Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

I.Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тэгэхэд тэр, Өөрийнхөө алдрыг надад харуулаач гэж би Танаас гуйж байна гэв. Тэр... Чи Миний царайг харж чадахгүй: учир нь Намайг хараад, амьд үлдэж чадах хүн байхгүй гэжээ” (Гэтлэл 33:18-20).

“Ехова Синаи уулан дээр, уулын орой дээр залран буужээ; тэгээд Мосе очив. Ехова Мосед, Бууж очоод хүмүүст тушаа, тэд Еховаг харах гэж дайраад олноороо үхэх вий гэв” (Гэтлэл 19:20-21).

“Бүх хүмүүс тэнгэрийн дуу, аянга, бүрээн дуу, утаа багширсан уулыг харав: үүнийг харангуутаа хүмүүс айн дагжиж, холхон зогслоо. Тэгээд тэд Мосед, Та бидэнтэй яриач бид сонсъё: харин Бурхан бидэнтэй бүү яриг, эс бөгөөс бид үхнэ гэв” (Гэтлэл 20:18-19).

“Тэгтэл тэнгэрээс, Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулах болно гэсэн дуу гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод, тэнгэр дуугарлаа гэв: бусад нь, Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэлээ” (Иохан 12:28-29).

Холбогдолтой Бурханы үгс:

