Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

  • 1
  • 2
  • 3

Хоёрдугаар хэсэг Үнэн замыг судлах тухай зуун асуулт

1Хүн төрөлхтөн Бурханд яагаад итгэх ёстой вэ?
2Ертөнц яагаад харанхуй, хорон муухай юм бэ? Хүн төрөлхтнийг завхралын дээд цэгт байх үед нь устгах уу?
3Миний бодлоор, аль ч шашин хүн төрөлхтөнд сайн сайхныг заадаг. Энэ нь хүн төрөлхтөн ямар шашин шүтдэгээс үл хамааран, чин сэтгэлээсээ итгэж, муу зүйл үйлдэхгүй байвал авралд хүрнэ гэсэн үг үү?
4Буддистууд болон Даогийн шашинтнууд ертөнцийн явдлаас ангид байж, аскетизмыг зуршил болгодог, энэ нь тэдэнд аврал авчрах уу?
5Хүмүүс “Сайн санааны үзүүрт шар тос, муу санааны үзүүрт зүү” гэж ярьдаг, тэхээр Бурхан яагаад муу хүмүүсийг устгахгүй байна вэ?
6Хэрэв бид Бурханд итгэдэггүй, харин оронд нь сайн үйл хийж, муу үйл хийхгүй байвал авралыг олж чадах уу?
7Олон хүн “Тэнгэр нурваас бүгд үхэх болно” гэж хэлдэг. Тэгэхээр гамшиг сүйрэл ирэхэд Бурханд итгэгчид үхлээс үнэхээр аврагдана гэж үү?
8Бурханд итгэдэг хүмүүс шинэ амийг олж авахын тулд яагаад залбирч, цугларч, Бурханы үгийг унших ёстой байдаг вэ?
9Бурхан хүн төрөлхтөнд хайртай боловч, түүнийг үгүйсгэж, эсэргүүцдэг бүх муу хүмүүсийг устгахын тулд яагаад Тэр гамшгийг явуулдаг юм бол?
10Зарим хүмүүс Бурхан огт байдаггүй гэдэг; энэ үзэл бодол яагаад буруу вэ? Бурхан байдгийг бид яаж батлах ёстой вэ?
11Бурхан байгаа гэдэгт би итгэдэг, гэхдээ би залуу хүн, амьдралдаа илүү их зүйл хийх ёстой. Хэрэв Түүнд итгэхийн тулд арай завтай болох цагаа хүлээх юм бол би авралд хүрч чадах уу?
12Хүн төрөлхтөнд аврал авчрахын тулд Бурханы гурван үе шаттай ажил хэрхэн аажмаар гүнзгийрч байна вэ?
13Их Эзэн эргэж ирэхэд хүн ариун биед нүд ирмэх зуур шилжих болно гэдэгт бид итгэдэг, гэсэн ч эцсийн өдрүүдэд яагаад Бурхан шийтгэл ба цэвэршүүлэх ажлыг хийх ёстой юм бэ?
14Эзэн Есүст олон жил итгэж, өөрийн хүчийг шавхан шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүс нь Их Эзэний төлөө ихэд зовлон эдэлсэн хүмүүс юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахгүй бол тэд аврагдахгүй, тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй болох уу?
15Бурхан зөв шударга юм бол яагаад сайн хүмүүс дарамтлуулж, зовлон бэрхшээлтэй тулгарч байхад муу хүмүүс дэгжиж цэцэглэдэг вэ?
16Төгс Хүчит Бурханд итгэн үнэмшсэнээр хэн нэгэн нь сөнөж мөхөхгүй, мөнх амьтай болдог уу?
17Эзэн Есүс бол өршөөнгүй агаад элэгсэг Бурхан юм. Бид Эзэн Есүсийн нэрийг өргөж, Түүний замыг баримталсаар байгаа цагт эргэн ирэх үедээ Тэр биднийг орхихгүй бөгөөд бид тэнгэрийн хаанчлал руу шууд өргөгдөх болно гэж бид итгэдэг.
18Зарим хүмүүс “Хэрэв бид Эзэн Есүсийн замыг дагаж, Түүний шаардлагуудыг биелүүлэх аваас, хэрэв бид даруу бөгөөд тэвчээртэй байж, дайснаа хайрлаж, загалмайг үүрч, биеэ захирч, номлож, Эзний ажлыг хийж, Түүнийг гэрчилвэл, энэ бүхэндээ амжилт гаргавал бид ариун болно” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь яагаад буруу гэж?
