1. ХКН-ын шоронд байх өдөр хоногуудад

Ян И, Хятад

Би Төгс Хүчит Бурханы Чуулганы Христэд итгэгч бөгөөд арав гаруй жил Төгс Хүчит Бурханыг дагаж байна. Энэ хугацаанд тохиосон миний хэзээ ч мартахааргүй явдал бол Хятадын Коммунист Намын цагдаа нарт арван жилийн өмнө баригдаж, аймшигт гай зовлон туулсан минь юм. Тухайн үед би ёрын муу чөтгөрүүдэд тамлуулж, дэвслүүлж, хэд хэдэн удаа үхэх шахсан ч Төгс Хүчит Бурхан хүчирхэг гараа ашиглан намайг замчилж, хамгаалж, амьд үлдээн, эсэн мэнд байдалд эргүүлэн авчирсан билээ.... Үүгээр би Бурханы амийн хүчний ер бусын, агуу байдлыг үнэхээр мэдэрч, Бурханы надад хайрласан амийн үнэт баялгийг олж авсан юм.

2004 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр (Хятадын цагаан сарын шинийн хоёрон) байлаа. Чуулганы эгчид маань асуудал гарч, яаралтай туслалцаа хэрэг болсон тул явж тэр эгчтэй уулзах хэрэгтэй байв. Хол газар амьдардаг байсан болохоор өдөртөө буцаж ирэхийн тулд өглөө эртлэн босож, такси барих ёстой болсон юм. Тэгээд дөнгөж үүр цайж байхад гэрээсээ гарав. Гадаа гудамж цэвэрлэдэг ажилчдаас өөр хүн бараг байсангүй. Би зовнингуйгаар такси хайсан боловч нэг ч такси олдсонгүй. Иймээс такси хүлээхээр зогсоол дээр очсон бөгөөд нэг машин ирж явааг хараад зам дээр гарч даллатал Байгаль Орчин Хамгаалах Товчооны машин байж таарлаа. Тэд надаас яагаад далласныг асуув. “Уучлаарай, андуурчихлаа. Такси байна гэж бодсон юм” гэж би хариуллаа. “Бид чамайг хууль бус зурагт хуудас өлгөж байна гэж бодлоо” гэж тэд хэлэв. “Та нар намайг харсан юм уу? Хаана тийм зурагт хуудас өлгөсөн байна?” гэж би асуулаа. Тэр гурав надад өөрийгөө хамгаалах боломж өгөлгүй дайрч ирээд, цүнхийг минь хүчээр нэгжсэн юм. Миний цүнхэн дэх номлолын ном, тэмдэглэлийн дэвтэр, түрийвч, гар утас, унтраатай пейжер гээд бүгдийг онгичив. Тэгээд номлолын ном, тэмдэглэлийн дэвтрийг нарийвчлан үзлээ. Цүнхэнд минь зурагт хуудас байхгүйг хараад тэд номлолын номыг гартаа барьж, “Чи хууль бус зурагт хуудас өлгөөгүй байлаа ч Төгс Хүчит Бурханд итгэдэг юм байна” гэж хэлэв. Дараа нь тэд Үндэсний Аюулаас Хамгаалах Бригадын шашны хэлтэс рүү утасдлаа. Удалгүй Үндэсний Аюулаас Хамгаалах Бригадаас дөрвөн хүн ирсэн юм. Миний цүнхэн дэх эд зүйлсийг хармагцаа тэд Төгс Хүчит Бурханд итгэгч гэдгийг минь мэдлээ. Тэгээд үг ч хэлүүлэлгүй намайг машиндаа чихээд, зугтахаас сэргийлэн хаалгыг нь түгжив.

Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоон дээр очоод цагдаа нар намайг нэг өрөөнд оруулав. Тэдний нэг нь шижим хайн миний пейжер, гар утсаар оролдоно. Утсыг маань асаахад цэнэг нь бага байснаа дараа нь ямар ч цэнэггүй болов. Тэр хэчнээн оролдсон ч утсыг маань асааж чадсангүй. Утсыг гартаа барьсан цагдаа сэтгэл түгшсэн харагдаж байв. Би ч бас гайхлаа - уг нь би утсаа өглөө цэнэглэсэн юм. Яагаад цэнэггүй болчихдог байна аа? Цагдаа нар миний утаснаас бусад ах, эгчийн тухай мэдээлэл олохоос сэргийлэн Бурхан үүнийг гайхамшигтайгаар зохицуулсныг би гэнэт ухаарав. “Амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж”) хэмээх Бурханы үгийг бас ойлголоо. Бүх зүйл, бүхий л үйл явдал үнэхээр Бурханы гарт байдаг юм байна. Амьд ч бай, амьгүй ч бай хамаагүй, бүх зүйл Бурханы бодлын дагуу өөрчлөгддөг юм байна. Тэр мөчид би бүх зүйл дээрх Бурханы дээд эрх, зохицуулалтын талаар ийнхүү үнэн зөв мэдлэгтэй болж, айсуй байцаалттай нүүр тулах итгэл маань бэхэжсэн юм. Нэг цагдаа цүнхэн дэх эд зүйлсийг заан, “Чуулганы ердийн гишүүн биш гэдэг чинь эндээс тодорхой харагдаж байна. Чи чухал хүн, дээд удирдлагынх нь нэг байх ёстой. Учир нь бага тушаалын удирдагчдад пейжер, гар утас байдаггүй юм. Тийм биз дээ?” хэмээн буруушаасан өнгөөр асуув. “Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна” гэж би хариуллаа. “Чи ойлгохгүй дүр үзүүлнэ гэнэ ээ!” гэж тэр хашхираад, ярьж байхад минь явган суу гэж тушаав. Үгэнд нь орохгүй гэдгийг ойлгоод тэд намайг бүчин авч, үхтэл минь зодож, өшигчиж эхэллээ. Миний нүүр цусанд будагдаж хавдан, хамаг бие тэсэхийн аргагүй шархирч, шалан дээр би муужран унав. Миний уур буцалж байлаа. “Би ямар буруу зүйл хийсэн юм бэ? Яагаад та нар намайг ингэж зодож байгаа юм бэ?” гэж марган, тэдэнд учирлахыг хүсэв. Гэвч ХКН-ын засгийн газар учир шалтгаан ярьдаггүй тул тэдэнд учирлах арга байсангүй. Би яахаа мэдэхгүй байсан ч тэдний зодуурт бууж өгөхийг хүсээгүй юм. Яг самгардаад байхдаа би, ХКН-ын засгийн газрын энэ ёрын муу цагдаа нар үнэхээр утгагүй аашилж, надаар учирласан ганц ч үг хэлүүлэхгүй байгаа юм хойно тэдэнд юу ч хэлэх хэрэггүй юм байна гэж гэнэт бодлоо. Дуугүй байсан нь дээр, тэгвэл би тэдэнд ямар ч хэрэг болохгүй. Ингэж бодоод би тэдний хэлж байгаа зүйлд анхаарахаа больсон юм. Арга нь ямар ч нөлөөгүй байгааг хараад ёрын муу цагдаа нар багтартлаа уурлан, улам ч догшров. Тэгээд хэрэг хүлээлгэхийн тулд эрүү шүүлт ашиглалаа. Тэд намайг явган сууж ч болохгүй, босож зогсож ч болохгүй байдлаар шалан дээр бэхэлсэн төмөр сандлаас гавласан юм. Тэдний нэг нь миний гавгүй гарыг сандал дээр тавиад, арыг нь хөх няц болтол нь гутлаараа дэвслэв; өөр нэг цагдаа миний хөлийн хуруунуудыг арьсан гутлаараа няц гишгэлээ. Яг тэр үед хурууны тэрхүү өвдөлт шууд зүрхэнд маань мэдрэгдсэн юм. Түүний дараа намайг зургаа, долоон цагдаа ээлжлэн зодов. Тэдний нэг нь миний үе мөчийг голлон, маш хүчтэй чимхсэнээс болж сарын дараа ч би гараа нугалж чадахгүй байсан билээ. Өөр нэг нь намайг үсдэн, толгойг минь хоёр тийш сэгсчээд, дараа нь гэдрэг зулгаан дээш харуулснаа: “Тэнгэр лүү хар, Бурхан байгаа эсэхийг хар!” гэж заналтайгаар хэллээ. Тэд шөнө болтол үүнийгээ үргэлжлүүлсэн юм. Тэгээд надаас юу ч олж сонсохгүйгээ ойлгосон бөгөөд Хятадын цагаан сар болж байсан тул намайг шууд цагдан хорих төв рүү илгээлээ.

