Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

53. Библид Илчлэл номд ингэж хэлсэн, “Хэрвээ хэн нэгэн хүн эдгээр зүйл дээр нэмэх аваас Бурхан энэ номонд бичигдсэн гамшгуудыг түүн дээр нэмэх болно: Хэрвээ хэн нэгэн энэ зөгнөлийн номны үгээс хасах аваас Бурхан энэ амийн номоос, ариун хотоос болон энэ номд бичигдсэн зүйлээс түүний хувийг хасах болно” (Илчлэл 22:18-19). Эцсийн өдрүүдийн Бурханы ажил болон Илчлэл номын зөгнөл хоорондоо ямар холбоотой вэ? Бурханы ажил нь Илчлэлийн бүх зөгнөлүүдийг биелүүлдэг үү?

Бурханаас ирсэн хариулт:

Чи энэ номыг уншиж дуусах үедээ, Хаанчлалын Эрин Үе дэх бие махбод болсон Бурханы ажлын алхам бүрийг туулсныхаа дараа чи олон жилийн итгэл найдвар эцэстээ биелэгдсэнийг мэдрэх болно. Одоо л чи Бурханыг үнэхээр нүүр тулан харсан гэдгээ мэдрэх болно; одоо л чи Бурханы царайг ширтэж, Бурханы өөрийн айлдварыг сонсож, Бурханы ажлын мэргэн ухааныг сайшааж, Бурхан хичнээн бодитой бөгөөд төгс хүчтэй вэ гэдгийг үнэхээр мэдэрсэн билээ. Өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч харж, эзэмшиж байгаагүй олон зүйлийг олж авсан гэдгээ чи мэдрэх болно. Энэ үед чи Бурханд итгэх нь юу болох, Бурханы зүрх сэтгэлийн араас явах нь юу болох талаар тодорхой мэдэх болно. Мэдээж хэрвээ чи өнгөрсөн үеийн үзэл бодолтой зууралдаж, хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг голж эсвэл үгүйсгэвэл чи гар хоосон үлдэж, юуг ч олж авахгүй бөгөөд эцсийн эцэст Бурханыг эсэргүүцсэн гэмтэй байх болно. Үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы ажилд захирагддаг хүмүүс нь хоёр дахь бие махбод болсон Бурханы нэр буюу Төгс Хүчитийн удирдлага дор орох болно. Тэд Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах ба илүү их, өндөр үнэнийг олж авч, жинхэнэ хүний амьдралыг хүлээн авах болно. Тэд өнгөрсөн үеийн хүмүүсийн хэзээ ч хараагүй үзэгдлийг харах болно: “Би өөртэйгээ ярьсан хоолойн зүг эргэж харав. Тэгээд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ ороосон Хүний Хүү зогсож байв. Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана.” (Илчлэл 1:12-16). Энэ үзэгдэл нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл бөгөөд Түүний бүхий л зан чанарын тийм илэрхийлэл нь мөн энэ удаа Тэр махан биетэй болох үеийн Бурханы ажлын илэрхийлэл юм. Гэсгээлт ба шүүлтийн ширүүн урсгалд хүний Хүү үг хэлснээрээ дамжуулан Өөрийн төрөлхийн зан чанарыг илэрхийлж, Түүний гэсгээлт шүүлтийг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүст хүний Хүүгийн жинхэнэ царайг, Иоханы харсан хүний Хүүгийн царайн үнэн зөв дүрслэл болсон царайг харах боломжийг олгоно. (Мэдээж Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст энэ бүхэн нь үзэгдэхгүй байх болно.) Хүний үгийг ашиглан Бурханы жинхэнэ царайг бүрэн илэрхийлж чадахгүй ба иймээс Бурхан Өөрийн жинхэнэ царайг хүнд харуулахын тулд Өөрийн төрөлхийн зан чанараа ашигладаг. Өөрөөр хэлбэл, хүний Хүүгийн төрөлхийн зан чанарыг мэдэрсэн бүх хүмүүс л хүний Хүүгийн жинхэнэ царайг харсан билээ, учир нь Бурхан хэтэрхий агуу бөгөөд хүний үгээр бүрэн илэрхийлэгдэж чадахгүй. Нэгэнт хүн Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын алхам бүрийг туулчихвал тэр, дэнгүүдийн дунд байсан хүний Хүүгийн талаар хэлсэн Иоханы үгийн жинхэнэ утгыг мэдэх болно: “Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана.” Тэр үед чи, маш олон үгийг хэлсэн энэ энгийн махан бие нь үнэхээр хоёр дахь удаа бие махбод болсон Бурхан юм гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэх болно. Тэгээд чи хичнээн ерөөлтэй болохоо үнэхээр ухамсарлаж, өөрсдийгөө хамгийн хувьтай нь гэдгийг мэдрэх болно. Чи энэхүү ерөөлийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй гэж үү?

