Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

V. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил болон Нигүүлслийн эрин үе дэх Түүний золин авралын ажлын хоорондох ялгаа

3. Нигүүлслийн эрин үе дэх чуулганы амьдрал болон Хаанчлалын эрин үе дэх чуулганы амьдралын хоорондох ялгаа юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэднийг идэж байхад Есүс талх авч, ерөөснийхөө дараа хуваан шавь нартаа өгөөд, ‘Май, ид; энэ бол Миний бие’ гэв. Тэгээд Тэр аяга авч талархал өргөөд тэдэнд өгч, ‘Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа; Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ’ гэв” (Матай 26:26-28).

“Би тэнгэрэлч рүү очиж, ‘Бяцхан номоо надад өг’ гэв. Тэр надад, ‘Үүнийг аваад ид; энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал шиг амттай байх болно’ гэлээ” (Илчлэл 10:9).

чуулганы амьдрал

Холбогдолтой Бурханы үг:

Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөл рүүгээ шилжсэн юм. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь иудейчүүдийн Түүнийг дооглохын тулд ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил нь хэсэг хугацаанд үймээн шуугиан үүсгэсэн бөгөөд дараа нь намжсан. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж эхэлсэн бөгөөд хаа сайгүй байсан чуулгануудад хариулга болон усалгааг хийсэн юм. Тэдний ажлын агуулга нь энэ байсан: бүх хүмүүсийг гэмшүүлж, тэдний нүглийг хүлээлгэж, баптисм хүртээх; элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүхийг болон яг үнэндээ юу тохиолдсон талаар түгээж, хүн бүхэн Есүсийн өмнө унаж өөрсдийн нүглээ хүлээхээс өөр аргагүй байсан бөгөөд цаашлаад элчүүд Есүсийн хэлсэн үг болон Түүний тогтоосон хууль, тушаалыг хаа сайгүй түгээсэн. Тэр үеэс Нигүүлслийн эрин үеийн чуулгануудыг байгуулж эхэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас

Өнгөрсөн үед янз бүрийн газарт зохион байгуулагдаж байсан онцгой болон томоохон цуглааны үеэр хэрэгжүүлэлтийн замын зөвхөн нэг талын тухай л ярьдаг байсан. Ийм хэрэгжүүлэлт нь Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэх ёстой зүйл байсан бөгөөд Бурханы талаарх мэдлэгтэй бараг холбоогүй байсан, учир нь Нигүүлслийн эрин үеийн үзэгдэл бол зөвхөн Есүсийн цовдлолын үзэгдэл байсан ба өөр илүү агуу үзэгдэл байгаагүй. Хүн цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аварсан Түүний ажлаас илүүг мэдэх учиргүй байсан, иймээс Нигүүлслийн эрин үед хүний мэдвэл зохих өөр үзэгдэл байгаагүй юм. Ийм маягаар хүн Бурханы тухай хомсхон мэдлэгтэй байсан бөгөөд Есүсийн хайр, энэрлийн тухай мэдлэгээс гадна түүний хэрэгжүүлэх зүйл нь хэдхэн энгийн, өчүүхэн зүйлс, өнөөдрийнхөөс асар хол зөрүүтэй зүйл байв. Өнгөрсөн үед цугларалт нь ямар ч хэлбэртэй байсан бай, хүн Бурханы ажлын талаарх бодитой мэдлэгийг ярих чадваргүй байсан, тэр ч байтугай хүний орох хамгийн тохиромжтой хэрэгжүүлэлтийн замыг тодорхой тайлбарлаж чадах хэн ч байгаагүй. Тэр тэвчээр болон хүлээцтэй байдлын сууринд хэдэн энгийн зүйл нэмсэн төдий; түүний хэрэгжүүлэлтийн мөн чанарт ямар ч өөрчлөлт байгаагүй, учир нь нэг эрин үе дотор Бурхан ямар ч шинэ ажил хийгээгүй, Түүний хүнд тавьсан цорын ганц шаардлага нь тэвчээр болон хүлээцтэй байдал, эсвэл загалмай үүрэх явдал байсан юм. Ийм хэрэгжүүлэлтээс гадна, Есүсийн цовдлолоос өөр илүү өндөр үзэгдэл байгаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, ойрд та ямаршуухан байв даа?” гэж асуудаг. Эгч хариуд нь, “Би Бурханд өртэй, бас Түүний хүслийг биелүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг” гэдэг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн үг, өгүүлбэр л дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үг хамгийн жигшүүртэй, дэндүү ой гутам байдаг. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ хэлэлцэж, харилцан яриандаа өөрсдийн зүрх сэтгэлийг уудалж байдаг. Үүнд ганц ч худал ааль аяг, ёсорхуу байдал, хоосон нялуун үг гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байж, ертөнцийн дүрэм журамд захирагддаггүй. Ямар ч мэдрэмжгүй ч гэлээ, гаднаа гаргаж үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Өөр нэг нь дуулах үед өнөөх чинь, саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Ийм байдалтай хүмүүс нь үнэн сүсэгт, хүндлүүштэй бус, хэтэрхий хөнгөмсөг байдаг. Эдгээр нь бүгдээрээ бодит байдлаас тасарсны илрэл юм. Зарим хүн сүнсэн дэх амийн хэрэг явдлын талаар ярилцах үедээ хэдий Бурханд өртэйгээ ярьдаггүй ч, зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тэгэхээр энэ тухай бусдад байнга ярих чинь ямар хэрэгтэй юм бэ? Чи гаднах чармайлт, илэрхийлэлд биш, харин бодит байдалд ороход анхаарлаа хандуулах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-оос

