Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ III

Хурд

БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ III

Эдгээр хэдэн нөхөрлөл хүн нэг бүрд маш их нөлөө үзүүлсэн. Одоогийн байдлаар хүмүүс эцэстээ Бурханы жинхэнэ оршин тогтнолыг болон Бурхан үнэндээ тэдэнд маш ойр байдгийг лавтай мэдэрсэн. Хэдийгээр хүмүүс Бурханд маш олон жил итгэж байсан боловч Түүний бодол, санааг хэзээ ч одоогийнх шигээ үнэхээр ойлгоогүй, мөн тэд Түүний бодитой үйлийг одоогийнх шигээ үнэхээр мэдрээгүй. Энэ нь мэдлэг байлаа ч, эсвэл бодит хэрэгжүүлэлт байлаа ч гэсэн ихэнх хүмүүс ямар нэг шинэ зүйл сурч, илүү их ойлголтод хүрсэн бөгөөд урьдын эрэл хайгуулынхаа алдааг ухаарч, өөрсдийн туршлагын өнгөц байдлыг болон Бурханы хүсэлд нийцдэггүй юм хэтэрхий их байгааг ухаарч, хүнд хамгийн их дутагддаг зүйл нь Бурханы зан чанарын талаарх мэдлэг юм гэдгийг ухаарсан. Хүмүүсийн хувьд бол энэ мэдлэг нь ухамсарласан мэдлэгийн нэг төрөл юм; ухаалаг мэдлэгийн түвшин рүү өсөх нь өөрсдийн дадлага туршлагаар дамжуулан аажмаар гүнзгийрүүлж, бататгахыг шаарддаг. Хүн Бурханыг үнэхээр ойлгохоосоо өмнө зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолд итгэдэг гэж хувийн үзэл бодлоор хэлж болох боловч Тэр яг ямар төрлийн Бурхан бэ, Түүний хүсэл юу вэ, Түүний зан чанар юу вэ, хүн төрөлхтөнд хандах Түүний бодит хандлага ямар вэ гэх мэт онцгой асуултуудын талаар тэдэнд ямар ч бодитой ойлголт байдаггүй. Энэ нь хүмүүсийн Бурханд итгэх итгэлийг асар ихээр эвддэг—тэдний итгэл нь цэвэр ариун, эсвэл төгс байдалд хүрч даанч чаддаггүй. Хэдий чи Бурханы үгтэй нүүр нүүрээрээ тулгарч, эсвэл дадлага туршлагаараа Бурхантай учирснаа мэдэрсэн ч гэсэн чи Түүнийг бүрэн ойлгосон гэж хэлж бас л болохгүй. Чи Бурханы бодлыг, эсвэл Тэр юу хайрладаг болон Тэр юуг үзэн яддаг, Түүнийг юу уурлуулдаг, Түүнд юу баяр хөөр авчирдгийг мэдэхгүй учраас чамд Түүний талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Чиний итгэл бол тодорхойгүй байдал болон төсөөлөл, хувийн хүсэл бодлын суурин дээр боссон. Энэ нь жинхэнэ итгэлээс мөн л хол хэвээр ба чи жинхэнэ дагагч болоход мөн л хол хэвээр байна. Библийн эдгээр түүхээс авсан жишээнүүдийн тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэлийг болон Өөрийн ажлын алхам бүрд Тэр юу бодож байсныг, Тэр яагаад энэ ажлыг хийснийг, үүнийг хийх үеийн Түүний анхдагч санаа ба Түүний төлөвлөгөө юу байсныг, Тэр Өөрийн санааг хэрхэн биелүүлснийг, мөн Тэр Өөрийн төлөвлөгөөнд хэрхэн бэлтгэж, үүнийг хөгжүүлснийг мэдэх боломжийг олгосон. Эдгээр түүхээр дамжуулан бид Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын үеийн Түүний нарийн тодорхой санаа бүр, бодит бодол бүрийн талаар болон өөр өөр цаг хугацаанд, өөр өөр эрин үед хүнд хандах Бурханы хандлагын талаар нарийн зөв, тодорхой ойлголт олж авч чадна. Нөхцөл байдал бүртэй тулгарахдаа Бурхан юу бодож байсныг, Түүний хандлага ямар байсныг болон Түүний илчилдэг зан чанарыг ойлгох нь Түүний жинхэнэ оршин тогтнолын талаар улам гүнзгий ухаарч, Түүний бодитой, жинхэнэ байдлыг илүү гүнзгий мэдрэхэд нь хүн бүрд тусалж чадна. Эдгээр түүхийг хэлж байгаа Миний зорилго бол ингэснээр хүмүүс Библийн түүхийг ойлгож чадна гэсэнд биш, мөн Библийн номууд, эсвэл тэнд гардаг хүмүүсийг мэддэг болоход нь тэдэнд туслах гэсэнд ч биш бөгөөд энэ нь ялангуяа Хуулийн эрин үед Бурхан юу хийсний цаад шалтгааныг ойлгоход хүмүүст туслахын тулд ч биш юм. Энэ нь хүмүүст Бурханы хүсэл, Түүний зан чанар, Түүний хэсэг нэг бүрийг ойлгоход болон Бурханы талаар илүү жинхэнэ, илүү нарийн зөв ойлголт, мэдлэгийг олж авахад туслах явдал юм. Ингэснээр хүмүүсийн зүрх сэтгэл бага багаар Бурханд нээгдэж, Бурхантай ойр болж, тэд Түүнийг, Түүний зан чанарыг, Түүний мөн чанарыг илүү сайн ойлгож, жинхэнэ Бурханыг Өөрийг нь илүү сайн мэдэж чадах билээ.

Бурханы зан чанарын тухай болон Түүнд юу байгаа, Тэр юу болох тухай мэдлэг хүнд эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь тэднийг Бурханд илүү их итгэхэд нь тусалж чадах ба Түүнд үнэхээр дуулгавартай байж, Түүнээс эмээдэг байдалд хүрэхэд тусална. Тэгээд тэд сохроор дагагч байхаа ,эсвэл Түүнийг сохроор шүтэн мөргөдгөө болино. Бурхан тэнэгүүдийг, эсвэл олонхийг сохроор дагадаг хүмүүсийг биш, харин өөрсдийн зүрх сэтгэлд Бурханы зан чанарын талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй, Бурханы гэрч болж чадах бүлэг хүмүүсийг, мөн Түүний хайр татам байдлын улмаас, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын улмаас, Түүний зөвт зан чанарын улмаас Бурханыг хэзээ ч орхихгүй хүмүүсийг хүсдэг. Хэрвээ Бурханы жинхэнэ оршин тогтнол, Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, хүн төрөлхтнийг аврах Түүний удирдлагын төлөвлөгөөний талаар чиний зүрх сэтгэлд тодорхой байдал дутагдаж, эсвэл хоёрдож, төөрөлдсөөр байгаа бол Бурханы дагагчийн хувьд чиний итгэл Бурханы магтаалыг хүртэж чадахгүй. Иймэрхүү хүн Түүнийг дагахыг Бурхан хүсдэггүй ба ийм төрлийн хүн Түүний өмнө ирэхэд Тэр дургүй. Яагаад гэвэл, иймэрхүү хүмүүс Бурханыг ойлгодоггүй, тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч чаддаггүй—тэдний зүрх сэтгэл Түүнд хаалттай байдаг учраас тэдний Бурханд итгэх итгэл нь ариун бусаар дүүрэн байдаг. Бурханыг дагаж байгаа тэдний байдлыг зөвхөн сохор гэж л болно. Хэрвээ Бурханы талаарх жинхэнэ ойлголт, мэдлэгтэй л бол хүмүүс жинхэнэ итгэлийг олж авч, жинхэнэ дагагч байж чадах бөгөөд энэ нь жинхэнэ дуулгавартай байдал ба Түүнээс эмээдэг байдлыг бий болгодог. Зөвхөн ийм байдлаар л тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийгээ Түүнд нээж чадна. Энэ бол Бурханы хүсдэг зүйл бөгөөд учир нь тэдний хийж, бодож байгаа бүхэн Бурханы шалгалтыг давж, Бурханд гэрчлэл хийж чадна. Бурханы зан чанар, эсвэл Түүнд юу байгаа болон Тэр юу болох, эсвэл Түүний хийж байгаа бүхэн дэх Түүний хүсэл болон Түүний бодлын талаар Би ямар ч байрнаас, ямар ч өнцгөөс ярьж байвч та нарт Миний ярьж байгаа энэ бүхэн бүгд л Бурханы жинхэнэ оршин тогнолын тухай илүү лавтай мэдэж, хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг үнэхээр ойлгож, биеэр туулж, хүнд тавих Бурханы анхаарал халамжийг болон хүн төрөлхтнийг аварч, удирдах Түүний чин хүслийг улам үнэнээр ойлгож, туулахад чинь та нарт туслахын төлөө билээ.

Өнөөдөр бид эхлээд хүнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа болон хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үеийн албан ёсны эхлэл хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх гэж байна. Бид дараа нь Бурханы бодол, санааны аль нь хүнд мэдэгдэхгүй байгааг олж мэдэж чадах ба тэндээсээ бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодруулж, Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон Бурханы нөхцөл байдал, үүний эх сурвалж ба хөгжлийн үйл явцыг бүхэлд нь ойлгож, түүнчлэн Өөрийнйн удирдлагын ажлыг үүний хүсдэг үр дүнг—өөрөөр хэлбэл, Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг нэгд нэггүй ойлгож чадна. Эдгээр зүйлийг ойлгохын тулд бид хүн үгүй байсан тэр холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…

Бурхан орноосоо өндийгөөд Түүнд төрсөн анхны бодол нь: амьд хүн, жинхэнэ, амьтай хүнийг, Түүнтэй хамт амьдарч, Түүний байнгын хань нөхөр байх хэн нэгнийг бүтээх байв. Энэ хүн Түүнийг сонсож, Бурхан түүнд сэтгэлээ дэлгэж, ярилцаж болох юм. Тэгээд Бурхан анх удаа атга шороо авч, түүнийгээ Өөрийн төсөөлсөн хамгийн анхны амьд хүнийг бүтээхэд ашиглаж, энэ амьтай амьтанд Адам хэмээх нэр өгсөн. Энэхүү амьд, амьсгалдаг хүнийг олж авчихаад Бурханд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, хань нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Тэр мөн эцэг байхын хариуцлага болон үүнтэй хамт ирдэг санаа зоволтыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгалан авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы хийсэн, бодлоороо ч юм уу, бүр үгээрээ ч гүйцэтгээгүй, харин энэ нь Түүний хоёр гараар хийсэн анхных нь зүйл байсан юм. Ийм төрлийн оршихуй—бие махбод, хэлбэр дүрстэй, мах цуснаас бүрдсэн амьд, амьсгалдаг хүн—Бурханы өмнө зогсоод Бурхантай ярьж чадахад нь Бурхан урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр баясгаланг мэдэрсэн билээ. Тэр Өөрийн хариуцлагыг үнэхээр мэдэрсэн ба энэхүү амьд оршихуй нь Түүний зүрх сэтгэлийг хөндөөд зогсохгүй мөн өчүүхэн хөдөлгөөн бүр нь Түүний сэтгэлийг хөдөлгөж, Түүний зүрх сэтгэлийг дулаацуулсан. Иймээс энэ амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед ийм олон хүн олж авъя гэж Тэр анх удаа бодсон юм. Энэ нь Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн цуврал үйл явдлууд байсан билээ. Бурханы хувьд энэ бүх үйл явдлууд нь анх удаа тохиолдсон, гэхдээ эдгээр анхны үйл явдлуудад Тэр анх удаа—баяр баясгалан, хариуцлага, санаа зоволт—юу ч мэдэрсэн бай, хамаагүй үүнийгээ хуваалцах хэн ч Түүнд байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүмүүс Түүний хайр, халамж эсвэл хүн төрөлхтний төлөөх Түүний зорьсон санааг хүлээж авч, ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн, иймээс Тэр сэтгэлдээ уй гашуу, зовнилыг бас л мэдэрсээр байсан юм. Хэдийгээр Тэр эдгээр зүйлийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь анзаараагүй, бас ойлгоогүй. Аз жаргалаас гадна хүний Бурханд авчирсан хүний баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол, мэдрэмж байсан. Бурхан эдгээр бүх зүйлийг хийж байх зуураа Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь шаналан болон хувирч, бүгд түгшүүртэй холилдож байв. Түүний хийхийг хүсэж байсан ганц зүйл нь бол энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн санаа зорилгыг эртхэн ойлгуулахад яаравчлах явдал байлаа. Дараа нь тэд Түүний дагалдагчид болж Түүнтэй нийцтэй байж болох юм. Тэд Бурханы айлдахыг цаашид сонсохгүй, харин хэлэх үггүй болно; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юуны түрүүнд тэд Бурханы шаардлагад хайхрамжгүй хандахаа болино. Бурханы гүйцэтгэсэн эдгээр анхны зүйл нь маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнэтэй байдаг.

Бүх зүйл болон хүмүүсийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх гэж тэсэн ядаж, мөн хүн төрөлхтний дундаас ихэд хайрладаг хүмүүсээ олж авах гэж тэсэн ядаж байв.

Дараа нь Бурхан хүнийг бүтээснээс хойш нэг их удалгүй, бүх дэлхий даяар асар их үер болсон гэдгийг бид Библиэс харж болно. Үерийн тухай тэмдэглэлд Ноа дурдагддаг ба Ноа бол Бурханы даалгаврыг гүйцэтгэхийн тулд Түүнтэй хамт ажиллахаар Бурханы дуудлагыг хүлээн авсан анхны хүн байсан гэхэд болно. Мэдээжээр, энэ нь мөн Бурхан дэлхий дээр нэг хүнийг Өөрийнхөө тушаалын дагуу ямар нэг зүйл хийлгэхээр дуудсан анхны тохиолдол байсан. Ноа бүхээг барьж дуусахад нь Бурхан газар дэлхийг анх удаагаа үерт автуулсан. Бурхан дэлхийг үерээр устгах үеэр энэ нь Тэр тэднийг бүтээснээсээ хойш хүн төрөлхтнийг жигших жигшилдээ дийлдсэн анхны удаа нь байсан; энэ нь ч хүн төрөлхтнийг усны үерээр устгах шаналгаатай шийдвэр гаргахад хүргэсэн зүйл юм. Үер газар дэлхийг сүйрүүлсний дараа Бурхан дахиж хэзээ ч үүнийг хийхгүй гэсэн Өөрийн анхны гэрээг хүмүүстэй байгуулсан. Энэ гэрээний тэмдэг нь солонго байлаа. Энэ нь хүн төрөлхтөнтэй байгуулсан Бурханы анхны гэрээ байсан ба иймээс тэр солонгыг Бурхан гэрээний анхны тэмдэг болгон өгсөн; энэ солонго нь оршин байдаг бодитой, биет зүйл юм. Энэ солонгын тийнхүү оршин буй нь урьд алдсан өмнөх хүн төрөлхтний хойноос Бурханд үргэлж уй гашууг төрүүлж, тэдэнд юу тохиолдсоныг Түүнд байнга сануулах зорилготой... Бурхан хурдаа сааруулаагүй—Тэр Өөрийн удирдлагын дараагийн алхмыг хийх гэж тэсэн ядаж хүлээж байлаа. Тэгээд Бурхан Абрахамыг Израиль даяар хийх Өөрийн ажилд анхны сонголт болгон сонгосон. Энэ нь мөн Бурхан ийм хүнийг сонгосон анхны тохиолдол байсан юм. Энэ хүнээр дамжуулан хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг хэрэгжүүлэн эхэлж, энэ хүний үр удмын дунд Өөрийн ажлыг үргэлжлүүлэхээр Бурхан шийдсэн. Бурханы Абрахамд хийсэн зүйл энэ юм гэдгийг бид Библиэс харж болно. Тэгээд Бурхан Израилийг эхний сонгогдсон газар болгож, Өөрийнхөө сонгосон ард түмэн буюу Израильчуудаар дамжуулан Хуулийн эрин үеийн ажлаа эхэлсэн юм. Бурхан бас дахин анх удаагаа хүн төрөлхтний дагах ёстой тусгай хууль, дүрмээр Израильчуудыг хангаж, тэдэнд дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ бол тэд яаж тахил өргөвөл зохих, тэд яаж амьдарвал зохих, тэд юу хийх ёстой ба хийх ёсгүй, ямар баяр болон өдрүүдийг тэмдэглэх ёстой болон хийж байгаа бүхэндээ баримталвал зохих зарчмуудынх нь талаар маш тодорхой, тулгуур дүрмийг Бурхан хүнд өгсөн анхны тохиолдол байсан. Энэ нь Бурхан хүн төрөлхтний амьдралд зориулан тийм дэлгэрэнгүй, тулгуур журам, зарчим өгсөн анхны удаа байлаа.

Би “анх удаа” гэж хэлэхэд, энэ нь Бурхан тийм ажлыг өмнө нь хэзээ ч гүйцэтгээгүй гэсэн үг юм. Энэ нь өмнө нь оршин байгаагүй зүйл бөгөөд Бурхан хэдийгээр хүн төрөлхтнийг бүтээж, бүх төрлийн биет, амьдзүйлсийг бүтээсэн боловч Тэр хэзээ ч тийм төрлийн ажлыг гүйцэтгэж байгаагүй. Энэ бүх ажил нь хүмүүсийг удирдах Бурханы удирдлагыг багтаасан; энэ нь бүгд хүнтэй, Түүний аврал болон хүн төрөлхтнийг удирдахтай холбоотой байсан. Абрахамын дараа Бурхан дахин нэг удаа анхны сонголтоо хийсэн—Тэр Иовыг Бурханаас эмээж, муугаас зайлж, Түүний төлөө гэрчлэлд үргэлжлүүлэн зогсох зуураа Сатаны уруу таталтыг дааж чадах хуулийн доорх нэгэн болгохоор сонгосон. Энэ нь Бурхан Сатанд хүнийг уруу татах боломж олгосон анхны удаа байсан бөгөөд Сатантай мөрий тавьсан анхны удаа байсан. Эцэст нь Бурхан Сатантай тулгарах зуураа Өөрийнх нь төлөө гэрчлэлд зогсож чадах хүнийг—Түүнд гэрчлэл хийж, Сатаныг бүрмөсөн ичээж чадах хүнийг анх удаагаа олж авсан. Бурхан хүн төрөлхтнийг бүтээснээс хойш энэ нь Түүний олж авсан Түүнд гэрчлэл хийж чадах анхны хүн байсан юм. Энэ хүнийг олж авчихаад Бурхан Өөрийн удирдлагыг үргэлжлүүлэн Өөрийн ажлын дараагийн үе шатыг эхэлж, Өөрийн дараагийн сонголт болон Өөрийн ажлын газрыг бэлтгэхийг бүр ч илүү хүсэн эрмэлзэх болсон.

Энэ бүхний тухай нөхөрлөсний дараа та нар Бурханы хүслийн талаар жинхэнэ ойлголттой болсон уу? Хүн төрөлхтнийг удирдах, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн санаагаар ч хийдэггүй, зөвхөн Өөрийн үгээр ч хийдэггүй ба Тэр ялангуяа үүнийг санамсаргүй хийдэггүй—Тэр эдгээр бүх зүйлийг төлөвлөгөөтэйгээр, зорилготойгоор, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан ба хүний аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, саад бартаа хэчнээн их байх нь, хүн хэчнээн сул дорой байх нь, эсвэл хүн төрөлхтний тэрслүү зан хэр гүнзгий байх нь хамаагүй, аль нь ч Бурханд хэцүү биш юм. Бурхан Өөрийн уйгагүй хичээл чармайлтыг зарцуулж, Өөрийн хэрэгжүүлэхийг хүсдэг ажлыг удирдан Өөрийгөө завгүй байлгадаг. Түүнчлэн бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүсийг болон гүйцээхийг хүсдэг ажлаа захирч байдаг—эдгээрийн аль нь ч урьд өмнө хийгдэж байгаагүй. Энэ нь Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг удирдаж, аврах энэхүү гол том төсөлд өндөр төлөөс төлсөн анхны удаа юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдал болон Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар, юу ч үлдээлгүй илчилж илэрхийлж байдаг юм. Тэр урьд өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлийг илчилж, илэрхийлдэг. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурханд ийм их ойр бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар ч бүтээл хэзээ ч байгаагүй юм. Түүний удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал бөгөөд Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их үнэ төлсөн ч гэсэн, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн гомдоож, дуулгаваргүй загнадаг байсан ч гэсэн Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүй үргэлжлүүлдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг л өдөр Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд уярч, Түүнийг бүтээлийн эзэн хэмээн таньж, Түүний дэргэд буцаж ирнэ гэдгийг Тэр мэддэг билээ…

Өнөөдөр энэ бүхнийг сонссоныхоо дараа Бурханы хийдэг бүх зүйл маш энгийн юм шиг та нарт санагдаж магадгүй. Хүмүүс Түүний үг болон Түүний ажлаас тэдний төлөө гэсэн Бурханы хүслийн заримыг үргэлж мэдэрдэг мэт боловч тэдний мэдрэмж, эсвэл тэдний мэдлэг болон Бурханы юу бодож байгаагийн хооронд үргэлж тодорхой хэмжээний зай байдаг. Иймээс Бурхан яагаад хүн төрөлхтнийг бүтээсэн тухай болон Өөрийн найдаж буй хүмүүсийг олж авах Түүний хүслийн цаад шалтгааны талаар бүх хүмүүст хэлэх нь чухал гэж Би боддог. Үүнийг хүн бүхэнтэй хуваалцах нь чухал, ингэснээр хүн бүхэн зүрх сэтгэлд тодорхой болох юм. Бурханы бодол, санаа бүр, Түүний ажлын үе, шат болгон нь Түүний бүхий л удирдлагын ажилтай уялдаж, нягт холбоотой байдаг учраас та нар Түүний ажлын алхам бүр дэх Бурханы бодол, санаа болон Түүний хүслийг ойлгоход энэ нь Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын эх сурвалжийг ойлгохтой адилхан юм. Энэ суурин дээр Бурханы талаарх чиний ойлголт гүнзгийрдэг. Миний өмнө нь дурдсан, энэ дэлхийг анх бүтээхдээ Бурханы хийсэн бүх зүйл нь хэдийгээр одоогийн хүмүүсийн хувьд зүгээр л нэг мэдээлэл бөгөөд үнэнийг эрж хайхад хамаагүй мэт санагдаж болох боловч чиний туршлагын явцад, энэ нь зүгээр л ганц хоёр хэсэг мэдээлэл шиг тийм энгийн зүйл ч биш, мөн энэ нь зарим нууцлаг юм шиг тийм энгийн зүйл ч биш гэж бодох өдөр ирэх болно. Чиний амь ахихын хэрээр, зүрх сэтгэлд чинь Бурханы жаахан байр байхад, эсвэл чи Түүний зүрх сэтгэлийг бүхэлд нь, гүн гүнзгий ойлгох үед миний өнөөдөр ярьж байгаа зүйлийн ач холбогдол, хэрэгцээг чи лавтай ойлгох болно. Та нар үүнийг хэр зэрэг хүлээн зөвшөөрсөн нь хамаагүй; та нар үүнийг ойлгож, мэдэх нь чухал юм. Бурхан ямар нэг зүйл хийхдээ, Тэр Өөрийн ажлыг гүйцэтгэхдээ санаагаараа ч бай, эсвэл гараараа ч бай хамаагүй, анхны удаагаа ч юм уу, эсвэл сүүлчийн удаагаа ч хийсэн байх нь хамаагүй—хамгийн гол нь Бурханд төлөвлөгөө байдаг бөгөөд Түүний хийдэг юм бүхэнд Түүний зорилго, Түүний бодол байдаг. Эдгээр зорилго болон бодлууд нь Бурханы зан чанарыг төлөөлдөг ба тэдгээр нь Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг. Энэ хоёр зүйл—Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох гэдгийг—хүн нэг бүр ойлгох ёстой. Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хүн ойлгочих юм бол Бурхан яагаад ингэж хийж, яагаад ингэж хэлдгийг аажмаар ойлгож чадна. Тэгснээр тэд Бурханыг дагаж, үнэнийг эрж хайж, зан чанартаа өөрчлөлт хийхээр зорихдоо илүү их итгэлтэй байж чадна. Өөрөөр хэлбэл, Бурханы талаарх хүний ойлголт болон Бурханд итгэх түүний итгэл нь салшгүй юм.

Хэдийгээр хүмүүсийн сонсож, ойлгож авдаг зүйл нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай боловч тэдний олж авдаг зүйл нь Бурханаас ирдэг амь билээ. Нэгэнт энэ амь чамд шингэсэн бол Бурханаас эмээх чиний байдал улам улам ихсэж, энэ үр дүнг аяндаа олох болно. Хэрвээ чи Бурханы зан чанар, эсвэл Түүний мөн чанарыг ойлгож мэдэхийг хүсэхгүй бол, хэрвээ чи эдгээр зүйлийн талаар тунгаан бодож, анхаарлаа хандуулахыг бүр ч хүсэхгүй байгаа бол Бурханд итгэх итгэлийг эрж хайж байгаа чиний одоогийн арга зам Түүний хүслийг хэзээ ч хангахгүй, эсвэл Түүний магтаалыг хүртэх боломж чамд олдохгүй гэдгийг Би баттай хэлж чадна. Түүнээс гадна, чи хэзээ ч аврал хүртэж чадахгүй—эдгээр нь эцсийн үр дагавар юм. Хүмүүс Бурханыг ойлгохгүй, Түүний зан чанарыг мэдэхгүй бол тэдний зүрх сэтгэл Түүнд хэзээ ч үнэнээсээ нээгдэж чаддаггүй юм. Тэд Бурханыг нэгэнт ойлгох юм бол тэд Түүний зүрх сэтгэлд юу байгааг сонирхол, итгэлтэйгээр ойлгож, амталж эхэлнэ. Чи Бурханы зүрх сэтгэлд юу байгааг ойлгож, амтлах үед зүрх сэтгэл чинь аажмаар, бага багаар Түүнд нээгддэг. Зүрх сэтгэлээ Түүнд нээх үед Бурхантай наймаалцсан наймаа чинь, Бурханаас нэхдэг зүйл чинь, хэрээс хэтэрсэн хүсэл чинь хэчнээн ичгүүртэй, жигшүүртэй болохыг чи мэдрэх болно. Чиний зүрх сэтгэл Бурханд үнэхээр нээгдэх үед Түүний зүрх сэтгэл маш хязгааргүй ертөнц болохыг чи ойлгож, өмнө нь хэзээ ч үзэж мэдэрч байгаагүй оронд орох болно. Энэ оронд ямар ч башир арга, ямар ч хууран мэхлэлт, ямар ч харанхуй болон ямар ч хорон муу байдаггүй. Тэнд зөвхөн чин сэтгэл болон итгэлтэй байдал байдаг; зөвхөн гэрэл болон шударга зан байдаг; зөвхөн зөвт байдал болон сайхан сэтгэл байдаг. Энэ нь хайр, халамжаар дүүрэн, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үүгээр дамжуулан чи амьд байхын аз жаргал, баяр хөөрийг мэдэрнэ. Эдгээр зүйл нь зүрх сэтгэлээ Бурханд нээсний чинь дараа Түүний чамд илчлэх зүйл юм. Энэхүү хязгааргүй ертөнц нь Бурханы мэргэн ухаанаар дүүрэн, Түүний бүхнийг чадагч байдлаар дүүрэн байдаг; энэ нь мөн Түүний хайр, Түүний эрх мэдлээр дүүрэн байдаг. Эндээс чи Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүнд юу баяр баясгалан авчирдаг, Тэр яагаад санаа зовдог, Тэр яагаад гунигладаг, Тэр яагаад уурладаг... гэх мэт бүх талыг харж болно. Энэ нь өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж, Бурханд орох боломж олгосон хүн нэг бүрийн харж чадах зүйл юм. Чи зүрх сэтгэлээ Түүнд нээсэн цагт л Бурхан чиний зүрх сэтгэлд орж чадна. Хэрвээ Тэр чиний зүрх сэтгэлд орох л юм бол чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харж чадах ба мөн чиний төлөөх Түүний хүслийг харж чадна. Тэр үед чи Бурханы талаарх юм бүхэн маш үнэ цэнэтэй бөгөөд Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг үнэхээр эрхэмлэвээс зохистой гэдгийг олж мэдэх болно. Үүнтэй харьцуулахад чиний эргэн тойронд байгаа хүмүүс, юмс, үйл явдлууд, тэр ч байтугай хайртай хүмүүс чинь, хань нөхөр чинь болон дуртай зүйлс чинь бараг дурдахын ч хэрэггүй юм. Тэдгээр нь маш өчүүхэн, маш дорд юм; ямар ч эд зүйл чамайг дахин хэзээ ч татаж чадахгүй бөгөөд тэр юмыг авах гэж ямар ч үнэ төлөх гэж дахиж чамайг түлхэж чадахгүй гэдгийг чи мэдрэх болно. Бурханы даруу зангаас чи Түүний агуу байдал, бүхнээс давуу чанарыг нь харах болно; түүнчлэн чиний нэлээд жижиг гэж итгэж байсан Түүний хийсэн зүйлээс чи Түүний хязгааргүй мэргэн ухааныг болон Түүний хүлээцтэй байдлыг харах ба Түүний тэвчээр, Түүний тэсвэрийг, мөн чиний талаарх Түүний ойлголтыг харах болно. Энэ нь чамд Түүнийг хайрлах хайрыг төрүүлэх болно. Хүн төрөлхтөн ийм бузар ертөнцөд амьдарч байгааг, чиний хажууд байгаа хүмүүс, чиний амьдралд тохиолддог зүйлс, бүр чиний хайрладаг хүмүүсийг ч, чамайг гэсэн тэдний хайр, тэд чамайг хамгаалдаг, эсвэл чамд санаа тавьдаг гэгчийг нь хүртэл дурдахын ч хэрэггүй—гагцхүү Бурхан л чиний хайртай Нэгэн бөгөөд чиний хамгийн их эрхэмлэдэг Нэгэн бол гагцхүү Бурхан юм гэдгийг чи тэр өдөр мэдрэх болно. Тэр өдөр ирэхэд дараах зүйлийг хэлэх хүмүүс гарна гэж Би итгэж байна: Бурханы хайр маш агуу бөгөөд Түүний мөн чанар маш ариун—Бурханд ямар ч заль мэх, ямар ч хорон муу, ямар ч атаархал, хэрүүл тэмцэл байдаггүй, харин зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал л байдаг ба Бурханд юу байгаа болон Тэр юу болохын юм бүхнийг хүн хүсэн эрмэлзэх хэрэгтэй. Хүмүүс үүний төлөө хичээж, эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хүрэх хүн төрөлхтний чадвар юун дээр үндэслэдэг вэ? Энэ нь Бурханы зан чанарын талаарх хүмүүсийн ойлголт болон Бурханы мөн чанарын талаарх тэдний ойлголт дээр үндэслэдэг. Иймээс Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь хүн бүрийн насан туршийн хичээл бөгөөд энэ нь өөрсдийн зан чанарыг өөрчлөхийг эрмэлздэг, Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүрийн зорих насан туршийн зорилго юм.

