Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хурд

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага вэ? Одоо ч гэсэн хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй гэж хэлж болох ба энэ бүхэн нь, хүмүүс Ариун Сүнсний ажиллах зарчмыг ойлгодоггүйгээс болдог. Миний яриад байгаа хүний ажил бол мэдээж Ариун Сүнсний ажилтай хүмүүс буюу Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил юм. Би хүний хүслээс гарч байгаа ажлыг хэлээгүй, харин Ариун Сүнсний ажлын цар хүрээн дотор байгаа элчүүд, ажилчид болон эгэл ах эгч нарын ажлыг хэлж байна. Энд, хүний ажил гэдэг нь бие махбодтой болсон Бурханы ажил биш, харин хүмүүс дээрх Ариун Сүнсний ажлын цар хүрээ, зарчим юм. Эдгээр зарчим нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ мөн боловч тэдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын зарчим ба цар хүрээтэй адилгүй. Хүний ажилд хүний мөн чанар ба зарчим, Бурханы ажилд Бурханы мөн чанар ба зарчим бий.

Ариун Сүнсний урсгал дахь ажил Бурханы Өөрийнх нь ажил, эсвэл ашиглагдсан хүмүүсийн ажил байх эсэх нь хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийн мөн чанар Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс, эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэж нэрлэж болно. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм. Харин зүгээр л Бурханы Сүнс өөр өөр эрин үед өөрөөр нэрлэгддэг билээ. Гэхдээ Тэдний мөн чанар нь нэг. Тиймээс, Бурханы Өөрийн ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил ч Ариун Сүнсний ажлаас өөр юу ч биш юм. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй холилдсон байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай, шууд илэрхийлэл ч биш. Ариун Сүнсний ажил янз бүр бөгөөд ямар ч нөхцөлөөр хязгаарлагддаггүй. Тухайн ажил нь өөр өөр хүмүүст ялгаатай байдаг бөгөөд ажлын өөр өөр мөн чанарыг дамжуулдаг. Өөр өөр эрин үе дэх ажил, мөн өөр өөр улс орон дахь ажил ч бас ялгаатай байдаг. Мэдээж хэрэг Ариун Сүнс хэдий олон өөр аргаар, олон зарчмын дагуу ажилладаг боловч тухайн ажлыг яаж хийдэг, эсвэл ямар төрлийн хүмүүс дээр хийдэг нь хамаагүй, мөн чанар нь үргэлж өөр байдаг ба янз бүрийн хүмүүс дээр Түүний хийдэг ажил нь бүгд зарчимтай, бүгд ажлын объектын мөн чанарыг төлөөлж чаддаг. Үүний учир нь Ариун Сүнсний ажил цар хүрээний хувьд нэлээд тодорхой, нэлээд нарийн хэмжүүртэй байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэг ажилтай адилгүй бөгөөд тухайн ажил нь ч бас хүмүүсийн ялгаатай хэв чанараас хамааран янз бүр байдаг. Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь хүмүүс дээр хийгддэггүй бөгөөд Бурханы махбод болсон биед Тэр, хүмүүс дээр хийгддэгтэй адил ажлыг хийдэггүй. Нэг үгээр хэлбэл, Тэр хэрхэн ажилладаг нь хамаагүй, өөр өөр объектууд дээр хийгдэж байгаа ажил хэзээ ч адилхан байдаггүй бөгөөд Түүний ажилладаг зарчим нь өөр өөр хүмүүсийн байдал болон уг чанарын дагуу ялгаатай байдаг. Ариун Сүнс янз бүрийн хүмүүс дээр төрөлх мөн чанарт нь тулгуурлан ажилладаг ба төрөлх мөн чанараас нь хэтэрсэн шаардлагыг тэдэнд тавьдаггүй, мөн тэдний бодит хэв чанараас нь хэтрүүлэн тэдэн дээр ажилладаггүй. Тэгэхээр, Ариун Сүнсний хүн дээр хийдэг ажил нь хүмүүст, Ариун Сүнсний хийж байгаа ажлын объектын мөн чанарыг олж харах боломжийг олгодог. Хүний төрөлх мөн чанар өөрчлөгддөггүй; анхдагч хэв чанар нь хязгаарлагдмал. Ариун Сүнс хүмүүсийг ашигладаг ч бай, эсвэл хүмүүс дээр ажилладаг ч бай, тухайн ажил үргэлж хүмүүсийн хэв чанарын хязгаарын дагуу байдаг, ингэснээр хүмүүс үр өгөөжийг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үедээ тэдний бүхий л авьяас билиг, анхдагч хэв чанарыг юу ч үлдээлгүйгээр дайчилдаг. Тэдний бодит хэв чанар бүхэлдээ тухайн ажилд үйлчлэхэд зарцуулагддаг. Ажлын үр дүнд хүрэхийн тулд Тэрээр хүмүүсийн бүхий л нөөц боломжийг шавхаж ажилладаг гэж хэлж болно. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлэхийн төлөө бөгөөд энэ нь хүний оюун санаа, бодолтой холилдоогүй, хүний авьяас чадвар, туршлага, төрөлхийн нөхцөл байдлаар хүрэхийн аргагүй байдаг. Ариун Сүнсний тоолж барамгүй олон ажил бүгд хүнд ач тусаа өгч, хүнийг босгон байгуулахад чиглэж байдаг. Гэхдээ зарим хүн төгс болгуулж чаддаг байхад зарим нь төгс болгуулах нөхцөл байдлыг эзэмшээгүй байдаг, өөрөөр хэлбэл, тэд төгс болгуулж чадахгүй, бараг аврагдаж чадахгүй ба хэдийгээр тэдэнд Ариун Сүнсний ажил байсан байж болох ч эцэстээ таягдан хаягддаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ажил нь хүмүүсийг босгон байгуулахын төлөө байдаг боловч Ариун Сүнсний ажилтай байсан бүх хүн бүрэн төгс болгуулна гэсэн үг биш, учир нь олон хүний замнасан зам төгс болгуулах зам биш байдаг. Тэдэнд Ариун Сүнсний зөвхөн нэг талын ажил байдаг, харин хүний субъектив хамтын ажиллагаа юм уу зөв эрэл хайгуул байдаггүй. Ийм маягаар энэ хүмүүс дээрх Ариун Сүнсний ажил нь төгс болгуулж байгаа хүмүүст үйлчлэх ажил болдог. Ариун Сүнсний ажлыг хүмүүс шууд харж, эсвэл өөрсдөө шууд хүрч чадахгүй. Энэ нь зөвхөн ажиллах авьяас билигтэй хүмүүсийн тусламжаар илэрхийлэгдэх боломжтой ба Ариун Сүнсний ажил нь хүмүүсийн илэрхийллээр дамжин дагалдагчдад өгөгддөг гэсэн үг юм.

