Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэн

4. Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй вэ; яагаад Тэр Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ. … Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:22-27).

Холбогдолтой Бурханы үг:

Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, мэдээж үүнийг Бурхан Өөрөө хийх ёстой; хүн Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүн төрөлхтнийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийх гэж Бурхан мөн л бие махбодтой болсон дүрээр илэрдэг нь дамжиггүй юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглах ба бүх үнэнийг тэдэнд мэдэгдэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Би өнөөдөр чамайг шүүж байгаа нь чиний бузраас болж байгаа юм; чамайг өнөөдөр гэсгээж байгаа нь чиний завхрал болон тэрслүү байдлаас болж байгаа юм. Энэ нь та нарын дунд сүр жавхлангаа харуулж, эсвэл та нарыг зориуд дээрэлхэхийн төлөө байдаг биш, харин бузар газарт амьдардаг та нар маш их бузар заваанаар бохирдсон байдгаас болдог. Та нар ёс жудаг, хүн чанараа үнэхээр алдсан бөгөөд хамгийн балиар газарт амьдардаг гахайнаас өөрцгүй. Өөрсдөдөө байгаа эдгээр зүйлээс болж та нар шүүгддэг бөгөөд Түүний уур хилэн та нар дээр ирдэг. Эдгээр шүүлтийн улмаас та нар Бурхан бол зөвт Бурхан, Бурхан бол ариун Бурхан гэдгийг харах чадвартай болсон. Өөрийн ариун байдал болон зөвт байдлын улмаас Тэр та нарыг шүүж, Өөрийн уур хилэнг та нар дээр буулгасан. Хүний тэрслүү байдлыг харах үедээ Тэр Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг бөгөөд хүний бузар завааныг харах үедээ Өөрийн ариун байдлыг илчилдэг учраас Тэр бол ариун агаад сэвгүй Бурхан Өөрөө боловч мөн бузар газарт төрсөн гэдгийг харуулахад энэ нь хангалттай юм. Хэрвээ Тэр хүнтэй хамт нүгэл үйлддэг хүн байсан бол хэрвээ Түүнд ариун байдлын ямар нэгэн элемент, эсвэл зөвт зан чанар байгаагүй бол хүний шударга бус байдлыг шүүх юм уу хүний шүүгч байхад тохирохгүй байх байсан. Хэрвээ хүн хүнийг шүүх байсан бол энэ нь өөрөө өөрийнхөө хацрыг алгадахтай адил байхгүй гэж үү? Яаж тэдэнтэй яг адилхан бузар хэн нэгэн өөртэйгээ адилхан хүмүүсийг шүүх эрхтэй байж болох юм бэ? Бүх бузар хүн төрөлхтнийг шүүж чадах цорын ганц Нэгэн бол ариун Бурхан Өөрөө бөгөөд хүн хэрхэн хүний нүглийг шүүж чадах юм бэ? Хүн хэрхэн хүний нүглийг харах чадвартай байх юм бэ, мөн тэд яаж хүнийг яллахад тохирох юм бэ? Хэрвээ Бурханд хүний нүглийг шүүх эрх байхгүй бол Тэр хэрхэн зөвт Бурхан Өөрөө байж чадах юм бэ? Хүмүүсийн завхарсан зан чанар илчлэгдэх үед Тэр тэднийг шүүхийн тулд үгээ хэлдэг бөгөөд зөвхөн тэр үед л хүмүүс Тэр бол ариун юм гэдгийг харж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгдөг вэ”-ээс