19Бурхан мөнхөд өөрчлөгддөггүй, гэтэл яагаад Эзэн Есүс Өөрийн нэрийг Төгс Xүчит Бурхан болгож өөрчилсөн бэ?
20Төгс Хүчит Бурханд итгэх нь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь урвалт шарвалт биш гэж үү?
21Бидний нүгэл уучлагдаж, Эзэнд итгэх итгэлээр зөвтгөгдсөн бөгөөд үүнээс гадна бид олон зүйлээс татгалзан, өөрсдийгөө зориулж, Эзэний төлөө шаргуу хөдөлмөрлөсөн юм. Итгэлийн энэ хэлбэр нь биднийг тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломж олгоно гэдэгт би итгэдэг. Гэтэл энэ нь яагаад тэнгэрлэг хаанчлалд ороход бидэнд туслахгүй гэдэг вэ?
22Энэ олон жилд Эзэнд итгэх итгэлээр дамжуулан би олон адислал хүлээн авч өвчнөөсөө эдгэрсэн билээ. Хэрэв би Төгс Xүчит Бурханд итгэх юм бол энэ нь би хүний мөс дутагдалтайг харуулахгүй гэж үү?
23Хэрвээ би аль хэдийн Эзэн Есүст итгэдэг бол авралд хүрэхийн тулд яагаад Төгс Хүчит Бурханд итгэх хэрэгтэй юм бэ?
24Эзэн Есүс, Төгс Хүчит Бурхан хоёр адилхан Бурхан тул Есүст итгэх нь л аврагдахад хангалттай биш гэж үү?
25Их Эзэнд итгэсний дараа бидний нүгэл уучлагдсан ч бид үргэлж нүгэл үйлддэг; бид нүглийн хягаарлагдмал байдлаас хэрхэн бүрмөсөн гарах вэ?
26Эзэн Есүс загалмайд цовдлогдохдоо “ Гүйцэлдлээ” гэж хэлснээр хүн төрөлхтний төлөөx Бурханы аврал төгс болсон гэдгийг харуулав. Тэгэхээр яагаад Бурхан хүн төрөлхтнийг шүүж, цэвэрлэж, аврахын тулд цаашдын шатны ажлыг хийсэн гэж хэлдэг юм бэ?
27Эзэний эрхэм цус аль хэдийн биднийг цэвэрлэж, бид ариусгагдсан бөгөөд нүгэлд харьяалагдахаа больсон, иймээс бидний хувьд ариусгалтын ажлыг хүлээн авах хэрэггүй. Ингэж хэлэх нь яагаад буруу вэ?
28Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед золин аврах ажлаа хийж, эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан шүүлтийн ажлаа хийдэг. Эцсийн өдрүүдийн шүүлтийн болон Нигүүлслийн эрин үеийн золин аврах ажлуудыг нэг Бурхан хийдэг гэдгийг бид хэрхэн таних вэ?
29“Өөрт нь итгэдэг хэн боловч мөхөхгүй, харин мөнх амьтай болно” гэж Эзэн Есүс бидэнд амласан. Өөрийнхөө хэлсэн зүйлийг Бурхан хэрхэн биелүүлэх вэ?
30Есүс Өөрийн ажлыг гүйцэтгэхдээ өвчтэй хүмүүсийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж, тэмдгүүд болон гайхамшгуудыг үйлдсэн. Төгс Хүчит Бурхан яагаад Өөрийн ажилд тэмдгүүд болон гайхамшгийг үйлддэггүй вэ?
31Эзэн Есүс аль хэдийн ирсэн гэж та нар хэлсэн боловч бид итгэдэггүй. Бид олон жилийн турш Эзэнд итгэсэн бөгөөд Түүний төлөө үргэлж цуцалтгүй хөдөлмөрлөсөн. Эзэн ирэх үедээ үүнийгээ эхлээд бидэнд илчлэх ёстой. Эзэн үүнийг бидэнд илчлээгүй тул Тэр эргэн ирээгүй гэдгийг энэ нь харуулж байна. Энэ итгэлд буруу зүйл юу байгаа юм бэ?
32Урьд нь би Төгс Хүчит Бурханы ажлыг эсэргүүцэж, буруутгаж байсан бөгөөд би Бурханыг хараасан зүйлс хэлсэн; Бурхан намайг аврах уу?
33Библид бичсэнээр, бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн дор хүмүүнд эс өгөгдсөн бөгөөд ганцхан Аврагч бол Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. Гэвч өнөөдөр та яагаад Төгс Хүчит Бурханд итгэдэг вэ?
