Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэн

10. Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг туулж, үүнд захирагдсанаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Үг махбод болж, бидний дунд оршин (бид Түүний алдрыг, Эцэгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан), нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй. Хэрвээ та нар Намайг мэдсэн бол Миний Эцэгийг ч бас мэдсэн байх ёстой: одооноос эхлээд та нар Түүнийг мэдэж, Түүнийг харлаа” (Иохан 14:6-7).

“Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа” (Иохан 14:10).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан махбод болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлс бүрэн бурханлаг чанараас гардаг байсан учраас хүмүүс ихэнхийг нь ойлгодоггүй байлаа. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүмүүст харагдашгүй, хүршгүй байсан; үүнийг хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлдэг байсан. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнцөд нэвтэрч чадахгүй байсан юм. Гэхдээ Бурхан махбод болсныхоо дараа хүн чанарын өнцгөөс хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд сүнсний ертөнцөөс гарч, цар хүрээг нь давсан. Бурханыг ойлгож, мэдэх, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хэмжээнд тааруулан шаардсан стандартыг чадах хэрээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд Тэр хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр нь дамжуулан, хүмүүсийн хүлээн зөвшөөрч чадах аргыг ашиглан, ойлгож чадах хэлээр нь, олж авч чадах мэдлэгээр нь дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махбодод ажиллах Бурханы арга зам болон зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар, эсвэл үгээр дамжин биелж байсан боловч энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан юм. Хүн чанар дахь Бурханы ажил илүү тодорхой, жинхэнэ, зорилттой, арга барил нь хавьгүй уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ Хуулийн эрин үеийг давж гарсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

Бурхан эцсийн өдрүүдэд ажлын шинэ үе шатанд орсон. Тэрээр Өөрийн зан чанарыг бүр ч их илчлэх бөгөөд энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр биш байх болно. Түүнд шинэ ажил байгаа тул энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдана. Иймээс хэрвээ энэ ажлыг Сүнс хийх байсан бол—хэрвээ Бурхан махбод болоогүй, харин оронд нь Сүнс аянгын дуугаар дамжуулан шууд ярьж, хүн Түүнтэй харилцах ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг мэдэж чадах байсан уу? Хэрвээ ажлыг гагцхүү Сүнс хийсэн бол хүн Бурханы зан чанарыг мэдэж авах ямар ч аргагүй байх байлаа. Бурхан махбод болох үед, Үг махбодоор илрэх үед л хүмүүс Бурханы зан чанарыг нүдээрээ харж чадах бөгөөд Тэр Өөрийн бүх зан чанарыг махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанартай бодитоор харилцаж, Түүнд юу байгаа, Тэр юу болохтой харилцаж чадна; зөвхөн ийм маягаар л хүн үнэхээр Түүнийг мэдэж авч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн дуусгасан ажлын цар хүрээнээс Бурханд юу байгаа болон Тэр юу болохын өөр нэг талыг харж болно. Энэ нь Түүний бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн бөгөөд энэ нь Түүний хүн чанараас хүмүүст харагдаж, ойлгогдох боломжтой болсон. Махбод дахь Бурхан Өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулсныг хүмүүс хүний Хүүгээс харсан бөгөөд махбодоор илэрхийлэгдсэн Бурханы бурханлаг чанарыг харсан юм. Энэ хоёр төрлийн илэрхийлэл нь тун бодитой Бурханыг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд Бурханы талаар өөр ойлголт бүрэлдүүлэх боломжийг тэдэнд олгосон. Гэвч дэлхийг бүтээснээс Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх цаг хугацаанд, өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн өмнө хүмүүсийн харж, сонсож, мэдэрсэн зүйл нь зөвхөн Бурханы бурханлаг тал байсан юм. Энэ нь биет бус хүрээнд Бурханы хийсэн, хэлсэн зүйл байсан бөгөөд харж, хүрч болшгүй үнэн биеэсээ Түүний илэрхийлсэн зүйлс байлаа. Эдгээр зүйл нь хүмүүст, Бурхан маш агуу бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг байнга мэдрүүлдэг байв. Бурхан жирсхийн гарч ирээд явчихдаг гэсэн сэтгэгдлийг хүмүүст ер нь төрүүлсэн бөгөөд тэр ч бүү хэл, Түүний бодол, санаа нэг бүрийг ойлгож, ухаарахаар оролдох нь байтугай тэдгээрт хүрэх ямар ч аргагүй маш нууцлаг, баригдашгүй гэж хүмүүст санагддаг байлаа. Хүмүүсийн хувьд Бурханы бүх зүйл маш хол байсан—хүмүүс харж, хүрч чадахааргүй маш хол байв. Тэрээр дээр тэнгэрт байгаа мэт санагддаг ба огт байдаггүй мэт санагддаг байсан. Иймээс хүмүүсийн хувьд Бурханы зүрх сэтгэл, санааг, эсвэл Түүний ямар нэгэн бодлыг ойлгох нь биелшгүй, бүр бүтэхийн ч аргагүй байсан. … Эзэн Есүсийг ажиллаж байх үеэр Бурханд хүн чанарын олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь, Тэр бүжиглэж чаддаг, хуримд оролцож чаддаг, хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүнчлэн Эзэн Есүс бас бурханлаг чанарыг нь төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээжээр, энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олсон энэ үед тэд Түүнийг жирсхийн гарч ирээд явдгийг, мөн Түүнд ойртож чадахгүй гэдгээ цаашид мэдрэхээ больсон. Харин ч тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноос Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгох гэж оролдож байв. Бие махбодтой болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбодтой болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тодорхой, хүний чанартай болгосон. Бурханы төрхийн хувьд хүний Хүүгийн гадаад байдалд тодорхой хэмжээний хязгаарлалт байсан хэдий ч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүн чанар, эсвэл Түүний бурханлаг чанарын аль нь ч байсан хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махбодоор ажиллаж, махбодын өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үг болон ажилтай харьцаж, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь бас Түүний бурханлаг чанар болон даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын тухай урьдчилсан ойлголт, урьдчилсан тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-аас