Цагдан хорих төвд очих үед маань харгалзагч миний бүх хувцсыг тайлаад хогийн саванд хая гэж нэг хоригдол эмэгтэйд тушаалаа. Дараа нь надад хиртэй, өмхий үнэртэй шоронгийн хувцас өмсүүлэв. Харгалзагч намайг хорих өрөөнд оруулаад, “Энэ хүүхэн бусдын гэр бүлийг гойд их үймүүлсэн. Олон ч гэр бүлийг сүйрүүлсэн. Үнэнч хүмүүсийг хуурч, олон нийтийн дэг журмыг алдагдуулдаг луйварчин байгаа юм….” гэж бусад хоригдолд худал хэлсэн юм. Харгалзагч нарт ийнхүү хууртсан бусад бүх хоригдол надад хэтэрхий зөөлөн хандсан байна, над шиг муу хүнийг гагцхүү буудаж хороовол таарна гэцгээж байлаа! Үүнийг сонсоод би дүрсхийн уурласан боловч яаж ч чадсангүй. Эсэргүүцэх оролдлого минь ямар ч үр дүнгүй болж, гагцхүү улам их тамлал, хэрцгийлэл дагууллаа. Цагдан хорих төвд харгалзагч нар хоригдлуудаар өдөр бүр дараах дүрмийг цээжээр уншуулдаг байсан юм: “Хэргээ хүлээж, хуульд захирагд. Бусдыг гэмт хэрэг хийхэд өдөөн турхирч болохгүй. Бүлэглэл үүсгэж болохгүй. Зодоон хийж болохгүй. Бусдыг дээрэлхэж болохгүй. Бусдыг хилс хэрэгт гүтгэж болохгүй. Бусдын хоол унд, эд зүйлийг булааж болохгүй. Бусдаар тоглоом тохуу хийж болохгүй. Шоронд танхайрагчдын эсрэг эрс арга хэмжээ авах хэрэгтэй. Дүрмийн аливаа зөрчлийг хянагч, байцаагчдад нэн даруй мэдэгдэх ёстой. Баримтыг нуун дарагдуулж, дүрэм журам зөрчсөн хоригдлыг хамгаалах оролдлого хийх ёсгүй, бас хяналт хүнлэг байх ёстой. …” Бодит байдал дээр харгалзагч нар өдөр бүр бусад хоригдлыг өдөөн турхирч, намайг тарчилган, тоглоом тохуу хийлгэдэг байлаа. Хасах найм, есөн хэмийн хүйтэнд гутлыг маань нэвт норгон, хоолонд минь нууцаар ус хийнэ; орой унтаж байхад хөвөнтэй хүрмийг минь шалба норгоно; нойр авхуулахгүйн тулд суултуурын хажууд унтуулж, шөнөөр байнга хөнжил хуулж хаян, үснээс зулгаана; мөн мантууг маань булаан, суултуур албадан цэвэрлүүлж, эмийн үлдэгдлээ ам руу чихэн, намайг бие засуулдаггүй байв… Хэлснийг нь хийхгүй бол намайг бүлэглэн зоддог байсан бөгөөд иймэрхүү үед хянагч, байцаагчид яаран алга болж, эсвэл юу ч хараагүй мэт дүр үзүүлэн, заримдаа бүр жаахан хол нуугдаад хардаг байлаа. Хоригдлууд намайг тамлалгүй хэд хоновол хянагч хоригдлыг турхирч намайг зоддог. Харгалзагчийн харгис тамлалаас үүдэн би тэднийг үзэн ядах сэтгэлээр дүүрч байлаа. Өнөөдөр би үүнийг хоёр нүдээрээ харж, биеэрээ туулаагүй бол нинжин сэтгэл, ёс суртахуунаар дүүрэн байх учиртай ХКН-ын засгийн газрыг ийм харанхуй, зүрх үхмээр, аймшигтай байж чадна гэдэгт хэзээ ч итгэхгүй, тэдний хуурамч, хоёр нүүрт үнэн нүүр царайг хэзээ ч харахгүй байх байсан юм. “Ард түмэнд үйлчилж, иргэншсэн, эв нэгдэлтэй нийгэм байгуулах” тухай тэдний бүхий л яриа хүмүүсийг мэхэлж, залилах зорилготой бөгөөд өөрсдийгөө гоёж чимэн, хүртэх гавьяагүй хүндлэлээ олох заль мэх, арга хэрэгсэл болдог аж. Тэр үед би Бурханы дараах үгийг бодов: “Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”). ХКН-н засгийн газар хүчээр Бурханыг голуулж, Бурханаас урвуулан, эзэрхэг дарангуй эрх мэдэлдээ буулган авахын тулд намайг тамлан, тарчилгахдаа яахаас ч буцахгүй байсан юм. Гэхдээ тамлуулах тусмаа би тэдний диаволлог нүүр царайг улам тодорхой харж, сэтгэлийнхээ угаас тэднийг улам ч их жигшин голж, Бурханыг дагах итгэл минь улам шийдэмгий болов.

