Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

I. Бие махбодтой болсон Бурхантай холбоотой үнэн

8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хүн хэрхэн ойлгох ёстой вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа. Тэрээр анх Бурхантай хамт байсан юм” (Иохан 1:1-2).

“Үг махбод болж, бидний дунд оршин, нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм. Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6).

“Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь юм” (Иохан 6:63).

Холбогдолтой Бурханы үг:

Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэнийг Христ дамжуулдаг. Энэ нь Христээс, өөрөөр хэлбэл, Бурханаас Өөрөөс нь ирдэг ба хүн хүршгүй билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

“Эхлээд Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Энэ удаад, Бурхан ажлаа сүнслэг бус, харин маш эгэл биеэр хийхээр ирсэн. Энэ нь хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы бие байгаад зогсохгүй, мөн Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл махбод билээ. Чи бусдаас ялгарах юуг ч Түүнээс олж харж чадахгүй боловч урьд нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс хүлээн авч чадна. Энэхүү өчүүхэн махбод бол эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг үүрдэг бөгөөд Бурханы үнэний бүх үгийн биелэл, бас хүний мэдэж авах Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Чи тэнгэр дэх Бурханыг харъя гэж асар их хүссэн биш үү? Тэнгэр дэх Бурханыг ойлгоё гэж асар их хүссэн биш үү? Хүн төрөлхтний хүрэх газрыг харъя гэж асар их хүсээгүй юу? Тэр чамд ямар ч хүний хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлж, тэр бүү хэл чиний ойлгодоггүй үнэнийг ч хэлэх болно. Тэр бол хаанчлалд хүрэх чиний үүд хаалга, шинэ эрин үе рүү чамайг хөтлөгч билээ. Ийм эгэл махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгогдошгүй байж болох ч, Тэр бол хүний итгэдэг шиг энгийн нэг махбод биш гэдгийг Түүний хийдэг бүх ажлын зорилго чамд хангалттай харуулна. Учир нь эцсийн өдрүүдийн Бурханы хүслийг болон Бурханы хүн төрөлхтөнд үзүүлдэг халамжийг Тэр төлөөлдөг билээ. Хэдийгээр чи Түүний тэнгэр газрыг донсолгох мэт хэлдэг үгийг нь сонсож чадахгүй, Түүний дүрэлзэх галын дөл мэт нүдийг харж чадахгүй байсан ч, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг мэдэрч чадахгүй байсан ч гэсэн Түүний үгнээс чи Бурханы уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэл үзүүлдгийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг харж, цаашлаад бүх хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал, халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь, тэнгэр дэх Бурхан газар дээр хүмүүсийн дунд амьдардгийг харах боломжийг хүнд олгож, хүнийг Бурханыг мэдэж, дуулгавартай дагаж, хүндэлж, хайрлах боломжтой болгоход оршино. Ийм учраас Тэр хоёр дахь удаагаа махбодод эргэн ирсэн. …

… Өнөөдөр та нарт байгаа бүхэн энэхүү махбодоос үүдэлтэй. Бурхан махбодод амьдардаг учраас та нар амьдрах боломжтой байна. Энэ бүх зол завшаан энэхүү эгэл хүний ачаар олдсон юм. Үүгээр ч зогсохгүй эцэстээ бүх улс үндэстэн энэ эгэл хүнийг шүтэн мөргөж, мөн энэ өчүүхэн хүнд талархаж, дуулгавартай байх болно. Учир нь Тэр үнэн, зам, амийг авчирч бүх хүн төрөлхтнийг аварч, Бурхан болон хүний хоорондох зөрчилдөөнийг намжааж, Бурхан, хүн хоёрыг илүү ойр болгож, Бурхан, хүн хоёрын бодлыг холбосон. Мөн Тэр л Бурханд бүр ч их алдрыг авчирсан юм. Ийм эгэл хүн чиний итгэл, бишрэлийг хүртэх үнэ цэнтэй биш үү? Ийм эгэл махбод Христ гэж нэрлэгдэхэд тохиромжтой бус уу? Ийм эгэл хүн хүмүүсийн дундах Бурханы илэрхийлэл байж болохгүй гэж үү? Хүн төрөлхтнийг аюул гамшгаас хэлтрэхэд тусалдаг ийм хүн та нараар хайрлуулж, үлдэх үнэ цэнэтэй бус уу? Хэрвээ та нар Түүний амнаас гарах үнэнийг голж, өөрсдийнхөө дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол төгсгөл чинь юу болох вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи мэдэх үү? Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”-ээс

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхамтайгаар хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, сургамжлах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс эхлээд ширүүн, сүр жавхлант үг хүртэл—хүнд өршөөл хайрладаггүй, айдас хүйдэс төрүүлдэггүй юм гэж нэг ч үгүй. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. …

Энэхүү шалихгүй хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөөд чиглүүлсэн гэдгийг бид мэддэггүй. Бид тоо томшгүй олон шалгалт туулж, үй олон удаа цохиулж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр, өршөөлийг эдлэн, Бурханы агуу их хүч чадал, мэргэн ухааныг мэдэрч, Бурханы хайр татам байдлыг нүдээр үзэн, хүнийг аврах гэсэн Бурханы дэврүүн хүслийг хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар, мөн чанарыг мэдэж, аврал, төгс төгөлдөрт хүрэх замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа гэмшил, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгаланг төдийгүй хязгааргүй их шаналлыг авчирдаг. Заримдаа бид Түүний гарт нядлагдах хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр ч, шөнө ч олох гэж зориг шулуудсан төөрсөн хурганууд юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг жигшдэг, өргөдөг, биднийг тайтгаруулж, ятгадаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр бидэнд өдөр шөнөгүй ямагт санаа зовж, биднийг хамгаалж, халамжлан, бидний дэргэдээс өдөр шөнөгүй хэзээ ч холдолгүй бидний төлөө зүрх сэтгэлээсээ цус асгаруулж, ямар ч төлөөсийг төлдөг. Энэхүү жижигхэн, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. …

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг сонирхож эхэлдэг. Тэрээр бидний төлөө ажиллан зүрхнээсээ цус асгаруулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу амсдаг ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Ийм төрлийн оршихуй, байхуй ямар ч эгэл хүнд үгүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүний хайр ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс бидний дунд ингэж үг хэлж, ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үгийг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол сэрж байхад ч, зүүдэлж байхад ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон, зүрх сэтгэл маань хэрэн хэсэхийг зогсоосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний дүр төрхийг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас

Үг махбод болсон ба үнэний Сүнс бие махбодод биелсэн—бүх үнэн, амь, зам бие махбодод ирсэн ба Сүнс үнэхээр газар дээр, бие махбодод ирсэн гэдгийг чи энэ энгийн хүн чанараас нээж илрүүлэх чадвартай юу, үгүй юу гэдэг юм. Хэдийгээр өнгөцхөндөө энэ нь Ариун Сүнснээс үр тогтохоос өөр харагдаж байгаа ч энэ ажлаас та нар, Сүнс аль хэдийн махбодод биелсэн ба цаашлаад Үг махбод болж, Үг нь махбодоор илэрсэн гэдгийг илүү тодорхой харж чадах бөгөөд та нар дараах үгсийн жинхэнэ утгыг ойлгож чадна: Анх Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. Цаашлаад өнөөдрийн үгс бол Бурхан гэдгийг чи ойлгох ёстой ба чи Үг махбод болсныг харах ёстой. Энэ бол чиний хийж чадах хамгийн сайн гэрчлэл юм. Чи махбод болсон Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг энэ нь баталдаг—чи Түүнийг мэдэж, задлан шинжлэх чадвартайгаар зогсохгүй мөн чиний өнөөдрийн алхдаг зам бол амийн зам, үнэний зам гэдгийг бас мэддэг. Есүс “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой хамт байсан ба Түүнээс салшгүй байсан. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдэгт илүү гүн утгыг нэмсэн бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгсэд бат итгэх боломжийг чамд олгосон. Өөрөөр хэлбэл бүтээлийн цаг үед Бурхан үгийг эзэмшиж байсан, Түүний үгс нь Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн үе шат нь Түүний үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгож, Түүний бүх үгийг харж—Түүний бүх үгийг сонсох боломжийг хүнд олгодог. Энэ нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлсийг нэвт шувт мэдэж авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх тухай асуулт биш харин махбод болон Үгийг мэдэх тухай юм. Энэ нь чиний гэрчлэл хийх ёстой зүйл, мөн хүн бүхний мэдэх ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс

Миний үг бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би бол хүний амийн хангалт бөгөөд хүн төрөлхтний цорын ганц хөтөч билээ. Миний үгийн үнэ цэн болон утга учир нь хүн төрөлхтөнд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээр бус, харин үгний өөрийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ газар дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээн авахгүй байлаа ч гэсэн Миний үгийн үнэ цэн болон хүн төрөлхтөнд өгөх тусламжийг ямар ч хүн хэмжихийн аргагүй. Иймд Миний үгэнд тэрсэлж, үгийг минь няцаах юм уу, анзаардаггүй олон хүнтэй учрах үедээ Би ийм л хандлагатай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж, Миний үг бол үнэн, зам, амь юм гэдгийг харуулаг. Миний хэлсэн бүхэн зөв болохыг, энэ нь хүний эзэмших ёстой зүйл гэдгийг, мөн түүнчлэн энэ нь хүний хүлээн зөвшөөрөх ёстой зүйл гэдгийг тэдэнд харуулаг. Намайг дагадаг бүх хүнд Би дараах баримтыг мэдэгдэх болно: Миний үгийг бүрэн хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс, Миний үгийг хэрэгжүүлж чаддаггүй хүмүүс, Миний үгнээс зорилго олж чаддаггүй хүмүүс, Миний үгээс үүдэн аврал хүлээн авч чаддаггүй хүмүүс бол Миний үгээр яллагдсан, түүнчлэн Миний авралыг алдсан хүмүүс бөгөөд Миний саваа хэзээ ч тэднээс холдохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Tа нар үйл хэргээ анхаарах учиртай”-аас

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

ЭЦСИЙН ӨДРҮҮДИЙН ХРИСТ Л ХҮНД МӨНХ АМИЙН ЗАМЫГ ӨГЧ ЧАДНА

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж, эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба зөвхѳн Бурханд Өөрт нь л амийн зам бий, иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг нөөц байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, цаг хугацаа, орон зайг үл хамааран гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газар өөрчлөгдсөн ч Бурханы амь үүрд хувиршгүй хэвээр үлддэг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, эрч хүчтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы эрх мэдлийн дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Магадгүй одоо чи амийг хүлээн авч, үнэнийг олж авахыг хүсэж болно. Ямартай ч чи Бурханыг олохыг, өөрийн итгэж найдаж болох, өөрийг чинь мөнх амиар хангах Бурханыг олохыг хүсдэг. Хэрвээ мөнх амийг олж авахыг хүсвэл эхлээд чи мөнх амийн эх сурвалжийг ойлгож, Бурхан хаана байдгийг мэдэх ёстой. Зөвхөн Бурхан хувиршгүй амь бөгөөд Бурханд л амийн зам байдаг гэж Би дөнгөж сая хэлсэн. Түүний амь хувиршгүй учраас мөнх; Бурхан л амийн зам учраас Бурхан Өөрөө мөнх амийн зам юм. Ийм болохоор чи эхлээд Бурхан хаана байдгийг, мөнх амийн энэ замыг хэрхэн олж авахыг ойлгох ёстой. Одоо энэ хоёр асуудлыг тус тусад нь нөхөрлөцгөөе.

Хэрвээ чи мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх уйгагүй эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариул: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Бурхан тэнгэрт амьдардаг гэж чи хариулах байх, мэдээж Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, тийм биз? Магадгүй чи, Бурхан бүх зүйлийн дунд амьдардаг нь мэдээжийн хэрэг гэж хэлэх байх. Эсвэл чи Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлж магад. Би үүний алийг нь ч үгүйсгэдэггүй, гэхдээ Би энэ асуудлыг та нарт тодорхой хэлэх ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв, бас тийм ч буруу биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь жинхэнэ юм уу хуурамч, Бурханд сайшаагддаг юм уу сайшаагддаггүй, таалалд нь нийцдэг юм уу жигшигддэг, Түүний төгс болгодог юм уу таягдан хаядаг хүмүүс гэж бий. Иймд Би Бурхан цөөн хэдэн хүний л зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин энэ хүмүүс нь эргэлзэх юмгүйгээр Бурханд үнэхээр итгэдэг, Бурханаар сайшаагдаж, таалалд нь нийцдэг, Түүний төгс болгодог хүмүүс юм. Тэд бол Бурханаар удирдуулдаг хүмүүс мөн. Тэд Бурханаар удирдуулдаг учраас Бурханы мөнх амийн замыг аль хэдийн сонссон, үзсэн хүмүүс юм. Бурханд итгэх итгэл нь хуурамч, Бурханд сайшаагддаггүй, Бурханы үзэн ядаж, таягдан хаядаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замыг олоогүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүний хаана байгааг мэддэг. Тэд бол Бурханы мөнх амийн замыг хүртсэн, Бурханыг дагадаг хүмүүс юм. Одоо чи Бурхан хаана байгааг мэдсэн үү? Бурхан хүний зүрх сэтгэлд мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх зүйлийн дээр оршдоггүй, үүнээс ч илүүтэй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс эцсийн өдрүүд ирж, Бурханы ажлын алхмуудыг шинэ хүрээнд авчирсан. Бурхан бүх зүйлийн дунд бүхнийг захирч, хүний зүрх сэтгэлд түшиг тулгуур болдог төдийгүй хүмүүсийн дунд оршдог. Ийм маягаар л Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн зам руу хүн төрөлхтнийг аваачдаг. Бурхан газар дэлхий дээр ирсэн ба хүмүүсийн дунд амьдардаг, ингэснээр хүн амийн замыг олж, оршин тогтнож чадах юм. Түүнчлэн Бурхан бас бүх зүйлийн дунд бүхнийг захирдаг, ингэснээр тэд хүмүүсийн дундах Түүний удирдлагатай хамтран ажиллаж болох юм. Иймээс хэрвээ чи Бурхан тэнгэрт болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн сургаалыг л хүлээн зөвшөөрдөг атлаа хүмүүсийн дундах Бурханы оршин тогтнолын үнэнийг эс зөвшөөрөх аваас амийг болон үнэний замыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид байж байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь хамт оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Зөвхөн Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, бас түүхэн өвийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг, харин Бурханы өнөөгийн ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй тзууралдсаар байгаа бол чи хэрэггүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг эрж хайхыг хүсвэл чи эхлээд, Тэр газар дэлхийд ирснээр хүнд амийн замыг хайрладаг, мөн эцсийн өдрүүдэд Тэр хүнд амийн замыг хайрлахаар газар дэлхий дээр ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь өнгөрсөн үе биш; харин өнөөдөр тохиолдож байгаа юм.

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг Би хүн бүрд ятгаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номоос

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.

Өмнөх:Бурхан хоёр удаа бие махбодтой болсон нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг гэж яагаад хэлдэг вэ?

Дараах:Бурхан бие махбодтой болж, шүүлтийн ажил хийх нь, тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үе болон Сатаны эзэмшлийн харанхуй эрин үеийг хэрхэн төгсгөдөг вэ?

Холбогдох агуулга