Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн айлдварууд (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ II

Сүүлийн цуглааныхаа үеэр бид маш чухал сэдвийг хуваалцсан билээ. Тэр юу байсныг та нар санаж байна уу? Би давтаж хэлье. Бидний сүүлийн нөхөрлөлийн сэдэв бол: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө байсан. Энэ сэдэв та нарт чухал уу? Үүний аль хэсэг нь та нарт хамгийн чухал вэ? Бурханы ажил уу, Бурханы зан чанар уу, эсвэл Бурхан Өөрөө юу? Алийг нь та нар хамгийн их сонирхож байна вэ? Аль хэсгийг нь та нар хамгийн их сонсмоор байна вэ? Тэр асуултад хариулах нь та нарын хувьд хэцүү гэдгийг Би мэдэж байна, учир нь Бурханы зан чанарыг Түүний ажлын бүх талаас харж болох бөгөөд Түүний зан чанар хэдийд ч, хаана ч Түүний ажлаар илэрхийлэгддэг ба үнэндээ Бурханыг Өөрийг нь төлөөлдөг; Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө бүгд салшгүй холбоотой.

Бурханы ажлын талаарх бидний сүүлчийн нөхөрлөлийн агуулга нь Библид дүрсэлсэн, олон жилийн өмнө тохиолдсон зүйлс байсан. Тэдгээр нь бүгд хүн болон Бурханы тухай түүх байсан бөгөөд тэдгээр нь хүнд тохиолдсон бөгөөд Бурханы оролцоо болон илэрхийллийг зэрэг багтаасан, иймээс эдгээр түүх нь Бурханыг мэдэхэд хэрэгтэй онцгой үнэ цэн, ач холбогдлыг агуулдаг. Хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараахан Бурхан хүнтэй харьцаж, хүнтэй ярилцаж эхэлсэн бөгөөд Түүний зан чанар хүнд илэрхийлэгдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнтэй анх харьцаж эхэлснээсээ эхлээд Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо хүнд зогсолтгүйгээр мэдэгдэж эхэлсэн. Эртний хүмүүс, эсвэл өнөөгийн хүмүүс үүнийг харж, ойлгож чадах эсэхээс үл хамааран товчхондоо, Бурхан Өөрийн зан чанарыг илчилж, Өөрийн мөн чанарыг илэрхийлэн хүнтэй ярьж, хүмүүсийн дунд ажиллаж байдаг—энэ нь хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Энэ нь бас Бурханы зан чанар, Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь Түүнийг хүнтэй ажиллаж, харилцах явцад байнга илэрхийлэгдэж, илчлэгдэж байдаг гэсэн үг юм. Тэр хүнээс хэзээ ч, юу ч нууж, далдлаагүй, харин юу ч үлдээлгүйгээр Өөрийн зан чанарыг нийтэд мэдэгдэж, ил гаргадаг. Ингэж хүн Өөрийг нь мэдэж, бас Түүний зан чанар, мөн чанарыг ойлгож чадна гэж Бурхан найддаг. Түүний зан чанар болон мөн чанарыг хүн мөнхийн нууц гэж үзэхийг Тэр хүсдэггүй, мөн хүн төрөлхтөн Бурханыг хэзээ ч тайлагдашгүй таавар гэж үзэхийг Тэр хүсдэггүй. Хүн төрөлхтөн Бурханыг мэддэг болсон үедээ л урагшлах замаа мэдэж, Бурханы удирдамжийг хүлээн зөвшөөрч чадах ба ийм хүн төрөлхтөн л үнэхээр Бурханы эрх мэдэл дор амьдарч, гэрэлд амьдарч, Бурханы ерөөл дунд амьдарч чадна.

Бурханы гаргасан, илэрхийлсэн үгс болон зан чанар нь Түүний хүслийг төлөөлдөг, мөн тэдгээр нь Түүний мөн чанарыг төлөөлдөг. Бурхан хүнтэй харилцах үедээ юу ч хэлж, хийж байсан, эсвэл ямар зан чанар харуулж байсан нь хамаагүй, мөн Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох тухайд хүн юу харж байгаа нь хамаагүй, тэдгээр нь бүгд хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Хүн хэр ихийг ухаарч, ухамсарлаж, ойлгож чадахаас үл хамааран энэ нь бүгд Бурханы хүслийг—хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Энэ нь маргаангүй юм! Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл бол хүмүүсээс ямар байхыг, юу хийхийг, хэрхэн амьдрахыг болон Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байхыг шаарддаг явдал юм. Эдгээр зүйл нь Бурханы мөн чанараас салшгүй байдаг уу? Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд шаардлага тавихын зэрэгцээ Өөрийн зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо ил гаргаж байдаг. Тэнд ямар ч худал хуурмаг, дүр эсгэлт, нуун далдлалт, гоёж чимэглэсэн зүйл байдаггүй. Гэсэн ч хүн яагаад мэдэх чадваргүй байдаг вэ, мөн тэр яагаад Бурханы зан чанарыг хэзээ ч тодорхой ойлгож чадахгүй байсаар ирсэн бэ? Бас тэр яагаад Бурханы хүслийг хэзээ ч ухаараагүй вэ? Бурханы харуулж, илэрхийлдэг зүйл бол Бурханд Өөрт нь юу байгаа болон Өөрөө хэн болох нь, мөн Түүний жинхэнэ зан чанарын бүх хэсэг, талууд нь юм–гэтэл хүн яагаад харж чаддаггүй юм бэ? Яагаад хүн бүрэн төгс мэдлэгтэй болж чаддаггүй юм бэ? Үүнд нэг чухал шалтгаан байна. Тэгээд энэ шалтгаан нь юу вэ? Бүтээгдсэн цагаасаа хойш хүн хэзээ ч Бурханд Бурхан шиг хандаж байгаагүй. Эрт цагт Бурхан хүний хувьд юу хийсэн нь хамаагүй, дөнгөж бүтээгдсэн хүн Түүнийг зүгээр л анд нөхөр, түшиглэж болох нэгэн мэтээр үзсэн бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэг, ойлголтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний түшиглэж, анд нөхрөө гэж үзэж байсан Нэгэний илэрхийлсэн зүйл нь Бурханы мөн чанар байсныг мэдээгүй, мөн Тэр бол бүх зүйлийг захирдаг Нэгэн гэдгийг ч мэдээгүй. Энгийнээр хэлбэл, тэр үеийн хүмүүс Бурханыг огтхон ч таньж мэдээгүй. Тэнгэр газар болон бүх зүйлийг Тэр бүтээсэн гэдгийг тэд мэдээгүй бөгөөд Тэр хаанаас ирсэн, цаашлаад Тэр хэн байсан гэдгийг мэдэхгүй байсан. Мэдээж, тэр үед Бурхан хүнээс Түүнийг мэдэхийг, Түүнийг ухаарахыг, эсвэл Түүний хийсэн бүхнийг ойлгохыг, эсвэл Түүний хүслийг мэдэхийг шаардаагүй, учир нь энэ бол хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үе байсан юм. Хуулийн эрин үеийн ажилд бэлтгэж эхлэх үедээ Бурхан хүнд зарим нэг зүйлийг хийсэн бөгөөд мөн Бурханд хэрхэн тахил өргөж, шүтэн мөргөж байхыг хүнд хэлж, хүнээс зарим зүйлийг шаардаж эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн Бурханы тухай цөөн хэдэн энгийн ойлголттой болж, зөвхөн тэр үед л тэрээр хүн болон Бурханы хоорондын ялгааг, бас Бурхан бол хүн төрөлхтнийг бүтээсэн Нэгэн байсан гэдгийг мэдэж авсан. Бурхан бол Бурхан, хүн бол хүн гэдгийг хүн мэдсэн үед Бурхан тэр хоёрын дунд тодорхой зай бий болсон, гэсэн ч Түүний талаар асар их мэдлэг буюу гүн ойлголттой болооч гэж Бурхан хүнээс хүсээгүй. Тийнхүү Бурхан Өөрийн ажлын үе шат, нөхцөл байдалд үндэслэн хүнд өөр өөр шаардлага тавьдаг. Та нар эндээс юу харж байна вэ? Бурханы зан чанарын ямар талыг та нар харж байна вэ? Бурхан бодитой юу? Хүнээс шаардах Бурханы шаардлагууд тохиромжтой юу? Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараах хамгийн эртний цаг үед, Бурхан хүнийг байлдан дагуулж, төгс болгох ажлыг хараахан хэрэгжүүлээгүй, тийм ч олон үг хэлээгүй байхдаа хүнээс багыг шаардаж байсан. Хүн юу хийсэн, хэрхэн авирласнаас үл хамааран, цаашлаад Бурханд халдсан зарим нэг зүйл хийсэн ч гэсэн Бурхан бүгдийг уучилж, бүгдийг үзээгүй мэтээр өнгөрөөсөн юм. Яагаад гэвэл, Бурхан хүнд юу өгснөө, мөн хүний дотор юу байгааг мэдэж байсан, иймээс хүнд тавих ёстой Өөрийн шаардлагын стандартыг мэдэж байсан юм. Хэдийгээр Түүний шаардлагын стандарт тэр үед маш бага байсан ч гэсэн Түүний зан чанар агуу байгаагүй, эсвэл мэргэн ухаан болон төгс хүчин нь хоосон үгээс цаашгүй байсан гэсэн үг биш юм. Хүнд Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэх цорын ганц зам байдаг нь: хүн төрөлхтнийг удирдаж, аврах Бурханы ажлын алхмуудыг дагаж, хүн төрөлхтөнд Бурханы хэлдэг үгийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдээд, Бурханы зан чанарыг мэдчихээд хүн бас л Өөрийн үнэн биеийг харуулаач гэж Бурханаас гуйна гэж үү? Хүн тэгэхгүй, тэгж зүрхлэхгүй, Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгож ухаарснаар хүн аль хэдийн жинхэнэ Бурханыг Өөрийг нь харсан байх бөгөөд Түүний үнэн биеийг аль хэдийн харсан байх юм. Энэ бол зайлшгүй үр дүн билээ.

Бурханы ажил болон төлөвлөгөө зогсолтгүй урагшлахын хэрээр, мөн энэ дэлхийг дахин хэзээ ч үерийн ус ашиглан сөнөөхгүйн тэмдэг болгон хүнтэй солонгын гэрээ байгуулсныхаа дараа Бурхан, Өөртэй нь нэг санаатай байж чадах хүмүүсийг олж авахыг бүр их шаргуу хүсэж байсан юм. Мөн газар дээр Өөрийнх нь хүслийг хэрэгжүүлж чадах хүмүүсийг олж авах, цаашлаад харанхуйн хүчнээс чөлөөлөгдөж, Сатанд хүлэгдэхгүй байж чадах, дэлхий дээр Түүнд гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авах бүр ч илүү яаралтай хүсэл Түүнд байсан. Тийм бүлэг хүмүүсийг олж авах нь Бурханд удтал байсан хүсэл буюу бүтээлийн цагаас хойш Түүний хүсэн хүлээсээр ирсэн зүйл байсан юм. Тийнхүү дэлхийг сөнөөхийн тулд Бурхан үер ашигласныг, эсвэл хүнтэй байгуулсан Түүний гэрээг үл харгалзан, Бурханы хүсэл, сэтгэл санааны байдал, төлөвлөгөө, итгэл найдвар нь бүгд хэвээр үлдсэн. Түүний хийхийг хүсэж байсан зүйл буюу Бүтээлийн цагаас өмнө удаан хугацаанд хүсэн эрмэлзэж байсан зүйл нь хүн төрөлхтний дундаас Өөрийн олж авахыг хүссэн хүмүүсийг олж авах—Түүний зан чанарыг ухамсарлан мэдэж, Түүний хүслийг ойлгож чадах бүлэг хүмүүс, Түүнийг шүтэн мөргөж чадах бүлэг хүмүүсийг олж авах явдал байсан юм. Тийм бүлэг хүмүүс нь Түүнд гэрчлэл хийж лавтай чадах бөгөөд тэд бол Түүний итгэлийг хүлээсэн хүмүүс гэж хэлж болох юм.

Өнөөдөр бүгдээрээ Бурханы мөрөөр буцан мөрдөж, Түүний ажлын алхмуудыг үргэлжлүүлэн дагацгаая, ингэснээр бид Бурханы бодол, санааг болон Бурхантай хамаатай юм бүхнийг, хэтэрхий удаан “агуулахад хадгалагдсан” бүх зүйлийг нээн илрүүлж магадгүй юм. Эдгээр зүйлээр дамжуулан бид Бурханы зан чанарыг мэдэж, Бурханы мөн чанарыг ойлгож эхлэх бөгөөд дор бүрнээ Бурханыг зүрх сэтгэлдээ оруулж, Бурханд аажмаар ойртон очиж, Бурхан болон бидний хоорондох зай багасна.

Бидний сүүлд ярьсан зүйлийн нэг хэсэг нь Бурхан яагаад хүнтэй гэрээ байгуулсан тухай байсан. Энэ удаад бид доорх Библийн эшлэлүүдийн тухай нөхөрлөх болно. Бүгдээрээ эхлээд Библийг уншицгаая.

А. Абрахам

1. Бурхан Абрахамд хүү өгөхөөр амлав

Эхлэл 17:15-17 Бурхан Абрахамд, “Чиний эхнэр Сараин тухайд гэвэл, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх болно. Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө: Тийм ээ, Би түүнийг ерөөх болно, тэгээд тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүнээс гарах болно гэв. Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.

Эхлэл 17:21-22 “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.

2. Абрахам Исаакийг өргөсөн нь

Эхлэл 22:2-3 Тэр, “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав.

Эхлэл 22:9-10 Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа.

Бурханы хийхээр шийдсэн ажилд хэн ч саад учруулж чадахгүй

Ингээд та нар бүгд Абрахамын түүхийг дөнгөж сая сонслоо. Үер дэлхийг сөнөөсний дараа түүнийг Бурхан сонгосон, түүний нэрийг Абрахам гэдэг байсан бөгөөд түүнийг зуун настай, эхнэр Сараг нь ерэн настай байхад Бурханы амлалт түүнд ирсэн. Бурхан түүнд юу амласан бэ? Бурхан Библид дурдсан зүйлийг амласан: “Тэгээд Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгнө.” Бурхан түүнд хүү өгнө гэсэн амлалтын ард юу байсан бэ? Библид дараах тэмдэглэл байдаг: “Тэгэхэд нь Абрахам нүүрээрээ газар унан, инээж, Зуун настай надад хүү төрнө гэж үү? Бас ерэн настай Сара хүүхэд төрүүлнэ гэж үү? хэмээн дотроо бодов.” Өөрөөр хэлбэл, өтөл насны энэ хос хүүхэдтэй болоход хэтэрхий хөгшин байв. Бурхан өөрт нь амлалт өгсний дараа Абрахам юу хийсэн бэ? Тэр нүүрээрээ газар унан инээж, “Зуун настай надад хүү төрнө гэж үү?” хэмээн өөртөө хэлсэн. Абрахам энэ нь боломжгүй гэж итгэж байсан—түүнд өгсөн Бурханы амлалт нь тоглоом тохуунаас өөр юу ч биш гэж итгэсэн гэсэн үгмлалт өгсний дараа Абрахам ю, энэ нь хүний биелүүлж чадашгүй зүйл байсан ба түүнчлэн Бурханы хувьд ч биелүүлж чадашгүй, боломжгүй зүйл байсан. Абрахамд энэ нь инээдтэй байсан байх: Бурхан хүнийг бүтээсэн атлаа ийм хөгшин хүн хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг мэддэггүй юм байна; Тэр надад хүүхэдтэй болох боломж олгож болно гэж бодоод, надад хүү өгнө гэнэ—огт боломжгүй зүйл! Иймээс Абрахам нүүрээрээ газар унан мөргөж: Боломжгүй зүйл—Бурхан надтай тоглож байна, энэ үнэн байж таарахгүй! хэмээн дотроо бодон инээж байсан. Тэр Бурханы үгийг нухацтай хүлээж аваагүй. Иймээс, Бурханы нүдэнд Абрахам ямар хүн байсан бэ? (Зөв шударга). Түүний зөв шударга хүн байсныг хаана бичсэн байна вэ? Бурханы дуудсан бүх хүн зөв шударга, төгс бөгөөд Бурхантай хамт алхдаг хүмүүс байсан гэж та нар боддог. Та нар дүрэм журамд баригддаг! Бурхан хэн нэгнийг тодорхойлохдоо үүнийг дур зоргоороо хийдэггүй гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Энд, Абрахам зөв шударга хүн байсан гэж Бурхан хэлээгүй. Бурханы зүрх сэтгэлд хүн бүрийг хэмжих стандарт байдаг. Хэдийгээр Абрахам ямар төрлийн хүн байсныг Бурхан хэлээгүй ч гэсэн биеэ авч явах байдлаас нь үзвэл Абрахамын Бурханд итгэх итгэл ямар байсан бэ? Энэ нь бага зэрэг тодорхой бус байсан уу? Эсвэл тэр агуу итгэлтэй байсан уу? Үгүй, тэр тийм байгаагүй! Түүний инээд болон бодлууд хэн байсан бэ гэдгийг нь харуулсан, иймээс тэр зөв шударга байсан гэсэн та нарын итгэл бол зөвхөн та нарын хоосон төсөөлөл, хоосон сургаалыг сохроор хэрэглэсэн хэрэг бөгөөд хөнгөн хуумгай үнэлгээ юм. Бурхан Абрахамын инээд болон жижиг хөдөлгөөнийг харсан уу? Учрыг нь мэдсэн үү? Бурхан мэдсэн. Гэхдээ Бурхан хийхээр шийдсэн зүйлээ өөрчлөх байсан уу? Үгүй! Бурхан энэ хүнийг сонгоно гэж төлөвлөж, шийдсэн үед энэ хэрэг аль хэдийн биелсэн байдаг. Хүний бодол юм уу биеэ авч явах байдлын аль нь ч Бурханд өчүүхэн төдий ч нөлөөлж, саад болж чадахгүй; Бурхан Өөрийн төлөвлөгөөг зоргоороо өөрчлөхгүй байсан, мөн хүний биеэ авч явах байдал хэдий тэнэгдүү байж болох ч тэрнээс нь болж Өөрийн төлөвлөгөөг өөрчлөх юм уу нураахгүй байсан. Тэгвэл Эхлэл 17:21-22 дээр юу гэж бичсэн байдаг вэ? “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв. Тэгээд түүнтэй яриагаа дуусгасан ба Бурхан Абрахамаас холдон дээш одов.” Бурхан Абрахамын бодсон, эсвэл хэлсэн зүйлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй. Түүний үл тоомсорлосон шалтгаан юу байсан бэ? Үүний учир нь, тэр үед Бурхан, хүнээс агуу итгэлтэй байгаач, Бурханы талаар ихийг мэдэж чаддаг байгаач, цаашлаад Бурханы хийсэн, хэлсэн зүйлийг ойлгодог чадвартай байгаач гэж шаардаагүй байсан юм. Тиймээс, Түүний хийхээр шийдсэн зүйлийг бүрэн ойлгооч, Түүний сонгохоор шийдсэн хүмүүсийг, эсвэл Түүний үйлдлүүдийн зарчмыг ойлгооч гэж Тэр хүнээс шаардаагүй, учир нь хүний биеийн хэмжээ зүгээр л хангалтгүй байсан билээ. Тэр үед Бурхан Абрахамын хийсэн бүхнийг, гаргасан зан авирыг хэвийн гэж үзсэн. Тэр яллаж, зэмлээгүй, харин ердөө л: “Сара чамд дараа жилийн энэ цагт Исаакийг төрүүлж өгнө” гэж хэлсэн юм. Бурханы хувьд эдгээр үгийг тунхагласных нь дараа энэ хэрэг алхам алхмаар биелж эхэлсэн; Бурханы нүдээр бол Түүний төлөвлөгөөгөөр бүтэх ёстой байсан зүйл аль хэдийн биелсэн. Үүнийг зохицуулсныхаа дараа Бурхан явсан. Хүн яаж хийх, яаж бодох, хүн яаж ойлгох, мөн яаж төлөвлөх—эдгээрийн аль нь ч Бурханд ямар ч хамаагүй. Бүх зүйл Бурханы тогтоосон цаг хугацаа болон үе шатыг баримтлан Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ нь Бурханы ажлын зарчим юм. Хүн хэрхэн бодож, хэрхэн мэдэхээс үл хамааран Бурхан хөндлөнгөөс оролцдоггүй, гэхдээ бас хүмүүс итгэдэггүй, ойлгодоггүйгээс болж Өөрийн төлөвлөгөөнөөс няцаж, Өөрийн ажлыг хаядаггүй. Тиймээс хэрэг явдлууд Бурханы төлөвлөгөө болон бодлын дагуу бүтдэг. Энэ нь бидний Библиэс хардаг яг тэр зүйл юм: Бурхан Исаакийг Өөрийн тогтоосон хугацаанд төрүүлсэн. Хүний үйлдэл болон биеэ авч явах байдал Бурханы ажилд саад учруулсан гэдгийг баримтууд нотолдог уу? Тэдгээр нь Бурханы ажилд саад учруулаагүй! Хүний Бурханд итгэх өчүүхэн итгэл болон Бурханы талаарх үзэл, төсөөлөл нь Бурханы ажилд нөлөөлсөн үү? Үгүй, тэгээгүй! Өчүүхэн ч нөлөөлөөгүй! Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ямар ч хүн, хэрэг явдал, эсвэл орчин нөлөөлдөггүй. Түүний хийхээр шийдсэн бүхэн Түүний төлөвлөгөөний дагуу зохих цагтаа биелж, гүйцэлдэх бөгөөд Түүний ажилд ямар ч хүн саад учруулж чадахгүй. Бурхан хүний зарим нэг тэнэглэл болон мунхаглалд анхаарал хандуулдаггүй бөгөөд тэр ч байтугай Түүнд хандах хүний эсэргүүцэл болон үзлийг үл тоон Өөрийн хийх ёстой ажлыг ямар ч эргэлзээгүйгээр хийдэг. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд энэ нь Түүний бүхнийг чадагч байдлын илрэл юм.

Бурханы удирдлагын ажил болон хүн төрөлхтнийг аврах ажил нь Абрахам Исаакийг тахил болгосноор эхэлдэг

Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үг биелсэн. Энэ нь Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; харин ч хүн төрөлхтнийг удирдах болон аврах Бурханы сүр жавхлант төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед Абрахам Исаакийг тахил болгон өргөхөд Сатантай хийх Бурханы тулаан чимээгүйхэн эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?

Бурхан хүнийг мунхаг байсан ч тоодоггүй—Тэр хүнээс үнэнч байхыг л шаарддаг

Дараа нь Бурхан Абрахамд юу хийснийг харцгаая. Эхлэл 22:2-т Бурхан Абрахамд дараах тушаалыг өгсөн: “Одоо чи өөрийн цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутагт оч; Миний хэлж өгөх нэгэн уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө.” Бурханы санаа тодорхой байсан: Тэр өөрийн хайртай, цорын ганц хүү болох Исаакийг шатаалт тахил болго гэж Абрахамд хэлж байсан. Үүнийг өнөөдөр харахад, Бурханы тушаал одоо ч хүний үзэлтэй зөрчилдөж байна уу? Тийм ээ! Тэр үед Бурханы хийсэн бүхэн нь хүний үзэлтэй нэлээд харшилдаж байсан бөгөөд хүн ойлгохын аргагүй байдаг. Өөрсдийнхөө үзэлд хүмүүс дараах зүйлд итгэдэг: Хүнийг итгээгүй, мөн боломжгүй гэж бодож байхад Бурхан түүнд хүү өгсөн бөгөөд түүнийг хүүтэй болсны дараа Бурхан түүнээс хүүгээ тахил болгохыг хүссэн—ямар гайхалтай юм бэ! Бурхан чухам юу хийх санаатай байсан бэ? Бурханы жинхэнэ зорилго юу байсан бэ? Тэр ямар ч болзолгүйгээр Абрахамд хүү өгсөн атлаа Абрахамаас үг дуугүй тахил өргөхийг бас хүссэн. Энэ нь хэрээс хэтэрсэн зүйл байсан уу? Гуравдагч талын өнцгөөс харвал, энэ нь хэтэрснээр зогсохгүй бүр “оргүй хоосноос асуудал үүсгэж байгаа” тохиолдол байсан юм. Гэхдээ Абрахам өөрөө Бурханыг хэтэрхий их зүйл шаардаж байна гэж үзээгүй. Хэдийгээр тэр зарим нэг жижиг бодол агуулж, Бурханыг бага зэрэг сэжиглэж байсан ч гэсэн Исаакыг тахил болгон өргөхөөр бэлтгэсэн. Энэ мөчид, Абрахам өөрийн хүүг өргөл болгоход бэлэн байсан гэдгийг нотлох юуг чи харж байна вэ? Эдгээр өгүүлбэрт юу хэлсэн байна вэ? Эх бичвэрт дараах тэмдэглэлийг дурджээ: “Абрахам өглөө эртлэн босож, илжгээ эмээллээд, өөрийнхөө хүмүүсээс хоёр залууг, хүү Исаакийн хамт дагуулан явж, шатаалт тахилд хэрэглэх мод хагалаад босож, Бурханы хэлсэн газар луу явцгаав” (Эхлэл 22:3). “Тэд Бурханы хэлсэн газарт иржээ; тэгээд Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод өрөөд өөрийн хүү Исаакийг хүлж, тахилын ширээн дээрх модон дээр тавив. Тэгээд Абрахам гараа урагш сунган хүүгээ хороохоор хутга авлаа” (Эхлэл 22:9-10). Абрахам гараа сунган хүүгээ хороохоор хутга авах үед түүний үйлдэл Бурханд харагдсан уу? Тэгсэн. Бурхан Исаакийг золиосол гэж Абрахамаас хүссэн үеэс эхлээд Абрахам хүүгээ алахаар хутгаа өргөх үеийг хүртэлх бүхий л үйл явц нь Бурханд Абрахамын зүрх сэтгэлийг харуулсан бөгөөд тэр үед өмнөх тэнэглэл, мунхаг байдал, Бурханы талаарх буруу ойлголтоо үл харгалзан Бурханы төлөө гэсэн Абрахамын зүрх сэтгэл үнэн, шударга байсан, мөн Бурханы өөрт нь өгсөн хүү Исаакийг тэр үнэхээр Бурханд эргүүлэн өгөх гэж байв. Түүнээс Бурхан дуулгавартай байдлыг—Өөрийн хүссэн яг тэр дуулгавартай байдлыг харсан юм.