34Библид “Энэ Есүс ... тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ” гэж хэлдэг. Эзэн буцаж ирэх үед Тэр цагаан үүлэн дээр залрах болно. Тэр яагаад махан бие болсон бэ?
35Нигүүлслийн эрин үеийн чуулганууд эзгүйрч байхад Төгс Хүчит Бурханы Сүм яагаад улам бүр цэцэглэж байна вэ?
36Дэлхий дээр хэдэн том шашин байдаг, тэд бүгд өөрсдийн бурханыг жинхэнэ Бурхан гэж хэлдэг. Тиймээс аль Бурхан нь цорын ганц үнэн Бурхан болохыг хэн батлах вэ?
37Бурханы ажил ба хүний ажлыг хооронд нь яаж ялгадаг вэ?
38Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Есүс гэдгийг хүн үнэндээ хэрхэн батлах вэ?
39Шашны ертөнцийн доторх бүлэглэл бүр өөрсдийн замыг жинхэнэ зам гэж үздэг. Тиймээс зөв замыг буруу замаас яаж ялган таних вэ?
40Эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэсэн шинэ ажлыг хараад энэ нь жинхэнэ зам гэдгийг батлахын тулд юуг хайх ёстой вэ?
41Бурхан яагаад эрин үе бүрт шинэ ажил хийдэг вэ? Ямар учраас шинэ эрин ирдэг вэ?
42Нигүүлслийн эрин үед шүтлэгтэн хүмүүс махбодтой болсон Христийг эсэргүүцэн тэмцэж эхлэв. Яагаад Христийг үргэлж шашны нийгэмлэг эсэргүүцэж, буруутгадаг вэ?
43Шашны нийгэмлэг үе шат бүрт Бурханы шинэ ажлыг улангасан эсэргүүцэж, буруушаах хүчин чармайлт гаргадгийн шалтгаан юу вэ? Үндэс нь юу вэ?
44Библид дурдсан эцсийн өдрүүдийн шүүлт гэдэг нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хэлж байна уу?
45Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлыг хийхдээ завхралд орсон хүн төрөлхтнийг яагаад шүүж, гэсгээдэг вэ?
46Нигүүлслийн эрин үеийн золилтын ажил болон Хаанчлалын эрин үеийн шүүлтийн ажлын хооронд ямар ялгаа байдаг вэ? Яагаад авралд хүрэхээсээ өмнө эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авах ёстой вэ?
47Хэрэв Зүүний Аянга нь жинхэнэ зам юм бол ХКН-ын засгийн газар яагаад түүний эсрэг үргэлж дарангуйлал, баривчилгаа, хавчлага явуулж байна вэ?
48Хэрэв эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажил үнэн зам юм бол яагаад сүмийн ахлагчид, пасторууд, тахилч нар үүнийг хүлээж авдаггүй юм бэ?
49Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн шинэ ажлыг эхэлсэн. Бурханы шинэ ажилд үл итгэж, Нигүүлслийн эрин үеийн сүмд үлдсэн хүмүүс яагаад аврагдах боломжгүй юм бэ?
50Бид бүх зүйлд пасторууд болон ахлагчдад дуулгавартай байж захирагддаг, энэ нь Бурханд захирагддагтай адил уу? Энэ маягаар Бурханд итгэх нь авралд хүрэх зам мөн үү?
51Эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хүлээн авсан зарим хүмүүст яагаад Сатан болон муу сүнснүүд саад болдог вэ?
52Та Бурхан ирсэн гэж хэлсэн, гэхдээ Библид, “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 23-24) гэж хэлсэн учраас бид үүнд итгэхгүй. Бид жинхэнэ Христийг хуурамч Христээс яаж ялган таних вэ?
53Библид Илчлэл номд ингэж хэлсэн, “Хэрвээ хэн нэгэн хүн эдгээр зүйл дээр нэмэх аваас Бурхан энэ номонд бичигдсэн гамшгуудыг түүн дээр нэмэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ зөгнөлийн номны үгээс хасах аваас Бурхан энэ амийн номоос, ариун хотоос болон энэ номд бичигдсэн зүйлээс түүний хувийг хасах болно” (Илчлэл 22:18-19). Эцсийн өдрүүдийн Бурханы ажил болон Илчлэл номын зөгнөл хоорондоо ямар холбоотой вэ? Бурханы ажил нь Илчлэлийн бүх зөгнөлүүдийг биелүүлдэг үү?
54Библийг хүн бичсэн боловч бүх үг нь Ариун Сүнсээр ирсэн Бурханы үг гэдэгт итгэдэг олон хүн байдаг. Энэ зөв үү?