Энэ номын эхний хэсэг нь, албан ёсоор Өөрийгөө илчилсний дараа хүний Хүүгийн биечлэн хэлсэн үгс юм. Энэ нь зөгнөл, нууцуудын илчлэл, амийн зам гэх мэтийн хэд хэдэн төрлийн айлдварууд болон үгийн баялаг агуулгыг багтаадаг. Хаанчлалын ирээдүйн тухай зөгнөл, Бурханы удирдлагын төлөвлөгөөний нууцуудын илчлэл, хүний угийн чанарын дүн шинжилгээ, сургамж анхааруулга, хатуу ширүүн шүүлт, тайтгарал авчрах чин сэтгэлийн үгс, амьдралын яриа, оролтын яриа гэх мэт байдаг. Товчхондоо Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Бурханы зан чанар нь бүгд Түүний ажил болон үгээр илэрхийлэгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Та нар одоо Ариун Сүнсний үгсийг сонссон уу? Бурханы үгс та нарт ирсэн. Та нар тэдгээрийг сонсож байна уу? Бурхан эцсийн өдрүүдэд үгний ажил хийдэг бөгөөд тийм үгс нь Ариун Сүнсний үг юм, учир нь Бурхан бол Ариун Сүнс, мөн махбодтой болж болно; тиймээс өнгөрсөнд хэлсэн Ариун Сүнсний үгс нь өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы үгс юм. Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм. Одоо үе бол Ариун Сүнсний эрин үе гэдэгт итгэдэг атлаа Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол тодорхойгүй итгэлээр амьдарч буй хүмүүс юм. Ийм байдалтай хүмүүс хэзээ ч Ариун Сүнсний ажлыг олж авахгүй. Шууд ярьж, Өөрийн ажлаа гүйцэтгэхийг Ариун Сүнснээс хүсдэг атлаа бие махбодтой болсон Бурханы үг болон ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс хэзээ ч шинэ эрин үед хөл тавьж, Бурханы бүрэн авралыг хүлээн авч чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр буюу тэнгэрт буцахдаа хөлөглөсөн тэрхүү үүлэн дээрээ суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл хөлөглөн бууж ирээд, эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй, (үнэндээ тэр цагаан үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юм).

