Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

  • 1
  • 2
  • 3

Хоёрдугаар хэсэг

Бурханы ажилтай хөл нийлүүлэхийн тулд хүний Бурханд итгэх итгэл дэх шашны ямар үзлийг шийдвэрлэх ёстой вэ?

Асуулт 1: Эзэнийг эргэн ирэх үед итгэгчид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөнө гэж бид итгэдэг, учир нь Библид: “Дараа нь амьд байгаа бид агаарт Эзэнтэй уулзахаар тэдэнтэй хамт үүлэн дунд өргөгдөнө: ийнхүү бид үргэлжид Эзэнтэй хамт байх болно” (1 Тес 4:17) гэж бичсэн байдаг. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид яагаад одоо газар дээр байж, хараахан өргөгдөөгүй байгаа юм бэ?
Асуулт 2: Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан махбод болж, хүний Хүү болсон гэж та нар гэрчилдэг, гэсэн ч шашны пасторууд болон ахлагчдын дийлэнх нь, Эзэн үүлсийн хамт эргэн ирнэ гэх итгэлээ хадгалдаг. Тэд үүнийгээ голчлон дараах Библийн эшлэлүүдэд үндэслэдэг: “Энэ Есүс … тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). “Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүхэн Түүнийг харах болно” (Илчлэл 1:7). Түүнчлэн шашны пасторууд болон ахлагчид бас, үүлсийн хамт ирээгүй ямар ч Эзэн Есүс хуурамч бөгөөд гологдох ёстой гэж бидэнд сургадаг. Иймээс энэ үзэл бодол нь Библитэй нийцдэг эсэхийг бид сайн мэдэхгүй байна; иймэрхүү ойлголт зөв үү, буруу юу?
Асуулт 3: Эзэн Есүс эргэн ирчихсэн гэж та нар хэлдэг, тэгвэл бид яагаад Түүнийг хараагүй байгаа юм бэ? Нүд үнэнч, чих худалч. Хэрвээ бид Түүнийг хараагүй бол, Тэр хараахан эргэн ирээгүй гэсэн үг байх ёстой; Түүнийг харах үедээ би итгэнэ. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар хэлдэг, тэгвэл Тэр одоо хаана байна вэ? Ямар ажил хийж байгаа юм бэ? Эзэн ямар үг хэлсэн юм бэ? Гэрчлэлээр дамжуулан эдгээр зүйлийг тодруулж чадсаны чинь дараа л би итгэнэ.
Асуулт 4: Шашны пасторууд болон ахлагчид ихэвчлэн, Эзэн махбодоор ирсэн гэж хэлдэг ямар ч гэрчлэл худлаа гэж итгэгчдэдээ номлодог. Тэд үүнийгээ дараах Библийн эшлэлд үндэслэдэг: “Хэрвээ хэн нэгэн та нарт, Хараач, Христ энд байна эсвэл тэнд байна гэвэл бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх болно; тэгснээр боломжтой бол тэд бүх сонгогдогсдыг төөрөлдүүлэх болно” (Матай 24:23-24). Жинхэнэ Христийг хуурамчаас нь хэрхэн ялгаж таних ёстой талаар бид одоо огт мэддэггүй. Та нар энэ асуултын талаар илүү тодруулж өгч болох уу?
Асуулт 5: Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан; энэ нь маргаангүй. Одоо та нар Төгс Хүчит Бурхан бол махбодод эргэн ирсэн Эзэн Есүс гэж гэрчлэл хийдэг боловч шашны номлогчид болон ахлагчид, та нарын итгэдэг зүйл бол зүгээр л хүн гэж хэлдэг ба та нарыг хууртсан гэдэг. Бид үүний учрыг олж чаддаггүй. Эзэн Есүс махбод болж, золин авралын ажлыг хийхээр ирсэн байх үед Иудейн фарисайчууд ч бас, Тэр бол зүгээр л нэг хүн, Түүнд итгэдэг хэн боловч хууртсан хэмээн хэлж байсан. Тиймээс Бурхан бие махбодтой болох тухай үнэний энэ талыг бид эрж хаймаар байна. Бие махбодтой болох гэж яг юу вэ, бие махбодтой болохын мөн чанар юу вэ? Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.
