Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

24. Сайн зарц болон муу зарцын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам гүн нэвтрэх боломж олгож чаддаг. Түүний хийдэг ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг бөгөөд ийм ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болох ба дүрэмд баригдалгүй, хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөөг олгодог. Түүнчлэн, хүмүүсийн амь алгуур өсгөж, үнэнд аажмаар улам гүн нэвтэрч чаддаг. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хавьгүй тааруухан, бас мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг; хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлахад л хүргэдэг. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг буруу зам руу хөтлөх болно. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таалагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх ёстой. Чи хүмүүсийн ард, эсвэл урд нь ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг ба Бурханы өмнө бат зогсож, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чадна. Зөвхөн энэ л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд ямар ч хэтийн ирээдүйгүй байсан ч, юу ч олж авахгүй байсан ч хайрын сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч энэ төрлийн хүн бол Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнынхон бол бас Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний санаа зовнилыг болон хэрэгцээг хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөж, сул дорой байсан ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг ба Бурханы хийх зүйлс энэ хүмүүсээр дамжин илэрхийлэгдэнэ. Иймээс энэ хүмүүс Бурханд таалагддаг, тэд бол Бурханы хүсэлд нийцэх үйлчлэгчид бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Үйлчилдэг хүмүүс болохын хувьд та нар бүгд хийж байгаа бүх зүйлдээ өөрсдийнхөө хувийн ашиг сонирхлыг анхаарахын оронд чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Чи түүнийг муутгаж, тэр чамайг муутгаж, ганцаараа үүнийг хийх нь зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Ийм байдлаар үйлдэж буй хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Ийм төрлийн хүний зан чанар маш муу байдаг; тэдэнд дуслын төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол нэг зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн нөхөрлөлийн үеэр нэг нь нөгөө рүүгээ дайрах, санаатайгаар шалтаг хайх, жаахан зүйл дээр нүүрээ улайтал маргалдах, хэн нь ч өөрийгөө хойш тавихад бэлэн биш байх, хүн нэг бүр дотроо байгаа зүйлийг нөгөөгөөсөө нуух, нөгөө талаа санаатайгаар ажиглаж, сэрэмжлэх хүртэл хэмжээнд иймэрхүү зүйлс та нарын дунд тохиолдсоор байгаа. Ийм төрлийн зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу? Та нарынх шиг ийм ажил ах эгч нарт дэмжлэг өгч чадах уу? Чи хүмүүсийг амийн зөв замнал руу залж чиглүүлж чадахгүйгээр үл барам үнэндээ өөрийнхөө завхарсан зан чанарыг ах эгч нарт шингээж байдаг. Чи бусдад хор учруулж байгаа биш гэж үү? Чиний мөс чанар маш муу, голдоо хүртэл илжирсэн байдаг! Чи бодит байдалд ордоггүй ба үнэнийг хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн, өөрийнхөө чөтгөр шиг уг чанарыг бусад хүмүүст ичгүүргүйгээр харуулдаг, чи ичгүүрийг огт мэддэггүй! Ах эгч нарыг чамд даалгасан боловч чи тэднийг там руу аваачдаг. Чи мөс чанар нь илжирсэн хүн биш гэж үү? Чи туйлын ичгүүргүй юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс

Миний ардуур олон хүн байр суурийн ерөөлд шунахайрдаг, тэд хоолоор өөрсдийгөө цатгадаг, унтах дуртай ба махан биедээ бүх анхаарлаа хандуулдаг, махан бие нь гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд өөрсдийнхөө хэвийн чиг үүргийг чуулганд биелүүлдэггүй, үнэгүй идэж, эсвэл ах эгч нарыг Миний үгээр сургадаг, тэд өндөрт зогсоод бусдыгаа захирдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө Бурханы хүслийг биелүүлж байна гэж хэлсээр байдаг, тэд үргэлж өөрсдийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлдэг—энэ нь гажууд онол биш гэж үү? Хэрвээ чи зөв сэдэлтэй атлаа Бурханы хүслийн дагуу үйлчлэх чадваргүй бол чи мунхаг байна; харин сэдэл чинь буруу атал өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханаар шийтгүүлэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвддөггүй! Бурханы гэрт тэд үнэгүй идэж, үргэлж махан биеийн тав тухад шунаж, Бурханы ашиг сонирхлыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй ба хийдэг бүхэн нь Бурханы Сүнсээр ажиглуулахгүй байх явдал, тэд үргэлж хуйвалдаж, ах эгч нарыг хуурдаг ба яг л усан үзмийн тариаланг үргэлж гишгэчиж, усан үзэм хулгайлдаг усан үзмийн талбай дахь үнэг шиг хоёр нүүртэй байдаг. Ийм хүмүүс Бурханы ойр дотнын хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээн авахад тохирдог уу? Чи өөрийн амь болон чуулганы төлөө ямар ч хариуцлага хүлээдэггүй, чи Бурханы даалгаврыг хүлээн авахад тохирох уу? Чам шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчлэхэд Бурхан чамд илүү их ажил даалгаж зүрхлэх үү? Чи аливаа зүйлсийг саатуулж байгаа биш үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Бурханд үйлчлэх чиний үйлчлэл сайн санаанаас чинь үүдэн гардаг гэдгийг батлахад энэ нь хангалттай билээ. Энэ нь сатанлаг уг чанарт чинь суурилсан үйлчлэл юм. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүтэйгээр хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярладаг ба хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд ажилдаа чи, бүхэлдээ өөрийн сонголтонд хөтлөгддөг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь ялзарсан зан чанарыг чинь гүнзгий шингээх болно. Ийм маягаар, чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийнхөө зан чанарын дагуу үйлчилснээс урган гарсан туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн тухай дүрэм журмыг дотроо бий болгох болно. Энэ бол хүний туршлага сургамж, хүний амьдралын философи юм. Ийм хүмүүс Фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдэд харьяалагддаг. Хэрвээ хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах бөгөөд хүмүүсийг хууран мэхлэгчид болох болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсийн дундаас гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашийг дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлддэг бол тэд ямар ч үед таягдуулах аюулд байдаг. Бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг ихэмсгээр сургаж, хязгаарлахын тулд Бурханд үйлчилсэн олон жилийн туршлагаа ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрийнхөө ахмад байр сууриар бардамнаж, өндөр зиндаандаа эрддэг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг. Хүмүүс хуучин зүйлстэй зууралдах дуртай. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, мөн өнгөрсөн үеийн зүйлстэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи Бурханд үйлчлэхийн тулд гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, эсвэл бүр амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч хэмээн хэлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг хориглох ёстой”-оос