Махан биед амьдарч байгаа бүх хүний хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон бие л хүрч чадах ба хоёуланг нь хэвийн, бодит махбодоор л биелүүлж чадна. Ийм учраас бие махбодтой болох нь шаардлагатай бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын бурхдын дүр төрхийг зүрх сэтгэлээсээ зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрвээ хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй бурхдын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй бурхдын дүр төрхийг дан ганц үгээр ил болгож, салгаж, бүрэн зайлуулж чадахгүй. Хэрвээ ингэвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй хэвээр байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы жинхэнэ дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л зохих үр дүнд хүрч чадна. Өнгөрсөн хугацаанд эрж хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг хүн ухаардаг. Энэ үр дүнд хүрэх нь Сүнсний шууд удирдлагаар биш, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар ч биш, харин бие махбодтой болсон Бурханы улмаас юм. Бие махбодтой болсон Бурханы хэвийн ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын Бурханы эсрэг байдаг учраас бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үедээ хүний үзлийг бүгдийг нь ил болгодог. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулснаар л хүний анхдагч үзлийг илчлэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзэл илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл, бодит байдалтай зэрэгцүүлэн тавихгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үг ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас биш, Түүний өмнөөс өөр хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод хэвийн байдлыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийнхөө дүр болон оршихуйг бүрэн харуулах л юм бол хүн Бурханыг илүү бодитоор мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч махан биетэй хүн хүрч чадахгүй. … Тиймээс ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй, бие махбодтой болсон Бурханы шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд өөрсдийг нь хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд бие махбодтой болсон Бурханы илүү их нигүүлсэл, илүү агуу золин аврал хэрэгтэй. Зөвхөн махбод дахь Бурхан л хүний дотнын нэгэн, хүний хоньчин, байнгын туслагч байж чадах бөгөөд энэ бүхэн нь өнөөдөр болоод өнгөрсөн үед бие махбодтой болсны хэрэгцээ шаардлага билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Сатан хүний махан биеийг ялзруулсан учраас, мөн Бурханы аврахаар зорьдог нэгэн нь хүн учраас Бурхан Сатантай тулалдаж, хүнийг биечлэн хариулахын тулд махбодтой болох ёстой болсон. Энэ нь л Түүний ажилд ашиг тустай юм. Сатаныг ялах, хүнийг илүү сайн аврахын тулд Бурханы хоёр удаа махбод болсон бие оршин байдаг. Учир нь, Бурханы Сүнс байна уу, Бурханы махбод болсон бие байна уу хамаагүй Сатантай тулалддаг нэгэн нь Бурхан л байж чадна. Товчхондоо гэвэл, Сатантай тулалддаг нэгэн нь тэнгэрэлч байж болохгүй, Сатаны ялзруулсан хүн байж бүр ч болохгүй. Тэнгэрэлчүүд үүнийг хийх хүч чадалгүй бол хүн бүр ч хүчин мөхөс. Иймээс, хэрвээ Бурхан хүний амийн төлөө ажиллахаар, мөн хүнийг боловсруулахаар биечлэн газар дээр ирэхийг хүсвэл биечлэн махбод болох ёстой, өөрөөр хэлбэл, махбодыг өмсөж, төрөлхийн ялгамж чанар, хийх ёстой ажлынхаа хамтаар хүмүүсийн дунд ирж, хүнийг биечлэн аврах ёстой. Ингэлгүй, энэ ажлыг Бурханы Сүнс юм уу хүн хийсэн бол энэ тулаан нь үүрд үр дүнд хүрч