Асуулт 6: Эзэн Есүс бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг бид бүгд мэднэ. Ажлаа дуусгаад Тэрээр цовдлогдож, дараа нь амилан, бүх шавь нарынхаа өмнө гарч ирээд, алдар суутай сүнслэг биеэрээ тэнгэр өөд гарсан. Библид хэлдэгчлэн: “Бас, Галилын эрчүүд ээ, яагаад та нар тэнгэр өөд ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно” (Үйлс 1:11). Иймээс, Эзэн дахин ирэх үедээ дахин амилсан сүнслэг биеэрээ хүнд харагдана гэдгийг библийн бичвэр баталдаг. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийхийн тулд Бурхан яагаад хүний Хүүгийн хэлбэрээр бие махбодтой болдог юм бэ? Эзэн Есүсийн дахин амилсан сүнслэг бие болон хүний Хүү болж бие махбодтой болохын хоорондох ялгаа юу вэ?
Асуулт 7: “Завхарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй” хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг би уншсан. Энэ нь Бурханы үгийн гайхалтай хэсэг, мөн тун бодитой, маш чухал гэж би бодож байна. Завхарсан хүн төрөлхтөн яагаад бие махбодтой болсон Бурханы авралыг хүлээн авах ёстой тухайд бол, энн нь хүний яаралтай ойлгох ёстой үнэний нэг тал юм. Бидэнтэй энэ талаар дахиад жаахан нөхөрлөнө үү.
Асуулт 8: Хуулийн эрин үеийн ажлыг хийхийн тулд Бурхан Мосег ашигласан, тэгвэл эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийхийн тулд Бурхан яагаад хүмүүсийг ашигладаггүй вэ? Үүнийг Өөрөө хийхийн тулд Тэр үнэхээр махбод болох хэрэгтэй гэж үү? Бие махбодтой болсон Бурхан болон Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох гол ялгаа юу вэ?
Асуулт 9: Нигүүлслийн эрин үед, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болж, тэднийг нүглээс золин аврахын тулд Бурхан махбод болсон. Эцсийн өдрүүдэд, хүнийг бүрэн гүйцэд ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийхээр Бурхан дахин махбод болсон. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах ажлыг хийхийн тулд Бурхан яагаад хоёр удаа бие махбодтой болох хэрэгтэй юм бэ? Бурхан хоёр удаа бие махбодтой болохын жинхэнэ ач холбогдол юу вэ?
Асуулт 10: Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэж Библид тодорхой бичсэн байдаг бөгөөд Эзэнд итгэдэг бүх хүн ч бас Эзэн Есүс бол Христ, Бурханы Хүү гэдэгт итгэдэг. Гэтэл та нар бие махбодтой болсон Христ бол Бурханы илрэл, Тэр бол Бурхан Өөрөө гэж гэрчилдэг. Тэгвэл бие махбодтой болсон Христ үнэхээр Бурханы Хүү юу, эсвэл Бурхан Өөрөө юу?
Асуулт 11: Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг, гэхдээ Эзэн Есүст итгэх бидний итгэл болон Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрч байгаа маань бид Бурханы шүүлтийн ажлыг аль хэдийн туулсан гэсэн үг гэж би итгэдэг. Нотолгоо болох Эзэн Есүсийн үг энэ байна: “Учир нь хэрвээ Би явахгүй бол Туслагч та нар луу ирэхгүй; харин Би явбал Түүнийг та нар луу илгээнэ. Ирэх үедээ Тэр нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” (Иохан 16:7-8). Хэдийгээр Эзэн Есүс золин авралын ажил хийсэн боловч Түүнийг тэнгэр өөд гарсны дараа Пентэкостын өдөр Ариун Сүнс буун ирж, хүмүүс дээр ажиллан: “... нүгэл, зөвт байдал болон шүүлтийн талаар дэлхийг зэмлэнэ” гэж бид итгэдэг. Энэ нь эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил байх ёстой, иймээс миний эрж хайхыг хүсэж буй зүйл бол эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы хийсэн шүүлтийн ажил болон Эзэн Есүсийн ажлын хоорондох ялгаа яг юу вэ? гэдэг юм.