Есүсийг дагах хугацаанд түүнд, Есүсийн талаарх олон санал бодол байсан бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Хэдий Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан ч Петр тийм ч их гэгээрсэн хүн байгаагүй, тиймээс тэр ийм үгийг хэлсэн: “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон Нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой.” Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй бөгөөд ямар ч гэгээрлийг хүлээн аваагүй. Түүнийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Түүний хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алиныг нь төрүүлж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангамж, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийлэл болон Түүний амьдралын талаарх бүх зүйлийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол жирийн хүмүүстэй адилгүй хэмээх гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. Хэдийгээр Түүний гадаад төрх дэндүү энгийн байсан ч Тэр, хүнийг гэсэн хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тустай байсан бөгөөд Түүнээс Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь бас байгаагүй зүйлсийг харж, сурч авсан. Хэдий Есүст асар том бие бялдар эсвэл ер бусын хүн чанар байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл биш байдал байдаг гэж тэр харсан юм. Хэдийгээр Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан ч Есүс бусад хүмүүсээс өөрөөр үйлдэж байсныг харж байсан, учир нь Тэр жирийн хүний хийдгээс хамаагүй өөр зүйлсийг хийсэн билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр байдгийг бас ухаарсан. Тэр үргэлж тогтвортой үйлддэг, хэзээ ч яардаггүй, асуудлыг хэзээ ч дэгсдүүлдэггүй эсвэл дарж хэлдэггүй бөгөөд Өөрийнхөө амьдралыг хэвийн агаад биширмээр байдлаар авч явдаг байсан. Ярихдаа Есүс ойлгомжтой агаад аятайхан, нээлттэй агаад хөгжилтэй, амарлингуй бөгөөд Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй. Есүс заримдаа үг дуу цөөнтэй байх мөртлөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Тэр заримдаа маш их баярласандаа тагтаа мэт шаламгай, цовоо болдог байсан ч заримдаа орь гунигт автан, нар салхинд борлосон ээж шиг дуугаа хураадаг байв. Заримдаа Тэр уур хилэнгээр дүүрч, дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг байдаг ба заримдаа бүр архирч буй арслан шиг байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж; бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн амьдардгаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж байсан, харин өршөөл, уучлал, хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан бэ?”-ээс

