Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Цайлган хүмүүс шудрага хүмүүс байх албагүй

Чэн Минжи   Шэньси аймгийн Шиань хот

Би өөрийгөө нийтэч, шулуухан төрлийн хүн гэж үздэг. Би хүмүүстэй маш шулуухан ярьчихдаг, хэлэхийг хүссэн зүйлээ тойруулаад байлгүй шулуухан хэлчихдэг. Хүмүүстэй харилцахдаа ч тэр би хэтэрхий шулуухан талдаа. Бусдад хэтэрхий амархан итгэснээсээ байнга мэхлэгдэж, дооглуулна. Зөвхөн чуулганд явсаны дараагаар би өөрийн гэж дуудаж болохоор газраа олсон юм. Би өөртөө ингэж бодов: Өмнө нь миний цайлган зан сул тал минь болж, бусдад намайг амархан мэхлэгдэхэд хүргэдэг байсан, харин чуулганд Бурхан нийгмийн элэг доог болсон хүмүүсийг, шудрага хүмүүсийг хүсдэг, тиймээс би хэтэрхий цайлган байхдаа санаа зовох шаардлагагүй болсон. Би ялангуяа Бурхан шудрага бөгөөд эгэл хүмүүсийг хайрладаг бөгөөд зөвхөн шудрага хүмүүс Бурханы авралыг хүртэнэ гэдгийг сонсоод тайтгарсан. Ах эгч нар маань өөрсдийнхөө урвамтгай уг чанараа таньж мэдсэн ч, өөрчлөж чадалгүй, ямар их зовж байгааг хараад, би шулуун шудрага зантай болохоор ийм зовлонг туулах шаардлагагүйдээ улам их тайтгарсан. Нэгэн өдөр Бурханы илчлэлтийг хүлээн авсаныхаа дараа, би бодож байсан шигээ бас тийм ч шудрага хүн биш гэдгээ эцсийн эцэст ухаарав.

Нэг өдөр Бурханы нөхөрлөлийн үеэр ийн хэлэхийг сонсов: “Үнэнч шударга хүмүүс бол ... өрөвдөлтэй, олиггүй, тэнэг эсвэл цайлган биш... Иймээс нийгэмд зовж, гадуурхагдаж, уулзсан хүн болгондоо дээрэлхүүлж, хууртагдаж байдаг учраас чи бол үнэнч шударга хүн гэж бодон энэ титмийг толгой дээрээ бүү тавь. Энэ нь туйлын буруу... Үнэнч шударга байх гэдэг нь, зүгээр л илэн далангүй, шулуун шударга байгаа бол хүмүүс үнэнч шударга юм гэж хүмүүсийн төсөөлдөгтэй адил биш, ийм байдаггүй юм” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч шударга байхын тулд өөрийгөө бусдад нээх ёстой”). Бурханы үг миний нөхцөл байдлыг төгс дүрслэн өгүүлсэн байлаа. Үнэндээ би тойруулж ярьдаггүй, дандаа хүмүүст хууртдаг болохоор өөртөө урвамтгай, зальжин зан байхгүй гэж дандаа боддог байлаа. Үүний улмаас би өөрийгөө хүнд байдаг урвамтгай, зальжин занг Бурхан илчлэн өгүүлнэ гэж огтхон ч санаагүй юм, оронд нь шудрага мөн чанартай хэмээн өргөмжилсөн юм. Би хүн бүр урвамтгай зантай, харин би яагаад ч юм өөр, төрөхдөө л би ийм төрөлхийн шудрага зантай төрсөн гэж боддог байлаа. Миний бодол Бурханы эгдүү хүргэм байв. Энэ цэгт ирээд би Бурханы үгс бүхий өөр нэг мөрийг саналаа: “Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. … Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван Сануулга”). Бурханы үгс надад Бурхан шудрага байдал гэдгээр үнэхээр хувийн ашиг хонжоо, ирээдүйн төлөвлөгөөгүйгээр Бурханд зүрх сэтгэлээ өгдөг хүнийг хэлнэ гэдгийг ухааруулсан юм. Бурхантай тохиролцож, хариу нэхнэ гэж байхгүй: Шудрага хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд амьдардаг. Шудрага хүн Бурханд асар их итгэлтэй бөгөөд хэзээ ч Түүнийг хуурах гэж оролдохгүй. Үүргээ биелүүлэхдээ тэд хичээнгүй, хэзээ ч зальдаж аливаа зүйлсээс зугатах гэж оролддоггүй, зоргоороо аашилдаггүй. Шудрага хүмүүс өөрсдийгөө Бурханы өмнөх бүх зүйлд илчилж, бас хувийн асуудал, бэрхшээлээ ах, эгч нартайгаа хуваалцах эрмэлзэлтэй байдаг. Шудрага хүмүүс түүхийг гуйвуулалгүй, илэн далангүй хэлдэг. Шудрага хүмүүс үнэнийг хэлдэг, хүн чанартай. Миний хувьд би шудрага хүн байхын утгыг ердөө ч ойлгоогүй байсан бололтой. Аливаа юмсыг шүүх миний эгэл ертөнцийн шүүлтээр Бурханы “шудрага хүн” гэдэг нь энэ эгэл ертөнцөд “цайлган хүнийг” хэлж байв. Бурханы “шудрага хүн” болон миний “шудрага хүн” гэдэгт адил зүйл бараг байхгүй гэдгийг би мэддэггүй байлаа. Би ямар мунхаг, тэнэг байгаа вэ!