Асуулт 12: Эзэн эргэн ирсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийж байгаа гэж та нар гэрчилдэг. Энэ нь Илчлэлийн номон дахь агуу цагаан сэнтийн шүүлтээс өөр юм шиг санагдаж байна. Агуу цагаан сэнтийн шүүлт нь диавол Сатанд харьяалагддаг үл итгэгчид рүү чиглэдэг, Эзэнийг ирэх үед итгэгчид тэнгэр лүү өргөгдөх ба дараа нь Тэр үл итгэгчдийг устгахын тулд гай гамшиг илгээнэ гэж шашны хүрээний ихэнх хүмүүс боддог. Тэр нь агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Та нар эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын эхлэлийг гэрчилдэг боловч үл итгэгчдийг устгахын тулд Бурхан ямар нэгэн гай гамшиг авчирч байгааг бид хараагүй. Тэгвэл энэ нь яаж агуу цагаан сэнтийн шүүлт байх юм бэ?
Асуулт 13: Загалмай дээр Эзэн Есүсийн “Биелэгдлээ” (Иохан 19:30) гэж хэлсэн нь Бурханы авралын ажил аль хэдийн бүрмөсөн дууссан гэдгийн нотолгоо гэж шашны ертөнц дэх ихэнх хүмүүс итгэдэг атал Эзэн хүн төрөлхтнийг бүрэн аврахын тулд үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийхээр махбодод эргэн ирсэн гэж гэрчилдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг хүн яг яаж ойлгох ёстой вэ? Бид үнэний энэ талыг сайн мэдэхгүй байна, иймээс үүнийг бидэнд нөхөрлөнө үү.
Асуулт 14: Библид: “Учир нь зүрх сэтгэлээрээ хүн зөвт байдалд итгэдэг; амаараа хүлээн зөвшөөрч авралд хүрдэг” (Ром 10:10) гэж байдаг. Эзэн Есүс бидний нүглийг цагаатгаж, итгэлээр дамжуулан биднийг зөвт болгосон гэж бид итгэдэг. Түүнчлэн, хэрвээ хүн нэгэнтээ аврагдсан бол үүрд аврагдсан бөгөөд Эзэнийг эргэн ирэх үед бид даруй өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орно гэдэгт бид итгэдэг. Тэгвэл, аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орохын тулд бид эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж та нар яагаад гэрчилдэг юм бэ?
Асуулт 15: Бид Паулын үлгэр жишээг дагадаг ба сайн мэдээ түгээн, Эзэнд гэрчлэл хийж, Эзэний чуулгануудыг хариулж, Паулын: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан”(2 Тимот 4:7) хэмээн хэлсэн шиг Эзэний төлөө маш шаргуу ажилладаг. Энэ нь Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг биш үү? Ийм маягаар хэрэгжүүлэх нь бид өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд ороход тохирно гэсэн үг, тэгвэл тэнгэрийн хаанчлалд хүргэгдэхээсээ өмнө бид яагаад эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт болон ариусгалтын ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой юм бэ?
Асуулт 16: Бурханд итгэдэг хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэгсэн цагт л завхарсан зан чанар нь ариусгагдаж, Бурханаар авруулж чадна гэж та нар хэлдэг. Гэхдээ бид Эзэний шаардлагын дагуу номхон даруу байдал, тэвчээрийг хэрэгжүүлж, дайснаа хайрлаж, загалмайгаа үүрч, дэлхий ертөнцийн зүйлсийг орхиж, Эзэний төлөө ажиллаж, сайн мэдээ түгээдэг. Иймээс энэ бүхэн нь бидний өөрчлөлт биш гэж үү? Бид үргэлж ийм маягаар эрж хайсан, иймээс бид ч бас ариусгагдаж, тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж чадахгүй гэж үү?
Асуулт 17: Эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүнийг ариусгаж, шүүх ажлыг хийхийн тулд Эзэн махбодод эргэн ирсэн гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Эзэн үүлсийн хамтаар эргэн ирж, бүх итгэгч хэлбэрээ агшин зуур өөрчилж, Эзэнтэй уулзахын тулд үүл рүү өргөгдөнө гэж итгэдэг. Паулын хэлсэнчлэн: “Учир нь бидний яриа тэнгэрт байдаг; тэндээс бид Аврагч, Эзэн Есүс Христийг хайдаг: Тэр бүх зүйлийг Өөртөө захируулж чадах хүчээрээ бидний бузар булай биеийг Өөрийнхөө цог жавхлант биетэй адил болгон өөрчилнө” (Филиппой 3:20-21). Эзэн бол төгс хүчит агаад Түүний хийж чадахгүй юу ч үгүй. Бурхан биднийг ганцхан үгээр л өөрчилж, ариун болгож чадна, тэгвэл үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлын үе шатыг хийхийн тулд Тэр яагаад махбод болох хэрэгтэй байдаг юм бэ?