Бид Бурханы анх удаа гүйцэтгэсэн цуврал бүх ажлын талаар дөнгөж сая ярилаа. Эдгээр зүйл нь нэг бүрчлэн Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы хүсэлтэй холбоотой юм. Тэдгээр нь мөн Бурханы зан чанар болон Түүний мөн чанартай холбоотой. Хэрвээ бид Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илүү сайн ойлгохыг хүсэж байгаа бол Хуучин Гэрээнд, эсвэл Хуулийн эрин үед зогсож болохгүй, харин бид Бурхан Өөрийнхөө ажилд хийсэн алхмуудтай хамт урагшлах хэрэгтэй. Иймээс Бурхан Хуулийн эрин үеийг төгсгөж, Нигүүлслийн эрин үеийг эхлүүлэхэд бидний өөрсдийн алхам Нигүүлслийн эрин үед—нигүүлсэл, авралаар дүүрэн эрин үед очсон. Энэ эрин үед Бурхан дахиад нэг маш чухал зүйлийг анх удаагаа хийсэн. Энэ шинэ эрин үе дэх ажил нь Бурхан болон хүн төрөлхтний аль алинд шинэ эхлэлийн цэг байсан. Энэ шинэ эхлэлийн цэг нь Бурханы анх удаа хийсэн бас нэгэн шинэ ажил байсан юм. Энэ шинэ ажил нь хүн болон бүх зүйлийн төсөөлөхийн аргагүй, Бурханы хийсэн урьд өмнө үзэгдээгүй зүйл байсан. Энэ нь одоо бүх хүмүүсийн сайн мэддэг зүйл бөгөөд—энэ нь Бурхан хүн болсон анхны удаа, Тэр хүний хэлбэртэйгээр, хүний ялгамж чанартайгаар шинэ ажлаа эхэлсэн анхны удаа байсан юм. Энэ шинэ ажил нь Бурхан Хуулийн эрин үе дэх Өөрийн ажлыг дуусгасныг болон цаашид тэр хуулийг дагаж юу ч хийхгүй, эсвэл хэлэхгүй гэдгийг харуулжээ. Тэр хуулийн хэлбэрээр эсвэл хуулийн дүрэм журам, зарчмын дагуу юуг ч ярихгүй ба юу ч хийхгүй. Өөрөөр хэлбэл, хууль дээр үндэслэсэн Түүний бүх ажил үүрд зогссон бөгөөд цаашид үргэлжлэхгүй, яагаад гэвэл, Бурхан шинэ ажил эхэлж, шинэ зүйл хийхийг хүссэн ба Түүний төлөвлөгөө дахин нэгэнтээ шинэ эхлэлийн цэгт хүрсэн юм. Иймээс Бурхан хүн төрөлхтнийг дараагийн эрин рүү хөтлөх ёстой болжээ.

Энэ нь хүмүүсийн хувьд баярт мэдээ байсан уу, эсвэл муу ёрын мэдээ байсан уу гэдэг нь тэдний мөн чанар ямар байснаас шалтгаалж байв. Энэ нь зарим хүмүүсийн хувьд баяртай биш харин муу ёрын мэдээ байсан гэж хэлж болно, учир нь зөвхөн хууль, дүрэм дагаж, зөвхөн сургаал номлолыг дагадаг, харин Бурханаас эмээдэггүй тэр хүмүүс Бурханыг шинэ ажлаа эхлэхэд нь Бурханы хуучин ажлыг хэрэглэн Түүний шинэ ажлыг яллах хандлагатай байлаа. Эдгээр хүмүүсийн хувьд энэ нь муу ёрын мэдээ байсан; гэвч гэм зэмгүй, нээлттэй, Бурханд үнэнч бөгөөд Түүний авралыг хүлээн авахад бэлэн хүн бүрийн хувьд Бурхан анх удаа бие махбод болсон нь маш баяртай мэдээ байлаа. Учир нь хүн үүссэнээс хойш Бурхан хүмүүсийн дунд Сүнс бус хэлбэртэйгээр гарч ирж, амьдарсан анхны удаа нь энэ байсан; харин ч Тэр хүнээс төрж, хүмүүсийн дунд хүний Хүү болон амьдарч, тэдний дунд ажилласан юм. Энэхүү “анхны удаа” нь хүмүүсийн үзлийг эвдэн нураасан бөгөөд мөн бүх төсөөллийг давсан. Түүнчлэн Бурханы бүх дагагч бодитой ашиг тус хүртсэн юм. Бурхан хуучин эрин үеийг дуусгаснаар үл барам Тэр мөн Өөрийн хуучин ажиллах арга барил болон ажиллах маягийг ч цэглэсэн. Түүний хүслийг элч нар нь дамжуулдгийг цаашид болиулсан ба Тэр цаашид үүлний цаана нуугдахаа больсон, цаашид гарч ирэхээ, эсвэл хүмүүстэй аянгаар тушааж ярихаа ч больсон. Өмнөх ямар ч зүйлтэй адилгүйгээр, хүмүүсийн хувьд ойлгож, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан тэдний төсөөлшгүй аргаар буюу бие махбод болж, тухайн үеийн ажлыг өрнүүлэхийн тулд Тэрээр хүний Хүү болсон юм. Энэ алхам нь хүн төрөлхтнийг гайхшруулсан бөгөөд энэ нь тэдний хувьд бас маш таагүй байсан, учир нь Бурхан дахиад л урьд өмнө Өөрөө хэзээ ч хийж байгаагүй шинэ ажлыг эхлүүлжээ. Өнөөдөр бид шинэ эринд Бурхан ямар шинэ ажил гүйцэтгэснийг, мөн энэ бүх шинэ ажлаас нь Бурханы ямар зан чанарыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын юуг нь бид ойлгож болох вэ? гэдгийг үзнэ.

Дараах үгсийг Библийн Шинэ Гэрээнд тэмдэглэжээ.

1. (Матай 12:1) Тэр цагт Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрч явав; Түүний шавь нар өлсөөд тариан түрүү шувтран идэж эхлэв.

2. (Матай 12:6-8) Харин Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү агуу Нэгэн байна. Харин, Би тахилыг бус, өршөөлийг болгооно гэсэн үгийн утгыг та нар ойлгосон байсан бол гэмгүй нэгнийг буруушаахгүй байсан. Учир нь хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн.

Эхлээд энэ хэсийг авч үзье: “Тэр цагт Есүс амралтын өдөр тариан талбайгаар өнгөрч явав; Түүний шавь нар өлсөөд тариан түрүү шувтран идэж эхлэв”.

Бид яагаад энэ хэсгийг сонгосон бэ? Энэ нь Бурханы зан чанартай ямар холбоотой вэ? Амралтын өдөр байтал Эзэн Есүс гадагш гарч, тариан талбай дундуур Өөрийн шавь нарыг дагуулан явсан гэдэг нь энэ бичвэрээс хамгийн түрүүнд бидэнд мэдэгдсэн зүйл юм. Илүү “эгдүүцмээр” зүйл нь юу гэвэл, тэд бүр “тариан түрүү түүн идэж эхэлжээ.” Хуулийн эрин үед Ехова Бурханы хуулиар бол Амралтын өдөр хүмүүс дураараа гадагшаа гарч юм уу, ямар нэг үйл ажиллагаанд оролцож болдоггүй байлаа—Амралтын өдрөөр хийж болдоггүй олон зүйл байв. Эзэн Есүсийн хийсэн энэ үйлдэл нь урт хугацааны турш уг хуульд захирагдан амьдарсан хүмүүсийг балмагдуулж, тэр ч байтугай энэ нь бүр шүүмжлэл үүсгэсэн. Тэдний самгардсан болон Есүс юу хийсэн талаар тэд хэрхэн ярьж байсан тухай бид одоохондоо хойш тавиад Эзэн Есүс яагаад бүх өдрийн дундаас Амралтын өдөр үүнийг хийхээр сонгосон ба тус хуульд захирагдан амьдарч байсан хүмүүст энэ үйлдлээрээ Тэр юу хэлэхийг хүссэн тухай эхлээд хэлэлцэх болно. Энэ бол Миний яримаар байгаа энэхүү хэсэг ба Бурханы зан чанарын хоорондох холбоо юм.

Эзэн Есүс ирэхдээ хүмүүстэй харилцахын тулд Өөрийн бодитой үйлдлүүдийг ашигласан: Бурхан Хуулийн эрин үеэс одож, шинэ ажил эхлүүлсэн ба энэ шинэ ажил нь Амралтын өдрийг сахихыг шаардаагүй; Бурхан Амралтын өдрийн хязгаараас гарахад энэ нь ердөө л Түүний шинэ ажлын урьдчилсан жишээ байсан бөгөөд Түүний үнэхээр агуу ажил үргэлжлэн явагдах гэж байсан юм. Эзэн Есүс Өөрийн ажлыг эхлүүлэхдээ Хуулийн эрин үеийн гав дөнгийг аль хэдийн ардаа орхисон ба тэрхүү эрин үеийн дүрэм, зарчмуудыг эвдэж гарсан байв. Түүнд хуультай холбоотой ямар ч зүйлийн ул мөр байгаагүй; Тэр үүнийг бүрмөсөн хаяж, үүнийг цаашид мөрдөхөө больсон ба Тэр үүнийг мөрд гэж хүн төрөлхтнөөс цаашид шаардахаа больсон. Иймд Эзэн Есүс Амралтын өдөр тариан талбайгаар явсныг чи эндээс харж байна; Эзэн амраагүй, харин гадаа ажиллаж байсан. Түүний энэ үйлдэл нь хүмүүсийн үзэлд цохилт болсон ба Тэр цаашид хуульд захирагдан амьдрахаа больж, Амралтын өдрийн хязгаарыг орхиж, хүн төрөлхтний өмнө, тэдний дунд шинэ дүр төрхтэйгээр, ажиллах шинэ арга замтайгаар гарч ирсэн гэдгээ тэдэнд мэдэгдсэн юм. Түүний энэ үйлдэл нь Тэр уг хуулиас гарч, Амралтын өдрөөс гарснаар эхэлсэн шинэ ажлыг авчирсэн гэдгийг хүмүүст хэлсэн юм. Бурхан Өөрийн шинэ ажлыг хэрэгжүүлэхдээ өнгөрсөнтэй цаашид зууралдаагүй бөгөөд Тэр Хуулийн эрин үеийн дүрэм журмын талаар цаашид тоохгүй болсон. Мөн өмнөх эрин үе дэх Түүний ажил ч Түүнд нөлөөлөөгүй, харин Тэр Амралтын өдрөөр мөн л ажилласан ба Түүний шавь нар өлссөн үедээ тариан түрүү шувтран идэж байсан. Бурханы үзэхэд энэ нь тун хэвийн зүйл байв. Бурхан Өөрийн хийхийг хүсдэг ажил, хэлэхийг хүсдэг зүйлдээ шинэ эхлэл хийж болох байсан. Тэр шинийг эхэлсэн л бол Өөрийн өмнөх ажлыг дахин дурддаг ч үгүй, мөн түүнийгээ үргэлжлүүлдэг ч үгүй. Учир нь Бурханы Өөрийн ажилд Өөрийн зарчим байдаг. Тэр шинэ ажил эхлэхийг хүсдэг үе нь, Тэр хүн төрөлхтнийг Өөрийн ажлын шинэ үе шатанд аваачихыг хүсдэг үе бөгөөд Түүний ажил илүү өндөр түвшинд орсон үе юм. Хэрвээ хүмүүс хуучны үгээр юм уу, дүрэм журмын дагуу ажилласаар, эсвэл тэдгээртэй зууралдсаар байвал Тэр үүнийг нь ёслон тэмдэглэхгүй, эсвэл магтахгүй. Учир нь Тэр аль хэдийн шинэ ажил авчирчихсан ба Өөрийн ажлын шинэ үе шатанд орчихсон. Шинэ ажлыг эхлүүлэх үедээ Тэр хүн төрөлхтөнд цоо шинэ өнцгөөс, цоо шинэ дүр төрхтэйгээр, цоо шинэ арга замаар илрэн гардаг, ингэснээр хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохын өөр өөр талыг харж чаддаг. Энэ нь Түүний шинэ ажил дахь Түүний зорилгуудын нэг юм. Бурхан хуучинтай зууралддаггүй, эсвэл хуучин замаар явдаггүй; Түүнийг ажиллаж, ярих үед энэ нь хүмүүсийн төсөөлдөг шиг хориотой байдаггүй. Бурханд бүх юм зоргоороо, чөлөөтэй байдаг ба юу ч хориглодоггүй, ямар ч хязгаарлалт байдаггүй—Түүний хүн төрөлхтөнд авчирдаг зүйл нь бүгд эрх чөлөө болон чөлөөлөлт байдаг. Тэр бол амьд Бурхан, жинхэнээсээ үнэхээр оршин байдаг Бурхан юм. Тэр хүүхэлдэй, эсвэл шавар баримал биш ба хүмүүсийн хоймортоо залж, шүтэн мөргөдөг шүтээнүүдээс огт өөр. Тэр бол амьд, цоглог бөгөөд Түүний хүмүүст авчирдаг үг болон ажил нь бүгд амь, гэрэл, бүгд эрх чөлөө, чөлөөлөлт байдаг, учир нь Тэр үнэнийг, амь ба замыг агуулдаг—Тэр Өөрийн ямар ч ажилд юунд ч баригддаггүй. Хүмүүсийн юу хэлэх нь хамаагүй, тэд Түүний шинэ ажлыг яаж ч харж, яаж ч үнэлэх нь ч хамаагүй, Тэр Өөрийн ажлыг огт эргэлзэлгүй биелүүлэх болно. Тэр хэний ч үзлийг, эсвэл Өөрийнх нь ажил болон үгийг буруутган чичихийг юм уу, эсвэл Өөрийнх нь шинэ ажлыг хүчтэйгээр эсэргүүцэж сөрөхийг ч хүртэл тоохгүй. Бүх бүтээлийн дундаас хэн ч хүний оюун ухаан, эсвэл хүний төсөөлөл, мэдлэг, эсвэл ёс суртахууныг ашиглан Бурхан юу хийдгийг хэмжиж, эсвэл тодорхойлж, Түүний ажлыг гутааж, эсвэл тасалдуулж, хорлон сүйтгэж чадахгүй. Түүний ажил ямар ч хориогүй бөгөөд энэ нь ямар ч хүн, ямар ч зүйл, эсвэл объектод баригдахгүй, үүнийг ямар ч дайсагнагч хүчин тасалдуулж чадахгүй. Тэр Өөрийнхөө шинэ ажилд үргэлж-ялагч Хаан байх ба ямар нэгэн дайсагнагч хүчин болон хүн төрөлхтний бүх тэрс үзэл болон эндүүрэл төөрөгдөл нь бүгд Түүний хөлийн улан дор дэвсүүлдэг. Өөрийн ажлын ямар шинэ үе шатыг Тэр хэрэгжүүлж байгаа нь хамаагүй, энэ нь хүн төрөлхтний дунд өрнөж, өргөжих ёстой бөгөөд энэ нь Түүний агуу ажил дуусах хүртэл бүхий л орчлон ертөнц дээр саадгүй хэрэгжих ёстой. Энэ бол Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан бөгөөд Түүний эрх мэдэл, хүч чадал билээ. Тиймээс Эзэн Есүс Амралтын өдрөөр шууд гадагш гарч, ажиллаж байсан, учир нь Түүний зүрх сэтгэлд ямар ч дүрэм байгаагүй бөгөөд хүн төрөлхтнөөс үүсэн гарсан ямар ч мэдлэг, эсвэл сургаал номлол байгаагүй. Түүнд байсан зүйл нь Бурханы шинэ ажил, Түүний зам байсан бөгөөд Түүний ажил нь хүн төрөлхтнийг чөлөөлж, суллаж, тэдэнд гэрэлд орших боломж олгох, тэдэнд амьдрах боломж олгох зам байсан. Шүтээн болон хуурамч бурхдыг шүтдэг хүмүүс өдөр бүр Сатанд хүлэгдэн амьдарч, бүх төрлийн дүрэм, хориг цээрт баригддаг—өнөөдөр нэг зүйл хориглогдсон бол маргааш нь өөр нэг зүйл гэх мэтээр—амьдралд нь ямар ч эрх чөлөө байдаггүй. Тэдний ярьж хэлэх ямар ч баяр баясгалангүй, гав, дөнгөтэй хоригдол шиг байдаг. “Хориг” гэж юуг төлөөлдөг вэ? Энэ нь хязгаарлалт, хүлээс болон мууг төлөөлдөг. Хүн нэг шүтээн шүтэж эхэлмэгцээ хуурамч бурхан шүтэж, муу сүнсийг шүтэж байгаа юм. Хориг нь түүний хамт ирдэг. Чи энийг, эсвэл тэрийг идэж болохгүй, өнөөдөр гарч болохгүй, маргааш пийшингээ асааж болохгүй, нөгөөдөр нь шинэ байранд нүүж орж болохгүй, хурим, эсвэл оршуулга хийхэд, эсвэл бүр хүүхэд төрүүлэхэд ч зарим өдрүүдийг сонгох ёстой. Үүнийг юу гэдэг вэ? Үүнийг хориг гэдэг; энэ нь хүн төрөлхтний хүлээс бөгөөд энэ нь тэднийг хянаж, тэдний зүрх сэтгэл, биеийг хязгаарлаж байгаа Сатан болон муу сүнснүүдийн гав дөнгө юм. Бурхан ийм хориг тавьдаг уу? Бурханы ариун байдлын талаар ярих үедээ чи эхлээд: Бурхан ямар ч хориг тавьдаггүй. Бурханд Өөрийн үг болон ажилд баримталдаг зарчим байдаг боловч ямар ч хориг тавьдаггүй, учир нь Бурхан Өөрөө үнэн, зам, амь юм гэдэг талаар бодох ёстой.

Одоо дараах эшлэлийг авч үзэцгээе: “Харин Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү агуу Нэгэн байна. Харин, Би тахилыг бус, өршөөлийг болгооно гэсэн үгийн утгыг та нар ойлгосон байсан бол гэмгүй нэгнийг буруушаахгүй байсан юм. Яагаад гэвэл, хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Maтай 12:6-8). Энд “сүм” гэж юуг хэлж байна вэ? Энгийн үгээр хэлбэл, “сүм” гэж сүр жавхлантай, өндөр барилгыг хэлдэг ба Хуулийн эрин үед сүм нь тахилчид Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “энэ газарт сүмээс ч илүү агуу нэгэн байна” гэхдээ “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээжээр, “нэгэн” гэдэг нь бие махбодтой Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байсан. Тэдгээр үг нь хүмүүст юу хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн–Бурхан аль хэдийн гарсан бөгөөд тэнд ажиллахаа больсон байсан, тиймээс хүмүүс сүмийн гадна Бурханы мөрийг хайж, Түүний шинэ ажилд Түүний замналыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан бол хуулийн доорх хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үздэг болсон байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан учраас шүтээнийг шүтэлгүй харин Бурханыг шүт, яагаад гэвэл, Тэр бол дээдийн дээд гэдгийг Эзэн Есүс тэдэнд анхааруулжээ. Тиймээс Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг болгооно” гэж хэлсэн юм. Эзэн Есүсийн үзэхэд хуулийн доорх ихэнх хүмүүс цаашид Еховаг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйлийг явуулах гээд л байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн-шүтэгчид сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш, зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг байв. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж, тахилаа өргөж чадахгүй болдог байлаа. Тэдний амьдрах газар гэгч нь сүмд байрлаж, өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгон Ехова Бурханыг шүтдэг гэсэн далбаан дор ажилладаг газар юм. Тэдний тахил өргөх гэгч нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор ердөө л өөрсдийнхөө хувийн ичгэвтэр ажлыг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг хоргодох газар, өргөл тахилыг хүмүүсийг болон Бурханыг хуурах баг болгон ашигласан учраас Эзэн Есүс хүмүүст анхааруулахын тулд үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөө үед хамааруулж үзвэл энэ нь адилхан хүчинтэй, адилхан чиг хандлагатай хэвээр байна. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийн үзэж туулсан Бурханы ажлаас ялгаатай ажлыг мэдэрч туулсан боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан. Өнөөдрийн ажлын орчин нөхцөлд хүмүүс “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил төрлийн зүйлийг хийсээр байна. Жишээ нь, хүмүүс өөрсдийн үүргийг биелүүлэхийг өөрсдийн ажил мэт үздэг; Бурханд гэрчлэл хийж, агуу улаан луутай тулалдахыг тэд хүний эрхийг хамгаалсан, ардчилал, эрх чөлөөний төлөөх улс төрийн хөдөлгөөн мэтээр үздэг; тэд өөрсдийн үүргийг ур чадвараа мэргэжил болгон ашиглахад чиглүүлсэн боловч харин Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг зүгээр л нэг дагаж мөрдөх шашны номлолоос өөр юу ч биш мэт үздэг; гэх мэт. Эдгээр илэрхийлэл нь хүмүүсийн зүгээс мөн чанартаа “сүм бол Бурханаас илүү агуу” гэсэнтэй адил илэрхийлэл биш гэж үү? Хоёр мянган жилийн өмнө хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг бодит сүмд явуулж байсан бол өнөөдөр хүмүүс өөрсдийн хувийн ажил хэргийг биет бус сүмд явуулж байна. Дүрэм эрхэмлэдэг тэдгээр хүмүүс дүрмийг Бурханаас илүү агуу гэж үздэг, байр сууринд хайртай хүмүүс байр суурийг Бурханаас илүү агуу гэж үздэг, мэргэжилдээ хайртай хүмүүс мэргэжлээ Бурханаас илүү агуу гэж үздэг гэх мэт—тэдний бүхий л илэрхийлэл нь Намайг: “Хүмүүс үгээрээ Бурханыг хамгийн агуу гэж магтдаг боловч тэдний нүдэнд бүх зүйл Бурханаас илүү агуу байдаг” гэж хэлэхэд хүргэж байна. Учир нь хүмүүс Бурханыг дагах замдаа өөрсдийн авьяасыг харуулах, эсвэл өөрсдийн ажил хэрэг, эсвэл өөрсдийн мэргэжлийн албыг гүйцэтгэх боломж олмогцоо Бурханаас холдож, хайртай мэргэжилдээ өөрсдийгөө зориулдаг. Бурханаас тэдэнд даалгасан зүйл, Бурханы хүслийн тухайд бол тэдгээр зүйл нь аль хэдийн хаягдсан байдаг. Ийм тохиолдолд энэ хүмүүс болон хоёр мянган жилийн өмнө өөрсдийн ажил хэргийг сүмд явуулж байсан хүмүүсийн хооронд ямар ялгаа байна вэ?

Дараа нь Библийн энэ хэсгийн “Учир нь, хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн сүүлчийн өгүүлбэрийг харцгаая. Энэ өгүүлбэрт бодитой тал байна уу? Та нар үүний бодитой талыг харж байна уу? Бурханы хэлдэг үг бүр Түүний зүрх сэтгэлээс гардаг, тэгвэл Тэр яагаад ингэж хэлсэн бэ? Та нар үүнийг хэрхэн ойлгож байна вэ? Та нар энэ өгүүлбэрийн утгыг одоо ойлгож байж магадгүй, гэхдээ тэр үед тийм ч олон хүн ойлгоогүй, яагаад гэвэл, хүн төрөлхтөн дөнгөж Хуулийн эрин үеэс гарч байсан юм. Тэдний хувьд Амралтын өдрөөс гарах нь маш хэцүү байсан бөгөөд жинхэнэ Амралтын өдөр юу болохыг ойлгох талаар бол ярихын ч хэрэггүй.

“Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн өгүүлбэр нь хүмүүст, Бурханы бүх зүйл материаллаг бус бөгөөд хэдийгээр Бурхан чиний бүх материаллаг хэрэгцээг хангаж чадах боловч бүх материаллаг хэрэгцээ чинь хангагдангуут эдгээр зүйлээс авах сэтгэл ханамж үнэний эрэл хайгуулыг орлож чадах юм уу гэдгийг хэлж байна. Тэр нь мэдээж боломжгүй! Бидний нөхөрлөсөн Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хоёулаа үнэн юм. Үүнийг эд материалын өндөр үнээр хэмжиж болохгүй, мөн үнэ цэнийг нь мөнгөөр тоолж болохгүй, учир нь энэ бол материаллаг зүйл биш бөгөөд энэ нь хүн нэг бүрийн зүрх сэтгэлийн хэрэгцээг хангадаг. Хүн бүрийн хувьд эдгээр биет бус үнэний үнэ цэнэ нь чиний сайхан гэж боддог ямар ч материаллаг зүйлийн үнэ цэнээс илүү байх ёстой, тийм үү? Энэ мэдэгдэл нь та нарын тунгаан бодох хэрэгтэй зүйл юм. Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы юм бүхэн хүн нэг бүрийн хувьд хамгийн чухал зүйл бөгөөд тэдгээрийг ямар ч материаллаг зүйл орлож чадахгүй гэдэг бол миний хэлсэн үгийн гол утга нь юм. Би чамд нэг жишээ хэлье: Өлссөн үед чамд хоол хэрэгтэй. Энэ хоол нь харьцангуй сайн, эсвэл харьцангуй хомсхон байж болох боловч цадталаа идчих л юм бол өлсгөлөн байхын тааламжгүй мэдрэмж арилна—алга болно. Чи тайван сууж чадах ба бие чинь амрах болно. Хүмүүсийн өлсгөлөнг хоолоор шийдэж болно, харин чи Бурханыг дагаж байхдаа Түүний талаар юу ч ойлгоогүйгээ мэдэрвэл өөрийн зүрх сэтгэл дэх хоосон байдлаа хэрхэн шийдэх вэ? Үүнийг хоолоор шийдэж болох уу? Эсвэл чи Бурханыг дагаж байгаа ч Түүний хүслийг ойлгохгүй бол зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнгөө дарахын тулд чи юу хэрэглэх вэ? Бурханаар аврагдах туршлагынхаа явцад өөрийн зан чанарыг өөрчлөхөөр зорих зуураа хэрвээ чи Түүний хүслийг ойлгохгүй бол, эсвэл үнэн юу болохыг мэдэхгүй бол, хэрвээ чи Бурханы зан чанарыг ойлгохгүй бол бачимдан сандрахгүй гэж үү? Чи зүрх сэтгэлдээ айхтар өлсөж, цангахыг мэдрэхгүй гэж үү? Эдгээр мэдрэмж чамайг зүрх сэтгэлдээ амар амгаланг мэдрэхэд саад болохгүй гэж үү? Иймээс чи өөрийн зүрх сэтгэл дэх тэрхүү өлсгөлөнг хэрхэн дарах вэ—үүнийг шийдэх арга зам бий юу? Зарим хүмүүс дэлгүүр хэсдэг, зарим нь итгэл даах найзтай болдог, зарим нь ханатлаа унтдаг, бусад нь Бурханы үгийг илүү их уншдаг, эсвэл өөрсдийн үүргийг биелүүлэхийн тулд улам шаргуу ажиллаж, илүү их хүч чармайлт зарцуулдаг. Эдгээр зүйл нь та нарын жинхэнэ бэрхшээлийг шийдэж чадах уу? Та нар иймэрхүү аргыг бүгдээрээ бүрэн ойлгож байгаа. Арга тасрах үед чинь, үнэний бодит байдал болон Бурханы хүслийг мэдэх боломжийг олгох Бурханы гэгээрлийг олж авъя гэсэн хүчтэй хүслийг мэдрэх үед чинь чамд юу хамгийн их хэрэгтэй вэ? Чамд хэрэгцээтэй зүйл бол их хоол ч биш, хэдэн сайхан үг ч биш. Тэр ч байтугай махан биеийн түр зуурын тав тух болон ханамж ч биш—чамд хэрэгцээтэй зүйл бол юу хийх ёстойг чинь, үүнийг хэрхэн хийх ёстойг чинь Бурхан чамд шууд, тодорхой хэлэх, үнэн гэж юу болохыг чамд тодорхой хэлж өгөх явдал юм. Үүнийг ойлгосныхоо дараа, энэ нь хэдий өчүүхэн төдий байсан ч гэсэн чиний зүрх сэтгэлд сайхан хоол идсэнээс ч илүү ханамжтай санагдахгүй гэж үү? Сэтгэл чинь хангалуун байх үед зүрх сэтгэл, хувь хүнийхээ хувьд жинхэнэ амар амгаланг олж авдаггүй гэж үү? Би яагаад “хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” гэсэн энэ өгүүлбэрийг та нартай хуваалцахыг хүссэнийг энэ зүйрлэл болон шинжилгээнээс одоо ойлгож байна уу? Үүний утга нь Бурханаас ирсэн зүйл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний юм болгон нь бусад ямар ч зүйлээс, хамгийн их нандигнан хайрладаг гэж итгэж байсан зүйлээс юм уу, хүнээс чинь ч илүү агуу юм. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн Бурханы амнаас үг сонсож чадахгүй, эсвэл Түүний хүслийг ойлгохгүй бол амралтыг олж авч чадахгүй. Намайг яагаад та нарт энэ эшлэлийг харуулах гэж хүссэнийг та нар хожмын туршлагаараа ойлгох болно—энэ бол маш чухал. Бурханы хийдэг бүхэн нь үнэн ба амь юм. Үнэн гэдэг бол хүн төрөлхтний хувьд амь амьдралд нь дутагдаж болохгүй зүйл, тэд түүнгүйгээр байж чадахгүй зүйл юм; бас энэ бол хамгийн агуу зүйл гэж чи хэлж болно. Хэдийгээр чи үүнийг харж, хүрч чадахгүй боловч их ач холбогдлыг нь үл ойшоож болохгүй; энэ бол чиний зүрх сэтгэлд амар амгаланг авчирч чадах цорын ганц зүйл билээ.