Хүссэн зүйлээ надаар хэлүүлж чадахгүй нь гэдгээ ойлгоод тэд хүн хүч, эд материал, санхүүгийн нөөц бололцоо гээд хамаг зардлыг харамгүй гарган, Бурханд итгэгч гэдгийг минь батлах нотолгоо хайж газар сайгүй явсан юм. Гурван сарын дараа тэдний бүхий л эрэл хайгуул юунд ч хүрсэнгүй. Эцэст нь тэд гаршсан байцаагч олж, гол хөзрөө дэлгэлээ. Түүн дээр ирсэн хүн бүр гурван хэлбэрийн эрүү шүүлтийг нь амсаад, ганц ч хүн үлдэлгүй бүгд хэргээ хүлээсэн гэцгээж байв. Нэг өдөр над дээр дөрвөн цагдаа ирээд, “Өнөөдөр чамайг шинэ гэрт чинь аваачна” гэлээ. Дараа нь намайг хоригдол тээвэрлэдэг машинд түлхэн суулгаад, гарыг маань нуруунд гавлан, толгойд юүдэн угласан юм. Байдлаас нь харахад тэд дахин намайг яаж тамлахыг би мэдэхгүй зүрх түгшиж байлаа. Энэ үед би Эзэний үгийг бодож олов: “Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно” (Матай 16:25). Эзэний үг надад итгэл, хүч чадлыг өгсөн. Хятадын энэхүү чөтгөрийн хотод Бурханд итгэж, Бурханыг дагахад амиа золиослосон байх ёстой. Би бас Бурханы төлөө үхэхэд бэлэн байлаа. Гайхмаар нь, би машинд суусныхаа дараа ёрын муу цагдаа нарын хоорондох яриаг санаандгүй сонсов. Тэд намайг байцаахаар өөр хаа нэгтээ авч явж байгаа мэт байсан юм. Аан! Тэд намайг цаазлахаар авч яваагүй юм байна, гэтэл би Бурханы гэрч болж үхэхэд бэлтгэж байж! Яг ингэж бодож байтал нэг цагдаа тодорхойгүй шалтгаанаар толгой дахь юүдэнгийн бүчийг чангалсан юм. Удалгүй амьсгал боогдож байгаа мэт таагүй мэдрэмж төрж эхлэв. Тэд намайг үнэхээр үхтэл нь тамлах гэж байгаа юм болов уу гэж би эрхгүй гайхширлаа. Тэр мөчид, Есүсийн шавь нар сайн мэдээ түгээхийн тулд өөрсдийгөө хэрхэн золиосолсныг бодов. Би айж хулчийхгүй. Үхсэн ч бүчийг нь суллаач гэж гуйхгүй, ялагдлаа бүр ч хүлээхгүй. Гэвч би өөрийгөө хянаж чадалгүй, тэдэн дээр муужран унав. Юу болж байгааг харсан өнөөх цагдаа юүдэнгийн бүчийг даруйхан сулруулсан юм. Амнаас минь хөөс сахарч эхлэн, зогсолтгүй бөөлжив. Хамаг юмаа бөөлжөөд гаргах гэж байгаа мэт мэдрэмж төрж байлаа. Миний толгой эргэж, ухаан санаа хоосрон, нүдээ нээж чадахгүй байсан юм. Бүх бие минь саажсан мэт ямар ч хүчгүй болсон байв. Аманд ямар нэг зунгааралдсан зүйл байгааг гаргаж чадахгүй байх шиг санагдаж байлаа. Би байнга сул биетэй байдаг байсан бөгөөд ингэж тамлуулсныхаа дараа хэзээ хэзээгүй амьсгал хурааж мэдэхээр болж, асуудалд орсноо мэдрэв. Шаналал дунд би Бурханд ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь! Би тэсэхгүй юм шиг байна. Ёрын муу цагдаа нар намайг үнэхээр үхтэл минь тамлах хүсэлтэй байгаа бол Таны сэтгэлийг хангалуун байлгаж, Таны гэрчлэлд зогсоход үхлээ би баяртайгаар ашиглая. ХКН-ын диаволууд махан биеийг минь хөнөөж болох ч, сүнсийг минь хөнөөж чадахгүй. Та миний зүрх сэтгэлийг хамгаалаач, тэгвэл би Таны зохион байгуулж, зохицуулсан бүх зүйлд дуулгавартай байж чадна.” Хэсэг хугацааны дараа машин зочид буудлын гадаа ирлээ. Тэр үед бүх бие маань тамирдаад, хоёр нүдээ нээж чадахгүй байв. Тэд намайг битүүмжилсэн өрөөнд оруулсан юм. ХКН-ын засгийн газрын олон шадар хүн намайг тойрон зогсоод, Лью Хуланьa ямар байдалтай байсныг харж байгаа мэт санагдаж байна хэмээн миний тухай ярилцаж байх нь сонстов. “Яасан гайхмаар юм бэ, яасан биширмээр юм бэ! Энэ хүүхэн Лиу Хуланиас ч хатуу чанга хүн юм!” гэцгээхийг нь сонсоод сэтгэл минь догдлолд автлаа. Итгэлдээ түшиглэж, Бурханд найдсанаар Сатаныг лавтай ялна, Сатан Бурханы хөл доор байдаг гэдгийг би олж харсан юм! Тэгээд Бурханыг талархан магтлаа. Тэр мөчид би зовлон шаналлаа мартав. Бурханыг алдаршуулж байгаадаа би туйлын их баярласан юм. Цагдаа нарын яриад байсан өнөөх “байцаалтын мэргэжилтэн” удалгүй ирэв. Тэр орж ирэнгүүтээ: “Тэр муу тэнэг хүүхэн хаана байна? Нэг хараадахъя!” гэж бархирлаа. Тэгээд өмнө минь хүрч ирснээ намайг зуурч авав. Нүүрэн дундуур тэр өчнөөн удаа алгадсаныхаа дараа цээж нуруу руу хэдэнтээ чанга дэлсээд, арьсан гутлаа тайлж, нүүр лүү балбалаа. Түүнд ингэж зодуулаад, ам ходоодонд маань тээглэсэн зүйл байгаа мэт мэдрэмж алга болов. Толгой эргэхээ больж, хоёр нүд минь нээгдлээ. Үе мөч аажмаар мэдээ орж, бие маань эргээд тамиржиж эхлэв. Дараа нь тэр мөрнөөс маань ширүүхэн зуурч, хана руу нуруугаар минь түлхээд, намайг өөр лүү нь харж, асуултад хариул гэж тушаасан юм. Өөрт нь ямар ч анхаарал хандуулахгүй байгааг хараад тэр багтартлаа уурлаж, Бурханыг гүтгэн гүжирдэж, доромжлох замаар намайг өдөөн турхирахыг оролдов. Тэгээд хамгийн жигшүүртэй, зэвүүн аргыг өгөөш болгон ашиглаж, заналтайгаар ингэж хэллээ: “Махан бие, сэтгэл санаа чинь тэсвэрлэх аргагүй зүйлээр би чамайг бодлоготойгоор тамлаж, ямар ч хэвийн хүний туулж чадахааргүй өвдөлтийг мэдрүүлнэ. Чи үхэхийг хүснэ дээ. Эцэст нь чи тавьж явуулаач гэж гуйна. Тэр үедээ утга учиртай зүйл ярьж, хувь заяа чинь Бурханы гарт биш, миний гарт байгааг хэлнэ. Би хүсвэл чамайг шууд л алчихна; харин амьд үлдээе гэж хүсвэл чи амьд гарна. Төгс Хүчит Бурхан чинь чамайг аварч чадахгүй, харин биднээс аврал гуйж байж л чи амьд үлдэнэ.” Ийм жигшүүртэй, ичгүүргүй, зэвүүн дээрэмчид, зэрлэг адгуус, ёрын муу чөтгөрүүдтэй нүүр тулаад би тэдэнтэй тэмцэхийг үнэхээр их хүссэн юм. Тэгээд би ингэж бодлоо, “Тэнгэр, газар дээрх бүх зүйлийг Бурхан бүтээж, хянадаг. Миний хувь заяа ч Бурханы дээд эрх, зохицуулалтад захирагддаг. Бурхан бол үхэл, амьдралыг Захирагч. Чамайг хүслээ гээд би үхнэ гэж бодоо юу?” Тэр мөчид зүрх сэтгэл маань уур хилэнгээр дүүрсэн юм. Миний эсрэг цагдаа нарын үйлдсэн бүх жигшүүрт үйлдэл болон өнөөдөр тэдний хэлсэн бүх доромжлол, Бурханыг эсэргүүцсэн үг тэдний үнэнийг үзэн ядаж, Бурханыг эсэргүүцдэг чөтгөрийн мөн чанарыг нь тод томруунаар илчилсэн бөгөөд энэ нь Бурханы яллалт, шийтгэл, устгалтыг хүртээхэд шаардлагатай нотолгоо болох байв.

