Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэн

5. Бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Би үнэндээ гэмшлийн чинь төлөө та нарт усаар баптисм хүртээдэг. Гэхдээ миний араас ирэх Нэгэн бол надаас илүү хүчтэй бөгөөд Түүний гутлыг ч барих үнэ хүндгүй: Тэр та нарт Ариун Сүнсээр болон галаар баптисм хүртээнэ” (Матай 3:11).

Холбогдолтой Бурханы үг:

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх байдаг; энэ мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг Тэр яавч хийж чадахгүй, мөн Өөрийнх нь хүслийн эсрэг чиглэдэг үгийг Тэр хэзээ ч хэлэхгүй юм. …

… Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхны, мөн бүх хайрын илэрхийлэл юм. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй байх юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээрээ бэлэн байж, өөр ямар ч сонголт хийдэггүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байхгүй; шударга бус зангийн ямар ч элемент байхгүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүн Сатанд хорлуулж, нөлөөнд нь автсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр Бурханы л шинж чанартай ба Сатаны ямар ч шинж чанаргүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна. Бурханы Сүнс ариун тул Түүний бие махбод Сатанд уруу татагдахгүй; Түүний бие махбод хүний бие махбодоос мөн чанарын хувьд өөр. Сатанаар ялзруулагдсан нь Бурхан биш хүн; Сатан Бурханы бие махбодыг ялзруулж чадахгүй. Тиймээс хүн болон Христ ижил газар амьдран суудаг боловч зөвхөн хүн л Сатанд эзэмдүүлж, ашиглуулж, бас урхидуулдаг. Үүнээс ялгаатай нь Христ Сатанд уруу татагдахаас үүрд мөнх хамгаалагдсан ба учир нь Сатан хамгийн дээд газарт хүрч, Бурханд дөхөж хэзээ ч чадахгүй. Өнөөдөр та нар, Надаас урвасан нь гагцхүү Сатанаар ялзруулсан хүн төрөлхтөн бөгөөд энэ асуудал ямагт Христэд хамаагүй зүйл болохыг бүгдээрээ ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-оос

Бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүс мөн чанартаа өөр. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханаар ашиглагддаг хүмүүс чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд Бурханы Сүнс шинэ эринийг эхлүүлж, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд биечлэн үг хэлдэг. Түүнийг ярьж дуусах үед энэ нь, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг илтгэдэг. Үүний дараагаар хүмүүс амийн туршлага руу орохын тулд бүгд Бурханаар ашиглагддаг хүмүүсийн удирдлагыг дагадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас

Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилддоггүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлж биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ ажил нь хүний хүсэл биш, харин Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байдаг. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг мэддэг. Тэдэнд хэвийн хүний үзэл байдаг бөгөөд жирийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байдаг. Тэдний олонх нь ер бусын авьяастай, төрөлхийн ухаантай. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас өгсөн бэлэг болох авьяас чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний давуу талыг Бурханд үйлчлэхэд ашиглан, авьяас чадварыг нь ажиллуулдаг. Гэсэн хэдий ч Бурханы мөн чанар нь үзэл, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл хүртэл дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго эсвэл хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс шууд үг хэлдэг буюу бурханлаг чанар шууд ажил хийдэг тул хүний санаа зорилгын өчүүхэн жаахан хэсэгтэй ч холилдоггүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол эсвэл үзэл байдаггүй бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар ажиллаж байсан бол (өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө ажиллаж байсан бол) Бурханы ажлыг газар дээр гүйцэтгэх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Бурхан газар дээр ирэх үед, бурханлаг чанараар хийдэг ажлынхаа хамтаар хүн чанар дотор ажиллахдаа ашиглах цөөн тооны хүн Түүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, Өөрийн бурханлаг ажлыг хадгалахын тулд Тэр хүний ажлыг ашигладаг. Эс бөгөөс хүний хувьд бурханлаг ажилтай шууд холбогдох ямар ч арга байхгүй байх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас

Бурханы Өөрийн ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил ч Ариун Сүнсний ажлаас өөр юу ч биш юм. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй холилдсон байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай, шууд илэрхийлэл ч биш. … Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үедээ тэдний бүхий л авьяас билиг, анхдагч хэв чанарыг юу ч үлдээлгүйгээр дайчилдаг. Тэдний бодит хэв чанар бүхэлдээ тухайн ажилд үйлчлэхэд зарцуулагддаг. Ажлын үр дүнд хүрэхийн тулд Тэрээр хүмүүсийн бүхий л нөөц боломжийг шавхаж ажилладаг гэж хэлж болно. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлэхийн төлөө бөгөөд энэ нь хүний оюун санаа, бодолтой холилдоогүй, хүний авьяас чадвар, туршлага, төрөлхийн нөхцөл байдлаар хүрэхийн аргагүй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Миний яриа Миний оршихуйг төлөөлдөг боловч Миний хэлдэг зүйлд хүн хүрэхийн аргагүй. Миний хэлдэг зүйл нь хүний мэдэрч туулдаг зүйл биш, мөн хүний харж, хүрч чадах зүйл биш, харин энэ нь Би юу болох юм. Зарим хүн Миний нөхөрлөдөг зүйлсийг үзэж туулсан зүйлс маань гэж л ойлгодог, гэхдээ энэ нь Ариун Сүнсний шууд илэрхийлэл гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Мэдээж Миний хэлдэг зүйлс Миний туулсан зүйл мөн. Би удирдлагын ажлыг зургаан мянга гаруй жил хийсэн шүү дээ. Би хүн төрөлхтөн бүтээгдсэн тэр цаг үеэс эхлэн одоог хүртэлх бүхнийг туулсан; тэгсэн хэрнээ Би яаж үүний талаар ярьж чадахгүй байх юм бэ? Хүний уг чанарын тухайд гэвэл Би үүнийг тодорхой харсан, үүнийг ажигласнаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн; тийм байхад Би яаж тодорхой ярьж чадахгүй байх юм бэ? Хүний мөн чанарыг тодорхой харсан учир хүнийг гэсгээж, шүүх ажлыг явуулахад Би тохирно, учир нь бүх хүн Надаас үүссэн боловч Сатанаар завхруулагдсан. Мэдээж Би бас Өөрийн хийсэн ажлыг үнэлж дүгнэхэд тохирно. Хэдийгээр энэ ажил Миний махбодоор хийгдээгүй ч, энэ нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд энэ бол Надад юу байгаа, Би хэн болох юм. Тиймээс Би үүнийг илэрхийлж, мөн хийх учиртай ажлаа хийх эрхтэй. Хүний ярьдаг зүйл бол тэдний мэдэрч туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун санааных нь хүрч чадах хязгаар бөгөөд тэдний мэдрэхүйн мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй хэдий ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болоод Түүний хийсэн ажлыг харах боломжийг олгодог. Хүний ажил нь хүмүүст юунд орох ёстой, юуг ойлгох хэрэгтэйг илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил бол хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил бол шинэ замыг нээж, хүн төрөлхтөнд шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг ил болгож, Бурханы зан чанарыг мэдэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Бурханы ажил бол бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Бурханы ашигладаг хүн бол бие махбодтой болсон Бурхан биш, бие махбодтой болсон Бурхан бол Бурханы ашигладаг хүн биш; энд мөн чанарын ялгаа бий. … Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг замчилж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед өмнөх чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг төдий. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг гэж авч үзэх юм бол тэр нь хүний буруу.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Өмнөх:Эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан яагаад хүнийг ашигладаггүй вэ; яагаад Тэр Өөрөө бие махбодтой болж, үүнийг хийх ёстой вэ?

Дараах:Завхарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?

Холбогдох агуулга