Үнэний талаарх ойлголт чинь та нарын нөхцөл байдалтай нийлж байна уу? Бодит амьдрал дээр аль үнэн нь чамтай учирсан хүмүүс, юм болон, зүйлстэй холбоотой байгааг чи эхлээд бодох ёстой; эдгээр үнэний дундаас л чи Бурханы хүслийг олж, өөртөө учирсан зүйлийг Түүний хүсэлтэй холбож чадах юм. Хэрвээ чи үнэний аль тал нь, чамд учирсан зүйлстэй холбоотой гэдгийг мэдэлгүйгээр шууд Бурханы хүслийг хайхаар явбал энэ нь нэлээд муйхар арга бөгөөд үр дүнд хүрч чадахгүй. Хэрэв чи үнэнийг хайж, Бурханы хүслийг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар зүйлс тохиолдсон болон тэдгээр нь үнэний ямар талтай холбоотой гэдгийг харж, чиний үзэж амссан зүйлтэй холбоотой үнэнийг Бурханы үгээс хайх хэрэгтэй. Дараа нь чи өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг тэрхүү үнэнээс хайна; ийм байдлаар чи Бурханы хүслийн талаар шууд бусаар ойлгож чадна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь эргэцүүлж бодолгүй шууд л нэг сургаалыг хэрэглэх, эсвэл нэг хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээлийн дагах ёстой дүрэм, хүний өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол чи амссан туршлагаараа улам сайн ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар үе шатанд хүрсэн нь, Бурханы үг болон үнэнээс салшгүй нь хамаагүй Бурханы зан чанарын талаар чи юу ойлгодог нь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар юу мэддэг нь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, үүнийг ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамайг юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон түүнчлэн Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарыг илчлэлт юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгнээс Түүний зан чанарыг ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгнээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэндээ ямар гэдгээс зөрүүтэй байдаг.

Бидний одоо ярилцаж байгаа зүйлс бүгд Библид тэмдэглэсэн түүхийн цар хүрээнд байдаг. Эдгээр түүхээс, эдгээр тохиолдсон зүйлсийг шинжилснээр хүмүүс Түүний зан чанарыг болон Түүний илэрхийлсэн Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгож чадах ба энэ нь Бурханы бүх талыг илүү өргөн, илүү гүнзгий, илүү ухаарч, илүү нарийн ойлгох боломжийг тэдэнд олгодог. Тэгэхээр Бурханы бүх талыг таних цорын ганц арга зам нь эдгээр түүхийг мэдэх явдал уу? Үгүй ээ, тийм биш! Учир нь, Хаанчлалын эрин үед Бурханы хэлдэг зүйл болон хийдэг ажил нь Түүний зан чанарыг мэдэж, үүнийг илүү бүрэн мэдэхэд хүмүүст илүү сайн тусалж чаддаг. Гэвч хүмүүсийн сайн мэддэг Библид тэмдэглэсэн түүх юм уу жишээгээр дамжуулан Бурханы зан чанарыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгох нь арай хялбар гэж Би бодож байна. Хэрвээ чамд Түүнийг мэдүүлэхийн тулд Би шүүлт, гэсгээлтийн үгсийг болон өнөөдөр Бурханы илэрхийлдэг үнэнийг үг үгээр нь хэлбэл чи энийг хэтэрхий улиг болсон, хэтэрхий залхмаар гэж бодох бөгөөд тэр ч байтугай зарим хүнд Бурханы үг нэгэн хэвийн санагдах болно. Харин Бурханы зан чанарыг мэдэхэд нь хүмүүст туслахын тулд бид Библийн түүхүүдийг жишээ болгон авах юм бол хүмүүст уйтгартай санагдахгүй. Ингэж хэлж болно, эдгээр жишээг тайлбарлах явцад, тэр үед Бурханы зүрх сэтгэлд юу байсан тухай—Түүний ааш зан, уян сэтгэл, эсвэл Түүний бодол, санаа гээд нарийн зүйлс хүмүүст хүний хэлээр өгүүлэгдсэн бөгөөд энэ бүхний зорилго нь Бурханд юу байгаа, Тэр юу болох нь хэв загвар биш. Энэ нь домог биш, эсвэл хүмүүсийн харж, хүрч чадахгүй зүйл ч биш. Энэ бол үнэхээр оршин байдаг, хүмүүсийн мэдэрч, үнэлж чадах зүйл гэдгийг үнэлж, мэдрэх боломжийг тэдэнд олгох явдал юм. Энэ бол эцсийн зорилго билээ. Энэ эрин үед амьдарч байгаа хүмүүс ерөөгдсөн гэж хэлж болно. Бурханы өмнөх ажлын талаар илүү өргөн ойлголтыг олж авахын тулд тэд Библийн түүхүүдийг ашигладаг; Түүний хийсэн ажлаас тэд Түүний зан чанарыг харж чадна. Бурханы зан чанарын талаар илүү нарийн, илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд Түүний илэрхийлсэн эдгээр зан чанараас нь хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг ойлгож, Түүний ариун байдлын тод томруун илрэл болон хүмүүсийн төлөө санаа тавьдгийг нь ойлгож чадна. Та нар бүгдээрээ үүнийг мэдэрч байгаа гэдэгт Би итгэж байна!

Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн дуусгасан ажлын цар хүрээнээс Бурханд юу байгаа болон Тэр юу болохын өөр нэг талыг харж болно. Энэ нь Түүний бие махбодоор дамжин илэрхийлэгдсэн бөгөөд энэ нь Түүний хүн чанараас хүмүүст харагдаж, ойлгогдох боломжтой болсон. Бие махбодтой Бурхан Өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулсныг хүмүүс хүний Хүүгээс үзсэн бөгөөд бие махбодоор илэрхийлэгдсэн Бурханы бурханлаг чанарыг тэд харсан юм. Энэ хоёр төрлийн илэрхийлэл нь тун бодитой Бурханыг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд Бурханы талаар өөр ойлголт бүрэлдүүлэх боломжийг тэдэнд олгосон. Гэвч дэлхийг бүтээснээс Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх цаг хугацаанд, өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн өмнө хүмүүсийн харж, сонсож, мэдэрсэн зүйл нь зөвхөн Бурханы бурханлаг тал байсан юм. Энэ нь биет бус хүрээнд Бурханы хийсэн, хэлсэн зүйл байсан бөгөөд Түүний харж, эсвэл хүрч болшгүй үнэн биеэсээ илэрхийлсэн зүйлс байсан. Эдгээр зүйл нь хүмүүст, Бурхан маш агуу бөгөөд тэд Түүнд ойртож чадахгүй гэдгийг байнга мэдрүүлдэг байв. Бурхан жирсхийн гарч ирээд явчихдаг гэсэн сэтгэгдлийг хүмүүст ер нь төрүүлсэн бөгөөд тэр ч бүү хэл, Түүний бодол, санаа нэг бүр нь ойлгож, ухаарахаар оролдох нь байтугай тэдгээрт хүрэх ямар ч аргагүй маш нууцлаг, баригдашгүй гэж хүмүүст санагддаг байлаа. Хүмүүсийн хувьд Бурханы бүх зүйл маш хол байсан—хүмүүс харж, хүрч чадахааргүй маш хол байсан. Тэр дээр тэнгэрт байгаа мэт санагддаг ба Тэр огт байдаггүй мэт санагддаг байсан. Иймээс хүмүүсийн хувьд Бурханы зүрх сэтгэл, санааг, эсвэл Түүний ямар нэгэн бодлыг ойлгох нь биелшгүй, бүр бүтэхийн ч аргагүй байсан. Хэдийгээр Бурхан Хуулийн эрин үед тодорхой нэлээд ажил гүйцэтгэж, түүнчлэн Түүний талаар зарим нэг бодитой мэдлэгийг биеэр туулж, харах боломжийг хүмүүст олгох нэлээд нарийн тодорхой үг хэлж, нэлээд нарийн тодорхой зан чанар илэрхийлсэн хэдий боловч эцсийн эцэст, тэр бол биет бус хүрээнд Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай Бурханы илэрхийлэл байсан бөгөөд хүмүүсийн ойлгосон зүйл, тэдний мэдсэн зүйл бол мөн л Түүнд юу байгаа болон Тэр юу болохын бурханлаг тал байсан юм. Хүн төрөлхтөн Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай энэ илэрхийллээс[a] тодорхой ойлголт олж авч чадаагүй ба Бурханы талаарх тэдний сэтгэгдэл “ойртоход хэцүү, жирсхийн гарч ирээд явчихдаг Сүнсний” хүрээнд гацсан хэвээр байсан. Бурхан хүмүүст харагдахын тулд материаллаг орны онцгой нэг зүйл юм уу, эсвэл дүрс хэрэглээгүй учраас тэд Түүнийг хүний хэл ашиглан тодорхойлж бас л чадаагүй. Хүмүүс зүрх сэтгэл болон оюун ухаандаа Бурханд стандарт тогтоож, Түүнийг биет болгож, хэр өндөр, хэр том байдаг, Тэр ямар харагддаг, Тэр юунд гойд дуртай, Түүний өвөрмөц зан чанар ямар байдаг зэргээр Түүнийг хүн шиг болгохын тулд өөрсдийн хэлийг ашиглахыг үргэлж хүсэж байлаа. Үнэндээ, хүмүүс ингэж бодож байсныг Бурхан Өөрийн зүрх сэтгэлд мэдэж байсан. Тэр хүмүүсийн хэрэгцээний талаар огт анддаггүй байсан бөгөөд мэдээжээр, Өөрөө бас юу хийх ёстойгоо ч мэдэж байсан, иймээс Тэр Нигүүлслийн эрин үед Өөрийн ажлыг өөр арга замаар хэрэгжүүлсэн. Энэ арга зам нь бурханлаг бөгөөд хүнлэг чанарын аль аль нь байсан. Эзэн Есүсийн ажиллаж байсан үеэр Бурханд хүний олон илэрхийлэл байдгийг хүмүүс харсан. Жишээ нь, Тэр бүжиглэж чаддаг, Тэр хуримд оролцож чаддаг, Тэр хүмүүстэй харилцаж, тэдэнтэй ярьж, тэдэнтэй аливааг хэлэлцэж чаддаг байсан. Түүнчлэн Эзэн Есүс бас Өөрийн бурханлаг чанарыг төлөөлсөн маш их ажил гүйцэтгэсэн бөгөөд мэдээжээр, энэ бүх ажил нь Бурханы зан чанарын илэрхийлэл, илчлэл байлаа. Хүмүүсийн харж, хүрч болох энгийн бие махбодод Бурханы бурханлаг чанар биеллээ олсон энэ үед тэд Түүнийг жирсхийн гарч ирээд явдгийг, тэд Түүнд ойртож чадахгүй гэдгээ цаашид мэдрэхээ больсон. Харин ч тэд хүний Хүүгийн хөдөлгөөн, үг, ажил болгоноос нь Бурханы хүслийг ухаарч, Түүний бурханлаг чанарыг ойлгох гэж оролдож байсан. Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Үүний зэрэгцээ Тэрээр Бурханы хүсэл, зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнц дэх харж, хүрч болохгүй Бурханыг хүмүүст илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тодорхой, хүний чанартай болгосон. Хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн хувьд нэлээд хязгаарлалт байсан хэдий боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы Өөрийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—зөвхөн илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүн чанар, эсвэл Түүний бурханлаг чанарын аль нь ч байсан хамаагүй, Тэр Бурханы ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Гэхдээ энэ хугацаанд Бурхан махан биеэр ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы үнэн үгс болон ажилтай харьцаж, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн Түүний бурханлаг чанар болон даруу атлаа агуу байдлыг ухаарах, түүнчлэн Бурханы үнэн ба бодит байдлын урьдчилсан ойлголт, урьдчилсан тодорхойлолт олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, Түүний ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы жинхэнэ биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь урьд өмнө хүмүүс хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, Тэр ямар өнцгөөс ярих нь, эсвэл Тэр ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр учрах нь хамаагүй, Бурхан өөр юуг ч биш харин Өөрийгөө л төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр завхарсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.

Дараа нь бид Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн ярьсан сургаалт зүйрлэлийг авч үзэх болно.

3. Алдагдсан хонины тухай сургаалт зүйрлэл

(Matай 18:12-14) Та нар юу гэж бодож байна? Хэрвээ хүн зуун хоньтой байгаад тэдний нэг нь төөрч явсан бол тэр хүн ерэн есөн хонио үлдээгээд уул руу явж, төөрсөн нэг хонио эрж хайхгүй гэж үү? Тэгээд түүнийг олбол тэр хонь нь төөрөөгүй үлдсэн ерэн есөн хониноос ч илүү баярлуулна гэж Би та нарт лавтай хэлнэ. Тэгээд ч бас энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэрт буй Эцэгийн чинь хүсэл биш юм.

Энэ бол зүйрлэл—энэ хэсгээс хүмүүс ямар мэдрэмж авч байна вэ? Энэ зүйрлэлийг хүний хэлний шилжсэн утга ашиглах аргаар илэрхийлсэн; энэ нь хүний мэдлэгийн хүрээнд байдаг зүйл юм. Хэрвээ Бурхан Хуулийн эрин үед үүнтэй төстэй зүйл хэлсэн бол энэ нь Бурхан хэн болохтой үнэхээр нийцэхгүй зүйл гэж хүмүүст санагдах байсан, харин Нигүүлслийн эрин үед хүний Хүү энэ хэсгийг өгүүлэхэд энэ нь хүмүүст сэтгэл зассан, аятайхан бөгөөд дотно санагдсан. Бурхан махбодтой болж, хүний хэлбэртэй гарч ирэхдээ Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхдээ маш тохиромжтой зүйрлэл ашигласан. Энэ дуу хоолой нь Бурханы дуу хоолойг болон тухайн эрин үед хийхийг хүссэн Түүний ажлыг төлөөлжээ. Энэ нь мөн Нигүүлслийн эрин үеийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлсөн. Хүмүүст хандах Бурханы хандлагын өнцгөөс авч үзвэл, Тэр хүн бүрийг хоньтой зүйрлэсэн юм. Хэрэв нэг хонь төөрвөл түүнийг олохын тулд Тэр хэрэгтэй бүхнийг хийх болно. Энэ нь хүн төрөлхтний дунд энэ удаа бие махбодтойгоор ажиллах Бурханы ажлын зарчмыг төлөөлдөг. Бурхан тэр ажилд гаргах Өөрийн эрмэлзэл болон хандлагыг дүрслэхийн тулд энэ сургаалт үлгэрийг ашигласан юм. Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байв: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг ашиглан хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний хэлийг хэрэглэж чадсан. Хүмүүс хүний хэлээр, хүн шиг ойлгох гэж ядаж байсан Өөрийнхөө гүн гүнзгий, бурханлаг хэлийг Тэр хүмүүст тайлбарлаж буюу “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусласан юм. Тэр мөн хүний хэл хэрэглэн хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, хүмүүстэй ойлгогдохуйцаар харилцаж чадаж байв. Тэр ч байтугай хүний хэл, мэдлэгийг хэрэглэн ярьж, ажиллаж байсан, ингэснээр хүмүүс Бурханы сайн санаа, ойр дотно байдлыг мэдэрч, ингэснээр тэд Түүний зүрх сэтгэлийг харж чаддаг байлаа. Та нар үүнээс юу харж байна вэ? Бурханы үг болон үйлдэл ямар ч хориггүй гэдгийг үү? Хүмүүс үүнийг үзэхдээ Бурхан Өөрийнхөө хэлэхийг хүссэн зүйл, хийхийг хүссэн ажлын талаар ярихдаа, эсвэл Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний мэдлэг, хэл, эсвэл ярих маягийг хэрэглэнэ гэсэн юм байж болохгүй гэдэг; энэ нь ташаа бодол юм. Бурхан ийм төрлийн зүйрлэл хэрэглэсэн, тэгснээр хүмүүс Бурханы бодит байдал болон чин сэтгэлийг мэдэрч, тэр үеийн хүмүүст ханддаг Түүний хандлагыг харж чадсан. Энэ сургаалт үлгэр нь хуульд урт хугацаанд захирагдан амьдарсан хүмүүсийг нойрноос нь сэрээсэн бөгөөд энэ нь мөн Нигүүлслийн эрин үед амьдарч байсан хүмүүсийн дараа дараагийн үеийнхэнд ч урам зориг өгсөн. Энэ сургаалт үлгэрийн ишлэлийг уншсанаар хүмүүс хүн төрөлхтнийг аврах гэсэн Бурханы чин сэтгэлийг мэдэж, Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жинг ойлгодог.

Энэ эшлэлийн сүүлчийн өгүүлбэрийг дахин нэг харцгаая: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэрт буй Эцэгийн чинь хүсэл биш юм.” Энэ нь Эзэн Есүсийн өөрийнх нь үг байсан уу, эсвэл тэнгэрт буй Түүний Эцэгийн үг байсан уу? Өнгөцхөн авч үзвэл Эзэн Есүс ярьж байгаа мэт харагдах боловч Түүний хүсэл нь Бурханы Өөрийн хүслийг төлөөлдөг тул Тэр: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэрт буй Эцэгийн чинь хүсэл биш юм” гэж хэлсэн. Тэр үеийн хүмүүс зөвхөн тэнгэрт буй Эцэгийг Бурхан гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний нүдний өмнө харагдаж байсан энэ хүн нь ердөө л Түүний илгээсэн хүн бөгөөд Тэр тэнгэрт буй Эцэгийг төлөөлж чадахгүй байсан. Тийм учраас Эзэн Есүс бас тэгж ярих хэрэгтэй болсон ба ингэснээр тэд хүн төрөлхтний төлөөх Бурханы хүслийг лавтай мэдэрч, Түүний хэлсэн үгийн үнэн магадтай, нарийн зөв байдлыг мэдэрч чадах байсан юм. Хэдийгээр энэ нь хэлэхэд энгийн нэгэн зүйл байсан боловч энэ нь маш энэрэнгүй байсан бөгөөд энэ нь Эзэн Есүсийн даруу зан ба биеэ нууж байдгийг харуулжээ. Бурхан бие махбодтой болсон ч юм уу, эсвэл Тэр сүнсний ертөнцөд ажилласан эсэх нь хамаагүй, Тэр хүний зүрх сэтгэлийг хамгийн сайн мэддэг байсан, хүмүүст юу хэрэгтэйг хамгийн сайн ойлгодог байсан, хүмүүс юунд санаа зовдог, тэднийг юу төөрөгдүүлдгийг мэддэг байсан, тиймээс Тэр энэ нэг мөрийг нэмсэн юм. Энэ мөр нь хүн төрөлхтөнд нуугдсан нэг асуудлыг тодруулсан: Хүмүүс хүний Хүүгийн хэлсэн зүйлд үл итгэж байсан болохоор Эзэн Есүс ярьж байх үедээ: “Тиймд энэ багачуудаас нэг нь алдагдах нь тэнгэрт буй Эцэгийн чинь хүсэл биш юм” гэж нэмж хэлэх хэрэгтэй болжээ. Зөвхөн энэхүү шалтгаанаар л Түүний үг үр дүнд хүрч, тэдгээрийн нарийн зөвд хүмүүсийг итгүүлж, тэдгээрийн үнэмшилтэй байдлыг сайжруулж чадах байсан. Энэ нь Бурхан жирийн нэг хүний Хүү болоход Бурхан ба хүн төрөлхтний харилцаа маш түвэгтэй болсон ба хүний Хүүгийн байдал маш бэрхшээлтэй байсан гэдгийг харуулна. Энэ нь тэр үед хүмүүсийн дунд Эзэн Есүсийн эзлэх байр суурь хэчнээн ялимгүй байсныг мөн харуулдаг. Тэр үүнийг хэлэхдээ үнэндээ хүмүүст: Энэ бол Миний өөрийн зүрх сэтгэлд юу байгааг төлөөлөөгүй, харин энэ бол та нар зүрх сэтгэлдээ тээдэг Бурханы хүсэл юм шүү гэдэгт та нар итгэж болно гэж хэлэх гэсэн юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь егөөтэй юм биш байв гэж үү? Хэдийгээр Бурхан махан биетэйгээр ажиллах нь үнэн биед нь байдаггүй олон давуу талтай байсан боловч Тэр тэдний эргэлзээ, үл тоох байдал, түүнчлэн тэдний хөшүүн байдал, мунхаг занг сөрөх хэрэгтэй байсан. Хүний Хүүгийн ажлын үйл явц нь хүн төрөлхтний гололтыг амсах үйл явц, хүн төрөлхтөн Түүний эсрэг тэмцэхийг амсаж туулах үйл явц байсан гэж хэлж болно. Түүнээс гадна, биечлэн ажиллаж, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, мөн Өөрийн мөн чанараар хүн төрөлхтний итгэлийг тасралтгүй олж, хүн төрөлхтнийг байлдан дагуулах үйл явц байсан юм. Энэ нь бие махбод болсон Бурхан газар дээр Сатаны эсрэг дайн хийж байсан зүйл биш байв; харин энэ бол Бурхан эгэл хүн болж, Өөрийг нь дагаж байсан хүмүүстэй тэмцэл эхэлсэн явдал байсан бөгөөд энэхүү тэмцэлд хүний Хүү Өөрийн даруу зангаараа, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоороо, мөн Өөрийн хайр, мэргэн ухаанаараа Өөрийн ажлыг гүйцээсэн юм. Тэр Өөрийн хүссэн хүмүүсийг олж авч, Өөртөө тохирох ялгамж чанар болон байр суурийг эзэмшиж, Өөрийн сэнтийд эргэн очсон.

Дараа нь доорх хоёр эшлэлийг судраас авч үзэцгээе.

4. Дал дахин долоон удаа уучлах

(Maтай 18:21-22) Дараа нь Петр Түүн дээр ирж, “Эзэн, ах дүү маань миний эсрэг бурууг үйлдвэл би түүнийг хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?” гэв. Есүс түүнд: “Би чамд долоон удаа биш, харин дал дахин долоон удаа гэж хэлье” гэжээ.

5. Эзэний Хайр

(Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи хөршөө өөр шигээ хайрла” гэжээ.

Энэ хоёр хэсгийн нэг нь уучлалын тухай, нөгөө нь хайрын тухай өгүүлдэг. Энэ хоёр сэдэв нь Эзэн Есүсийн Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэхийг хүссэн ажлыг үнэхээр тодотгодог.

Бурхан махбодтой болохдоо Өөрийн ажлын тэр үе шатыг авчирсан—Тэр энэ тусгай ажил болон эрин үед илэрхийлэхийг хүссэн зан чанараа авчирсан. Тухайн үед хүний Хүүгийн хийсэн бүхэн нь Бурхан тэр эрин үед хийхийг хүссэн ажлын эргэн тойронд явагджээ. Тэр үүнээс илүүг ч, дутууг ч хийхгүй байсан. Түүний хэлсэн юм болгон, Түүний хэрэгжүүлсэн бүх төрлийн ажил нь бүгд энэ эрин үед хамаатай байв. Тэр үүнийг хүний хэлээр хүн шиг, эсвэл бурханлаг хэлээр илэрхийлсэн эсэхийг үл харгалзан—ямар ч аргаар, эсвэл ямар ч өнцгөөс хэлсэн нь хамаагүй—Түүний зорилго бол Тэр юу хийхийг хүсдэг, Түүний хүсэл юу болохыг болон хүмүүсээс юу шаарддагийг нь ойлгоход хүмүүст туслах явдал байсан юм. Түүний хүслийг ойлгож мэдэж, хүн төрөлхтнийг аврах Түүний ажлыг ойлгоход нь хүмүүст туслахын тулд Тэр өөр өөр өнцгөөс янз бүрийн аргыг хэрэглэж байв. Иймээс Нигүүслийн эрин үед Эзэн Есүс хүн төрөлхтөнд хэлэхийг хүссэн зүйлээ илэрхийлэхийн тулд дахин дахин хүний хэл хэрэглэж байжээ. Үүнээс гадна, бид Түүнийг хүмүүстэй ярилцаж, тэдний хэрэгцээг хангаж, тэдний хүссэн зүйл дээр нь тусалдаг эгэл нэгэн замч гэдэг өнцгөөс хардаг. Ингэж ажиллах нь Нигүүлслийн эрин үеийн өмнөх Хуулийн эрин үед үзэгдээгүй зүйл байв. Тэр хүн төрөлхтөнд илүү дотно, илүү энэрэлтэй болсон ба түүнчлэн арга болон хэлбэрийн аль алинд нь илүү бодитой үр дүнд хүрч чадах болсон. Хүмүүсийг дал дахин долоон удаа уучлах гэдэг үг нь энэ санааг үнэхээр тодорхой болгодог. Тоогоор биелүүлсэн энэ илэрхийллийн зорилго бол үүнийг өгүүлсэн тэр үед Эзэн Есүсийн санааг хүмүүст ойлгуулах явдал байсан. Түүний санаа бол хүмүүс бусдыг нэг удаа юм уу, хоёр удаа ч биш, бүр долоон удаа ч биш, харин дал дахин долоон удаа уучлах ёстой гэдэг санаа байсан. “Дал дахин долоон удаа” гэдэг нь ямар гэгчийн бодол вэ? Энэ нь хүмүүс уучлахыг өөрсдийн хариуцлага, сурах ёстой зүйл, баримтлах ёстой зам болгох гэсэн бодол юм. Энэ нь хэдийгээр зүгээр л нэг зүйрлэл боловч шийдвэрлэх чухал зүйл болсон юм. Энэ нь хүмүүс Түүний санааг ихэд ойлгож, хэрэгжүүлэх зохистой арга зам ба хэрэгжүүлэх зарчим болон стандартыг олоход тусалсан. Энэ зүйрлэл нь хүмүүс ямар ч болзолгүйгээр, ямар ч хязгааргүйгээр, харин бусдыг ойлгож, хүлээцтэй байх хандлагатайгаар уучилж сурах ёстой гэдгийг тодорхой ойлгоход тусалж, нарийн зөв үзлийг тэдэнд өгсөн. Эзэн Есүс үүнийг хэлэх үед зүрх сэтгэлд нь юу байсан бэ? Тэр үнэхээр дал дахин долоон удаа гэж бодож байсан уу? Тэр тэгж бодоогүй. Бурхан хүнийг хэдэн удаа уучлах тоо байдаг уу? “Хэдэн удаа” гэдгийг маш их сонирхдог, энэ тооны эх үүсвэр болон утга учрыг ойлгохыг үнэхээр хүсдэг олон хүн байдаг. Яагаад энэ тоо Эзэн Есүсийн амнаас гарсныг тэд ойлгомоор байдаг; тэд энэ тоонд илүү гүнзгий далд утга бий гэж итгэдэг. Үнэн хэрэг дээрээ, энэ бол зүгээр л Бурханы хүн чанарын зүйрлэл байсан. Ямар нэг далд санаа, эсвэл утга учрыг Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд тавьсан шаардлагын хамтаар авч үзэх ёстой. Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлс бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан учраас хүмүүс ихэнхийг нь ойлгодоггүй байлаа. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, хүршгүй байсан; үүнийг хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлдэг байсан. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнцөд нэвтэрч чадахгүй байсан юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсныхоо дараа хүн чанарын өнцгөөс хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, цар хүрээг нь давсан. Бурханыг ойлгож, мэдэх, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хэмжээнд тааруулан шаардсан стандартыг чадах хэрээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд Тэр хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр нь дамжуулан, хүмүүсийн хүлээн зөвшөөрч чадах аргыг ашиглан, ойлгож чадах хэлээр нь, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар, эсвэл үгээр дамжин биелж байсан боловч энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан. Хүн чанар дахь Бурханы ажил нь илүү тодорхой, жинхэнэ, зорилттой, арга барил нь хавьгүй их уян хатан байсан бөгөөд хэлбэрээрээ Хуулийн эрин үеийг давж гарсан.

