Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэн

9. Бурхан бие махбодтой болж, шүүлтийн ажил хийх нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөдөг вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Эцсийн өдрүүдэд Еховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан, толгодын дээр өргөгдөнө; бүх үндэстэн үүн рүү цутгана. Олон хүмүүс ирээд, ‘Ирцгээ, Еховагийн уул руу, Иаковын Бурханы гэр лүү явцгаая; Тэр бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний замаар алхана. Учир нь хууль Сионоос гарч, Еховагийн үг Иерусалимаас гарна’ гэж хэлнэ. Тэр үндэстнүүдийн хоорондохыг шүүж, олон хүнийг зэмлэх болно: тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана: үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй, цаашид тэд дайтахад суралцахгүй. Өө Иаковын ээ, ирцгээ, Еховагийн гэрэлд бүгдээрээ алхацгаая” (Исаиа 2:2-5).

“Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ. Үндэстнүүд уурласан ба Таны уур хилэн ирсэн, үхэгсдийг шүүх цаг, мөн Таны зарц болох эш үзүүлэгчид, ариун хүмүүс болон Таны нэрээс эмээдэг их бага хүмүүст шагнал өгөх цаг ирлээ; газар дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ” (Илчлэл 11:17-18).

Холбогдолтой Бурханы үг:

Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы ирэлт нь Нигүүлслийн эрин үед төгсгөл авчирсан. Тэр үндсэндээ Өөрийн үгийг хэлэхээр, үгээр хүнийг төгс болгохоор, үгээр хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхээр дамжуулан хүний зүрх сэтгэл доторх тодорхойгүй Бурханы орон зайг арилгахаар ирсэн юм. Есүс ирэх үедээ энэ үе шатны ажлыг хийгээгүй. Есүс ирэхдээ олон ид шид үзүүлсэн, Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулсан ба загалмайн золин аврах ажлыг хийсэн юм. Иймээс өөрийн үзэлдээ хүн, Бурхан ийм л байх ёстой гэж итгэсэн. Учир нь Есүс ирэхдээ хүний зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурханы дүр төрхийг арилгах ажлыг хийгээгүй; Тэр цовдлогдохоор, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулахаар, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээхээр ирсэн. Нэг талаар, эцсийн өдрүүд дэх бие махбодтой болсон Бурхан нь хүний үзэл дэх тодорхойгүй Бурханы эзэлж байгаа орон зайг арилгадаг, ингэснээр тодорхойгүй Бурханы дүр төрх хүний зүрх сэтгэлд байхаа больдог. Өөрийн бодит үг болон бодит ажил, бүх газар нутаг даяарх Өөрийн шилжилт хөдөлгөөн, хүмүүсийн дунд хийдэг хосгүй бодитой, хэвийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Бурханы бодит байдлыг мэдүүлж, хүний зүрх сэтгэл дэх тодорхойгүй Бурханы байр суурийг арилгадаг. Нөгөө талаар, Бурхан хүнийг бүрэн төгс болгохын тулд Өөрийн махбодын хэлсэн үгийг ашиглаж, бүх зүйлийг биелүүлдэг. Энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы биелүүлэх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Бурхан хүмүүсийн бодол, сүнсийг, түүнчлэн мянга мянган жилийн турш тэдний зүрх сэтгэлд байсан Бурханы дүр төрхийг өөрчлөх зорилгоор өнөө цагт хүмүүсийн дунд ирнэ. Энэ боломжийг ашиглан Тэр хүнийг төгс болгох болно. Өөрөөр хэлбэл хүний мэдлэгээр дамжуулан Тэр, Түүнийг мэдэж авах арга замыг болон Түүнд хандах тэдний хандлагыг өөрчлөх болно, ингээд Бурханы талаарх тэдний мэдлэг цоо шинээр эхэлж, тэгснээр тэдний зүрх сэтгэл шинэчлэгдэн, хувирах юм. Харьцалт болон сахилга бат нь арга барил, харин байлдан дагуулах болон шинэчлэх нь зорилго билээ. Тодорхойгүй Бурханы талаар хүний баримталсаар ирсэн мухар сүсгийн бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы зорилт байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь Түүний яаралтай хүсэл болсон. Бүх хүмүүс энэ талаар тунгаан бодож үзнэ гэж Би найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос

Өнөөдөр, Өөрийн үгийг хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх “Миний” орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн ухамсарт бодитой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзэл байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь хүний тодорхой бусаар, хийсвэрээр мэдэрдэг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ойлгох юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн үнэхээр итгэх юм бэ? Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр үү? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болоод бодит байдлын “Би”-гийн хооронд асар их ялгаа байдаг ба хэн ч тэдний хоорондох харьцуулалтыг хийж чадахгүй. Хэрвээ Би махбод болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй байсан бөгөөд тэр Намайг мэдэж авсан ч гэсэн тийм мэдлэг нь мөн л үзэл байхгүй гэж үү? …