55Бурханыг тодорхойлохын тулд хүн яагаад үргэлж Библийг ашигладаг вэ? Бурханыг Библиэр хязгаарлах нь яагаад буруу юм бэ?
56Библи хэрхэн бүрэлдсэн бэ? Библи яг ямар төрлийн ном бэ?
57Бурханы ажил болон Библийн хоорондох харилцаа яг юу вэ? Бурханы ажил нэгдүгээрт байсан уу эсвэл Библи нэгдүгээрт байсан уу?
58Зарим хүмүүс Эзэн Есүсийн дахин ирэлтийн тухай судалж байхдаа судалгаагаа зөвхөн Библийн зөгнөл дээр үндэслэдэг боловч Бурханы дуу хоолойг сонсохыг эрэлхийлдэггүй. Энэ хэрэгжүүлэлт ямар дутагдалтай вэ?
59Бурханд итгэх нь Библиэс хэзээ ч холдохгүй байх гэсэн үг, Библиэс холдох нь Бурханаас урваж байгаа хэрэг гэж олон хүн итгэдэг. Ийм үзэл бодол зөв үү?
60Бурханд итгэх итгэл нь Библид үндэслэх ёстой гэж зарим хүн итгэдэг боловч Библид үндэслэсэн итгэл нь үнэхээр авралд хүрч чадах уу?
61Бурханд итгэдэг хэн нэгэнд Библиэс гажих ёсгүй; Библиэс гажсан аливаа зүйл хуурамч, тэрс юм. Үүнийг зөвшөөрч болох уу?
62Библид үнэндээ, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг зөгнөсөн олон хэсэг бий. Бид Төгс Хүчит Бурханы илрэлт болон Түүний ажлын талаар мэдэхийг хүсэж байна: Энэ нь тэр зөгнөлүүдийг хэрхэн биелүүлж, гүйцэлдүүлдэг вэ?
63Бичвэр бүр Бурханы удирдамжаар бичигдсэн гэж Библид бичсэн байдаг. Тэгвэл яагаад Библийг бүгд Бурханы үг биш гэж хэлдэг вэ?
64Бурханы бүх үг Библид байдаг бөгөөд Библиэс гадна буй юу ч Бурханы илчлэлийг эсвэл үгийг агуулдаггүй гэж бидэнд санагддаг. Ийм төрлийн мэдэгдэл яагаад буруу вэ?
65Эзэний эргэн ирэлтийн талаар Библи маш тодорхой бичсэн: “Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ” (Марк 13:32). Хэрэв та Эзэн Есүсийг аль хэдийн буцаж ирсэн гэж хэлж байгаа бол та яаж мэдэж байна вэ?
66Эзэн Есүс, эргэн ирэх болно гэдгээ хэлсэн, тэгвэл Тэр ямар байдлаар ирэх вэ?
67Эзэн буцаж ирэхдээ бие махбодтой болдог—нууцаар доош бууж—мөн нийтэд үзэгдэн үүлнээс доош бууж ирдэг үү?
68Эзэн эргэн ирэхдээ яагаад хүний Хүүгийн адил махан бие болж хүн төрөлхтөнд Өөрийгөө илчилж байна вэ?
69Эцсийн өдрүүдэд Эзэн эргэн ирэхдээ яагаад хүнд үзэгдэж, сүнслэг бие дотор Тэр ажлаа хийж байна вэ?
70Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг яагаад Бурханы ашигладаг хүмүүс хийдэггүй вэ? Яагаад Тэр өөрөө махбодоороо хийх ёстой юм бэ?
71Бурхан бие махбодтой болж ирэхдээ яагаад агуу, сүртэй дүрээр гарч ирээгүй юм бэ?
72Бурхан сүүлийн өдрүүдэд яагаад эмэгтэй хүн болж хувирсан бэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
73Нигүүлслийн эринд Бурхан иудей хүний дүрээр махбодтой болж илэрсэн, тэгвэл яагаад эцсийн өдрүүдэд Бурхан Ази хүний дүрээр илэрсэн бэ?
74Эцсийн өдрүүдэд Бурханы ажил яагаад Сүнсээр дамжин хийгдээгүй вэ? Бурхан яагаад Өөрийн ажлыг махбод болон хийхээр ирсэн бэ?
75Эргэн ирэх үедээ Есүс яг ямар ажил хийх вэ?
76Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил шашны бүх салбарыг хэрхэн нэгдмэл болгосон бэ?
77Итгэгчид энэ нь жинхэнэ зам гэдгийг батлахын тулд Бурханы дуу хоолойг хэрхэн ялган таних ёстой вэ?