Хэргээс хүлээхээс татгалзсан минь мэргэжилтэн гэгчийн нэр нүүрийг ихэд баржээ. Тэрээр нэг гарыг маань нурууны ард ууртайгаар мушгиж, нөгөөг нь мөрний ард талаар татаад дараа нь хоёр гарыг маань чанга гавлалаа. Хагас цаг хүрэхгүй хугацааны дараа том том дусал хөлс нүүр даган урсаж, нүд рүү ороод нүдээ нээх аргагүй болов. Асуултад нь хариулах янзгүй хэвээр байгааг минь хараад тэрээр намайг газарт шидэж, дараа нь нурууны ар дахь гаваас өргөлөө. Гар хугарах мэт янгинасан өвдөлт тэр даруй мэдрэгдэв. Маш их өвдсөн болохоор би арай хийн амьсгалж байлаа. Дараа нь тэр намайг хана руу чулуудаад хана налуулан зогсоов. Хөлснөөс болж нүд бүрэлзэж байлаа. Маш их өвдсөн болохоор бүх бие хөлөрч, хоёр гутал минь хүртэл нэвт норлоо. Би үргэлж л бие султай байсаар ирсэн бөгөөд энэ хоромд сульдан унав. Би амаараа л амьсгаадахаас өөр яаж ч чадсангүй. Чөтгөр хажууд зогсоод намайг харж байлаа. Юу харсныг нь би мэдсэнгүй—намайг үхвэл өөрийг нь буруутгана гэж тэр айсан байж магадгүй бөгөөд хурдхан шиг хэдэн цаасан алчуур авч хөлсийг минь арчаад, дараа нь надад аяга ус уулгав. Ойролцоогоор хагас цаг тутамд үүнийгээ хийж байлаа. Тэр үед би ямархуу харагдаж байснаа мэдэхгүй юм. Би хамраараа амьсгалах чадвараа алдсан мэт харагдаж, зөвхөн амаа ангайн амьсгалж л чадаж байсан учраас тун аймаар байсан байж таарна. Уруул хатаж, хагарсан байсан бөгөөд ердөө амьсгалахын тулд би бүх чадлаа дайчилж байлаа. Үхэл дахин нэгэнтээ ойртож байгааг би мэдэрсэн юм—энэ удаад үнэхээр үхэх байх. Гэвч тэр хоромд би Есүсийн шавь нарын нэг болох Лукын тухай, мөн дүүжлүүлж үхсэн туршлагынх нь тухай бодов. Зүрх сэтгэлд аяндаа хүч чадал орж, би өөртөө сануулахын тулд “Лук дүүжлүүлж үхсэн. Би ч гэсэн Лук шиг байх ёстой, Лук шиг байх ёстой, Лук шиг... Би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуртайяа дуулгавартай дагаж, Лук шиг үхэн үхтлээ Бурханд үнэнч баймаар байна” хэмээх нэг л зүйлийг ахин дахин хэлсээр байсан юм. Өвдөлт яг тэвчихийн аргагүй болж, үхлийн ирмэгт очих үедээ би, Төгс Хүчит Бурханд итгэдэг хэд хэдэн ах эгч баривчлагдсан гэж ёрын муу цагдаагийн хэлэхийг гэнэтхэн сонслоо. Зүрх сэтгэлдээ би цочирдов: Дахиад хэдэн ах эгч тамлуулах гэж байлаа. Цагдаа нар ах нарт нэн хатуу ханддаг байв. Зүрх сэтгэл минь санаа зовнилоор дүүрч би тэдний төлөө чимээгүйхэн залбирлаа. Магадгүй Ариун Сүнс миний сэтгэлийг хөдөлгөсөн байх, залбирах тусмаа улам зоригжиж байлаа. Би өөрийн мэдэлгүй өвдөлтөө мартав. Эдгээр нь Бурханы ухаалаг зохицуулалт байсан гэдгийг би тун сайн мэдэж байлаа; Бурхан миний сул талыг анхааран үзэж, хамгийн их зовж шаналах үед минь намайг залж чиглүүлж байсан юм. Тэр шөнө би муу ёрын цагдаа нар надад хэрхэн хандаж байгааг тоохоо больж, тэдний асуултад өчүүхэн ч анхаарал хандуулсангүй. Юу болоод байгааг хараад ёрын муу цагдаа нар нүүр лүү минь хэрцгийгээр нударгалан цохиж, дараа нь шанааны үсийг хуруундаа ороон угз татлаа. Мушгиулсандаа чих хавдаж, нүүр танигдахын аргагүй болж, зузаан модоор цохиулснаас болоод гуя, бөгсөн бие хөх няц болж, зулгараад, модоор балбуулсны дараа хөлийн хуруунууд хүртэл харлаж, хөхөрсөн