Асуулт 18: Эцсийн өдрүүдэд Бурхан үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлыг хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл Бурхан яг яаж хүнийг шүүж, ариусгаж, авардаг юм бэ?
Асуулт 19: Эцсийн өдрүүдэд хүнийг бүрэн ариусгаж, аврахын тулд Бурхан шүүлтийн ажлаа хийдэг гэж та нар гэрчилдэг боловч Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийг уншсаны дараа тэдгээрийн зарим нь хүнийг яллаж, харааж байгааг би олж мэдсэн. Хэрвээ Бурхан хүнийг яллаж, хараадаг юм бол хүн шийтгэл амсахгүй гэж үү? Ийм төрлийн шүүлт нь хүн төрөлхтнийг ариусгаж, авардаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ?
Асуулт 20: Эзэн Есүсийн золин авралын ажлын нэг тал нь бидний нүглийг уучилж, цагаатгах явдал байсан, харин нөгөө тал нь бидэнд амар амгалан байдал, баяр хөөр, өгөөмөр нигүүлслийг хайрлах явдал байлаа. Энэ нь бидэнд, Бурхан бол өршөөнгүй, элэгсэг Бурхан гэдгийг харуулдаг. Гэхдээ, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж, үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, гэсгээж, хүнийг засаж, хүнтэй харьцаж, хүнийг илчилж, бүх төрлийн муу ёрын хүмүүс, муу ёрын сүнснүүд болон антихристүүдийг таягдан хаядаг бөгөөд Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог гэж та нар гэрчилдэг. Эзэн Есүсийн ажилд илчлэгдсэн зан чанар нь Төгс Хүчит Бурханы ажилд илчлэгддэг зан чанараас яагаад шал өөр байдаг юм бэ? Бурханы зан чанарыг бид яг яаж ойлгох ёстой вэ?
Асуулт 21: Библид: “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр Эзэний нэр хэзээ ч өөрчлөгддөггүй! Гэтэл та нар, эцсийн өдрүүдэд дахин ирэх үедээ Эзэн шинэ нэртэй болж, Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгдэх болно гэдэг. Яаж ийм байж болох юм бэ?
Асуулт 22: Эзэн Есүс хүний төлөө нүглийн тахил болж загалмайд цовдлогдон, улмаар биднийг нүглээс золин аварсан. Хэрвээ бид Эзэн Есүсээс хадуурч, Төгс Хүчит Бурханд итгэвэл энэ нь Эзэн Есүсээс урвасан хэрэг болохгүй гэж үү? Энэ нь урвалт биш гэж үү?
Асуулт 23: Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Гэхдээ өөрт нь Миний өгөх уснаас уух хэн боловч хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх амь руу оргилох булаг болно” (Иохан 4:14). Эзэн Есүс бидэнд аль хэдийн мөнх амийн замыг хайрласан гэж олон хүн боддог боловч “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна” хэмээх Төгс Хүчит Бурханы үгийг би уншсан. Яг юу болоод байна вэ? Яагаад зөвхөн эцсийн өдрүүдийн Христ л хүнийг мөнх амийн замаар хангаж чадна гэж хэлдэг юм бэ?
Асуулт 24: Төгс Хүчит Бурхан бол одоогоор эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийж байгаа бие махбодтой болсон Бурхан юм гэж та нар гэрчилдэг боловч шашны пасторууд болон ахлагчид, Төгс Хүчит Бурханы ажил бол үнэндээ хүний ажил гэж хэлэхийн зэрэгцээ Эзэн Есүст итгэдэггүй олон хүн ч бас, Христийн шашин бол ердөө хүнд итгэх итгэл гэж хэлдэг. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгаа яг юу болохыг бид ялган салгаж чадахгүй л байна, иймээс энэ талаар бидэнтэй нөхөрлөнө үү.