чадахгүй, хэзээ ч төгсөхгүй байсан билээ. Сатаны эсрэг дайнд биечлэн явахын тулд Бурхан махбод болсон үед л хүн аврагдах боломжтой болно. Үүнээс гадна, тэр үед л Сатан шившиглэгдэж, ашиглах ямар ч боломж бололцоогүй, хэрэгжүүлэх ямар ч арга мэхгүй үлдэх болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг Бурханы Сүнс биелүүлэх аргагүй, махан биетэй аливаа хүн Бурханы өмнөөс хийж бүр ч чаддаггүй, учир нь Түүний хийдэг ажил нь хүний амийн төлөө бөгөөд хүний ялзарсан зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг билээ. Хүн энэ тулаанд оролцсон бол зөвхөн хөөрхийлөлтэйгөөр сандран зугтаж, хүний ялзармал зан чанарыг ер өөрчлөх чадваргүй байх байсан юм. Тэр хүнийг загалмайнаас аварч, бүх тэрслүү хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадалгүй, харин зарчмын дагуу жаахан хуучин ажил л хийж, эсвэл Сатаныг ялахтай хамаагүй ажил л хийж чадах байсан. Тэгвэл хийж яах юм бэ? Сатаныг ялах нь байтугай хүн төрөлхтнийг ч олж авч чадахгүй ажлын ач холбогдол нь юу юм бэ? Иймээс Сатантай Бурхан Өөрөө л тулалдаж чадах ба хүн үүнийг ердөө хийх чадваргүй юм. Хүний үүрэг бол дуулгавартай байж дагах явдал, учир нь хүн шинэ эринийг нээх ажлыг хийх чадваргүй, цаашлаад Сатантай тулалдах ажлыг ч явуулж чадахгүй. Хүн Бурханы Өөрийн удирдлага дор Бүтээгчийн сэтгэлийг хангалуун байлгаж л чадах ба үүгээр дамжуулан Сатан ялагддаг; энэ бол хүний хийж чадах цорын ганц зүйл юм. Иймээс шинэ тулаан эхлэх бүрд, өөрөөр хэлбэл, шинэ эрин үеийн ажил эхлэх бүрд энэ ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийж, үүгээр дамжуулан бүхий л эрин үеийг удирдаж, бүх хүн төрөлхтөнд илүү шинэ замыг нээдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Эхний үе шат буюу дэлхий ертөнцийн бүтээлийг Бурхан Өөрөө биечлэн хийсэн бөгөөд хэрвээ тэгээгүй бол хэн ч хүн төрөлхтнийг бүтээж чадахгүй байх байлаа; хоёр дахь үе шат нь бүх хүн төрөлхтнийг золин аврах явдал байсан ба үүнийг ч бас бие махбодтой болсон Бурхан Өөрөө биечлэн хийсэн; Бурхан махбод болоогүй бол өөр хэн ч үүнийг хийх эрхгүй байх байв. Гурав дахь үе шат бол харваас илэрхий юм: Бурханы бүх ажлын төгсгөлийг Бурхан Өөрөө хийх бүр ч их хэрэгцээ бий. Бүх хүн төрөлхтнийг золин аврах, байлдан дагуулах, олж авах, төгс болгох ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө биечлэн хийдэг. Хэрвээ Тэр энэ ажлыг биечлэн хийгээгүй бол Түүний ялгамж чанарыг хүн төлөөлж чадахгүй, ажлыг нь хүн хийж чадахгүй байх байв. Сатаныг ялах, хүн төрөлхтнийг олж авах, хүнд газар дээр хэвийн амьдрал өгөхийн тулд Тэр хүмүүсийг биечлэн удирдаж, хүмүүсийн дунд биечлэн ажилладаг; бүхий л удирдлагын төлөвлөгөөнийхөө төлөө, бүх ажлынхаа төлөө энэ ажлыг Тэр биечлэн хийх ёстой. Бурхан өөрт нь үзэгдэж, өөрийг нь баярлуулах гэж ирсэн гэдэгт л хүн итгэвэл тэрхүү итгэл нь ямар ч үнэ цэн, ач холбогдолгүй юм. Хүний мэдлэг хэтэрхий өнгөц! Бурхан энэ ажлыг Өөрөө хэрэгжүүлснээр л бүрэн дүүрэн, нэгд нэггүй хийж чаддаг. Хүн үүнийг Бурханы өмнөөс хийх чадваргүй. Түүнд Бурханы ялгамж чанар, эсвэл мөн чанар байхгүй учир Түүний ажлыг хийх чадваргүй, хийлээ ч гэсэн ямар ч үр дүнгүй байх