Одоо Эзэнийг хайрлах болон хөршөө өөр шигээ хайрлах талаар ярилцъя. Үүнийг шууд бурханлаг чанараар илэрхийлсэн зүйл мөн үү? Илтэд үгүй! Эдгээр нь хүний Хүү хүн чанараараа хэлсэн бүх зүйл байсан; зөвхөн хүмүүс л “хөршөө өөр шигээ хайрла. Бусдыг хайрлах нь өөрийнхөө амийг нандигнахтай адил” гэх мэтийн зүйлийг хэлдэг бөгөөд зөвхөн хүмүүс л иймэрхүү маягаар ярьдаг. Бурхан хэзээ ч тийм маягаар яриагүй. Наад зах нь, хүн төрөлхтнийг гэсэн Өөрийн хайрыг зохицуулахын тулд “хөршөө өөр шигээ хайрла” гэх маягийн зарчим Түүнд хэрэггүй учраас, мөн хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр нь Түүнд юу байгаа болон Тэр юу болохын төрөлхийн илчлэл учраас Бурханы бурханлаг чанарт ийм төрлийн хэл байдаггүй. Бурхан “Би хүн төрөлхтнийг Өөрийгөө хайрладаг шигээ хайрладаг” гэх мэтийн зүйл хэлж байхыг та нар ер нь сонссон уу? Учир нь, хайр бол Бурханы мөн чанарт, Түүнд юу байгаа болон Тэр юу болоход байдаг билээ. Хүн төрөлхтнийг хайрлах Бурханы хайр, Түүний хүмүүстэй харьцах арга зам ба Түүний хандлага нь Түүний зан чанарын жам ёсны илэрхийлэл ба илрэл юм. Тэр үүнийг тодорхой нэгэн арга замаар зориуд хийх хэрэггүй, эсвэл Өөрийн хөршийг Өөр шигээ хайрладаг болохын тулд тодорхой нэгэн арга барил, эсвэл ёс зүйн дүрэм зориуд дагах хэрэггүй—Тэр аль хэдийн ийм мөн чанарыг эзэмшсэн байдаг. Чи үүнээс юу харж байна вэ? Бурхан хүн чанараар ажиллах үед Түүний олон арга барил, үгс болон үнэн нь бүгд хүний арга замаар илэрхийлэгдсэн. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст мэдэгдэж, ойлгуулахын тулд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон Түүний хүсэл нь илэрхийлэгдсэн. Тэдний мэдэж ойлгосон зүйл бол Бурханы Өөрийн төрөлх ялгамж чанар болон байр суурийг төлөөлсөн яг Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байсан. Өөрөөр хэлбэл, махан биет хүний Хүү нь байж болох хамгийн их хэмжээгээр, аль болох нарийн зөвөөр Бурханы Өөрийн төрөлх зан чанар болон мөн чанарыг илэрхийлсэн юм. Хүний Хүүгийн хүн чанар нь тэнгэрт буй Бурхантай харилцах хүний харилцаа болон харилцан үйлчлэлд саад тотгор болоогүйгээр зогсохгүй, энэ нь үнэндээ хүн төрөлхтнийг бүтээлийн Эзэнтэй холбох цорын ганц суваг, цорын ганц гүүр байсан юм. Энэ мөчид, Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн хийсэн ажлын шинж чанар, арга барил болон ажлын одоогийн үе шатны хооронд адил төстэй байдал олон байгааг та нар мэдрэхгүй байна уу? Ажлын одоогийн энэ үе шат нь Бурханы зан чанарыг илэрхийлэхийн тулд хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэл, мөн хүний мэдлэгийн талаарх үг хэл болон арга барилыг ашигладаг. Бурхан бие махбодтой болмогц Тэр хүний өнцгөөс, эсвэл бурханлаг өнцгөөс ярьж байгаа нь хамаагүй, Түүний хэл болон илэрхийлэх арга барилын олон нь бүгд хүний хэл, арга барилаар дамжин хийгддэг. Өөрөөр хэлбэл, Бурхан бие махбодтой болох үед энэ нь чиний хувьд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний мэргэн ухааныг харах, Бурханы бүх бодитой талыг мэдэх хамгийн сайн боломж юм. Бурхан бие махбодтой болсон үед Тэр өсөх явцдаа хүн төрөлхтний зарим мэдлэг, ердийн мэдлэг, хэл болон илэрхийлэх арга барилыг хүн чанараар ойлгож, суралцаж, мэдэж авсан. Бие махбод болсон Бурхан Өөрийн бүтээсэн хүмүүсээс гарсан эдгээр зүйлийг эзэмшсэн юм. Тэдгээр нь бие махбод болсон Бурханы Өөрийн зан чанар, Өөрийн бурханлаг чанарыг илэрхийлэх хэрэгсэл болсон бөгөөд хүн төрөлхтний дунд, хүний өнцгөөс, хүний хэлийг ашиглан ажиллах үедээ Өөрийн ажлыг илүү тохиромжтой, илүү жинхэнэ, илүү нарийн зөв болгох боломжийг Түүнд олгожээ. Энэ нь үүнийг хүмүүст илүү хүртээмжтэй, илүү хялбар ойлгогдохуйц болгосон, тэгснээр Бурханы хүссэн үр дүнд хүрч байгаа юм. Бурханы хувьд махан биед ийм байдлаар ажиллах нь илүү эвтэйхэн биш гэж үү? Энэ Бурханы мэргэн ухаан биш гэж үү? Бурхан бие махбодтой болсон үед Бурханы бие махбод Өөрийн биелүүлэхийг хүссэн ажлыг хийж чадах болсон үед энэ нь, Тэр Өөрийн зан чанарыг болон Өөрийн ажлыг жинхэнээр илэрхийлж чадах байсан үе бөгөөд энэ нь мөн Тэр Өөрийн үйлчлэлийг хүний Хүү байдлаар албан ёсоор эхлүүлж чадах үе байсан юм. Энэ нь Бурхан болон хүмүүсийн хооронд цаашид ангал байхаа больсон, Бурхан элчүүдээр дамжуулан харилцах Өөрийн ажлыг удахгүй зогсоож, мөн Өөрийн хийхийг хүссэн бүх үг болон ажлыг биечлэн илэрхийлж чадлаа гэсэн үг байв. Энэ нь мөн, Бурханы авардаг хүмүүс Түүнд илүү ойр байж, Түүний удирдлагын ажил шинэ газар нутагт орж, бүх хүн төрөлхтөн шинэ эринтэй учрах дөхлөө гэсэн үг байлаа.

Эзэн Есүсийг төрөх үед олон зүйл тохиолдсон гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Тэдгээрийн дотроос хамгийн том нь чөтгөрийн хаанд агнуулж, тэр ч бүү хэл, тэр хавийн хоёртой ба хоёроос бага насны бүх хүүхэд хядуулах хэмжээнд хүрсэн. Хүн төрөлхтний дунд бие махбодтой болсноороо Бурхан асар их эрсдэл хүлээсэн нь илэрхий юм; хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагыг гүйцээхийн тулд Тэр асар их төлөөс төлсөн нь мөн илэрхий билээ. Хүн төрөлхтний дунд бие махбодтойгоор хийх Өөрийн ажилд тавьж байсан Бурханы асар их итгэл найдвар ч илэрхий. Бурханы махан бие хүн төрөлхтний дунд ажлаа явуулах боломжтой болоход Түүнд ямар санагдсан бэ? Хүмүүс үүнийг бага зэрэг ойлгож чадах ёстой, тийм үү? Хамгийн наад зах нь Бурхан баяртай байсан, учир нь Тэр Өөрийн шинэ ажлыг хүмүүсийн дунд өрнүүлж эхэлж чадах болсон. Эзэн Есүс баптисм хүртэж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ажлаа албан ёсоор эхлэхэд Бурханы зүрх сэтгэл баяр хөөрөөр бялхсан, учир нь маш олон жил хүлээж, бэлтгэсний дараа эцэстээ Тэр ердийн хүний махан биеийг өмсөөд хүмүүсийн харж, хүрч чадах мах цуснаас бүрдсэн махан биетэй хүний дүртэйгээр Өөрийн шинэ ажлыг эхэлж чадах болсон юм. Тэр эцэстээ хүний ялгамж чанараар дамжуулан хүмүүстэй нүүр нүүрээ харалцан, чин сэтгэлээсээ ярилцаж чадах болсон. Бурхан эцэстээ хүн төрөлхтөнтэй нүүр тулан хүний хэлээр хүн шиг ярилцаж чадах болсон; Тэр хүний хэлийг хэрэглэн хүн төрөлхтнийг хангаж, тэднийг гэгээрүүлж, тэдэнд тусалж чадах болсон; Тэр тэдэнтэй хамт нэг ширээнд хооллож, тэдэнтэй хамт нэг орон зайд амьдарч чадах болсон. Тэр мөн хүмүүстэй адилаар, бүр тэдний нүдээр хүмүүсийг харж, аливаа зүйлийг харж, бүх зүйлийг харж чадах болсон. Бурханы хувьд энэ нь аль хэдийн махан биетэй Түүний ажлын эхний ялалт байсан юм. Үүнийг мөн агуу ажлын биелэлт гэж хэлж болох юм—энэ нь мэдээж Бурханы хамгийн их баярласан зүйл нь билээ. Тэр үеэс эхлээд энэ нь хүн төрөлхтний дунд явуулах ажилдаа Бурхан анх удаа тайтгарах шиг болсон юм. Эдгээр бүх үйл явдал нь маш таарамжтай, маш жирийн байсан бөгөөд Бурханы мэдэрсэн тайтгарал тун бодитой байлаа. Хүн төрөлхтний хувьд Бурханы ажлын шинэ үе шат биелэх бүр нь, Бурхан баярлах бүр нь хүн төрөлхтөн Бурханд илүү ойртож чадах үе бөгөөд хүмүүс авралд улам ойртож очиж чадах үе юм. Бурханд бол энэ нь мөн Түүний шинэ ажлын эхлэл, Түүний удирдлагын төлөвлөгөө нэг алхам урагшлах үе бөгөөд цаашлаад, Түүний хүсэл бүрэн биелэхэд дөхөж очих үе билээ. Хүн төрөлхтний хувьд ийм боломж ирж байгаа нь азтай бөгөөд маш сайн хэрэг; Бурханы авралыг хүлээж байгаа бүх хүмүүсийн хувьд энэ нь чухал мэдээ юм. Бурхан ажлын шинэ үе шатыг хэрэгжүүлэх үед Түүнд шинэ эхлэл байдаг ба энэ шинэ ажил болон шинэ эхлэлийг үүсгэж, хүн төрөлхтөнд найдвар өгөхөд ажлын энэ үе шатны үр дүн аль хэдийн тодорхойлогдчихсон байдаг, энэ нь биелэгдчихсэн бөгөөд Бурхан үүний эцсийн үр нөлөө, ашгийг аль хэдийн харчихсан байсан. Энэ нь бас эдгээр үр нөлөө Бурханыг сэтгэл хангалуун болгож, Түүний зүрх сэтгэлийг мэдээж аз жаргалтай болгодог үе юм. Учир нь, Бурханы нүдээр Тэр Өөрийн хайж байсан хүмүүсийг аль хэдийн хараад тодорхойлчихсон ба энэ бүлэг хүмүүсийг, Түүний ажлыг амжилттай болгож, Түүнд сэтгэл ханамжийг авчирч чадах бүлгийг аль хэдийн олоод авчихсан тул Бурханы санаа амарч, Өөрийн санаа зовохыг болиод аз жаргалыг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл, Бурханы бие махбод хүмүүсийн дунд шинэ ажил үүсгэх боломжтой болж, Өөрийн хийх ёстой ажлыг саад бэрхшээлгүйгээр хийж эхлэхдээ, бүх зүйл биелэгдсэн гэж Түүнд санагдахад Тэр аль хэдийн төгсгөлийг нь харчихсан байсан юм. Энэ төгсгөлийн учир Тэр сэтгэл ханамжтай, жаргалтай байдаг. Бурханы аз жаргал хэрхэн илэрхийлэгддэг вэ? Та нар түүнийг төсөөлж чадах уу? Бурхан уйлж болох уу? Бурхан уйлж чадах уу? Бурхан алга ташиж чадах уу? Бурхан бүжиглэж чадах уу? Бурхан дуулж чадах уу? Тэр дуу нь ямар байх бол? Мэдээж Бурхан сайхан, сэтгэл хөдлөм дуу, Өөрийн зүрх сэтгэл дэх баяр баясгалан, аз жаргалыг илэрхийлж чадах дуу дуулж чадах билээ. Тэр үүнийг хүн төрөлхтний төлөө дуулж, Өөрийнхөө төлөө дуулж, бүх зүйлийн төлөө дуулж чадах юм. Бурханы аз жаргал ямар ч байдлаар илэрхийлэгдэж болно—Бурханд баяр баясгалан, уйтгар гуниг байдаг ба Түүний янз бүрийн мэдрэмж нь янз бүрийн байдлаар илэрхийлэгдэж болох учраас энэ бүхэн нь хэвийн юм. Энэ бол Түүний эрх бөгөөд энэ нь хамгийн хэвийн зүйл юм. Та нар үүний талаар өөрөөр бодох ёсгүй, мөн та нар Түүний аз жаргал, эсвэл Түүнд байгаа аливаа мэдрэмжийг хязгаарлан Бурханд өөрийн хориглолтыг тавьж, Тэр үүнийг, эсвэл түүнийг хийх ёсгүй, Тэр ингэж, эсвэл тэгж үйлдэх ёсгүй гэж Түүнд хэлэх ёсгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд бол Бурхан аз жаргалтай байж чадахгүй, Тэр нулимс урсгаж чадахгүй, Тэр уйлж чадахгүй—Тэр ямар ч сэтгэл хөдлөл илэрхийлж чадахгүй. Энэ хоёр удаагийн бидний ярилцсан зүйлээс та нар Бурханыг цаашид ингэж харахгүй, харин Бурханд зарим нэг эрх чөлөө, чөлөөлөлтийг олгох болно гэдэгт Би итгэж байна. Энэ бол маш сайн зүйл. Ирээдүйд Бурхан гунигтай байгаа тухай сонсоод та нар Түүний уйтгар гунигийг үнэхээр мэдэрч, Түүнийг жаргалтай байгааг сонсоод Түүний аз жаргалыг үнэхээр мэдэрч чадаж байвал—та нар ядаж Бурханыг юу баярлуулдаг болон Түүнийг юу гунигтай болгодгийг тодорхой мэдэж, ойлгож чадаж байвал—Бурханыг гунигтай байхад чи гунигийг нь мэдэрч, Бурхан аз жаргалтай байхад аз жаргалыг нь мэдэрч чадаж байгаа бол Тэр чиний зүрх сэтгэлийг бүрэн олж авч, Түүнтэй харьцахад цаашид ямар ч саад бартаа байхгүй болно. Чи цаашид Бурханыг хүний төсөөлөл, үзэл болон мэдлэгээр хязгаарлах гэж оролдохгүй. Тэр үед Бурхан чиний зүрх сэтгэлд амьд бөгөөд тод томруун болно. Тэр чиний амийн Бурхан, чиний бүх зүйлийн Эзэн байх болно. Та нарт ийм хүсэл эрмэлзэл байдаг уу? Та нар үүнийг биелүүлж чадна гэсэн итгэлтэй байна уу?

Дараа нь доорх хэсгүүдийг уншицгаая.

6. Уулан дээрх Сургаал

1) Ерөөлүүд (Матай 5:3-12)

2) Давс ба гэрэл (Матай 5:13-16)

3) Хууль (Матай 5:17-20)

4) Хилэгнэл (Матай 5:21-26)

5) Завхайрал (Матай 5:27-30)

6) Гэр бүл салах нь (Матай 5:31-32)

7) Тангараг (Матай 5:33-37)

8) Нүдийг нүдээр (Матай 5:38-42)

9) Дайснаа хайрлах нь (Матай 5:43-48)

10) Өглөгийн тухай заавар (Матай 6:1-4)

11) Залбирал (Матай 6:5-8)

7. Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүд

1) Тариачны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:1-9)

2) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:24-30)

3) Гичийн үрийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:31-32)

4) Хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл (Матай 13:33)

5) Үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэлийн тайлбар (Матай13:36-43)

6) Эрдэнэсийн тухай сургаалт зүйрлэл (Матай 13:44)

7) Сувдны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:45-46)

8) Торны тухай сургаалт зүйрлэл (Матай 13:47-50)

8. Тушаалууд

(Maтай 22:37-39) Есүс түүнд, “Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх ухаанаараа хайрла. Энэ бол эн тэргүүний бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь ч бас адилхан, чи хөршөө өөр шигээ хайрла” гэжээ.

Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд Хуулийн эрин үеийн дүрэм журмаас илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд илүү ойр дөхөм байсан гэж лавтай хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит хэрэгжүүлэлттэй илүү холбогдолтой юм.

Дараах зүйлсийн онцгой санааг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юу мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Гэр бүл салах талаар юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн талаар юу гэсэн билээ? Эдгээр бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэх болон Бурханыг дагах хэрэгжүүлэлтийн тал бүрд хамаатай. Эдгээр хэрэгжүүлэлтийн зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсэн хэвээр байгаа боловч тэдгээр нь өнөөгийн хүмүүст тавих шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа хүний амь зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хууль дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдвийн талаарх дүрэм болон хэлсэн зүйлс үнэнтэй хамаатай байсан уу? Мэдээж тийм байсан! Өмнөх бүх дүрэм журам, зарчим болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, мөн мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юу илэрхийлсэн, үүнийг Тэр яаж илэрхийлсэн, эсвэл ямар хэл хэрэглэсэн нь хамаагүй, үүний үндэс, үүний эх сурвалж, үүний эхлэсэн цэг нь бүгд Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын зарчим дээр суурилдаг. Энэ бол ямар ч алдаа мадаггүй. Иймээс хэдийгээр одоо Түүний хэлсэн эдгээр зүйл нь бага зэрэг өнгөцхөн мэт санагдаж болох боловч тэдгээр нь үнэн биш гэж хэлж мөн л болохгүй, учир нь тэдгээр нь, Бурханы хүслийг хангаж, амийн зан чанартаа өөрчлөлт хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй байсан зүйлс юм. Сургаалын аль нэг зүйл нь үнэнтэй тохирохгүй байна гэж болох уу? Болохгүй! Эдгээр нь нэг бүрчлэн үнэн, учир нь тэд бүгдээрээ хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага байсан; тэдгээр нь бүгд биеэ хэрхэн авч явах талаар Бурханы өгсөн зарчим, цар хүрээ байсан ба тэдгээр нь Бурханы зан чанарыг төлөөлдөг. Гэвч тухайн үеийн амийн өсөлтийнхөө түвшин дээр үндэслээд тэд зөвхөн эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрч, мэдэж авах чадвартай байсан. Хүн төрөлхтний нүгэл хараахан шийдэгдээгүй байсан учраас Эзэн Есүс зөвхөн эдгээр үгийг л хэлж чадах байсан ба хүмүүст тэд яаж байх ёстой, тэд юу хийх ёстой, ямар зарчим болон цар хүрээнд аливааг хийх ёстой болон тэд Бурханд хэрхэн итгэж, Түүний шаардлагыг хангах ёстой талаар тухайн үеийн хүмүүст хэлэхийн тулд Тэр ийм хүрээнд тийм энгийн сургаалыг л ашиглаж чадаж байлаа. Энэ бүхэн нь тэр үеийн хүн төрөлхтний биеийн хэмжээн дээр үндэслэн тодорхойлогджээ. Хуульд захирагдан амьдарч байсан хүмүүсийн хувьд эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөхөд амархан биш байсан, иймээс Эзэн Есүсийн заасан зүйл нь энэ цар хүрээн дотор л байх хэрэгтэй байв.

Дараа нь “Эзэн Есүсийн сургаалт зүйрлэлүүдэд” юу байгааг харцгаая.

Эхнийх нь тариачны тухай сургаалт зүйрлэл юм. Энэ нь үнэхээр сонирхолтой сургаалт зүйрлэл; үр тариа тарих нь хүмүүсийн амьдралд нийтлэг тохиолддог үйл явдал билээ. Хоёр дахь нь үрийн сүүлний тухай сургаалт зүйрлэл юм. Үрийн сүүлний тухайд гэвэл үр тариа тарьж байсан ямар ч хүн, мөн насанд хүрэгчид мэднэ. Гурав дахь нь гичийн үрний тухай сургаалт зүйрлэл юм. Гич гэж юу болохыг та нар бүгд мэднэ, тийм үү? Хэрвээ та нар мэдэхгүй бол Библиэс харах хэрэгтэй. Дөрөв дэхийн тухайд бол энэ нь хөрөнгөний тухай сургаалт зүйрлэл бөгөөд исгэхэд зориулж хөрөнгийг хэрэглэдэгийг ихэнх хүмүүс мэднэ; энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйл юм. Эрдэнэсийн тухай зургаа дахь сургаалт зүйрлэл, сувдны тухай долоо дахь сургаалт зүйрлэл, торны тухай найм дахь сургаалт зүйрлэлийг оролцуулаад доорх бүх сургаалт зүйрлэл нь бүгд хүмүүсийн амьдралаас урган гарсан; тэдгээр нь бүгд хүмүүсийн бодит амьдралаас гарсан юм. Эдгээр сургаалт зүйрлэл нь ямар төрлийн зүйлийг дүрсэлж байна вэ? Энэ нь Бурхан энгийн хүн болж хүн төрөлхтөнтэй зэрэгцэн амьдарч, энгийн амьдралын хэлийг буюу хүний хэлийг ашиглан, хүмүүстэй харилцаж, хэрэгтэй зүйлээр нь тэднийг хангаж байгаа дүр зураг юм. Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтний дунд удаан хугацаанд амьдрахдаа хүмүүсийн олон янзын амьдралын хэв маягийг мэдэрч, нүдээр харсны дараа эдгээр дадлага туршлага нь Өөрийн бурханлаг хэлийг хүний хэл болгон өөрчлөх Түүний сурах бичиг болсон. Мэдээжээр, амьдралд Түүний харж, сонссон эдгээр зүйл нь хүний Хүүгийн дадлага туршлагыг мөн баяжуулсан. Тэр хүмүүст зарим үнэнийг ойлгуулж, тэдэнд Бурханы хүслээс ойлгуулахыг хүсэх үедээ Бурханы хүсэл болон хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлагын тухай хүмүүст хэлэхийн тулд дээр дурдсантай адил сургаалт зүйрлэлүүдийг ашиглаж байсан. Эдгээр сургаалт зүйрлэлүүд нь бүгд хүмүүсийн амьдралтай холбоотой байсан; хүний амьдралаас гадуурх нэг ч зүйл байгаагүй. Эзэн Есүс хүн төрөлхтөнтэй хамт амьдарч байхдаа тариан талбайгаа арчилж байгаа тариачдыг харcан бөгөөд үрийн сүүл болон хөрөнгө гэж юу болохыг Тэр мэдэж байсан; хүмүүс эрдэнэст дуртайг Тэр ойлгосон, иймээс Тэр эрдэнэс болон сувдны хоёулангийнх нь талаарх сургаалт зүйрлэлийг ашигласан; Тор хаяж буй загасчдыг Тэр олон удаа харсан; гэх мэт. Эзэн Есүс хүн төрөлхтний амьдрал дахь эдгээр үйл ажиллагааг харсан бөгөөд Өөрөө ч бас тийм амьдралыг туулсан. Тэр бусад бүх жирийн хүнтэй адил байж, хүмүүсийн өдөр тутмын хэвшил болон өдөрт гурав хооллохыг мэдэрч туулж байсан. Тэр ердийн хүний амьдралыг биеэр амссан бөгөөд Тэр бусдын амьдралыг нүдээр харсан. Тэр энэ бүхнийг нүдээр харж, биеэр амсах үедээ Тэр яаж сайн амьдрах, эсвэл яаж илүү эрх чөлөөтэй, илүү тав тухтай амьдрах талаар байгаагүй юм. Жинхэнэ хүний ​​амьдралыг туулж байхдаа Эзэн Есүс хүмүүсийн амьдралын зовлон бэрхшээлийг харсан, Сатаны ялзруулалт доор Сатаны эзэмшил дор нүгэлтэйгээр амьдарч байгаа хүмүүсийн зовлон бэрхшээл, өрөвдөлтэй байдал, уйтгар гунигийг Тэр харсан. Тэр хүний амьдралыг биечлэн туулж байх зуураа ялзруулалт дунд амьдарч байгаа хүмүүс хэчнээн арчаагүй байдгийг бас мэдэрсэн бөгөөд нүгэлтэйгээр амьдарч байгаа хүмүүсийн, Сатаны, муу нэгний тамлалд төөрөлдсөн хүмүүсийн гаслан зовлонг харж, мэдэрсэн. Эзэн Есүс эдгээр зүйлийг харахдаа Өөрийн бурханлаг чанараар харсан уу, эсвэл Өөрийн хүн чанараар харсан уу? Түүний хүн чанар үнэхээр байсан—энэ нь яахын аргагүй амьд байсан—Тэр энэ бүхнийг мэдэрч, харж чадаж байсан ба мэдээжээр, Тэр үүнийг Өөрийн мөн чанар болон бурханлаг чанараар ч гэсэн харсан. Өөрөөр хэлбэл, Христ Өөрөө, хүн болсон Эзэн Есүс энийг харсан ба Түүний харсан бүхэн нь энэ удаа бие махбодтойгоор хийж эхэлсэн Өөрийнх нь ажлын ач холбогдол ба чухал хэрэгцээг Түүнд мэдүүлсэн. Бие махбод дээр үүрэх ёстой болсон Түүний хариуцлага маш их бөгөөд Түүнд тулгарах зовлон шаналал хэчнээн хатуу байж болохыг Тэр Өөрөө мэдэж байсан хэдий боловч хүн төрөлхтөн нүглийн дунд арчаагүй байгааг хараад, тэдний амьдралын өрөвдөлтэй байдал болон хуулийн доорх тэдний сулхан тэмцлийг хараад Тэр улам их уй гашууг мэдэрч, хүн төрөлхтнийг нүглээс аврах гэж улам их дэнслэх болсон. Тэр ямар ч төрлийн бэрхшээлтэй тулгарах байсан ч, эсвэл ямар ч төрлийн зовлон шаналал туулах байсан ч хамаагүй, нүглийн дунд амьдарч байгаа хүн төрөлхтнийг золин аврах гэж улам ч их шийдэмгий болсон юм. Энэ явцад Эзэн Есүс Өөрийн хийх хэрэгтэй ажлыг болон Түүнд юу даалгасныг улам ч илүү тодорхой ойлгож эхэлсэн гэхэд болно. Тэр мөн Өөрийн хийх гэж байгаа ажлаа дуусгахын тулд бүр их хүсэл эрмэлзэлтэй болсон—энэ нь хүн төрөлхтний бүх нүглийг үүрч, хүн төрөлхтнийг золин аврах байсан, ингэснээр нүглийн төлөөх тахилын улмаас тэд цаашид нүгэлтэйгээр амьдрахгүй бөгөөд Бурхан хүний нүглийг мартаж, хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг урагшлуулах боломжтой болох байсан юм. Эзэн Есүс хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгон өргөж, Өөрийгөө золиослоход зүрх сэтгэлдээ бэлэн байсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн Тэр нүглийн төлөөх тахил болж, загалмайд цовдлогдоход бэлэн байсан ба энэ ажлыг дуусгах тэмүүлэлтэй байсан. Хүний амьдралын хөөрхийлөлтэй нөхцөл байдлыг хараад Тэр Өөрийн үүрэг даалгаврыг нэг ч минут, нэг ч агшин хойшлуулалгүй аль болох хурдан биелүүлэхийг бүр ч их хүссэн. Тийм их яаралтай гэдгийг ойлгохдоо Тэр Өөрийнх нь шаналал зовлон ямар их болох талаар ч бодоогүй, Өөрөө хэчнээн их доромжлолыг тэвчих хэрэгтэй болох талаар ч цаашид бодоогүй—Өөрийн зүрх сэтгэлд Тэр ганцхан итгэл үнэмшлийг тээж байсан нь: Тэр Өөрийгөө өргөчих л юм бол Тэр нүглийн төлөөх тахил болон загалмайд цовдлогдох л юм бол Бурханы хүсэл хэрэгжих ба Тэр шинэ ажил эхлүүлэх боломжтой болно. Хүн төрөлхтний нүгэлтэй амьдрал, тэдний нүгэлтэйгээр оршин тогтнодог байдал бүрмөсөн өөрчлөгдөх байсан. Түүний итгэл үнэмшил болон Тэр юу хийхээр шийдсэн байсан нь хүнийг аврахтай холбоотой байсан бөгөөд Түүнд цорын ганц зорилго бол Бурханы хүслийг биелүүлэх, ингэснээр Тэр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттайгаар эхэлж чадах байлаа. Тэр үед Эзэн Есүсийн санаанд ийм зүйл байсан юм.