Ариун Сүнсний ажил нь олон төрлийн хүмүүс, олон өөр нөхцөл байдлаар дамжин биелж, гүйцэлддэг. Бие махбодтой болсон Бурханы ажил хэдийгээр бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлж, бүхий л эрин дэх хүмүүсийн оролтыг төлөөлж чадах боловч хүмүүсийн нарийвчилсан оролт дээрх ажлыг бие махбодтой болсон Бурхан бус, харин Ариун Сүнсний ашигладаг хүмүүс хийх хэрэгтэй хэвээр байдаг. Тиймээс, Бурханы ажил буюу Бурханы Өөрийн үйлчлэл нь Бурханы махбод болсон биеийн ажил бөгөөд хүн Түүний оронд хийж чадахгүй. Ариун Сүнсний ажил нь олон өөр төрлийн хүмүүсээр дамжин гүйцэлддэг ба зөвхөн тодорхой нэг хүнээр биелж, тодорхой нэг хүнээр дамжин бүрэн ойлгомжтой болох аргагүй. Чуулгануудыг удирдаж буй хүмүүс ч бас Ариун Сүнсний ажлыг бүрэн төлөөлж чаддаггүй; тэд ердөө л зарим нэг удирдах ажлыг хийж чадна. Ийм маягаар Ариун Сүнсний ажлыг, Бурханы Өөрийн ажил, ашиглагдаж буй хүмүүсийн ажил, мөн Ариун Сүнсний урсгалд байгаа бүх хүн дээрх ажил хэмээх гурван хэсэгт хувааж болно. Энэ гурвын дотроос, Бурханы Өөрийн ажил нь бүхий л эринийг удирдан чиглүүлэх явдал; ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа илгээгдэх юм уу даалгавар хүлээн авснаар Бурханы бүх дагагчдыг удирдан чиглүүлэх явдал бөгөөд энэ хүмүүс нь Бурханы ажилтай хамтран ажилладаг хүмүүс юм; урсгалд байгаа хүмүүс дээр Ариун Сүнсний хийдэг ажил нь Өөрийн бүх ажлыг хадгалах, өөрөөр хэлбэл, бүхий л удирдлага болоод Өөрийн гэрчлэлийг хадгалахын сацуу төгс болгуулж чадах хүмүүсийг төгс болгоход оршдог. Энэ гурван хэсэг нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд ажил юм, гэхдээ Бурханы Өөрийн ажилгүйгээр удирдлагын бүх ажил зогсонги байдалд орох болно. Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажилтай холбоотой ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний бүх ажлын хөдөлгөөн болон чиг хандлагыг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа үргэлжилдэг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажиллах чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд удирдлагын ажилтай огтхон ч холбогдохгүй. Бурханы Өөрийн ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Бурханы Өөрийн ажил, хүний ажил хоёрын аль аль нь Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн хоорондоо тодорхой, мөн чанарын ялгаатай байдаг. Түүнчлэн өөр өөр ялгамж чанартай ажлын байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ нь адил бус байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний үзсэн зүйл, үндэслэл, учир зүй болон баялаг төсөөлөл нь бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага өөрийнх нь ажлыг илүү сайн төлөөлж чадах ба хүний туулсан зүйлс өөрийнх нь ажлын бүрэлдэхүүн хэсэг болох болно. Хүний ажил өөрийнх нь туршлагыг илэрхийлж чадна. Зарим хүн идэвхгүй байдалд туршлагажиж байх үед тэдний ихэнх нөхөрлөл сөрөг элементүүдээс бүрддэг. Хэрэв хэсэг хугацааны туршлага нь эерэг агаад тэд ялангуяа эерэг талын зам мөртэй бол тэдний нөхөрлөдөг зүйлс нь маш их урам зориг хайрласан байх ба хүмүүс тэднээс эерэг хангамжийг олж авч чадна. Хэрэв ажилчин хэсэг хугацаанд идэвхгүй болбол түүний нөхөрлөл үргэлж сөрөг элементүүдийг тээнэ. Энэ төрлийн нөхөрлөл нь доройтуулдаг бөгөөд түүний нөхөрлөлийн дараа бусад хүмүүс өөрийн эрхгүй хямардаг. Дагалдагчдын байдал удирдагчийнхаас хамаарч өөрчлөгддөг. Ажилчин дотроо ямархуу байна, түүнийгээ л илэрхийлдэг бөгөөд хүний байдлаас хамаарч Ариун Сүнсний ажил байнга өөрчлөгдөж байдаг. Тэр хүний туршлагын дагуу ажилладаг, хүнийг хүчилдэггүй боловч өөрийнх нь туршлагын хэвийн үйл явцын дагуу хүнд шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүний нөхөрлөл Бурханы үгээс ялгаатай. Хүний нөхөрлөдөг зүйл өөрсдийнх нь харсан зүйл болон туршлагыг дамжуулдаг бөгөөд Бурханы ажлын суурин дээр үзэж, туулсан зүйлийг нь илэрхийлдэг. Бурханыг ажиллаж үг хэлсний дараагаар, юуг хэрэгжүүлж, юунд орох ёстойгоо олж мэдээд дагалдагчдад дамжуулах нь тэдний хариуцлага юм. Тийм учраас хүний ажил нь түүний оролт болон хэрэгжүүлэлтийг төлөөлдөг. Мэдээж ийм ажил нь хүний хичээл, туршлага болон зарим нэг бодолтой холилдсон байдаг. Ариун Сүнс хэрхэн ажиллах, хүн дээр ажиллах юм уу, эсвэл бие махбодтой болсон Бурхан ажиллах нь хамаагүй, ажиллаж байгаа хүн үргэлж өөрсдийн юу болохыг илэрхийлж байдаг. Хэдийгээр ажиллаж байгаа нь Ариун Сүнс боловч тухайн ажил хүний төрөлх чанарт суурилдаг, учир нь Ариун Сүнс суурьгүйгээр ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, оргүй хоосноос ажил хийгддэггүй, харин үргэлж бодит орчин болон жинхэнэ нөхцөл байдлын дагуу байдаг. Зөвхөн ийм маягаар л хүний зан чанар хувирч, түүний хуучин үзэл, бодлууд өөрчлөгдөх боломжтой. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний харж, туулж, төсөөлж чадах зүйлс юм. Номлол ч бай, эсвэл үзэл ч бай, эдгээр нь бүгд хүний сэтгэхүйгээр хүрч болохуйц байдаг. Хүний ажлын хэмжээнээс үл хамааран энэ нь хүний туршлага, хүний хардаг зүйл, эсвэл хүний төсөөлж, ухан ойлгож чадах цар хүрээнээс хэтэрч чаддаггүй. Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм ойлголт болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. Хүн өөрийн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чадна. Хүн үзэж туулаагүй зүйлээ, эсвэл оюун санаа нь хүрч чадахгүй зүйлийг, өөрөөр хэлбэл, өөрийнх нь дотор эс орших зүйлсийг нөхөрлөх чадваргүй. Хэрвээ хүний илэрхийлж байгаа зүйл түүний туршлага биш бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол болно. Нэг үгээр хэлбэл түүний үгсэд ямар ч бодит байдал эс оршино. Хэрвээ чи нийгмийн элдэв зүйлстэй огтхон ч холбоотой байгаагүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл байхгүй бол, бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Тиймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хэн нэгэн гэсгээлт, шүүлтийн тухай өөрийн ойлголтын талаар нөхөрлөсөн боловч чамд энэ талаарх туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай энэ талаар зуун хувь итгэлтэй байж чадахгүй. Үүний учир нь түүний нөхөрлөж байгаа зүйл бол чиний хэзээ ч туулж байгаагүй зүйл, огт мэддэггүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи зөвхөн шүүлт, гэсгээлттэй холбоотой хожмын замыг түүний мэдлэгээс авах боломжтой. Гэхдээ энэ зам нь хоосон номлолд тулгуурласан ойлголт л болж чадах ба чиний туршлагыг байтугай ойлголтыг чинь ч орлож чадахгүй. Магадгүй чи түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж бодож болох ч туршлагажих үедээ чи, энэ нь олон зүйл дээр биелшгүй