Асуулт 25: Эзэн Есүс аль хэдийн Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн ба ариусгалтад хүрч, аврагдах боломжийг хүмүүст олгох бүх үнэнийг илэрхийлдэг, мөн одоогоор Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж байгаа гэж та нар гэрчилдэг боловч бид үүнийг хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй. Учир нь шашны пасторууд болон ахлагчид, Бурханы бүх үг болон ажил Библид тэмдэглэгдсэн, Библиэс гадна Бурханы ямар ч үг, эсвэл ажил байхгүй бөгөөд Библийн эсрэг байж, үүнээс даван гардаг ямар ч зүйл бол тэрс үзэл юм гэж бидэнд байнга сургадаг. Бид энэ асуудлыг ялган таньж чаддаггүй—үүнийг бидэнд тайлбарлаж өгч болох уу?
Асуулт 26: Шашны пасторууд болон ахлагчид “Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн” (2 Тимот 3:16) хэмээх Библи дэх Паулын үгийг баримталж, Библи дэх бүх зүйл бол Бурханы үг хэмээн итгэдэг. Гэхдээ, та нар Библи нь бүхэлдээ Бурханы үгээс бүрдээгүй гэдэг, тэгвэл энэ бүхэн яг ямар утгатай юм бэ?
Асуулт 27: Библи бол Христийн шашны ариун судар бөгөөд итгэгчдийн Эзэнд итгэх итгэл хоёр мянган жилийн турш Библид үндэслэж ирсэн. Түүнчлэн, Библи Эзэнийг төлөөлдөг, Эзэнд итгэх нь Библид итгэхтэй адилхан, Библид итгэх нь Эзэнд итгэхтэй адил, хэрвээ хүн Библиэс хадуурвал түүнийг итгэгч гэж нэрлэж болохгүй хэмээн шашны ертөнц дэх ихэнх хүмүүс итгэдэг. Ийм маягаар Эзэнд итгэх нь Эзэний хүсэлд нийцдэг эсэхийг би мэдмээр байна.
Асуулт 28: Библи бол Бурханы ажлын гэрчлэл юм; Библийг уншсанаар л дамжуулан итгэгчид, Бурхан тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ухамсарлах болж, Бурханы гайхалтай үйл хэрэг, агуу, төгс хүчит байдлыг харж чаддаг. Библид Бурханы олон үг, түүнчлэн хүний туршлагын тухай гэрчлэлүүд байдаг; энэ нь хүмүүсийн амийг хүнс тэжээлээр хангаж, мөн асар их босгон байгуулалтаар хангаж чадна, иймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол Библийг уншсанаар бид үнэхээр мөнх амийг олж авч чадах уу? Библийн дотор мөнх амийн зам байхгүй байх боломжтой юу?
Асуулт 29: Өнгөрсөн хоёр мянган жилийн туршид Эзэнд итгэх хүний итгэл Библид үндэслэж байсан бөгөөд Эзэн Есүс ирсэн нь Хуучин Гэрээний Библийг үгүйсгээгүй. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хийсний дараа Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Түүний үгийг уншихад анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Библийг хааяахан уншина. Миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа хүн Библид яг ямар зөв хандлагаар хандах ёстой вэ, мөн үүнийг хэрхэн ашиглах ёстой вэ? Итгэлийн замаар алхаж, Бурханы авралыг хүртэхийн тулд хүний Бурханд итгэх итгэл юун дээр үндэслэх ёстой вэ?
Асуулт 30: Эзэн Есүс аль хэдийн бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы дүрээр эргэн ирсэн ба хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажил хийдэг гэж та нар гэрчилдэг, тэгвэл бид Бурханы дуу хоолойг хэрхэн ялгаж таних ёстой вэ, мөн Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс юм гэдгийг бид хэрхэн батлах ёстой вэ?
Асуулт 31: “Үг нь Махбодоор Илэрсэн” хэмээх номон дахь Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үг нь Бурханы амнаас гарсан айлдварууд гэж та нар гэрчилдэг боловч тэдгээр нь Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний үг гэж бид итгэдэг. Тиймээс миний эрж хайхыг хүсэж байгаа зүйл бол, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үг болон Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн хүний хэлсэн үгийн хоорондох ялгаа яг юу юм бэ?