Бие махбодтой болсон Бурхан махан биед амьдарснаар хэвийн хүн чанарыг эзэмшсэн; Түүнд эгэл хүний сэтгэлийн хөдлөл болон эрүүл ухаан байсан. Тэр аз жаргал гэж юу болохыг, өвчин зовлон гэж юу болохыг мэддэг байсан бөгөөд хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч буйг хараад хүмүүст зүгээр л хэдэн сургаал хайрласнаар, ямар нэг зүйлээр тэднийг хангаж, эсвэл тэдэнд ямар нэг юм зааж сургаснаар тэднийг нүглээс салгахгүй гэдгийг Тэр гүнээ мэдэрсэн юм. Зөвхөн тушаалуудад дуулгавартай байх нь ч мөн тэднийг нүглээс аварч чадахгүй—гагцхүү хүн төрөлхтний нүглийг үүрч, нүгэлт биетэй адил болж байж л Тэр үүнийг хүн төрөлхтний эрх чөлөөгөөр сольж, үүнийг хүн төрөлхтний төлөө Бурханы уучлалаар сольж чадах байсан. Иймээс Эзэн Есүс хүний нүгэлт амьдралыг мэдэрч, нүдээр харсныхаа дараа Түүний зүрх сэтгэлд хүчтэй хүсэл илэрсэн нь нүгэлд эрж хайдаг амьдралаасаа салах боломжийг хүмүүст олгох хүсэл байсан. Энэ хүсэл нь Түүнийг загалмай руу чадахын хэрээр хурдхан очиж, хүн төрөлхтний нүглийг үүрэх ёстой гэж улам ихээр бодоход хүргэсэн юм. Эдгээр нь тухайн үед хүмүүстэй хамт амьдарч, тэдний нүгэлт амьдралын гаслан зовлонг харж, сонсож, мэдэрсний дараах Эзэн Есүсийн бодол байсан. Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний төлөө ийм хүсэлтэй байж, Тэр ийм зан чанарыг илэрхийлж, илчилж чадсан—энэ ердийн хүнд байдаг зүйл үү? Иймэрхүү орчинд амьдарч байгаа ердийн хүн юу харах бол? Тэд юу бодох вэ? Хэрвээ ердийн хүн энэ бүхэнтэй тулгарвал тэд асуудлыг өндөр өнцгөөс авч үзэх үү? Мэдээж үгүй! Хэдийгээр бие махбод болсон Бурханы төрх байдал хүнтэй яг адилхан байж, Тэр хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа Тэр бүр хүний арга барил, илэрхийллээр Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг болон юмыг хардаг Түүний мөн чанар нь ялзарсан хүмүүсийн, хүн төрөлхтнийг болон юмыг хардаг мөн чанараас тэс ондоо юм. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзарсан хүний хүрэхийн аргагүй зүйл юм. Учир нь Бурхан бол үнэн, Түүний бие махбод ч бас Бурханы мөн чанарыг эзэмшдэг бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлсэн зүйл нь ч мөн үнэн билээ. Ялзарсан хүмүүсийн хувьд Түүний бие махбодтойгоор илэрхийлсэн зүйл нь үнэний болон амийн хангамж юм. Эдгээр хангамж нь зөвхөн нэг хүнд биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагдсан байдаг. Ямар ч ялзарсан этгээдийн хувьд, түүний зүрх сэтгэлд цөөхөн хүн л өөртэй нь холбоотой байдаг. Тэдгээр цөөн хэдхэн хүнд л тэр анхаарч, санаа тавьдаг. Аюул нүүрлэх үед тэр юун түрүүнд өөрийн хүүхдүүд, хань ижил, аль эсвэл эцэг эхийгээ боддог бөгөөд арай энэрэнгүй хүн бол хамгийн ихдээ л зарим хамаатнаа, эсвэл сайн найзыгаа бодно; тэр илүү олон хүнийг бодох уу? Хэзээ ч үгүй! Учир нь, хүн бол эцсийн эцэст хүн л байдаг бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чадна. Гэтэл бие махбод болсон Бурхан бол ялзарсан хүнээс тэс өөр юм. Бие махбод болсон Бурханы махан бие нь хэчнээн жирийн, хэчнээн энгийн, хэчнээн дорд байх нь хамаагүй, эсвэл хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол, Түүний хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, боддог маягаар хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзарсан этгээдийн өнцгөөс харж огтхон ч чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм, онолыг хэмжүүр болгодог. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзарсан хүмүүсийн хийж чадах цар хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Тэр Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгодог. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг багтаадаг бөгөөд үүгээрээ бие махбод болсон Бурхан ба ялзарсан хүмүүс хоорондоо эрс ялгардаг. Энэ ялгаа нь хүний ба Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанар нь тэдний ялгамж чанар, байр суурь, түүнчлэн тэдний аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог. Бурханы Өөрийн илэрхийлэл болон илчлэлийг та нар Эзэн Есүсээс харж байна уу? Эзэн Есүсийн хэлсэн, хийсэн бүхэн нь Түүний үйлчлэл болон Бурханы удирдлагын ажилтай холбоотой байсан бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы мөн чанарын илэрхийлэл, илчлэл байсан гэж хэлж болох юм. Хэдийгээр Түүнд хүний илрэл байсан боловч Түүний бурханлаг мөн чанар болон Түүний бурханлаг чанарын илчлэлийг үгүйсгэж болохгүй. Энэхүү хүний илрэл нь үнэхээр хүн чанарын илрэл байсан уу? Түүний хүн чанарын илрэл нь ялзарсан хүмүүсийн хүний илрэлээс мөн чанараараа бүхэлдээ өөр. Эзэн Есүс бол бие махбод болсон Бурхан бөгөөд хэрвээ Тэр үнэхээр эгэл жирийн ялзарсан хүмүүсийн нэг байсан бол Тэр хүн төрөлхтний нүгэлт амьдралыг бурханлаг өнцгөөс харж чадах байсан уу? Огтхон ч үгүй! Энэ бол хүний Хүү ба жирийн хүмүүсийн хоорондох ялгаа юм. Ялзарсан хүмүүс бүгд нүгэлтэй амьдардаг бөгөөд аливаа хүн нүгэл хараад тэр талаар ямар ч онцгой юм мэдэрдэггүй; тэд яг л тав тухгүй, эсвэл бохир гэдгийг огтхон ч мэдрэхгүйгээр шаварт амьдардаг гахай шиг бүгд адилхан—сайн идэж, бөх унтдаг. Хэрвээ гахайн хороог цэвэрлэвэл гахайд үнэндээ тавтай санагдахгүй бөгөөд цэвэрхэн байж ч чадахгүй. Тэр бохир заваан амьтан учраас тун удалгүй тэр дахиад л тун таатайгаар шаварт өнхөрч байх болно. Хүн гахайг харахад гахай заваан санагддаг бөгөөд хэрвээ чи түүнийг цэвэрлэх юм бол гахайнд сайхан санагдахгүй—тийм учраас хэн ч гэртээ гахай байлгадаггүй. Хүмүүс гахайг яаж харах нь гахайнд өөрсдөд нь ямар санагддагаас үргэлж өөр байх болно, учир нь хүн гахай хоёр бол адил төрлийнх биш юм. Бие махбодтой болсон хүний Хүү ялзарсан хүнтэй адил төрлийнх биш учраас зөвхөн бие махбод болсон Бурхан л хүн төрөлхтнийг харахын тулд, бүх зүйлийг харахын тулд бурханлаг өнцгөөс хандаж, Бурханы өндрөөс хандаж чадна.

Бурхан бие махбодтой болж, хүн төрөлхтний дунд амьдрах үед Тэр бие махбодоороо ямар зовлонг туулдаг вэ? Үнэхээр ойлгодог хүн бий юу? Зарим хүн, Бурхан их зовдог бөгөөд хэдийгээр Тэр Бурхан Өөрөө боловч хүмүүс Түүний мөн чанарыг ойлгодоггүй, Түүнийг үргэлж хүн шиг үздэг, энэ нь Түүнийг шаналгаж, буруугаар ойлгогдоход хүргэдэг гэж хэлдэг—тэд Бурханы зовлон үнэхээр их гэж хэлдэг. Бусад хүмүүс Бурхан бол гэм зэмгүй, ямар ч нүгэлгүй боловч Тэр хүн төрөлхтөнтэй адилхан зовж, хүн төрөлхтний хамт хавчлага, гүтгэлэг, доромжлол амсдаг гэж хэлдэг; Тэр мөн Өөрийн дагагч нарын үл ойлголцол, дуулгаваргүй байдлыг хүлцдэг—Бурханы зовлонг үнэхээр хэмжих боломжгүй гэж тэд хэлдэг. Та нар Бурханыг үнэхээр ойлгодоггүй бололтой. Үнэн хэрэг дээрээ та нарын ярьдаг энэ зовлон Бурханы хувьд бол жинхэнэ зовлонд тооцогддоггүй, яагаад гэвэл, үүнээс ч илүү их зовлон байдаг. Тэгвэл Бурханы Өөрийнх нь хувьд жинхэнэ зовлон гэж юу вэ? Бурханы махбод болсон биеийн хувьд жинхэнэ зовлон юу вэ? Бурханы хувьд хүн төрөлхтөн Түүнийг ойлгохгүй байх нь зовлонд тооцогддоггүй ба хүмүүс Бурханы талаар зарим нэг буруу ойлголттой байж, Түүнийг Бурхан гэж үздэггүй нь зовлонд тооцогддоггүй. Гэсэн хэдий ч Бурхан асар их шударга бусыг туулсан байж таарна, Бурхан бие махбодтой байх хугацаандаа Өөрийн үнэн биеийг хүн төрөлхтөнд харуулж, Өөрийнхөө агуу байдлыг болон Бурхан өчүүхэн махбодод даруухнаар нуугдаж байгааг нь харах боломжийг тэдэнд олгож чадахгүй, тиймээс энэ нь Түүнд шаналгаатай байсан биз гэж хүмүүс дандаа боддог. Хүмүүс Бурханы зовлонгийн талаар өөрсдийн ойлгож чадах, өөрсдийн харж чадах зүйлсийг сэтгэлдээ ойрхон тусган авч, Бурханыг элдэв янзын өрөвдөх сэтгэлээр дардаг ба тэр ч байтугай үүнд нь үргэлж жаахан магтаал илэрхийлэх болно. Үнэн хэрэгтээ Бурханы зовлонгийн талаар хүмүүс юу ойлгодог болон Тэр үнэхээр юу мэдэрдэгийн хооронд их ялгаа бий. Би та нарт үнэнийг хэлж байна—Бурханы хувьд энэ нь Бурханы Сүнс, эсвэл Бурханы махбод болсон бие ч бай хамаагүй, тэр зовлон нь жинхэнэ зовлон биш. Тэгвэл Бурхан яг юунд зовж шаналдаг вэ? Бурханы зовлонг зөвхөн бие махбодтой болсон Бурханы өнцгөөс ярьцгаая.

Бурхан бие махбодтой болж, эгэл жирийн хүн болж, хүн төрөлхтний дунд, хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах үедээ хүмүүсийн амьдралын арга барил, хууль болон гүн ухааныг харж, мэдэрч чадахгүй гэж үү? Эдгээр амьдрах арга барил, хууль нь Түүнд ямар санагддаг вэ? Тэр Өөрийн зүрх сэтгэлд жигшил зэвүүцлийг мэдэрдэг үү? Тэр яагаад жигшиж зэвүүцэх билээ? Хүн төрөлхтний амьдрах арга барил, хуулиуд юу вэ? Тэдгээр нь ямар зарчмаас үндэслэдэг вэ? Тэдгээр нь юун дээр тулгуурладаг вэ? Хүн төрөлхтний амьдралын арга барил, хууль гэх мэт нь—бүгд Сатаны логик, мэдлэг болон гүн ухаан дээр тулгуурлан бий болсон. Ийм төрлийн хуульд захирагдан амьдарч байгаа хүмүүст ямар ч хүн чанар, ямар ч үнэн байдаггүй—тэд бүгд үнэнийг үл тоомсорлож, Бурханд дайсагнаж байдаг. Хэрвээ бид Бурханы мөн чанарыг харвал, Түүний мөн чанар Сатаны логик, мэдлэг болон гүн ухааны яг эсрэг байдаг. Түүний мөн чанар бол зөвт байдал, үнэн, ариун байдал болон бүх эерэг бүх зүйлийн бусад бодит байдлаар дүүрэн байдаг. Энэ мөн чанарыг эзэмшсэн Бурхан тийм хүн төрөлхтний дунд амьдраад Тэр зүрх сэтгэлдээ юу мэдэрдэг вэ? Энэ нь шаналлаар дүүрэхгүй гэж үү? Түүний зүрх сэтгэл шаналж байдаг бөгөөд энэхүү шаналал нь ямар ч хүний ойлгож, ухаарч чадахгүй зүйл юм. Түүний нүүр тулж, тулгарч, сонсож, харж, амсаж байгаа бүхэн нь бүх хүн төрөлхтний ялзрал, ёрын муу, үнэний эсрэг тэрсэлж, сөрөх явдал байдаг. Хүнээс үүдэлтэй бүхэн нь Түүний зовлонгийн эх сурвалж юм. Өөрөөр хэлбэл, Түүний мөн чанар нь ялзарсан хүнийхтэй адил биш учраас хүмүүсийн ялзрал нь Түүний хамгийн их зовлонгийн эх сурвалж болдог. Бурхан бие махбодтой болоод Өөртэй нь адилхан хэлтэй хэн нэгнийг Тэр олж чадах уу? Ийм хүнийг хүн төрөлхтний дундаас олдох аргагүй. Бурхантай ярилцаж, харилцан ойлголцож чадах хүн нэг ч олдохгүй—Бурханд ямар сэтгэл хөдлөл байдаг гэх вэ? Хүмүүсийн хэлэлцдэг, тэдний хайрладаг, тэдний хөөцөлдөж, хүсэн эгээрдэг зүйлс нь бүгд нүгэлтэй хамаатай, муу чиг хандлагатай байдаг. Бурхан энэ бүхэнтэй нүүр тулах үед энэ нь Түүний зүрх рүү хутга шааж байгаа мэт биш гэж үү? Эдгээр зүйлтэй тулгараад Тэр зүрх сэтгэлдээ баяр хөөртэй байж чадах уу? Тэр тайтгарал олж чадах уу? Түүнтэй хамт амьдарч буй хүмүүс нь тэрслүү зан, ёрын муугаар дүүрсэн хүмүүс юм—тиймд Түүний зүрх сэтгэл зовж шаналахгүй байж яаж чадах билээ? Энэ зовлон үнэхээр хэр их вэ, хэн энийг тоож байна вэ? Хэн анхаарал хандуулж байна вэ? Хэн үүнийг ойлгож чадах вэ? Хүмүүст Бурханы зүрх сэтгэлийг ойлгох ямар ч арга байхгүй. Түүний зовлонг хүмүүс үнэндээ ойлгох чадваргүй бөгөөд хүн төрөлхтний хүйтэн, мэдрэмжгүй байдал нь Бурханы зовлонг бүр ч их гүнзгийрүүлдэг.

Библид: “Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад ч үүр бий; гэтэл хүний Хүү толгой хоргодох газаргүй байна” гэсэн эшлэл байдаг учраас Христийн зовлонг үргэлж өрөвдөж хардаг зарим хүн байдаг. Хүмүүс үүнийг сонсоод сэтгэлдээ ойрхон тусгаж, энэ нь Бурханы амсдаг хамгийн их зовлон, Христийн туулдаг хамгийн их зовлон гэж итгэдэг. Одоо үүнийг баримтуудын өнцгөөс харвал үнэхээр тийм байна гэж үү? Эдгээр бэрхшээлийг Бурхан зовлон гэж үздэггүй. Тэр махан биеийн бэрхшээлийн шударга бус байдлыг эсэргүүцэн гомдоллож байгаагүй ба Тэр хүн төрөлхтнөөс хариу нэхэж, эсвэл Түүнийг ямар нэг зүйлээр шагна гэж албадаагүй. Гэсэн хэдий ч Тэр хүн төрөлхтний бүх зүйлийг, ялзармал амьдралыг, ялзарсан хүний ёрын мууг харахдаа хүн төрөлхтөн Сатаны атганд, Сатанд хоригдоод зугтаж чадахгүй байгааг, нүгэлтэй амьдарч байгаа хүмүүс үнэн гэж юу болохыг мэдэхгүй байгааг харахдаа—Тэр энэ бүх нүглийг тэвчиж чаддаггүй. Хүн төрөлхтнийг жигших Түүний жигшил зэвүүцэл өдөр өдрөөр ихэсдэг боловч Тэр энэ бүхнийг тэвчих хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы асар их зовлон юм. Бурхан Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойгоо ч, эсвэл Өөрийн сэтгэл хөдлөлийг ч хүртэл дагалдагчдынхаа дунд бүрэн илэрхийлж чаддаггүй ба Түүний дагалдагчдаас хэн нь ч Түүний зовлонг үнэхээр ойлгож чадахгүй. Хэн ч Түүний зүрх сэтгэлийг ойлгож, эсвэл тайвшруулах гэж оролддоггүй—Түүний зүрх сэтгэл энэ зовлонг өдөр өнжилгүй, жил алгасалгүй байн байн амсдаг. Та нар энэ бүгдээс юу харж байна вэ? Бурхан өгсөн зүйлийнхээ хариуд хүмүүсээс юу ч шаарддаггүй, харин Бурхан мөн чанарынхаа улмаас Тэр хүн төрөлхтний ёрын муу, ялзрал болон нүглийг огтхон ч тэвчиж чаддаггүй, харин туйлын их жигшил, үзэн ядалтыг мэдэрдэг ба энэ нь Бурханы зүрх сэтгэл, Түүний бие махбод дуусашгүй их зовлон туулахад хүргэдэг. Та нар энэ бүхнийг харж чадах уу? Та нарын хэн нь ч үүнийг харж чадахгүй нь бараг л үнэн биз, яагаад гэвэл, та нарын хэн нь ч Бурханыг үнэхээр ойлгож чаддаггүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та нар үүнийг аажмаар өөрсдөө мэдэрч чадна.

Одоо судрын дараах хэсгийг авч үзье.

9. Эзэн Есүс гайхамшиг үзүүлсэн нь

1) Эзэн Есүс таван мянган хүнийг хооллосон нь

(Иохан 6:8-13) Түүний шавь нарын нэг Симон Петрийн дүү Андрей Түүнд: “Энд таван арвайн талх, хоёр жижиг загастай нэг хөвгүүн байна: гэвч энэ нь өдий олон хүнд юу болох вэ?” гэсэнд Есүс: “Хүмүүсийг суулга” гэв. Тэр газар өвс ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөснийхөө дараа шавь нартаа тараан өгч, шавь нар нь нөгөө суусан хүмүүст хувааж өгөв; мөн загасыг ч хүссэн хэмжээгээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа: “Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг нь цуглуул” гэв. Тийнхүү хүмүүс идээд илүү гарсан таван арвайн талхнаас үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулж, арван хоёр сагс дүүргэжээ.

2) Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

(Иохан 11:43-44) Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар “Лазар, гараад ир!” гэж хашгирсанд гар хөл нь оршуулгын бөсөөр ороолттой, нүүр нь алчуураар ороолттой тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг тайлж явуул” гэв.

Эзэн Есүсийн үзүүлсэн гайхамшгуудын дундаас бид зөвхөн энэ хоёрыг сонгосон, учир нь эдгээр нь Миний энд ярих гэж буй зүйлийг харуулахад хангалттай. Энэ хоёр гайхамшиг нь үнэхээр гайхмаар бөгөөд тэдгээр нь Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн гайхамшгуудын маш сайн төлөөлөл юм.

Эхлээд эхний хэсийг авч үзэцгээе: Есүс таван мянган хүнийг хооллосон нь.

“Таван талх, хоёр загас” гэдэг нь ямар төрлийн ойлголт вэ? Таван талх, хоёр загас ер нь хэдэн хүнд хангалттай байх вэ? Хэрвээ та нар дундаж хүний хоолны дуршил дээр үндэслэн хэмжих юм бол энэ нь ердөө хоёр хүнд л хангалттай байх юм. Энэ бол таван талх, хоёр загасны тухай хамгийн үндсэн ойлголт юм. Гэсэн хэдий ч энэхүү хэсэгт таван талх, хоёр загасаар хэдэн хүнийг хооллосон гэж бичсэн байна вэ? Библид ингэж тэмдэглэсэн байдаг: “Тэр газарт өвс ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим хүн сууцгаалаа”. Таван талх, хоёр загастай харьцуулахад таван мянга их тоо юу? Энэ тоо маш их гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Хүний өнцгөөс харвал, таван талх болон хоёр загасыг таван мянган хүнд хуваах боломжгүй, учир нь тэдгээрийн хоорондын ялгаа дэндүү их. Хүн болгон тун жаахан хазсан ч гэсэн энэ нь таван мянган хүнд хүрэлцэхгүй юм. Гэвч энд Эзэн Есүс гайхамшгийг үзүүлсэн—Тэр зөвхөн таван мянган хүнийг цадтал нь идүүлсэн төдийгүй хоолноос бас илүү гаргасан. Библид: “Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа: “Юу ч хаяхгүйн тулд үлдэгдлийг цуглуул” гэв. Тийнхүү хүмүүс идээд илүү гарсан таван арвайн талхнаас үлдсэн цөвдлийг тэд бүгдийг нь цуглуулж, арван хоёр сагс дүүргэжээ” гэж байна. Энэ гайхамшиг нь Эзэн Есүсийн ялгамж чанар болон байр суурийг харах боломжийг хүмүүст олгосон бөгөөд энэ нь мөн Бурханд боломжгүй юм гэж байдаггүй гэдгийг тэдэнд харуулсан—тэд Бурханы бүхнийг чадагч байдлын үнэнийг харсан юм. Таван талх ба хоёр загас нь таван мянган хүнийг хооллоход хангалттай байсан, гэхдээ тэнд ямар ч хоол байгаагүй бол Бурхан таван мянган хүнийг хооллож чадах байсан уу? Мэдээж, Тэр чадах байсан! Энэ бол гайхамшиг байсан, иймээс хүмүүст энэ нь ойлгохын аргагүй санагдаж, ер бусын, нууцлаг санагдаж байсан нь гарцаагүй боловч харин Бурханы хувьд тийм зүйл хийх нь юу ч биш байсан. Энэ нь Бурхны хувьд нэгэнт энгийн зүйл байсан юм бол яагаад үүнийг онцгойлон тайлбарлаж байгаа юм бэ? Яагаад гэвэл, энэ гайхамшгийн цаана байгаа зүйл нь хүн төрөлхтөн хэзээ ч нээн илрүүлээгүй Эзэн Есүсийн хүслийг агуулдаг.

Эхлээд энэ таван мянган хүн ямар хүмүүс байсныг ойлгох гээд үзье. Тэд Эзэн Есүсийн дагалдагчид байсан уу? Тэд Түүний дагалдагчид байгаагүй гэдгийг бид Библиэс мэдэж байна. Эзэн Есүс хэн болохыг тэд мэддэг байсан уу? Огт үгүй! Хамгийн наад зах нь, тэдний өмнө зогсож буй хүн Христ байсныг тэд мэдээгүй, эсвэл зарим хүн зөвхөн Түүний нэрийг, Түүний хийсэн зүйлийн талаар ямар нэг зүйл мэддэг эсвэл ямар нэг зүйл сонссон байж магадгүй юм. Тэд түүхээс Эзэн Есүсийн талаар зүгээр л сонирхож байсан, гэхдээ тэднийг Түүнийг дагадаг байсан гэх нь бүү хэл Түүнийг ойлгодог байсан гэж хэлж лав болохгүй. Эзэн Есүс энэ таван мянган хүнийг харахад тэд өлсөж, зөвхөн цадталаа идэх тухай л бодож байсан, тиймээс энэ нөхцөлд Эзэн Есүс тэдний хүслийг биелүүлжээ. Тэдний хүслийг биелүүлэхдээ Түүний зүрх сэтгэлд юу байсан бэ? Зөвхөн цадталаа идэхийг л хүсэж байсан эдгээр хүмүүст хандах Түүний хандлага ямар байсан бэ? Энэ үед Эзэн Есүсийн бодол болон Түүний хандлага нь Бурханы зан чанар болон мөн чанартай хамаатай байсан. Зөвхөн их хоол идэхийг л хүссэн хоосон ходоодтой энэ таван мянган хүнтэй тулгараад, Өөрийнх нь талаар сониуч зан, итгэл найдвараар дүүрэн эдгээр хүмүүстэй тулгараад Эзэн Есүс тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд энэ гайхамшгийг ашиглах гэж л бодсон. Гэсэн хэдий ч тэд Түүний дагалдагч болно гэж Тэр найдаагүй, учир нь тэд зүгээр л зугаацаж, цадталаа идэхийг хүссэн гэдгийг Тэр мэдэж байсан, иймээс Тэр Өөртөө байсан зүйлийг ашигтайгаар ашиглаж, таван мянган хүнийг хооллохын тулд таван талх, хоёр загас хэрэглэжээ. Тэр зугаа цэнгэлд баясдаг, гайхамшиг харахыг хүссэн эдгээр хүмүүсийн нүдийг нээсэн бөгөөд тэд бие махбодтой болсон Бурханы гүйцэтгэж чадах зүйлсийг өөрсдийн нүдээр харсан билээ. Хэдийгээр тэдний сониуч занг хангахын тулд Эзэн Есүс биет зүйл ашигласан боловч энэ таван мянган хүн ердөө л сайн хоол идэхийг хүсэж байсныг Тэр зүрх сэтгэлдээ хэдийнээ мэдэж байсан, иймээс Тэр юу ч хэлээгүй, эсвэл тэдэнд огт номлоогүй—Тэр зөвхөн тэдэнд энэ гайхамшгийг харуулсан. Тэр энэ хүмүүстэй Өөрийг нь үнэнчээр дагадаг шавь нартайгаа харьцдаг шиг харьцаж огт чадаагүй, гэхдээ Бурханы зүрх сэтгэлд бүх бүтээл Түүний захиралт дор байдаг бөгөөд шаардлагатай үед Тэр Бурханы нигүүлслийг хүртэх боломжийг Өөрийн хараанд буй бүтээлд олгодог юм. Эдгээр хүмүүс Түүний хэн болохыг мэдээгүй, эсвэл Түүнийг ойлгоогүй, эсвэл талх, загас идсэнийхээ дараа ч тэдэнд Түүний талаар ямар нэг гойд сэтгэгдэл, эсвэл Түүнд талархах сэтгэл төрөөгүй байлаа ч гэсэн энэ нь Бурханы дургүйцээд байх юм биш байсан—Тэр эдгээр хүмүүст Бурханы нигүүлслийг эдлэх гайхалтай боломж өгсөн. Бурхан Өөрийн хийдэг зүйлдээ зарчимч бөгөөд Тэр үл итгэгчдийг харж, хамгаалдаггүй, ялангуяа тэдэнд Түүний нигүүлслийг эдлэх боломж олгодоггүй гэж зарим хүн хэлдэг. Үнэхээр тийм байдаг уу? Бурханы нүдэнд тэд Түүний Өөрийнх нь бүтээсэн амьд амьтан мөн болохоор Тэр тэднийг удирдаж, анхаарал тавих болно; Тэр өөр өөр байдлаар тэдэнтэй харьцаж, тэдний төлөө төлөвлөж, тэднийг захирах болно. Эдгээр нь бүх зүйлд хандах Бурханы бодол ба хандлага юм.

Хэдийгээр талх, загас идсэн таван мянган хүн Эзэн Есүсийг дагахаар төлөвлөөгүй ч гэсэн Тэр тэдэнд хатуурхаагүй юм; тэднийг цадталаа идсэний дараа Эзэн Есүс юу хийснийг та нар мэдэх үү? Тэр тэдэнд ямар нэг зүйл номлосон уу? Үүнийг хийснийхээ дараа Тэр хаашаа явсан бэ? Сударт Эзэн Есүс тэдэнд ямар нэг зүйл хэлсэн гэж тэмдэглээгүй; Тэр гайхамшиг үйлдчихээд чимээгүйхэн одсон. Тэгвэл тэдгээр хүмүүст Тэрээр ямар нэгэн шаардлага тавьсан уу? Ямар нэгэн үзэн ядалт байсан уу? Эдгээрийн аль нь ч байгаагүй—Өөрийг нь дагаж чадахгүй эдгээр хүмүүст Тэр цаашид ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй бөгөөд энэ удаа Түүний зүрх сэтгэл шаналж байсан. Яагаад гэвэл, Тэр хүн төрөлхтөн буруу замд орсныг харж, хүн төрөлхтөн Түүнийг хаясныг мэдэрсэн бөгөөд Тэр энэ хүмүүсийг хараад, мөн тэдэнтэй хамт байх үедээ хүний мулгуу, мунхаг байдал Түүнийг маш гунигтай болгож, Түүний сэтгэлийг өвтгөсөн учраас Тэр эдгээр хүмүүсийг аль болох хурдан орхиж явахыг л хүссэн. Эзэн Өөрийнхөө зүрх сэтгэлд тэдэнд ямар ч шаардлага тавиагүй, Тэр тэдэнд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй, ялангуяа Өөрийн эрч хүчийг тэдэнд зарцуулахыг хүсээгүй бөгөөд тэд Түүнийг дагаж чадахгүй гэдгийг Тэр мэдэж байсан—энэ бүхнийг үл хайхран тэдэнд хандах Түүний хандлага мөн л маш тодорхой байсан. Тэдэнд нигүүлсэл хүртээхийн тулд Тэр тэдэнтэй найрсаг харьцахыг л хүсэж байсан—энэ нь Өөрийн захиралт доорх бүх бүтээлд хандах Бурханы хандлага байсан нь: бүх бүтээлийн хувьд тэдэнд найрсаг хандах, тэднийг хангах, тэднийг хооллож тэжээх явдал. Эзэн Есүс бие махбод болсон Бурхан байсан учраас Тэр Бурханы мөн чанарыг аяндаа илчилж, эдгээр хүмүүст найрсаг хандсан. Тэр өршөөнгүй, хүлээцтэй сэтгэлээр тэдэнд найрсаг хандаж байсан юм. Эдгээр хүмүүс Эзэн Есүсийг яаж үзэж байсан болон ямар үр дүн гарахаас үл хамааран бүтээл бүртэй Тэр бүх бүтээлийн Эзэний байр суурин дээрээ үндэслэж л харьцсан. Түүний илчилсэн зүйл нь гарцаагүй Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох байв. Иймээс Эзэн Есүс чимээгүйхэн ямар нэг зүйл хийж, дараа нь чимээгүйхэн явсан—энэ нь Бурханы зан чанарын ямар тал вэ? Энэ нь Бурханы элэгсэг хайр гэж болох уу? Бурхан бол аминч бус гэж болох уу? Жирийн нэг хүн энийг хийж чадах уу? Мэдээж үгүй! Эзэн Есүсийн таван талх, хоёр загасаар хооллосон эдгээр таван мянган хүн мөн чанартаа хэн байсан бэ? Тэдгээр нь Түүнтэй нийцэх хүмүүс байсан гэж хэлж болох уу? Тэд бүгд Бурханд дайсагнаж байсан гэж хэлж болох уу? Тэд Эзэнтэй огт нийцтэй байгаагүй бөгөөд тэдний мөн чанар нь Бурханд туйлын дайсагнасан байсан гэж итгэлтэйгээр хэлж болно. Гэвч Бурхан тэдэнтэй хэрхэн харьцсан бэ? Тэр хүмүүсийн Бурханд дайсагнахыг намдаах арга ашигласан—энэ аргыг “найрсаг зан” гэдэг юм. Өөрөөр хэлбэл, хэдийгээр Эзэн Есүс тэднийг нүгэлтнүүд гэж харсан ч гэсэн Бурханы нүдэнд тэд Түүний бүтээл байсан, иймээс Тэр эдгээр нүгэлтэнтэй мөн л найрсаг харьцсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй зан бөгөөд энэ хүлээцтэй зан нь Бурханы Өөрийн ялгамж чанар болон мөн чанараар тодорхойлогддог. Иймээс энэ нь Бурханы бүтээсэн ямар ч хүний хийж чадахгүй зүйл—зөвхөн Бурхан л үүнийг хийж чадна.