“Туршлагаа хуваалцаж, ярилцах” гэдэг нь зүрх сэтгэл дэх бодол бүрээ болон өөрсдийн төлөв байдал, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг, дотроо байгаа завхарсан зан чанарын тухай ярих гэсэн үг юм. Үүний дараа бусад нь эдгээр зүйлийг ялган таньж, эерэг зүйлийг хүлээн зөвшөөрч, аль нь сөрөг болохыг таньдаг. Энэ л хуваалцаж, үнэхээр ярилцаж байгаа хэрэг билээ. Энэ нь зүгээр л Бурханы үг юм уу магтан дууны нэг хэсгийн талаар ойлгон, дураараа ярилцахаас цаашгүй байж, өөрийнхөө бодитой амьдралтай холбоотой юу ч ярихгүй байна гэсэн үг биш. Хүн бүр хоосон сургаал, онолын мэдлэгийн тухай ярьж, бодит туршлагаас авсан мэдлэгийн тухай юу ч хэлдэггүй. Та бүгд хувийн амьдрал, ах эгч нартай хамт амьдрах чуулганы амьдрал, өөрийнхөө дотоод ертөнц зэрэг ийм зүйлсийн талаар ярихаас зайлсхийдэг. Ингэх юм бол хүмүүсийн хооронд яаж жинхэнэ харилцаа холбоо байж чадах юм бэ? Яаж бодитой итгэлцэл байж чадах юм бэ? Ийм зүйл байж огт чадахгүй! Хэрэв ах эгч нар бие биедээ сэтгэлээ уудалж, нэг нэгэндээ тусалж, хамт байхдаа бие биеэ хангах чадвартай байя гэвэл хүн бүр өөрийн жинхэнэ туршлагын тухай ярих ёстой. Жинхэнэ туршлагаа ярилгүйгээр сүрлэг сонсогдох үг, хоосон сургаал, өнгөц үг л ярих юм бол чи үнэнч хүн биш бөгөөд үнэнч байх чадваргүй билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс

Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас, туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр ихийг туулсан, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсан; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгаа болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч басa ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Баримттай зүйлийг бодит туршлагын үүднээс илүү их ярьж, зүрх сэтгэлээсээ ярь; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм. Та нар Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханд захирагдах магадлал хамгийн багатай хүмүүс байсан боловч одоо Түүний үгээр байлдан дагуулагдсан—үүнийг хэзээ ч бүү март. Энэ асуудлуудыг та нар ихэд эргэцүүлж, няхуур бодох ёстой. Үүнийг ухаармагцаа та нар хэрхэн гэрчлэл хийхээ мэдэх болно; эс бөгөөс ичгүүргүй, эрүүл ухаангүй үйлдэл хийж болзошгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний эзэмших учиртай үндсэн эрүүл ухаан”-аас

Өмнөх:Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ажиллаж байсан арга зам болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы ажилладаг арга замын хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Аврагдах гэж юу вэ? Бүрэн аврал хүртэх гэж юу вэ?

Холбогдох агуулга