… Хүн Сатанд уруу татагдаж, ялзарсан учраас, үзэл бодолд автагдсан учраас, бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзлийг илчилж, хүний бодлыг тасар татахын тулд Би махбод болсон. Үүний үр дүнд, хүн цаашид Миний өмнө өөрийгөө гайхуулж чадахгүй бөгөөд цаашид өөрийн үзлийг ашиглан Надад үйлчлэхгүй, тийнхүү хүний үзэл дэх “Би” бүрмөсөн сарнидаг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван нэгдүгээр бүлэг”-ээс

Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй, хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос

Махан биед амьдарч байгаа бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодит махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох нь шаардлагатай бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээсээ зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, салгаж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн ухаардаг. Энэ үр дүнд хүрэх нь Сүнсний шууд удирдлагаар биш, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар ч биш, харин бие махбодтой болсон Бурханы улмаас юм. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үедээ хүний үзлийг бүгдийг нь ил болгодог. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы Сүнс ч бас энэ үр дүнд хүрэх чадваргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бурхан махбодоороо ажиллах үед Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн, тэмтчин бэдрэхээ больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. … Сүнс бол хүний хувьд хүршгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх зан чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л Хүн төрөлхтний дунд ирж биечлэн ажиллах үед, тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагддаг, мөн хүн Бурханыг харж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдэж авах хамгийн тохиромжтой арга бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн зүйл нь Тэр оновчтой үгс, сургамж болон хүн төрөлхтний төлөөх Өөрийн үнэн зөв хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээж чадна, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг хүлээн зөвшөөрдөг хүмүүст илүү үнэн зөвөөр, илүү бодитоор дамжуулж чадна. Махбод дахь Бурхан хүмүүсийн дунд ажиллах цагт л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаа бодит баримтыг үнэхээр биелүүлдэг ба Бурханы царайг харж, Бурханы ажлыг харж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, Еховагийн нуруу л хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөдөг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү жинхэнэ, илүү сайхан эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод дүрэм журмын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр, бодитой агаад хэвийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг эрж хайсан ч харж чаддаггүй байсан тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг цоо шинэ эрин үе рүү бүрэн хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний оронд махбод дахь Бурханы ажилласан үр дүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бурхан энэ удаад газар дээр бие махбодтой болох хугацаандаа хүмүүсийн дунд ажлаа биечлэн хийх үед Түүний хийдэг бүх ажил нь Сатаныг ялахын тулд байдаг бөгөөд хүнийг байлдан дагуулж, та нарыг бүрэн төгс болгох замаар Тэр Сатаныг ялах болно. Та нар хангинасан гэрчлэл хийх үе ч гэсэн Сатаны ялагдлын тэмдэг байх болно. Сатаныг ялахын тулд хүн эхлээд байлдан дагуулагдаж, эцэстээ бүрмөсөн төгс болгуулдаг. Гэхдээ мөн чанартаа энэ нь Сатаны ялагдлын зэрэгцээ бүх хүн төрөлхтнийг цөхрөлийн энэ хоосон тэнгисээс аврах аврал юм. Энэхүү ажил бүхий л орчлон ертөнц даяар явагддаг уу, Хятадад явагддаг уу гэдгээс үл хамааран бүгд Сатаныг ялж, бүхий л хүн төрөлхтөнд аврал авчрахын төлөө байдаг бөгөөд ингэснээр хүн амралтын газарт орж болох юм. Бие махбодтой болсон Бурхан, Өөрөөр хэлвэл энэхүү хэвийн махбод нь яг нарийндаа Сатаныг ялахын төлөө байдаг. Бие махбодтой Бурханы ажлыг тэнгэрийн доорх, Бурханыг хайрладаг бүх хүнд аврал авчрахад ашигладаг, энэ нь бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө, цаашлаад Сатаныг ялахын төлөө байдаг. Бурханы бүх удирдлагын ажлын гол цөм нь бүх хүн төрөлхтөнд аврал авчрахын тулд Сатаныг ялахтай салшгүй холбоотой. …

