Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

V. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил болон Нигүүлслийн эрин үе дэх Түүний золин авралын ажлын хоорондох ялгаа

2. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажиллаж байсан арга зам болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы ажилладаг арга замын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Эхний удаад бие махбодтой болох үед Түүний ажил нь золин аврах явдал байсан учраас өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Бурханд чухал шаардлагатай байсан. Бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд Тэрээр энэрэнгүй, өршөөнгүй байх хэрэгтэй байв. Цовдлогдохоосоо өмнө Түүний хийсэн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ажил нь хүнийг нүгэл, бузар муухайгаас аврах авралыг нь зөгнөж байсан. Энэ нь Нигүүлслийн эрин үе байсан учраас өвчтэй хүмүүсийг эдгээх нь Түүнд чухал байсан, тиймээс тухайн эрин үе дэх нигүүлслийн бэлгэдэл болох тэмдэг, гайхамшгийг үзүүлсэн; учир нь Нигүүлслийн эрин үе бол хүмүүсийн Есүст итгэх итгэлийн бэлгэ тэмдэг болох амар тайван, баяр баясал, материаллаг ерөөлөөр бэлгэдсэн нигүүлслийн соёрхол дээр төвлөрдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр, ажлын үр дүнд хүрэхийн тулд хүний нүглийг цайруулах хангалттай тахилыг шаардсан юм. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүний нүглийг цайруулах Миний тахил— Есүс байв. Бурхан өршөөнгүй, хүлээцтэй байж чадна гэдгийг л тэд мэддэг бөгөөд Есүсийн өршөөл, энэрлийг л хардаг. Энэ нь тэд бүхэлдээ Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон билээ. Иймээс золин аврагдаж чадахаасаа өмнө тэд, Есүсийн хайрласан олон янзын нигүүлслийг эдлэх ёстой болжээ, ингэснээр л үр ашгийг нь хүртэх болно. Ийм маягаар, нигүүлсэл эдэлснээр тэд нүглээ уучлуулж, бас Есүсийн хайрласан тэсвэр, тэвчээрийг эдэлснээр золин аврагдах боломжтой болж чадах байлаа. Есүсийн тэсвэр, тэвчээрээр л дамжуулан тэд уучлал хүлээн авч, Есүсийн хайрласан элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхийг олж авсан юм. Яг л Есүсийн хэлсэнчлэн: Би зөв шударга хүмүүсийг биш, харин нүгэлтнүүдийг золин аварч, нүгэлтнүүдэд нүглээ уучлуулах боломж олгохоор ирсэн. Махбод болох үедээ Есүс шүүлт, хараал, хүний халдахыг тэвчдэггүй зан чанарыг авчирсан бол хүн хэзээ ч золин аврагдах боломжгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байлаа. Ийм байсан бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе зургаан мянган жилээр сунжрах байв. Хүний нүгэл улам их, улам хүнд болж, хүнийг бүтээсний ач холбогдол нь бүхэлдээ талаар болох байлаа. Хүмүүс хуулийн дор Еховад үйлчилж л чадах байсан боловч нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс давах байсан юм. Есүс хүн төрөлхтнийг улам их хайрлаж, хүний нүглийг уучилж, хүнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл авчрах тусам тэд Есүсээр авруулж, Есүсийн асар их үнээр буцаан худалдаж авсан төөрсөн хурганууд гэж нэрлэгдэх улам их эрхтэй болсон билээ. Сатан ч бас энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадахгүй, учир нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэг энэрэлт эхийн адилаар Есүс дагалдагчдадаа хандаж байв. Тэрээр тэдэнд уурлаж, тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байлаа; тэдний дунд Есүс хэзээ ч уурсан хилэгнээгүй, харин нүглийг нь тэвчсэн бөгөөд мунхаглал, мэдлэггүй байдлыг нь хараагүй дүр үзүүлж, “Бусдыг дал дахин долоон удаа уучил” хэмээн хэлэхэд хүрч, Түүний зүрх сэтгэл бусдын зүрх сэтгэлийг уяруулсан. Ингэснээр л хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан нүглээ уучлуулсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс

Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе солигдсон бөгөөд шинэ эрин үед шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд иймээс Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд Өөрийн гарыг хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээгээр хийсэн. Гэвч өнөө үед дахин ингэж хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол тэр нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе солигдсон бөгөөд Бурханы ажил улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдал болон түүний доторх бохир зүйлсийг цэвэрлэнэ. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд үзүүлэх байдлаар ажиллах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог, ингэснээр эцэст нь хүмүүс аврагдаж болох юм. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; хүн аль хэдийн мэдэрч туулсан болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн бөгөөд цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Бурхан энэ удаа махбод болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь аврах Өөрийн зорилгод хүрдэг. Энэ бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын дотоод түүх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Өнөөдөр Миний хэлж байгаа зүйл бол хүмүүсийн нүглийг болон зөвт бусыг шүүхийн төлөө; хүмүүсийн тэрслүү байдал, шударга бус агаад зальжин, тэдний үг болон үйлдлийг хараахын төлөө байдаг. Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйл шүүлт туулах бөгөөд хүмүүсийн тэрслүү байдал нь нүгэлтэй хэмээн яллагддаг. Тэрээр шүүлтийн зарчмын дагуу ярьдаг бөгөөд хүмүүсийн шударга бус байдлыг шүүснээр, тэдний тэрслүү байдлыг харааснаар, тэдний бүх муу муухай дүр төрхийг ил болгосноор дамжуулан зөвт зан чанараа илчилдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгдөг вэ”-ээс

Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол бодитой гэдгийг мэдэж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

Бурхан хүнийг төгс болгохдоо юугаар дамжуулан гүйцэтгэдэг вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулна. Бурханы зан чанар бол үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй юу? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах вэ?” гэцгээдэг. Ийм үг бол Бурханы ажлын мэддэггүй хүмүүсийн үг. Бурханы хараадаг зүйл бол хүний дуулгаваргүй зан, Түүний шүүдэг зүйл бол хүний нүгэл юм. Тэр сэтгэлийг нь шархлуулахаас зайлсхийхгүйгээр, ширүүн ярьдаг хэдий боловч хүний дотор буй бүхнийг уудалдаг бөгөөд эдгээр хатуу үгээрээ хүний доторх уг чанарыг илчилж, ийм шүүлтээр дамжуулан Тэр махан биеийн мөн чанарын талаар хүнд гүнзгий ойлгуулдаг, тиймээс хүн Бурханы өмнө дуулгавартайгаар бууж өгдөг. Хүний махан бие бол нүгэл ба Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай мөн—тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд, Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлтээр дамжих ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр дүнтэй болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй, эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт, эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдвар болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг—энэхүү гэсгээлт, шүүлтийн өмнө та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харсан ба Түүний бүхнийг чадагч чадварыг болон мэргэн ухааныг ухаарсан; цаашлаад та нар олон удаагийн цохилт, сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүлээн аваагүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл Соломоны эдэлсэн алдар болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн зорилго та нарыг аврахын тулд биш, харин яллаж, шийтгэхийн тулд байсан бол та нарын амьдрал ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ энэ нь зөвхөн та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яагаад бие махбодтой болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг чадваргүй амьтдыг шийтгэхэд ганцхан үг айлдах цаг л хэрэгтэй биш гэж үү? Та нарыг ялласныхаа дараа Би та нарыг устгах сэтгэлтэй байсаар байх уу? Та нар Миний энэ үгэнд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах уу? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах уу? Миний зөвт зан чанар нь хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадахгүй гэж үү?

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үг хатуу байж болох ч тэдгээр нь бүгд хүний авралын төлөө хэлэгддэг. Эдгээр үг нь хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлдэг, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үг нь хүнд хэр ач тустайг мэдүүлж, мөн Бурхан бол аврал гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үгийг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийхээр, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу байж болох ч тэдгээр нь та нарын завхрал болон тэрслүү байдлыг шүүн хэлэгддэг. Үүнийг хийх Миний зорилго нь хүнийг Сатаны эзэмшлээс аварч, хүнийг аврахад Өөрийн үгийг ашиглах явдал хэвээр үлддэг; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Миний үг хатуу болохоор Миний ажил үр дүнд хүрч болох юм. Зөвхөн ийм байдлаар ажилласнаар л хүн өөрийгөө мэдэж авч, тэрслүү зан чанараасаа салж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Өмнөх:Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үг болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийн хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Нигүүлслийн эрин үе дэх чуулганы амьдрал болон Хаанчлалын эрин үе дэх чуулганы амьдралын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдох агуулга