юм. Намайг гаваас минь зургаан цагийн турш дүүжилсний дараа ёрын муу цагдаа гавыг тайлахад зүүн эрхий хурууны доод талын мах үрэгдэн үгүй болж, нимгэхэн арьс л ясыг хучиж байлаа. Гаваас болоод зүүн талын бугуй цэврүүтэн шарлаж, буцааж гавлах ямар ч аргагүй байв. Тэр хоромд нөлөө бүхий бололтой эмэгтэй цагдаа алхан орж ирлээ. Тэр намайг дээрээс доош хараад, “Наадхаа дахиад зодож болохгүй, бараг үхэх гэж байгаа юм шиг харагдаж байна” гэж тэдэнд хэлсэн юм. Цагдаа нар намайг зочид буудлын нэг өрөөнд цоожлов. Тэр өрөөний хөшиг хоногийн хорин дөрвөн цагийн турш тас хаалттай байлгадаг байлаа. Нэг хүн үүд манах даалгавар авч, үйлчилгээний ажилтнуудаас хэнийг ч оруулдаггүй, дотор нь намайг эрүүдэн шүүж, харгисалж байгаа дүр зургийг хэнд ч харуулдаггүй байлаа. Тэд намайг амсхийх завдалгүй ээлжлэн байцаадаг байв. Таван өдөр, таван шөнийн турш намайг унтуулаагүйн зэрэгцээ суухыг ч, цадталаа идэхийг ч зөвшөөрсөнгүй. Надад зөвхөн хана налан зогсохыг л зөвшөөрсөн юм. Нэг өдөр албаны хүн намайг байцаахаар ирэв. Өөрийг нь үл тоомсорлож байгааг хараад тэр дэлбэртлээ уурлаж, намайг ширээн доогуур нистэл өшиглөлөө. Дараа нь намайг татаж гаргаад, завжнаас цус гартал шанаадсан юм. Харгислалаа нуун далдлахын тулд тэр хүн орохоос сэргийлэн, хаалгыг хурдхан хаав. Дараа нь нэлээд их амны цаас авч, цусыг минь арчин, нүүрэн дээрх цусыг усаар угаагаад, шалан дээрх цусыг цэвэрлэсэн билээ. Би цагаан ноосон цамцан дээрээ зориудаар цус үлдээв. Гэвч цагдан хорих төвд эргэж ирэхэд маань ёрын муу цагдаа нар хувцсан дээрх цусыг сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан үеийнх, сүүлийн хэд хоногт намайг тэнд хэвтсэн гэж бусад хоригдолд хэлэв. Миний бие өвчтөнүүдээс болж шарх сорви, цус нөж болсон болохоос цагдаа нар биед минь хүрээгүй гэлээ… Энэхүү хэрцгий баримт нь “Ардын цагдаа” нарын хайр найргүй байдал, муу санаатай заль мэхийг надад харуулсан, үүний зэрэгцээ Бурханы харгалзал хамгаалалтыг ч надад гүн ойлгуулсан. Туйлын их зовж шаналж байхад минь Бурхан намайг гэгээрүүлж замчилж, итгэл болон хүч чадлыг минь нэмэгдүүлж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох эр зоригтой болгосон. Ёрын муу цагдаа нарын харгислал намайг үхлийн ирмэгт аваачих үед Бурхан бусад ах, эгч нарын баригдсан тухай мэдээг дуулгасан бөгөөд үүгээр сэтгэлийг минь хөдөлгөж тэдний төлөө залбируулан, улмаар надад зовлон шаналлаа умартаж, үхлийн хязгаарыг өөрийн мэдэлгүй даван туулах боломж олголоо. Бурхан л үнэн, зам, амь бөгөөд Бурханы зан чанар л зөвт байдал, сайн сайхан байдлын бэлгэ тэмдэг гэдгийг би ёрын муу, заналт Сатаны үзүүлсэн эсрэг жишээний ачаар олж харсан юм. Бурхан л бүх зүйлийг удирдаж, зохицуулдаг бөгөөд Өөрийн агуу хүч чадал, мэргэн ухааныг ашиглан үй олон чөтгөрийн бүслэлтийг ялах, махан биеийн сул дорой байдал, үхлийн хязгаарлалтыг даван туулахад алхам бүрийг минь удирдаж, энэ харанхуй нүхэнд цөхрөлгүй тэсэж үлдэх боломж олгов. Бурханы хайр, авралын тухай бодоод би асар их урам орж, Сатантай эцсээ хүртэл тэмцэхээр шийдлээ. Би шоронд өмхөрсөн ч гэрчлэлдээ бат зогсож, Бурханы сэтгэлийг хангалуун байлгана.