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Өнөөгийн байлдан дагуулах ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил тод болгохоор зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Яагаад байлдан дагуулах ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн байлдан дагуулах ажлын явцад, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг хүн бүхэнд олгохын төлөө биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа гэж хэлэхийн оронд энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байгаа гэж хэлсэн нь дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг харуулж, тэгснээрээ тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхэлсэн бүх байлдан дагуулах ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх энэхүү илчлэлт нь гэсгээлтийн явцад мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүлтийн ширээний өмнө хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагч төрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсан бөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хуурамч зүйлгүйгээр үүнийг бүрэн сэргээх болно. Өөрийнхөө эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; Тэр Өөрийнхөө улмаас хүнийг амьдруулж, Өөрийнхөө эрх мэдлийн улмаас дайснуудаа сүйрүүлнэ гэсэн үг; Тэр Өөрийнхөө сүүлчийн хэсэг бүрийг хүмүүсийн дунд, хүний ямар ч эсэргүүцэлгүйгээр үргэлжлүүлэн үлдээх болно гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдрыг агуулдаг хүмүүс юм. Хэрвээ Тэр ялзарсан хүн төрөлхтнийг авардаггүй бол Тэр хүнийг бүтээсний утга учир талаар өнгөрөх болно; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй болсон байх бөгөөд Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болих байлаа. Хэрвээ Тэр Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгадаггүй бол Өөрийнхөө бүрэн алдрыг олж авч чадахгүй байх болно, мөн Тэр Өөрийнхөө хаанчлалыг газар дээр байгуулж чадахгүй байх болно. Өөрт нь дуулгаваргүй байдаг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтанд аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтанд хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч байдалдаа сэргээгдэх үед, хүмүүс тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Тэр бас Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхийн ялалттай байх ба Түүнийг эсэргүүцсэн хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээх бөгөөд энэ нь бас газар дээрх Түүний эрх мэдлийг, бүх зүйлийн дундах Түүний эрх мэдлийг болон дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтанд орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтанд орох бөгөөд Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо болино. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; зөвхөн Түүний бүтээл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Бурханы үгийг унших нь хүмүүст хүч чадал өгдөг. Хэрвээ тэдгээрийг уншихгүй бол тэд идэвхгүй үлбэгэр болно, гэвч тэдгээрийг уншсаныхаа дараа тэд нэн даруй өвчтөний орноосоо босох болно. Энэ бол газар дээрх Бурхан (Үг) хаанчлахын утга учир юм. Зарим хүмүүс Бурханы ажлаас залхаж эсвэл орхин явахыг хүсдэг. Гэсэн ч тэд Бурханы үгээс салж чадахгүй; хэчнээн сул дорой байсан ч тэд амьдрахын тулд Бурханы үгэнд итгэж найдах ёстой ба хэчнээн тэрслүү байсан ч тэд Бурханы үгсийг орхиж зүрхлэхгүй. Бурханы үг сүр хүчээ үнэхээр харуулах үе бол Бурхан хаанчилж, эрх барих үе бөгөөд Бурхан ингэж ажилладаг. Эцсийн эцэст энэ нь Бурханы ажилладаг арга барил бөгөөд хэн ч үүнийг орхиж чадахгүй. Бурханы үг тоо томшгүй гэр оронд тархах болно, тэдгээр нь бүгдэд мэдэгдэх болно, зөвхөн ийм байдлаар л Түүний ажил орчлон ертөнц даяар тархана. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурханы ажил бүхий л орчлон ертөнц даяар тархана гэвэл Түүний үгс мөн тархах ёстой. Бурханы алдрын өдөр, Бурханы үгс нь өөрсдийн хүч чадал болон эрх мэдлийг харуулах болно. Балар эртний үеэс өнөөдрийг хүртэлх Түүний үг нэг бүр нь хэрэгжиж, биеллээ олох болно. Ийм байдлаар газар дээрх Бурханы алдар бадрах ба өөрөөр хэлбэл Түүний үгс газар дээр хаанчлах болно. Хорон муу хүмүүс Бурханы амнаас гарсан үгсээр гэсгээгдэж, зөв шударга хүн бүхэн Түүний амнаас гарсан үгээр ерөөгдөх ба бүгд Түүний амнаас гарсан үгсээр бүтээгдэж, бүрэн дүүрэн болгуулах болно. Мөн Тэр ямар нэгэн тэмдэг гайхамшгуудыг үзүүлэхгүй; Түүний үгсээр бүх зүйл биелэх ба Түүний үгс бодит байдлыг бий болгох болно. Газар дээрх хүн бүхэн Бурханы үгийг алдаршуулж, насанд хүрэгчид эсвэл хүүхэд, эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэдгээс үл хамааран бүх хүмүүс Бурханы үгийн дор захирагдах болно. Бурханы үг махбодоор илрэх болно энэ нь газар дээрх хүмүүст хурц тод, яг л амьд юм шиг харагдах болно. Энэ нь Үг махбод болно гэдгийн утга учир юм. “Үг махбод болно” гэсэн бодит байдлыг юун түрүүнд хэрэгжүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Бурхан шууд тэнгэрээс ярьдаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш, харин Түүний үгс махан биеэс гарахын тулд Тэр ирсэн. Үүний дараа, мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний үг болгон биелж, тэдгээр нь хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит байдал болох болно, мөн хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр өчүүхэн ч ялгаагүйгээр харах болно. Энэ бол бие махбод болсон Бурханы эрхэм дээд утга учир юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махан биеэр дамжин, үгээр дамжин хэрэгжинэ. Энэ бол “Үг нь махбод болох” болоод “Үг нь махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Зөвхөн Бурхан л Сүнсний хүслийг ярьж чадах ба зөвхөн бие махбодтой Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; бие махбод болсон Бурханаар, Бурханы үг ил тод болгогдож бусад хүмүүс нь тэдгээрээр удирдуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршино. Зөвхөн эдгээр айлдваруудаас л хүмүүс мэдэж эхэлнэ; ийм байдлаар олж аваагүй хүмүүс хэрвээ өөрсдийгөө тэнгэрийн айлдварыг олж авч чадсан гэж бодож байгаа бол тэд мөрөөдөж байна. Бүгдийг итгүүлэх нь бие махбод болсон Бурханы махан биед илэрхийлэгдсэн эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгсийг хэлж чадахгүй. Тэд бүгд түүн дор захирагдах ёстой ба хэн ч өөр нэгэн эхлэлийг бий болгох чадваргүй. Орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд Бурхан үгийг ашиглах болно. Тэрээр үүнийг бие махбод болсон Өөрийн махан биеэр хийхгүй, харин бүхий л орчлон ертөнц дэх бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд махан биетэй болсон Бурханы амнаас гарсан айлдваруудыг ашиглан хийх юм; зөвхөн энэ л Үг махан бие болох явдал юм мөн зөвхөн энэ л Үг нь махбодоор илрэх юм. Хүмүүст Бурхан тийм ч их ажил хийгээгүй мэт харагдаж магадгүй, гэхдээ Бурхан Өөрийн үгийг хэлмэгц хүмүүсийг бүрмөсөн итгүүлж, тэднийг айлган бишрүүлдэг. Бодит байдалгүйгээр хүмүүс орилж хашгирна; Бурханы үгийн хамтаар тэд чимээгүй болно. Бурхан энэ бодит байдлыг гарцаагүй биелүүлэх болно, учир нь энэ бол Бурханы аль хэдийн байгуулсан төлөвлөгөө буюу газар дээр Үг ирсэн бодит байдлыг хийж биелүүлэх явдал юм. Үнэндээ, газар дээрх мянган жилийн хаанчлалын ирэлт нь газар дээрх Бурханы үгийн ирэлт юм гэдгийг тайлбарлах хэрэг Надад байхгүй. Шинэ Иерусалим тэнгэрээс бууж ирсэн нь, хүмүүсийн дунд амьдарч, хүний үйлдэл болоод түүний сэтгэлийн гүн дэх бүх бодолтой хамт байхын тулд ирсэн Бурханы үгийн ирэлт юм. Энэ нь мөн Бурханы биелүүлэх бодит байдал бөгөөд мянган жилийн хаанчлалын гайхалтай дүр зураг билээ. Энэ бол Бурханы тодорхойлсон төлөвлөгөө: Түүний үгс газар дээр мянган жилийн хугацаанд харагдаж, тэдгээр нь Түүний бүх үйлийг илэрхийлж, газар дээрх Түүний бүх ажлыг дуусгах болно, үүний дараа хүн төрөлхтний энэ үе шат төгсгөлдөө очно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирсэн”-ээс

Өмнөх:Та Бурхан ирсэн гэж хэлсэн, гэхдээ Библид, “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 23-24) гэж хэлсэн учраас бид үүнд итгэхгүй. Бид жинхэнэ Христийг хуурамч Христээс яаж ялган таних вэ?

Дараах:Библийг хүн бичсэн боловч бүх үг нь Ариун Сүнсээр ирсэн Бурханы үг гэдэгт итгэдэг олон хүн байдаг. Энэ зөв үү?

Танд таалагдаж магадгүй