Хүний хувьд Бурхан ойлгомжгүй, бүр ухаан санаанд багтахааргүй зүйлсийг их хийдэг. Бурхан хэн нэгнийг зохион байгуулахыг хүсэх үед энэхүү зохион байгуулалт нь ихэвчлэн хүний үзэлтэй зөрчилдөж, түүнд ойлгомжгүй байдаг, гэсэн ч яг энэ үл нийцэл болон ойлгомжгүй байдал нь хүнийг шалгах Бурханы шалгалт, туршилт юм. Харин тэгэхэд Абрахам өөрийн доторх дуулгавартай байдлыг Бурханд харуулж чадсан бөгөөд энэ нь Бурханы шаардлагыг хангаж чадах хамгийн үндсэн нөхцөл байсан билээ. Абрахам Бурханы шаардлагыг дуулгавартай дагаж чадсан тэр үед, Исаакийг өргөл болгосон үед л Бурхан хүн төрөлхтөнд буюу Өөрийн сонгосон Абрахамд итгэх, сайшаах сэтгэлийг үнэхээр мэдэрсэн. Зөвхөн тэр үед л Өөрийнх нь сонгосон энэ хүн Түүний амлалтыг болон Түүний дараагийн удирдлагын төлөвлөгөөг үүрч чадах зайлшгүй хэрэгтэй удирдагч юм гэж Бурхан тодорхойлсон. Хэдийгээр энэ нь шалгалт, туршилт байсан боловч Бурхан баярлаж, Түүнийг гэх хүний хайрыг мэдэрсэн бөгөөд хүн Түүнд урьд өмнө үзээгүй тайтгарал өгөхийг мэдэрсэн. Абрахам Исаакийг алахаар хутгаа дээш өргөх мөчид Бурхан түүнийг зогсоосон уу? Бурхан Исаакийг Абрахамаар өргүүлээгүй, учир нь Исаакийн амийг авах санаа Бурханд ердөө байгаагүй. Тиймээс Бурхан яг цагийг нь олж Абрахамыг зогсоосон. Бурханы хувьд, Абрахамын дуулгавартай байдал нь аль хэдийн туршилтад тэнцсэн, түүний хийсэн зүйл хангалттай байсан бөгөөд Бурхан хийхээр зорьж байсан зүйлийнхээ үр дүнг аль хэдийн харсан юм. Энэхүү үр дүн нь Бурханд хангалттай байсан уу? Энэ үр дүн Бурханд хангалттай байсан, тэр нь Бурханы хүссэн зүйл байсан ба Бурханы харахыг эгээрэн хүсэж байсан зүйл байсан гэж хэлж болно. Энэ үнэн үү? Хэдийгээр өөр өөр байдалд Бурхан хүн бүрийг шалгах өөр өөр арга хэрэглэдэг боловч Бурхан Абрахамаас Өөрийн хүссэн зүйлийг харсан, Абрахамын зүрх сэтгэл үнэнч болохыг, түүний дуулгавартай байдал ямар ч болзолгүй болохыг харсан ба яг энэ “болзолгүй” байдлыг л Бурхан хүсэж байсан юм. Би аль хэдийн үүнийг өргөл болгосон, би аль хэдийн тийм зүйлээс татгалзсан—яагаад Бурхан одоо надад бас л сэтгэл хангалуун биш байгаа юм бэ? Яагаад Тэр намайг шалгасаар байгаа юм бэ? Яагаад Тэр намайг туршсаар байгаа юм бэ? гэж зарим хүн дандаа хэлдэг. Энэ нь нэг баримтыг харуулдаг: Бурхан чиний зүрх сэтгэлийг хараагүй ба чиний зүрх сэтгэлийг олж аваагүй. Өөрөөр хэлбэл, Абрахам хүүгээ өөрийн гараар хөнөөж, түүнийг Бурханд өргөл болгохоор хутгаа далайж чадаж байсан шиг тийм чин сэтгэлийг Тэр хараагүй. Тэр чиний ямар ч болзолгүй дуулгавартай байдлыг хараагүй бөгөөд чамаас тайтгарал аваагүй. Тэгэхээр Бурхан чамайг үргэлжлүүлэн шалгасаар байх нь хэвийн зүйл юм. Энэ үнэн биш гэж үү? Энэ сэдвийг ингээд орхиё. Дараа нь бид “Бурханы Абрахамд өгсөн амлалтыг” уншина.

3. Бурханы Абрахамд өгсөн амлалт

Эхлэл 22:16-18 Ехова, “Чи энэ зүйлийг хийсэн ба хүүгээ, ганц хүүгээ харамлаагүй учраас Би Өөрөөрөө тангараглаж байна” хэмээгээд “Би ерөөлөөрөө чамайг ерөөж, үр хүүхдийг чинь тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт асар олон болгоно, чиний үр удам дайснуудынхаа үүдийг эзлэх болно; Түүнчлэн чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.

Энэ бол Бурхан Абрахамыг ерөөсөн тухай бүрэн бүтэн тэмдэглэл юм. Хэдий товч боловч агуулга нь баялаг: Энэ нь Бурханы Абрахамд өгсөн бэлгийн учир шалтгаан, цаад үндэслэл болон Түүний Абрахамд өгсөн зүйл юу байсныг багтаадаг. Энэ нь бас, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ баяр хөөртэй, сэтгэл хөөрч байсныг, түүнчлэн Өөрийнх нь үгийг сонсож чадах хүмүүсийг олж авах Түүний хүсэл тэмүүллийн яаралтай байдлыг шингээсэн. Үүнээс бид Түүний үгэнд дуулгавартай хандаж, Түүний тушаалыг дагадаг хүмүүст хандах Бурханы хайр энхрийлэл, зөөлөн харьцааг харж болно. Иймээс, хүмүүсийг олж авахын тулд Түүний төлсөн төлөөс болон тэднийг олж авахад Түүний зориулсан анхаарал халамж, бодлыг ч бид бас хардаг. Цаашлаад “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэдэг үгийг агуулсан хэсэг нь Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ажлын цаана Бурханы ганцаараа үүрсэн уйтгар, шаналлын хүчтэй мэдрэмжийг бидэнд өгсөн юм. Энэ нь тунгааж бодууштай, мөн дараагийн хүмүүст онцгой ач холбогдолтой бөгөөд гүн гүнзгий нөлөөтэй хэсэг билээ.

Хүн чин сэтгэл болон дуулгавартай байдлынхаа улмаас Бурханы ерөөлийг олж авдаг

Бидний энд уншсан, Бурханаас Абрахамд хүртээсэн ерөөл агуу байсан уу? Хэр агуу вэ? Энд “Чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэсэн нэг чухал өгүүлбэр байна. Абрахам урьд, хожид хэнд ч хүртээгээгүй ерөөлийг хүртсэн гэдгийг энэ харуулж байна. Бурханы хүссэнчлэн Абрахам өөрийн ганц хүүг—хайртай ганц хүүгээ—Бурханд буцааж өгсөн (тайлбар: Энд бид “өргөл болгосон” гэдэг үгийг хэрэглэж болохгүй; тэр өөрийн хүүг Бурханд эргүүлэн өгсөн гэж хэлэх ёстой), Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамд зөвшөөрөөгүйгээр үл барам харин ч түүнийг ерөөсөн. Тэр Абрахамыг ямар амлалтаар ерөөсөн бэ? Түүний үр удмыг үржүүлнэ гэсэн амлалт байсан. Тэд хэр их үржих байсан бэ? Библид дараах тэмдэглэл бий: “... үр хүүхдийг чинь тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт асар олон болгоно, чиний үр удам дайснуудынхаа үүдийг эзлэх болно; Түүнчлэн чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удмаар дамжуулан газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно.” Бурхан эдгээр үгийг ямар нөхцөлд хэлсэн бэ? Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы ерөөлийг хэрхэн хүлээж авсан бэ? Библид: “чи Миний үгийг дуулгавартай дагасан учир” гэж яг л Бурханы хэлсэн шигээр тэр тэдгээрийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы тушаалыг дагасан учраас, мөн Бурханы хэлсэн, хүссэн, тушаасан болгоныг өчүүхэн ч гомдолгүйгээр хийсэн учраас Бурхан түүнд ийм амлалт өгсөн. Энэ амлалтад Бурханы тухайн үеийн бодлыг хөндсөн нэг чухал өгүүлбэр бий. Та нар харсан уу? “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэсэн Бурханы үгэнд та нар нэг их анхаарал хандуулаагүй байх. Энэ нь ямар утгатай вэ гэхээр, Бурхан эдгээр үгийг хэлэхдээ Өөрөөрөө тангараглаж байсан юм. Хүмүүс андгай тавихдаа юугаар тангарагладаг вэ? Тэд Тэнгэрээр тангарагладаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханд андгай тавьж, Бурханаар тангарагладаг. Бурхан Өөрөөрөө тангарагласан үзэгдлийн талаар хүмүүс тийм ч их ойлголттой биш байж магад боловч Би та нарт зөв тайлбар өгөхөөр та нар ойлгож чадна. Түүний үгийг сонсож л чадахаас биш Түүний зүрх сэтгэлийг ойлгодоггүй хүнтэй тулгараад Бурхан дахин ганцаардаж, эргэлзэхэд хүрсэн. Аргаа барсандаа—дотоод ухамсраараа гэж хэлж болно—Бурхан тун энгийн зүйл хийсэн: Бурхан зүрхэн дээрээ гараа тавиад Өөртөө хандсан энэ амлалтаа Абрахамд хүртээх үед “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж хэлэхийг хүн сонссон. Бурханы үйлдлээр дамжуулан чи өөрийнхөө тухай бодож болох юм. Чи өөрийнхөө гарыг зүрхэн дээрээ тавиад өөртэйгөө ярих үедээ, юу хэлж байгаагаа сайн мэддэг үү? Чиний хандлага чин үнэн үү? Чи зүрх сэтгэлдээ илэн далангүй ярьдаг уу? Тиймээс Бурхан Абрахамтай ярих үедээ шударга, чин үнэнч байсан гэдгийг бид эндээс харж болно. Абрахамтай ярьж түүнийг ерөөхийн зэрэгцээ Бурхан мөн Өөртэйгээ ярьж байсан. Тэр Өөртөө: Би Абрахамыг ерөөж, түүний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс мэт олшруулна, учир нь тэр Миний үгийг дуулгавартай дагадаг ба тэр бол Миний сонгосон нэгэн хэмээн хэлж байсан. Бурхан, “Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж хэлэх үедээ Израилийн сонгогдсон хүмүүсийг Абрахамаас бий болгож, дараа нь тэр хүмүүсийг Өөрийн ажилтай хөл нийлүүлэн урагш хөтлөнө гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан Абрахамын үр удамд Өөрийн удирдлагын ажлыг үүрүүлж, Бурханы ажил ба Бурханы илэрхийлсэн зүйл Абрахамаас эхэлж, Абрахамын үр удамд үргэлжилж, улмаар хүнийг аврах Бурханы хүслийг биелүүлэх байсан юм. Энэ нь ерөөгдсөн зүйл биш гэж үү? Хүнд үүнээс илүү ерөөл гэж үгүй; энэ нь хамгийн их ерөөлтэй зүйл гэж хэлж болно. Абрахамын олж авсан ерөөл нь түүний үр удмыг үржүүлэх явдал биш байсан, харин Абрахамын үр удам дахь Бурханы удирдлага, Түүний даалгавар болон Түүний ажлын биелэлт байсан юм. Абрахамын авсан ерөөл нь түр зуурынх биш, харин Бурханы удирдлагын төлөвлөгөө ахихын хэрээр үргэлжилнэ гэсэн үг юм. Бурхан үүнийг ярих үедээ, мөн Бурхан Өөрөөрөө тангараглах үедээ аль хэдийн шийдвэр гаргачихсан байлаа. Энэ шийдвэрийн үйл явц үнэн байсан уу? Энэ нь бодитой байсан уу? Тэр үеэс эхлээд Түүний хүчин чармайлт, Түүний төлсөн төлөөс, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бүх зүйл, Түүний амь хүртэл Абрахамд, Абрахамын үр удамд өгөгдөнө гэж Бурхан шийдсэн. Мөн түүнчлэн энэ бүлэг хүмүүсээс эхлэн Тэр Өөрийн үйл хэргийг харуулж, Түүний мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харах боломжийг хүнд олгоно гэж Бурхан шийдсэн юм.

Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм

Бурхан Өөртэйгөө ярихын зэрэгцээ Абрахамтай ярьсан, гэхдээ өөрт нь өгсөн Бурханы ерөөлийг сонсохоос гадна тэр мөчид Бурханы бүх үгэн дэх Бурханы жинхэнэ хүслийг Абрахам ойлгож чадаж байсан уу? Тэр чадаагүй! Иймээс Өөрөөрөө тангараглах тэр мөчид Бурханы зүрх сэтгэл ганцаардмал, гунигтай хэвээр байсан. Түүний зорьсон, төлөвлөсөн зүйлийг ойлгож, ухаарч чадах нэг ч хүн байгаагүй. Тэр мөчид, Абрахамыг оролцуулаад хэн ч Түүнтэй итгэмжлэн ярилцаж чадахгүй байсан, тэр ч бүү хэл хийх ёстой ажлаа хийхэд нь Түүнтэй хамтран ажиллаж чадах хэн ч байгаагүй. Гадна талдаа Бурхан Абрахамыг олж авсан, Түүний үгийг дуулгавартай дагах хүнийг олж авсан. Гэвч үнэндээ Бурханы талаарх энэ хүний мэдлэг нь огт хоосноос бараг ялгаагүй байсан. Хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн боловч Бурханы зүрх сэтгэл хангалуун байж чадаагүй. Бурхан сэтгэл хангалуун биш байсан гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, Түүний удирдлагын төлөвлөгөө дөнгөж эхэлсэн гэсэн үг, мөн Түүний олж авахыг хүссэн хүмүүс, Түүний харахыг хүсэн хүлээсэн хүмүүс, Түүний хайрласан хүмүүс Түүнээс хол хэвээр байсан гэсэн үг; Түүнд цаг хугацаа хэрэгтэй байсан, Тэр хүлээх хэрэгтэй болсон, тэвчээртэй байх хэрэгтэй болсон. Учир нь, тэр цаг мөчид Бурханаас Өөрөөс нь өөр Түүнд юу хэрэгтэйг, эсвэл Тэр юу олж авахыг хүсэж байгааг, эсвэл Тэр юу хүсэн эрмэлзэж байгааг мэдэх нэг ч хүн байгаагүй. Иймээс маш их сэтгэл хөөрөхийн зэрэгцээ Бурханы зүрх сэтгэлд мөн хэцүү санагдаж байсан. Гэсэн ч Тэр Өөрийн алхааг зогсоогоогүй бөгөөд хийх ёстой зүйлийнхээ дараагийн алхмыг үргэлжлүүлэн төлөвлөсөн юм.

Абрахамд өгсөн Бурханы амлалтаас та нар юу харж байна вэ? Абрахам Бурханы үгийг сонссон учраас л Бурхан түүнд агуу ерөөл хайрласан. Хэдийгээр гадна талдаа энэ нь хэвийн, мэдээжийн хэрэг мэт харагддаг боловч үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг: Бурхан ялангуяа хүний дуулгавартай байдлыг эрхэмлэдэг бөгөөд Түүнийг ойлгож байгаа хүний ойлголт болон Түүнд хандах чин сэтгэлийг энхрийлэн хайрладаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их нандигнан хайрладаг вэ? Тэр үүнийг хэр их нандигнан хайрладгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгосон нэг ч хүн байхгүй байж болох юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болсон үед нь хүүгээ Бурханд өргөл болго гэж Абрахамаас хүссэн. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагасан, Тэр Бурханы үгэнд дуулгавартай орсон бөгөөд түүний чин сэтгэл Бурханы сэтгэлийг уярааж, Бурханд үнэлэгдсэн. Бурхан үүнийг хэр их эрхэмлэсэн бэ? Тэр яагаад үүнийг эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ойлгож ухаараагүй, эсвэл Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй тэр үед Абрахам тэнгэрийг донсолгож, газрыг доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзээгүй сэтгэлийн ханамжийг мэдрүүлж, Түүний үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Энэхүү сэтгэл ханамж, баяр баясгалан Бурханы өөрийнх нь гараар бүтээгдсэн бүтээлээс ирсэн бөгөөд энэ нь хүнээс Бурханд өргөсөн хамгийн анхны “тахил” байсан, мөн энэ бол хүнийг бүтээснээс хойш Бурханы хамгийн их эрхэмлэсэн зүйл байв. Бурхан энэхүү тахилыг хүлээн хэцүү бэрх цагийг туулсан ба үүнийг Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг гэж үзсэн. Энэ нь Түүний хүчин чармайлт болоод Түүний төлсөн төлөөсний анхны үр дүнг Бурханд харуулсан бөгөөд хүн төрөлхтөнд итгэл найдвар бий гэдгийг олж харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээр хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүмүүсийг бүр ч илүү ихээр хүсэн эрмэлзэх болсон. Тэр ч бүү хэл, Бурхан Абрахамыг амьдарсаар байгаасай гэж найдсан, учир нь Өөрийн удирдлагыг үргэлжлүүлж байхад тийм зүрх сэтгэл Өөрийг нь дагаж, Өөртэй нь хамт байгаасай гэж Тэр хүссэн юм. Бурхан юу хүссэн нь хамаагүй, энэ бол зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан—учир нь, Абрахам ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах хүн байсан бөгөөд түүнд Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголт, мэдлэг байгаагүй. Тэр бол Бурханыг мэдэх, Бурханыг гэрчлэх чадвартай байх, Бурхантай нэг сэтгэлтэй байх хэмээн Бурханы хүнээс шаардсан стандартаас хамаагүй хол нэгэн байлаа. Иймээс тэр Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахам Исаакийг өргөл болгосноос Бурхан Абрахамын чин сэтгэл болон дуулгавартай байдлыг харсан ба Бурханы шалгалтыг давсан гэдгийг нь харсан. Бурхан түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тэр Бурханы итгэлийг хүлээсэн хүн болох, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох, мөн Бурханы зан чанарын талаар мэдээлэл авахад тохирох хүн бас л байгаагүй; тэр Бурхантай нэг сэтгэлтэй байж, Бурханы хүслийг хэрэгжүүлэхээс хамаагүй хол байсан. Иймээс Бурхан зүрх сэтгэлдээ ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан ганцаардаж, санаа зовох тусмаа Өөрийн удирдлагыг төдий чинээ хурдан үргэлжлүүлж, бүлэг хүмүүсийг аль болох хурдан сонгож, Өөрийн удирдлагын төлөвлөгөө болон хүслийг аль болох хурдан биелүүлэх хэрэгтэй болдог. Энэ бол Бурханы яаралтай хүсэл бөгөөд бүр эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөлгүй үлдсэн юм. Бурхан анх хүнийг бүтээснээсээ хойш ялагчдын бүлгийг буюу Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, ухаарч, мэдэж чадах бүлгийг хүсэн эрмэлзсэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр хэчнээн удаан хүлээх хэрэгтэй болсон ч, өмнөх зам нь хэчнээн хүнд хэцүү байсан ч, хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хэчнээн хол байсан ч, Бурхан хүнд тавьсан хүлээлтээ хэзээ ч өөрчлөөгүй, хэзээ ч хаяагүй. Одоо Би ингэж ярьсан болохоор та нар Бурханы хүслээс зарим нэг зүйлийг ухаарав уу? Та нарын ухаарсан зүйл тийм ч гүн гүнзгий биш байх—гэхдээ аажмаар ухаарагтун!

Абрахамын цаг үед Бурхан бас нэг хотыг устгасан. Энэ хотыг Содом гэдэг байлаа. Олон хүн Содомын тухай түүхийг сайн мэддэг нь эргэлзээгүй, гэхдээ энэ хотыг устгах Бурханы цаад санааг хэн ч мэдэхгүй.

Иймээс өнөөдөр Бурханы Абрахамтай ярилцсан дараах ярианаас бид Түүний зан чанарыг мэдэхийн зэрэгцээ тухайн үеийн Түүний бодлыг мэдэх болно. Дараа нь, Библийн дараах хэсгүүдийг уншицгаая.

Б. Бурхан Содомыг устгахаар шийдсэн нь

Эхлэл 18:26 Тэгээд Ехова, “Хэрвээ Би Содом хотынхон дотроос тавин зөв шударга хүнийг олох аваас тэднийг бодоод тэр газрыг бүхэлд нь өршөөнө” гэж хэлэв.

Эхлэл 18:29 Тэр дахин Түүнтэй ярьж, “Тэндээс дөчин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.

Эхлэл 18:30 Тэр Түүнд, “Tэндээс гучин хүн олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.

Эхлэл 18:31 Тэр Түүнд, “Тэндээс хорь олдож болох шүү дээ” гэж хэлэхэд Тэрээр, “Би түүнийг устгахгүй” гэв.

Эхлэл 18:32 Тэр дахин Түүнд, “Тэнд арав олдож болох шүү дээ” гэлээ. Тэр, “Би түүнийг устгахгүй” гэжээ.

Энд Библиэс Миний сонгосон хэдэн эшлэл байна. Эдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар эх бичвэрийг хармаар байвал Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би анхдагч агуулгын зарим хэсгийг орхисон. Энд Би цөөн хэдэн гол эшлэл болон өгүүлбэрийг сонгосон, хэдийгээр хэдэн өгүүлбэрийг орхисон боловч өнөөдрийн бидний нөхөрлөлд нөлөөлөхгүй. Бидний нөхөрлөх бүх хэсэг болон агуулгад бид эдгээр түүхийн нарийн ширийнийг, мөн хүний биеэ авч явах байдлыг голлон анхааралгүй алгассан; үүний оронд бид тэр үеийн Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол, санаанаас бид Бурханы зан чанарыг харах болно, мөн Бурханы хийсэн болгоноос бид жинхэнэ Бурханыг Өөрийг нь харна—үүгээр бид зорилгодоо хүрэх болно.

Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг

Дээрх хэсгүүд нь хэд хэдэн чухал үгийг буюу тоонуудыг агуулсан. Эхлээд Ехова тухайн хотоос зөв шударга хүн тавийг олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж хэлсэн, өөрөөр хэлбэл, Тэр хотыг устгахгүй байх байсан. Тэгвэл үнэн хэрэг дээрээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Тэнд байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр тэнд дөчин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Тэнд арав байгаагүй—харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд очих үед Бурхан маш хатуу чанд, эсвэл шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тийм байгаагүй! Иймээс хүн “Дөч байвал яах вэ?”, “Гуч байвал яах вэ?” гэсээр “Арав байвал яах вэ?” гэх хүртэл асуухад Бурхан, “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав нь өчүүхэн тоо байсан боловч үнэндээ Содомд ядаж тийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгэхээр Бурханы бодлоор энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь тэднийг устгахаас өөр аргагүй болоход Бурханыг хүргэсэн байгаа биз дээ. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэвэл, энэ хотод Өөрийнх нь хүссэн зөв шударга хүн байсан эсэх нь чухал байсан. Хэрвээ уг хотод ганцхан зөв шударга хүн байвал тухайн хотыг устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байх байв. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, Бурхан энэ хотыг устгах эсэх нь хамаагүй, тэнд хэдэн зөв шударга хүн байгаа нь хамаагүй, Бурханы хувьд энэ нүгэлт хот хараагдаж, зүхэгдэх ёстой бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс алга болох ёстой, харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний хөгжлийн үе шатнаас үл хамааран, Бурханы хандлага өөрчлөгддөггүй: Тэрээр мууг үзэн ядаж, Өөрийн нүдэнд харагдах зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь басхүү Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан бол, эсвэл арван хүн байсан бол Бурхан хотыг устгахгүй байх байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүнийг бодоод Бурхан хүн төрөлхтнийг уучилж, тэдэнд хүлээцтэй хандахаар шийдэх байсан, эсвэл залж чиглүүлэх ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлийг асар ихээр үнэлдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүсийг ихээр үнэлдэг ба Түүний өмнө сайн үйл хийх чадвартай хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг.

Эрт үеэс эхлэн өнөөдрийг хүртэл Бурхан хэн нэгэн хүнд үнэнийг хэлж, эсвэл Бурханы замын талаар ярьж байсан тухай та нар Библиэс уншсан уу? Үгүй, хэзээ ч үгүй. Бидний уншсан, хүнд хэлсэн Бурханы үг нь хүмүүст юу хийхийг л хэлж байсан. Зарим нь үүнийг хийж гүйцэлдүүлсэн, зарим нь үгүй; зарим нь итгэсэн, зарим нь итгээгүй. Ийм л байсан. Тиймээс тухайн эрин үеийн зөв шударга хүмүүс—Бурханы бодлоор зөв шударга байсан хүмүүс нь ердөө л Бурханы үгийг сонсож, Бурханы тушаалыг дагаж чаддаг хүмүүс байв. Тэд бол Бурханы үгийг хүмүүсийн дунд биелүүлсэн зарц нар байлаа. Тийм хүмүүсийг Бурханыг мэддэг хүмүүс гэж болох байсан уу? Тэднийг Бурханы төгс болгосон хүмүүс гэж хэлж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Иймээс тэдний тооноос үл хамааран, Бурханы бодлоор бол эдгээр зөв шударга хүмүүс Бурханы дотнын хүн гэж нэрлэгдвэл зохих байсан уу? Тэднийг Бурханы гэрчүүд гэж нэрлэж болох байсан уу? Мэдээж үгүй! Тэд лав Бурханы дотнын хүн болон гэрчүүд гэж нэрлэгдэж таарахгүй хүмүүс байсан. Тэгвэл тийм хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэсэн бэ? Библид бидний дөнгөж сая уншсан хэсгийг хүртэл Бурхан тэднийг “Миний зарц” гэсэн олон тохиолдол байдаг. Өөрөөр хэлбэл, тэр үед Бурханы нүдэнд эдгээр зөв шударга хүмүүс нь Бурханы зарц нар байсан, тэд газар дээр Түүнд үйлчилдэг хүмүүс байсан юм. Энэ нэршлийн тухай Бурхан юу гэж бодож байсан бэ? Тэр яагаад тэднийг ингэж нэрлэсэн бэ? Бурханы зүрх сэтгэлд хүмүүсийг юу гэж нэрлэх тухай стандарт байдаг уу? Гарцаагүй байдаг. Бурхан хүмүүсийг зөвт, төгс, шударга, эсвэл зарц нар гэж хэлэх нь хамаагүй, Түүнд стандарт байдаг. Тэр хэн нэгнийг Өөрийн зарц гэж хэлэхдээ энэ хүн Түүний элч нарыг хүлээж авч чадна, Түүний тушаалыг дагаж чадна, мөн элч нарын тушаасан зүйлийг гүйцэтгэж чадна гэсэн бат итгэлтэй байдаг. Энэ хүн юу гүйцэтгэдэг вэ? Газар дээр хийж, гүйцэтгэ гэж Бурхан хүнд тушаасан зүйлийг. Тэр үед, газар дэлхий дээр хийж, гүйцэтгэ гэж хүнээс Бурханы шаардсан зүйлийг Бурханы зам гэж болох байсан уу? Үгүй, болохгүй байсан. Учир нь, тэр үед Бурхан хүнээс зөвхөн цөөн хэдэн энгийн зүйл хийхийг хүссэн; Тэр хүнд зөвхөн энийг, эсвэл тэрийг хий гэснээс өөр юм хэлэлгүй цөөн хэдэн энгийн тушаал өгсөн. Бурхан Өөрийн төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан. Учир нь, тэр үед олон нөхцөл байдал хараахан бэлэн болоогүй, цаг нь хараахан болоогүй байсан бөгөөд хүн төрөлхтний хувьд Бурханы замыг баримтлах нь хэцүү байсан, тиймээс Бурханы зам Бурханы зүрх сэтгэлээс хараахан гарч эхлээгүй байлаа. Бурханы дурдаж байсан, бидний энд харж байгаа хорь, эсвэл гуч ч бай зөв шударга хүмүүсийг Бурхан Өөрийнхөө зарц гэж үздэг байсан. Бурханы элч нар эдгээр зарц дээр ирэхэд нь тэд тэдгээрийг хүлээн авч, тэдний тушаалуудыг дагаж, тэдний хэлсний дагуу ажиллаж чаддаг байв. Энэ нь Бурханы нүдэнд бол зарц нарын хийх ёстой, биелүүлэх ёстой яг тэр зүйл байсан юм. Бурхан хүмүүсийг нэрлэхдээ бодолтой байдаг. Тэд та нарын одоогийнх шиг ихээхэн номлол сонссон, Бурхан юу хийх гэж байсныг мэддэг, Бурханы хүслийг ойлгодог, Түүний удирдлагын төлөвлөгөөг ухаардаг байсан болохоор нь Тэр тэднийг Өөрийн зарц гэж нэрлээгүй, харин тэдний хүн чанар үнэнч шударга бөгөөд тэд Бурханы үгийг дагаж чаддаг байсан учраас тэгсэн юм; Бурханыг тушаахад тэд хийж байснаа хойш тавьж, Бурханы тушаасныг гүйцэтгэж чаддаг байв. Иймээс Бурханы хувьд зарц гэдэг цолны[а] утга учрын өөр нэг тал нь тэд газар дэлхий дээрх Түүний ажилд хамтран ажилладаг ба хэдийгээр Бурханы элч биш байсан ч гэсэн тэд бол Бурханы үгийг газар дээр гүйцэтгэгчид, хэрэгжүүлэгчид байсан. Тэгвэл эдгээр зарц нар буюу зөв шударга хүмүүс нь Бурханы зүрх сэтгэлд ихээхэн жин дардаг гэдгийг та нар харж байна. Дэлхий дээр Бурханы эхлэх гэж байсан ажил, Түүнтэй хамтран ажиллах хүмүүсгүйгээр байж чадахгүй байсан бөгөөд Бурханы зарц нарын хүлээсэн үүргийг Бурханы элч нараар орлуулшгүй байсан. Энэ зарц нарт Бурханы тушаасан даалгавар бүр Түүнд агуу ач холбогдолтой байсан тул Тэр тэднийг алдаж чадахгүй байв. Эдгээр зарц нарын Бурхантай ажилласан хамтын ажиллагаагүйгээр хүн төрөлхтний дундах Түүний ажил зогсонги байдалд хүрэх байсан ба түүний уршгаар Бурханы удирдлагын төлөвлөгөө болон Бурханы итгэл найдвар талаар болох байлаа.

Бурхан санаа тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийнхөө жигшиж, голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг

Библийн тэмдэглэлүүдэд дээр Содомд Бурханы арван зарц байсан уу? Үгүй, байгаагүй! Уг хот Бурханаар өршөөгдөхөд зохистой байсан уу? Тус хотод зөвхөн нэг хүн—Лот—Бурханы элчүүдийг хүлээн авсан. Үүний цаад утга нь гэвэл, тус хотод Бурханы ганц зарц л байсан бөгөөд тийнхүү Лотыг авраад Содом хотыг устгахаас өөр зам Бурханд байгаагүй гэсэн үг. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа энгийн мэт санагддаг боловч тэдгээр нь маш гүн гүнзгий зүйлийг харуулдаг: Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр урт хугацаа зарцуулж сайтар бодож, ажигладаг; цаг нь болохоос өмнө Тэр гарцаагүй ямар нэгэн шийдвэр гаргахгүй, эсвэл аливаа дүгнэлтэд яаран хүрэхгүй. Содомыг устгах Бурханы шийдвэр өчүүхэн төдий ч буруу байгаагүй гэдгийг Абрахам болон Бурханы хоорондын яриа бидэнд харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байгаагүй, гучин ч зөв шударга хүн байгаагүй, хорь ч байгаагүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байв. Тэнд бүр арав ч байгаагүй. Тус хотод Лот л цорын ганц зөв шударга хүн байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, тэндхийн нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд гарын арван хуруу шигээ мэддэг байлаа. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Эсрэгээрээ, Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мунхаг, маш харалган. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгээс харж болно. Бурхан анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн энд ч мөн бидний харвал зохих Бурханы зан чанар байна. Тоонууд бол энгийн бөгөөд юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл бий. Бурхан тавин зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байсан. Бурханы өршөөл энэрлээс болоод уу? Түүний хайр, хүлээцтэй байдлаас болоод уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд аравхан зөв шударга хүн байсан ч Бурхан тэр арван зөв шударга хүнийг бодоод тус хотыг устгахгүй байх байв. Энэ нь Бурханы хүлээцтэй байдал, хайр биш гэж үү? Бурханы өршөөл, хүлээцтэй байдлаас болж, мөн тэрхүү зөв шударга хүмүүст санаа тавьсандаа Тэрээр тус хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам, “Тэндээс арав олдож болох шүү дээ” гэхэд Бурхан, “Би түүнийг устгахгүй” гэжээ. Түүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй—учир нь Содомд түүний зааж чадах арван зөв шударга хүн байгаагүй, түүнд өөр хэлэх үг ч байсангүй бөгөөд тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг ойлгосон юм. Үүнээс Бурханы ямар зан чанарыг харж байна вэ? Бурхан ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан үүний оршин тогтнолыг зөвшөөрөхгүй байсан ба үүнийг лавтайяа устгах байсан. Энэ нь Бурханы уур хилэн биш гэж үү? Энэ уур хилэн нь Бурханы зан чанарыг төлөөлж байгаа биш гэж үү? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүний халдахыг тэвчдэггүй, Бурханы зөвт мөн чанарын илчлэл биш гэж үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг нотлоод Бурхан тус хотыг устгах нь мадаггүй болж, тэр хотод байсан хүмүүсийг хатуу шийтгэх гэж байсан, яагаад гэвэл, тэд Бурханыг эсэргүүцсэн, мөн тэд маш бохир, ялзарсан байсан юм.

Яагаад бид эдгээр хэсгийг ийм маягаар задлан шинжилсэн бэ? Яагаад гэвэл, эдгээр энгийн цөөхөн өгүүлбэр нь, Бурханы өгөөмөр энэрэлт зан чанар болон гүн гүнзгий уур хилэнг бүрэн илэрхийлж өгдөг. Зөв шударга хүмүүсийг эрхэмлэж, өршөөн энэрч, хүлээцтэй хандаж, тэдэнд санаа тавихын зэрэгцээ Бурхан зүрх сэтгэлдээ Содомд байгаа тэр бүх ялзарсан хүмүүсийг гүнээ жигшиж байв. Энэ нь өгөөмөр өршөөл болон гүн гүнзгий уур хилэн байсан уу, үгүй юу? Бурхан уг хотыг ямар аргаар устгасан бэ? Галаар. Тэр яагаад тус хотыг гал хэрэглэж устгасан бэ? Ямар нэг зүйл галд шатаж байхыг харахад, эсвэл ямар нэг зүйлийг шатаах гэж байхдаа чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Яагаад чи тэр юмыг шатаамаар байдаг вэ? Тэр юм чамд цаашид хэрэггүй, тэрийг дахиж харахыг ч хүсэхгүй гэж боддог уу? Чи тэр юмыг зайлуулахыг хүсдэг үү? Бурхан гал хэрэглэсэн нь зайлуулах, үзэн ядах гэсэн үг байсан бөгөөд Тэр Содомыг дахиж харахыг хүсээгүй. Энэ бол Содомыг галаар устгах болсон Бурханы сэтгэл санааны байдал байсан юм. Гал хэрэглэсэн нь Бурханы хэр их ууртай байсныг харуулдаг. Бурханд өршөөл энэрэл, хүлээцтэй байдал үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнг сул тавих үед Бурханы ариун байдал болон зөвт байдал нь бас Бурханы ямар ч зөрчлийг тэвчдэггүй талыг хүнд үзүүлдэг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу ажиллах үед хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт болон Өөрийнх нь эсрэг дайсагналаар дүүрэн байхад Бурхан гүнээ уурладаг. Тэр хэр их хэмжээнд хүртэл уурладаг вэ? Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл Түүний уур хилэн үргэлжилдэг. Зөвхөн тэр үед л Бурханы уур арилна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй, хэрвээ зүрх сэтгэл нь Бурханаас холдож, хэзээ ч эргэж ирэхгүйгээр, Бурханаас нүүр буруулсан бол, харагдах байдал болон хийсвэр хүслээс хамаарч тэд биеэрээ, эсвэл бодол санаандаа Бурханд хэчнээн ч шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байя гэж хүсэхээс үл хамааран, тэдний зүрх сэтгэл Бурханаас нүүр буруулмагц Бурханы уур хилэн зогсолтгүй ундардаг. Бурхан хүнд өргөн боломж өгчихөөд уураа айхтар ноцтой гаргах үед үүнийг нэгэнт сул тавьчихвал буцаах аргагүй болох бөгөөд Тэр тийм хүнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан нэг хотыг устгах нь хүмүүст хэвийн мэт санагддаг, учир нь Бурханы бодлоор бол нүглээр дүүрэн хот оршин тогтнож, хэвээр үлдэж болохгүй бөгөөд түүнийг Бурхан устгах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг устгахаас өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр нинжин, сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлсэд гүнээ хилэгнэж, уур хилэнгээ зогсолтгүй илгээдэг. Эдгээр нь Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал бөгөөд цаашлаад, тэдгээрийг эхнээс нь эцсийг нь хүртэл Бурхан илчилсэн: өгөөмөр өршөөл ба гүн хилэн. Та бүхний ихэнх нь Бурханы өршөөлөөс юм мэдэрсэн боловч та нарын цөөхөн нь Бурханы уур хилэнг мэдэрсэн. Бурханы өршөөл, хайр энэрлийг хүн болгоноос харж болно; өөрөөр хэлбэл, Бурхан хүн болгонд маш их өршөөнгүй байсаар ирсэн. Гэсэн ч Бурхан та нарын дундах ямар нэг хүнд юм уу аль нэг хэсэгт айхтар уурлаж байсан удаа тун ховорхон, эсвэл хэзээ ч уурлаж байгаагүй гэж хэлж болно. Тайвшир! Эрт, орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэн хүн бүхэнд харагдаж, мэдрэгдэх болно, харин одоо цаг нь хараахан болоогүй байна. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл, Бурхан хэн нэгэнд тасралтгүй уурлах үед, Өөрөөр хэлбэл, Бурхан гүн гүнзгий уур хилэнгээ тэдэн дээр сул тавих үед, энэ нь Тэр уг хүнийг удтал жигшиж, голсон, тэр хүний оршин тогтнолыг жигшсэн ба оршин тогтнолыг нь тэвчиж чадахаа больсныг харуулж байгаа юм; Түүний уур хилэн тэдэн дээр буумагц тэд алга болно. Өнөөдөр Бурханы ажил тэр цэгт хараахан хүрээгүй байна. Бурхан ихэд уурлах л юм бол та нарын хэн нь ч үүнийг дааж чадахгүй. Тэгвэл энэ үед, Бурхан та нарт бүгдэд нь асар их өршөөнгүй байсан бөгөөд Түүний айхтар уурыг хараахан хараагүй гэдгээ та нар ойлгох болно. Хэрвээ итгэхгүй хэвээр үлдсэн хүмүүс байвал Бурханы уур хилэнг өөрсөд дээрээ буугаач гэж гуй, ингэснээр та нар Бурханы уур хилэн болоод Түүний халдашгүй зан чанар үнэхээр оршин байдаг эсэхийг мэдэрч болох юм. Та нар тэгж зүрхлэх үү?

Эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханы уур хилэнг үгээс нь л хардаг бөгөөд Бурханы уур хилэнг жинхэнээсээ амсаагүй

Библийн эдгээр хэсгээс харж болох Бурханы зан чанарын хоёр талыг нөхөрлөх нь зохистой юу? Энэ түүхийг сонссоноор та нар Бурханы талаар шинэ ойлголттой болсон уу? Ямар төрлийн ойлголт вэ? Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл, энэ сүүлчийн бүлэг хүмүүстэй адилаар Бурханы нигүүлсэл, эсвэл өршөөл, хайр энэрлийг хамгийн их амссан бүлэг хүмүүс байхгүй гэж хэлж болно. Хэдийгээр сүүлчийн үе шатанд Бурхан шүүлт, гэсгээлтийн ажлыг хийж, Өөрийн ажлыг сүр жавхлан, уур хилэнтэйгээр хийсэн боловч, Бурхан ажлаа хэрэгжүүлэхийн тулд голдуу үг л хэрэглэдэг; Тэрээр зааж сургах, услах, хангах, тэжээхийн тулд үг хэрэглэдэг. Ингэх зуур Бурханы уур хилэн үргэлж далд нуугдаж байдаг бөгөөд Бурханы хилэнт зан чанарыг Түүний үгээс мэдрэхээс гадна тун цөөхөн хүн Түүний уур хилэнг биечлэн мэдэрсэн юм. Юу гэсэн үг вэ гэхээр Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлын үеэр хэдийгээр Бурханы үгэнд илэрсэн уур хилэн нь Бурханы сүр жавхлан болон халдашгүй байдлыг мэдрэх боломжийг хүмүүст олгодог боловч энэхүү уур хилэн нь Түүний үгээс цааш хэтэрдэггүй. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнийг зэмлэх, хүнийг илчлэх, хүнийг шүүх, хүнийг гэсгээх болон бүр хүнийг яллахдаа үг хэрэглэдэг—гэхдээ Бурхан хүнд хараахан айхтар их уурлаагүй байгаа бөгөөд хүнд Өөрийн уур хилэнг Өөрийн үгээс гадна бараг гаргаагүй. Тиймээс энэ эрин үед хүний мэдэрсэн Бурханы өршөөл, хайр энэрэл нь Бурханы жинхэнэ зан чанарын илчлэл байдаг байхад хүний мэдэрсэн Бурханы уур хилэн нь ердөө л Түүний айлдваруудын өнгө болон уур амьсгалын үр нөлөө юм. Олон хүн энэ үр нөлөөг Бурханы уур хилэнгийн жинхэнэ туршлага болон жинхэнэ мэдлэг хэмээн буруугаар ойлгодог. Иймд Бурханы үгээс өршөөл, өгөөмөр сэтгэлийг нь харсан, мөн хүний халдахыг тэвчдэггүйг нь харсан гэж ихэнх хүн итгэдэг бөгөөд цаашлаад Бурхан хүнд өршөөлтэй, хүлээцтэй ханддагийг тэдний ихэнх нь мэдэрсэн байна. Гэхдээ хүний үйлдэл хэчнээн муу муухай, зан чанар нь хэчнээн ялзармал байсан ч хамаагүй Бурхан үргэлж тэвчсэн. Тэвчих зуураа Түүний хэлсэн үг, гаргасан хичээл чармайлт, төлсөн төлөөс нь, Түүний олж авахыг хүссэн хүмүүст үр нөлөө үзүүлэхийг хүлээх нь Түүний зорилго юм. Ийм үр дүнг хүлээхэд цаг хэрэгтэй бөгөөд хүмүүс дөнгөж төрөнгүүтээ насанд хүрэгч болдоггүйтэй адилаар хүнд зориулсан өөр өөр орчныг бүтээхийг шаарддаг; тэр нь арван найм, эсвэл арван есөн жилийг зарцуулдаг ба зарим хүний хувьд жинхэнэ том хүн болж нас биед хүрэхэд хорь, гучин жил ч хэрэгтэй байдаг. Бурхан энэ үйл явц дуусахыг хүлээдэг, Тэр тийм цаг ирэхийг хүлээдэг бөгөөд энэ үр дүн гарахыг хүлээдэг. Хүлээх хугацааныхаа туршид Бурхан асар их өршөөнгүй байдаг. Гэхдээ Бурханы ажлын хугацаанд туйлын цөөн тооны хүмүүс цохигдон унадаг ба зарим нь Бурханыг ихэд эсэргүүцсэнийхээ улмаас шийтгэгддэг. Тийм жишээнүүд нь хүний халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанарын бүр ч илүү том нотолгоо бөгөөд сонгогдсон хүмүүст хандах Бурханы хүлээцтэй байдал, тэвчээрийн бодит оршин тогтнолыг бүрэн баталдаг. Мэдээж, эдгээр ердийн жишээн дэх энэ хүмүүст гарсан Бурханы зан чанарын нэг хэсгийн илчлэл нь Бурханы нийт удирдлагын төлөвлөгөөнд нөлөөлдөггүй. Үнэн хэрэг дээрээ Бурханы ажлын энэхүү сүүлчийн үе шатанд, хүлээж байсан хугацааныхаа туршид Бурхан үргэлж тэвчээртэй хандсан ба Өөрийг нь дагадаг хүмүүсийг аврахын төлөө Өөрийн тэвчээр болон амийг зольсон. Та нар үүнийг харж байна уу? Бурхан Өөрийн төлөвлөгөөг шалтгаангүйгээр нураахгүй. Тэр Өөрийн уур хилэнг сул тавьж чадна, бас өршөөнгүй байж чадна; энэ нь Бурханы зан чанарын хоёр үндсэн хэсгийн илчлэл юм. Энэ маш ойлгомжтой байна уу, үгүй юу? Өөрөөр хэлбэл, Бурханы тухайд гэвэл, зөв ба буруу, шударга ба шударга бус, эерэг ба сөрөг—энэ бүхэн нь хүнд тодорхой харагддаг. Тэр юу хийх вэ, Тэр юунд дуртай вэ, Тэр юуг үзэн яддаг вэ—энэ бүхэн Түүний зан чанарт шууд тусгагдаж чаддаг. Тийм зүйлсийг мөн Бурханы ажлаас маш илэрхий, тодорхой харж болдог ба тэдгээр нь бүдэг бадаг, эсвэл тодорхойгүй биш; харин тэдгээр нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг тун илэрхий, жинхэнэ, бодит байдлаар харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол жинхэнэ Бурхан Өөрөө юм.

Бурханы зан чанар хэзээ ч хүнээс нуугдаж байгаагүй—хүний зүрх сэтгэл Бурханаас хөндийрсөн

Хэрвээ Би эдгээр зүйлийн талаар нөхөрлөөгүй бол та нарын хэн нь ч Библийн түүхүүдээс Бурханы жинхэнэ зан чанарыг харж чадахгүй байх байлаа. Энэ бол баримт. Яагаад гэвэл, хэдийгээр Библийн эдгээр түүх Бурханы хийсэн зарим зүйлийн талаар тэмдэглэсэн байдаг боловч Бурхан цөөн хэдэн үг хэлсэн ба хүнд Өөрийн зан чанарыг шууд танилцуулаагүй, эсвэл Өөрийн хүслийг ил тод гаргаагүй. Дараагийн үеийнхэн эдгээр тэмдэглэлийг үлгэр түүхээс өөрцгүй үзсэн тул Бурхан Өөрийгөө хүнээс нуудаг юм шиг, мөн Бурханы үнэн бие биш, харин Түүний зан чанар болон хүсэл хүнээс нуугддаг юм шиг хүмүүст харагддаг. Миний өнөөдрийн нөхөрлөлийн дараа ч Бурхан хүнээс бүрэн нуугдсан байдаг гэж та нар бодсоор л байна уу? Бурханы зан чанар хүнээс нуугдмал байдаг гэж та нар итгэсээр байна уу?