болохыг мэдэж авна. Магадгүй чи сонсож буй зарим мэдлэгээ огт биелшгүй гэж үздэг; тухайн үедээ чи энэ талаар үзэлтэй болж, үүнийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн дуртай дургүй л хийдэг. Харин туулж үзэх аваас чамд үзэл өгдөг мэдлэг нь хэрэгжүүлэлтийн зам чинь болдог. Хэрэгжүүлэх тусам чи түүний үгийн жинхэнэ үнэ цэн, утга учрыг улам бүр ойлгодог. Туулж үзсэнийхээ дараа чи туулсан зүйлсийнхээ талаарх мэдлэгийг ярилцаж чадна. Түүнчлэн чи хэнийх нь мэдлэг бодит болоод үнэн бодитой, хэнийх нь мэдлэг хоосон номлолд тулгуурласан, хэрэггүй болохыг ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьж байгаа мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь бодит туршлага байгаа эсэхээс чинь ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт чиний мэдлэг бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас аливааг ялгадаг, ухамсарладаг болоод зогсохгүй мэдлэгээ гүнзгийрүүлж, өөрийгөө авч явах мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн ярьсан мэдлэг хэдий өндөр байлаа ч хоосон номлол юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг загнах боловч сүнслэг асуудалтай тулгарах үедээ ялган салгаж чаддаггүй. Учир нь энэ хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой ямар ч туршлага байхгүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй бөгөөд сүнсийг ойлгодоггүй хүмүүс юм. Чи аль талын мэдлэгийн талаар ярьж байгаагаас үл хамааран энэ нь чиний оршихуйгаас гарч байгаа л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон номлолын талаар ярьдаг хүмүүс буюу үнэн болоод бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүсийн ярьж байгаа зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний номлол нь гүн эргэцүүллээс ургасан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм, гэхдээ энэ нь ердөө л номлол тул төсөөллөөс өөрцгүй! Өөр өөр төрлийн хүмүүсийн туршлага нь тэдний доторх зүйлсийг төлөөлдөг. Сүнслэг туршлагагүй бүх хүн үнэний мэдлэгийн талаар, эсвэл янз бүрийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ярьж чадахгүй. Хүний илэрхийлдэг зүйл нь түүний дотор орших зүйл байдаг—энэ нь гарцаагүй. Хэрвээ хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой. Хэрвээ чи хүний амьдралтай холбоотой ерөнхий мэдлэгийн талаар тодорхой ярьж чадахгүй бол сүнслэг зүйлсийн талаар хэр их ярьж чадах вэ? Чуулганыг удирддаг, амиар хүмүүсийг хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой ба сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэмж, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид буюу элч нар байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн энгийн дагалдагч болох ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангах элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь гүйж, тэмцэхэд бус, харин аминд үйлчилж, хүний зан чанарын өөрчлөлтийг удирдахын төлөө байдаг. Энэ нь хүнд бэрх үүрэг хариуцлагыг мөрөндөө үүрэх даалгавар авсан хүмүүсийн гүйцэтгэдэг чиг үүрэг бөгөөд хүн бүрийн хийж чадах зүйл биш юм. Ийм төрлийн ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, гүйдэг, зарцуулахад бэлэн байдаг хэн ч үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засагдаж, шүүгдээгүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй хүмүүс буюу бодит байдалгүй хүмүүс өөрсдөө энэ тал дээр оршихуйгүй учраас бодит байдлыг тодорхой харах чадваргүй байдаг. Тиймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр барахгүй удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно. Чиний ярьж байгаа үзэж харсан зүйл чинь амьдралдаа туулсан хэцүү бэрх зовлон хийгээд ямар асуудлаар гэсгээгдэж, шүүгдэж байсны чинь нотолгоо болдог. Шалгалтуудын хувьд ч энэ нь мөн үнэн байдаг: Тухайн хүний цэвэршүүлэгдсэн зүйл, түүний сул дорой байдаг зүйл нь түүний туулж амссан зүйлс, арга замыг нь олсон зүйлс юм. Жишээлбэл, хэрвээ хүний гэрлэлт бүтэлгүйтсэн бол тэр ихэнхдээ “Бурханд баярлалаа, Бурханыг магтъя, би Бурханы зүрх сэтгэлийн хүслийг хангалуун байлгаж, нэг насны амьдралаа өргөн барьж, гэрлэлтээ Бурханы гарт даатгах ёстой. Би Бурханд бүхий л амьдралаараа дэнчин тавихад бэлэн байна” хэмээн нөхөрлөдөг. Нөхөрлөлөөр дамжуулан хүний доторх бүх зүйл, түүний юу болох нь илэрхийлэгдэх боломжтой. Тухайн хүний ярианы хурд, чанга эсвэл аяархан ярих байдал зэрэг нь туршлагын асуудал биш учраас тэр юу болох болон түүнд юу байгааг төлөөлж чадахгүй. Тэдгээр нь зөвхөн түүний зан араншин болон угийн чанар нь сайн уу, муу юу гэдгийг л хэлж чадах боловч түүнд туршлага байгаа эсэхтэй тэнцэж чадахгүй. Ярьж байх үедээ өөрийгөө илэрхийлэх чадвар, эсвэл ярианы чадвар болон хурд нь дадал зуршлаар бий болох зүйл бөгөөд туршлагыг орлож чадахгүй. Өөрийнхөө туршлагын талаар ярих үедээ чи өөрийнхөө чухалд тооцдог зүйл болоод өөр дотроо байгаа зүйлсийн талаар нөхөрлөдөг. Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл нь хүний мэдэрч туулдаг зүйл биш, мөн хүний харж, хүрч чадах зүйл биш, харин энэ нь Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлсийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянга гаруй жил хийсэн шүү дээ. Би хүн төрөлхтөн бүтээгдсэн тэр цаг үеэс эхлэн одоог хүртэлх бүхнийг туулсан; тэгсэн хэрнээ Би яаж үүний талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан, үүнийг ажигласнаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн; тийм байхад Би яаж тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан учир хүнийг гэсгээж, шүүх ажлыг явуулахад Би тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажил Миний махбодоор хийгдээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд энэ бол Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, мөн хийх учиртай ажлаа хийх эрхтэй. Хүний ярьдаг зүйл бол тэдний мэдэрч туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун санааных нь хүрч чадах хязгаар бөгөөд тэдний мэдрэхүйн мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй хэдий ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болоод Түүний хийсэн ажлыг харах боломжийг олгодог. Хүний ажил нь хүмүүст юунд орох ёстой, юуг ойлгох хэрэгтэйг илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил бол хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил бол шинэ замыг нээж, хүн төрөлхтөнд шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг ил болгож, Бурханы зан чанарыг мэдэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Бурханы ажил бол бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажил юм.

Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх, хүмүүсийг босгон байгуулахын төлөө бөгөөд хүмүүст ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн нь гүн гүнзгий ч бай, өнгөцхөн ч бай, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар ч бай, Ариун Сүнсний хийдэг бүхэн хүмүүст ашиг тустай юм. Гэвч Ариун Сүнсний ажил шууд хийгдэх боломжгүй; харин Түүнтэй хамтран ажилладаг хүмүүсийн тусламжтайгаар явагдах учиртай. Зөвхөн ийм байдлаар л Ариун Сүнсний ажил үр дүнтэй болж чадна. Мэдээж Ариун Сүнс шууд ажиллаж байгаа үед энэ нь ерөөсөө ч хувирч өөрчлөгдөөгүй байдаг; харин хүний зуучлалыг ашиглах үед энэ нь ихээхэн бохир болж, Ариун Сүнсний анхдагч ажил байхаа больдог. Ингэснээр үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид Ариун Сүнсний анхдагч утга учрыг биш, харин Ариун Сүнсний ажил болон хүний туршлага, мэдлэгийн хослолыг хүлээн авдаг. Дагалдагчдын хүлээн авч байгаа Ариун Сүнсний ажлын нэг хэсэг нь зөв байна. Ажилчид өөр хоорондоо адилгүй учраас хүний хүлээн авч байгаа мэдлэг, туршлага нь ялгаатай байдаг. Ажилчид Ариун Сүнсний гэгээрэл болон удирдамжтай байх үедээ удирдамж болон гэгээрэлд үндэслэн улам туршлагажна. Эдгээр туршлага дотор хүний оюун санаа, туршлага, мөн хүн чанарынх нь оршихуй холилддог ба үүний дараа тэд олж авах ёстой мэдлэг болон үзэж харсан зүйлээ олж авдаг. Энэ бол хүн үнэнийг туулж мэдэрсний дараах хэрэгжүүлэлтийн зам юм. Хүмүүсийн туршлага, туршлагажиж буй зүйлс өөр өөр учраас энэхүү хэрэгжүүлэлтийн зам нь үргэлж адилхан байдаггүй. Ийм маягаар, Ариун Сүнсний гэгээрүүлэлт яг ижил байсан ч хүлээж авах хүмүүс нь өөр байдаг учраас мэдлэг болон хэрэгжүүлэлт нь өөр өөр байдаг. Зарим хүн хэрэгжүүлэх явцдаа жижиг алдааг хийдэг бол зарим нь том алдаа гаргадаг, харин зарим нь алдаанаас өөр юу ч хийдэггүй. Учир нь хүмүүсийн ойлгох чадвар, бодит хэв чанар нь ялгаатай байдаг. Зарим хүн сургаалыг хүлээн авсны дараа ийм маягаар ойлгодог ба зарим нь үнэнийг сонссоны дараа тийм маягаар ойлгодог. Зарим хүн бага зэрэг гаждаг; зарим нь үнэний жинхэнэ утга учрыг огтхон ч ойлгодоггүй. Тиймээс хүн өөрийнхөө ойлгосноор бусдыгаа залж чиглүүлэх болно; түүний ажил оршихуйг нь л илэрхийлж байгаа учраас энэ нь гарцаагүй үнэн юм. Үнэний талаар зөв ойлголттой хүнээр удирдуулсан хүмүүс ч бас үнэний тухай зөв ойлголттой байх болно. Тэр хүмүүсийн дунд ташаа ойлголттой хүмүүс байсан ч гэсэн, бүгдээрээ биш, цөөн хэд нь л буруу ойлголттой байна. Үнэний талаарх ойлголт нь алдаатай хүмүүсээр удирдуулсан хүмүүс эргэлзээгүй алдаатай байх болно. Энэ хүмүүс жинхэнэ утгаараа алдаа мадагтай байх болно. Дагалдагчдын дундах үнэний талаарх ойлголтын түвшин нь ажилчдаас ихээхэн хамаарна. Мэдээж, Бурханаас ирж буй үнэн бол ямар ч алдаагүй зөв, туйлын тодорхой байдаг. Гэвч ажилчид бүхэлдээ зөв байдаггүй, бас тэднийг бүрэн найдвартай гэж хэлж болохгүй. Хэрэв ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх маш бодитой арга зам байгаа бол дагалдагчид ч бас үнэнийг хэрэгжүүлэх арга замтай байх болно. Харин ажилчдад үнэнийг хэрэгжүүлэх арга зам байхгүй, зөвхөн хоосон номлол л байгаа бол дагалдагчид ямар ч бодит байдалгүй байна. Дагалдагчдын хэв чанар ба угийн чанар нь төрөлхөөс заяагдсан бөгөөд ажилчидтай хамаагүй юм. Гэхдээ дагалдагчдын үнэнийг ойлгож, Бурханыг мэдэх хэмжээ нь ажилчдаас хамаардаг (энэ нь зарим хүмүүсийн хувьд л ийм байдаг). Ажилчин ямар байна, түүний удирдаж буй дагалдагчид тийм байх болно. Ажилчин өөрийн оршихуйг юу ч үлдээлгүй илэрхийлж байдаг. Дагалдагчдадаа тавьж буй шаардлагууд нь түүний өөрийн хүрэхийг хүсэж буй, эсвэл хүрч чадах зүйлс юм. Ихэнх ажилчид өөрсдийн хийдэг зүйл дээрээ үндэслэн дагалдагчдадаа шаардлага тавьдаг ч хүмүүсийн огтхон ч хүрч чадахгүй зүйл олон байдаг. Хүмүүсийн хүрч чаддаггүй зүйл оролтод нь саад болдог.

