэн ариусгаж, аврахын тулд Бурхан шүүлтийн ажлаа хийдэг гэж та нар гэрчилдэг боловч Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншсаны дараа тэдгээрийн зарим нь хүнийг яллаж, харааж байгааг би олж мэдсэн. Хэрвээ Бурхан хүнийг яллаж, хараадаг юм бол хүн шийтгэл амсахгүй гэж үү? Ийм төрлийн шүүлт нь хүн төрөлхтнийг ариусгаж, авардаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ?

Холбогдох агуулга