Бүтээлийн цаг үеэс хойш Бурханы зан чанар Түүний ажилтай зэрэгцэн оршсоор ирсэн. Энэ нь хэзээ ч хүнээс нуугдмал байгаагүй, харин олон түмэнд бүрэн мэдэгдэж, хүнд ил байсан. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүний зүрх сэтгэл Бурханаас улам их холдсон бөгөөд хүний ялзрал илүү гүнзгий болохын хэрээр хүн Бурхан хоёрын зай улам бүр ихэссэн юм. Хүн Бурханы нүднээс аажмаар алга болж, хүн Бурханыг “харж” чадахаа больсон, энэ нь түүнийг Бурханы талаарх ямар ч “мэдээлэлгүй” болгож орхисон; тийнхүү тэр Бурхан оршин байдаг эсэхийг мэддэггүй, бүр Бурханы оршин тогтнолыг бүрэн үгүйсгэхдээ тулсан. Иймд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар хүн мэдэхгүй байх нь Бурхан хүнээс нуугдсан учраас биш, харин хүний зүрх сэтгэл Бурханаас холдсоны уршиг юм. Хэдийгээр хүн Бурханд итгэдэг боловч зүрх сэтгэл нь Бурхангүй байсан, тэр Бурханыг хэрхэн хайрлахаа мэддэггүй, Бурханыг хайрлахыг ч хүсдэггүй, учир нь түүний зүрх сэтгэл хэзээ ч Бурханд ойртоогүй бөгөөд тэр Бурханаас үргэлж зайлсхийдэг билээ. Үр дүнд нь, хүний зүрх сэтгэл Бурханаас хол хөндий байдаг. Тэгвэл түүний зүрх сэтгэл хаана байдаг вэ? Үнэн хэрэг дээрээ хүний зүрх сэтгэл хаашаа ч яваагүй: Үүнийг Бурханд өгч, эсвэл Бурханд харуулахаар илчлэхийн оронд хүн өөртөө хадгалсан. Зарим хүн Бурханд үргэлж залбирч, “Өө Бурхан минь, миний зүрх сэтгэлийг хараач, миний бодож байгаа бүхнийг Та мэднэ” гэж хэлдэг ба зарим нь бүр Бурханд өөрсдийгөө харуулж, хэрвээ тангаргаа зөрчвөл тэднийг шийтгэж болно гэж хүртэл амладаг. Хэдийгээр хүн зүрх сэтгэл доторхыг нь харахыг Бурханд зөвшөөрдөг боловч энэ нь, хүн Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай гэсэн үг биш, мөн өөрийн хувь заяа, хэтийн ирээдүй болон бүх зүйлийг Бурханы хяналт дор орхисон гэсэн үг ч биш. Тиймээс Бурханд өргөсөн чиний тангараг, эсвэл Түүнд чи юу амласныг үл харгалзан, Бурханы бодлоор бол чиний зүрх сэтгэл одоо ч Түүнд хаалттай байдаг, учир нь чи зүрх сэтгэлийг чинь харахыг л Бурханд зөвшөөрдөг, харин үүнийг хянахыг Түүнд зөвшөөрдөггүй билээ. Өөрөөр хэлбэл, чи зүрх сэтгэлээ Бурханд огтхон ч өгөөгүй бөгөөд Бурханд сонсгохын тулд чихэнд чимэгтэй үгийг л хэлдэг; тэгэх зуураа чи өөрийн олон янзын зальхай санааг, нууц сэдэл, далд явуулга, төлөвлөгөөнүүдийнхээ хамтаар Бурханаас нуудаг ба өөрийн хэтийн ирээдүй болон хувь заяаг гартаа атгаж, тэдгээрийг Бурхан булаан авах вий гэдгээс гүнээ айж байдаг. Тиймээс Өөрт нь хандах хүний чин сэтгэлийг Бурхан хэзээ ч хардаггүй. Хэдийгээр Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажиглаж, хүн зүрх сэтгэлдээ юу бодож, юу хийхийг хүсэж байгааг, мөн зүрх сэтгэлдээ юуг хадгалж байгааг харж чаддаг боловч хүний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй, тэр үүнийгээ Бурханы хяналтад шилжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Бурханд ажиглах эрх байдаг боловч хянах эрх байдаггүй юм. Хүн өөрийнхөө ухамсраар Бурханы эрхшээлд орохыг хүсдэггүй, эсвэл зорьдоггүй. Хүн өөрийгөө Бурханаас хаасан төдийгүй, цаашлаад зарим хүн зүрх сэтгэлээ хааж далдлах арга замыг бодон, Бурханы итгэлийг олж авахын тулд зөөлөн яриа, бялдуучлал ашиглан дүр эсгэж, харин жинхэнэ дүр төрхөө Бурханы нүднээс нуудаг. Бурханд харуулахгүй байх тэдний зорилго бол тэд үнэндээ хэн бэ гэдгийг ойлгохыг Бурханд зөвшөөрөхгүй байх явдал юм. Тэд өөрсдийн зүрх сэтгэлийг Бурханд өгөхийг хүсдэггүй, харин өөрсдөдөө л хадгалж байхыг хүсдэг. Үүнийг тайлбарлавал, хүн юу хийдэг, юу хүсдэг нь бүгд хүн өөрөө төлөвлөж, тооцоолж, шийдсэн зүйл байдаг; түүнд Бурханы оролцоо буюу хөндлөнгийн оролцоо шаардлагагүй, тэр ч бүү хэл Бурханы зохион байгуулалт, зохицуулалт хэрэггүй гэсэн үг. Тиймээс Бурханы тушаал, Түүний даалгавар, эсвэл хүнд тавьдаг Бурханы шаардлагатай холбоотой хүний шийдвэр нь түүний өөрийн санаархал, сонирхол дээр, тухайн үеийн өөрийнх нь байдал, орчин нөхцөл дээр тулгуурладаг. Хүн өөрийн явах ёстой замыг дүгнэж, сонгохын тулд өөрийн сурсан мэдлэг, үзэж сонссон зүйл болон өөрийн оюун ухааныг үргэлж ашигладаг бөгөөд Бурханы хөндлөнгийн оролцоо, хяналтыг зөвшөөрдөггүй. Энэ бол Бурханы хардаг хүний зүрх сэтгэл билээ.

Анхнаасаа эхлээд өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байсан. Өөрөөр хэлбэл, бүх амьд зүйл ба бүтээлийн дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүнд сонсох чих, харах нүд бий, тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, чөлөөт хүсэлтэй. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүхнийг эзэмшсэн, иймээс Бурхан хүнийг Өөртэйгөө адилхан санаатай, Өөртэй нь хамт алхаж чадах түншээ болгохыг хүсэж, Өөрийн бүх хүслийг хүнд найддаг. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан, хүнийг зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, өөрийг нь ариусгаж, бэлдэхийг Бурханд зөвшөөрөхийг, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагддаг болгохыг, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болгохыг хүлээсээр ирсэн. Бурхан үргэлжид энэхүү үр дүнг тэсгэлгүй хүсэн хүлээж байв. Библийн тэмдэглэлүүд дотор тийм хүмүүс байдаг уу? Бурханд зүрх сэтгэлээ өгөх чадвартай ямар нэгэн хүн Библид байдаг уу? Энэ эрин үеэс өмнө тохиолдсон урьдын жишээ бий юу? Өнөөдөр, Библийн тэмдэглэлүүдийг үргэлжлүүлэн уншиж, Иов хэмээх энэ хүний хийсэн зүйл нь өнөөдрийн бидний ярьж байгаа “Бурханд зүрх сэтгэлээ өгөх” тухай сэдэвтэй ямар нэгэн холбоотой эсэхийг харцгаая. Иов Бурханд таалагдаж, Бурханаар хайрлуулж байсан эсэхийг харцгаая.

Иовын талаарх та нарын сэтгэгдэл юу вэ? Зарим хүн эх бичвэрээс эш татаж, Иов бол “Бурханаас эмээж, муугаас зайлсан” гэдэг. “Бурханаас эмээж, муугаас зайлсан”: Библид Иовын тухай тэмдэглэсэн анхны үнэлгээ ийм юм. Хэрвээ та нар өөрийн үгийг ашигласан бол Иовыг хэрхэн дүгнэх байсан бэ? Зарим хүн Иов бол сайн бөгөөд ухаалаг хүн байсан гэж хэлдэг; зарим нь тэр Бурханд жинхэнэ итгэлтэй байсан гэж хэлдэг; зарим нь Иов зөв шударга бөгөөд хүн чанартай хүн байсан гэж хэлдэг. Та нар Иовын итгэлийг харсан, өөрөөр хэлбэл, зүрх сэтгэлдээ та нар үүнд чухал ач холбогдол өгч, Иовын итгэлд атаархдаг. Тэгвэл өнөөдөр, Иов Бурханд ингэж таалагдах юу эзэмшдэг байсныг харцгаая. Дараа нь доорх бичвэрүүдийг уншицгаая.

В. Иов

1. Иовын талаарх Бурханы болон Библи дэх үнэлгээ

Иов 1:1 Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв.

Иов 1:5 Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл Иов, “Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй” гэж хэлсэн. Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв.

Иов 1:8 Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.

Эдгээр хэсгээс та нар ямар гол зүйлийг харж байна вэ? Библийн энэ гурван товчхон хэсэг бүгд Иовд хамаатай. Хэдий богино боловч тэдгээр нь тэр ямар хүн байсныг тодорхой өгүүлдэг. Иовын өдөр тутмын зан төлөв болон биеэ авч явах байдлын тухай дүрслэлээр дамжуулан Иовын талаарх Бурханы үнэлгээ оргүй биш, харин ч үндэслэл сайтай байсан гэдгийг тэдгээр нь хүн бүхэнд хэлдэг. Тэдгээр нь Иовын талаарх хүний үнэлгээ (Иов 1:1) ч тэр, эсвэл түүний талаарх Бурханы үнэлгээ (Иов 1:8) ч тэр, аль аль нь Бурхан болон хүний өмнө гүйцэтгэсэн Иовын үйл хэргийн үр дүн (Иов 1:5) юм гэдгийг бидэнд хэлдэг.

Эхлээд бүгдээрээ нэг дэх хэсгийг уншицгаая: “Узын нутагт Иов нэртэй нэгэн эр байв; тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв.” Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ болох энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлгээ юм. Энэ нь “Тэр хүн бол төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байв” гэж Иовыг үнэлэх хүний үнэлгээг төлөөлдөг нь зүйн хэрэг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: “Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” (Иов 1:8). Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын биеэ авч явах байдал болон зан төлөв нь хүмүүст танигдсан бөгөөд мөн Бурханд магтагдсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өмнө гаргадаг Иовын зан төлөв болон Бурханы өмнө гаргадаг зан төлөв нь адилхан байсан; тэр өөрийн зан төлөв болон санаа зорилгоо Бурханы өмнө цаг ямагт дэлгэж байсан, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох байсан ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы бодлоор бол дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шулуун шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байлаа.

Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлүүд

Дараа нь, Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны гойд илрэлүүдийг харцгаая. Үүний өмнөх болон дараах хэсэг дээр нэмээд, мөн Иовын Бурханаас эмээж, муугаас зайлсны гойд илрэлийн нэг болох Иов 1:5-ыг уншицгаая. Энэ нь өдөр тутмын амьдралдаа тэр хэрхэн Бурханаас эмээж, муугаас зайлж байсантай холбоотой; хамгийн чухал нь тэр өөрөө Бурханаас эмээж, муугаас зайлахын тулд хийх ёстойгоо хийсэн төдийгүй бас хөвгүүдийнхээ өмнөөс Бурханы өмнө шатаалт тахил байнга өргөдөг байлаа. Найрлаж байхдаа тэд дандаа “нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан” байх гэж тэр айдаг байсан. Энэ явдал дээр Иовын илрэл юу байсан бэ? Эх бичвэрт дараах тэмдэглэл байдаг: “Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв.” Түүний Бурханаас эмээх байдал гадаад талын зан авирт нь илрэхийн оронд зүрх сэтгэлээс нь гарч байсан гэдгийг Иовын ийм зан авир бидэнд харуулдаг бөгөөд Бурханаас эмээдэг байдлыг нь цаг ямагт, өдөр тутмын амьдралынх нь бүх талаас олж болно, учир нь тэр өөрөө муугаас зайлаад зогсоогүй, мөн хөвгүүдийнхээ өмнөөс байнга шатаалт тахил өргөж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Иов Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзахаас гүнээ айгаад зогсохгүй хөвгүүд нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж, зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзах вий гэж санаа зовдог байв. Бурханаас эмээх Иовын үнэн байдал шалгалтыг давж дийлнэ гэдгийг үүнээс харж болох бөгөөд энэ нь ямар ч хүн эргэлзэх аргагүй зүйл юм. Тэр тэгж хааяа хийдэг байсан уу, эсвэл байнга хийдэг байсан уу? Бичвэрийн сүүлийн өгүүлбэрт “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв” гэсэн юм. Эдгээр үгийн утга нь Иов хөвгүүдээ хааяа нэг, эсвэл өөрт нь тааламжтай санагдсан үед л эргэж тойрдоггүй байсан, мөн тэр Бурханд залбирлаар дамжуулж нүглээ наманчлаагүй гэсэн үг юм. Үүний оронд тэр хөвгүүдээ тогтмол илгээж, ариусгаж, тэдний төлөө шатаалт тахил өргөж байсан билээ. Энд “тасралтгүй” гэж байгаа нь тэр ингэж ганц хоёр өдөр, эсвэл түр зуур хийсэн гэсэн үг биш. Энэ нь Иовын Бурханаас эмээх байдлын илэрхийлэл түр зуурынх байгаагүй бөгөөд зөвхөн мэдлэг юм уу хэлсэн үгээр хязгаарлагдаагүй гэдгийг хэлж байна; үүний оронд Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлийг хөтөлж, түүний үйлдлийг удирдаж байсан бөгөөд энэ нь түүний зүрх сэтгэлд оршин тогтнолынх нь үндэс байсан. Тэр тасралтгүй ингэж хийсэн гэдэг нь зүрх сэтгэлдээ тэр Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс дандаа эмээдэг байсан бөгөөд мөн түүнчлэн хөвгүүд, охид нь Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байсан гэдгийг харуулдаг. Бурханаас эмээх, муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлд хэр их жин дарж байсныг энэ нь илэрхийлдэг. Тэр тэгж тасралтгүй хийсэн, учир нь зүрх сэтгэлдээ тэр түгшиж, айж байсан—муу юм хийчихлээ, Бурханы эсрэг нүгэл үйлдчихлээ, Бурханы замаас хазайчихлаа, тэгээд Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй боллоо гэж тэрээр айж байсан юм. Үүний зэрэгцээ тэр мөн охид, хөвгүүд нь Бурханд халдах зүйл хийхээс айж, тэдэнд санаа нь зовдог байсан. Тиймээс энэ нь Иовын өдөр тутмын амьдралын ердийн араншин байв. Яг энэ ердийн араншин нь Иовын Бурханаас эмээдэг, муугаас зайлдаг нь хоосон үг байгаагүй бөгөөд Иов үүнийг бодит байдал дээр амьдран харуулсан гэдгийг нотолдог. “Иов тийнхүү тасралтгүй үйлддэг байв”: Эдгээр үг нь бидэнд Бурханы өмнө Иовын хийдэг өдөр тутмын үйл хэргийг хэлж өгдөг. Тэр тийнхүү тасралтгүй үйлдэхэд түүний үйлдэл болон зүрх сэтгэл Бурханы өмнө хүрдэг байсан уу? Өөрөөр хэлбэл, түүний үйлдэл болон зүрх сэтгэл Бурханы таалалд байнга нийцдэг байсан уу? Тэгвэл ямар байдалд, мөн ямар орчинд Иов тийнхүү тасралтгүй үйлдсэн бэ? Бурхан Иовд олон дахин харагддаг байсан учраас тэр тийнхүү тасралтгүй үйлдсэн гэж зарим хүн хэлдэг; муугаас зайлах байсан учраас тийнхүү тасралтгүй үйлдсэн гэж зарим нь хэлдэг; тэрээр өөрийнх нь эд хөрөнгө хялбар ирээгүй гэж бодож, үүнийг Бурхан хайрласан гэж мэддэг байсан болохоор Бурханыг гомдоож, Түүнд халдсаны уршгаар эд хөрөнгөө алдана гэж маш их айсан байх гэж зарим хүн хэлдэг. Эдгээр үгийн аль нэг нь үнэн үү? Мэдээж үгүй. Учир нь Бурханы бодлоор бол, Иовын тухайд Бурханы хүлээн зөвшөөрч, хамгийн их хайрласан зүйл нь зөвхөн түүний тийнхүү тасралтгүй үйлдсэн явдал биш байсан; харин үүнээс ч илүүтэйгээр, Сатаны гарт өгөгдөж, уруу татагдаж байх үедээ Бурхан, хүн, Сатан гурвын өмнө түүний биеэ авч явсан байдал байсан билээ. Доорх хэсэг бол Иовын талаарх Бурханы үнэлгээ үнэн гэдгийг бидэнд харуулдаг хамгийн үнэмшилтэй баримт юм. Дараа нь Библийн дараах хэсгүүдийг уншицгаая.

2. Сатан Иовыг анх удаа уруу татсан нь ( малаа хулгайд алдаж, хүүхдүүдэд нь гай зовлон тохиолдов)

a. Бурханы хэлсэн үгс

Иов 1:8 Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээв.

Иов 1:12 Тэгээд Ехова Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр гэв. Тэгэхэд нь Сатан Еховагийн дэргэдээс явав.

б. Сатаны хариу

Иов 1:9-11 Дараа нь Сатан Еховад хариулж, “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

Иовыг уруу татахыг Бурхан Сатанд зөвшөөрсөн нь Иовын итгэлийг төгс болгохын төлөө байв

Иов 1:8 бол Ехова Бурхан, Сатан хоёрын яриаг Библиэс харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах зүйлийг дурджээ: Тэгээд Ехова Сатанд, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэв. Энэ бол Иовын талаар Сатанд хэлсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёр хоорондоо ярилцахаас өмнө, Иовыг уруу татахын тулд Сатаныг ашиглана—Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ Бурхан шийдчихсэн байсан. Нэг талаараа энэ нь Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ ямар ч алдаагүй зөв байсныг батлах байсан бөгөөд Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг шившиглэх байсан; нөгөө талаараа энэ нь, Иовын Бурханд итгэхийг нь, Бурханаас эмээхийг төгс болгох байсан юм. Тиймээс Сатаныг Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” гэсэн. Бурханы асуултад дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы зарц байсан Иовыг дандаа тагнадаг байсныг Бурхан мэдэж байв. Иовын итгэл болон Бурханаас эмээдэг нь баттай байж чадахгүй гэдгийг батлахын тулд Сатан Иовд сүйрэл авчрах арга зам олох гэж оролдон Иовыг дандаа сорьж, дайран довтолж байсан. Түүнчлэн Иов Бурханаас татгалзаж, түүнийг Бурханы гараас булааж авахыг Сатанд зөвшөөрнө гэсэндээ Сатан Иовыг хорлох боломжуудыг дураараа хайж байсан юм. Гэсэн ч Бурхан Иовын сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлдаг, төгс, шулуун шударга хүн бөгөөд Иов хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашигласан. Иовын талаарх Бурханы үнэлгээг сонсоод доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авах гэж улам их уурлаж, улам их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн төгс, шулуун шударга байж чадна, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Үүний зэрэгцээ Сатан мөн хүний төгс байдал болон шударга занг жигшсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9-11-т ийн бичжээ: “Дараа нь Сатан Еховад хариулж, ‘Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүнийг, түүний байшинг тойруулж, түүнд буй бүхнийг нь тойруулж хашаалаагүй гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон. Харин одоо гараа сунган түүнд буй бүхэнд хүр, тэгээд тэр Таны өөдөөс хараах болно’ гэв.” Бурхан Сатаны хорлонтой уг чанарыг сайн мэдэж авсан ба Сатан Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээрээ Бурхан үүнийг Сатанаар номхон даруухнаар хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн, мөн үнэн нүүр царайгаа харуулж, Иовыг дайрч, уруу татахад Сатаныг хүргэхийг хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан зориуд онцолсон бөгөөд энэ аргаар, Иовын төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдгийг үзэн ядаж, уурласнаасаа болоод Иов руу дайрахад Сатаныг хүргэсэн. Үүний үр дүнд Иов төгс, шулуун шударга хүн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар дамжуулан Бурхан Сатанд ичгүүр авчрах байсан ба Сатан бүрмөсөн шившиглүүлж, ялагдах байсан юм. Үүний дараа Сатан, Иовын төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муугаас зайлдагт нь дахин хэзээ ч эргэлзэж, буруушаан чичлэхээ болих байсан. Ийм байдлаар Бурханы шалгалт болон Сатаны сорилт нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы шалгалт болон Сатаны сорилтыг даван гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас дэмий эмээдэг гэж үү? Та түүний гарын ажлыг ерөөсөн, тэгээд түүний эд хөрөнгө энэ нутагт олширсон.” Үүний үр дүнд Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн—энэ нь Бурхан Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч Бурхан Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” (Иов 1:12) гэсэн нэг шаардлага тавьсан. Энэ бол Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд Сатанд тогтоосон хязгаар байсан: Иовыг хорлож хөнөөхгүй байхыг Тэрээр Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов бол төгс, шулуун шударга хүн байсан гэдгийг Бурхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд Өөрийнх нь өмнө гаргадаг Иовын төгс байдал, шударга занд эргэлзэхийн аргагүй, Иов шалгалтыг давж чадна гэдэгт итгэлтэй байсан; тиймээс Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тавьсан: Сатан Иовын бүх эд хөрөнгийг авах зөвшөөрөлтэй боловч түүнд хуруугаа ч хүргэж болохгүй байв. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурхан Иовыг Сатанд бүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан хүссэн ямар ч аргаараа Иовыг уруу татаж болох байсан боловч Иовыг өөрийг нь, толгойнх нь нэг үсийг ч гэмтээж болохгүй байсан, яагаад гэвэл, хүний бүх юмыг Бурхан хянадаг, хүн амьдрах уу, үхэх үү гэдгийг Бурхан шийддэг бөгөөд Сатанд тийм эрх байхгүй. Бурхан эдгээр үгийг Сатанд хэлсний дараа Сатан хүлээж ч тэсэлгүй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы өгсөн бүх эд хөрөнгийг алдсан... Тийнхүү Бурханы шалгалт түүн дээр ирсэн юм.

Хэдийгээр Библи бидэнд Иовын сорилтын эх сурвалжийг хэлж өгсөн ч, эдгээр сорилтод өртсөн Иов юу болоод байгааг өөрөө мэдэж байсан уу? Иов зөвхөн ердийн нэг хүн байсан; мэдээж тэр түүний араар юу болж буй талаар огт мэдээгүй. Гэсэн хэдий ч түүний Бурханаас эмээдэг нь, төгс байдал болон шударга зан нь Бурханы шалгалт түүн дээр ирсэн гэдгийг түүнд ухааруулсан. Тэрээр сүнсний ертөнцөд юу болсныг ч, мөн эдгээр шалгалтын ард Бурханы ямар санаа байсныг ч мэдээгүй. Гэхдээ түүнд юу тохиолдсон ч хамаагүй төгс байдал, шударга зангаа чанд хадгалах ёстой бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөрдөх ёстой гэдгээ мэдэж байсан. Эдгээр асуудалд хандсан Иовын хандлага болон хариу үйлдлийг Бурхан тодорхой харжээ. Тэгээд Бурхан юу харсан бэ? Тэр Бурханаас эмээдэг Иовын зүрх сэтгэлийг олж харсан, учир нь эхнээсээ эхлээд шалгагдаж байсан цагийн туршид ч Иовын зүрх сэтгэл Бурханд нээлттэй хэвээр үлдэж, Бурханы өмнө дэлгээтэй байсан бөгөөд Иов төгс байдал, шударга зангаа орхиогүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замаа хаяагүй буюу эргэж буцаагүй—үүнээс илүү тааламжтай зүйл Бурханд байгаагүй юм. Дараа нь, Иов ямар сорилтыг туулсан болон эдгээр шалгалтад хэрхэн хандсан тухай бид үзэх болно. Библийг уншицгаая.

в. Иовын хариу үйлдэл

Иов 1:20-21 Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөөд, “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, тийшээ нүцгэн буцах болно: Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэв.