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг мэддэг атлаа Бурханыг хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол бүр ч Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулганы бүх түвшний удирдагч, ажилчдыг гурван төрөлд хувааж болох юм. Тэдгээрийг үнэнч зарц, зальхай зарц юм уу муу зарц хэмээн тодорхойлбол илүү тохиромжтой. Эхний төрөл нь Бурханы ажлыг үнэхээр дуулгавартай дагаж, үүргээ биелүүлж байхдаа Бурханы ажлыг хамгаалахын тулд чадах бүхнээ хийж чаддаг бөгөөд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг ардаа орхин, Бурханыг өргөмжилж, гэрчилж чаддаг. Энэ бүлэг хүмүүс л үнэхээр үнэнийг эрэлхийлж, төгс болгуулахаар эрж хайдаг бөгөөд Бурханы үнэнч зарц гэж ангилагддаг. Хоёр дахь төрөл нь үнэний бодит байдлыг огт эзэмшээгүй, үүргээ биелүүлж байхдаа Бурханы ажлыг хамгаалж чаддаггүй, ажлын зохицуулалтын дагуу асуудлыг зохицуулдаггүй, харин хүссэнээ хийж, хуумгай аашилж, махан биеийн сонирхлоо дагаж, сэтгэл хөдлөлдөө үндэслэн хүмүүст ханддаг, мөн үнэний зарчмыг мөрддөггүй, үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү байдаг бөгөөд Бурхантай наймаацахаар байнга оролддог. Тэд антихристийн замаар яваа бөгөөд зальхай зарц гэж ангилагддаг. Гурав дахь төрөл нь биеэ тоосон, ихэрхүү зантай, байр суурь хөөцөлддөг, их санаатай байдаг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, бусдыг ноёлж, өөрсөдтэй нь санал зөрсөн хүмүүсийг дарлаж, гадуурхахыг үргэлж хүсдэг. Мөн Бурханы сонгосон хүмүүсийг хязгаарлаж, хүлж, урхиддаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хянаж, өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулахад эрх мэдлээ ашиглахаар оролддог. Тэднийг хуурамч удирдагч, антихристийн адилаар хорон муу хүмүүс буюу муу зарц гэж ангилдаг билээ. …

… Хүн чанар сайтай, бас үнэнийг хайрладаг хүмүүс дээр Ариун Сүнс ажилладаг. Харин сайн хүн чанаргүй, үнэнийг хайрладаггүй хүмүүст Ариун Сүнсний ажил байдаггүй. Зальхай, харгис догшин, дотуур тамиртай хүн чанартай хүн бол мэдээж муу зарц гэж ангилагддаг муу хүн юм. Муу зарц нар Бурханы дайсан бөгөөд Түүний хараал, шийтгэлийн бай мөн. Энэ гурван төрлийн удирдагч, ажилчдыг үнэнч зарц (үл итгэгчдийн хэлдгээр засаглалыг дэмжигчид шиг), зальхай зарц (үл итгэгчдийн хэлдгээр зальхай шүүх албаныхан шиг), муу зарц (үл итгэгчдийн хэлдгээр улсаасаа урван, дайсны талд ордог өөдгүй хүмүүс шиг) хэмээн тодорхойлох нь тун оновчтой, маш зохимжтой юм. Үнэнч зарц гэж ангилагддаг хүмүүс илүү үнэнч, мөс чанартай, эрүүл ухаантай байдаг бөгөөд үүргээ биелүүлж байхдаа бүх зүйлд Бурханы ажлыг баримталдаг. Тэд Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Ийм удирдагч, ажилчид нь бүгд Бурханы аврал, төгс болголтын бай юм. Зальхай зарц гэж ангилагддаг хүмүүс үнэнд хайргүй, үнэнийг эрэлхийлэх хүсэлгүй байдаг бөгөөд Бурханд үнэнхүү дуулгавартай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ тэд хүссэнээ хийдэг. Мөн сэтгэл хөдлөлдөө үндэслэн хүмүүст ханддаг бөгөөд шударга, үндэслэлтэй биш. Тэд Бурханд үйлчлэхдээ Түүнийг эсэргүүцэн, махан биеийг дагаж, аливааг зарчимгүй хийн, тэр ч бүү хэл Бурхантай наймаацахаар оролддог. Заримдаа тэд бүр үнэн болон Бурханаас урваж, тэр ч бүү хэл Бурханы ажлыг өчүүхэн ч хамгаалалгүйгээр Бурханы гэрийн ашиг сонирхлын эсрэг ажилладаг. Ийм хүмүүсийг үл итгэгчдийн ярьдаг зальхай шүүх албаныхны яг адилаар зальхай зарц гэж ангилдаг. … Мэдээж бүх зальхай зарцыг хуурамч удирдагч, ажилчид