Ёрын муу цагдаа нар чадах бүхнээ оролдож үзээд, надаас юу ч олж авч чадсангүй. Эцэст нь тэд: “Коммунистууд ган төмрөөр хийгддэг гэвэл Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүс алмазаар хийгддэг юм байна. Тэд коммунистуудаас бүх талаараа дээгүүр түвшнийх юм” хэмээн итгэлтэйгээр хэллээ. Ийм үг сонсоод би сэтгэлдээ Бурханыг өөрийн эрхгүй уухайлан магтав: Өө Бурхан минь, Таныг би талархан магтъя! Та төгс хүчит байдал, мэргэн ухаанаараа Сатаныг ялж, дайснаа дарлаа. Дээдийн дээд эрх мэдэлтэн бол Та, алдар суу Танд оршиг! ХКН хэчнээн харгис ч гэлээ Бурханы гарын хяналт, зохион байгуулалтад байдгийг би тэр мөчид л олж харсан юм. Яг л Бурханы үгэнд хэлдэгчлэн, “Тэнгэр дэх болон газар дээрх бүх зүйл Түүний эрх мэдэл дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байж болохгүй ба бүгд Түүний зохион байгуулалтад захирагдах ёстой. Үүнийг Бурхан зарлигдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”).

Нэг өдөр ёрын муу цагдаа нар намайг байцаахаар дахин ирэв. Энэ удаад тэд бүгд нэг л хачин байсан юм. Ярьж байхдаа над руу харж байвч надтай ярьж байгаа мэт санагдсангүй. Тэд нэг зүйл хэлэлцэж байх шиг байлаа. Урьдын адилаар энэ байцаалт бас л амжилтгүй дууссан юм. Дараа нь ёрын муу цагдаа нар намайг хорих өрөө рүү маань аваачлаа. Намайг ирэх сарын нэгэнд суллах бололтой гэж тэдний хэлэхийг би явах замдаа гэнэт сонсов. Үүнийг сонсоод миний сэтгэл догдолсондоо тэсрэх шахав: Тэгэхээр би гурав хоногийн дараа суллагдах нь! Эцсийн эцэст энэ чөтгөрийн тамаас гарах нь! Сэтгэл дэх баяр хөөрөө дарж, өнгөрөх хором мөч бүрийг найдан хүлээж байлаа. Гурав хоног гэдэг гурван жил шиг л санагдсан юм. Эцэст нь, дараа сарын нэгэн боллоо! Tэр өдөр би нэрийг маань дуудахыг хүлээн хаалга руу ширтсээр байв. Өглөө өнгөрлөө, юу ч болсонгүй. Би үдээс хойш явна гэдэгт бүхий л найдвараа тавьсан ч орой болоход юу ч болохгүй л байв. Оройн хоолны цаг болоход би юм идмээргүй байлаа. Зүрх сэтгэлдээ би яахаа мэдэхээ болив; тэр мөчид миний сэтгэл диваажингаас тамд унах мэт болсон юм. “Энэ яагаад юм идэхгүй байна?” гэж харгалзагч бусад хоригдлоос асуулаа. “Тэр өдөр байцаалтаас ирснээсээ хойш нэг их юм идэхгүй байгаа” гэж нэг хоригдол хариулав. “Духыг нь бариад үз дээ, өвдсөн юм болов уу?” гэж харгалзагч хэллээ. Нэг хоригдол ирээд духыг минь барьж үзэв. Тэгээд маш халуун байна, халуурч байна гэж хэллээ. Би үнэхээр халуурч байв. Би тун гэнэтхэн маш хүнд өвчнөөр өвдсөн байлаа. Тэр мөчид би муужран унасан юм. Хоёр цагийн турш халуун минь улам бүр дордож байлаа. Би уйлж орхив! Харгалзагч болон бусад бүх хүн намайг уйлахыг харцгаав. Тэд бүгд мэл гайхлаа. Намайг тэд зөөлөн, хатуу аргын аль алинд автаагүй, аймшигт тамлалтай нүүр тулаад дусал нулимс ч унагаагүй, гаваасаа зургаан цаг дүүжлүүлсэн ч огт ёолоогүй хүн гэж боддог байж. Гэтэл өнөөдөр би огт тамлуулаагүй атлаа уйлж байлаа. Тэд нулимс минь хаанаас гарсныг мэдэлгүй, намайг зүгээр л маш хүнд өвдсөн байх гэж боджээ. Үнэн хэрэгтээ Бурхан бид хоёр л үүний шалтгааныг мэдэж байв. Энэ нь бүгд миний тэрслүү, дуулгаваргүй байдлаас болсон юм. Хүлээлт минь юунд ч хүрэлгүй, итгэл найдвар минь талаар өнгөрснөөс болж цөхөрсөндөө би ийнхүү уйлсан билээ. Тэд тэрслэлт, гоморхлын нулимс байв. Тэр мөчид би Бурханыг гэрчилье гэж сэтгэл шулуудах хүсэлгүй болсон юм. Дахин ингэж туршилтад орох зүрх зориг ч надад байсангүй. Би шоронгийн амьдралаар ханатлаа амьдарч, тэдгээр чөтгөрийг жигшиж, хамгийн гол нь чөтгөрийн энэ газарт байхыг үзэн ядсан учраас тэр орой гаслант нулимсаар мэгшсэн юм. Тэнд дахиад ганц ч хором байхыг хүссэнгүй. Ингэж бодох тусам улам их сэтгэлээр унаж, гоморхол, хөөрхийлөл, ганцаардлыг улам их мэдэрлээ. Би хэзээ хэзээгүй усанд живж болзошгүй, тэнгист хөвж яваа өнчин завь мэт байсан юм. Үүнээс гадна, эргэн тойрны минь хүмүүс надад уураа хэдийд ч гаргаж чадахуйц муу санаатай, аймшигтай болохыг мэдрэв.

