Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурханы зан чанар бол зөвт байдал, мөн үүнээс ч илүүтэйгээр хайр юм

Фанг Ксин, Бээжин

2012 оны 8-р сарын 15

2007 оноос хойш буюу Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авснаас хойш би гадна талдаа үүргээ биелүүлээд маш завгүй байгаа мэт харагдаж байсан ч зүрх сэтгэлээ Бурханд өгөөгүй байсан бөгөөд ар гэрийн жижиг сажиг асуудалтай зууралдсаар байнга бачимддаг байлаа. Охин минь гучин нас хүрсэн хэдий ч нөхөрт гараагүй байгаа талаар бодох болгондоо би Бурханд гомдоллож, хүү маань цагаа сайхан өнгөрөөхөөс өөр зүйл боддоггүй бөгөөд өөрөө мөнгө олдоггүй ч үрэлгэн зантай гэж бас гомдоллож, хөгширсөн хань минь ажил хийдэг ч дарга нь цалин хөлсийг нь өгдөггүй тухай бас гомдоллодог байв... Би баруун солгойгүй гомдоллож, Бурханыг ихэвчлэн буруугаар ойлгодог байлаа. Бурхан надад хэт хатуу, шударга бус хандаж байгаа мэт санагддаг байв. Үүний үр дүнд би харанхуй болон зовлонд амьдарсаар ирсэн юм. Гэхдээ би Бурханыг эрэлхийлэх ёстой гэдгээ мэдээгүй, мөн миний байгаа байдал ямар аюултай болсныг огтхон ч хайхардаггүй байжээ. Би зовлон шаналал дундаа зүгээр л дэмий тэмцэж иржээ. Гэсэн хэдий ч Бурхан миний байдлыг нэвт шувт мэддэг. Тэрээр намайг дуудаж, намайг аврахын тулд өвөрмөц аргуудыг ашиглан намайг зүүднээс минь сэрээж, Сатаны хөнөөл, гай зовлонгоос ангижрахад хүргэсэн билээ.

2012 оны 8-р сарын 1-ний өдөр нэн хүчтэй аадар бороо орж билээ. Голын усны түвшин эрс нэмэгдэж, гүүрийг бараг давсан байв. Ус хүчтэй давалгаалан урсаж, нөхцөл байдал маш аймшигтай байлаа. Би цахилгаан скүтэрээ унаж, усанд автсан гүүрээр гарахаар завдан цахилгаан тэжээлээ яг багасгах гэж байхдаа ус хэт гүнзгий болж, давалгаа хэт өндөр болсныг хараад би үнэхээр гайхав. Хариу арга хэмжээ авахын завдалгүй унаж явсан тээврийн хэрэгсэл маань надтай хамт усны урсгалд автан хөвөв. Би яг “Төгс Хүчит Бурхан минь!” гэж орилох гэж байв. Үг хэлж амжихаас өмнө аманд минь ус орж, би хахаж цацаж эхэллээ. Тэр үед энэ бол миний эцсийн хүрэх газар гэдгийг би зүрх сэтгэлдээ ойлгож, оюун ухаандаа мэдэрч байв. Би энд үхэх юм байна гэж бодов. Ам руу минь ус үргэлжлэн цутгаж байсан болохоор би Бурханыг дуудан хашхирах гэж оролдсон ч чадахгүй байлаа. Гэнэт надад боломж гарч ирэв. Би дээш харж нүүрээ усны гадаргуу дээр гарган сөөсөн хоолойгоор “Төгс Хүчит Бурхан минь, намайг авраач!” гэж орилж чадлаа. Төд удалгүй усанд хөвж буй навчны адилаар би томоохон модонд тулж ирснээ мэдрэв. Би тэр даруй модыг тэврэн авч, хөл дээрээ босож чадсан юм. Тухайн мөчид миний сэтгэл маш их хөдөлж билээ. Би Бурханд ийнхүү залбирахаас өөр зүйл хийж чадахгүй байв: “Бурхан минь! Намайг аварсан аврагч Та билээ. Миний амь үхлийн зааг дээр байх үед Та миний бохир муухай, завхарсан байдалд дургүйцэн надад нуруугаа харуулалгүйгээр амийг минь аварч, намайг буцаан авчирсан билээ. Би Танд өөрийн магтаал, талархлыг өргөхийг хүсэж байна.”

Би модноосоо барин гол руу харангаа усны давалгаа хэчнээн өндөр, усны урсгал хэчнээн хүчтэй байсан ч Бурхан намайг нөгөө тал руу усаар түлхэн гаргаад, усанд бүрэн автсан байсан гүүрээс зуу гаруй метрийн зайд орхисныг хараад үнэхээр гайхширч билээ. Бурхан гайхамшгаар маш дүүрэн юм! Би тэнцвэрээ олж хөл дээрээ тогтсоныхоо дараа л ус туулан эрэг рүү очин авирч гарсан юм. Тэгээд цахилгаан скүтер маань хаана байгааг олж харахаар гол руу эргэн харсан боловч би үүнийг олж чадаагүй билээ. Зөвхөн миний хажуугаар давалгаалан өнгөрөх хар долгионууд л харагдаж байсан юм.

Гэртээ хариад, орон дээрээ хэвтэж байх үед агуу том давалгаанд автан голын уруу урсаж байсан дүр зураг санаанаас минь гарахгүй л байв. Ийм аюул гамшгийн үед намайг аварсанд би Бурханд талархаж, өөр юу ч бодохгүй байлаа. Нэгэн өдөр би Амь уруу орох тухай номлол, нөхөрлөлөөс: “Хэрэв чи Бурханы үгэнд итгэдэг бол ‘Биднийг хүрээлэн буй орчин, мөн түүнчлэн хүмүүс, хэрэг явдал, объектууд бүгд Түүний сэнтийгээр зөвшөөрөгдсөн байдаг,’ тэгээд чи итгэлтэй болох болно” гэснийг олж уншив. ‘Нөхцөл байдал ямар ч байсан хамаагүй би өөрийгөө Бурханд даатган өгч, Бурханыг хангалуун байлгаж, гэрчлэлд зогсох болно, энэ нь эн тэргүүнд байх болно.’ Хэрэв чамд ийм итгэл үнэмшил байгаа бол үүнийг шалгах шаардлагагүй. Чи зүгээр л шууд гэрчлэлд зогсож, Бурханыг шууд сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг амьдралд хэрэгжүүлэх ёстой; чи Бурханыг орхиж болохгүй.“ Тэр өдрийн гамшиг надад тохиолдсон нь Бурханы сайн санаа зорилго байсныг би гэнэт ухаарав. Үерийн үед Бурхан Өөрийн төгс хүчит үйлсийг надад мэдрүүлж, ойлгуулсны зэрэгцээ Тэрээр намайг ариусган, өөрчлөхийн тулд энэ гамшгийг ашигласан юм. Үр хүүхдүүд, эр нөхрийнхөө төлөө Бурханд гомдоллоход бүхий л амьдралаа зориулж, Түүнийг идэвхгүй байдлаар эсэргүүцсээр ирсэн тухайгаа би бодлоо; хэрэв би тэр үед үерт автан урссан бол үр хүүхдүүд, эр нөхөр, бүх эд хөрөнгөө бүр мөсөн ”орхин явах“ байлаа. Гамшигтай нүүр тулахад эдгээр бүх зүйл ямар ч үнэ цэнэгүй болдог биз дээ? Бурхан, намайг гэр бүлийнхээ бүх гишүүнийг Өөрт нь даатгаж, үнэн болон авралыг эрэлхийлэх үйлсдээ илүү их хичээл зүтгэл гаргаж, илүү их цаг зав зориулдаг болох болов уу гэж найдан, намайг сэрээхийн тулд байгалийн гамшгийг ашиглажээ. Энэ бол намайг гэсэн Бурханы хайр байсан юм. Тэр гай гамшиг надад тохиолдоогүй бол би Бурханы өмнө очих санаачлагыг гаргахгүй байсан бөгөөд тэр ч бүү хэл Бурхан руу эргэхгүй байх байв. Бурхан хэлэхдээ: ”Хүний амьдралын байдлын тухайд гэвэл хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ дэлхийн шударга бус байдал, гуниг гутрал, зовлонт нөхцөл байдлуудыг ухаарч чадаагүй л байгаа-иймээс гай зовлон гарч ирэхгүй л бол ихэнх хүмүүс Байгаль Эхийг тэвэрсээр байх байсан ба өөрсдийн ‘амьдралын’ амтанд татагдсаар байх байсан. Энэ нь дэлхийн бодит байдал биш гэж үү? Миний хүнд ярьж байгаа авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтний дотроос хэн ч Намайг үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн гэсгээлт, шалгалтын дунд Намайг хайрладаг мөртлөө Миний хамгаалалтан дор хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн шийтгэлийг хүн төрөлхтөнд олон удаа олгосон. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тухайн үедээ судалж, цэгнэдэггүй, иймээс хүнд очиж байгаа бүхэн өршөөл энэрэлгүй шүүлт юм. Энэ бол Миний ажиллах аргуудын ердөө нэг нь боловч энэ нь мөн л хүнийг өөрчилж, түүгээр Өөрийгөө хайрлуулахын л тулд байдаг билээ“ (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын ”Хорин ес дэх айлдвар") гэсэн байдаг. Бурханы зан чанар бол зөвт байдал бөгөөд үүнээс ч илүүтэйгээр хайр юм. Тэр юу ч хийсэн хамаагүй, энэ бол миний хувьд аврал юм; энэ нь, Түүнийг ойлгож, Түүнд өөрийгөө даатгаж, Түүнийг хайрлах боломжийг надад олгохын төлөө байдаг. Одоо би Бурханы ажлыг мэдэрч, Түүний өгөөмөр сэтгэлийг хүлээн авсан тул миний цорын ганц найдвар бол бүтээгдсэн зүйл болохын хувьд би Бурханы хайрын ачийг хариулж, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож, Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээхэд гар бие оролцохын тулд үүргээ сайн биелүүлэх явдал юм.

Өмнөх:Үүргээ гүйцэтгэснийхээ төлөө би Бурханы агуу авралыг хүртсэн юм

Дараах:Жи мужийн ард иргэдийг цочролд оруулсан гал түймэр, Тианжин хот

Танд таалагдаж магадгүй