хэмээн ангилдаг. Гэвч зарим хуурамч удирдагч, ажилчин хүн чанар сайтай байдаг ба гэмшиж, өөрчлөгдөх бүрэн чадвартай байдаг. Тэдэнд хайраар хандан, хэрэгжүүлэх дахин нэг боломж олгох ёстой. Харин муу зарц болох хүмүүс нь бүгд чөтгөрлөг уг чанартай хуурамч удирдагч, антихристүүд байдаг. Мэдээж муу зарц нарыг бүгдийг нь муу хүмүүс гэж ангилдаг. Тэд диаволын уг чанар болон мөн чанартай байдаг тул бүх төрлийн ёрын мууг үйлдэх чадвартай байдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг харгисаар дарлан, хяхаж хавчдаг. Мөн ямар ч мэдрэмжгүй мэт Бурханы ажлыг үймүүлж, саад хийн, бүх зүйл дээр Бурханыг эсэргүүцэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэд гөжүүд, хатуу зүрх сэтгэлтэй байдаг. Энэ нь Бурханд дайсагнаж байгаа хэрэг бус уу? Муу зарцыг аврах аргагүй. Иймээс чөтгөрлөг уг чанартай ямар ч хуурамч удирдагч, антихристийг Бурханы гэрээс хөөх ёстой. Тэдэнтэй эвлэрэх ямар ч аргагүй.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын тойм дахь “Үнэний бодит байдалд орохын тулд Бурханы ажилд үнэхээр захирагд”-аас

Хэрэв үйлчилдэг хүмүүс үнэхээр чадвартай байвал доорх хүмүүс нь тэдэнтэй зохицон хөдлөх болно—тэнд амин чанараар дүүрэн түгшүүр, эе эв хосолсон ерөнхий уур амьсгалтай байх бөгөөд чуулганы амьдрал өдөр ирэх тутам цэцэглэх билээ. Сөрөг байдал, ард хоцрох явдал огт гарахгүй. Зөвт шударга байдал хурж, чуулганы бүх гишүүн нэг эв санаатай байж; хүчин чармайлтаараа нэгдэнэ. Тэд бүгд Бурханд гэрчлэл хийж, Түүнийг дээдэлж чадна. Энэ бол хамгийн сайн үр дүн юм. Хэрэв чуулган амьгүй, ихэнх хүн нь сөрөг хэвээр байвал удирдамжид чинь ямар ч зам байхгүй байгаагийн нотолгоо энэ юм. Чуулганы амьдрал сүйх тэрэг шиг бөгөөд удирдагч бол тэрэгний морьтой адил. Хэрэв морь үүргээ биелүүлбэл сүйх тэрэг урагш хөдөлж чадна; энэ нь алхах ёстой үедээ алхаж, давхих ёстой үедээ давхина. Үүнийг юу ч хорьж дийлэхгүй. Хүн Бурханд үйлчлэхэд үнэхээр сайн тохирох үедээ, хаашаа ч явсан гэсэн бүх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэж чадна; тэрээр байгаа ямар ч асуудлыг сайтар хэлэлцэн, замыг зааж чадна. Энэ нь мөрнөөсөө ачаа авч хаях мэт бусдын хувьд ихээхэн баясал байдаг. Нэг газрын нөхцөл байдал хэчнээн хэцүү ч бай, хэрвээ тэрээр хэд хоног үлдэж, цөөн хэдэн цуглаанд хүмүүсийг цуглуулбал тэдний зүрх сэтгэл гэрэлтэнэ. Тэд үнэнийг ойлгомогцоо эрч хүчээр дүүрч, сөрөг байдал нь бүрэн шийдвэрлэгдэнэ. Махан биеийн тэмцэл намжиж, чуулганы амьдрал зөв замдаа орно. Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бусдын дутагдлыг нэвт харж, янз бүрийн хүмүүст ямар төрлийн тэжээл хэрэгтэй, хаанаас эхлэх хэрэгтэй, мөн асуудлыг хэрхэн бүрэн шийдвэрлэх вэ гэдгийг мэддэг. Хуучин шинэ, хөгшин залуу, удирдагч дагагч ямар ч итгэгчийг тэжээлээр бүрэн хангаж чаддаг. Тэдний асуудлыг бүгдийг нь шийдвэрлэж, бүх хүнтэй хэлэлцэж чадна. Бурханд үнэхээр үйлчилж чаддаг хүмүүсийн хувьд үнэний талаар нөхөрлөхөд ямар ч дүрэм гэж байдаггүй; тэд үүнийг бодох зүйлгүйгээр хийдэг боловч бүх тал, бүхий л өнцгөөс ярьдаг. Тэд аливааг янз бүрийн яриагаар тайлбарлан, бүх төрлийн баримтыг нэгтгэж чаддаг бөгөөд анги давхарга бүрийн хүмүүс ойлгож, ашиг тус хүртэнэ. Хүн бүр Бурханд үнэхээр үйлчилдэг хүмүүсийн эргэн тойронд байх дуртай; тэд зүрх сэтгэлээ нээж, тэдэнтэй нөхөрлөл хийхэд бэлэн байж, тэднийг хүндлэн, найз нөхөр болох, илэн далангүй байх хүсэлтэй байдаг. Хэрэв хүн болгон чамаас айж, нуугдаж байгаа бол чи асуудалд оржээ. Замд чинь хар муур өнгөрөх нь муу ёр. Зүрх сэтгэл