байсан. Бурхан эхний удаад махбод болсон нь золин авралын төлөө, бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын төлөө, мөн хүнийг цэвэрлүүлж, нүглээ уучлуулах чадвартай болгохын тулд байсан. Байлдан дагуулах ажлыг ч бас Бурхан хүмүүсийн дунд биечлэн хийдэг. Хэрвээ энэ үе шатанд Бурхан зүгээр л зөгнөл хэлэх байсан бол Түүний оронд эш үзүүлэгч юм уу авьяас билигтэй хүнийг олж болох байв; хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол хүн Бурханыг орлож чадна. Харин хүн Бурханы Өөрийн ажлыг биечлэн хийж, хүний амийг боловсруулах байсан бол энэ ажлыг хийнэ гэдэг хүний хувьд боломжгүй байх байсан юм. Үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой: Бурхан энэ ажлыг хийхийн тулд махбод болох ёстой. Үгийн эрин үед хэрвээ зөгнөл л хэлэх байсан бол, эш үзүүлэгч Исаиа ч юм уу Елиа энэ ажлыг хийж чадах байсан, үүнийг Бурхан Өөрөө биечлэн хийх хэрэггүй байх байлаа. Энэ үе шатанд хийдэг ажил нь ердөө л зөгнөл хэлэх явдал биш учраас, мөн хүнийг байлдан дагуулж, Сатаныг ялахад үгийн ажлыг хэрэглэх нь илүү чухал учраас энэхүү ажлыг хүн хийж чадахгүй, Бурхан Өөрөө биечлэн хийх ёстой. Ехова Хуулийн эрин үед Бурханы ажлын нэг хэсгийг хийгээд, дараа нь эш үзүүлэгчдээр дамжуулан зарим нэг үг хэлж, зарим ажлыг хийсэн. Хүн Еховагийн ажлыг орлож чадах байсан учраас, мөн зөнчид Түүний өмнөөс аливаа зүйлийг зөгнөж, зарим нэг зүүдийг тайлж чадах байсан учраас тэр юм. Эхлээд хийсэн ажил нь хүний зан чанарыг шууд өөрчлөх ажил байгаагүй ба хүний нүгэлтэй хамааралгүй байсан, хүн зөвхөн хуулийг мөрдөх шаардлагатай байсан юм. Иймээс Ехова махбод болж, Өөрийгөө хүнд илчлээгүй; үүний оронд Тэр Мосе болон бусад хүнтэй шууд ярьж, Өөрийнхөө өмнөөс тэднийг яриулж, ажиллуулан, хүн төрөлхтний дунд шууд ажиллахад тэднийг хүргэсэн. Бурханы ажлын эхний үе шат нь хүнийг удирдах явдал байлаа. Энэ нь Сатантай хийх тулааны эхлэл байсан боловч энэхүү тулаан хараахан албан ёсоор эхлээгүй байв. Сатантай хийх албан ёсны тулаан нь Бурханыг анх удаа бие махбодтой болоход эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр ирсэн. Энэхүү дайны эхний тохиолдол нь бие махбодтой болсон Бурхан загалмайд цовдлогдох үе юм. Бие махбодтой болсон Бурханы цовдлол нь Сатаныг ялсан ба энэ нь дайны эхний амжилттай үе шат байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний амийн төлөө шууд ажиллаж эхлэх үе нь хүнийг буцаан олж авах ажлын албан ёсны эхлэл бөгөөд энэ нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх ажил учраас Сатантай тулаан хийх ажил юм. Эхэндээ Еховагийн хийсэн ажлын үе шат нь газар дээрх хүний амьдралыг удирдах төдий байсан. Энэ нь Бурханы ажлын эхлэл байсан бөгөөд ямар ч тулаан, томоохон ажлыг хараахан агуулаагүй боловч айсуй тулааны суурийг тавихын төлөө байсан юм. Дараа нь Нигүүлслийн эрин үе дэх ажлын хоёр дахь үе шат нь хүний хуучин зан чанарыг өөрчлөх явдлыг хамарсан, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө хүний амийг боловсруулсан. Бурхан үүнийг биечлэн хийх ёстой байлаа: Бурхан биечлэн махбод болох шаардлагатай болсон, хэрвээ Тэр махбод болоогүй бол ажлын энэ үе шатанд Түүнийг