Чи Бурханы бодол, хүн төрөлхтөнд ханддаг хандлагыг үнэхээр ойлгож, бүтээл бүрийг гэх Бурханы сэтгэл хөдлөл болон санаа зовнилыг нь үнэхээр ойлгох үедээ Бүтээгчийн бүтээсэн хүн нэг бүрд зориулсан халамж, хайрыг ойлгож чадна. Ийм зүйл тохиолдох үед чи Бурханы хайрыг дүрслэх хоёр үгийг хэрэглэнэ—ямар хоёр үг байх вэ? Зарим хүн “харамгүй сэтгэл” гэдэг, зарим нь “энэрэн туслах” гэдэг. Энэ хоёроос “энэрэн туслах” гэдэг нь Бурханы хайрыг илэрхийлэхэд хамгийн тохиромжгүй үг юм. Энэ үг бол хүмүүс хүний ​​уужим бодол, сэтгэлийг дүрслэхдээ хэрэглэдэг үг юм. Би энэ үгийг үнэхээр жигшдэг, яагаад гэвэл, энэ нь буяны ажлыг ямар ч зарчим үл харгалзан ялгаварлахгүйгээр, мухар сохроор хийхийг хэлдэг. Энэ нь мунхаг, төөрөлдсөн хүмүүсийн хэт сэтгэл хөдлөлийн илэрхийлэл юм. Бурханы хайрыг дүрслэх гэж энэ үгийг хэрэглэхэд гарцаагүй гутаан доромжилсон санаархал байдаг. Бурханы хайрыг илүү зохистойгоор илэрхийлэх хоёр үг Надад бий—тэр хоёр ямар үг вэ? Эхнийх нь “энгүй”. Энэ үг маш их дурсамж сэргээдэг биш үү? Хоёр дахь нь “уудам”. Бурханы хайрыг дүрслэхэд Миний хэрэглэдэг энэ хоёр үгийн цаана бодит утга учир бий. Үгчилбэл, “энгүй” гэдэг нь юмны хэмжээ, эсвэл багтаамжийг дүрслэдэг, гэхдээ тэр зүйл хэчнээн том байх нь хамаагүй—энэ нь хүний харж, хүрч чадах зүйл юм. Яагаад гэвэл, энэ нь оршиж байдаг, энэ нь хийсвэр юм биш бөгөөд хүмүүст харьцангуй нарийн зөв, бодитой мэдрэмж өгдөг. Чи үүнийг хавтгай ч юм уу, эсвэл гурван хэмжээст өнцгөөс харж байгаа нь хамаагүй; энэ нь үнэхээр оршин байдаг зүйл учраас чи үүний оршин тогтнолыг төсөөлөх хэрэггүй. Бурханы хайрыг дүрслэхийн тулд “энгүй” гэдэг үг хэрэглэх нь хэдийгээр Түүний хайрыг тоо хэмжээгээр тодорхойлж байгаа мэт боловч энэ нь тоолохын аргагүй гэсэн мэдрэмжийг мөн өгдөг. Бурханы хайр нь оршин байдаггүй зүйл биш, мөн энэ нь ямар нэг үлгэр домгоос үүдэлтэй биш учраас Бурханы хайрын хэмжээг тодорхойлж болно гэж би хэлдэг. Харин ч энэ нь Бурханы захиралт дор бүх зүйлийн хуваалцдаг зүйл бөгөөд энэ нь бүх бүтээл янз бүрийн түвшинд өөр өөр өнцгөөс хүртдэг зүйл билээ. Хэдийгээр хүмүүс үүнийг харж, эсвэл үүнд хүрч чадахгүй боловч энэхүү хайр бүх зүйлийг тэжээж, амьдруулдаг нь Бурханы хайрыг бага багаар илчилдэг ба тэдгээр нь хором бүрд тэдний эдэлсэн Бурханы хайрыг тоолж, гэрчилдэг. Бүх зүйлийг хангаж, тэжээн тэтгэж байгаа Бурханы нууц нь, мөн бүх зүйлсийн төлөөх Бурханы бодол, ялангуяа хүмүүсийн төлөөх Бурханы бодол нь хүмүүсийн хувьд ойлгож ухаарахад хэцүү зүйл учраас Би Бурханы хайр бол хэмжээлшгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний төлөө урсгасан Бүтээгчийн цус, нулимсыг хэн ч мэдэхгүй. Өөрийнхөө гараар бүтээсэн хүн төрөлхтний төлөө гэсэн Бурханы хайрын гүнийг юм уу жинг хэн ч ухаарч чадахгүй, хэн ч ойлгож чадахгүй. Бурханы хайрыг энгүй гэж дүрслэх нь үүний өргөн хүрээ болон үүний оршин тогтнолын үнэнийг ухаарч, ойлгоход хүмүүст туслахын тулд юм. Мөн ингэснээр хүмүүс “Бүтээгч” гэдэг үгийн жинхэнэ утгыг илүү гүнзгий ухаарч чадах ба ингэснээр хүмүүс “бүтээл” хэмээх нэршлийн жинхэнэ утгын талаар илүү гүнзгий ойлголт олж авч чадах юм. “Уудам” гэдэг үг ихэнхдээ юу дүрсэлдэг вэ? Энэ нь ерөнхийдөө уудам орчлон, эсвэл уудам далай гэх мэтээр далай тэнгис, эсвэл орчлонг хэлэхэд хэрэглэгддэг. Орчлон ертөнцийн өргөн уудам, аниргүй гүнийг нь хүн ойлгохын аргагүй бөгөөд энэ нь хүний төсөөллийг эзэмддэг, хүндэтгэн биширдэг зүйл юм. Үүний нууцлаг байдал болон гүн нь нүдэнд харагдахуйц атлаа хүрэхийн аргагүй. Далай тэнгисийн тухай бодохдоо чи өргөн уудмыг нь боддог—энэ нь зах хязгааргүй харагддаг ба чи үүний нууцлаг байдал болон бүгдийг багтаасан байдлыг мэдэрдэг. Ийм учраас Би Бурханы хайрыг дүрслэхийн тулд “уудам” гэдэг үгийг хэрэглэсэн юм. Ингэснээр энэ хайр хэчнээн үнэ цэнэтэй болохыг мэдэрч, Бурханы хайрын гүн гүнзгий гоо сайхныг болон Түүний хайрын хүч нь хязгааргүй бөгөөд өргөн уудам юм гэдгийг мэдрэхэд хүмүүст туслах гэсэн билээ. Энэ нь тэдэнд Түүний хайрын ариун чанар болон Түүний хайраар илчлэгдсэн Бурханы эрхэм чанар, халдашгүй байдлыг мэдрэхэд туслах юм. Одоо та нар “уудам” гэж Бурханы хайрыг дүрслэхэд тохиромжтой үг мөн гэж бодож байна уу? Бурханы хайр нь “энгүй”, “уудам” гэсэн энэ хоёр үгтэй тохирох уу? Яг тохирно! Энэ хоёр үг нь Бурханы хайрыг хүний хэлээр дүрслэхэд харьцангуй тохиромжтой, харьцангуй дөхөж очих юм. Та нар тэгж бодохгүй байна уу? Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслүүлсэн бол та нар энэ хоёр үгийг хэрэглэх байсан уу? Та нар бараг л тэгэхгүй, учир нь Бурханы хайрын талаарх та нарын ойлголт болон ухаарал нь хавтгай өнцгөөр хязгаарлагдсан бөгөөд гурван хэмжээст орон зайн өндөрт хүрээгүй. Хэрвээ Би та нараар Бурханы хайрыг дүрслэн хэлүүлбэл хэлэх үг дутаж байгаагаа та нар мэдэх байсан; та нар бүр хэлэх ч үггүй болох байсан. Өнөөдөр Миний ярьсан хоёр үгийг ойлгоход та нарт хэцүү байсан байж магадгүй, эсвэл та нар зүгээр л санал нийлэхгүй байж ч магадгүй. Энэ нь Бурханы хайрын талаар та нарын ухаарал болон ойлголт өнгөцхөн, явцуу хүрээнд байдгийг л харуулж байна. Бурхан сэтгэл харамгүй гэж Би өмнө нь хэлсэн—та нар сэтгэл харамгүй гэдэг үгийг санаж байгаа. Бурханы хайрыг зөвхөн сэтгэл харамгүй хэмээн дүрсэлж болно гэж болох уу? Энэ нь хэт явцуу хүрээ биш гэж үү? Та нар үүнээс ямар нэг зүйл олж авахын тулд энэ талаар эргэцүүлж бодох ёстой.

Дээрх зүйлс нь эхний гайхамшгаас Бурханы зан чанар болон Түүний мөн чанарын талаар бидний харсан зүйл юм. Энэ нь хэдэн мянган жилийн турш хүмүүсийн уншиж ирсэн түүх хэдий боловч нэгэн энгийн сэдэв агуулдаг, хүмүүст нэгэн энгийн үзэгдэл харах боломж олгодог атлаа энэхүү энгийн сэдвээс бид илүү үнэ цэнэтэй зүйл болох Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг харж чаддаг. Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Бурханыг Өөрийг нь төлөөлдөг бөгөөд энэ нь Бурханы Өөрийнх нь бодлын илэрхийлэл юм. Бурхан Өөрийнхөө бодлыг илэрхийлэхэд энэ нь Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойн илэрхийлэл байдаг. Түүнийг ойлгож, Түүнийг мэдэж, Түүний хүслийг ухаарч чадах хүмүүс байх болно гэж Тэр найддаг ба Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг сонсож, Түүний хүслийг хангахын тулд идэвхтэйгээр хамтран ажиллаж чадах хүмүүс байх болно гэдэгт Тэр найддаг. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Бурханы чимээгүй илэрхийлэл байсан юм.

Дараа нь энэ хэсгийг үзэцгээе: Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.

Энэ хэсгийг уншсаны дараа та нарт ямар сэтгэгдэл төрсөн бэ? Эзэн Есүсийн гүйцэтгэсэн энэ гайхамшгийн ач холбогдол нь өмнөхөөсөө хамаагүй их агуу байсан, учир нь үхсэн хүнийг булшнаас нь буцааж амилуулахаас илүү гайхалтай гайхамшиг гэж үгүй. Эзэн Есүс иймэрхүү зүйлийг хийх нь тухайн үед нэн ач холбогдолтой байсан. Бурхан бие махбодтой болсон учраас хүмүүс зөвхөн Түүний гадаад дүр төрхийг, Түүний бодитой талыг болон Түүний өчүүхэн бага талыг л харж байсан. Хэдийгээр зарим хүн Түүний зан авирын заримыг, эсвэл гаднаа харагдах онц чадварыг харж, ойлгож байсан боловч Эзэн Есүс хаанаас ирснийг, Түүний мөн чанар чухам хэн байсныг, мөн Тэр үнэндээ юу хийж чадахыг хэн ч мэдээгүй. Энэ бүхнийг хүн төрөлхтөн мэддэггүй байсан. Хэтэрхий олон хүн энэ зүйлийн нотолгоог, мөн үнэнийг мэдэхийг хүссэн. Бурхан Өөрийн ялгамж чанарыг нотлохын тулд ямар нэг зүйл хийж чадах байсан уу? Бурханы хувьд энэ нь хялбар ажил байлаа. Тэр Өөрийн ялгамж чанар, мөн чанарыг нотлох зүйлийг хаана ч, хэдийд ч хийж чадах байсан, гэхдээ Бурхан аливааг төлөвлөгөөтэйгээр, алхам алхмаар хийдэг. Тэр аливаа зүйлийг эмх замбараагүйгээр хийдэггүй; Тэр хүн төрөлхтөнд харуулах хамгийн утга учиртай зүйлийг хийхдээ зөв цаг, зөв боломжийг хайдаг байв. Энэ нь Түүний эрх мэдэл болон Түүний ялгамж чанарыг нотолдог. Иймээс Лазарыг амилуулсан нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг нотолж чадсан уу? Судраас энэ хэсгийг харцгаая: “Тэр тийнхүү өгүүлснийхээ дараа чанга дуугаар ‘Лазар, гараад ир!’ гэж хашгирсанд ... тэр үхсэн хүн гарч ирэв”. Эзэн Есүс үүнийг хийх үедээ Тэр: “Лазар, гараад ир” гэж ганц зүйл л хэлсэн. Лазар тэгээд булшнаасаа гарч ирсэн—энэ нь Эзэний хэлсэн ганцхан өгүүлбэрийн дүнд биелсэн юм. Энэ хугацаанд Эзэн Есүс тахилын ширээ босгоогүй ба Тэр өөр ямар ч үйлдэл хийгээгүй. Тэр ганцхан зүйл л хэлсэн. Үүнийг гайхамшиг гэх үү, эсвэл тушаал гэх үү? Эсвэл ид шид маягийн юм байсан уу? Өнгөн дээрээ энэ нь гайхамшиг гэгдэж болох юм шиг санагдах ба хэрвээ та нар үүнийг орчин үеийн өнцгөөс харвал мэдээжээр үүнийг бас л гайхамшиг гэж болно. Гэвч үүнийг үхсэн хүний сүнсийг дуудаж авчрах шившлэг гэж, мөн ид шид гэж хэлж яавч болохгүй. Энэ гайхамшиг нь Бүтээгчийн эрх мэдлийн хамгийн энгийн, өчүүхэн төдий баталгаа байсан гэж хэлэх нь зөв юм. Энэ бол Бурханы эрх мэдэл, чадвар билээ. Бурханд хүнийг үхүүлж, түүний сүнсийг биеэс нь одуулж, Үхэгсдийн орон руу, эсвэл очих ёстой газар луу нь явуулах эрх мэдэл байдаг. Хүн хэзээ үхэх, үхсэнийхээ дараа хаана очихыг Бурхан шийддэг. Тэр үүнийг хэдийд ч, хаана ч хийж чадна. Тэрээр хүмүүс, үйл явдал, обьект, орон зай, эсвэл газар нутагт баригддаггүй. Тэр хийхийг хүсвэл хийж чадна, учир нь бүх зүйл, бүх амьд амьтан Түүний захиралт дор байдаг ба бүх зүйл Түүний үгээр, Түүний эрх мэдлээр амьдарч, үхдэг. Тэр үхсэн хүнийг амилуулж чадна—энэ нь ч мөн Түүний хэдийд ч, хаана ч хийж чадах зүйл юм. Энэ бол гагцхүү Бүтээгчийн эзэмшдэг эрх мэдэл билээ.

Лазарыг үхлээс буцаан авчрах зэрэг зүйлийг Эзэн Есүс хийхэд Түүний зорилго нь хүн болон Сатанд нотолгоо харуулах, мөн хүн төрөлхтний бүх зүйлийг, хүн төрөлхтний амьдрал, үхлийг Бурхан шийддэг ба Тэр хэдийгээр бие махбодтой болсон ч гэсэн урьдынхаа адил харж болох бодит ертөнц, түүнчлэн хүний харж чадахгүй сүнсний ертөнцийг захирсан хэвээр байгаа гэдгийг хүмүүс болон Сатанд мэдэгдэх байсан. Үүгээрээ хүн төрөлхтний бүх зүйл Сатаны тушаал дор байдаггүй гэдгийг хүмүүс болон Сатанд харуулах гэсэн. Энэ нь Бурханы эрх мэдлийг илчилж, харуулсан хэрэг байсан ба энэ нь мөн хүн төрөлхтний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг гэсэн үгийг бүх зүйлд илгээх Бурханы арга байсан юм. Эзэн Есүс Лазарыг амилуулсан—ийм арга барил нь хүн төрөлхтөнд зааж, зааварлах Бүтээгчийн аргуудын нэг байлаа. Энэ нь хүн төрөлхтөнд зааварлаж, хүмүүсийг хангахын тулд Тэр Өөрийн чадвар, эрх мэдлийг ашигласан бодит үйлдэл байсан юм. Энэ нь Тэр бүх зүйлийг удирддаг хэмээх үнэнийг харах боломжийг хүн төрөлхтөнд олгох Бүтээгчийн үггүй арга байв. Энэ нь Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг хүн төрөлхтөнд бодит үйлдлээр хэлэх Түүний арга зам байлаа. Түүний хүн төрөлхтөнд зааварчлах ийм төрлийн чимээгүй арга барил нь үүрд үргэлжилдэг—энэ нь арилшгүй бөгөөд энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлд цочрол болон хэзээ ч гандан буурахгүй гэгээрлийг авчирсан юм. Лазар амилсан явдал Бурханыг алдаршуулсан—энэ нь Бурханы дагалдагч нэг бүрд гүн нөлөө үзүүлсэн. Энэ нь уг үйл явдлыг гүнээ ойлгодог хүн бүрд гагцхүү Бурхан л хүн төрөлхтний амьдрал, үхлийг тушааж чадна гэсэн ойлголт, төсөөллийг бат суулгасан. Хэдийгээр Бурханд ийм эрх мэдэл байдаг ба Тэр хэдийгээр Лазарыг амилуулж хүн төрөлхтний амьдрал, үхлийг захирдаг Өөрийнхөө дээд эрхийг мэдэгдсэн боловч энэ нь Түүний үндсэн ажил байгаагүй. Бурхан ямар нэг зүйлийг хэзээ ч утга учиргүйгээр хийдэггүй. Түүний хийдэг юм бүхэн агуу үнэ цэнэтэй; энэ нь тэр чигээрээ сонгодог эрдэнэ юм. Тэрээр хүнийг булшнаас нь гаргахыг Өөрийн ажлын үндсэн, цорын ганц зорилго юм уу ажлын төрөл огтхон ч болгохгүй юм. Бурхан утга учиргүй зүйл хийдэггүй. Ганц Лазарын амилалт нь Бурханы эрх мэдлийг харуулахад хангалттай юм. Энэ нь Эзэн Есүсийн ялгамж чанарыг хангалттай баталж байна. Ийм учраас Эзэн Есүс ийм гайхамшгийг давтаагүй. Бурхан аливаа зүйлийг Өөрийнхөө зарчмын дагуу хийдэг. Хүний хэлээр бол энэ нь Бурхан нухацтай ажлыг хайхардаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Бурхан аливааг хийхдээ Өөрийн ажлын зорилгоос хазайдаггүй. Энэ үе шатанд Тэр ямар ажил хийхийг хүсэж байгаагаа, Тэр юу бүтээхийг хүсэж байгаагаа мэддэг бөгөөд Тэр Өөрийн төлөвлөгөөний дагуу хатуу чанд ажиллана. Хэрвээ ялзарсан хүнд ийм чадвар байсан бол тэр хэчнээн аймаар гэдгээ бусдад мэдэгдэхийн тулд өөрийн чадварыг харуулах арга замыг л бодох ба ингэснээр тэд түүнд мэхийн ёсолж, ингэснээр тэр тэднийг хянаж, тэднийг залгих байсан. Энэ бол Сатанаас гардаг хорон муу юм—үүнийг ялзрал гэдэг. Бурханд тийм зан чанар байдаггүй ба тийм мөн чанар байдаггүй. Аливааг хийх Түүний зорилго бол Өөрийгөө гайхуулах явдал биш, харин хүн төрөлхтнийг илүү их илчлэл болон удирдамжаар хангах явдал юм, иймээс хүмүүс Библид ийм төрлийн тун цөөхөн жишээ хардаг. Энэ нь Эзэн Есүсийн чадвар хязгаарлагдмал байсан, эсвэл Тэр тийм төрлийн зүйл хийж чадахгүй байсан гэсэн үг биш юм. Бурхан зүгээр л үүнийг хийхийг хүсээгүй юм, учир нь Эзэн Есүс Лазарыг амилуулсан нь маш бодит ач холбогдолтой байсан ба мөн Бурхан бие махбодтой болсны үндсэн ажил нь гайхамшиг үзүүлэх явдал байгаагүй, энэ нь үхсэн хүмүүсийг амьдруулах явдал байгаагүй, харин энэ нь хүн төрөлхтнийг золин аврах ажил байсан юм. Иймээс Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын ихэнх нь хүмүүст заах, тэднийг хангах, тэдэнд туслах байсан бөгөөд Лазарыг амилуулах зэрэг нь Эзэн Есүсийн хэрэгжүүлсэн үйлчлэлийн ердөө өчүүхэн хэсэг л байсан. Тэр ч бүү хэл “гайхуулах” нь Бурханы мөн чанарын нэг хэсэг биш гэж болно, иймээс илүү олон гайхамшиг үзүүлээгүй нь зориуд биеэ барьсных биш, мөн энэ нь орчны хязгаарлалтаас ч болсон биш бөгөөд ур чадвар дутсаных лав биш байсан юм.

Эзэн Есүс Лазарыг үхлээс буцааж авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юу ч хэлээгүй—эдгээр үг нь юу харуулдаг вэ? Эдгээр нь Бурхан үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад яриагаараа юуг ч бүтээж чадна гэдгийг харуулдаг. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхийг бүтээхдээ үгээрээ л хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгс хэрэглэсэн бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдэл, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү агуулж байсан. Бурханы амнаас гарсан үгийн үрээр бүх зүйл бүрэлдэж тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн үрээр Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр нотлон харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар хүн төрөлхтөнд Бурханы заасан ойлголт юм. Энэ сэдвийн талаар ингээд дууслаа. Одоо судрыг уншицгаая.

10. Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт

(Mарк 3:21-22) Түүний нөхөд энэ тухай сонсоод Түүнийг авчрахаар явав: учир нь тэд “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас ирсэн хуулийн багш нар “Түүнд Беелзебул байна, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрийг хөөн зайлуулдаг” гэв.

11. Эзэн Есүс Фарисайчуудыг зэмлэсэн нь

(Maтай 12:31-32) Би та нарт хэлж буйгийн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдах болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.

(Maтай 23:13-15) Харин хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар тэнгэрийн хаанчлалыг хүмүүсийн өмнө хаадаг: өөрсдөө ордог ч үгүй, орж буй хүмүүсийг оруулдаг ч үгүй. Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно. Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар хүнийг шашиндаа оруулахын тулд тэнгис далай, газар нутгийг тойрч явдаг ба тэр танай шашинд ороход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Дээр хоёр салангид хэсэг байна—эхлээд эхнийхийг нь авч үзэцгээе: Эзэн Есүсийн талаарх Фарисайчуудын шүүлт.

Эзэн Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаар Фарисайчуудын үнэлснийг Библид: “Тэр өөрийн ухаангүй... Түүнд Беелзебул байна, чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрийг хөөн зайлуулдаг” (Марк 3:21-22) гэсэн. Эзэн Есүсийн талаарх номлогч нар болон фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаагүй, эсвэл хий хоосноос бодож олсон зүйл биш—энэ нь Эзэн Есүсийн талаар Түүний үйлдлийг харж, сонссон зүйлээсээ хийсэн дүгнэлт нь юм. Хэдийгээр тэдний дүгнэлт өнгөн дээрээ шударга ёсны төлөө хийгдсэн бөгөөд үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн тэдний хэгжүүн зан тэдэнд ч хүртэл барихад хэцүү байсан. Эзэн Есүсийг үзэн ядахын улайрсан эрч хүч нь тэдний өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон тэдний хорон муу сатаны төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцдэг атгаг муу уг чанарыг илчилсэн юм. Тэд Эзэн Есүсийг шүүхдээ хэлсэн зүйлс нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан ба үнэнд дайсагнасан балиар, атгаг муу уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг ч шалгаагүй, мөн тэд Түүний хэлсэн, эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг ч шалгаагүй. Харин тэд зориуд тэгэхээс тэгэх гэж сохроор, уурсан галзуурч дайрч давшлан гутаасан. Энэ нь бүр Түүний Сүнсийг өөрөөр хэлбэл, Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг хамаа намаагүй гутаах хэмжээнд хүрсэн. Тэдний “Тэр өөрийн ухаангүй болжээ”, “Беелзебул ба чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебул буюу чөтгөрүүдийн захирагч байсан гэж тэд хэлсэн. Тэд Бурханы Сүнсний өмссөн махан биеийн ажлыг галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебул ба чөтгөрийн ван гэж доромжилсноор үл барам Бурханы ажлыг ялласан. Тэд Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь Сатан болон диаволын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, доромжлолын мөн чанартай тэр чигээрээ адилхан байсан. Тэд ялзарсан хүмүүсийг төлөөлснөөр барахгүй, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл байлаа. Тэд хүн төрөлхтний дунд Сатаны суваг болж байсан ба тэд Сатаны хамсаатан, элч нар байсан. Тэдний Эзэн Есүс Христийг доромжилж, гүтгэсний мөн чанар нь байр суурины төлөө Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурхантай хийсэн тэдний өрсөлдөөн, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний эсэргүүцлийн мөн чанар болон Түүнд дайсагнасан хандлага, түүнчлэн тэдний үг, тэдний бодол Бурханы Сүнсийг шууд доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн болон хийсэн зүйлийг зохистойгоор шүүн тодорхойлж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь дараах хэсэгт: “Ариун Сүнснийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” гэж хэлсэнчлэн энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй. “Энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх Бурханы үгийн жинхэнэ утга учрын тухай өнөөдөр ярилцъя. Тэгвэл “энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” гэсэн үгийг Бурхан хэрхэн биелүүлдгийг ойлгоход хялбар болно.

Бидний ярьсан бүхэн Бурханы зан чанар болон хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлд хандах Түүний хандлагатай холбоотой. Мэдээжээр, дээрх хоёр хэсэг ч ялгаагүй. Библийн энэ хоёр хэсэгт та нар юм анзаарав уу? Бурханы уур хилэнг харсан гэж зарим хүн хэлдэг. Зарим хүн хүн төрөлхтний зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг талыг харсан бөгөөд хэрвээ хүмүүс Бурханыг доромжлох ямар нэг зүйл хийвэл тэд Түүний уучлалыг хүртэж чадахгүй гэж хэлдэг. Энэ хоёр хэсгээс хүмүүс Бурханы уур хилэн ба хүний зөрчлийг тэвчдэггүйг нь харж, ойлгодог баримт байгаа ч гэсэн тэд Түүний хандлагыг лавтай ойлгоогүй хэвээр байдаг. Энэ хоёр хэсэг нь Түүнийг доромжилж, уурлуулж байгаа хүмүүст хандах Бурханы жинхэнэ хандлага болон арга замын цаад учрыг агуулдаг. Судрын: “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх энэ хэсэгт Түүний хандлага болон арга замын жинхэнэ утга байдаг. Хүмүүс Бурханыг доромжлоход, тэд Бурханыг уурлуулахад Тэр шийдвэр гаргадаг ба энэ шийдвэр нь Түүний эцсийн үр дүн юм. Үүнийг Библид ийм байдлаар дүрсэлсэн байдаг: “Би та нарт хэлж буйгийн учир бол хүмүүсийн аливаа төрлийн нүгэл болон доромжилсон үгсийг уучлах болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” (Matай 12:31), “Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ!” (Maтай 23:13). Гэвч тэдгээр хуулийн багш нар, Фарисайчууд, түүнчлэн Эзэн Есүс эдгээр зүйлийг хэлсний дараа Түүнийг галзуу гэж хэлсэн хүмүүс ямар үр дүн амссаныг Библид тэмдэглэсэн үү? Тэд ямар нэг шийтгэл амссан гэсэн тэмдэглэл Библид байсан уу? Байгаагүй гэдэг нь гарцаагүй. “Байгаагүй” гэж энд хэлсэн нь үүнийг тэмдэглээгүй гэсэн үг биш, харин үнэндээ хүний нүдээр харж болох ямар ч үр дүн байгаагүй юм. Энэ “байгаагүй” гэдэг нь асуудлыг, өөрөөр хэлбэл, тодорхой зүйлсийг шийдэх Бурханы хандлага болон зарчмыг тодорхой болгодог. Түүнийг доромжилж, эсвэл эсэргүүцдэг хүмүүс, эсвэл бүр Түүнийг гүтгэсэн хүмүүс—Түүнийг санаатайгаар дайрч давшилж, гүтгэж, хараадаг хүмүүстэй харьцахдаа—Бурхан нүдэн балай чихэн дүлий байдаггүй. Тэдэнд хандах Түүний хандлага тодорхой байдаг. Тэр эдгээр хүмүүсийг жигшдэг ба зүрх сэтгэлдээ тэднийг ялладаг. Тэр ч байтугай тэдний үр дүнг ил тод зарладаг, ингэснээр Түүнийг доромжилдог хүмүүст хандах Түүний хандлага тодорхой гэдгийг хүмүүс мэдэж, мөн ингэснээр тэдний үр дүнг Тэр тодорхойлох болно гэдгийг хүмүүс мэдэж авна. Гэвч Бурхан эдгээр зүйлийг хэлсний дараа ч бас тэдгээр хүмүүсийг Бурхан хэрхэн зохицуулах тухай үнэнийг хүмүүс тун бага ойлгодог ба тэдэнд өгсөн Бурханы үр дүн, Түүний шийдвэрийн цаадах зарчмыг ойлгож чадаагүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн өөрсдийг нь зохицуулах Бурханы тодорхой хандлага болон арга барилыг харж чаддаггүй. Энэ нь аливааг хийх Бурханы зарчимтай холбоотой. Бурхан зарим хүмүүсийн хорон муу явдалд арга хэмжээ авахдаа гарч ирсэн баримтуудыг ашигладаг. Тэгэхдээ Тэр тэдний нүглийг зарладаггүй, тэдний үр дүнг тодорхойлдоггүй, харин тэднийг шийтгэж, тэдэнд тохирох цээрлүүлэлт хүртээхийн тулд гарч ирсэн баримтуудыг шууд хэрэглэдэг. Эдгээр баримт гарч ирэх үед шийтгэл хүртдэг зүйл нь хүмүүсийн махан бие юм; энэ нь бүгд хүний нүдээр харж болох зүйл байна. Зарим хүмүүсийн муу явдалд арга хэмжээ авахдаа Бурхан тэднийг үгээр л хараадаг, гэхдээ үүнтэй хамт Бурханы хилэгнэл тэдэн дээр буудаг ба тэдний хүлээн авах шийтгэл нь хүмүүсийн харж чадахгүй зүйл байж магадгүй боловч энэ төрлийн үр дүн нь хүмүүсийн харж чадах шийтгүүлж буй, эсвэл алагдаж буй үр дүнгээс ч илүү ноцтой байж болох юм. Яагаад гэвэл, Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй, цаашид өршөөл үзүүлэхгүй, эсвэл тэднийг тэвчихгүй, тэдэнд өөр боломж олгохгүй гэж шийдсэн тохиолдолд тэдэнд хандах Түүний хандлага нь тэднийг хойш тавих юм. “Хойш тавих” гэдгийн утга юу вэ? Энэ нэр томьёоны утга нь ямар нэг зүйлийг хойш тавиад цаашид ямар ч анхаарал хандуулахгүй гэсэн үг. Бурхан “хойш тавихад” үүний утгын талаар хоёр өөр тайлбар байдаг: Эхний тайлбар нь Тэр тухайн хүний амь, тухайн хүний бүх зүйлийг Сатанд хариуцуулан өгсөн хэмээх юм. Бурхан цаашид хариуцахгүй бөгөөд Тэр цаашид үүнийг удирдахгүй. Тэр хүн нь галзуу, эсвэл тэнэг байна уу, амьд байна уу, үхсэн байна уу, эсвэл шийтгэгдэх гээд тамд унасан байна уу гэдэг нь Бурханд ямар ч хамаагүй байх юм. Энэ нь уг бүтээл Бүтээгчтэй ямар ч хамаагүй байна гэсэн үг болох юм. Хоёр дахь тайлбар нь гэвэл, Бурхан Өөрөө тухайн хүнд Өөрөө гардан ямар нэг зүйл хийхийг хүсэж байна гэж шийдсэн гэсэн үг. Тэр иймэрхүү хүний үйлчлэлийг ашиглах, эсвэл Тэр иймэрхүү хүнийг товойлгогч болгон ашиглаж болзошгүй юм. Ийм төрлийн хүнтэй харьцах тусгай арга, тэдэнд хандах тусгай арга Түүнд байх боломжтой—яг Паул шиг. Энэ бол ийм төрлийн хүнтэй хэрхэн харьцахаар шийдсэн тухай Бурханы зүрх сэтгэл дэх зарчим ба хандлага юм. Иймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг гүтгэж, доромжлохдоо тэд Түүний зан чанарыг хилэгнүүлвэл, эсвэл Бурханы тэвчээрийг шавхвал үр дагавар нь төсөөлөхийн ч аргагүй юм. Хамгийн хатуу ширүүн үр дагавар нь Бурхан тэдний амийг болон тэдний бүх зүйлийг Сатанд бүрмөсөн шилжүүлэн өгөх явдал юм. Тэд үүрд уучлагдахгүй. Энэ нь тэр хүн Сатаны аманд орсон хоол, гарын тоглоом болно гэсэн үг бөгөөд тэр үеэс хойш тэр хүн Бурханд ямар ч хамаагүй болох юм. Сатан Иовыг сорих үед ямар янзын зовлон зүдгүүр байсныг та нар төсөөлж чадах уу? Иовын амийг хөнөөхийг Сатанд зөвшөөрөөгүй болзол байсан ч гэсэн Иов асар их зовсон юм. Сатанд бүрмөсөн өгөгдсөн, Сатаны атганд бүрэн орсон, Бурханы анхаарал, өршөөлийг бүрэн алдсан, цаашид Бүтээгчийн захиралт дор байхаа больсон, Түүнийг шүтэн мөргөх эрх, Бурханы захиралт дор бүтээл байх эрхээ алдсан, бүтээлийн Эзэнтэй харилцах харилцаа нь бүрмөсөн таслагдсан хүний хувьд Сатаны сүйтгэх үйл ажиллагааг төсөөлөхөд улам ч хэцүү байхгүй гэж үү? Иовд үзүүлсэн Сатаны хавчлага шахалт нь хүний нүдээр харж болох зүйл байсан, гэхдээ Бурхан хүний амийг Сатанд өгвөл үр дагавар нь хэний ч төсөөлж чадахгүй зүйл байх болно. Энэ нь зарим хүн үхэр, эсвэл илжиг болж дахин төрөхтэй адил, эсвэл зарим хүн бохир, муу сүнсэнд эзлэгдэж, эзэмдүүлсэн гэх зэрэгтэй яг адилхан юм. Энэ бол Бурханы Сатанд хүлээлгэн өгсөн зарим хүний төгсгөл, үр дүн нь юм. Гаднаасаа бол, Эзэн Есүсийг шоолсон, муулсан, гүтгэсэн, ялласан, доромжилсон хүмүүс ямар ч үр дагавар амсаагүй мэт харагддаг. Гэвч үнэн зүйл гэвэл, Бурханд бүх зүйлтэй харьцах хандлага байдаг. Тэр төрөл бүрийн хүмүүстэй хэрхэн харьцдагийнхаа үр дүнг хүмүүст хэлэхдээ ойлгомжтой хэл ашиглахгүй байж болох юм. Заримдаа Тэр шууд хэлдэггүй боловч юмыг шууд хийдэг. Тэр энэ талаар ярихгүй байна гэдэг нь үр дүн байхгүй гэсэн үг биш—тухайн үр дүн бүр ч илүү ноцтой байж болзошгүй. Гаднаас нь үзвэл, Бурхан Өөрийн хандлагыг илчлэх гэж зарим хүнтэй ярьдаггүй мэт харагддаг; үнэндээ Бурхан тэдэнд удаа хугацаанд ямар ч анхаарал хандуулахыг хүсээгүй байдаг. Тэр тэднийг дахин харахыг хүсдэггүй. Тэдний хийсэн зүйл, тэдний зан аашны улмаас, тэдний уг чанар болон тэдний мөн чанарын улмаас Бурхан тэднийг Өөрийн нүднээс далд оруулахыг хүсдэг ба тэднийг шууд Сатанд өгч, тэдний сүнс, тэдний оюун ухаан, биеийг Сатанд өгч, Сатанд хүссэн бүхнээ хийх боломж олгохыг хүсдэг. Бурхан тэднийг хэр зэрэг үзэн ядаж, тэднийг хэр зэрэг жигшиж байгаа нь ойлгомжтой юм. Хэрвээ нэг хүн өөрийг нь харах ч хүсэлгүй болтол, өөрийг нь бүрмөсөн орхиход хүртэл нь, Бурхан түүнтэй харьцахыг ч хүсэхгүй болох хүртэл нь Бурханыг хилэгнүүлвэл— хэрвээ Бурхан түүнийг Сатанд өгч, Сатан хүссэн зүйлээ хийж, түүнийг хянаж, залгиж, зоргоороо харьцахыг нь зөвшөөрөхөд тийм хэмжээнд хүрвэл—энэ хүн бүрмөсөн дуусна. Түүний хүн байх эрх нь бүр цуцлагдах ба амьд зүйл байх эрх нь ч дуусна. Энэ хамгийн ноцтой шийтгэл биш гэж үү?

Дээр өгүүлсэн бүхэн нь: “тэр хүн энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” гэсэн үгсийн учрыг бүрэн гаргасан бөгөөд энэ нь мөн судрын эдгээр хэсгийн тухай энгийн тайлбар юм. Та нар одоо энэ талаар ойлголттой болсон гэж Би бодож байна!

Одоо дараах Библийн хэсгүүдийг уншицгаая.

12. Өөрийн амилалын дараа шавь нартаа хэлсэн Есүсийн үгс

(Иохан 20:26-29) Тэгээд найман өдрийн дараа Түүний шавь нар, мөн Томас тэдэнтэй хамт дотор байв: хаалга хаалтай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод “Амар амгалан нь та нарт байх болтугай” гэв. Дараа нь тэр Томаст: “Энд хуруугаа хүргээд Миний гарыг барь; энд гараа хүргэж, Миний сүвээ рүү нудар: бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэлээ. Тэгэхэд Томас Түүнд хариулан, “ЭЗЭН минь, Бурхан минь” гэв. Есүс Томаст өгүүлрүүн: “Томас, чи Намайг харсан учир Надад итгэсэн; хараагүй атлаа итгэсэн хүмүүс ерөөлтэй еэ!” гэжээ.

(Иохан 21:16-17 ) Тэр дахиад хоёр дахь удаагаа “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэхэд тэр “Тийм ээ, Эзэн минь, би Таныг хайрладаг гэдгийг Та мэднэ шүү дээ” гэв. Тэр түүнд “Миний хонийг тэжээ” гэлээ. Тэр дахиад гурав дахь удаагаа “Иоханы хүү Симон оо, чи Намайг хайрладаг уу?” гэв. Тэр “Чи Намайг хайрладаг уу?” гэж гурав дахь удаагаа асуусан учир Петр зовниж, “Эзэн минь, Та бүхнийг мэднэ, би Таныг хайрладаг гэдгийг гэдгийг Та мэднэ” гэв. Есүс “Миний хонийг тэжээ” гэж түүнд хэллээ.

Эдгээр хэсэгт өгүүлж буй зүйлс нь дахин амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн болон шавь нартаа айлдсан зүйлс юм. Эхлээд Эзэн Есүс амилахаас өмнөх болон дараах байдлын хоорондын ялгааг харцгаая. Тэр урьдын Эзэн Есүс хэвээрээ байсан уу? Эргэж амилсны дараах Эзэн Есүсийг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “хаалга хаалттай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод “Амар амгалан нь та нарт байх болтугай” гэв. Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа болиод сүнслэг бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байхад ч Тэр хүмүүсийн дунд орж ирээд тэдэнд Өөрийгөө харуулж чадсан. Энэ бол эргэж амилсны дараах Эзэн Есүс болон амилахаасаа өмнө махан биед амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондын хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр агшны сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн гадна төрх хоорондоо ямар ч ялгаагүй байсан боловч тэр агшинд Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс эргэж амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, будилмаар байсан. Түүнчлэн энэ нь Эзэн Есүс болон хүмүүсийн хооронд улам их зай бий болгосон ба тэр агшинд Эзэн Есүс улам нууцлаг болсныг хүмүүс зүрх сэтгэлдээ мэдэрсэн юм. Хүмүүсийн энэ ойлголт болон мэдрэмжүүд нь тэднийг харж, эсвэл хүрч чадахгүй Бурханд итгэдэг байсан эрин үе рүү нь гэнэт буцаан аваачсан. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүсийн хийсэн эхний зүйл нь хүн бүхэнд, Түүнийг харж, Тэр оршин байгаа гэдгийг нотолж, Түүний эргэж амилсан бодит баримтыг нотлох боломжийг олгосон. Түүнээс гадна, энэ нь хүмүүстэй харилцах Түүний харилцааг Түүний махан биетэйгээр ажиллаж байх үеийнхтэй нь адил болгож сэргээсэн ба Тэрээр тэдний харж, хүрч чадах Христ байв. Ингэснээр гарсан нэг үр дүн бол Эзэн Есүс загалмайд цовдлогдсоны дараа үхлээс эргэж амилсан гэдэгт хүмүүс эргэлзээгүй ба хүн төрөлхтнийг золин аврах Эзэн Есүсийн ажилд эргэлзэхгүй байсан. Өөр нэг үр дүн нь бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүст харагдаж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгосон нь хүн төрөлхтнийг Нигүүлслийн эрин үед баттай бэхэлсэн явдал байв. Энэ цагаас эхлэн Эзэн Есүсийн “алга болсон”, эсвэл “орхиж явсны” улмаас хүмүүс өмнөх эрин үе буюу Хуулийн эрин үед буцаж очихгүй, харин тэд Эзэн Есүсийн сургаалыг болон Түүний хийсэн ажлыг даган урагшилсаар байх болсон. Тиймээс Нигүүлслийн эрин үе дэх ажлын шинэ үе шат албан ёсоор нээгдэж, хуульд захирагдаж байсан хүмүүс албан ёсоор хуулиас гарч, шинэ эрин рүү шинэ эхлэлтэйгээр орсон. Эдгээр нь эргэж амилсныхаа дараа Эзэн Есүс хүн төрөлхтөнд харагдсаны олон төрлийн утга учир юм.

Тэр сүнслэг бие байсан юм бол хүмүүс яаж Түүнд хүрч, Түүнийг харж байсан бэ? Энэ нь Эзэн Есүсийн хүн төрөлхтөнд үзэгдсэний ач холбогдолд хамаатай юм. Библийн эдгээр хэсгээс та нар юм анзаарав уу? Үндсэндээ сүнслэг бие харагдаж, баригддаггүй ба эргэж амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн ажил аль хэдийн гүйцсэн байсан. Иймээс ер нь бол хүмүүстэй уулзахын тулд Тэр Өөрийн анхдагч төрхөөр тэдний дунд эргэж ирэх хэрэг огтхон ч байгаагүй, гэхдээ Эзэн Есүсийн сүнслэг бие Томас мэтийн хүмүүст харагдсан нь үүний ач холбогдлыг илүү бодитой болгож, хүмүүсийн зүрх сэтгэлд илүү гүн шингэсэн. Тэр Томас дээр ирэхдээ эргэлзэж буй Томасыг гартаа хүргүүлээд түүнд ингэж хэлсэн: “энд гараа хүргэж, сүвээ рүү нудар; бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай”. Эдгээр үг, эдгээр үйлдэл нь Эзэн Есүс зөвхөн эргэж амилсныхаа дараа хэлж, хийхийг хүссэн зүйл биш байсан бөгөөд харин загалмайд цовдлогдохоосоо өмнө Түүний хийхийг хүсэж байсан зүйл билээ. Загалмайд хараахан цовдлогдоогүй байсан Эзэн Есүс аль хэдийн Томас мэтийн хүмүүсийн талаар аль хэдийн ойлгож байсан нь илэрхий юм. Иймээс бид үүнээс юу харж болох вэ? Тэр эргэж амилсныхаа дараа ч бас Эзэн Есүс хэвээр байсан. Түүний мөн чанар өөрчлөгдөөгүй. Томасын эргэлзээ дөнгөж эхэлж байсангүй, харин Эзэн Есүсийг дагаж байсан бүхий л хугацааны турш түүнд байсан, гэхдээ Тэр бол үхлээс амилж, сүнсний ертөнцөөс Өөрийнхөө анхдагч дүртэй, Өөрийнхөө анхдагч зан чанартай, мөн бие махбодтой байх үедээ хүн төрөлхтнийг хэрхэн ойлгож байсан ойлголттойгоо эргэн ирсэн Эзэн Есүс байсан учраас эхлээд Томасыг олж очин Томасыг хавиргандаа хүргүүлж эргэж амилсныхаа дараах Өөрийн сүнслэг биеийг түүнд харуулаад зогсоогүй, түүний гарыг хүргүүлж, сүнслэг биеийнхээ оршин буйг мэдрүүлэн эргэлзээг нь бүрмөсөн арилгасан юм. Эзэн Есүсийг загалмайд цовдлогдохоос өмнө Түүнийг Христ гэдэгт Томас үргэлж эргэлзэж, итгэж чадахгүй байжээ. Бурханд итгэх түүний итгэл нь зөвхөн өөрийн нүдээр харж, өөрийн гараар барьж чадах зүйл дээр л үндэслэн бүрэлдэж байсан. Эзэн Есүс ийм төрлийн хүмүүсийн итгэлийг сайн ойлгодог байлаа. Тэд зөвхөн тэнгэр дэх Бурханд л итгэдэг ба Бурханы илгээсэн Нэгэнд, эсвэл бие махбодтой Христэд итгэдэг ч үгүй, хүлээн зөвшөөрдөг ч үгүй байсан. Эзэн Есүс оршин буйг болон Тэр үнэхээр бие махбодтой болсон Бурхан гэдгийг зөвшөөрүүлж, түүнд итгүүлэхийн тулд Тэр Томаст гараа сунган хавирганд нь хүрэх боломж олгосон. Эзэн Есүс эргэж амилсны өмнө болон дараа Томаст байсан эргэлзээ ялгаатай байсан уу? Тэр үргэлж эргэлзэж байсан ба Эзэн Есүсийн сүнслэг бие түүн дээр биечлэн ирж, Өөрийн бие дэх хадаасны оромд Томасыг хүргэхийг зөвшөөрснийг эс тооцвол өөр хэн ч түүний эргэлзээг тайлж чадахгүй, хэн ч түүнийг эргэлзээнээс нь салгаж чадахгүй байв. Иймээс Эзэн Есүс түүнийг хавиргандаа хүргүүлж, хадаасны сорвинууд үнэхээр байгааг мэдрүүлсэн цагаас хойш Томасын эргэлзээ арилж, тэр Эзэн Есүс эргэж амилсныг лавтай мэдэж, Эзэн Есүс бол жинхэнэ Христ, бие махбод болсон Бурхан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч, итгэсэн. Хэдийгээр энэ удаа Томас эргэлзэхээ больсон боловч Христтэй уулзах боломжоо үүрд алдсан юм. Тэр Түүнтэй хамт байх, Түүнийг дагах, Түүнийг мэдэх боломжоо үүрд алдсан. Мөн Христээр төгс болгуулах боломжоо алджээ. Эзэн Есүсийн илрэлт болон Түүний үгс нь эргэлзээгээр дүүрэн байсан хүмүүсийн итгэлийг дүгнэлт, шийдвэрээр хангасан. Тэрээр эргэлзэгчдэд хэлэхийн тулд, зөвхөн тэнгэрт байдаг Бурханд итгэдэг, харин Христэд үл итгэгчдэд хэлэхийн тулд Тэр Өөрийн бодитой үг, үйлдлийг ашигласан: Бурхан тэдний итгэлийг сайшаагаагүй, мөн дагаж байгаа нь эргэлзээгээр дүүрэн тэдний байдлыг ч сайшаагаагүй. Тэд Бурханд болон Христэд бүрэн итгэсэн тэр өдөр л Бурхан Өөрийн агуу ажлыг дуусгасан өдөр болж чадсан юм. Мэдээжээр, тэр өдөр нь бас тэдний эргэлзээ нь шийдвэр хүлээн авсан өдөр байсан. Христэд хандах тэдний хандлага тэдний хувь заяаг тодорхойлсон ба тэдний арилшгүй эргэлзээ нь тэдний итгэл ямар ч үр дүн авчраагүйг илтгэж, тэдний хөшүүн байдал нь тэдний итгэл найдвар талаар болсныг илтгэж байсан. Тэнгэр дэх Бурханд итгэх тэдний итгэл төсөөллөөр тэжээгдэж, Христэд эргэлздэг нь үнэндээ Бурханд хандах тэдний жинхэнэ хандлага байсан учраас хэдийгээр тэд Эзэн Есүсийн бие дээрх хадаасны сорвинд хүрсэн ч гэсэн тэдний итгэл хэрэггүй зүйл хэвээр байсан бөгөөд тэдний үр дүнг агаар самардах шиг үргүй оролдлого гэж л дүрсэлж болох юм. Эзэн Есүсийн Томаст хэлсэн зүйл нь мөн бүх хүнд зориулагдсан нь тодорхой байсан: Амилан боссон Эзэн Есүс бол анх гучин гурван жил хагасыг хүн төрөлхтний дунд ажиллаж өнгөрөөсөн Эзэн Есүс юм. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийн сүүдэрт хөндийг туулж, амилахыг үзсэн боловч Түүний бүх тал ямар ч өөрчлөлтийг туулаагүй. Хэдийгээр Тэр одоо бие дээрээ хадаасны сорвитой ч гэсэн, хэдийгээр Тэр амилж булшнаас алхан гарч ирсэн ч гэсэн, Түүний зан чанар, хүн төрөлхтний тухай Түүний ойлголт, хүн төрөлхтөнд хандах Түүний санаа зорилго өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй. Түүнчлэн загалмайнаас буун ирж, нүглийг ялж, бэрхшээлийг ялж, үхлийг ялсан гэдгээ Тэр хүмүүст хэлсэн. Хадаасны сорвинууд нь ердөө л Тэр Сатаныг ялсны нотолгоо, бүх хүн төрөлхтнийг амжилттайгаар аврахын тулд нүглийн төлөөх тахил болсны нотолгоо байсан юм. Тэр хүн төрөлхтний нүглийг аль хэдийн Өөртөө үүрсэн ба Өөрийн золин аврах ажлыг дуусгасан гэдгээ хүмүүст хэлж байсан. Тэр Өөрийн шавь нартай уулзахаар эргэж ирэхдээ тэдэнд Өөрийнхөө илрэлтээр: “Би амьд хэвээрээ, оршин буй хэвээрээ; өнөөдөр Би та нарын өмнө үнэхээр зогсож байна, иймээс та нар Намайг харж, Надад хүрч болно. Би үргэлж та нартай хамт байх болно” гэж хэлсэн. Эзэн Есүс Томасын тохиолдлыг хожмын хүмүүст зориулсан анхааруулга болгон ашиглахыг бас хүссэн: Хэдийгээр чи Эзэн Есүст итгэдэг ч гэсэн Түүнийг харж ч, эсвэл хүрч ч чадахгүй, гэхдээ чи өөрийн жинхэнэ итгэлээр ерөөгдвөл жинхэнэ итгэлээр дамжуулан Эзэн Есүсийг харж болно; ийм хүмүүс ерөөгдөнө.

Эзэн Есүс Томас дээр ирэхдээ хэлсэн Библид тэмдэглэгдсэн эдгээр үг нь Нигүүлслийн эрин үеийн бүх хүмүүст асар их тус болсон. Түүний илрэлт болон Томаст хэлсэн үг нь ирээдүйн үеийнхэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн ба тэдгээр нь үүрдийн ач холбогдлыг агуулдаг. Томас нь Бурханд итгэдэг боловч Бурханд эргэлздэг хүмүүсийг төлөөлдөг. Тэд сэжиглэмтгий зантай, хар дотортой, урвамтгай бөгөөд Бурханы хийж чадах зүйлд итгэдэггүй. Тэд Бурханы бүхнийг чадагч байдал болон Түүний захиралтад итгэдэггүй ба бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй. Гэвч Эзэн Есүсийн эргэж амилсан нь тэдэнд амаа алгадуулахтай адил болсон ба энэ нь мөн тэдэнд өөрсдийн эргэлзээг нээн илрүүлэх, өөрсдийн эргэлзээг таних, хар санаатай байхаа хүлээн зөвшөөрч, тэгснээр Эзэн Есүсийн оршихуй болон эргэж амилсанд нь үнэхээр итгэх боломж олгосон. Томаст тохиолдсон зүйл нь хожмын үеийнхэнд зориулсан анхааруулга, сануулга байсан, ингэснээр илүү олон хүн Томас шиг эргэлзэж байж болохгүй, эргэлзэж байвал харанхуйд живэх болно гэдгийг өөрсдөдөө анхааруулж чадах юм. Хэрвээ чи Бурханыг яг Томас шиг дагаж, Бурхан оршин байдаг уу, үгүй юу гэдгийг баталж, нотолж, эргэцүүлж бодохын тулд Эзэний хавирганд хүрч, Түүний хадаасны сорвийг тэмтэрч үзэхийг үргэлж хүсдэг бол Бурхан чамайг орхино. Иймээс Эзэн Есүс хүмүүсийг Томас шиг зөвхөн нүдээрээ харсан зүйлд л итгэдэг биш, харин цэвэр, үнэнч хүн байж, Бурханд эргэлзэх сэтгэл өвөрлөлгүйгээр зөвхөн Түүнд итгэж дагахыг шаарддаг. Ийм хүн ерөөгддөг. Энэ бол Эзэн Есүсийн хүмүүст тавьж буй тун жаахан шаардлага, Өөрийнхөө дагалдагчдад өгсөн анхааруулга юм.

Энэ бол эргэлзээгээр дүүрэн хүмүүст хандах Эзэн Есүсийн хандлага билээ. Иймээс Түүнд үнэнчээр итгэж, дагаж чадсан хүмүүст Эзэн Есүс юу хэлж, юу хийсэн бэ? Эзэн Есүсийн Петрт хэлсэнтэй холбоотой зүйлийг бид одоо авч үзэх гэж байна.

Энэ ярианд Эзэн Есүс: “Петр, чи Намайг хайрладаг уу?” гэж нэг зүйлийг Петрээс дахин дахин асуусан. Энэ бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа Христэд үнэхээр итгэж, Эзэнийг хайрлах гэж эрмэлздэг Петртэй адилхан хүмүүсээс шаардаж байсан илүү өндөр стандарт юм. Энэ асуулт нь нягтлах шиг бас байцаах шиг байсан, гэхдээ түүнээс гадна энэ нь Петр шиг хүмүүст тавьсан шаардлага, хүлээлт байсан. Хүмүүс өөрсдийгөө эргэцүүлэн дүгнэж, өөрсдийгөө шалгаж байг гэж Тэр энэ лавлах аргыг ашиглажээ: Эзэн Есүсийн хүмүүст тавьдаг шаардлага юу вэ? Би Эзэнийг хайрладаг уу? Би Бурханыг хайрладаг хүн мөн үү? Би Бурханыг яаж хайрлах ёстой вэ? Хэдийгээр Эзэн Есүс энэ асуултыг зөвхөн Петрээс асуусан боловч сэтгэлд нь байсан үнэн бол Петрээс асуух энэ боломжийг ашиглан Бурханыг хайрлах гэж эрмэлздэг илүү олон хүмүүсээс ийм асуулт асуух хүсэл байв. Петр бол ердөө л ийм хүмүүсийн төлөөлөгч болж, Эзэн Есүсийн Өөрийнх амнаас асуулт сонсохоор ерөөгдсөн байжээ.

“Энд гараа хүргэж, Миний сүвээ рүү нудар: бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэж Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа Томаст хэлсэнтэй харьцуулбал, “Иоханы хүү Симон оо, чи намайг хайрладаг уу?” гэж Петрээс гурван удаа асуусан нь Эзэн Есүсийн хандлагын хатуу чанд байдал болон асуух үедээ Түүний мэдэрсэн яаралтай байдлыг илүү сайн мэдрэх боломжийг хүмүүст олгосон. Зальжин, хуурмаг чанартай бөгөөд эргэлздэг Томасын тухайд гэвэл, Эзэн Есүс хадаасны сорвиндоо түүний гарыг хүргүүлсэн, тэгсэн нь Эзэн Есүс бол эргэж амилсан хүний Хүү мөн гэдэгт түүнийг итгүүлж, Христ хэмээх Эзэн Есүсийн ялгамж чанарыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Хэдийгээр Эзэн Есүс Томасыг хатуу ширүүн зэмлээгүй, мөн Тэр түүний талаар ямар ч тодорхой шүүлт үг яриагаараа илэрхийлээгүй боловч тийм хүмүүст хандах Өөрийн хандлага болон шийдэмгий байдлыг харуулангаа түүнийг ойлгосон гэдгээ бодитой үйлдлээрээ түүнд мэдэгдсэн. Эзэн Есүсийн ийм төрлийн хүмүүст тавих шаардлага, хүлээлтийг хэлсэн үгээс нь харж чадахгүй. Яагаад гэвэл, Томас шиг хүмүүст зүгээр л жинхэнэ итгэлийн үнэр ч байдаггүй. Тэдэнд тавих Эзэн Есүсийн шаардлага нь зөвхөн үүнд байсан ба харин Петр шиг хүмүүст үзүүлсэн Түүний хандлага огт өөр байсан. Тэр Петрээс гараа сунгаж, хадаасны сорвинд нь хүр гэж шаардаа ч үгүй ба мөн “бүү итгэлгүй бай, харин итгэлтэй бай” гэж Тэр Петрт хэлээ ч үгүй. Үүний оронд Тэр Петрээс нэг асуултаа дахин дахин асуусан. Энэ нь Христийн дагагч бүхнийг өөрийн эрхгүй гэмшиж, айх, мөн Эзэн Есүсийн санаа зовсон, гунигтай байдлыг мэдрэхэд хүргэдэг тунгаан бодууштай, утга учиртай асуулт байсан. Тэд асар их өвдөж, зовж байхдаа Эзэн Есүсийн анхаарал, Түүний санаа тавихыг нь илүү ойлгож чаддаг; ариун цагаан, үнэнч хүмүүст хандах Түүний чин сэтгэлийн сургаал хатуу чанд шаардлагуудыг тэд ухаардаг. Эдгээр энгийн үгэнд илчлэгдсэн хүмүүсээс хүсэж буй Эзэний хүлээлт бол зөвхөн Түүнийг итгэж, дагах биш харин хайранд хүрч, өөрийн Эзэнийг хайрлаж, өөрийн Бурханыг хайрлах явдал юм гэдгийг Эзэн Есүсийн асуулт хүмүүст мэдрүүлдэг. Ийм хайр нь санаа тавих, дуулгавартай байх юм. Энэ нь хүмүүс Бурханы төлөө амьдарч, Бурханы төлөө үхэж, бүх зүйлээ Бурханд зориулж, бүх зүйлээ Бурханы төлөө зарцуулж, өгөх явдал юм. Ийм хайр бас Бурханыг тайвшруулж, гэрчлэлд баярлах боломж өгч, Түүнд амрах боломж олгодог. Энэ бол хүн төрөлхтний Бурханд хариу төлж байгаа нь, тэдний хариуцлага, үүрэг, даалгавар бөгөөд энэ нь хүн төрөлхтний насан туршдаа дагах ёстой зам юм. Эдгээр гурван асуулт нь Петр болон төгс болгуулах боломжтой бүх хүмүүст тавих Эзэн Есүсийн шаардлага болон сургамж байсан юм. Петрийг амьдралын замаа гүйцээхэд хөтөлж, зоригжуулсан зүйл нь энэ гурван асуулт байсан бөгөөд Эзэнийг хайрладаг тул Эзэн Есүсийн явахдаа асуусан асуултууд нь Петрийг төгс болох замаа эхлэхэд хөтөлсөн, Эзэнийг хайрладаг тул Эзэний зүрх сэтгэлд анхаарал тавьж, Эзэнд дуулгавартай байж, Эзэнд тайвшрал өгч, өөрийнхөө бүхий л амьдрал болон бүхий л оршихуйг өргөл болгоход нь түүнийг тэгж хөтөлсөн юм.

Нигүүлслийн эрин үед Бурханы ажил нь үндсэндээ хоёр төрлийн хүмүүст зориулсан байсан. Эхний төрлийнх нь Түүнд итгэж, дагадаг, Түүний тушаалыг сахиж чаддаг, загалмай авч явж, Нигүүлслийн эрин үеийн замыг баримталж чадах хүмүүс байсан юм. Ийм төрлийн хүн Бурханы ерөөлийг хүртэж, Бурханы нигүүлслийг эдэлдэг байв. Хоёр дахь төрлийн хүмүүс нь Петр шиг, төгс болгуулах хүмүүс байсан. Иймээс Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа эхлээд энэ хоёр маш их утга учиртай зүйлийг хийсэн. Нэгийг нь Томаст, нөгөөг нь Петрт хийсэн. Энэ хоёр зүйл нь юу харуулдаг вэ? Эдгээр нь хүн төрөлхтнийг аврах Бурханы жинхэнэ санааг харуулдаг уу? Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийг харуулдаг уу? Томас дээр хийсэн Түүний ажил нь эргэлзэлгүй зүгээр л итгэ гэж хүмүүст анхааруулах явдал байсан. Түүний Петр дээр хийсэн ажил нь Петр шиг хүмүүсийн итгэлийг бэхжүүлж, ийм хүмүүст тодорхой шаардлага тавьж, тэдний зорих ёстой зорилго юу вэ гэдгийг харуулах явдал байлаа.

Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа шаардлагатай гэж үзсэн хүмүүстээ харагдаж, тэдэнтэй ярилцаж, тэдэнд шаардлага тавьж, Өөрийн санаа болон хүмүүсээс юу хүлээж буйгаа ардаа орхисон. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан болохын хувьд махан биед байх үед байна уу, эсвэл загалмайд цовдлогдож, эргэж амилсны дараа сүнслэг биед байх үед ч байна уу хамаагүй—хүн төрөлхтний төлөөх Түүний зовнил болон хүмүүст тавих шаардлага нь өөрчлөгдөөгүй. Загалмайд цовдлогдохоосоо өмнө ч Тэр эдгээр шавь нарынхаа төлөө санаа зовж байсан; Тэр хүн нэг бүрийн байдлыг зүрх сэтгэлдээ сайн мэдэж байсан, Тэр хүн бүрийн дутагдлыг ойлгож байсан ба мэдээж нас барж, амилан босож, сүнслэг бие болсныхоо дараа ч гэсэн хүн бүрийн талаарх Түүний ойлголт бие махбодтой байх үеийнхтэй нь адил байсан. Хүмүүс Түүний ялгамж чанар бол Христ гэдэгт бүрэн итгээгүй байгааг Тэр мэдэж байсан, харин бие махбодтой байх хугацаандаа Тэр хүмүүст хатуу чанд шаардлага тавиагүй. Гэхдээ Тэр эргэж амилсныхаа дараа тэдэнд үзэгдэж, Эзэн Есүс бол Бурханаас гарсан, Тэр бол бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийг тэдэнд төгс итгүүлсэн бөгөөд Өөрийн илрэлт болон Өөрийн эргэж амилсан баримтыг хүн төрөлхтний насан туршийн эрэл хайгуулын хамгийн агуу үзэгдэл, сэдэл болгон ашигласан. Түүний үхлээс амилан боссон нь Түүнийг дагасан бүх хүмүүсийг батжуулаад зогсоогүй, мөн Нигүүслийн эрин үе дэх Түүний ажлыг хүн төрөлхтний дунд үр нөлөөтэй болгосон тэгснээр Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн авралын сайн мэдээ нь хүн төрөлхтний дунд өнцөг булан бүрд аажмаар тархсан юм. Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа илэрсэн нь ямар нэгэн ач холбогдолтой байсан гэх үү? Хэрвээ чи тэр үед Томас юм уу, Петр байсан бол, ийм утга учиртай энэ зүйл чиний амьдралд тохиолдсон бол энэ нь чамд ямаршуу үр нөлөө үзүүлэх байсан бэ? Чи үүнийг Бурханд итгэх амьдралынхаа дээд зэргийн, хамгийн агуу үзэгдэл гэж үзэх байсан уу? Чи үүнийг Бурханыг дагах, Түүнийг сэтгэл хангалуун байлгах гэж хичээх, мөн өөрийн амьдралдаа Бурханы хайрыг эрж хайх жолоодогч хүч гэж үзэх байсан уу? Энэхүү хамгийн агуу үзэгдлийг түгээхийн тулд чи насан туршийн хичээл чармайлтаа зориулах байсан уу? Эзэн Есүсийн авралыг түгээх явдлыг чи Бурханаас хүлээн авсан үүрэг даалгавраа болгох байсан уу? Хэдийгээр та нар үүнийг биеэр амсаагүй ч гэсэн, Томас, Петр хоёрын тус хоёр тохиолдол нь орчин үеийн хүмүүс, Бурханы хүсэл болон Бурханы талаар тодорхой ойлголттой болоход хэдийн хангалттай юм. Бурхан махан биетэй болсныхоо дараа, хүн төрөлхтний дунд орж, хүний амьдралыг биечлэн туулсныхаа дараа, хүн төрөлхтний завхрал болон хүний амьдралын нөхцөл байдлыг харсныхаа дараа махан бие дэх Бурхан хүн төрөлхтний арга мөхөс байдал, уйтгар гуниг, өрөвдөлтэй байдлыг мэдэрсэн гэж хэлж болох юм. Бурхан бие махбодод амьдарч байхдаа Өөрийн хүн чанарын дүнд, махан бие дэх зөв совингийнхоо дүнд хүн төрөлхтний нөхцөл байдлыг илүү их өрөвдөх болсон. Энэ нь Түүнийг дагалдагчиддаа илүү санаа тавих болгосон. Эдгээр нь магадгүй та нарын ойлгож чадахааргүй зүйл байж болзошгүй, гэвч Өөрийн дагалдагч нэг бүрийн төлөө Бурханы санаа зовж, анхаардгийг нь Би үлэмж анхаарал гэсэн хэллэгээр дүрсэлж чадна. Энэ нэр томьёо хүний хэлнээс гарсан хэдий боловч, хэдийгээр энэ нь яг л хүний хэллэг боловч энэ нь дагалдагч нарыгаа гэсэн Бурханы сэтгэлийг үнэхээр илэрхийлж, дүрсэлдэг. Хүмүүсийг гэсэн Бурханы үлэмж анхаарлын тухайд гэвэл, өөрсдийн дадлага туршлагын явцад та нар үүнийг аажмаар мэдэрч, үүнийг амсах болно. Гэвч өөрийн хувийн зан чанарыг өөрчлөхөөр зорьсны үндсэн дээр Бурханы зан чанарыг аажмаар ойлгосноор л энэ биелнэ. Эзэн Есүсийн илрэлт нь дагалдагчдадаа тавих Түүний анхаарлыг хүн чанарт бодитой болгож, Өөрийн сүнслэг биедээ буюу та нарын хэлдгээр Өөрийнхөө бурханлаг чанарт үүнийг гардуулж өгсөн. Түүний илрэлт нь хүмүүст Бурханы анхаарал болон халамжийг дахин үзэж, мэдрэх боломж олгосон ба мөн түүнчлэн Бурхан бол эрин үеийг нээж, эрин үеийг өрнүүлдэг Нэгэн бөгөөд Тэр бол эрин үеийг төгсгөдөг Нэгэн гэдгийг хүчирхэгээр баталж өгсөн юм. Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бүх хүмүүсийн итгэлийг батжуулж, Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр бол Бурхан Өөрөө мөн гэсэн баримтыг дэлхий ертөнцөд баталсан билээ. Энэ нь Түүний дагагчдад мөнхийн баталгаа өгсөн ба Өөрийн илрэлтээр дамжуулан Тэр шинэ эрин үе дэх Өөрийн ажлын үе шатыг бас нээсэн юм.

13. Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа талх идэж, судрыг тайлбарласан нь

(Лук 24:30–32) Тийнхүү Тэр тэдэнтэй хамт ширээнээ сууж, талх авч ерөөгөөд хугалж, тэдэнд өгөв. Тэгэхэд тэдний нүд нээгдэж, Түүнийг танив; харин Тэр тэдний хараанд үзэгдэхгүй алга болжээ. Тэд бие биедээ “Ингэхэд, Тэр бидэнтэй ярилцаж байхад, Тэр бидэнд судар нээж үзүүлэхэд зүрх маань бидний дотор шатаж байгаагүй гэж үү?” гэцгээв.

14. Шавь нар нь Эзэн Есүст хайрсан загас өгсөн нь

(Лук 24:36–43) Мөн тэднийг тийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, “Амар амгалан нь та нарт байх болтугай” гэв. Гэвч тэд айн эмээж, сүнс харлаа гэж бодоцгоов. Тэгэхэд нь Тэр “Та нар яагаад зовнив? Та нарын сэтгэлд яагаад элдвийн бодол төрөв? Миний гар, хөлийг хар, энэ бол Би байна: Намайг бариад үз; учир нь сүнсэнд яс, мах байхгүй, харин та нарыг харахад Надад байна шүү дээ” гэв. Тэр тийнхүү өгүүлээд тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа бас л итгэж ядан гайхширч байхад нь Тэрээр: “та нарт энд идэх юм байна уу?” гэхэд тэд нэг хэсэг хайрсан загас зөгийн балны сархинагтай өгөв. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв.

Одоо бид бичвэрийн дээр дурдсан хэсгүүдийг авч үзэцгээе. Эхний хэсэгт Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа талх идэж, судар тайлбарлаж байгаа тухай өгүүлж байгаа бол хоёр дахь хэсэгт Эзэн Есүс хайрсан загас идэж байгаа тухай өгүүлж байна. Энэ хоёр ишлэл нь Бурханы зан чанарыг мэдэхэд ямар тус болох вэ? Эзэн Есүс талх идэж, дараа нь хайрсан загас идсэн тухай эдгээр дүрслэлээс та нар ямар дүр зураг төсөөлж байна вэ? Эзэн Есүс та нарын өмнө суугаад талх идэж байсан бол ямар санагдах байсныг та нар төсөөлж чадах уу? Эсвэл Тэр та нартай хамт нэг ширээнд суугаад хооллож, хүмүүстэй хамт загас, талх идэж байсан бол тэр үед чамд ямар санагдах байсан бэ? Хэрвээ чи өөрийгөө Эзэнд маш ойр, Тэр чамд тун дотно байна гэж санагдвал энэ мэдрэмж чинь зөв. Энэ бол Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа олон хүний өмнө талх, загас идсэнээр олж авахыг хүсч байсан яг тэр үр жимс юм. Хэрвээ Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүстэй зөвхөн ярилцаж, хэрвээ тэд Түүний яс, махыг нь тэмтэрч чадахгүй, харин зөвхөн Тэр бол хүрч болшгүй Сүнс гэж бодсон бол тэдэнд ямар санагдах байсан бэ? Тэдний урам хугарахгүй байсан гэж үү? Хүмүүс урам хугарахаараа хаягдсан мэт санагдахгүй байсан гэж үү? Эзэн Есүс Христээс холдсон мэт санагдахгүй байсан гэж үү? Ийм зай Бурхантай харьцах хүмүүсийн харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлэх байсан бэ? Хүмүүс лав айж, Түүнд ойртож зүрхлэхгүй ба тэгээд Түүнийг хүндэтгэсэн зайд байлгах хандлагатай болох байсан. Тэр үеэс эхлээд тэд Эзэн Есүс Христтэй харилцах дотно харилцаагаа тасалж, Нигүүлслийн эрин үеэс өмнө байсан шигээ тэнгэр дэх Бурхан ба хүн төрөлхтний хоорондох харилцаа руугаа буцаж очих байсан. Хүмүүсийн хүрч, эсвэл мэдэрч чадахгүй сүнслэг бие нь тэдний Бурхантай ойр дотно байдлыг үндсээр нь таслахад хүргэх байсан бөгөөд энэ нь мөн Эзэн Есүс Христ бие махбодтой байхад бий болсон, Түүний болон хүмүүсийн хооронд ямар ч зайгүй байсан тэр дотно харилцааг үгүй болоход хүргэх байсан юм. Сүнслэг биед хандах хүмүүсийн мэдрэмж нь зөвхөн айх, зайлсхийх болон дуугүй ширтэх л байдаг. Тэд Түүнийг дагаж, итгэж, эсвэл Түүнд найдах нь бүү хэл Түүнтэй ойртож, эсвэл ярилцаж ч зүрхэлдэггүй. Түүнд хүмүүс ийм сэтгэлээр хандахыг хараад Бурхан дурамжхан байв. Хүмүүс Түүнээс зайлсхийж, эсвэл өөрсдийгөө Түүнээс холдуулж байхыг нь харахыг хүсээгүй; Хүмүүс Түүнийг ойлгож, Түүнд ойртож, Түүний гэр бүл байхыг л хүссэн. Хэрвээ чиний гэр бүл, чиний хүүхдүүд чамайг харсан атлаа танихгүй, бас чамд дөхөж ирж зүрхлэхгүй, харин үргэлж чамаас дөлөөд байвал, хэрвээ тэдний төлөө хийсэн юм бүхнийг чинь тэд ойлгохгүй байвал чамд ямар санагдах вэ? Шаналгаатай байхгүй гэж үү? Чиний зүрх шархлахгүй гэж үү? Хүмүүс Түүнээс зайлсхийхэд Бурханд яг ийм санагддаг. Иймээс Өөрийн амиллын дараа Эзэн Есүс хүмүүст мах цуснаас бүрдсэн Өөрийн биеэр үзэгдэж, тэдэнтэй хамт идэж, уусан юм. Бурхан хүмүүсийг гэр бүлээ гэж үздэг ба хүн төрөлхтнийг ч бас Түүнийг тэгж үзээсэй гэж хүсдэг; зөвхөн ийм замаар л Бурхан хүмүүсийг үнэхээр олж авч, хүмүүс Бурханыг үнэхээр хайрлаж, Түүнд шүтэн мөргөх юм. Одоо та нар Эзэн Есүс талх идэнгээ судрыг тайлбарлаж байгаа тухай болон Түүнийг эргэж амилсны дараа шавь нар нь Түүнд хайрсан загас өгсөн тухай хоёр хэсгийг сонгож авсны минь учрыг ойлгож чадах нь уу?

Эзэн Есүс эргэж амилснаасаа хойш айлдсан, хийсэн олон тооны зүйл нь гүн утга учиртай байсан бөгөөд сайхан санаагаар хийгдсэн гэж хэлж болох юм. Тэдгээр нь Бурханы хүн төрөлхтөнд зориулсан сайхан санаа болон хайраар дүүрэн байсан ба махан биетэй байх хугацаандаа хүн төрөлхтөнтэй тогтоосон дотно харилцаандаа тавьдаг хичээнгүй анхаарал, нандигнасан явдлаар нь дүүрэн байсан. Түүнчлэн тэдгээр нь бие махбодтой байх хугацаандаа Өөрийн дагагчидтай хамт хооллож, амьдарч байсан үеийнх нь дурсамж, итгэл найдвараар дүүрэн байсан юм. Иймээс Бурхан ба хүн хоорондоо хөндий зайтай гэж хүмүүст санагдуулахыг Бурхан хүсээгүй ба мөн хүн төрөлхтнийг Бурханаас холдоосой гэж хүсээгүй юм. Түүнчлэн Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа хүмүүстэй бүүр ойр дотно байсан тэр Эзэн биш болсон гэж, Тэр сүнсний ертөнц рүү буцан очиж, хүмүүс хэзээ ч харж, хүрч болшгүй Эцэг дээрээ буцаж очсон учраас хүн төрөлхтөнтэй хамт байхаа больсон гэж хүн төрөлхтөнд санагдуулахыг Тэр хүсээгүй. Түүний болон хүн төрөлхтний хооронд байр суурийн ялгаа байдаг гэж хүмүүст санагдуулахыг Тэр хүсээгүй. Өөрийг нь дагахыг хүсдэг боловч Түүнийг хүндэтгэсэн зайд байлгадаг хүмүүсийг хараад Бурханы зүрх сэтгэл өвддөг, учир нь энэ бол тэдний зүрх сэтгэл Түүнээс маш хол байгаа гэсэн үг ба тэдний зүрх сэтгэлийг татах нь Түүний хувьд маш хэцүү байх болно гэсэн үг юм. Иймээс хэрвээ Тэр тэдний харж, эсвэл хүрч чадахгүй сүнслэг биетэйгээр хүмүүст үзэгдсэн бол хүнийг Бурханаас дахиад нэг холдуулах байсан ба энэ нь эргэж амилсныхаа дараа Христ нь өндөр дээд агаад хүмүүсээс өөр болчихсон, тэгээд цаашид хүнтэй хамт нэг ширээнд сууж хооллож чадахгүй, яагаад гэвэл, хүмүүс нүгэлтэй, бохир заваан бөгөөд Бурханд ойртож хэзээ ч болохгүй гэж хүн төрөлхтөн андуурахад хүрэх байсан. Хүн төрөлхтний энэ буруу ойлголтыг арилгахын тулд Эзэн Есүс махбодтой байхдаа байнга хийдэг байсан шигээ Библид тэмдэглэсэнчлэн “Тэр талх авч адислаад хугачиж, тэдэнд өгөв” зэрэг олон зүйлийг хийсэн. Түүнчлэн Тэр урьдынхтайгаа адилаар бичвэрийг тэдэнд тайлбарлаж өгсөн. Эзэн Есүсийн хийсэн энэ бүх зүйл нь Түүнийг харсан хүн бүрд Эзэн өөрчлөгдөөгүй, Тэр бол урьдын Эзэн Есүс хэвээрээ гэдгийг мэдрүүлсэн. Хэдийгээр Тэр загалмайд цовдлогдож, үхлийг үзсэн боловч Тэр эргэж амилсан ба хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр хүмүүсийн дунд байх гээд эргэж ирсэн ба Түүний бүх зүйл өөрчлөгдөөгүй. Хүмүүсийн өмнө зогсож байсан хүний Хүү бол Эзэн Есүс мөн байсан. Түүний зан төрх, хүмүүстэй ярьж хөөрөх нь тун танил санагдаж байжээ. Тэр өгөөмөр сэтгэл, нигүүлсэл, тэсвэрээр дүүрэн байсан—Тэр бусдыг Өөр шигээ хайрладаг, хүн төрөлхтнийг дал дахин долоон удаа өршөөж чадах Эзэн Есүс хэвээрээ байсан. Тэр үргэлж хийдэг шигээ хүмүүстэй хамт хооллож, бичвэрийг тэдэнтэй хамт хэлэлцэж байсан ба бүр илүү чухал юм гэвэл, Тэр яг өмнөхтэйгээ адил мах, цуснаас бүтсэн ба Түүнийг харж, тэмтэрч болж байсан. Хүний Хүү ийм байдлаар ойр дотно байдлыг мэдэрч, санаа амар байж, алдсан зүйлээ олж авахын баяр баяслыг мэдрэх боломж хүмүүст олгосон ба тэд бас хүн төрөлхтний нүглийг уучилж чадах хүний Хүүд зоригтой, итгэлтэйгээр найдаж эхлэхэд сэтгэл нь хангалттай амар болсон. Тэд мөн тээнэгэлзэх зүйлгүйгээр Эзэн Есүсийн нэрд залбирч, Түүний нигүүлсэл, Түүний ерөөлийг олж авахаар, Түүнээс амар амгалан, баяр баясгаланг олж авч, Түүнээс халамж, хамгаалал авахын тулд залбирч эхэлсэн ба Эзэн Есүсийн нэрийн дор өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж эхэлсэн.

Эзэн Есүс махан биетэйгээр ажиллаж байх үед Түүний дагагчдын ихэнх нь Түүний ялгамж чанарыг болон Түүний хэлсэн зүйлийг бүрэн нотолж чадаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний дагалгчдын хандлага нь хүлээсэн маягтай байсан; Түүнийг загалмайд цовдлогдохоос эхлээд булшинд хийх хүртэл Түүнд хандах хүмүүсийн хандлага нь урам хугаралт байсан. Энэ хугацаанд Эзэн Есүсийн бие махбодтой байх үедээ айлдсан зүйлсэд хүмүүс сэтгэлдээ эргэлзэж байсан нь аль хэдийн үгүйсгэл болон өөрчлөгдөж эхэлсэн. Харин Түүнийг булшнаас гарч, хүмүүст тус бүрд үзэгдэхэд Түүнийг өөрийн нүдээр харж, Түүний эргэж амилсан тухай мэдээг сонссон хүмүүсийн дийлэнх нь аажмаар үгүйсгэлээс тээнэгэлзэл рүү шилжсэн. Эзэн Есүс Томасын гарыг сүвээндээ хүргүүлэхэд, Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа талх хувааж, олон хүний өмнө идээд дараа нь тэдний өмнө хайрсан загас идэхэд, зөвхөн тэгэхэд нь л тэд Эзэн Есүс бол бие махбодтой Христ юм гэсэн баримтыг үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Энэхүү мах цустай сүнслэг бие тэр хүмүүсийн өмнө зогсоод хүн нэг бүрийг зүүднээс нь сэрээж байгаа мэт байсан гэж хэлж болно: тэдний өмнө зогсож байсан хүний Хүү нь эрт галвын үеэс оршин байсан Нэгэн байсан юм. Тэр хэлбэр дүрс, мах цустай байсан бөгөөд Тэр аль хэдийнээс урт удаан хугацааны турш хүн төрөлхтөнтэй хамт амьдарч, хооллож байсан... Тэр үед хүмүүс Түүний оршихуй тун үнэн, маш гайхалтай гэдгийг мэдэрсэн; тэд бас маш их баяртай, аз жаргалтай байсны зэрэгцээ сэтгэл хөдлөлөөр дүүрэн байв. Түүний дахин илрэлт нь Түүний даруу байдлыг үнэхээр харж, Түүний ойр дотно байдлыг, Түүний хүсэл эрмэлзлийг болон Түүний хүн төрөлхтөнд татагддагийг нь мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэхүү богинохон уулзалт нь Эзэн Есүсийг харсан хүмүүст, нэг насны амьдрал нь өнгөрч, маш их хувирсан мэт санагдуулсан. Тэдний төөрсөн, будилсан, айсан, түгшсэн, хүсэн хүлээсэн, хөшүүн зүрх сэтгэл нь тайвшралыг олсон. Тэд цаашид эргэлзэж, эсвэл урам хугарахаа больсон, учир нь одоо шинэ итгэл, найдах ямар нэг зүйл байна гэдгийг тэд мэдэрсэн юм. Тэдний өмнө зогсож буй хүний Хүү үүрд мөнхөд тэдний ард байх ба Тэр үргэлжид тэдний бат бөх цамхаг, хоргодох газар болох юм.

Хэдийгээр Эзэн Есүс эргэж амилсан боловч Түүний зүрх сэтгэл болон ажил нь хүн төрөлхтнийг орхиогүй. Тэр ямар ч хэлбэрээр оршин байсан ч хамаагүй, Тэр хүмүүсийг дагалдаж, тэдэнтэй хамт алхаж, хэдийд ч, хаана ч тэдэнтэй хамт байна. Хэдийд ч, хаана ч Тэр хүн төрөлхтнийг хангаж, тэднийг хариулж, Түүнийг харж, Түүнд хүрэх боломжийг тэдэнд олгох бөгөөд тэднийг хэзээ ч дахин арчаагүй болсон гэж санагдуулахгүй нь баттай гэдгээ Өөрийн илрэлтээр хүмүүст хэлсэн юм. Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст үүнийг мэдэгдэхийг хүссэн: Энэ дэлхий дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байна; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа болих ба Түүнийг өөрсдийн нүглийн төлөөх тахил хэмээн хүлээн зөвшөөрсөн хүмүүс цаашид нүгэлд хүлэгдэхээ болино. Хүний нүдэнд бол эргэж амилсныхаа дараа Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажлын эдгээр хэсэг нь маш бага зүйлс байсан боловч харин Миний үзэхэд, хийсэн зүйл нэг бүр нь маш утга учиртай, маш их үнэ цэнэтэй байсан бөгөөд тэдгээр нь маш чухал агаад жинтэй байсан.

Хэдийгээр Эзэн Есүсийн махан биетэй байхдаа ажилласан үе нь бэрхшээл, зовлонгоор дүүрэн байсан боловч мах цустай сүнслэг биеэрээ илэрснээрээ дамжуулан Тэр бие махбодтойгоор хүн төрөлхтнийг аврах тухайн үеийн ажлаа бүрэн дүүрэн, төгс хийж гүйцэтгэсэн юм. Тэр махан биетэй болсноор Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд Өөрийн махан биеийн хэлбэрээр хүн төрөлхтөнд үзэгдсэнээр Өөрийн үйлчлэлийг төгсгөсөн билээ. Тэрээр Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар Нигүүлслийн эрин үеийг авчирч, Нигүүлслийн эрин үеийг эхэлсэн. Тэр Христ хэмээх Өөрийн ялгамж чанараар Нигүүлслийн эрин үе дэх ажлыг хэрэгжүүлсэн ба Өөрийн бүх дагалдагчдыг Нигүүлслийн эрин үед хүчтэй болгож, удирдсан. Бурханы ажлын тухайд гэвэл, Тэр эхэлсэн зүйлээ мадаггүй дуусгадаг гэж хэлж болно. Төлөвлөгөө, алхмууд байдаг ба энэ нь Бурханы мэргэн ухаан, Түүний бүхнийг чадагч байдал, Түүний гайхалтай үйл хэргээр дүүрэн байдаг. Энэ нь мөн Бурханы хайр, өршөөлөөр дүүрэн байдаг билээ. Мэдээжээр, Бурханы бүх ажилд байдаг үндсэн зангилаа нь хүн төрөлхтний төлөөх Түүний анхаарал халамж юм; үүндханы бүх ажилд байдаг үндсэн зангилаа нь хүн төрөлхтний төлөөх т шингэсэн байдаг. Библийн эдгээр мөрүүдэд эргэж амилсныхаа дараа Эзэн Есүсийн хийсэн юм бүхэнд илчлэгдсэн зүйл нь хүн төрөлхтний төлөөх Бурханы хувиршгүй найдвар, анхаарал байсан ба түүнчлэн Бурханы хичээнгүй халамж болон хүмүүсийг энхрийлэх хайр байсан юм. Эдүгээг хүртэл эдгээрийн нэг нь ч өөрчлөгдөөгүй—та нар үүнийг ойлгож байна уу? Үүнийг ойлгохоороо та нарын зүрх сэтгэл шууд л өөрийн мэдэлгүй Бурханд ойр болохгүй гэж үү? Хэрвээ та нар тэр эринд амьдарч байгаад Эзэн Есүс эргэж амилсныхаа дараа, бодитой хэлбэрээр та нарт үзэгдсэн бол, хэрвээ та нарын өмнө суугаад талх, загас идэн, та нарт бичвэрийг тайлбарлаж, та нартай ярилцсан бол та нарт ямар санагдах байсан бэ? Та нар баярлах байсан уу? Буруутай санагдах байсан уу? Өмнөх буруу ойлголт, Бурханаас зайлсхийж, Бурхантай зөрчилдөж, Түүнд эргэлзсэн зэрэг нь—зүгээр л арилахгүй байсан гэж үү? Бурхан ба хүний хоорондын харилцаа илүү зүй зохистой болохгүй байсан гэж үү?

Библийн эдгээр хязгаарлагдмал бүлгүүдийн тайлбараас та нар Бурханы зан чанарт ямар нэгэн өө сэв олж илрүүлсэн үү? Та нар Бурханы хайраас ямар нэгэн хуурамч байдал олж илрүүлсэн үү? Та нар Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухаанаас ямар нэгэн заль мэх, хорон мууг олж илрүүлсэн үү? Мэдээж үгүй! Одоо та нар Бурхан бол ариун гэж баттай хэлж чадах уу? Бурханы сэтгэл хөдлөл нь бүхэлдээ Түүний мөн чанар болон зан чанарын илрэл гэж та нар баттай хэлж чадах уу? Та нар эдгээр үгийг уншсаны дараа үүнээс ойлгосон зүйлс чинь зан чанараа өөрчилж, Бурханаас эмээхэд чинь тусламж, үр ашгаа өгнө гэж Би найдаж байна. Түүнчлэн эдгээр үг нь та нарт өдөр бүр өсөн нэмэгдэх үр ашиг өгч, ингэснээр энэ эрэл хайгуулын явцад та нарыг Бурханд улам улам ойртуулж, Бурханы шаарддаг стандартад та нарыг улам улам ойртуулна, ингэж та нар үнэнийг эрж хайхаас уйдахаа болих бөгөөд зан чанараа өөрчлөх болон үнэний төлөө чармайх нь та нарт түвэгтэй, эсвэл илүүц мэт санагдахаа болино. Харин ч Бурханы жинхэнэ зан чанарын илэрхийлэл болон Бурханы ариун мөн чанарын зоригжуулалтаар та нар гэрлийг эгээрэн хүсэж, шударга ёсыг эгээрэн хүсэж, үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг хангах гэж чармайх зоригтой болж, Бурханы олж авах жинхэнэ хүн болоосой гэж Би найдаж байна.

Өнөөдөр бид Бурхан Нигүүлслийн эрин үед анх удаа бие махбодтой болохдоо хийсэн зарим зүйлийн талаар ярилцлаа. Эдгээр зүйлээс бид Түүний махан биед байхдаа илэрхийлж, илчилсэн зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын бүх талыг харлаа. Түүнд юу байгаа болон Тэр юу болохын эдгээр бүх тал нь ихэд хүнчилсэн санагддаг боловч үнэндээ бол Түүний илчилж, илэрхийлсэн бүхний мөн чанар нь Түүний хувийн зан чанараас салшгүй юм. Хүн чанараар Өөрийн зан чанарыг илэрхийлж буй бие махбодтой болсон Бурханы бүх арга, бүх тал нь Түүний хувийн мөн чанартай салшгүй холбогдсон байдаг. Иймээс Бурхан бие махбодтой болж хүн төрөлхтөн дээр ирсэн нь маш чухал бөгөөд махан биетэйгээр Түүний хийсэн ажил ч бас маш чухал юм. Түүний илчилсэн зан чанар болон Түүний илэрхийлсэн хүсэл нь махан биетэйгээр амьдарч байгаа хүн бүхэнд болон ялзралд амьдарч байгаа хүн бүхэнд бүр ч илүү чухал юм. Энийг та нар ойлгож чадах нь уу? Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгосныхоо дараа та нар Бурханд яаж хандвал зохих талаараа ямар нэгэн дүгнэлт хийсэн үү? Энэ асуултын хариуд Би дүгнэлт болгон та бүхэнд гурван сануулга өгмөөр байна: Нэгдүгээрт, Бурханыг бүү сорь. Чи Бурханы тухай хэр зэрэг ойлгодог чинь хамаагүй, Түүний зан чанарын талаар хэр зэрэг мэддэг чинь хамаагүй, Түүнийг сорьж огтхон ч болохгүй. Хоёрдугаарт, Бурхантай байр суурь бүү булаацалд. Бурхан чамд ямар байр суурь өгч, эсвэл Тэр чамд ямар ажил даалгах нь хамаагүй, Тэр чамаар ямар үүрэг гүйцэтгүүлэхээр өргөх нь хамаагүй, Бурханы төлөө хэчнээн ихийг зарцуулж, золиослосон чинь ч хамаагүй, Түүнтэй байр суурь огтхон ч бүү булаацалд. Гуравдугаарт, Бурхантай бүү тэмцэлд. Бурханы чамд хийсэн зүйлийг, чиний төлөө Түүний зохицуулсан зүйлийг, Түүний чамд авчирсан зүйлийг чи ойлгож, эсвэл дуулгавартай дагаж байгаа эсэх чинь хамаагүй, Бурхантай огтхон ч бүү тэмцэлд. Хэрвээ чи энэ гурван сануулгыг биелүүлж чадах юм бол харьцангуй аюулгүй байх бөгөөд Бурханыг тийм ч амархан уурлуулахгүй. Өнөөдрийн хуваалцах зүйл ингээд дууслаа!

2013 оны 11 дүгээр сарын 23

Тайлбар:

a. Эх бичвэрт “энэ илэрхийллээс” гэдгийг орхисон.

Өмнөх:БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ II

Дараах:ЦОР ГАНЦ БУРХАН ӨӨРӨӨ I

Танд таалагдаж магадгүй