Бурханы хайр татам байдал нь Түүний ажилд илэрхийлэгддэг: Бурханы ажлыг туулсан үедээ л хүмүүс хайр татам байдлыг нь олж мэдэж, бодит туршлагаараа л Бурханы хайр татам байдлыг ойлгож чадах бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий, гэвч Түүнтэй бодитоор харилцахгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүмүүс бодитоор Түүнтэй харилцааж чадахгүй байх байсан, тэд бас Түүний ажлыг мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайранд ихээхэн худал хуурмаг болон төсөөлөл холилдох байлаа. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлахтай адил бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг нь өөрсдийн нүдээр харж, биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр өөрсдийнх нь төсөөлөл дээр үндэслэн бий болдог. Бурхан газар дээр ирэх үед хүмүүс Түүний бодит үйл хэргийг болон хайр татам байдлыг харж чаддаг бөгөөд тэд Түүний практик болон хэвийн зан чанарыг бүгдийг нь харж чадна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс хэдэн мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, энэ хайрын юу ч бодит биш бөгөөд хүмүүсийн санаагаар дүүрэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; өчүүхэн бага байлаа ч гэсэн, энэ нь жинхэнэ хэвээр байх юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийгөө мэдүүлдэг ба уг мэдлэгээр дамжуулан Бурхан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Иймээс Есүсийг гэсэн үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүнтэй хамт амьдардаг бөгөөд хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

Бие махбодтой болсон Бурханы өнөөдөр олж авахыг хүсдэг бүлэг хүмүүс бол Түүний хүсэлд тохирсон хүмүүс юм. Хүмүүс тэнгэр дэх Бурханы санаа бодолд үргэлж анхаарч, тодорхойгүй байдалд амьдарч, эсвэл бие махбодтой болсон Бурханд бэрхшээл учруулахгүйгээр зөвхөн Түүний ажлыг дуулгавартай дагах хэрэгтэй. Түүнд дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Түүний үгийг туйлын сонсож, Түүний зохицуулалтыг дуулгавартай дагадаг хүмүүс юм. Энэ хүмүүс тэнгэр дэх Бурхан яг ямар болох, эсвэл тэнгэр дэх Бурхан хүн төрөлхтөнд одоогоор ямар ажил хийж байгаа талаар огтхон ч анхаарал хандуулдаггүй, харин газар дээрх Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгдөг бөгөөд өөрсдийн бүхий л оршихуйг Түүний өмнө тавьдаг. Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хэзээ ч анхаардаггүй ба бие махбодтой болсон Бурханы хэвийн байдал болон бодит байдлын тухайд хэзээ ч төвөг уддаггүй. Бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байдаг хүмүүс Түүгээр төгс болгуулж чадна. Тэнгэр дэх Бурханд итгэдэг хүмүүс юу ч олж авахгүй. Учир нь тэнгэр дэх Бурхан биш харин газар дээрх Бурхан л хүмүүст амлалт, ерөөл хайрладаг билээ. Хүмүүс тэнгэр дэх Бурханыг үргэлж агуу хэмээн үзэж, газар дээрх Бурханыг жирийн хүн мэт үзэх ёсгүй, энэ нь шударга бус. Тэнгэр дэх Бурхан бол гайхалтай мэргэн ухаантай агуу агаад гайхамшигтай боловч энэ нь огтхон ч оршин байдаггүй. Газар дээрх Бурхан маш жирийн агаад өчүүхэн; Тэр бас маш хэвийн. Түүнд ер бусын оюун ухаан юм уу тэнгэр газрыг доргиом үйлс байдаггүй. Тэр зүгээр л маш хэвийн, бодит байдлаар ажиллаж, үгээ хэлдэг. Тэр аянгаар дамжуулан ярьдаггүй, эсвэл салхи бороог захирдаггүй ч гэсэн үнэхээр бие махбодтой болсон тэнгэр дэх Бурхан бөгөөд үнэхээр хүмүүсийн дунд амьдарч буй Бурхан юм. Хүмүүс өөрсдийн ойлгож чадах, өөрсдийнх нь төсөөлөлд таарсан нэгнийг Бурхан гэж томруулан харж, эсвэл өөрсдийн хүлээн зөвшөөрч чадахгүй, огтхон ч төсөөлж чадахгүй Нэгнийг дорд хэмээн үзэх ёсгүй. Энэ бүхэн нь хүмүүсийн тэрслүү байдал юм; энэ бүхэн нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийн эх сурвалж юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

Өмнөх:Бурхан бие махбодтой болж, шүүлтийн ажил хийх нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөдөг вэ?

Дараах:Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Холбогдох агуулга