Иов эзэмшдэг бүхнээ буцааж өгсөн нь түүний Бурханаас эмээдэг байдлаас үүдсэн

Бурхан Сатанд, “Харагтун, түүнд буй бүхэн чиний мэдэлд байна; харин чи түүнд л битгий хүр” гэж хэлсний дараа Сатан явсан, дараахан нь Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтад өртсөн: Эхлээд түүний үхэр, илжгийг дээрэмдэж, зарц нарыг нь алсан; дараа нь түүний хонь болон зарц нарыг шатааж сүйрүүлсэн; тэгсний дараа тэмээг нь булаан авч, зарц нарыг нь хөнөөсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний сорилтын үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Эдгээр дайралтын туршид Сатан Бурханы тушааснаар зөвхөн Иовын эд хөрөнгө болон хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Ямар боловч Иов асар их эд баялагтай баян байснаа хоромхон зуурт юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн цохилтыг тэсвэрлэж, эсвэл хариуд нь зохистой үйлдэл хийж чадахгүй байх байсан, харин Иов өөрийн ер бусын талыг харуулжээ. Библид дараах явдлыг дурджээ: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” Энэ бол үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонсоод Иовын үзүүлсэн эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан, мэгдэж сандарсан шинжгүй байсан ба уурласан, үзэн ядсан байдлыг бүр ч илэрхийлээгүй. Тэгэхээр эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал, эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш төдийгүй залхаан цээрлүүлэлт, шийтгэл ирж байгаа явдал бүр ч биш гэдгийг тэр зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байгаа биз дээ. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн бол Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс, шударга хүн чанар нь түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалаг, зүй зохистойгоор нарийн чамбай шүүж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван загнасан: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусаж, газар унан мөргөв.” “Нөмрөгөө урах” гэдэг нь тэр хувцасгүй, юу ч үгүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хуссан” гэдэг нь тэр дөнгөж төрсөн нярай хүүхэд шиг болоод Бурханы өмнө эргэж очсон гэсэн утгатай; “газар унан мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд дөнгөж төрсөн нярай хүүхэд болж Бурханд буцаж очсон гэсэн үг юм. Өөрт нь тохиолдсон бүхэнд Иовын хандсан хандлагыг Бурханы ямар ч бүтээл гаргаж чадахгүй байх байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээдэг, Бурханы өмнө дуулгавартай байдаг чанар нь байсан бөгөөд тэрээр Бурхан түүнийг шагнах төдийгүй, мөн түүнээс буцааж авахад нь ч талархаж чадаж байсан. Үүнээс ч илүүтэйгээр, тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг буцаан өгөх чадвартай байлаа.

Иовын Бурханаас эмээдэг, дуулгавартай байдал нь хүн төрөлхтөнд үлгэр болох жишээ бөгөөд түүний төгс, шулуун шударга зан нь хүний эзэмшвэл зохих хүн чанарын оргилд хүрсэн юм. Тэр хэдийгээр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг ухаарсан, ийнхүү ухаарсан учраас тэр Бурханаас эмээсэн ба Бурханаас эмээдэг болохоороо Бурханы өмнө дуулгавартай байж чадсан юм. Түүнд байгаа бүхнийг нь авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний бие махбодыг авах байлаа ч гэсэн баяртайгаар зөвшөөрч, ямар ч гомдолгүй гэдгээ Бурханд хэлсэн. Түүний зан авир бүхэлдээ түүний төгс, шударга хүн чанараас болсон байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон сайн санааныхаа үрээр Иов Бурханы оршин тогтнолын тухай ухаарал болон амссан туршлагадаа тээнэгэлзээгүй ба энэ үндсэн дээр өөрт нь өгсөн Бурханы удирдамжийн дагуу, мөн бүх зүйлийн дотроос олж харсан Бурханы үйл хэргийн дагуу өөртөө шаардлага тавьж, Бурханы өмнө өөрийн бодол, биеэ авч явах байдал, зан төлөв, үйлдлийн зарчмыг дүрэмжүүлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад нөлөөлсөн. Энэ бол Иовын хатуу баримталдаг шулуун шударга зангийн эх сурвалж байсан юм. Иов үнэнч шударга, гэнэн цайлган, сайхан хүн чанарыг эзэмшсэн байсан ба Бурханаас эмээх, Бурханы өмнө дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, түүнчлэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэдгийг мэдэж байсан. Зөвхөн эдгээр зүйлийн ачаар л тэр Сатаны тийм харгис балмад дайралтын үеэр бат зогсож, гэрчлэл хийж чадсан бөгөөд Бурханы шалгалтууд ирэхэд Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы сэтгэлд нийцэх хариулт өгч чадсан юм. Эхний уруу таталтын үед Иовын зан төлөв маш “энгийн” байсан хэдий боловч насан туршаа хичээж чармайгаад ч тийм “энгийн” байдалд хүрэх чадвар хойчийн үр удамд байгаагүй, мөн дээр дүрсэлсэн Иовын зан авирыг эзэмших чадвар ч байгаагүй. Өнөөдөр Иовын цэгц шулуун зан авиртай тулгараад та нар, Бурханд итгэдэг, эсвэл Бурханыг дагадаг гэж хэлдэг хүмүүсийн Бурханд харуулсан “туйлын дуулгавартай, үхэн үхтэлээ үнэнч байна” гэсэн хашхираан, шийдмэг байдалтай үүнийг харьцуулан үзээд ихэд ичиж байна уу, үгүй юу?

Иов болон түүний гэр бүлийн амссан бүхнийг Библиэс уншихад чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Чи гүн бодолд дарагддаг уу? Чи гайхшаа бардаг уу? Иовд тохиолдсон шалгалтуудыг “аймшигтай” гэж дүрсэлж болох уу? Өөрөөр хэлбэл, Библид дүрсэлсэн Иовын шалгалтуудыг уншихад хангалттай аймаар бөгөөд бодит байдал дээр ямар байх байсныг хэлэхийн ч аргагүй билээ. Үүнээс харахад Иовд тохиолдсон болгон “дасгал сургууль” байгаагүй, харин жинхэнэ “буу”, “сум” ашигласан жинхэнэ “тулаан” байсан юм. Харин тэр хэний гараар энэхүү шалгалтад өртсөн бэ? Тэдгээрийг мэдээж Сатан үйлдсэн, Сатан биечлэн хийсэн—гэхдээ тэдгээрийг хийхийг Бурхан зөвшөөрсөн. Ямар аргаар Иовыг уруу татахыг Бурхан Сатанд хэлсэн үү? Тэр хэлээгүй. Бурхан түүнд зүгээр л нэг болзол тавьсны дараа Иовд сорилт ирсэн. Иовд сорилт ирэх үед Сатаны ёрын муу, муу муухай, хорон санааг болон хүнийг жигшин зэвүүцэж, Бурханд дайсагнадгийг нь хүмүүс мэдэрсэн. Энэхүү сорилт хэчнээн хэрцгий байсныг үгээр дүрслэхийн аргагүй гэдгийг үүнээс бид харж чадна. Хүнийг хүчирхийлдэг Сатаны хорлонтой уг чанар болон түүний муухай нүүр царай энэ мөчид илчлэгдсэн гэж хэлж болно. Иовд улайрсан, хайр найргүй хүчирхийлэл учруулахын тулд Сатан энэ боломжийг, Бурханы зөвшөөрлөөр өгөгдсөн боломжийг ашигласан бөгөөд түүний харгислалын арга барил болон түвшний аль аль нь өнөөгийн хүмүүсийн хувьд төсөөлөхийн аргагүй, огт тэсвэрлэшгүй юм. Сатан Иовыг сорьсон бөгөөд Иов энэхүү сорилтын үеэр өөрийн гэрчлэлд бат зогссон гэж хэлэхийн оронд өөрт нь зориулж Бурханы тогтоосон шалгалтаар Иов өөрийн төгс, шударга занг хамгаалж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг замыг хамгаалахын тулд Сатантай хийх тэмцлийг эхлүүлсэн гэж хэлсэн нь дээр юм. Энэ тэмцэлд Иов үй олон хонь, үхрээ алдсан, тэр бүх эд хөрөнгөө алдсан бөгөөд хөвгүүд, охидоо алдсан—гэхдээ л тэр төгс, шударга зангаа, эсвэл Бурханаас эмээдгээ болиогүй. Өөрөөр хэлбэл, Сатантай хийсэн энэ тэмцэлд тэр өөрийн төгс байдал, шулуун шударга зан болон Бурханаас эмээх, хүн байхын үндсээ хадгалахыг эд хөрөнгө, үр хүүхдээ алдахаас илүүд үзсэн. Библид Иовын эд хөрөнгөө алдсан бүхий л үйл явцыг товч өгүүлдэг ба түүнчлэн Иовын биеэ авч явах байдал, хандлагыг тэмдэглэсэн. Эдгээр товч, тодорхой тэмдэглэл нь Иов энэ сорилттой нүүр тулахдаа бараг тайван байсан гэдэг санаа төрүүлдэг, гэхдээ Сатаны хорлонтой уг чанар дээр нэмээд яг юу болсныг дахин сэргээж үзэх юм бол, тэр зүйлс эдгээр өгүүлбэрт дүрсэлсэн шиг тийм ч энгийн, хялбар биш байх байв. Бодит байдал нь хамаагүй илүү хэрцгий байсан. Хүн төрөлхтөнд болон Бурханы сайшаасан бүх хүнд ханддаг Сатаны сүйрэл, үзэн ядалтын түвшин ийм байдаг ажээ. Хэрвээ Бурхан Иовыг бүү гэмтээ гэж Сатанаас шаардаагүй байсан бол Сатан ямар ч хайр найргүйгээр түүнийг эргэлзээгүй хөнөөх байсан. Сатан хэнийг ч Бурханд шүтэн мөргөөсэй гэдэггүй, мөн Бурханы нүдэнд зөв шударга хүмүүсийг болон төгс, шударга хүмүүсийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хэвээр байгаасай гэж ч хүсдэггүй. Яагаад гэвэл, хүмүүс Бурханаас эмээж муугаас зайлна гэдэг нь тэд Сатанаас зайлж, түүнийг хаяна гэсэн үг юм, иймээс Сатан өөрийн бүх уур хилэн, үзэн ядалтыг Иов дээр ямар ч өршөөлгүйгээр гаргахын тулд Бурханы зөвшөөрлийг ашиглажээ. Тэгэхээр Иов сэтгэл санаанаас махбод руу, гаднаас дотогш хүртэл асар их зовлон шаналал амссан байгаа биз дээ. Тэр үед энэ нь ямар байсныг өнөөдөр бид харж чадахгүй ба тухайн үед зовлон шаналалд өртөж байхдаа Иовын сэтгэлийн хөдөлгөөнийг Библийн тэмдэглэлүүдээс хальтхан олж ойлгож чадна.

Иовын гуйвшгүй үнэнч шударга байдал Сатанд ичгүүр авчирсан ба түүнийг самгардан зугтахад хүргэсэн

Иов ийм зовлон шаналалд унасан үед Бурхан юу хийсэн бэ? Бурхан ажиглаж, харан, үр дүнг нь хүлээсэн. Бурхан ажиглаж, харж байхдаа юу мэдэрсэн бол? Мэдээжээр, шаналж байсан. Гэхдээ Тэр Өөрийн уй гашуугаас болж Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөндөө харамссан болов уу? Хариулт нь бол Үгүй, Тэр тэгсэн байж таарахгүй. Учир нь, Иов бол төгс, шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдэгт Тэр бат итгэж байсан. Бурхан зүгээр л Иовын зөв шударга байдлыг Бурханы өмнө баталж, мөн өөрийн ёрын муу болон жигшүүрт байдлыг илчлэх боломжийг Сатанд өгсөн. Түүнээс гадна энэ нь Иовын хувьд энэ дэлхийн хүмүүс, Сатан болон Бурханыг дагадаг хүмүүсийн ч өмнө өөрийн зөв шударга байдал болон Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг гэрчлэх боломж байсан юм. Эцсийн үр дүн нь Иовын талаарх Бурханы үнэлгээ зөв бөгөөд алдаагүй байсныг баталсан уу? Үнэндээ, Иов Сатаныг аль хэдийн ялан дийлсэн үү? Энд бид Иовын хэлсэн үлгэр жишээ үг буюу тэр Сатаныг ялсан гэдгийн баталгаа болсон үгийг уншина. Тэр, “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханд дуулгавартай ханддаг хандлага юм. Дараа нь тэр, “Ехова өгсөн, тэгээд Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэсэн. Иовын хэлсэн эдгээр үг нь, Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг бөгөөд хүний санаа бодлыг харж чаддаг гэдгийг баталдаг, мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний үнэлгээ ямар ч алдаагүй байсан ба Бурханд сайшаагдсан энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг. “Ехова өгсөн, тэгээд Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг.” Эдгээр үг нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Сатаныг сүрдүүлж, шившгийг нь тарьсан, тэрийг самгардан зугтахад хүргэсэн ба цаашлаад Сатаныг гинжилж, ямар ч арга чаргагүй болгож орхисон зүйл нь эдгээр энгийн үг байсан юм. Иймээс эдгээр үг нь мөн Ехова Бурханы үйл хэргийн гайхалтай байдал болон сүр хүчийг Сатанд мэдрүүлж, Бурханы замаар зүрх сэтгэлээ удирдуулсан хүний ер бусын чадварыг ойлгох боломжийг Сатанд олгосон. Цаашлаад тэдгээр нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний үзүүлсэн хүчирхэг амийн эрч хүчийг Сатанд харуулсан. Тийнхүү Сатан эхний тэмцэлд ялагджээ. “Зовж олсон мэдлэг ухаанаа” үл харгалзан Сатан Иовыг зүгээр орхих бодолгүй байсан ба түүний хорлонтой уг чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Сатан Иов руу үргэлжлүүлэн дайралт хийх гэж оролдсон тул дахин нэг удаа Бурханы өмнө ирсэн...

Дараа нь, Иов хоёр дахь удаагаа соригдсон талаар Библиэс уншицгаая.

3. Сатан Иовыг дахин нэг удаа сорьсон нь (Иовын бүх бие яр хатгинд баригдав)

a. Бурханы хэлсэн үгс

Иов 2:3 Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв.

Иов 2:6 Тэгээд Ехова Сатанд, “Харагтун, тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” гэв.

б. Сатаны хэлсэн үг

Иов 2:4-5 Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв.

в. Иов шалгалтад хэрхэн хандсан тухай

Иов 2:9-10 Тэгэхэд эхнэр нь түүнд, “Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх” гэв. Харин тэр түүнд, “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэв. Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй.

Иов 3:3 Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг.

Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн

Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: Ехова Сатанд хандан, “Миний зарц Иовын талаар чи анзаарсан уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй. Түүнийг шалтгаангүйгээр устгахын тулд чи Намайг түүний эсрэг турхирсан ч тэр үнэнч шударга байдлаа гуйвалтгүй хадгалж байна” хэмээв (Иов 2:3). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын илэрхийлж, амьдран харуулсан зүйлийн талаарх Ехова Бурханы нааштай үнэлгээг бидэнд үзүүлсэн асуулт бөгөөд Сатаны сорилтыг туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд сорилт ирэхээс өмнө Бурханы нүдэнд Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдэнд тэр ерөөгдөхүйц үнэ цэнтэй байсан. Сорилтын дараа Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдсанаас болж уруулаараа нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтсаар байсан. Түүний жинхэнэ зан авирыг хараад Бурхан түүнийг магтаж, түүнд онц дүн тавьсан юм. Учир нь Иовын бодлоор бол түүний үр хүүхэд, эсвэл эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байрыг түүний хүүхдүүд эсвэл, ямар ч эд хөрөнгөөр орлуулж чадахгүй байв. Иовын эхний сорилтын үеэр Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон эд хөрөнгө, үр хүүхдүүдээ Түүнд булаалгах тохиолдлыг Иовд амсуулсан төдий байв.

Иовын хувьд энэ нь түүний сүнсийг цэвэрлэж угаасан жинхэнэ туршлага болсон, энэ нь түүний амьдралыг бүрэн дүүрэн болгосон амийн баптисм байсан, үүнээс ч илүүтэйгээр энэ нь түүний дуулгавартай байдал болоод Бурханаас эмээх байдлыг туршсан тансаг найр байсан юм. Энэ сорилт нь Иовын байр суурийг баян хүнээс юу ч үгүй нэгэн болгон хувиргасан ба энэ нь мөн хүн төрөлхтөнд чиглэсэн Сатаны хүчирхийллийг түүнд амсуулсан. Зовлон гачигдал нь түүнийг Сатаныг жигшихэд хүргээгүй; харин ч Сатаны зэвүүн үйлдлээс тэр Сатаны бузар муухайг болон жигшүүрт байдлыг, түүнчлэн Бурханд хандах Сатаны дайсагнал, эсэргүүцлийг харсан бөгөөд энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөнхөд тууштай баримтлахад түүнийг улам зоригжуулсан юм. Тэрээр эд хөрөнгө, хүүхдүүд, хамаатан садан зэрэг гадны хүчин зүйлсээс болж хэзээ ч Бурханыг хаяхгүй, Бурханы замаас буруулахгүй, мөн хэзээ ч Сатан, эд хөрөнгө, ямар нэг хүний боол болохгүй; Ехова Бурханаас өөр хэн ч түүний Эзэн буюу түүний Бурхан байж чадахгүй гэж тангараглажээ. Иовын хүсэл эрмэлзэл ийм байсан юм. Сорилтын нөгөө талаас Иов бас ямар нэг зүйлийг олж авсан: Бурханаас түүнд өгсөн шалгалтуудын дундаас тэр асар ихийг олж авсан юм.

Амьдралынхаа өнгөрсөн хэдэн арван жилийн турш, Иов Еховагийн үйлийг харж, түүнийг гэх Ехова Бурханы ерөөлийг хүртсэн. Тэдгээр ерөөл нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй гэж санагдуулдаг болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж итгэдэг байсан юм. Энэ шалтгаанаас болж, Бурханы ачийг хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, дуулгавартай байдал болон итгэл нь Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх хүртэл Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгана, улмаар түүний итгэлийг ариусгана гэж найдан зүрх сэтгэлдээ үргэлж залбирдаг байв. Тэгээд Иов дээр шалгалт ирэхэд Бурхан түүний залбирлыг сонсжээ гэдэгт тэр итгэсэн юм. Иов энэ боломжийг туйлаас нандигнан хайрласан ба тийнхүү насан туршийнх нь хамгийн агуу хүсэл биелж байсан учраас үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал туршигдаж, ариусгагдаж болзошгүй гэсэн үг байсан юм. Цаашлаад, Иов Бурханы сайшаалыг хүртэх боломжтой болж, улмаар Бурханд илүү ойртоно гэсэн үг байв. Иовд иймэрхүү итгэл болон эрэл хайгуул байсан нь түүнийг шалгалтын явцад улам төгс болгож, Бурханы хүслийн талаар илүү их ойлгох боломжтой болгосон юм. Үүний зэрэгцээ Иов Бурханы ерөөл болон нигүүлсэлд улам их талархдаг болсон ба зүрх сэтгэлдээ Бурханы үйл хэргийг улам их магтаж, Бурханаас илүү их эмээж, Бурханыг хүндэтгэдэг болсон бөгөөд Бурханы хайр татам, агуу, ариун байдлыг илүү ихээр эгээрэн хүссэн. Энэ үед хэдийгээр Иов Бурханы бодлоор бол мөн л Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч мэдэрч туулсан зүйлийнх нь тухайд гэвэл, Иовын итгэл үнэмшил болон мэдлэг нь эрчимтэй нэмэгдсэн: Түүний итгэл үнэмшил ихэссэн, дуулгавартай байдал нь бат бөх болсон ба Бурханаас эмээх нь илүү гүнзгийрсэн. Хэдийгээр энэхүү шалгалт Иовын сүнс болон амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй, мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, дутагдлаа эргэцүүлж бодонгоо тэрээр дараагийн шалгалт ирэхийг хүлээн чимээгүйхэн залбирсан, учир нь Бурханы дараагийн шалгалтын явцад итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь дээшлээсэй гэж хүсэн хүлээж байсан юм.

Бурхан хүний хэлж, хийж байгаа бүхнийг болон зүрх сэтгэлийн гүнд байгаа бодлуудыг нь ажигладаг. Иовын бодол Ехова Бурханы чихэнд хүрч, Бурхан залбирлыг нь сонссон, ийм байдлаар хүлээж байсных нь дагуу Бурханы дараагийн шалгалт Иовд ирсэн юм.

Асар их зовлон дунд Иов хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгожээ

Ехова Бурханы Сатанд тавьсан асуултын дараа Сатан нууцхан баярласан. Яагаад гэвэл, Бурханы нүдэнд төгс байсан хүн рүү дайрахыг дахин нэг удаа зөвшөөрнө гэдгийг Сатан мэдэж байв—энэ нь Сатаны хувьд ховор боломж байлаа. Сатан энэ боломжийг ашиглан Иовын итгэл үнэмшлийг бүрмөсөн бусниулж, Бурханд итгэх итгэлийг нь алдуулж, тэгснээр Бурханаас эмээж, Еховагийн нэрийг магтдагийг нь болиулахыг хүссэн. Энэ нь Сатанд боломж олгох байв: хэдийд ч, хаана ч байсан Сатан Иовоор тоглож чадах байлаа. Сатан хорон төлөвлөгөөгөө ор мөргүй нууж байсан боловч ёрын муу уг чанараа хянахад хэцүү байлаа. Энэ үнэн нь Ехова Бурханы үгэнд хариулсан хариултаас нь цухалздаг ба Библид бичсэнээр: Мөн Сатан Еховад хариулж, “Арьсыг арьсаар, тийм ээ, хүн өөртөө байгаа бүхнийг амийнхаа төлөө өгөх л болно. Харин Та одоо гараа сунгаад түүний яс, маханд нь хүр, тэр Таны өөдөөс хараах болно” гэв (Иов 2:4-5). Бурхан, Сатан хоёрын энэ ярианаас хүн Сатаны хорон муу санааны талаарх мөн чанартай нь холбоотой мэдлэг болон сэтгэгдлийг олж авахгүй байх аргагүй юм. Сатаны эдгээр гажууд онолыг сонсоод үнэнийг хайрлаж, мууг жигшдэг бүх хүн Сатаны жигшүүрт, ичгүүргүй байдлыг улам их үзэн ядах нь эргэлзээгүй бөгөөд Сатаны гажууд онолд хиртхийн зэвүүцэхийн зэрэгцээ Иовын төлөө гүн гүнзгий залбирал, чин сэтгэлийн хүслээ өргөн барьж, энэхүү зөв шударга хүн төгс төгөлдөрт хүрээсэй хэмээн залбирч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг энэ хүн Сатаны сорилтыг мөнхөд даван гарч, гэрэлд амьдарч, Бурханы удирдамж, ерөөл дунд амьдраасай гэж хүснэ; иймээс тэд бас Иовын шударга үйл хэрэг нь Бурханаас эмээж, муугаас зайлах замаар замнаж байгаа тэр бүх хүнийг мөнхөд зоригжуулж, урам хайрлаж чадаасай гэж хүсэх болно. Хэдийгээр Сатаны хорон санааг энэ тунхаглалаас харж болох боловч Бурхан Сатаны “хүсэлтийг” амархан зөвшөөрсөн—гэхдээ Түүнд мөн л “тэр чиний гарт байна; харин түүний амийг хэлтрүүл” (Иов 2:6) гэсэн болзол тавьсан. Учир нь, энэ удаа Сатан Иовын яс махыг гэмтээхийн тулд гараа урагш сунгая гэж гуйсан, Бурхан “харин түүний амийг хэлтрүүл” гэж хэлсэн. Энэ үг нь Тэрээр Иовын махан биеийг Сатанд өгсөн боловч зөвхөн амийг нь үлдээх ба Сатан Иовын амийг авч болохгүй, үүнээс бусдаар бол Иовын эсрэг ямар ч арга, хэрэгсэл ашиглаж болно гэсэн утгатай байлаа.