хэн ч орлож чадахгүй байсан, учир нь энэ нь Сатантай шууд тулалдах ажлыг төлөөлж байсан юм. Хэрвээ хүн энэ ажлыг Бурханы оронд хийсэн бол, Сатаны өмнө зогсох үед нь Сатан бууж өгөхгүй бөгөөд түүнийг ялна гэдэг боломжгүй байх байв. Бурхан бие махбодтой болсноор дамжуулан түүнийг ялах ёстой, учир нь бие махбодтой болсон Бурханы мөн чанар нь бурханлаг хэвээр байдаг, мөн Түүний өмсдөг махбод хүний амийг эзэмшдэг бөгөөд энэ нь Бүтээгчийн илрэлт билээ; юу ч болсон бай Түүний ялгамж чанар болон мөн чанар өөрчлөгдөхгүй. Иймээс Сатаныг бүрэн буулгаж авахын тулд Тэр махбод өмсөж, ажил хийсэн. Эцсийн өдрүүдийн ажлын үе шатанд хэрвээ хүн энэ ажлыг хийж, шууд үг хэлсэн бол үгээ хэлж чадахгүй, зөгнөл хэлсэн бол хүнийг байлдан дагуулж чадахгүй байх байлаа. Бурхан махбод болсноор Сатаныг ялж, бүрэн буулгаж авдаг. Тэрээр Сатаныг бүрмөсөн ялж, хүнийг бүрэн байлдан дагуулж, хүнийг бүрэн олж авахад ажлын энэ үе шат дуусаж, амжилтад хүрнэ. Бурханы өөрийн удирдлагыг хэн ч орлож чадахгүй. Ялангуяа эрин үеийг чиглүүлж, шинэ ажлыг эхлүүлэх ажлыг Бурхан Өөрөө биечлэн хийх нь бүр ч хэрэгтэй. Хүнд илчлэл өгч, зөгнөлөөр хангахыг хүн хийж болно, харин Бурханы хийх ёстой ажил буюу Бурхан Сатан хоёрын тулааны ажлыг хүнээр хийлгэхгүй. Сатантай хийх тулаан гэж байгаагүй ажлын эхний үе шатанд Ехова эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг ашиглан Израилийн ард түмнийг биечлэн удирдсан. Үүний дараа ажлын хоёр дахь үе шат нь Сатантай хийх тулаан байсан ба Бурхан Өөрөө энэ ажлыг хийхийн тулд биечлэн махбод болж, махбодод ирсэн. Сатантай хийх тулаантай хамаатай аливаа зүйл нь бие махбодтой болсон Бурхантай ч бас хамаатай байдаг нь энэ тулааныг хүнээр хийлгэж болохгүй гэсэн үг юм. Хэрвээ хүн тулалдсан бол Сатаныг ялах чадваргүй байх байв. Хүн Сатаны эзэмшил дор байсаар байх зуураа яаж түүний эсрэг тэмцэх хүчтэй байх юм бэ? Хүн дунд нь байдаг: Хэрвээ Сатан руу хазайвал чи Сатанд хамаарна, харин Бурханыг хангалуун байлгавал Бурханд хамаарна. Энэ тулааны ажилд хүн Бурханыг орлосон бол чадах байсан уу? Хэрвээ тэгсэн бол хүн аль хэдийн мөхөх байсан биш үү? Аль хэдийн газар дор орчихсон байх биш үү? Иймээс хүн Бурханы ажилд Түүнийг орлох чадваргүй, өөрөөр хэлбэл, хүнд Бурханы мөн чанар байдаггүй бөгөөд хэрвээ Сатантай тулалдсан бол ялах чадваргүй байх байсан. Хүн зарим нэг ажлыг л хийж чадна; тэр зарим хүнийг өөртөө татаж чаддаг боловч Бурханы Өөрийн ажилд Бурханыг орлож чадахгүй. Хүн яаж Сатантай тулалдаж чадах юм бэ? Тулалдаж эхлэхээс чинь өмнө Сатан чамайг олзлон авах байсан. Бурхан Өөрөө Сатантай тулалдаж, тэгээд энэ үндсэн дээр хүн Бурханыг дагаж, Түүнд дуулгавартай байсан цагт л Бурханаар авхуулж, Сатаны хүлээсээс мултарч чадна. Мэргэн ухаан болон чадвараараа хүний хүрч чадах зүйл хэтэрхий хязгаарлагдмал; тэрээр хүнийг бүрэн төгс болгож, удирдаж, цаашлаад Сатаныг ялж чадахгүй. Хүний оюун билиг, мэргэн ухаан нь Сатаны явуулгыг ялан дийлэх чадваргүй байдаг, иймээс хүн яаж түүнтэй тулалдаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Өмнөх:Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Холбогдох агуулга