нь Бурханы хүсэлтэй нийцдэг хүмүүс үргэлж чуулганд байж, ажлынхаа зорилгын дунд алхаж, хүмүүстэй хамт амьдарч, хооллож ундлан, хүмүүстэй шөнөжин ярилцдаг. Тэд хүмүүст ажил даалгахдаа ахин дахин захидаг; мөн аливааг сайн зохицуулахгүй байхаас эмээн, хэнд ч хүйтэн хөндий ханддаггүй. Ажлын байраа орхих нь үүргээ умартсан хэрэг гэдгийг тэд мэддэг—ажиллаж байгаа хүмүүсээ орхигсод бол зүгээр л бусдыг мөлжигчид юм. Өөрийн хамтран ажилладаг доод түвшний удирдагч, ажилчидтай холбоо тогтоолгүйгээр бодитой бүх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой гэж үү? Чуулганы амьдралыг үндсэн түвшинд гүн гүнзгий туулалгүйгээр ингэж чадна гэж үү? Илэн далангүй хэлэлцэлгүйгээр ямарваа зүйлийг биелүүлж чадна гэж үү? Чи хоолойгоо сөөхөөс өмнө ажлаа орхин явж болох уу? Чи зүрх сэтгэлдээ гал цоггүй үедээ ачаагаа тээсэн хэвээр байдаг уу? Чи жин хасаагүй бол үнэхээр шаргуу ажиллаж байгаа хэрэг үү? Хоол унд, хувцас хунартаа анхаардаг хүмүүс ажлаас нь гардаг үр жимсийг үнэхээр хайхардаг гэж үү? Тэд Бурханы хүслийг нухацтай авч үзэж чаддаг уу? Зөвхөн өөрсдийнхөө зүрх сэтгэлийн дагуух цөөхөн хэдэн хүнтэй холбогдоод, тийм биш бусад хүнээс зайлсхийх юм бол тэд үнэхээр ажлаа сайн хийж чадах уу? Тэд амар хялбар, тав тухтай, жаргалтай амьдрал эрж хайж байгаа шимэгч хорхойнууд биш гэж үү?

Бурханд үнэхээр үйлчлэх чадвартай хүмүүс нь юугаар дутуу дулимаг байгаагаа мэддэг; тэд ямар я цаг үед өөрсдийгөө зэвсэглэн, дутагдлаа нөхөхийн хажуугаар бусдыг тэжээлээр хангахын тулд үнэнийг хэлэлцэж чаддаг. Үүнээс ч илүүтэйгээр, тэд өөрсдөө үнэн рүү орох, өөрсдийгөө улам гүн гүнзгий мэдэхэд анхаардаг. Тэд биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг болж, бусдад онгирохоос сэргийлж чаддаг; мөн сэтгэлээ нээхэд бэлэн байж, сул тал, дутагдлаа бусдад харуулдаг. Иймээс тэдний нөхөрлөл нь ямар ч хуурамч дүр эсгэлтгүй, жинхэнэ, чин сэтгэлийнх байдаг. Хүмүүс тэдэнд итгэх бөгөөд нөхөрлөдөг үнэнийг нь хүндэлж, дуулгавартай дагаж чаддаг. Бурханд үнэхээр үйлчилдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг ойлгож, өөрсдийнх нь туршлагаас гардаг зүйл болон Ариун Сүнсний гэгээрлээс гардаг зүйлийг мэддэг. Тэд Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бөгөөд биеэ тоосон, онгироо байдаггүй. Тэд өөрсдөө Ариун Сүнсний ажилтай гээд бусдыг дорд үздэггүй, харин ч бусдыг харгалзан үзэж, халамжилж, туслах илүү их чадвартай байдаг. Тэд бусдыг аз жаргалтай байлгахын тулд өөрсдөө зовохыг илүүд үздэг. Мөн хүмүүсийн туулдаг хүндрэл бэрхшээлийг ойлгон, үнэнгүй хүн харанхуйд унах нь хэчнээн шаналантайг гүн гүнзгий ойлгодог. Түүнчлэн тэд Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэхийн таашаалыг ойлгон, ийм гэгээрэл болон үүний авчирдаг баяр баяслыг бусадтай хуваалцахад бэлэн байдаг. Тэд өөрсдөө Ариун Сүнсний ажилтай байхыг зугаа цэнгэлийн төлөөх эд хөрөнгө гэж үздэггүй. Харин Ариун Сүнсний ажлыг эдэлж, Бурханы хүсэлд хайхрамжтай байдаг. Тэд Бурханыг хангалуун байлгахын тулд Ариун Сүнсний ажлаас авдаг баяслаа бусдад дамжуулж, бусад хүний хүндрэл бэрхшээл, шаналлыг шийдвэрлэхэд бэлэн байдаг. Тэд Ариун сүнсний ажилтай идэвхтэйгээр хамтран ажиллан, Бурханы хүсэлд бүхий л анхаарлаа тавин, Бурханыг хангалуун байлгахын тулд өөрсдийн жаргалыг хойш тавьдаг. Тэд байр суурийн ерөөлөөс татгалздаг бөгөөд онцгой хандлага эрэлхийлдэггүй; тэд Бурханд сүсэг бишрэл, хүндлэлтэйгээр үйлчлэн, үүргээ үнэнчээр биелүүлдэг. Бурханд ийм маягаар үйлчилдэг хүмүүс л Бурханы хүсэлд нийцүүлэн үйлддэг.

Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэхийн тулд хүн эхлээд амь зан чанартаа өөрчлөлт хийх ёстой. Өөрчлөгдсөний дараа албан ёсоор үйлчилж эхэлж болно. Хэдэн жилийн туршлага шаардлагатай бөгөөд үнэнгүйгээр ямар ч сайн үр дүнд хүрч чадахгүй. Гэвч хүн үйлчлэл гэдгийн жинхэнэ учир утгыг үнэхээр ойлгож байвал үүргээ хэрхэн сайн биелүүлэхээ мэдэх болно. Учир нь үүргээ биелүүлэх гэдэг нь Бурханы ажлаас олж авсан үнэн, зам, амиар бусдыг хангах, Ариун Сүнсний илчилсэн Бурханы талаарх мэдлэг, гэрлээр чуулганыг хангах явдал бөгөөд ингэснээр бусад нь үүнийг хуваалцаж, бүгд амь зан чанартаа өөрчлөлт хийн, Бурханыг мэддэг болж, дуулгавартай дагаж, Бурханд үнэнч байж, Бурханаар авхуулж чадна гэдгийг тэд гүнээ ойлгодог. Энэ нь хэр ухаалгаа харуулах гэж өөрсдийгөө үнэний мэдлэгээр зэвсэглэн, бусдад бичиг үсэг, хоосон сургаал зааж байгаа хэрэг биш юм. Үүргээ биелүүлнэ гэдэг бол Бурханы хайраар бусдыг анхаарч, тэдэнд тусалж, хайхрамжтай байж, асарч халамжлан, өөрөөсөө илүү бусдыг анхаарч, үргэлж бусдыг бодож, сэтгэлдээ чуулганыг бодон бүх зүйлийг хийж, хамгийн олон хүн амь олж, аврагдаг гэсэндээ зовж шаналах, мөн Бурханы хүслийг биелүүлэхийн тулд хүмүүс үнэнийг ойлгож, өөрсдийгөө Бурханы төлөө зарлагадаг гэсэндээ ямар ч төлөөс төлөхийг илүүд үзэх явдал юм. Энэ нь байр сууриндаа үндэслэн өөрөөрөө бахархаж, ах эгч нар хэчнээн их зовж байгааг анхааралгүй махан биеийн жаргалтай зууралдах, эсвэл ах эгч нарынхаа ашиг тусыг хөсөр хаяж, зүгээр л өөрийнхөө идэж уух, таашаал эрэлхийлэх хүслийг хангах явдал биш юм. Зарим хүн бүр өөрсдийн дур хүсэл, сэтгэл хөдлөлийн дагуу ажилладаг. Тэд өөрсдийгл, сэтгэл хөдлөлийн дагуу ажилладаг. Тэд нар хэчнээн их зовж байгааг анхааралгүй махан ана. Ажлаа хийгээд, хариуд нь юм хүсдэг хүн бол хамгийн жигшүүртэй хүн юм. Үүргээ биелүүлнэ гэдэг бол Бурханы хүслийг өөрийнх гэж үзэн, Бурханы яаралтай гэж үзсэн зүйлд яаралтай гэж хандан, Бурханы бодолцдог зүйлийг бодолцож, Бурханы зовнилд санаа зовж, Бурханы гэр бүлийг бүхий л үед эн тэргүүнд тавих явдал билээ. Энэ нь нойр, хоолоо мартталаа шаргуу ажиллаж, Бурханы даалгасан ажлыг эзний хариуцлагын мэдрэмжтэйгээр хийх явдал юм. Энэ нь өчүүхэн ажлын төлөө шагнуулна гэж хүлээж, өчүүхэн зовлонгийн дараа жаргана гэж хүлээж, жаахан үр дүнд хүрснийхээ дараа бардам, ихэрхүү болж, эсвэл байр суурь эдэлж, дарангуйлагч мэт аашлах явдал биш юм. Үүргээ биелүүлэхдээ үнэнч байдаг хүмүүс Бурханы зохицуулалтад захирагдан, үнэнч, хичээнгүй байж, Бурханы зарц болохын хувьд амь бие хайрлалгүй, гомдолгүйгээр