Бурханы зөвшөөрлийг авсныхаа дараа Сатан Иов руу яаран очиж, түүний арьсыг өвтгөхөөр гараа сунгаж, бүх биеэр нь яр хатги гаргасан ба Иов арьсан дээрх өвчнөө мэдэрсэн. Иов Ехова Бурханы гайхалтай, ариун байдлыг магтсан нь Сатаны омог сүрийг улам бадраасан юм. Хүнийг хорлохын баяр баяслыг мэдэрсэн учраас Сатан гараа сунгаж, Иовын бие махбодыг сийчин яр хатгийг нь идээлүүлжээ. Иов тэр даруй юутай ч зүйрлэшгүй их шаналал, тарчлааныг бие махбодоороо мэдэрсэн бөгөөд махбодын энэ өвчний улмаас сүнсэнд нь ирсэн цохилтыг намжааж болох юм шиг л хамаг биеийн арьс махаа өөрийн эрхгүй нухалсан юм. Бурхан өөрийг нь хараад дэргэд нь байгаа гэдгийг тэр ухаарсан бөгөөд өөрийгөө хатуужуулах гэж чадлаараа хичээсэн. Тэрээр дахин нэг удаа газар сөхөрч, “Та хүний зүрх сэтгэл доторхыг хардаг, Та хүний гаслан зовлонг ажигладаг; хүний сул дорой байдал яагаад Таны санааг зовооно вэ? Ехова Бурханы нэр магтагдах ёстой” гэжээ. Сатан Иовын тэсэшгүй бэрх өвчин шаналлыг харсан боловч Еховагийн нэрийг орхиж байхыг нь харсангүй. Тиймээс тэр Иовыг мөч мөчөөр нь салгах гэж байж ядан ясыг нь өвтгөхөөр гараа яаран сунгажээ. Төдхөн Иов урьд өмнө үзээгүйгээр тарчилсан; түүний махыг яснаас нь ханзлан салгаж байгаа мэт, яснууд нь бага багаар бяцлагдаж байгаа мэт байжээ. Энэхүү шаналгаат тарчлаанаас болж, ингэснээс үхсэн нь дээр гэж түүнд бодогдсон юм... Түүний тэвчих чадвар хязгаартаа хүрсэн... Тэр хашхирахыг хүссэн, өвдөлтөө намдаахын тулд биеийнхээ арьсыг урж тасдахыг хүссэн—гэхдээ Сатанд сул талаа харуулахыг хүсээгүй учраас хашгирахаа тэвчиж, биеийнхээ арьсыг урж тасдаагүй билээ. Ингээд тэр дахин сөгдсөн боловч энэ удаад Ехова Бурханы байгааг мэдрээгүй. Ехова Бурхан үргэлж түүний өмнө, түүний ард юм уу аль нэг талд нь байдгийг тэр мэддэг байв. Гэсэн ч түүнийг өвдөж шаналах үед Бурхан хэзээ ч хараагүй; Тэр нүүрээ дараад нуугдаж байсан, учир нь, хүнд зовлон шаналал авчрах нь хүнийг бүтээснийх нь утга учир биш байсан билээ. Энэ удаа Иов мэгшин уйлж, энэхүү бие махбодын тарчлааныг тэвчихийн тулд чадах бүхнээ хийж байхдаа ч гэсэн Бурханд талархахгүй байж чадаагүй: Хүн ямар ч цохилтыг даахгүй, сул дорой агаад хүч чадалгүй, нялх балчир агаад мунхаг—яагаад Та түүнд тийм их халамжтай, эелдэг зөөлөн хандахыг хүсдэг юм бэ? Та намайг цохьдог хэрнээ Өөрөө ч бас өвддөг. Хүний юу нь Таны халамж, анхаарлыг хүртэхүйц юм бэ? Иовын залбирал Бурханы чихэнд хүрсэн бөгөөд Бурхан дуугүй байсан, зүгээр л чимээгүйхэн харж байсан... Сатан есөн шидийн аргаар үзээд бүтэлгүйтээд чимээгүйхэн явж одсон, гэвч Иовыг шалгах Бурханы шалгалт үүгээр төгсөөгүй. Учир нь Иовд илчлэгдсэн Бурханы хүч чадал олон нийтэд ил болоогүй, Иовын түүх Сатаны ухралтаар дуусаагүй. Бусад дүр орж ирснээр илүү сонирхол татам үйл явдлууд тохиолдох гэж байсан.

Иов Бурханаас эмээж, муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэрээр бүх зүйл дээр Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм

Иов Сатаны хөнөөл сүйтгэлд зовсон атлаа Ехова Бурханы нэрийг орхиогүй л байсан. Түүний эхнэр анх эхэлж, хүнд харагдах Сатаны үүргийг гүйцэтгэн Иов руу дайрсан. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: “Тэгэхэд эхнэр нь түүнд ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’” гэв (Иов 2:9). Эдгээр нь хүний дүрээр хэлсэн Сатаны үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн уруу таталт, сорилт, гүтгэлэг байсан. Сатан Иовын бие махбод руу дайрч бүтэлгүйтчихээд Иовын чин үнэнч зан руу шууд дайрсан ба үүнийг ашиглан Иовын чин үнэнч занг хаяулж, Бурханаас татгалзуулж, амьдрахыг нь болиулах гэж хүсэж байсан. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд тийм үгсийг ашиглахыг хүсжээ: Хэрвээ Иов Еховагийн нэрийг орхивол энэ бүх зовлон шаналлыг туулах хэрэггүй бөгөөд өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадах байв. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов, “Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” (Иов 2:10) гэж түүнийг загнасан. Иов эдгээр үгийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад тэдгээрийг үнэхээр мэддэг нь батлагджээ.

Эхнэр нь түүнд Бурханыг хараа, тэгээд үх гэж зөвлөсөн нь дараах утгатай байлаа: Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад Түүнийг хараахгүй байгаа юм бэ? Одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Бурхан чинь чамд тийм шударга бус байхад чи одоо ч Еховагийн нэр алдаршиг гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр чамд яаж гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдал, Бурханы нэрийг хая, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Ингэвэл чиний бэрхшээл эцэс болно. Энэ мөчид, Бурханы Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадаагүй бөгөөд бид ч бас үүнийг Библийн ямар ч түүхээс хараагүй–гэхдээ Иов эдгээр үгийг хэлэхээс ч өмнө Бурхан үүнийг аль хэдийнээ харчихсан байсан. Бурханы зөв гэдгийг бүгдэд батлахыг Иовд зөвшөөрөх гэж л Бурхан энэ боломжийг ашиглахыг хүссэн юм. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн чигч шударга байдлыг орхиж, Бурханаас татгалзаагүйгээр үл барам эхнэртээ бас ингэж хэлсэн: “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” Эдгээр үг ихээхэн жинтэй бус уу? Энд эдгээр үгийн жинг баталж чадах ганцхан баримт байна. Эдгээр үгийн жин гэвэл, тэдгээрийг Бурхан зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөнба тэдгээр нь Бурханы хүсэмжилсэн зүйл, Бурханы сонсохыг хүссэн зүйл, харахыг эгээрэн хүссэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн охь манлай билээ. Үүгээр Иовын төгс, шударга байдал, мөн Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдал бүгд нотлогдсон. Тэр соригдож байх үедээ, бүр бүх бие нь яр хатгинд баригдсан байхдаа хүртэл, дээд зэргийн тарчлаан амсаж байхдаа, эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч бас л ийм үгийг хэлж байсанд Иовын эрхэм нандин чанар оршдог. Өөрөөр хэлвэл, ямар ч сорилт байсан бай, зовлон зүдгүүр, тарчлаан хэчнээн хүнд бэрх байсан ч бай, үхэл хүртэл ирэх байсан ч бай хамаагүй, тэрээр Бурханаас татгалзах юм уу Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаяхгүй байсан. Тэгэхээр Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурийг эзэлж байсан ба зүрх сэтгэлд нь зөвхөн Бурхан л байсныг харж болно. Ийм учраас бид Библид түүний тухай ийн дүрсэлснийг хардаг: Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй. Тэр уруулаараа нүгэл үйлдээгүйгээр үл барам зүрх сэтгэлдээ ч Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан үг хэлээгүй, Бурханыг гомдоосон зүйл ч хийгээгүй. Тэр амаараа Бурханы нэрийг алдаршуулсан төдийгүй, зүрх сэтгэлдээ ч Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам, зүрх сэтгэл нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан бөгөөд Бурхан, Иовыг эрхэмлэн хайрласан чухамхүү шалтгаан нь энэ байсан юм.

Иовын талаарх олон буруу ойлголт

Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн элчүүдийн ажил байгаагүй, мөн Бурханы гараар ч хийгдээгүй. Харин үүнийг Бурханы дайсан Сатан биечлэн явуулсан юм. Үүний уршгаар Иовын туулсан зовлон зүдгүүрийн түвшин нь маш гүн гүнзгий байв. Гэсэн ч энэ мөчид Иов зүрх сэтгэлд нь байсан Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өдөр тутмынхаа үйлдлийн зарчим болон Бурханд хандах хандлагаа бүхэлд нь илэрхийлсэн—энэ нь үнэн юм. Хэрвээ Иовыг сориогүй бол, хэрвээ Бурхан Иов дээр шалгалт буулгаагүй бол Иовыг “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэхэд нь чи хоёр нүүртэн гэж хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгө өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг мэдээжээр алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтад өртөхөөсөө өмнө Иов, “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлсэн бол чи, Иов хэтрүүлж байгаа ба тэр Бурханы гараар байнга ерөөгддөг тул Бурханы нэрийг орхихгүй. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр Бурханы нэрийг лав орхих байсан хэмээн хэлэх байсан. Харин өөрт нь тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг, хэний ч хүсэхгүй, эсвэл харахыг ч хүсэхгүй, хэн ч өөрт нь тохиолдоосой гэж хүсэхгүй тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд орохдоо Иов: “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх чигч шударга байдлаа хадгалсаар байж чадсан. Тухайн үеийн Иовын биеэ авч явах байдалтай тулгараад сүржин үг ярих дуртай хүмүүс болон чамирхаж, номчирхох дуртай хүмүүс хэлэх үггүй болдог. Бурханы нэрийг үг яриагаараа л магтдаг боловч Бурханы шалгалтуудыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс нь Иовын хатуу баримталж байсан үнэнч шударга байдлаар яллагддаг бөгөөд хүн Бурханы замыг хатуу баримталж чадна гэж хэзээ ч итгэж байгаагүй хүмүүс Иовын гэрчлэлээр шүүгддэг. Эдгээр шалгалтын үеэр Иовын биеэ авч явах байдал болон хэлсэн үгтэй тулгараад зарим хүн будилна, зарим нь атаархана, зарим нь эргэлзэнэ, мөн зарим нь Иовын гэрчлэлийг үл тоомсорлон бүр сонирхсон ч шинжгүй харагдана, яагаад гэвэл, тэд шалгалтуудын үеэр Иовд тохиолдсон зовлон шаналлыг харж, Иовын хэлсэн үгийг хардаг төдийгүй мөн шалгалт ирэхэд Иовын хүн чанарын “сул талыг” мөн хардаг. Энэ “сул тал” нь Иовын төгс байдлын өө сэв, Бурханы нүдэнд төгс харагддаг хүний дутагдал юм гэж тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, төгс хүмүүс нь өө сэвгүй, ямар ч хир толбогүй, ямар ч дутагдалгүй, ямар ч өвдөлтийг мэддэггүй, хэзээ ч гуниглаж, гутардаггүй бөгөөд үзэн яддаггүй, гаднаа ямар ч түргэн зан гаргадаггүй гэж итгэцгээдэг; үүний үр дүнд хүмүүсийн асар олонх нь Иовыг үнэхээр төгс байсан гэдэгт итгэдэггүй. Шалгалтын үеэр гаргасан түүний үйлдлийн ихэнхийг хүмүүс зөвтгөдөггүй. Жишээлбэл, Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хүмүүсийн төсөөлж байсан шигээр уйлж унжаагүй юм. Түүний “зохисгүй байдал” нь түүнийг хүйтэн хөндий гэж хүмүүст бодогдуулсан, учир нь түүнд ямар ч нулимс, гэр бүлээ гэсэн хайр байгаагүй. Энэ нь Иовын бусдад төрүүлсэн эхний муу сэтгэгдэл юм. Үүний дараах түүний үйлдэл тэдэнд бүр ч илүү адармаатай санагддаг: “Нөмрөгөө урж” гэдгийг хүмүүс Бурханыг үл хүндэлсэн гэж тайлбарладаг бөгөөд “толгойн үсээ хуссаныг” нь Иов Бурханыг доромжилж, эсэргүүцсэн гэсэн үг хэмээн эндүүрдэг. “Ехова өгсөн, Ехова булаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” хэмээх Иовын үгээс гадна, Бурханы магтсан Иовын зөв шударга байдлын алийг нь ч хүмүүс олж хардаггүй ба тиймээс Иовын талаарх тэдний ихэнхийн үнэлгээ нь үл ойлгосон, эндүүрсэн, эргэлзсэн, буруушаасан болон зөвхөн онолоор хүлээн зөвшөөрөхөөс цаашгүй байдаг. Иов бол төгс, шулуун шударга хүн агаад Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн гэсэн Ехова Бурханы үгийг тэдний хэн нь ч үнэхээр ойлгож, үнэлж чаддаггүй.

Иовын талаарх өөрсдийн сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзэх болсон, учир нь Библид тэмдэглэсэн Иовын үйлдэл болон зан авир нь хүмүүсийн төсөөлж байсан шиг цочин гайхмаар агаад сэтгэл хөдөлгөм байгаагүй. Тэр ямар ч агуу гавьяа байгуулаагүйгээр үл барам бас үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарны хэлтэрхий авсан. Энэ үйлдэл нь мөн хүмүүсийг гайхашруулж, тэднийг Иовын зөвт байдалд эргэлзэхэд—бүр үгүйсгэхэд—хүргэдэг, учир нь өөрийгөө маажиж байх зуураа Иов Бурханд залбираагүй, эсвэл Бурханд амлаагүй; цаашлаад тэр шаналлын нулимс ч урсгаж харагдаагүй. Энэ үед хүмүүс Иовын зөвхөн сул талаас өөр юу ч хардаггүй тул Иовын “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэж хэлэхийг сонссон ч гэсэн тэдний сэтгэл огт хөдлөхгүй, эргэлзсээр байдаг бөгөөд түүний үгээс Иовын зөв шударга байдлыг олж харж мөн л чаддаггүй. Сорилтынхоо зовлон шаналлын үеэр биеэ голсон ч биш, биеэ тоосон ч биш байсан гэдэг нь Иовын хүмүүст төрүүлсэн үндсэн сэтгэгдэл юм. Түүний үйлдлийн ард зүрх сэтгэлийнх нь гүнд явагдсан түүхийг хүмүүс хардаггүй, мөн түүний зүрх сэтгэл дэх Бурханаас эмээх байдлыг, эсвэл муугаас зайлах замын зарчмыг баримталж байгааг нь ч хардаггүй. Түүний уужуу тайван байдлаас болж хүмүүс түүний төгс, шулуун шударга байдал бол хоосон үг, Бурханаас эмээдэг нь ердөө л цуу яриа юм байна гэж боддог; түүний гаднаа илчлэн харуулсан “сул тал” нь Бурханы төгс ба шулуун шударга гэж тодорхойлдог тэр хүнд хандах “шинэ өнцөг”, бүр “шинэ ойлголтыг” тэдэнд өгч, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээдэг. Иов ам нээж, өөрийнхөө төрсөн өдрийг хараахад тэрхүү “шинэ өнцөг” болон “шинэ ойлголт” батлагддаг байна.

Хэдийгээр туулсан зовлон шаналлынх нь түвшин ямар ч хүн төсөөлшгүй, ойлгошгүй байсан ч гэсэн тэрээр ямар ч тэрслүү үг хэлээгүй, харин өөрийнхөө аргаар биеийнхээ өвдөлтийг л багасгасан юм. Библид тэмдэглэснээр тэр ингэж хэлсэн: “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” (Иов 3:3). Ер нь хэн ч эдгээр үгийг чухал гэж үзээгүй байх, тэдгээр үгэнд анхаарал хандуулсан хүмүүс ч байдаг л байх. Та нарын хувьд, тэдгээр нь Иов Бурханыг эсэргүүцсэн гэсэн утгатай юу? Тэдгээр нь Бурханы эсрэг гомдол уу? Та нараас олон хүн Иовын хэлсэн эдгээр үгийн талаар тодорхой бодол санаатай байгаа бөгөөд хэрвээ Иов төгс, шулуун шударга байсан юм бол ямар нэгэн сул тал, эсвэл уй гашуу харуулах ёсгүй байсан ба харин ч Сатанаас ирсэн аливаа дайралттай эерэгээр нүүр тулж, бүр Сатаны сорилтыг инээмсэглэн угтах учиртай байсан гэж итгэдэг гэдгийг Би мэднэ. Түүний биед Сатаны учруулсан ямар ч тарчлаанд өчүүхэн төдий ч хариу үйлдэл үзүүлэх ёсгүй байсан, мөн зүрх сэтгэлийнхээ доторх аливаа мэдрэмжийг санаандгүй харуулах ч ёсгүй байсан. Тэр ч бүү хэл, энэ шалгалтуудыг бүр илүү хатуу ширүүн болгооч гэж Бурханаас хүсэх байсан юм. Энэ бол Бурханаас үнэхээр эмээж, муугаас зайлдаг, тууштай хүний харуулах, эзэмшвэл зохих зүйл. Энэ асар их зовлонгийн дунд Иов өөрийн төрсөн өдрийг л хараасан. Тэр Бурханы талаар гомдоллоогүй, тэр ч бүү хэл Бурханыг эсэргүүцэх өчүүхэн ч бодол түүнд байгаагүй юм. Үүнийг хэлэхэд амархан, хийхэд хэцүү, учир нь эрт үеэс өнөөг хүртэл хэн ч, хэзээ ч тийм сорилтыг амсаагүй, эсвэл Иовд тохиолдсон зовлонг туулаагүй. Тэгвэл яагаад хэн ч Иовынхтай адил төрлийн сорилтод ер өртөөгүй юм бэ? Яагаад гэвэл, Бурханы үздэгээр, хэн ч тийм хариуцлага, эсвэл даалгавар үүрч чадахгүй, хэн ч Иов шиг байж чадахгүй, цаашлаад тийм их зовлон шаналал тохиолдох үед Иов шиг тэгж өөрийн төрсөн өдрийг хараахаас гадна Бурханы нэрийг орхилгүй Ехова Бурханы нэрийг үргэлжлүүлэн алдаршуулсаар байж хэн ч чадахгүй. Энэ нь ямар ч хүний хийж чадахгүй зүйл биш гэж үү? Бид Иовын талаар ингэж ярихдаа түүний үйлдлийг сайшаан магтаж байна уу? Тэр бол зөв шударга, Бурханыг гэрчилж чадах хүн байсан бөгөөд Сатаныг гараараа толгойгоо бариад зугтахад хүргэх чадвартай байсан, ингэснээр Сатан түүнийг буруушаах гэж Бурханы өмнө дахиж очоогүй—иймд түүнийг сайшаан магтахад юу нь буруудаад байна? Та нар Бурханаас илүү өндөр стандарттай байдаг юм гэж үү? Та нар дээр шалгалт ирэх үед Иовоос хамаагүй илүү байж чадах юм гэж үү? Иовыг Бурхан магтсан—та нарт өөр ямар санал байх юм бэ?

Өөрөөсөө болж Бурханыг шаналгахыг хүсээгүй учраас Иов төрсөн өдрөө хараав

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс гадна талыг нь хардаг гэж Би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг учраас мөн чанарыг нь ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадна тал дээр үндэслэн мөн чанарыг нь тодорхойлдог. Иов ам нээж, өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүнийг гайхшируулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрласан амь нас болон бие махбоддоо, түүнчлэн өөрийн төрсөн өдөрт талархвал зохих ба тэдгээрийг хараах ёсгүй. Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжтой бөгөөд санаанд нь багтахуйц зүйл юм. Бурханыг дагаж буй хэний ч хувьд энэ ойлголт нь ариун бөгөөд халдашгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн юм. Харин Иов хэвийн зуршлыг эвдсэн: Тэр төрсөн өдрөө хараасан. Энэ нь ихэнх хүмүүсийн цээртэй бүсэд нэвтэрсэн гэж үздэг үйлдэл юм. Тэрээр хүмүүсээр ойлгуулж, өрөвдүүлэх ч эрхгүйгээр үл барам Бурханы уучлалыг ч хүртэх эрхгүй. Үүний зэрэгцээ улам олон хүмүүс Иовын зөв шударга байдалд эргэлздэг, учир нь Бурхан ивээсэн нь Иовыг өөгшүүлж, түүнийг аймшиггүй, цадиггүй болгосон, тэрээр өөрийг нь ерөөж, насан туршид нь халамжилсных нь төлөө Бурханд талархаагүй төдийгүй өөрийн төрсөн өдрийг сүйрэг гэж зүхсэн байдаг. Бурханыг эсэргүүцсэн явдал биш юм бол энэ юу юм бэ? Тийм өнгөц байдал нь хүмүүсийг Иовын үйлдлийг буруушаах нотолгоогоор хангадаг, гэхдээ тухайн үед Иов үнэхээр юу бодож байсныг хэн мэдэх юм бэ? Иов яагаад ингэсний шалтгааныг хэн мэдэх юм бэ? Зөвхөн Бурхан болон Иов өөрөө л дотоод түүх, учир шалтгааныг мэддэг.

Сатан Иовын ясыг өвтгөхөөр гараа сунгахад Иов зугтах аргагүйгээр, эсвэл эсэргүүцэх чадалгүйгээр түүний саварт оржээ. Түүний бие, сэтгэл асар их өвдөж шаналсан ба энэ өвдөлт нь махан биед амьдардаг хүний өчүүхэн, эмзэг, хүч чадалгүй байдлыг түүнд гүн гүнзгий мэдүүлсэн. Үүний зэрэгцээ, тэр бас Бурхан яагаад хүн төрөлхтнийг анхаарч, халамжилдаг сэтгэлийг гүнзгий мэдэрсэн юм. Сатаны саварт байхдаа Иов мах, цуснаас бүрдсэн хүн бол үнэндээ огт хүч чадалгүй, сул дорой байдгийг ухаарсан. Түүнийг өвдөг сөхрөн унаж, Бурханд залбирах үед Бурхан нүүрээ халхалж, нуугдаж байгаа мэт түүнд санагдсан, учир нь Бурхан түүнийг Сатаны гарт бүрэн өгсөн билээ. Тэгэхийн зэрэгцээ Бурхан бас түүний төлөө уйлж, түүнчлэн түүний төлөө зовж шаналж байсан; Бурхан түүнийг өвдөхөд нь өвдөж, шаналахад нь шаналж байв... Иов Бурханы өвдөхийг, түүнчлэн энэ нь Бурханд хэчнээн тэвчихийн аргагүй байсныг мэдэрч байсан юм... Иов Бурханд илүү их уй гашуу авчрахыг хүсээгүй, өөрийнхөө төлөө Бурханыг уйлуулахыг ч хүсээгүй, түүгээр ч зогсохгүй өөрөөс нь болж Бурханы зовж шаналахыг харахыг хүсээгүй билээ. Энэ мөчид Иов бие махбодынхоо өвчнийг цаашдаа амсахгүйн тулд зөвхөн өөрийн махан биеийг л хаяхыг хүсэж байсан, учир нь ингэж л тэрээр өөрийнх нь өвдөлтөөс болж Бурханы шаналж байгааг болиулах байсан—гэсэн ч тэр тэгж чадаагүй бөгөөд зөвхөн бие махбодын өвдөлтийг төдийгүй мөн Бурханы санааг зовоохгүйг хүссэн шаналлыг бас туулах хэрэгтэй болсон. Энэ хоёр—нэг нь бие махбодын, нөгөө нь сүнсний—өвдөлт нь Иовд зүрх зүсэм, дотор бачуурам өвдөлтийг авчирсан ба мах цуснаас бүтсэн хүний хязгаарлагдмал байдал хүнд арга мөхөс, арчаагүй санагдуулдгийг түүнд мэдрүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдалд Бурханыг эгээрэн хүсэх түүний тэмүүлэл улам ирмүүн болж, Сатаныг жигших нь улам их болсон. Энэ үед Иов, өөрийнх нь төлөө Бурханы уйлж, шаналж байгааг харсны оронд хүний ертөнцөд хэзээ ч төрөөгүй байсан нь дээр байж, байгаагүй байсан нь дээр байж гэж үзэх байсан юм. Тэр өөрийн бие махбодыг гүнээ жигшиж, өөрөөсөө, өөрийнхөө төрсөн өдрөөс, бүр өөртэйгээ холбоотой юм бүхнээс залхаж, дургүйцэж эхэлсэн. Тэр өөрийнхөө төрсөн өдрийг, эсвэл үүнтэй холбоотой бүхнийг цаашид дурдахыг хүсээгүй, иймээс ам нээж, “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” (Иов 3:3-4) хэмээн төрсөн өдрөө хараажээ. “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” гэсэн Иовын үгс өөрийгөө жигшиж байгааг нь, түүнчлэн “Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” гэсэн нь өөрийгөө зэмлэж, Бурханд шаналал учруулсандаа өртэй болсон санааг харуулдаг. Энэ хоёр хэсэг нь Иовд тэр үед ямар санагдаж байсны бүрэн илэрхийлэл бөгөөд түүний төгс, шулуун шударга байдлыг бүгдэд бүрэн дүүрэн харуулдаг. Үүний зэрэгцээ, Иовын хүсэж байсанчлан түүний Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал, түүнчлэн Бурханаас эмээх нь үнэхээр дээшилсэн. Мэдээжээр, энэхүү дээшлэлт нь Бурханы хүлээж байсан яг тэр үр нөлөө юм.