Асуулт 32: Фарисайчууд синагогын хүмүүст Библийг байнга тайлбарладаг байсан. Гаднаа тэд сүсэг бишрэлтэй агаад өрөвч нинжин харагддаг байсан бөгөөд илт хууль зөрчсөн зүйл хийдэггүй мэт байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэдний хуурамч зан хэрхэн илэрсэн юм бэ? Өнөөдрийн шашны пасторууд болон ахлагчид хоёр нүүрт фарисайчуудтай адил замаар алхаж байгаа гэж яагаад хэлдэг юм бэ?
Асуулт 33: Эзэн Есүс Өөрийн ажлыг хийхээр ирэх үед Иудейн фарисайчууд Түүнийг ширүүн эсэргүүцэн, яллаж, загалмайд цовдолсон. Одоо эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ажлаа хийхээр ирсэн ба шашны пасторууд болон ахлагчид ч бас Түүнийг ширүүн эсэргүүцэж, яллан, Бурханыг дахин нэгэнтээ загалмайд цовдолдог. Яагаад Иудейн фарисайчууд болон шашны пасторууд, ахлагчид үнэнийг ингэж үзэн ядаж, ийм маягаар өөрсдийгөө Христийн эсрэг тавьдаг юм бэ? Тэдний төрөлхийн уг чанар болон мөн чанар яг юу вэ?
Асуулт 34: Шашны пасторууд болон ахлагчид Библийн талаар дорвитой мэдлэгтэй байдаг; тэд судрыг хүмүүст байнга тайлбарлаж, тэднээр Библийг сахиулдаг. Тэгвэл Библийг тайлбарлаж, өргөж байгаа нь үнэхээр Эзэнд гэрчлэл хийж, Эзэнийг өргөмжилж байгаа хэрэг үү? Шашны пасторууд болон ахлагчдыг яагаад хоёр нүүртэй фарисайчууд гэж хэлдэг вэ? Бид үүнийг ойлгохгүй хэвээр байна—бидэнд хариулж өгнө үү?
Асуулт 35: Пасторууд болон ахлагчид Эзэнээр сонгогдож, тогтоогдсон бөгөөд тэд бүгдээрээ чуулган дотор Эзэнд үйлчилдэг; хэрвээ бид пасторууд болон ахлагчдыг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг бол үнэндээ Эзэнд дуулгавартай байж, Түүнийг дагаж байгаа хэрэг гэж шашны хүрээний ихэнх хүмүүс итгэдэг. Хүнд дуулгавартай байж, хүнийг дагах болон Бурханд дуулгавартай байж, Бурханыг дагах гэдэг нь яг юу гэсэн үг болохын тухайд гэвэл ихэнх хүмүүс үнэний энэ талыг ойлгодоггүй. Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.
Асуулт 36: Шашны пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгадаг бөгөөд ихэнх хүмүүс тэдэнд дуулгавартай байж, дагадаг—энэ бол баримт. Шашны пасторууд болон ахлагчид Бурхан бие махбодтой болох тухай баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үнэнд итгэдэггүй ба фарисайчуудын замаар алхаж байгаа гэж та нар хэлдэг; бид үүнтэй санал нийлж байна. Гэхдээ, шашны пасторууд болон ахлагчид бүгдээрээ эцсийн өдрүүд дэх Бурханы ажлаар илчлэгддэг хоёр нүүртэй фарисайчууд, антихристүүд бөгөөд эцсийн үр дүн нь сүйрэлд живэх явдал байна гэж та нар яагаад хэлдэг юм бэ? Энэ нь одоо бидний хүлээн зөвшөөрч чадах зүйл биш. Энэ хүмүүс аврагдаж чадахгүй ба бүгдээрээ сүйрэл, мөхөлд живнэ гэсэн энэ баталгааныхаа үндэслэлийн талаар нөхөрлөнө үү.
Асуулт 37: Хэдийгээр пасторууд болон ахлагчид шашны ертөнцөд эрх мэдлийг атгаж, хоёр нүүрт фарисайчуудын замаар алхдаг боловч бид тэдэнд биш, харин Эзэн Есүст итгэдэг, иймд биднийг ч бас фарисайчуудын замаар алхдаг гэж та нар яаж хэлж чадаж байна вэ? Шашин доторх итгэлээрээ дамжуулан бид үнэхээр аврагдаж чадахгүй юу?