ажиллан, зөвхөн Бурханы хайрыг хариулж, амиараа Бурханд төлөөс төлөхийг л хүсдэг. Тэд өөрсдийгөө нэр хүндгүй өчүүхэн тоос шорооноос цаашгүй, Бурханы нигүүлслийг эдлэхэд бүр ч тэнцэхгүй хэмээн үзэж, Бурханы зохион байгуулалтад бүрэн захирагддаг бөгөөд гомдоллодоггүй. Тэд бол өөрсдийнхөө амийг нандигнан, ерөөл хүртэх санаархал өвөрлөж, бусдын дээр зогсохыг хүсэн мөрөөсөж, бусдаас илүү байхад баясдаг хорон, ичгүүргүй хоёр нүүртнүүд биш юм. Үүргээ биелүүлнэ гэдэг нь Бурханы хүсэл, Бурханы ачаанд хайхрамжтай байж, ах эгч нарыг эцэг эхээ гэж үзэн, хүн бүрийн зарц байхад бэлэн байж, ах эгч нарын амийг сэтгэлдээ тээн, хариуцлага үүрч зүрхлэх, мөн хэнд ч өргүй байж, өөрийн олж авсан зүйлийг бусдад олж авах боломж олгон, Бурханд мөс чанартайгаар үйлчилж, хүн бүрийн хяналтыг хүлээн зөвшөөрч зүрхлэх явдал билээ. Зарим хүн чихэнд чимэгтэй үг хэлдэг боловч дараа нь бодитой ажил хийдэггүй; тэд найрсаг занг нь эдэлдэг атлаа ах эгч нарыг дарлаж, өөрсдийнх нь төлөө ийм ч зүйл хий, тийм ч зүйл хий, өөрсдийг нь халамжлахын тулд чадах бүхнээ хий гэж хүсдэг. Мөн тэд ах эгч нартаа алхам тутам сургаал айлдан, харьцалт хийж, эсвэл өвдөх үедээ ирж асарч тойл, шаардлагатай үед өөрсдийг нь дагаж яв хэмээн хүсдэг. Хүмүүсийг зарцаа болгодог ийм хүн яавч Бурханд үйлчилж байгаа юм биш; харин ч өөрийгөө өргөмжилж, өөртөө гэрчлэл хийж, өөрийгөө өндөрт өргөн, бусдаар өөртөө Бурхан мэт хандуулдаг. Тэрээр нэр хүнд муутай байх, бусад хүн өөрт нь үнэмшихгүй бай вий гэхээс маш их айдаг. Мөн хүмүүсээр өөрийгөө дуулгавартай дагуулж, шүтүүлэхийн тулд эрчимтэй хичээл зүтгэл гарган, бүхий л чадлаа дайчилж, өдөржин хүмүүст сургаал айлдан Бурханы байрыг эзэлдэг. Тэрээр бүгдийг дорд үзэн, нөлөөллийнхөө хүрээг тэлэхийн тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд бусдын төв нь болж, үгээ мөрдүүлж, зохицуулалтаа дуулгавартай дагуулж, Бурханыг хойш тавин өөрийгөө шүтүүлэх гэсэндээ өөрийн гэсэн бизнес ажиллуулдаг. Хэдэн жил ажилласных нь дараа түүний удирддаг хүмүүс Бурханы талаар ямар ч мэдлэггүй байдаг. Харин ч эсрэгээрээ тэд бүгд түүнээс л айж эмээн, түүнийг л дуулгавартай дагадаг. Тэрээр өөрөө бурхан болсон байдаг. Ингэснээрээ тэр хүмүүсийг өөрийнхөө өмнө аваачиж байгаа бус уу? Ийм төрлийн хүн бол гэр бүлийн доторх дээрэмчин, хулгайч бөгөөд антихрист юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Буудай болон үрийн сүүлний хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Ариун Сүнсний ажил гэж юу вэ? Ариун Сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдох агуулга