Иов Сатаныг ялж, Бурханы нүдэн дэх жинхэнэ хүн болсон

Иов эхний шалгалтыг амсах үедээ бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурханыг буцаан авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүнээс болж Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан авир ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд гараа сунгаж, Иов урьд өмнөхөөсөө хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшируулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа ашигласан бөгөөд түүний зан авир болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов, бие махбодын өвдөлт нь Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг нь өөрчилж чадахгүй, мөн Бурханаас салж яддагийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд бодит үйлдлээ ашигласан; тэрээр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчийлгаж, итгэл нь Сатаныг түгшээж, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон болохоор Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, махан биеийг ялан дийлсэн, Сатаныг ялан дийлсэн, үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байлаа. Энэ хоёр шалгалтын үеэр Иов гэрчлэлдээ бат зогсож, төгс, шударга байдлаа амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлжээ. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, мөн илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг хатуу баримталдаг үнэнч шударга зангийнхаа үнэн зөв, үнэ цэнтэй байдалд улам илүү итгэдэг болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүнийг гэх Бурханы анхаарал халамжийн талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнтэй байдлыг мэдрэх боломжийг олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь төрсөн өдрөө өөрийн эрхгүй хараахад түүнийг хүргэсэн юм. Тийм үйлдэл нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илэрхийлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсэхгүй, бас зовоож тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал, гуниглал учруулахыг ч өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэрээр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд хийх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс зөв шударга үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амийн үнэ цэн дээшлэн, хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны мөрдлөг, хорлолгүйгээр амьдарчээ... Тэрээр Бурханы нүдэн дэх жинхэнэ хүн болж, чөлөөлөгдсөн юм...

Иовын тухай

Иов шалгалтуудыг туулсан бүх үйл явцыг мэдсэний дараа, та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг хэрхэн олж авсан нууцынх нь талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх биз ээ. Иймээс өнөөдөр Иовын тухай ярьцгаая!

Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдгийг нь харж болно

Хэрвээ бид Иовын тухай хэлэлцье гэвэл түүний талаар Бурханы амнаас гарсан: “Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс агаад шулуун шударга түүн шиг хүн газар дээр нэг ч үгүй” хэмээх үнэлгээнээс эхлэх хэрэгтэй.

Эхлээд Иовын төгс, шулуун шударга байдлын талаар үзэцгээе.

“Төгс” болон “шулуун шударга” гэсэн үгийг та нар юу гэж ойлгож байна вэ? Иов зэмлэх зүйлгүй, шударга үнэнч хүн байсан гэж та нар итгэдэг үү? Энэ нь мэдээжээр, “төгс” болон “шулуун шударга” гэдгийн үгчилсэн тайлбар, ойлголт байх юм. Иовын талаарх жинхэнэ ойлголтын салшгүй хэсэг нь бодит амьдрал бөгөөд үг, ном, онол нь дангаараа ямар ч хариулт өгөхгүй. Бид Иовын гэр бүлийн амьдралыг болон амьдралынхаа явцад хэвийн зан авир нь ямар байсныг харснаар эхэлье. Энэ нь бидэнд түүний амьдралын зарчим, зорилгын талаар, түүнчлэн хүн чанар болон зорьдог зүйлийн талаар хэлэх болно. Одоо Иов 1:3-ын хамгийн сүүлчийн үгийг уншицгаая: “Энэ хүн дорнын бүх хүмүүсээс хамгийн агуу нь байсан юм”. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иовын байр суурь, нэр хүнд маш өндөр байсан бөгөөд элбэг дэлбэг эд хөрөнгөтэй болохоороо дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байсан уу, эсвэл төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас уу гэдгийг бидэнд хэдийгээр хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө Иовын байр суурь, нэр хүнд нь ихэд үнэлэгдэж байсныг бид мэднэ. Библид бичигдсэнээр Иов төгс байсан, Бурханаас эмээж, муугаас зайлж байсан, их эд баялаг эзэмшиж, хүндтэй байр суурь эзэлсэн хүн байсан гэдэг нь Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл юм. Тийм орчинд, тийм нөхцөлд амьдарч байсан жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүмүүсийн анхаарлын төвд байдаг; тиймээс бид Библийг үргэлжлүүлэн унших ёстой: “Түүний хөвгүүд явж, өдөр бүр гэр гэртээ ээлжлэн найрлаж байв; бас гурван эгч дүүгээ хамт хооллож, ууцгаая хэмээн дуудуулдаг байв. Тэгээд тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн явуулан тэдэнд өөрсдийгөө ариусга гэв. Тэрээр өглөө эрт босож, бүгдийнх нь тоогоор шатаалт тахил өргөв: Яагаад гэвэл, Иов ‘Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж магадгүй’ гэж хэлсэн. Иов байнга тийнхүү үйлддэг байв” (Иов 1:4-5). Энэ эшлэл бидэнд хоёр зүйлийг хэлж байна: Эхнийх нь Иовын хөвгүүд, охид үргэлж идэж, уун найрладаг байсан; хоёр дахь нь Иов үргэлж тэдний төлөө санаа зовж, тэд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдгээс айж байнга шатаалт тахил өргөдөг байсан. Энд хоёр өөр төрлийн хүний амьдралыг дүрсэлсэн. Эхнийх нь Иовын хөвгүүд, охид хангалуун амьдралтай учраас дандаа найрладаг байсан, тэд хэтэрхий үрэлгэн амьдарч, ханатлаа дарс ууж, хооллож, материаллаг эд баялгаас бий болсон өндөр чанарын амьдралыг эдэлж байсан. Ийм амьдралаар амьдарснаар тэд үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг гомдоох нь гарцаагүй байв—гэсэн ч тэд үүний үр дүнд өөрсдийгөө ариусгаагүй, эсвэл шатаалт тахил өргөөгүй. Тэдний зүрх сэтгэлд Бурханы орон зай байгаагүй, тэд Бурханы нигүүлслийг бодож үзээгүй, Бурханыг гомдоохоос айдэггүй, тэр ч бүү хэл зүрх сэтгэлдээ Бурханыг орхихоос ч айдаггүй байгаа биз дээ. Мэдээжээр бид Иовын хүүхдүүдэд биш, харин тийм зүйлтэй тулгараад Иов юу хийсэнд анхаарлаа төвлөрүүлэх юм; энэ нь эшлэлд дүрслэгдсэн өөр хэрэг бөгөөд Иовын хүн чанарынх нь мөн чанар болон өдөр тутмын амьдралыг агуулдаг. Библид Иовын хөвгүүд, охидын найр наадмын талаар дүрслэхдээ Иовыг ер дурддаггүй; зөвхөн түүний хөвгүүд, охид дандаа хамт идэж, ууж байсан л гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Иов найр наадам хийгээ ч үгүй, мөн хөвгүүд, охидоо хэтэрхий идэхэд нь оролцоо ч үгүй. Хэдий баян чинээлэг, их эд хөрөнгө, зарц нартай байсан ч гэсэн Иовын амьдрал тансаг байгаагүй. Тэр дээд зэргийн амьдрах орчиндоо автаагүй, махан биеийн зугаа цэнгэлд шунаагүй, эсвэл өөрийн баян чинээлэгээс болж шатаалт тахил өргөхөө ч мартаагүй, тэр ч байтугай зүрх сэтгэл нь Бурханаас аажмаар холдоогүй. Тэгэхээр Иов амьдралдаа биеэ барьж байсан бөгөөд Бурхан түүнийг ерөөсний үр дүнд шунал, таашаалыг чухалчилж байгаагүй, мөн амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй нь илэрхий. Үүний оронд тэр Бурханы өмнө хүлцэнгүй, даруухан, болгоомжтой, хянуур байж, Бурханы нигүүлсэл болон ерөөлийг байнга бодож, Бурханаас үргэлж эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь өөрийнх нь адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байгаасай гэж хүсдэг байсан юм. Иовын эд баялаг зүрх сэтгэлд нь ямар ч зай эзлээгүй, Бурханы эзэлсэн байр суурийг ч орлоогүй; өөрийнхөө төлөө ч бай, эсвэл хүүхдүүдийнхээ төлөө ч бай өдөр тутам хийдэг байсан Иовын үйлдэл нь бүгд Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байв. Ехова Бурханаас эмээх нь зөвхөн түүний яриагаар хязгаарлагдаагүй, харин үйлдэлд нь хэрэгжиж, өдөр тутмын амьдралынх нь хэсэг бүрд тусгагдаж байлаа. Иовын энэ жинхэнэ зан авир нь, тэрээр үнэнч байсан бөгөөд шударга ёс болон эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов дандаа хүн явуулж, хөвгүүд, охидоо ариусгуулж байсан нь хүүхдүүдийнхээ үйлдлийг сайшааж, зөвшөөрөөгүй гэсэн үг; харин ч зүрх сэтгэлдээ тэр тэдний үйлдлээс залхаж, тэднийг буруушааж байсан юм. Хөвгүүд, охидынх нь үйлдэл Ехова Бурханы дургүйг хүргэмээр байна гэж тэр дүгнэсэн, тиймээс тэр тэднээс Ехова Бурханы өмнө очиж, нүглээ наманчлаач гэж үргэлж шаарддаг байв. Иовын энэхүү үйлдэл нь түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр энэ хүмүүс хөвгүүд, охид нь байсан ч гэсэн өөрийнх нь цусан төрөл байсан учраас биеэ авч явах зарчмаасаа няцаагүй, мөн уян сэтгэлээсээ болж тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэднээс наманчилж, Ехова Бурханы өршөөлийг олж ав гэж шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах зарчимтай нь салшгүй холбоотой. Тэр Бурханы хүлээн зөвшөөрсөн зүйлсийг хайрладаг бөгөөд Бурханы үзэн яддаг зүйлийг жигшдэг байсан, тэрээр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрлаж, мууг үйлдэж, эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшдэг байжээ. Ийм хайр болон жигшил түүний өдөр тутмын амьдралд харагдаж байсан ба тэр нь Бурханы нүдээр харсан Иовын шулуун шударга байдал юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутам бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл, амьдран харуулалт бөгөөд бидний мэдэх ёстой зүйл билээ.

Шалгалтын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгалтын үеийн Иовын төгс, шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг ойлгох нь)

Бидний дээр хуваалцсан зүйл бол сорилтоос өмнө өдөр тутмын амьдралдаа харуулж байсан Иовын хүн чанарын олон тал юм. Энэ олон янзын илэрхийлэл нь ямар ч эргэлзээгүйгээр Иовын шулуун шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлдаг талаарх анхны мэдлэг, ойлголтыг өгч, аяндаа анхны нотолгоогоор хангадаг. Яагаад Би “анхны” гэж хэлсний шалтгаан нь ихэнх хүмүүс одоо ч гэсэн Иовын хүн чанар болон Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээх замыг эрж хайсан түвшний талаар үнэн зөв ойлголтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иовын талаарх ихэнх хүмүүсийн ойлголт нь Библид тэмдэглэсэн “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг”, мөн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” хэмээх үгээс нь үүссэн түүний талаарх таатайхан сэтгэгдлээс цааш хэтэрдэггүй. Тиймээс бидний хувьд Бурханы шалгалтыг хүлээж авч байхдаа Иов хүн чанараа хэрхэн амьдран харуулсныг ойлгох хэрэгтэй юм; ийм байдлаар Иовын жинхэнэ хүн чанар нь бүх хүнд бүхэлдээ харагдана.

Эд хөрөнгөө дээрэмдүүлж, хөвгүүд, охид нь амиа алдаж, зарц нар нь алагдсаныг сонсоод Иов дараах хариу үйлдэл хийсэн: “Тэгээд Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унан мөргөв” (Иов 1:20). Эдгээр үг бидэнд нэгэн баримтыг хэлж байгаа юм: Энэ мэдээг сонссоны дараа Иов тэвдэж балмагдаагүй, уйлаагүй, эсвэл энэ мэдээг дуулгасан зарц нараа буруутгаагүй, тэр ч бүү хэл учир, шалтгааныг нь мөрдөж, тодруулан яг юу тохиолдсоныг олж мэдэх гэж гэмт хэрэг болсон газрыг шалгаагүй. Тэр эд хөрөнгөө алдсандаа ямар ч шаналал, харууслыг харуулаагүй, мөн хүүхдүүдээ, хайртай хүмүүсээ алдсандаа уйлж унжаагүй. Харин ч нөмрөгөө урж, толгойн үсээ хусаад газар унаж, шүтэн мөргөсөн. Иовын үйлдлүүд ямар ч энгийн хүнийхээс өөр байв. Тэдгээр нь олон хүнийг будилуулж, “хүйтэн хөндий” байсных нь төлөө Иовыг зүрх сэтгэлдээ зэмлэхэд хүргэсэн. Эд хөрөнгөө гэнэт алдах үедээ энгийн хүмүүс уй гашууд дарагдаж, цөхөрсөн мэт байдаг—эсвэл зарим хүн сэтгэлийн гүн хямралд орж ч магадгүй байдаг. Яагаад гэвэл, тэдний зүрх сэтгэлд эд хөрөнгө нь насан туршийнх нь хичээл чармайлтыг төлөөлдөг, үүнээс тэдний оршин тогтнол хамаардаг, энэ нь тэдний амьд явах итгэл найдвар болдог; эд хөрөнгөө алдана гэдэг бол хичээл чармайлт нь талаар болж, найдвар үгүй болж, бүр ирээдүй ч байхгүй болсон гэсэн үг юм. Энэ бол ямар ч жирийн хүний өөрийн өмч хөрөнгөд хандах хандлага ба үүнтэй харилцах ойр дотно харилцаа нь юм, мөн хүмүүсийн нүдээр бол энэ нь эд хөрөнгийн ач холбогдол юм. Тиймээс хүмүүсийн асар олонх нь Иов хөрөнгөө алдчихаад[б] тоохгүй тайван байсанд гайхаж будилсан. Өнөөдөр бид Иовын зүрх сэтгэлд юу болж байсныг тайлбарласнаар энэ бүх хүний төөрөгдлийг арилгах гэж байна.

Ердийн байдлаар бол, тийм элбэг дэлбэг хөрөнгийг Бурханаас хүртсэн болохоор эдгээр хөрөнгийг алдсандаа Иов Бурханаас ичих ёстой, учир нь тэр тэдгээрийг харж хандаж, анхаарал тавьж чадаагүй, Бурханы өгсөн хөрөнгийг хадгалж чадаагүй билээ. Тиймээс өмч хөрөнгийг нь дээрэмдсэн гэдгийг сонсоод түүний анхны хариу үйлдэл нь хэрэг болсон газарт очиж, алга болсон[в] бүхнийг бүртгэж, дараа нь Бурханд өчих ёстой байсан, тэгснээр тэр Бурханы ерөөлийг дахин нэг удаа хүртэж магадгүй байсан юм. Харин Иов тэгээгүй—үнэндээ түүнд тэгэхгүй байх хувийн шалтгаан байсан билээ. Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь ажил хөдөлмөрөөс бий болоогүй гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг дээр нь дөрөөлж хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин хамаг хүчээрээ баримтлах замыг амьдралынхаа зарчим болгох хэрэгтэй гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ үүнд сэтгэл татагдаагүй, мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Өмч хөрөнгийн талаарх түүний хандлага ийм байв. Тэр ерөөл олж авах гэж юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутлаа, эсвэл алдлаа гэж санаа нь зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ сүйдтэй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн байнга ерөөл хүртсэний улмаас Бурханы замыг үл тоогоогүй, Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгийн талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнээс байгаа бүхнийг нь авна гэдгээс Иов хэзээ ч айж, санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл, Бурхан хэзээ түүнээс авчих бол гэж, эсвэл авах болов уу, яах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага, гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулалтад дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээрийг Бурханаас түүнд хайрласан гэж итгэдэг байв. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, бат үнэмшлийн дүгнэлт байсан. Иовын хүн чанар болон өдөр тутмын жинхэнэ мэрийлт нь түүний талаарх энэ гурван талын дүгнэлтээр тодорхой болсон уу? Эд хөрөнгөө алдах үедээ Иов маш тайван байсан нь түүний хүн чанар болон мэрийлтээс салшгүй юм. Өөрөө өдөр тутам мэрийсний ачаар л Иов Бурханы шалгалтуудын үеэр, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэх биеийн хэмжээ болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгийг нэг шөнийн дотор олж аваагүй, мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй, харин олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, Бурхан буцааж авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүнтэй харьцуулахад Иовын дуулгавартай байдал маш бодитой биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад Иов тун үнэнч, шулуун шударга биш гэж үү?

Иовын ухаалаг байдал

Иовын бодит туршлага, шулуун шударга, үнэнч хүн чанар нь өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үед хамгийн ухаалаг магадлал болон сонголт хийхэд түүнийг хүргэсэн юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын эрэл хайгуул болон өдөр тутмын амьдралдаа мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй нь салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт түүнийг итгүүлсэн; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит баримтыг мэдэх боломжийг түүнд олгосон; мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн, мөн дагаж чадахуйц болгосон; дуулгавартай байдал нь түүнийг Ехова Бурханаас эмээхдээ улам илүү үнэнч болгосон; эмээдэг байдал нь түүнийг муугаас зайлахдаа улам илүү бодитой болгосон; эцэстээ Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; төгс байдал нь түүнийг цэцэн болгож, мөн хамгийн ухаалаг хүн болгосон юм.

“Ухаалаг” гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, эрүүл ухаантай, аливааг бодохдоо учир зүйтэй агаад гаж буруугүй, зүй зохистой үг, үйлдэл болон магадлалтай байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдлыг тайлбарлахад тийм ч хялбар биш. Иовыг хамгийн ухаалаг хүн гэж хэлэх үед энэ нь түүний хүн чанар болон Бурханы өмнө биеэ авч явах байдалтай холбоотой юм. Иов үнэнч байсан учраас Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай дагаж чадсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, магадлаж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, үйлдэл, түүний үйлдлийн цаадах зарчмууд, аливааг үйлдэхдээ дагадаг дүрэм журам нь энгийн, тодорхой, бодит байсан бөгөөд харалган, ойворгон, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнийх байгаагүй. Түүнд тохиолдсон аливаа зүйлд хэрхэн хандахаа тэр мэдэж байсан, төвөгтэй үйл явдлуудын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлж, зохицуулахаа тэр мэдэж байсан, өөрийн чанд баримтлах ёстой замыг хэрхэн чанд баримтлахаа тэр мэддэг байсан бөгөөд цаашлаад Ехова Бурханы өгөх ба авахад хэрхэн хандахаа мэдэж байсан юм. Иовын ухаалаг байдал яг энэ байсан. Яг ийм ухаалаг байдлаар зэвсэглэсэн учраас л Иов өмч хөрөнгө, хүү охидоо алдах үедээ, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлсэн юм.

Иов бие махбодын асар их өвдөлт, хамаатан садан, найз нөхдийнхөө эсэргүүцэлтэй тулгарах үедээ, мөн үхэлтэй нүүр тулах үедээ биеэ авч явсан бодит байдал нь түүний жинхэнэ нүүр царайг дахин нэг удаа бүгдэд харуулсан.

Иовын үнэн дүр төрх: Үнэн бодитой, эгэл жирийн бөгөөд хуурамч зангүй

Иов 2:7-8-ыг уншицгаая: “Тэгээд Сатан Еховагийн дэргэдээс явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн оройг нь хүртэл яр хатгинд бариулж зовоов. Тэр өөрийгөө хусах ваарны хэлтэрхий авч, үнсэн дунд суув”. Энэ бол хөндүүр хатги түүний биеэр тархаж байх үед Иовын биеэ авч явсан байдлын нэг дүрслэл юм. Энэ үед Иов өвдөлтийг тэвчингээ үнс нурман дунд сууж байсан. Хэн ч түүнийг эмчлээгүй, биеийнх нь өвдөлтийг намдаах гэж хэн ч түүнд туслаагүй; харин тэр яр хатгиныхаа гадрыг хусахдаа ваарны хэлтэрхий ашигласан. Өнгөц үзэхэд, энэ нь Иовын зовлонгийн нэг л үе шат төдий байсан ба түүний хүн чанар болон Бурханаас эмээх байдалтай ямар ч холбоогүй, учир нь тэр үед Иов өөрийн санаа сэтгэл, үзэл бодлыг харуулах ямар ч үг хэлээгүй билээ. Гэсэн ч Иовын үйлдэл болон зан авир нь түүний хүн чанарын жинхэнэ илэрхийлэл хэвээр юм. Өмнөх нэгдүгээр бүлгийн тэмдэглэлээс, Иов бол дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байжээ гэдгийг бид уншсан. Харин хоёр дахь бүлгийн энэ эшлэл энэхүү дорнын хамгийн агуу хүн нь үнс нурман дунд суугаад өөрийгөө маажихаар ваарны хэлтэрхий авах болсныг бидэнд харуулсан. Энэ хоёр дүрслэлийн хооронд илэрхий ялгаа байхгүй гэж үү? Энэ ялгаа нь бидэнд Иовын үнэн дүр төрхийг харуулсан юм: Өөрийн эрх ямбат байр суурь, зэрэг дэвийг үл харгалзан тэр хэзээ ч тэдгээрийг хайрлаж, нэг их анхаарч байгаагүй; бусад хүмүүс түүний байр суурийг хэрхэн үзэж байсныг тэр тоогоогүй, мөн үйлдэл юм уу биеэ авч явах байдал нь түүний байр сууринд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар ч санаа зовоогүй; байр суурийн жаргалд шунаагүй, мөн байр суурь, зэрэг дэвийнх нь хамт ирсэн алдар сууг эдлээгүй. Тэр зөвхөн Ехова Бурханы нүдэн дэх өөрийн үнэ цэн болон амьдрахын утга учир юу болохыг л анхаардаг байсан. Иовын жинхэнэ төрх нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, эд баялгийг хайрлаагүй, алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэрээр үнэн бодитой, эгэл жирийн, хуурамч зангүй байсан юм.

Иов хайр, үзэн ядалтыг хооронд нь тодорхой ялгадаг

Иовын хүн чанарын өөр нэг тал нь түүний эхнэртэйгээ ярилцсан энэ үгээс харагддаг: “Тэгэхэд эхнэр нь түүнд ‘Чи одоо ч гэсэн үнэнч шударга байдлаа хадгалж байна уу? Бурханыг хараа, тэгээд үх’ гэв. Харин тэр түүнд ‘Чи мунхаг эм шиг ярьж байна. Юу гэнэ ээ? Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?’” гэв (Иов 2:9-10). Иовын эхнэр түүний тарчилж байгааг хараад зовлонгоосоо зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон—гэвч “сайн санааг” нь Иов сайшаагаагүй; харин ч энэ нь түүний уурыг хүргэсэн, яагаад гэвэл, эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх, эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ “мунхаг эм” гэж дуудсан. Иов эхнэртээ уурлаж, үзэн ядсан, түүнчлэн зэмлэж буруушаасан. Энэ нь хайр, үзэн ядалтыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний шулуун шударга хүн чанарын жинхэнэ илэрхийлэл байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжтэй хүн байсан—энэ нь, хорон муу уур амьсгал, урсгалыг үзэн ядаж, гаж буруу тэрс үзэл, хөгийн маргаан болон утга учиргүй яриаг жигшин, яллаж, хаяхад түүнийг хүргэсэн ба олон нийтэд адлагдаж, ойр дотны хүмүүстээ хаягдах үедээ өөрийн зөв зарчим, үзэл баримтлалд үнэнч байх боломжийг түүнд олгосон.

Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл

Нэгэнт бид Иовын зан авираас түүний хүн чанарын өөр өөр талын илэрхийллийг харж чадаж байгаа болохоор өөрийн төрсөн өдрийг хараахаар амаа нээхэд нь Иовын ямар хүн чанарыг хардаг вэ? Энэ бол бидний доор хуваалцах сэдэв юм.