Засалт, шүүлтийг туулсан хүмүүсийн ажилд хамаагүй цөөхөн алдаа байдаг. Тэдний ажлын илэрхийлэл хамаагүй илүү нарийн нягт байдаг. Ажиллахдаа өөрийнхөө байгаа байдалд найддаг хүмүүс нэлээд том алдаа гаргадаг. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд байгаа байдал нь хэтэрхий их шингэсэн байдаг ба энэ нь Ариун Сүнсний ажилд томоохон саад болдог. Төрөлхөөсөө ажиллах нөхцөлтэй хүмүүс хүртэл Бурханы ажлыг хийхийн тулд засалт, шүүлт амсах ёстой. Хэрвээ ийм шүүлт туулаагүй бол, тэд хэчнээн сайн хийлээ ч гэсэн, үнэний зарчимтай нийцэхгүй ба бүхэлдээ хүний байгаа байдал, сайн сайхан л байдаг. Бурханы ажлыг хийхэд, засалт, шүүлт туулсан хүмүүсийн ажил шүүгдээгүй хүмүүсийн ажлаас илүү нарийн зөв байдаг. Шүүлт туулаагүй хүмүүс, хүний ихээхэн билэг ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний махан бие болон бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч бодолтой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү олон үзэж харсан зүйлс болон туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам гүн нэвтрэх боломж олгож чаддаг. Түүний хийдэг ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг бөгөөд ийм ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болох ба дүрэмд баригдалгүй, хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөөг олгодог. Түүнчлэн, хүмүүсийн амь алгуур өсгөж, үнэнд аажмаар улам гүн нэвтэрч чаддаг. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хавьгүй тааруухан, бас мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг; хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлахад л хүргэдэг. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг буруу зам руу хөтлөх болно. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь ажилдаа тэнцэх эсэхийг ялгаж таних гол түлхүүр нь тэдний хөтөлж байгаа зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид үнэнтэй нийцэх зарчмыг хүлээн авсан эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авсан эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр төрлийн хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь оролтын чинь хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан хууртагдах болно. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай. Төгс болгуулаагүй хүмүүсийн ажилд төрөлх байдал нь хэтэрхий их байдаг; үүнд хүний хүсэл дэндүү их холилдсон байдаг. Тэдний оршихуй нь төрөлх байдал, тэдэнд төрөлхөөс заяагдсан зүйл болохоос биш, харьцалт туулсны дараах амь, эсвэл өөрчлөгдсөний дараах бодит байдал биш юм. Энэ төрлийн хүн яаж амийг эрэлхийлж буй хүмүүст дэмжлэг үзүүлж чадах юм бэ? Хүний анхдагч амь нь түүний төрөлх оюуны чадамж, эсвэл авьяас билиг юм. Энэ төрлийн оюуны чадамж, авьяас билиг нь хүнд тавих Бурханы жинхэнэ шаардлагаас хол зөрөөтэй байдаг. Хэрвээ хүн төгс болгуулаагүй, завхарсан зан чанар нь засалт, харьцалт туулаагүй бол түүний илэрхийлдэг зүйлс ба үнэний хооронд маш том зай гарах болно; энэ нь өөрийнх нь төсөөлөл болон өрөөсгөл туршлага гэх мэт тодорхойгүй зүйлстэй холилдоно. Түүнчлэн тэр яаж ч ажилласан бай, ерөнхий зорилго болон бүх хүний оролтод тохиромжтой үнэн байхгүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүст тавьдаг шаардлагуудын ихэнх нь хийж чадахааргүй бөгөөд хийхийн аргагүй зүйлсийг хийлгэхээр тэднээс шаарддаг. Энэ бол хүний хүслийн ажил юм. Хүний завхарсан зан чанар, бодол болон үзэл нь түүний бүх биеэр нэвчин тархсан байдаг. Хүн үнэнийг хэрэгжүүлэх зөн билигтэй төрөөгүй, мөн үнэнийг шууд ойлгох зөн билиг ч байдаггүй. Хүний завхарсан зан чанартай зэрэгцээд ийм төрлийн төрөлх байдалтай хүн ажиллах аваас ажил тасалдахгүй гэж үү? Гэвч төгс болгуулсан хүнд хүмүүсийн ойлгох ёстой үнэний туршлага болоод тэдний завхарсан зан чанарын тухай мэдлэг байдаг, ингэснээр түүний ажил дахь тодорхойгүй, бодитой биш зүйлс аажмаар багасах ба энэ нь, түүний илэрхийлдэг үнэн илүү оновчтой, бодитой болно гэсэн үг юм. Хүний оюун санаанд орших бодлууд ялангуяа Ариун Сүнсний ажилд саад учруулдаг. Хүнд баялаг төсөөлөл, логик ухаан болон аливаа хэрэг явдалтай харьцах хуучин туршлага бий. Хэрвээ тэднийг нь засаж, зөвтгөхгүй бол цөмөөрөө ажилд садаа болдог. Тийм учраас хүний ажил, ялангуяа төгс болгуулаагүй хүмүүсийн ажил хамгийн нарийн зөв түвшинд хүрч чадахгүй.

Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийг хамарсан ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байсан юм. Хүний ажил зөвхөн тодорхой цаг үе, үе шатанд л тохирно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс гэгээрүүлж л чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын цар хүрээнээс хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь бүгд Ариун Сүнсний гэгээрэл доорх хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гажууд байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй хэвийн хүний алхдаг зам гэж л хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний замнадаг зам гэж хэлж болохгүй. Хэвийн хүний туршлагад, эрэлхийлж буй хүмүүс нь адилгүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, туулдаг орчин болон туршлагын цар хүрээ нь адилгүй, оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утгын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус байдаг ба ердөө л ганц нэг юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурладаг тул адилхан байдаггүй. Энэ мэтчилэн, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний явуулах төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний оронд ярихад тэнцэхгүй, мөн тэгэх нөхцөл түүнд байхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүнд янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдал байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага нь хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тийм учраас хүний алхаж буй замыг Ариун Сүнсний явж байгаа зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм. Хүний ажил үргэлж дүрэмд амархан баригддаг бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаад, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагагч мөн хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч мөн хэдхэн төрлөөр хязгаарлагддаг тул Ариун Сүнсний ажил болон Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй—учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурханыг ажлаа хийхэд ямар ч дүрэм гэж байдаггүй; энэ нь яаж ч хийгдлээ гэсэн нэг арга замаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй, Түүний бүх ажил чөлөөтэй хийгддэг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн ажиллах арга замынх нь ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай бөгөөд үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Нэг цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, өөр янзын удирдлагатай байж, хүмүүст үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байх боломж олгодог. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи олж мэдэж чадахгүй. Ийм маягаар л Бурханыг дагагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийнх нь эсрэг сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанарын өөрчлөлтөд хүрдэг бөгөөд ямар нэг дүрэм журам, шашны үзэлд баригдалгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажлын хүмүүст тавьдаг шаардлага бол өөрийнх нь туршлага, өөрийнх нь хүрч чадах зүйлд тулгуурладаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг ба хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр нь дүрэм журам, зан үйл болдог. Хэрвээ Бурханаар биечлэн төгс болгуулж, шүүгдээгүй хүн нэг цаг үеийн ажлыг удирдвал дагагчид нь бүгд шашны хуучинсаг үзэлтнүүд болж, Бурханыг эсэргүүцэхдээ мэргэжилтэн болдог. Тиймээс, хүн тохирсон удирдагч мөн юм бол шүүлт туулж, төгс болголтыг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Шүүлт туулаагүй хүмүүс хэдий Ариун Сүнсний ажилтай байлаа ч гэсэн тодорхойгүй, бодит бус зүйлсийг л илэрхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэд хүмүүсийг тодорхойгүй, ер бусын дүрэм журам руу хөтөлдөг. Бурханы гүйцэтгэдэг ажил нь хүний махан биетэй нийцдэггүй; энэ нь хүний бодолтой нийцдэг бус, харин хүний үзлийг сөрдөг; энэ нь шашны тодорхойгүй өнгө аястай холилддоггүй. Түүний ажлын үр дүнд Түүгээр төгс болгуулаагүй хүн хүрч чадахгүй, мөн үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зарим зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (эдгээр гүн гүнзгий сургаал нь мэдээж хүний хүрч чадахгүй зүйл юм) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг анхаардаггүй, харин хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, мэдлэг болон шашны баялаг сургаалыг нь сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн дутагдал, завхралыг засаж залруулах нь байтугай, үзлийг нь ч сөрж, илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн төрөлх авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг зүйл нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй мэдлэг болон шашны тодорхойгүй үнэн байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь хүмүүсийг боловсруулж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм. Бурханы зургаан мянган жилийн ажлаас, чи ямар нэг хууль дүрмийг олж мэдэж чадах уу? Хүний хийдэг ажилд маш олон дүрэм, хязгаарлалт байдаг ба хүний уураг тархи хэтэрхий онолдох дуртай. Тиймээс хүний илэрхийлдэг зүйл өөрийнх нь туршлага доторх ухаарал болон мэдлэг байдаг. Хүн үүнээс өөр зүйлийг илэрхийлж чадахгүй. Хүний туршлага болон мэдлэг нь түүний төрөлхийн авьяас билгээс, эсвэл зөн билгээс гардаггүй; харин Бурханы удирдамж, шууд хариулгаас гарч ирдэг. Хүн зөвхөн энэ хариулгыг хүлээн авах эрхтэнтэй болохоос биш, бурханлаг чанар юу болохыг шууд илэрхийлж чаддаг эрхтэн байхгүй. Хүн өөрөө эх сурвалж байж чадахгүй, зөвхөн эх сурвалжаас ус хүлээж авдаг сав л байж чадна; энэ бол хүний зөн билиг, хүн болгонд байх хэрэгтэй эрхтэн юм. Хэрвээ хүн Бурханы үгийг хүлээн авах эрхтэнээ алдаж, хүний зөн билгээ гээвэл хамгийн эрхэм нандин зүйлээ бас алдаж, бүтээгдсэн хүний үүргийг алддаг. Хэрвээ хүнд Бурханы үг юм уу ажлын тухай мэдлэг, туршлага байхгүй бол тэр хүн өөрийн үүргийг буюу бүтээл болохынхоо хувьд гүйцэтгэх ёстой үүргээ алдаж, бүтээлийн эрхэм чанараа алддаг. Махан биеэр юм уу Сүнсээр шууд илэрхийлэгдсэн эсэх нь хамаагүй бурханлаг чанар юу болохыг илэрхийлэх нь Бурханы зөн билиг юм; энэ нь Бурханы үйлчлэл билээ. Хүн өөрийн туршлага, эсвэл мэдлэгийг Бурханы ажлын үеэр юм уу дараа нь илэрхийлдэг (өөрөөр хэлбэл, тэр юу болохоо илэрхийлдэг); энэ бол хүний зөн билиг, үүрэг бөгөөд хүний биелүүлэх ёстой зүйл юм. Хэдийгээр хүний илэрхийлэл Бурханы илэрхийлдэг зүйлээс хамаагүй дутуу боловч хүний илэрхийлдэг зүйлд ихээхэн дүрэм журам байдаг, хүн биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, хийх ёстой зүйлээ хийх учиртай. Хүн үүргээ биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх ёстой бөгөөд өчүүхэн төдий ч биеэ нөөсөн явдал байх ёсгүй.