Асуулт 38: Сүүлийн жилүүдэд шашны ертөнц дэх янз бүрийн урсгал улам бүр эзгүйрсэн; хүмүүс өөрсдөд нь нэгэнтээ байсан итгэл, хайраа алдаж, улам илүү сөрөг, сул дорой болсон. Сүнс хатаж байгааг, бидэнд номлох зүйл юу ч үлдээгүйг, мөн бүгдээрээ Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ бид ч бас бүгд мэдэрсэн. Бид ингэж асуумаар байна, яагаад шашны бүх ертөнц маш эзгүй болсон бэ? Бурхан үнэхээр үүнийг жигшдэг үү; үүнийг Бурхан үнэхээр хаячихсан уу? Илчлэлийн номон дахь шашны ертөнцийг хараасан Бурханы үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ?
Асуулт 39: Сүүлийн хоёр мянган жилийн туршид, Бурхан бол Гурвал гэж бүхий л шашны ертөнц итгэсэн бөгөөд Гурвал нь Христийн шашны бүхий л сургаалын сонгодог онол байсаар ирсэн. Тэгвэл Гурвалын тайлбар үнэхээр баттай юу? Гурвал үнэхээр оршин тогтнодог уу? Гурвал бол шашны ертөнцийн хамгийн том гажууд онол гэж та нар яагаад хэлдэг вэ?
Асуулт 40: Төгс Хүчит Бурхан буюу эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийдэг, гэсэн ч Тэр шашны ертөнц болон Хятадын Коммунист засгийн газрын аль алиных нь ширүүн эсэргүүцэл, харгис дарангуйллыг туулдаг. Христийг яллаж, доромжилж, баривчилж, үгүй хийхийн тулд ХХКН-ын засгийн газар бүх хэвлэл мэдээлэл, зэвсэгт хүчнээ хүртэл дайчилдаг. Эзэн Есүсийг төрөх үед “Израилийн Хаан” төрсөн гэдгийг Херод Хаан сонссон бөгөөд Бетлехемд байсан, хоёроос доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөсөн; тэрээр Христийг амьд үлдээсний оронд арван мянган нярайг хилсээр хөнөөхийг илүүд үзэж байв. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болсон, тэгвэл шашны ертөнц болон бурхангүй үзэлтэй Хятадын засгийн газар яагаад Бурханы илрэлт болон ажлыг улайран яллаж, доромжилдог юм бэ? Христийг загалмайд цовдлохын тулд тэд яагаад бүх улс орны хүчийг тарамдаж, хичээл чармайлтаа үл хайрладаг юм бэ? Яагаад хүн төрөлхтөн ийм ёрын муу байдаг юм бэ? Яагаад тэд Бурханыг ингэж үзэн ядаж, өөрсдийгөө Түүний эсрэг тавьдаг юм бэ?
Асуулт 41: Бид, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хорлож, гүжирдэж, дайрч давшилж, нэр төрийг нь гутаасан (Шаньдун мужийн Жаоюань дахь “5 сарын 28-ны” хэрэг гэх мэт) Хятадын Коммунист засгийн газар болон шашны ертөнцийн ихээхэн үгийг онлайнаас харсан. ХКН бол хүмүүсийг мэхлэхийн тулд худлаа ярьж, санаанаасаа зохиож, баримтуудыг мушгин гуйвуулахдаа сайн гэдгийг бид мэднэ. Энэ нь бас дайсагнадаг улс үндэстнүүдээ хорлож, дайран довтолж, шүүхдээ ч сайн, иймээс ХКН-ын хэлдэг юунд ч бай огтхон ч итгэж болохгүй. Гэхдээ шашны хүрээн дэх пасторууд болон ахлагчдын хэлдэг олон зүйл ХКН-ын хэлдэг зүйлтэй адилхан, тэгвэл бид ХКН болон шашны ертөнцийн тараадаг цуу яриа, гүжирдлэгийг хэрхэн үнэхээр ялгаж таньж болох вэ?
  • 1
  • 2
  • 3