Бурхан хүнийг аврахдаа Сүнсний арга барил, Сүнсний ялгамж чанарыг шууд ашиглан хийдэггүй, учир нь хүн Түүний Сүнсэнд хүрч чадахгүй, харж чадахгүй, мөн ойртож ч чадахгүй. Хэрвээ Тэр Сүнсний өнцгөөс хүнийг шууд аврахаар оролдсон бол хүн Түүний авралыг хүртэж чадахгүй байх байлаа. Хэрвээ Бурхан бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг өмсөөгүй бол хүний хувьд энэ авралыг хүртэх ямар ч аргагүй байх байв. Учир нь хэн ч Еховагийн үүлэнд дөхөн очиж чадахгүйн адилаар хүн Түүнд ойртох ямар ч аргагүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, өөрөөр хэлбэл, Өөрийн болох гэж буй махбодод Өөрийн үгийг оруулснаар л Тэр Өөрийг нь дагадаг бүх хүмүүст үгийг биечлэн хүргэж чадах юм. Тэр үед л хүн өөрийн биеэр Түүний үгийг сонсож, харж, түүнчлэн Түүний үгийг олж авч, үүгээр дамжуулан хүн бүрэн аврагдаж чадна. Хэрвээ Бурхан махбод болоогүй бол мах цуснаас бүтсэн нэг ч хүн ийм агуу авралыг хүртэж чадахгүй байсан бөгөөд нэг ч хүн аврагдахгүй байх байлаа. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүн төрөлхтний дунд ажилласан бол бүх хүн цохиулж, эсвэл Бурхантай холбогдох ямар ч аргагүйн улмаас тэд Сатанд бүрэн олзлогдох байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Иймээс хэрвээ энэ ажлыг Сүнс хийх байсан бол—хэрвээ Бурхан махбод болоогүй, харин оронд нь Сүнс аянгын дуугаар дамжуулан шууд ярьж, хүн Түүнтэй харилцах ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг мэдэж чадах байсан уу? Хэрвээ ажлыг гагцхүү Сүнс хийсэн бол хүн Бурханы зан чанарыг мэдэж авах ямар ч аргагүй байх байлаа. Бурхан махбод болох үед, Үг махбодоор илрэх үед л хүмүүс Бурханы зан чанарыг нүдээрээ харж чадах бөгөөд Тэр Өөрийн бүх зан чанарыг махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанартай бодитоор харилцаж, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харилцаж чадна; зөвхөн ийм маягаар л хүн үнэхээр Түүнийг мэдэж авч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний хэрэглээний үнэ цэнэ нь махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай атал махбодын ажил нь Өөрийн харилцдаг хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна биет хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаар илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд агаад мөнх бус хүмүүсийн хувьд ухан ойлгоход хэцүү, харахад бүр ч хэцүү, иймээс тэд зүгээр л хий дэмий төсөөлж л чадна. Махбодын ажил хэвийн, бодит агаад бялаг мэргэн ухааныг шингээсэн байдаг, энэ нь хүний нүдэнд үзэгдэж харагдах баримт юм; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, элбэг арвин төсөөллөө ашиглах шаардлагагүй байдаг. Энэ бол махбод дахь Бурханы ажлын нарийн зөв байдал болон бодит үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон хүн төсөөлөхөд амаргүй зүйлсийг л хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүнийг ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэдгээр нь зөвхөн хөдөлгөл, эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний нарийн нягт удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Иймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбод дахь ажлын хүнээс шаардах үнэн зөв зорилго болон хүний олж авсан мэдлэгийн бодит үнэ цэнэ нь Сүнсний ажлын үнэн зөв байдал болон бодит үнэ цэнээс хамаагүй илүү байдаг. Ялзарсан хүн төрөлхтний хувьд оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангах бол хамгийн үнэ цэнэтэй ажил юм. Бодитой ажил, цагаа олсон удирдамж л хүний дур сонирхолд таарч тохирдог бөгөөд бодит ажил л хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан биелүүлж чаддаг; бие махбодтой болсон Бурхан л хүнийг урьдны ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс бол Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбод л хийж чаддаг. Хэрвээ Сүнс дангаараа ажилласан бол Түүний ажил үр дүнтэй байх боломжгүй байсан—энэ бол илэрхий үнэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Үнэнийг эрж хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүн бүрийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн хөдөлгөл, илчлэл, тайлбарлашгүй, төсөөлшгүй гайхалтай байдлын мэдрэмж, мөн агуу, ер бусын, бишрэм атлаа бүгдийн олж авч, хүрч чадахааргүй мэдрэмжийг л өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, тэднийг үл үзэгдэх заагаар тусгаарлагдсан мэт алсаас бие биеэ харж л чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ буруу мэдрэмжийг Сүнс хүнд өгсөн юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй юм. Махбодын ажил нь хүнд зорих бодит зорилго, тодорхой үгсийг болон Тэр бол бодит агаад хэвийн, эгэл жирийн агаад даруухан гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айдаг боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд оршиж байгаа учраас хүнд хүрч болохуйц ойрхон санагддаг бөгөөд хол юм уу ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлс бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан учраас хүмүүс ихэнхийг нь ойлгодоггүй байлаа. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, хүршгүй байсан; үүнийг хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлдэг байсан. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнцөд нэвтэрч чадахгүй байсан юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсныхоо дараа хүн чанарын өнцгөөс хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, цар хүрээг нь давсан. Бурханыг ойлгож, мэдэх, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хэмжээнд тааруулан шаардсан стандартыг чадах хэрээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд Тэр хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр нь дамжуулан, хүмүүсийн хүлээн зөвшөөрч чадах аргыг ашиглан, ойлгож чадах хэлээр нь, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар, эсвэл үгээр дамжин биелж байсан боловч энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байв: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг ашиглан хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний хэлийг хэрэглэж чадсан. Хүмүүс хүний хэлээр, хүн шиг ойлгох гэж ядаж байсан Өөрийнхөө гүн гүнзгий, бурханлаг хэлийг Тэр хүмүүст тайлбарлаж буюу “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусласан юм. Тэр мөн хүний хэл хэрэглэн хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, хүмүүстэй ойлгогдохуйцаар харилцаж чадаж байв. Тэр ч байтугай хүний хэл, мэдлэгийг хэрэглэн ярьж, ажиллаж байсан, ингэснээр хүмүүс Бурханы сайн санаа, ойр дотно байдлыг мэдэрч, ингэснээр тэд Түүний зүрх сэтгэлийг харж чаддаг байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Сүнсний хийсэн ажил далд утгатай, ойлгошгүй, хүний хувьд айдас хүрэм, ойртохын аргагүй мэт байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийж, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр арга зам болгон өөрчлөх явдал бөгөөд өөрөөр хэлбэл, Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний хувьд үүнээс илүү дээр тохиромжтой арга байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Хэрэв Бурханы Сүнс хүнтэй шууд ярьсан бол Дамаск явах замдаа Паул гэрлийн дунд газар ойчсонтой яг адилаар хүмүүс бүгд илчлэлийн үггүйгээр доош унацгааж, дуу хоолойнд захирагдах байсан билээ. Хэрвээ Бурхан ийм маягаар үргэлжлүүлэн ажилласан бол хүн үгийн шүүлтээр дамжуулан өөрийн ялзралыг хэзээ ч мэдэж авахгүй, тийнхүү аврал хүртэхгүй байх байв. Зөвхөн махбод болсноор л Тэр Өөрийн үгийг бүгдийн чихэнд биечлэн хүргэж чадна, ингэснээр чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгийн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Энэ нь л Түүний үгний хүрдэг үр дүн болохоос биш Сүнс илэрч, хүнийг айлган эрхшээлдээ оруулах явдал биш. Зөвхөн ийм бодит атлаа ер бусын ажлаар дамжуулан хүний дотор олон жил гүн нуугдсан хуучин зан чанарыг бүрэн ил болгодог, ингэснээр хүн үүнийг таньж, өөрчилж болох юм. Эдгээр нь бүгд бие махбодтой болсон Бурханы бодитой ажил бөгөөд үнэн бодитоор ярьж, шүүлт явуулснаар Тэр үгээр хүнийг шүүх үр дүнд хүрдэг. Энэ бол бие махбодтой болсон Бурханы эрх мэдэл бөгөөд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол билээ. … Махбод ч гэсэн эрх мэдэл эзэмшдэг учраас Тэр махбод болсон бөгөөд хүн төрөлхтний дунд бодитой байдлаар ажиллах чадвартай байж, хүн харж, хүрч болох юм. Ийм байдлаар ажиллах нь, бүх эрх мэдлийг эзэмшдэг Бурханы Сүнс шууд ажиллахыг бодвол илүү бодитой, үр дүн нь ч бас илэрхий байдаг. Яагаад гэвэл Түүний махбод болсон бие бодитоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махбодын гадаад бүрхүүл ямар ч эрх мэдэл агуулдаггүй бөгөөд хүн ойртож болдог байхад Түүний мөн чанар эрх мэдлийг агуулдаг, гэхдээ эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй; энэ нь Түүний бодитой ажилд нэмэр болдог. Энэ бүх бодитой ажил үр дүнд хүрч чадна. Нэг ч хүн Түүнд эрх мэдэл байгааг ухаардаггүй, Түүний халдашгүй гэдгийг хардаггүй, эсвэл Түүний уур хилэнг хардаггүй боловч Өөрийн далдлагдсан эрх мэдэл, нуугдмал уур хилэн болон ил тод хэлдэг үгээрээ дамжуулан Тэр Өөрийн үгийн зорьсон үр дүнд хүрдэг. Өөрөөр хэлбэл, Өөрийн дуу хоолойн өнгө, ярианы хатуу чанга байдал, Өөрийн үгийн бүх мэргэн ухаанаар дамжуулан хүнийг бүрэн итгүүлдэг. Ийм маягаар харваас ямар ч эрх мэдэлгүй бие махбодтой болсон Бурханы үгэнд хүн захирагддаг бөгөөд хүнийг аврах Түүний зорилго биелэгддэг. Энэ бол Тэр бие махбодтой болсны ач холбогдлын өөр нэг тал юм: илүү бодитоор ярьж, Түүний үгийн бодит байдал хүнд үр нөлөө үзүүлэх боломж олгох явдал бөгөөд ингэснээр хүн Бурханы үгийн хүч чадлыг нүдээр үзэж болох юм. Тиймээс энэ ажлыг бие махбодтой болсноор дамжуулан хийхгүй бол өчүүхэн төдий ч үр дүнд хүрэхгүй бөгөөд нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-өөс

Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Шүүгддэг нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос Сатаны сүнсийг шууд шүүдэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байв. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр учран уулзаж чадахгүй учраас ийм ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс болж үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа. Махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. … Хэрвээ энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт биш байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс бол төрөлхийн ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрвээ Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг бас Бурханы талаарх хүний үзлээр дамжуулан хийдэг ба хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүхээр дамжуулан Тэрээр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө нь Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтнийг шүүх шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Махбод дахь Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцахдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчлагаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Хүн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр л аврагдаж, амнаас нь гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрснөөр амийн хангамжийг Түүнээс хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы хийсэн ажил юм, харин Бурхан Сүнсний ялгамж чанараар хийсэн ажил биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд энэ удаа ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг. Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор хүний эсэргүүцэл нэгд нэггүй, мөн маш тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх эсэргүүцлийг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” болон “чоныг үүрнээс нь гаргах” гэж нэрлэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас

Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үедээ хүний үзлийг бүгдийг нь ил болгодог. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. … Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй. Бурхан ялзарсан хүнийг аварч Сатаны нөлөөнөөс ангижруулж чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы Сүнс шууд биелүүлж чадахгүй; харин ч үүнийг зөвхөн Бурханы Сүнсний өмсдөг махбод буюу Бурханы махбод болсон бие л хийж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр оновчтой үгс, сургамж болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн үнэн зөв хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Махбод дахь Бурхан хүмүүсийн дунд ажиллах цагт л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаа бодит баримтыг үнэхээр биелүүлдэг ба Бурханы царайг харж, Бурханы ажлыг харж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү бүрэн хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурханы ажилласан үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчин бэдрэхээ больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбод дахь ажлаа түгээх үед Түүнийг дагадаг хүмүүс Түүний махбодод хийсэн ажлыг бүх шашин, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно, мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд хүршгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүнд Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л Хүн төрөлхтний дунд ирж биечлэн ажиллах үед, тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Өмнөх:Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?

Дараах:Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй, харин оронд нь Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой байдаг вэ?

Танд таалагдаж магадгүй