… Хүнийг байлдан дагуулах эцсийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажилд ялагдах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл Сатаны гараас буцаагаад булааж авах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон хүнийг буцаан олж авах ёстой. Тиймээс, хүний хуучин зан чанарыг өөрчилж, анхдагч эрүүл ухааныг нь сэргээхээр дамжуулан Сатаныг ялах ёстой бөгөөд ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээсээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Хүн цэвэршүүлэгдсэнийхээ дараа нүгэлт уг чанаргүй байх болно, учир нь Бурхан Сатаныг ялсан байх бөгөөд дайсны хүчний түрэмгийлэл байхгүй болж, хүний махан биед халдаж чадах дайсны хүч үгүй болно гэсэн үг юм. Иймд хүн эрх чөлөөтэй, ариун болно—тэрээр мөнх байдал руу орсон байх болно. Харанхуйн дайсагнасан хүчийг хүлсэн үед л хүн тэрслүү байдал, эсэргүүцэлгүй, хаа ч явсан эрх чөлөөтэй байх болно. Сатан хүлэгдэж байж л хүн сайн байх болно; өнөөдөр Сатан газар дэлхийн хаа сайгүй төвөг учруулсаар л байгаагаас болж, мөн Бурханы удирдлагын бүхий л ажил төгсөх болоогүйгээс болж хүн сайнгүй байна. Сатан ялагдмагц хүн бүрэн чөлөөлөгдөнө; хүн Бурханыг олж авч, Сатаны нөлөөнөөс гарах үедээ зөвт байдлын Нарыг харах болно. Хэвийн хүнд тохирох амьдрал сэргэнэ; сайн мууг ялган таних чадвар, хэрхэн хооллож, хувцаслах тухай ойлголт болон хэвийн амьдрах чадвар гэх мэт хэвийн хүний эзэмших ёстой бүхэн сэргэнэ. Ева могойд уруу татагдаагүй байсан ч гэсэн, хүн анх бүтээгдсэнийхээ дараа ийм хэвийн амьдралтай байх ёстой байсан. Хүн газар дээр хооллож, хувцаслаж, хэвийн хүний амьдралаар амьдрах ёстой байсан юм. Гэвч хүн доройтолд орсны дараа энэ амьдрал бүтэшгүй мөрөөдөл болсон бөгөөд өнөөдөр ч гэсэн хүн ийм зүйлийг төсөөлж зүрхэлдэггүй. Үнэндээ, хүний хүсэн хүлээдэг энэхүү сайхан амьдрал нь зайлшгүй хэрэгцээтэй юм: Хэрвээ хүнд ийм хүрэх газар байгаагүй бол газар дээрх доройтсон амьдрал нь хэзээ ч зогсохгүй байсан ба хэрвээ тийм сайхан амьдрал байгаагүй бол Сатаны хувь заяанд, эсвэл газар дээр Сатан ноёрхдог эрин үед эцэс төгсгөл гэж байхгүй байх байсан. Харанхуйн хүч хүршгүй ертөнцөд хүн очих ёстой бөгөөд тэгэх үед Сатан ялагдсаныг энэ нь батлах болно. Ийм маягаар Сатаны хөндлөнгийн оролцоо гэж үгүй болмогц Бурхан Өөрөө хүн төрөлхтнийг удирдах болно, Тэр хүний бүхий л амьдралыг захирч, удирдана; үүнийг л Сатаны ялагдал хэмээн тооцно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Миний үг биелэгдэхэд газар дээр хаанчлал аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн ордог, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард энгийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс баргар, золгүй хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно. Би дэлхий даяар явж, Өөрийн сэнтий дээр тааламжтай суун, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнх нь хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо больно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорьдугаар бүлэг”-ээс

Хүмүүс бүгд бүрэн дүүрэн болгуулж, газар дэлхийн бүх үндэстэн Христийн хаанчлал болох үед тэр нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо үе бол тэрхүү үе шат руу урагшлах алхаа бөгөөд тэрхүү өдөр лүү довтолж байна. Энэ бол Бурханы төлөвлөгөө—ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэсэн хэдий ч Бурхан хэлсэн бүхнээ аль хэдийн биелүүлсэн. Тиймээс газар дэлхийн үндэстнүүд нь, далайн түрлэг ойртохын хэрээр чичрэн доргиж байгаа элсэн дээрх цайз юм гэдэг нь тодорхой: Эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор унах болно. Бурханы төлөвлөгөөг гарцаагүй амжилттай гүйцэтгэхийн тулд тэнгэрийн тэнгэрэлчүүд газар дээр буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийж байгаа. Бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай дайн хийхийн тулд тулааны талбарт байрлаж байгаа. Бие махбодтой болсон Бурхан хаана илрэн гарна, тэр газарт байгаа дайсан устгагддаг. Хятад бол хамгийн эхлээд бут цохиулж, Бурханы гарт сүйрэх газар юм. Бурхан Хятадад ямар ч өршөөл үзүүлэхгүй. Агуу улаан лууны эрчимтэй сүйрлийн нотолгоог ардуудын тасралтгүй төлөвшлөөс харж болно. Үүнийг мэдээж хэн ч харж чадна. Ардуудын төлөвшил нь дайсан сөнөсний тэмдэг юм. Энэ нь, “тулалдах” гэж юуг хэлсэн талаарх бага зэргийн тайлбар юм.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Аравдугаар бүлэг”-ээс

Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй хишгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Бүх орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйлсээс болж байлдан дагуулагдана, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэх болно. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон улс оронд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс

Өмнөх:Христ бол үнэн, зам, амь гэдгийг хүн хэрхэн ойлгох ёстой вэ?

Дараах:Яагаад хүн бие махбодтой болсон Бурханы ажлыг туулж, үүнд захирагдсанаар л Бурханыг мэдэж чаддаг юм бэ?

Холбогдох агуулга