Би тасралтгүй Бурханд залбирч, Бурханы ингэж хэлснийг бодож олов: “Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”). Бурханы үг намайг итгэлтэй болгов, урьд нь Бурханы өмнө маш үнэнчээр шийдвэр гаргаж, хэчнээн их зовж байсан ч гэрчлэлд зогсон Сатаныг ичээнэ гэж байсан, гэтэл урт хугацаа цагдаагаар тамлуулах үед би тэсэж чадахгүй болж, хэзээ энэ чөтгөрийн газраас салах бол гэж хүсэн хүлээсээр байлаа... Надад дуулгавартай байдал хаана байна, гэрчлэл хаана байна? Залбиралдаа Бурханд би: насан туршид шоронд өнгөрүүлсэн ч би Сатантай яасан ч эвсэхгүй, гэрчлэлд бат зогсон Сатаныг ичээнэ гэв. 2005 оны 12 сарын 6-ны өдөр би суллагдаж шоронгийн там шиг амьдралаас эцэстээ чөлөөлсөн байна.

Ийм аймшигт баривчлага хавчлагыг туулснаар махан бие минь зарим нэг бэрхшээл амссан ч мэдлэг, ялган таних чадвар минь хөгжив. ХКН-ын засгийн газар бол диавол Сатаны биелэл, хүмүүсийг нүд ирмэхийн зуурт алж орхидог бүлэг алуурчид гэдгийг үнэхээр олж харснаас гадна Бурханы бүхнийг чадагч, зөвт, ариун байдал, мэргэн ухааныг ойлгож авсан бөгөөд намайг аварсан Бурханы сайн санаа зорилгыг ухаарч, Сатаны харгислалын явцад Сатаныг алхам алхмаар ялан, гэрчлэлдээ бат зогсох боломж олгосон Түүний халамж, хамгаалалтыг ойлгосон билээ. Тэр өдрөөс хойш би өөрийгөө Бурханд бүрэн даатгахыг хүсэв. Би Бурханд эртхэн авхуулахын тулд Түүнийг тууштай дагах болно.

Дараах: 2. Хэзээ ч мөхөшгүй амийн хүч

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

3. Шүүлтийн нууцыг илчлэх нь

Эньхуй, Малайз улсНамайг Эньхуй гэдэг, 46 настай. Би Малайзад амьдардаг ба Эзэнд итгээд 27 жил болж байна. 2015 оны 10 дугаар сард би ажилд...

27. Эзэнтэй дахин уулзсан нь

Жиандин, АНУБи Католик шашинтай гэр бүлд төрсөн бөгөөд бага байхаас минь эхлээд манай ээж Библи уншихыг заасан юм. Тэр үед Хятадын...

4. Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх