Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой

1. Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40).

“Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно” (Матай 24:37).

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27).

“Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг; хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно”(Лук 17:24-25).

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’гэлээ” (Матай 25:6).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

"12Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахд долоон алтан дэнгийн суурийг үзэв; 13долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. 14Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; 15хөл нь зууханд шатааж байгаа өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. 16Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хүч чадалд нь нар мэт гэрэлтэж байв. (Илчлэл 1:12-16)"

Холбогдолтой Бурханы үгс:

Явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр энэ бүлэг хүмүүс та нарт хэлсэн байж таарах уу? Тэрээр үүл хөлөглөн явсан шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг, гэхдээ Бурхан Өөрөө ажлаа яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг бол Есүсийн хэлсэн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэрээр, “Эцсийн өдрүүдэд хүний Хүү ирэхэд Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, бүх хүн мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл, Сүнс л мэднэ” гэж хэлсэн юм. Хэрвээ чи мэдэх, харах чадвартай байсан бол эдгээр үг утгагүй байхгүй гэж үү? Хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй атал чи харж, мэдэх чадвартай гэж үү? Хэрвээ чи нүдээрээ харсан юм бол эдгээр үгийг дэмий хэлсэн болохгүй гэж үү? Тэгвэл тухайн үед Есүс юу гэж хэлсэн бэ? “Гэхдээ тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, харин Миний Эцэг л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч мэдэхгүй. Хүний Хүү гэдэг нь Бурханы махбод болсон биеийг, хэвийн агаад жирийн хүнийг хэлдэг. Энэ хүн Өөрөө хүртэл мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.”… Ариун Сүнсний үг тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг мулгуу хүн олон бий. Ингэж боддог хэн боловч Бурханы ажлыг мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй, Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд айлдвар хэлдэг учраас махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс

Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөлтгүйгээр Түүнийг мөрөөдөж, Түүнийг хүлээсээр байгаа. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэрт буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдын дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юу болох) хөлөглөн бууж ирсэн ба эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурхан буюу Төгс Хүчитийн нэрэн дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: “Би өөртэй минь ярьсан хоолойн зүг эргэж харахд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ бүсэлсэн Хүний Хүүгийн дүртэй Нэгэн зогсож байв. Түүний толгой болон үс нь ноос мэт, цас мэт цав цагаан; нүд нь галын дөл мэт; хөл нь зууханд шатсан юм шиг өнгөлсөн гууль адил; дуу хоолой нь их усны шуугиан мэт байлаа. Тэрээр баруун гартаа долоон од барьсан: амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан: царайг нь харвал хүч чадалд нь нар мэт гэрэлтэж байв” (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаад махбод болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлх зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүнд хүний Хүүгийн жинхэнэ царайг харах боломж олгож байна. Энэ царай нь Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл байх болно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн үзэгдэхгүй.)

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодод эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилалд хамаардаг. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч, энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Энэхүү дорой хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Өмнөх:Удиртгал

Дараах:Бие махбодтой болох гэж юу вэ? Бие махбодтой болохын мөн чанар юу вэ?