Олон жил ажилласны дараа хүн тэр хугацааныхаа ажлын туршлага, хуримтлагдсан мэргэн ухаан, дүрэм журмыг дүгнэх болно. Удаан хугацааны турш ажилласан хүмүүс Ариун Сүнсний ажлын хөдөлгөөнийг мэдэрч чаддаг ба Ариун Сүнс хэзээ ажилладаг, хэзээ ажилладаггүйг мэддэг; ачаа үүрч байх үедээ хэрхэн нөхөрлөхөө мэддэг ба Ариун Сүнсний ажлын хэвийн байдал болон хүмүүсийн амийн өсөлтийн хэвийн байдлыг мэддэг. Энэ бол олон жил ажилласан, Ариун Сүнсний ажлыг мэддэг хүн юм. Олон жил ажилласан хүмүүс эргэлзээгүйгээр, тайван ярьдаг; хэлэх ямар нэг зүйлгүй байсан ч тэд тайван дөлгөөн байдаг. Дотроо тэд Ариун Сүнсний ажлыг эрж хайж, Бурханд үнэхээр дуулгавартай болохын тулд залбирсаар байж чаддаг; тэд ажилдаа туршлагажсан байдаг. Удаан хугацаанд ажилласан, ихээхэн хичээл, туршлагатай хүмүүсийн дотор Ариун Сүнсний ажилд саад учруулах зүйл олон байдаг; энэ бол түүний удаан хугацааны ажлын дутагдалтай тал юм. Дөнгөж ажиллаж эхэлсэн хүн хүний хичээл туршлагаар дутмаг, ялангуяа Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар бүр мэдэх ч үгүй байдаг. Гэхдээ ажлын явцад тэрээр Ариун Сүнс хэрхэн ажилладгийг аажмаар мэдэрч сурахаар зогсохгүй, Ариун Сүнсний ажлыг авахын тулд юу хийх, бусдын амин цэгт хүрэхийн тулд юу хийх гэх мэт ажиллаж байгаа хүмүүсийн эзэмших шаардлагатай ердийн мэдлэгийг тэрээр мэдэж авдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр ажиллах тухай тийм мэргэн ухаан болон ерөнхий мэдлэгийг арван хуруу шигээ мэддэг болж, ажиллах үедээ тэдгээрийг хялбархан ашиглаж байгаа мэт санагддаг. Гэвч, Ариун Сүнс ажиллах байдлаа өөрчлөх үед тэр, хуучин ажлын мэдлэг болон хуучин ажлын дүрэмтэйгээ л зууралддаг бөгөөд шинэ арга барил, шинэ ажлын хөдөлгөөнийх нь тухай тун бага мэддэг. Олон жилийн ажил, Ариун Сүнсний оролцоо болон удирдамжаар дүүрэн байсан нь түүнд ажиллах хичээл, туршлагыг улам их өгдөг. Ийм зүйлс нь түүнийг бардамнал бус, харин өөртөө итгэх итгэлээр дүүргэдэг. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийнхөө ажилд сэтгэл хангалуун байж, Ариун Сүнсний ажлаас олж авсан ерөнхий мэдлэгтээ ханамжтай байдаг. Ялангуяа, бусад хүмүүсийн олж аваагүй, ухаараагүй зүйлс нь түүнд өөртөө илүү их итгэх итгэлийг өгдөг; түүн доторх Ариун Сүнсний ажил хэзээ ч алга болохгүй, харин бусад нь ингэж онцгойлуулах эрхгүй юм шиг санагддаг. Олон жилийн турш ажилласан, ашиглалтын үнэ цэн ихтэй түүн шиг төрлийн хүмүүс л үүнийг эдлэхэд тохирно. Эдгээр зүйл Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн авахад нь асар их саад болдог. Хэдийгээр тэр шинэ ажлыг хүлээн авахыг хүлээн зөвшөөрсөн ч, энэ нь нэг шөнийн дотор болчих зүйл биш. Үүнийг хүлээн зөвшөөрөхийнхөө өмнө тэр хэд хэдэн нугачааг давах нь баараггүй. Түүний хуучин үзэлтэй харьцаж, хуучин зан чанарыг нь шүүсний дараа л энэ нөхцөл байдал аажмаар өөрчлөгдөнө. Эдгээр алхмыг туулахгүйгээр тэр бууж өгч, хуучин үзэлтэй нь үл зохилдох шинэ сургаал болон ажлыг хялбархан хүлээн авахгүй. Энэ бол хүний харьцахад хамгийн хэцүү зүйл бөгөөд үүнийг өөрчлөх нь амаргүй. Хэрвээ, ажилчин болохын хувьд тэр Ариун Сүнсний ажлыг ойлгох чадвартай, хөдөлгөөнийг нь дүгнэх чадвартай, түүнчлэн өөрийнхөө ажлын туршлагаар хязгаарлагдахгүй байж, хуучин ажлын үр дүнд шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаг бол ухаалаг агаад уг ажилд тэнцсэн хүн юм. Хүмүүс голдуу ажлын туршлагаа дүгнэж чадалгүй хэдэн жил ажилладаг, эсвэл ажлын туршлага, мэргэн ухаанаа дүгнэсний дараа шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, бас хуучин болон шинэ ажлыг зөвөөр ойлгож, зөв хандаж чаддаггүй. Хүмүүсийн учрыг олоход үнэхээр хэцүү! Та нарын ихэнх нь ийм байдаг. Олон жил Ариун Сүнсний ажлыг туулсан хүмүүст шинэ ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг бөгөөд тавьж явуулахад хэцүү санагддаг үзлээр үргэлж дүүрэн байдаг байхад харин дөнгөж ажиллаж эхэлсэн хүмүүст ажиллах тухай ерөнхий мэдлэг дутмаг байдаг ба хамгийн энгийн хэрэг явдлуудыг ч яаж шийдэхээ мэддэггүй. Хүмүүс та бүхэн үнэхээр хэцүү! Жаахан зиндаа дээгүүр болмогцоо биеэ тоож, ихэрхүү зан гаргаж, хэзээ төрснөө мартдаг. Тэд залуусыг үргэлж дорд үздэг, гэсэн атлаа өөрсдөө шинэ ажлыг хүлээн авах чадваргүй, олон жилийн турш цуглуулж, хадгалсан хуучин үзлээсээ салж чаддаггүй. Мэдлэггүй тэр залуус Ариун Сүнсний шинэ ажлын багахныг хүлээн авах чадвартай, нэлээд урам зоригтой байдаг хэдий ч асуудал тулгарах үед үргэлж будилж, юу хийхээ ч мэддэггүй. Хэдий урам зоригтой ч, тэд хэтэрхий мэдлэггүй. Тэд Ариун Сүнсний ажлын талаар өчүүхэн мэдлэгтэй байхын дээр түүнийгээ амьдрал дээр хэрэглэж чаддаггүй; энэ нь зүгээр л хэрэглэх ямар ч үнэ цэнгүй хоосон онол юм. Та нар шиг хүмүүс хэтэрхий олон байдаг; хэчнээн нь энэ ажилд тохирох бол? Хэд нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг дуулгавартай дагаж, Бурханы хүслийг биелүүлж чадах бол? Одоог хүртэл дагагч байсаар ирсэн та бүхэн маш дуулгавартай байсан мэт санагдаж байгаа ч үнэндээ, та нар өөрсдийн үзлийг орхиогүй, одоог хүртэл Библиэс эрж хайж, тодорхойгүй байдалд итгэж, үзэлдээ самуурдаг. Өнөөдрийн бодит ажлыг судалж, гүн рүү нь ордог хэн ч үгүй. Та бүхэн хуучин үзлээрээ өнөөдрийн замыг хүлээн зөвшөөрч байгаа. Ийм итгэл үнэмшлээс та нар юу олж авч чадах вэ? Та нарын дотор харуулаагүй, маш олон үзэл нуугддаг гэж хэлж болох ба та нар тэдгээрийг нуун далдалж, амархан илчлэхгүйн тулд дээд зэргийн хичээл чармайлт гаргаж байгаа. Та нар шинэ ажлыг чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрдөггүй, хуучин үзлээсээ салахыг боддоггүй; та нарт хэтэрхий олон, хэтэрхий ноцтой амьдралын гүн ухаан байдаг. Та нар хуучин үзлээсээ салдаггүй, шинэ ажилтай дурамжхан харьцдаг. Та нарын зүрх сэтгэл хэтэрхий хорон муухай бөгөөд шинэ ажлын алхмуудыг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Та нар шиг ийм гологдлууд сайн мэдээ түгээх ажлыг хийж чадах уу? Үүнийг бүхий л орчлон ертөнц даяар түгээх ажлыг та нар хийж чадна гэж үү? Та нарын энэ дадлууд өөрийн зан чанарыг өөрчилж, Бурханыг мэдэхэд чинь саад учруулж байна. Хэрвээ та нар ийм байдлаар үргэлжлүүлбэл таягдагдах болно.