Сатан хүнийг мянга мянган жил ялзруулсан: Бид бүгдээрээ Сатаны муу ёрын, авцалдаагүй байдал нэвт шингэсэн орчинд өсөж торнидог. Бидний үгс, зан байдал, нийгэмд бидний өөрсдийгөө авч явах байдал бүгд Сатантай тохиролцсоноос хамаарна. “Ухаантай хүн бага ярьдаг,” “Амиа бодохгүй бол хэн ч чамайг аврахгүй” “Шарыг харж шарвах, улааныг харж урвах” гэсэн Сатаны эдгээр алдартай үгс өөрсдийгөө аль хэдийн хүний нийтийн далд ухамсарт суулгаад байна: Тэд хэдий биднийг урвамтгай, зальжин болгодог ч бидний амьдралын салшгүй хэсэг. Бүх хүн төрөлхтөн урвамтгай, зальжин байдлаас болж зовж байгааг үзээд би өөрийгөө халдашгүй дархан, төрөлхийн шудрага гэж бодох болов уу? Би илэн далангүй, нээлттэй хүн болохоор шулуухан, илүү дутуу үггүй ярьдаг. Би мунхаг, тэнэг учраас бусдад байнга мэхлэгддэг, гэхдээ энэ би үнэхээр шудрага хүн гэсэн үг биш. Эргээд бодохоор би ямар олон удаа нэр хүнд, байр сууриа хадгалахын тулд худал, хуурмаг занг ашиглаж байсан юм бэ? Бурханд цэвэр ариун, хоёргүй сэтгэлээр итгэхийн оронд ирээдүйн ашиг хонжоог хайн ямар олон удаа сэтгэл түгшин хөрвөөсөн юм бэ? Би Бурханы төлөө бүх зүйлээ орхих аваас өөрөө юу ч үгүй үлдэхвий гэж айдаг байсан болхоор үргэлж Бурханаас амлалтыг, нэг л өдөр Түүний хаанчлалд багтана гэсэн баталгааг хүсдэг байв. Зөвхөн тэгэж байж би үнэнийг бүхий л зүрх сэтгэлээсээ санаа зовохгүйгээр хайх боломжтой болно. Ямар олон удаа би Бурханд итгэлгүй, үүргээ биелүүлэх явцдаа өчүүхэн гарз, ашиг хонжооны төлөө дэмий санаа зовж явсан юм бэ? Ямар олон удаа би Бурханы тааллыг хүртэхийн тулд “чанга дуутай ч хоосон үгсээр” ярьж шийдвэр гаргаж, больж байсан бэ? Ямар олон удаа би өөрийгөө ах эгч нартаа нээхээс хүлцэж, хувийн асуудал, хувийн бэрхшээлээ хуваалцах аваас тэд намайг дорд үзэхвий гэж эмээсэн бэ? Ямар олон удаа би сонор сэрэмжтэй, бусдыг сэжиглэн байж, зөвхөн миний итгэж ирсэн зүйлс өөрт минь ач тус авчирна гэж хэлсэн бэ? Үүний улмаас миний итгэлийн ойлголт, миний оруулсан хувь нэмэр, миний Бурхантай хийгээд бусадтай харилцах харилцаа урвамтгай зангаар бүхэлдээ халдварлагдсан байв. Та нар намайг хором бүрт урвамтгай зангийн уг чанарын дагуу амьдарч байсан гэж хэлж болно.

Шудрага хүмүүс гэдэг зөвхөн илэн далангүй ярьдаг, цайлган хүнийг хэлдэг бус харин үнэн болоод хүн чанарыг зэмшдэг хүмүүсийг хэлдэг гэдгийг үзүүлж намайг гэгээрүүлсэн Бурхан танд баярлалаа. Бурханы тодорхойлолтоор намайг шудрага хүн биш, харин ч Сатаны урвамтгай уг чанар, Бурханы илчилсэн урвамтгай байдлаас бож зовж байгаа хүн гэдгийг надад үзүүлсэн Танд мөн талархъя. Хүндэт Бурхан минь одооноос би өөрийгөө шудрага хүн болгохын төлөө зориулна. Би танаас намайг илчилж, өөрийнхөө урвамтгай уг чанарыг сайтар ойлгох боломж олгохыг гуйж байна. Тэгэх аваас би өөрийгөө жигшиж, махан биеэ үгүйсгэж, үнэн ба хүн чанарыг эзэмшсэн шудрага хүн удахгүй болно.

Өмнөх:Гадны хүмүүсийг ялгаварлах бол дэндүү хортой!

Дараах:Би бүгдийнх нь хяналтыг хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэж байна

Танд таалагдаж магадгүй