78Эцсийн өдрүүдийн ажилдаа Бурхан яагаад шүүлтийн болон гэсгээлтийн олон үгсийг гаргасан бэ?
79Төгс Хүчит Бурханы үг шийтгэл, гэсгээлт, илчлэлтийг багтаадаг бөгөөд Түүний үгс сүр жавхлан ба хилэгнэлийг агуулдаг, харин тэдгээр нь нигүүлсэл, хайраар дутуу бус гэж үү?
80Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар би тэдгээрийн дийлэнх нь Бурханы дуу хоолой, Бурхан ярьж байна гэж мэдэрдэг. Гэхдээ зарим үг нь хүний үг шиг санагддаг. Яагаад ийм байна вэ?
81Бид бүгд нүгэл үйлдэх ба нүглээ наминчлан, зугтах замгүй мөчлөгт амьдардаг. Төгс Хүчит Бурханы үг үнэхээр хүн төрөлхтнийг өөрчилж, ариусгаж чадах уу?
82Яагаад эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажлаар дамжуулан Эзэн Есүсийн бүх зөгнөл биелэгдэж, бүрдсэн гэж хэлж байна вэ?
83Яагаад Төгс Хүчит Бурханд итгэж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрснөөр л аврагдах боломжтой байдаг юм бэ?
84Сатан болон муу сүнснүүд хүн төрөлхтнийг амьд, бузар чөтгөр болгон завхруулсан боловч Бурхан яагаад тэднийг эхэн үед нь устгаагүй юм бэ?
85Бурхан эцсийн өдрүүдийн ажлыг хийхийн тулд яагаад Хятадад нууцаар буусан бэ? Үүний далд утга юу вэ?
86Нигүүлслийн эрин үед Бурханы ажил 2000 жилийн турш үргэлжилсэн; эцсийн өдрүүдэд харин хуучин үеийг халж шинэ тэнгэр, газар байгуулахад хэр хугацаа хэрэгтэй вэ?
87Эцсийн өдрүүдийн ажлыг Бурхан яагаад Израильд бус, Хятадад хийсэн бэ?
88Хэрэв Төгс Xүчит Бурханд зүрх сэтгэлээсээ үнэнхүү итгэлтэй, хамтдаа цуглан, Түүний үгийг уншиж, үүргээ идэвхтэй гүйцэтгэсээр, эцсээ хүртэл Түүнийг дагавал авралд хүрэхэд энэ бүхэн хангалттай юу?
89Бурханы ажил яагаад муу хүмүүсийг бус зөвхөн сайн муу хүмүүсийг авардаг вэ?
90Чуулганы бодит амьдрал гэж юу вэ? Хэрхэн сүмийн амьдралаар амьдарч, амьдралын үнэн ба өсөлт хөгжлийг сурч мэдэх вэ?
91Авралд хүрэхийн тулд эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэрхэн дуулгавартай байж, амьдрал дээр мэдрэх ёстой вэ?
92Бурханы шийтгэл болон гэсгээлт, мөн засалт харьцалтыг хүлээн зөвшөөрч, үнэхээр дуулгавартай байхын тулд хүмүүс Бурханы ажилд хэрхэн захирагдах ёстой вэ?
93Үнэнийг ойлгох, үнэнийг олж авахын тулд хүн яг юу хийх ёстой вэ?
94Ямар учраас итгэгчид авралд хүрч, төгс төгөлдөр болохын тулд үнэнийг олж авахыг хичээх ёстой вэ?
95Үүргээ биелүүлэх ба үнэнийг дагах нь хоорондоо ямар хамааралтай вэ? Үүргээ биелүүлэх нь авралд хүрэх явдалтай ямар холбоотой вэ?
96Итгэгчид яагаад Түүний шийтгэл болон гэсгээлтээс гадна Бурханы сорилт, сайжралтыг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?
97Бурханы аврал, төгс болголт яагаад ийм олон зовлон зүдгүүрийг эдлэхийг шаарддаг вэ?
98Сайнд хүрэхийн тулд итгэгчид олон сайн үйл хэргийг хийх ёстойн учир юу вэ?
99Хүн төрөлхтний хүрэх газар, хаанчлалын үзэсгэлэнт байдлын дүр зураг ямархуу вэ? Бурханы үгийн аль нь үүнийг баталдаг вэ?
100Бурханы эш үзүүлсэн хаанчлалын үзэсгэлэнт байдал хэрхэн биелж, гүйцэлдэх вэ?
  • 1
  • 2
  • 3