Та нар Бурханы ажлыг хүний ажлаас ялгаж чадах ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Тэр юу болох нь хүн юу болохоос өөр юм. Хүн юу болох нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа хүний туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Тэр юу болох бөгөөд хүмүүст энэ нь ил, бас далд байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч дэлхийн бүх зүйлийг мэддэг. Тэр мэдлэггүй, харанхуй бүдүүлэг “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс дээгүүр, агуу хүмүүсээс дээд үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүний үндсэн ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг, харин дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгмийг болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг хүнд илэрхийлэх явдал юм. Энэ ажлыг Тэр Өөрөө л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзээд хүмүүс Тэр ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Хүн ч бас Түүний ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Мөн Тэр юу болох нь Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах аргагүй болгодог. Хүн Түүнийг ердөө л хүн биш гэж тооцож чадах боловч ямар ангилалд оруулахаа мэддэггүй тул Бурхан гэж ангилахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний хувьд ингэх нь үндэслэлгүй зүйл биш, учир нь Тэрээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн билээ.

Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг харьцуулмагцаа чи ялгааг нь мэдэх болно. Хэрвээ Бурханаар Өөрийн хийдэг ажил гэж байхгүй, зөвхөн хүний л ажил гэж байсан бол чи хүний сургаал нь өндөр, хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг л мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байдаг. Та нар бүгд өндөр хүн чанартай ийм хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгээс чи Түүний хүн чанар хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ хэвийн агаад бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд бас хэмжээлшгүй байдаг, тиймээс хүмүүс Түүнийг биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, эргэцүүлэл нь нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; эдгээр нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг, харин тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Ажиллах чадвартай хүмүүсийг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг, гэхдээ тэд биширч, атаархахаас бус, огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй. Харин тэд Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай гэдгийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулах үед Бурханы тухай анхны мэдлэг нь Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай зэрэг байдаг. Тэд өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Бурханы хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухаан хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэхийг, Түүний хүслийг биелүүлэхийг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн хүртэл өөрийнхөө хангалтгүй байдлыг мэддэггүй, харин Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг. Ингэснээр хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Хүмүүсийн Түүний талаар мэдэрч байгаа зүйл нь бишрэл биш, харин ч энэ нь зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг ба Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хүний хэлж чаддаггүй зүйлийг хэлдэг. Түүний ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс ялангуяа Бурханыг хайрладаг. Тэд үргэлж Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, тиймээс энэ нь тэдний дунд хязгааргүй их хүчийг үүсгэдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг нь мэдэрдэг. Түүний их олон ажлыг мэдэрч туулсан хүмүүс хүртэл Түүнийг ойлгож чаддаггүй; Түүнийг үнэн голоосоо хүндэлдэг бүх хүн Бурханы ажил хүний үзэлтэй нийцдэггүй, хүний үзлийг үргэлж эсэргүүцдэг гэдгийг мэддэг. Хүмүүс бишрэлээр дүүрэн байж, Өөрийг нь дагаж байгаа мэт царайлах нь Түүнд хэрэггүй, харин ч жинхэнэ хүндлэл, жинхэнэ дуулгавартай байдал л хэрэгтэй. Бурханы ихээхэн ажилд, жинхэнэ туршлагатай хэн боловч Бурханыг хүндэлдэг ба энэ нь зүгээр нэг бишрэлээс илүү юм. Хүмүүс Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын улмаас Түүний зан чанарыг харсан бөгөөд тиймээс Бурханыг зүрхнийхээ угаас хүндэтгэн биширдэг. Бурхан бол хүнээр хүндэтгэн бишрүүлж, дуулгавартай дагуулахын тулд оршин байдаг. Учир нь Түүний оршихуй болон зан чанар ямар ч бүтээлийнхтэй адилгүй, бүтээгдсэн зүйлийнхээс дээгүүр юм. Бурхан бол бүтээгдсэн бус зүйл бөгөөд хүн Түүнийг л хүндэлж, Түүнд дуулгавартай байвал зохино; хүн үүнд тэнцдэггүй. Тиймээс, Бурханы ажлыг туулсан, Бурханыг жинхэнээсээ мэддэг хүмүүс Түүнийг бишрэн шүтдэг. Харин Түүний талаарх өөрсдийн үзлийг орхидоггүй, өөрөөр хэлбэл, Түүнийг Бурхан гэж үздэггүй хүмүүст Бурханыг гэх хүндэтгэл байдаггүй, хэдийгээр Бурханыг дагадаг ч тэд байлдан дагуулагддаггүй; тэд бол угаасаа дуулгаваргүй хүмүүс юм. Бүх хүн Бүтээгчийг хүндэтгэн биширч, Түүнд шүтэн мөргөж, ямар ч нөхцөл болзолгүйгээр Түүний эрх мэдэл дор захирагдах үр дүнд хүрэхийн тулд Тэрээр энэ ажлыг хийдэг. Энэ бол Түүний бүх ажлын хүрэхийг зорьж буй эцсийн үр дүн юм. Хэрвээ ийм ажлыг туулсан хүмүүс Бурханыг өчүүхэн ч хүндлэн бишрэхгүй бол, хэрвээ тэдний өнгөрсөн үеийн дуулгаваргүй байдал огтхон ч өөрчлөгдөөгүй бол энэ хүмүүс гарцаагүй таягдагдах болно. Хэрвээ Бурханыг гэх хүний хандлага зөвхөн бишрэх юм уу хүндлэх боловч зай барьж, өчүүхэн ч хайрладаггүй бол энэ нь Бурханыг хайрлах сэтгэлгүй хүний хүрэх зүйл бөгөөд ийм хүнд төгс болгуулах нөхцөл дутагдаж байдаг. Хэрвээ маш их ажил хүний жинхэнэ хайрыг олж авч чадахгүй бол ийм хүн Бурханыг олж аваагүй, үнэнийг жинхэнээр эрэлхийлдэггүй гэсэн үг юм. Бурханыг хайрладаггүй хүн үнэнийг хайрладаггүй, тиймээс Бурханыг олж авдаггүй, Бурханы сайшаалыг хүртэж бүр ч чаддаггүй. Ийм хүмүүс Ариун Сүнсний ажлыг хэрхэн мэдэрч, шүүлтийг хэрхэн туулдгаас үл хамааран Бурханыг хүндэтгэх чадваргүй байдаг. Тэд бол уг чанар нь өөрчлөгдөшгүй, туйлын хорон муу зан чанартай хүмүүс юм. Бурханыг хүндэлдэггүй бүх хүн таягдагдаж, шийтгэлийн бай болж, ёрын мууг үйлддэг хүмүүсийн адилаар шийтгүүлж, зөвт бусыг үйлдсэн хүмүүсээс ч илүү ихээр зовох болно.

Өмнөх:БИЕ МАХБОДТОЙ БОЛСОН БУРХАНЫ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНИЙ ҮҮРГИЙН ХООРОНДОХ ЯЛГАА

Дараах:БУРХАН БОЛ БҮХ БҮТЭЭЛИЙН ЭЗЭН

Холбогдох агуулга