Иов өөрийн төрсөн өдрийг хараасан шалтгааны талаар Би дээр ярьсан. Үүнээс та нар юу харж байна вэ? Хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хайр энэрэлгүй байсан бол, хэрвээ хүйтэн хөндий, хэнэггүй, хүн чанаргүй байсан бол Бурханы хүслийг анхаарч чадах байсан уу? Тэгээд Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан болохоороо өөрийн төрсөн өдрийг жигшиж чадах байсан уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байсан бол Бурханыг шаналахад нь зовох байсан гэж үү? Бурхан өөрөөс нь болж зовж шаналсан учраас өөрийн төрсөн өдрийг хараах байсан гэж үү? Хариулт нь мэдээж огтхон ч үгүй! Иов зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан; Иов Бурханы зүрх сэтгэлийг анхаарч байсан учраас Бурханы шаналлыг мэдэрсэн; тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы өвдөлтийг мэдэрч, илүү их зовлон шаналал амссан; тэр Бурханы өвдөлтийг мэдэрсэн учраас өөрийн төрсөн өдрийг жигшиж, тиймээс өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Гаднын хүмүүст бол шалгалтуудын үеэр Иовын биеэ авч явах байдал бүхэлдээ үлгэр жишээч байсан гэж хэлж болно. Гагцхүү өөрийн төрсөн өдрийг хараасан нь түүний төгс, шулуун шударга байдалд асуултын тэмдэг тавьж, эсвэл өөр үнэлгээ өгдөг юм. Үнэндээ, энэ нь Иовын хүн чанарын хамгийн жинхэнэ илэрхийлэл байсан юм. Түүний хүн чанар нуугдаж, баглагдаагүй, эсвэл өөр хүнээр засварлагдаагүй. Өөрийн төрсөн өдрийг хараах үедээ тэр зүрх сэтгэлийнхээ гүн дэх өр нимгэн, чин сэтгэлийг ил харуулсан; тэрээр яг л ёроол нь харагдах булгийн ус мэт цэвэр, тунгалаг байсан юм.

Иовын талаар энэ бүхнийг мэдсэнээр ихэнх хүмүүс Иовын хүн чанарын гол агуулгын талаар нэлээд үнэн зөв, бодитой үнэлгээтэй болох нь гарцаагүй. Тэд мөн Бурханы хэлсэн Иовын төгс, шулуун шударга байдлын талаар гүн гүнзгий, бодит, илүү дэвшилтэт ойлголт, ухааралтай болсон байх ёстой. Энэхүү ойлголт болон ухаарал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замд ороход нь хүмүүст туслах болно гэж найдаж байна.

Бурхан Иовыг Сатаны гарт өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа

Иов бол төгс, шулуун шударга байсан ба Бурханаас эмээж, муугаас зайлдаг байсан гэдгийг ихэнх хүмүүс одоо хүлээн зөвшөөрдөг ч, ийнхүү хүлээн зөвшөөрөх нь тэдэнд Бурханы санаа зорилгын талаар илүү их ойлголт өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, шулуун шударга байсан, хүмүүс түүнийг тэгж их шагширдаг, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч, түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй—эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүний зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг мухардалд оруулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, зүй зохистойгоор тайлбарлах ёстой.

Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдээр төгс, шулуун шударга байсан ч гэсэн, Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу ч хийдэг бай, ямар ч аргаар хийдэг бай, төлөөс юм уу зорилго нь ямар ч бай, Түүний хийдэг бүх зүйлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд оруулан, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, Бурханы мөн чанарыг ухааруулж, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломжийг түүнд олгож, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг хүнд олгох явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүс Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг. Энэ үйл явц нь өөрсдийгөө Сатаны хяналт, буруутгал, хөндлөнгийн оролцоо, дайралтаас аажмаар чөлөөлж, мөн Бурханы үг, Бурханы талаарх өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах боломж олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж—тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Яагаад гэвэл, тийм хүмүүс шулуун шударга бөгөөд Бурханд итгэлтэй, дуулгавартай байж, Түүнээс эмээдэг, мөн тэд Сатанаас бүрмөсөн салсан байдаг. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурханаар үнэхээр авхуулсан ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ аврагдахыг хүсэж байвал, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанаар соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй, тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.

Иовыг Сатан хүчирхийлж байсан боловч Иов бас мөнхийн эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авсан ба хэзээ ч дахин Сатаны ялзруулалт, хүчирхийлэл, буруушаалтад өртөхгүй болж, үүний оронд Бурханы төрх байдлын гэрэлд эрх чөлөөтэй, саад тотгоргүй амьдарч, өөрт нь өгсөн Бурханы ерөөлүүдийн дунд амьдрах эрхийг олж авсан. Энэ эрхийг хэн ч түүнээс булаан авч, устгаж, эсвэл эзэмшиж чадахгүй. Энэхүү эрхийг Иов өөрийнхөө итгэл, шийдэмгий байдал болон Бурханд дуулгавартай, Бурханаас эмээдэг байдлаараа олж авсан юм. Иов газар дээрх баяр хөөр, аз жаргалтай амьдралыг олж авахын тулд амиараа төлөөс төлсөн бөгөөд Тэнгэр олгож, газар зөвшөөрсөн ёсоор ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр Бүтээгчийг газар дээр шүтэн мөргөх эрх ямбыг олж авсан юм. Иовын туулж амссан сорилтын хамгийн агуу үр дүн бас энэ байсан билээ.

Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэдэнд эрх чөлөө байдаггүй, Сатан тэднийг суллаагүй байдаг, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, цаашлаад яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдсанаас болоод чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи бас л Сатаны атганд байсаар байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй байна, тиймээс чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс Сатанд бүрэн олзлогдсон байх болно.

Бурханы шалгалтыг хүлээн ав, Сатаны сорилтыг дав, мөн бүхий л оршихуйг чинь авахыг Бурханд зөвшөөр

Хүнийг хангах, дэмжих байнгын ажлынхаа үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлж, Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулсан. Үүний зорилго нь, биеийн хэмжээгээ өсгөж, Бурханыг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Эдгээр үнэн нь Сатантай хийх тулалдаанд Бурханаас хүнд өгсөн зэвсэг билээ. Тэгж зэвсэглээд хүн Бурханы шалгалтуудтай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг шалгах олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч, хүний биеийн хэмжээг “шалгах” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг сэтлэн гарч, Сатаны бүслэлтээс зугтаан амьд гарч чадвал шалгалтыг давсан байх болно. Гэвч хэрвээ хүн Сатаны тулалдааны эгнээг орхин явж чадалгүй, Сатанд бууж өгөх юм бол шалгалтыг даваагүй байх болно. Хүний ямар ч талыг Бурхан шалгалаа гэсэн, Түүний шалгалтын шалгуур нь хүн Сатаны дайралтад өртөх үедээ гэрчлэлдээ бат зогсож байна уу, үгүй юу, мөн Сатанд урхидуулсан үедээ Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу, үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу, үгүй юу гэдэг нь тэр Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы түүнд өгсөн зэвсгийг өөрийн хүчээр өргөж, Сатаны хүлээсийг ялж, Сатаны найдварыг бүрэн алдуулж, орхиулахад хүргэж чадах эсэхээс хамаардаг гэж хэлж болно. Хэрвээ Сатан найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авах гэж дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруушааж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч түүнийг хэрцгийгээр тарчлаахгүй, дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүнийг л Бурхан үнэхээр авах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхий л үйл явц юм.

Иовын гэрчлэл хойч үеийнхэнд өгсөн анхааруулга ба ухаарал

Бурхан хүнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ бас Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг хүмүүс ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналлаас болж зовнидоггүй болсон бөгөөд үүний ач холбогдлын талаар цоо шинэ ойлголттой болсон юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд санаа зовдоггүй болсон бөгөөд Бурханы шалгалт ирэхийг эсэргүүцэж, үгүйсгэдэгээ больсон. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлсэн гэрчлэл нь хүмүүсийг асар их дэмжин тусалж, зоригжуулах эх сурвалж болдог. Тэд Иовоос өөрсдийн авралын найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг ялж, Сатаныг ялах нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт Сатанд ичгүүр, ялагдал авчирч чадах бөгөөд Сатаныг сандаргаж, зугтаалгахын тулд—амиа алдах байсан ч хамаагүй—зөвхөн өөрсдийн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгсөн анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос хэзээ ч ангижирч чадахгүй, мөн Сатаны хүчирхийлэл, дайралтаас хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийнхнийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, шулуун шударга байсан цагт л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадна гэдгийг сургадаг; Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадах л юм бол Сатанд хэзээ ч захирагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалт дор амьдарна—зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдсан байх болно. Иовын хүн чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг аврал эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэр бүх хүний хувьд үнэт эрдэнэ билээ.

Иовын гэрчлэл Бурханд тайтгарал авчирсан

Хэрвээ одоо Би та нарт Иов бол хайр татам хүн байсан гэж хэлбэл, та нар энэ үгийн утга учрыг ойлгож чадахгүй, мөн Би яагаад энэ бүх зүйлийг хэлсний цаад санааг ухаарч чадахгүй байж магад; гэхдээ нэг өдөр та нар Иовынхтай адил, эсвэл төстэй шалгалтуудыг туулах үедээ, гай зовлон амсаж, та нарт зориулан Бурханы биечлэн бэлтгэсэн шалгалтуудыг туулах үедээ, уруу таталт дунд Сатаныг дийлж, Бурханд гэрчлэл хийхийн тулд өөрийн бүх хүчин чармайлтыг зориулж, доромжлол, зовлон шаналалыг тэвчих үедээ л—Миний хэлсэн эдгээр үгийн утга учрыг мэдэрч чаддаг болно. Тэр үед чи Иовоос хамаагүй дор гэдгээ мэдэрнэ, Иов ямар хайр татам гэдгийг, түүнийг дуурайх нь зүйтэй гэдгийг мэдэрнэ; тэр цаг ирэхэд Иовын хэлсэн тэдгээр сонгодог үг одоо үед амьдарч байгаа завхарсан хүнд хэчнээн чухал болохыг чи ухаарах ба мөн Иовын хийсэн зүйлийг хийх нь өнөөгийн хүмүүст хэчнээн хэцүү болохыг ухаарах болно. Энэ нь хэцүү юм гэдгийг мэдрэх үедээ чи Бурханы зүрх сэтгэл хэчнээн их түгшиж, зовниж байсныг мэдрэх бөгөөд тийм хүмүүсийг олж авахын тулд Бурханы төлсөн төлөөс хэчнээн өндөр болохыг, мөн хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн, зарцуулсан зүйл хэчнээн эрхэм болохыг үнэлэх болно. Энд хүртэл ярьснаар Иовын талаарх үнэн зөв ойлголт, алдаагүй үнэлгээ та нарт байна уу? Та нарын нүдээр бол, Иов үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг төгс, шулуун шударга хүн байсан уу? Ихэнх хүмүүс мэдээж “Тийм” гэж хэлнэ биз ээ. Учир нь, Иовын үйлдэж, илчилж байсан зүйлсийн баримтыг ямар ч хүн, эсвэл Сатан үгүйсгэж чадахгүй билээ. Тэдгээр нь Иов Сатаныг ялсны хамгийн хүчтэй нотолгоо юм. Энэ нотолгоог Иов бий болгосон бөгөөд Бурханы хүлээн авсан анхны гэрчлэл байв. Тиймээс Иов Сатаны сорилтыг ялж, Бурханд гэрчлэл хийхэд Бурхан Иовоос найдвар олж харсан бөгөөд Түүний зүрх сэтгэлийг Иов тайтгаруулсан. Бүтээлийн цагаас Иовыг хүртэл тайтгарал гэж юу байдгийг, хүн тайтгаруулна гэж юу гэсэн үг болохыг Бурхан анх удаа үнэхээр мэдэрсэн үе энэ байсан бөгөөд Өөрийнх нь төлөө хийсэн жинхэнэ гэрчлэлийг анх удаа харж, олж авсан нь энэ байсан юм.

Иовын гэрчлэл болон Иовын янз бүрийн талын тухай мэдээ сонсоод ихэнх хүмүүс өөрсдийнхөө урдах замд төлөвлөгөөтэй байх болно гэдэгт Би итгэж байна. Иймээс айдас, түгшүүрээр дүүрэн ихэнх хүмүүс аажмаар бие, сэтгэлийнхээ аль алинд амарч, бага багаар тайвшралыг мэдэрч эхэлнэ гэдэгт Би бас итгэж байна...

Доорх эшлэлүүд нь мөн Иовын тухай тэмдэглэл юм. Үргэлжлүүлэн уншицгаая.

4. Иов Бурханыг чихээрээ сонссон нь

Иов 9:11 Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаггүй.

Иов 23:8-9 Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй. Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй, Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй.

Иов 42:2-6 Та бүх зүйлийг хийж чадна, ямар ч бодлыг Танаас нууж чадахгүй гэдгийг би мэднэ. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг ямар хүн байх билээ? Тиймээс би ойлгоогүй юмаа хэлчихлээ; миний мэддэггүй байсан юмс надад дэндүү гайхамшигтай. Сонсооч дээ, би Танаас гуйж байна, би ярья: Би Танаас гуйя, Та Өөрийгөө надад харуулаач дээ. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг.

Хэдийгээр Бурхан Өөрийгөө Иовд харуулаагүй ч Иов Бурханы дээд эрхэд итгэдэг

Эдгээр үг ямар учиртай юм бэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Мөн тэнгэр, газар, бүх зүйлийг Бурхан захирдгийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулах эшлэл бий: “Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байна. Тэгээд л би өөрийгөө жигшиж, шороо ба үнсэн дунд гэмшдэг” (Иов 42:5-6). Иов Бурханыг өөрийн нүдээр харсан гэхээс илүү, Бурханы тухай үлгэр домгоос мэдэж авсныг бид эдгээр үгээс харж болно. Тэр эдгээр нөхцөл байдалд Бурханыг дагах замаар алхаж эхэлсэн бөгөөд дараа нь тэр өөрийнх нь амьдралд, мөн бүх зүйлийн дотор Бурхан оршиж байдгийг нотолжээ. Энд үгүйсгэхийн аргагүй баримт байна—тэр нь юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагах чадвартай байсан ч гэсэн Иов Бурханыг хэзээ ч хараагүй. Энэ тухайд, тэр өнөөгийн хүмүүстэй адилхан байсан биш үү? Иов хэзээ ч Бурханыг хараагүй гэсний утга санаа нь гэвэл, хэдийгээр тэр Бурханы тухай сонссон боловч Бурхан хаана байдгийг, Бурхан ямар болохыг, эсвэл Бурхан юу хийдгийг мэдээгүй ба эдгээр нь хийсвэр хүчин зүйлс юм; бодитоор ярих юм бол, хэдийгээр тэр Бурханыг дагадаг байсан ч Бурхан хэзээ ч түүнд үзэгдэж, түүнтэй ярьж байгаагүй. Энэ баримт биш гэж үү? Хэдийгээр Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ямар нэгэн тушаал өгч байгаагүй ч гэсэн Иов, Бурханы оршин тогтнолыг харсан бөгөөд бүх зүйлийн дундаас, мөн Бурханы тухай өөрийн чихээр сонсож мэдсэн үлгэр домгоос Түүний дээд эрхийг харсныхаа дараа Иов Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралыг эхэлсэн юм. Бурханыг дагасан Иовын замналын гарал үүсэл, үйл явц ийм байлаа. Гэхдээ тэр хэчнээн Бурханаас эмээж, муугаас зайлж байсан ч, шулуун шударга байдлаа хатуу баримталж байсан ч, Бурхан хэзээ ч түүний өмнө гарч ирээгүй билээ. Энэ эшлэлийг уншицгаая. Тэр, “Хараач, Тэр хажууд явж байхад би Түүнийг хардаггүй: Түүнийг бас цаашаа өнгөрөхөд би Түүнийг ажигладаггүй” (Иов 9:11) гэж хэлсэн. Эдгээр үг юу хэлж байна вэ гэвэл, Иов Бурханыг өөрийн эргэн тойронд байхыг мэдэрсэн ч байж магадгүй, эсвэл үгүй ч байж магадгүй—гэхдээ тэр хэзээ ч Бурханыг харж чадаагүй. Бурхан түүний өмнүүр өнгөрч, юм хийж, эсвэл хүнийг удирдан чиглүүлж байна гэж төсөөлдөг үе түүнд байсан ч гэсэн тэр хэзээ ч мэдээгүй юм. Хүнийг хүлээгээгүй байхад нь Бурхан түүн дээр ирдэг; Бурхан түүн дээр хэзээ ирэхийг, эсвэл хаанаас түүн дээр ирэхийг хүн мэддэггүй, учир нь хүн Бурханыг харж чаддаггүй, тиймээс хүний хувьд Бурхан түүнээс нуугдаж байдаг.

Бурхан өөрөөс нь нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй

Библийн дараах эшлэлд Иов, “Харагтун, би урагшаа явдаг, гэвч Тэр тэнд байхгүй; хойшоо явсан ч би Түүнийг олж харж чаддаггүй: Зүүн гар талд Тэр ажиллаж байвч би Түүнийг харж чаддаггүй: Тэр баруун гар талд нуугдахад би Түүнийг олж харж чаддаггүй” (Иов 23:8-9) хэмээсэн. Энэ тэмдэглэлээс бид, Иовын туулсан амьдралын турш Бурхан бүхий л хугацаанд түүнээс нуугдаж байсан гэдгийг мэдэж болно; Бурхан түүнд ил үзэгдээ ч үгүй, мөн түүнд ямар нэг үг ил шууд хэлээ ч үгүй, гэсэн ч Иов зүрх сэтгэлдээ Бурханы оршин тогтнолын талаар итгэлтэй байсан. Бурхан түүний өмнө алхаж байж магадгүй, эсвэл түүний хажууд ажиллаж байж магадгүй бөгөөд хэдий Бурханыг олж харж чаддаггүй байсан ч Бурхан түүний хажууд бүх зүйлийг нь удирдаж байгаа гэдэгт тэр үргэлж итгэдэг байв. Иов, Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч өөрийнхөө итгэлд үнэнч байж чадсан, өөр ямар ч хүн ингэж чадаагүй. Тэд яагаад чадаагүй вэ? Яагаад гэвэл, Бурхан Иовтой яриагүй, эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгийг хэлснийг уншаад чамд ямар санагдаж байна вэ? Иовын төгс, шулуун шударга байдал болон Бурханы өмнө зөв шударга байдаг нь жинхэнэ бөгөөд Бурханы зүгээс хэтрүүлсэн хэрэг биш гэдгийг чи мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүмүүсийн адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй боловч Иов үнэнч шударга байдлаа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад, Бурханыг гомдоохоос айдаг байснаасаа болж ахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирдаг байсан юм. Бурханыг хараагүй хэрнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, эерэг зүйлсийг хэчнээн их хайрлаж байсныг нь болон түүний итгэл хэчнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан өөрөөс нь нуугдаж байсны улмаас тэр Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Бурханыг хэзээ ч хараагүйн улмаас итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас тэр Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болон хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсаны улмаас тэр шулуун шударга байхаа болиогүй, мөн Бурхан хэзээ ч өөрт нь үзэгдээгүйн улмаас Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолыг батлахын тулд ил гарч ирээч гэж Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэрээр бусдын олж авч чадаагүй ерөөл, нигүүлслийг олж авсан гэж итгэж байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Иовын Бурханд итгэх итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох Бурханы сайшаал болон Бурханы ерөөлийн үр шимийг хүртсэн юм.

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл, гай зовлонгийн талаар боддоггүй

Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй нэг баримтад бид өнөөдөр анхаарлаа хандуулах болно. Хэдийгээр Иов хэзээ ч Бурханыг хараагүй, Бурханы үгийг өөрийн чихээр сонсоогүй ч Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Өмнө хэлсэнчлэн “Еховагийн нэр алдаршиг” хэмээх байсан юм. Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, тайлбаргүй, мөн шалтгаангүй байсан. Иов зүрх сэтгэлээ Бурханд өгч, түүнийгээ Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, шийдсэн бүхэн, зүрх сэтгэлдээ төлөвлөсөн бүхэн нь Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, өөрийнх нь төлөө ямар нэг зүйл хийгээч гэж, эсвэл өөрт нь ямар нэг юм өгөөч гэж Бурханаас гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг ашиг олж авна гэсэн давруу хүслийг ч өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлээс нь болж Бурханы нэрийг алдаршуулж байсан бөгөөд энэ нь тэр ерөөл хүртсэн, эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс хамаараагүй. Бурхан хүмүүсийг ерөөж, эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхийг үл харгалзан, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч бас Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны гэнэтийн тайлбарлашгүй өөрчлөлтүүд нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлыг үл харгалзан Бурханы нэрийг магтвал зохино. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдэл нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнаж, ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрласан. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, өөрт нь тохиолдсон бүхнийг хэдийд ч, хаана ч дуртайяа хүлээн авч байсан. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай дагах явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй, мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал айлдахыг, эсвэл өөрт нь ямар нэг заавар өгөхийг сонсоогүй. Өнөөгийн үгээр бол, Бурхан үнэний талаар түүнд ямар ч гэгээрэл, удирдамж, хангалт өгөөгүй байхад тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадсан нь үнэ цэнтэй зүйл байсан, тэр ийм зүйлсийг харуулсан нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханд сайшаагдаж, Бурханаар эрхэмлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд Өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы өмнө гүн онол ярьж, зөвхөн сайрхаж, тахил өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүстэй харьцуулахад Иовын зүрх сэтгэл болон тэр өөрөө Бурханд хамаагүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, тэрээр хүн чанарын хувьд үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байж, шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрладаг байсан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах байсан бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байж чадах хэмжээнд хүрэх юм. Зөвхөн тийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадна. Яагаад гэвэл, тэрээр Бурхан өөрийг нь ерөөж, эсвэл өөрт нь гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гарт захирагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг бол мэдлэггүй, мунхаг, ухаангүй байдал, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэж байгаа хэрэг бөгөөд Бурханаас эмээдэггүйн шинж гэдгийг тэр мэддэг байсан юм. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм. Тэгэхээр Иов Бурханы талаар та нараас илүү онолын мэдлэгтэй байсан уу? Тэр үеийн Бурханы ажил болон айлдвар цөөхөн байсан учраас Бурханы талаар мэдлэг олж авах нь амаргүй хэрэг байжээ. Иовын тийм амжилт шалихгүй хэрэг байгаагүй. Тэр Бурханы ажлыг үзэж туулаагүй, Бурханы ярьж байгааг хэзээ ч сонсоогүй, мөн Бурханы нүүр царайг хараа ч үгүй. Тэр Бурханд хандах тийм хандлагатай байж чадсан нь бүхэлдээ түүний хүн чанар болон хувийн эрэл хайгуулын үр дүн бөгөөд түүний хүн чанар, эрэл хайгуул бол одоогийн хүмүүсийн эзэмшиж чадаагүй зүйл юм. Тиймээс тэр үед Бурхан “түүн шиг төгс ба шулуун шударга хүн дэлхийд нэг ч хүн байхгүй” гэж хэлсэн. Тэр үед Бурхан түүний талаар аль хэдийн ийм үнэлгээ хийж, ийм дүгнэлтэд хүрсэн байлаа. Энэ нь өнөөдөр хэр их үнэн байх байсан бэ?

Бурхан хүнээс нуугддаг хэдий ч бүх зүйлийн дундах үйл хэрэг нь хүнд Түүнийг мэдэхэд хангалттай юм

Иов Бурханы царайг хараагүй, Бурханы хэлсэн үгийг сонсоогүй, тэр ч бүү хэл Бурханы ажлыг биечлэн туулаагүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн гэрчлэлийг бүгд нүдээр харж, тэдгээрийг нь Бурхан хайрлаж, ихэд таашаан бахдаж, сайшаасан бөгөөд хүмүүс атаархаж, биширч, цаашлаад үгээ олж ядан магтдаг. Түүний амьдралын тухайд гэвэл, агуу, ер бусын юм юу ч байгаагүй: Тэрээр бусад энгийн хүний адилаар хүнээс ялгарах юмгүй амьдарч, нар мандахад ажилдаа явж, нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байв. Ялгаа нь гэвэл, энэ жирийн хэдэн арван жилийн туршид тэрээр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замын талаарх мэдлэгийг олж авч, Бурханы агуу хүч чадал, дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр бусад эгэл хүнээс илүү цэцэн сэргэлэн байгаагүй, мөн түүнд ер бусын хүчирхэг амь байгаагүй, цаашлаад түүнд онцгой далд ур чадвар ч байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл бол үнэнч, өрөвч зөөлөн, шулуун шударга зан чанар, шударга ёс болон зөвт байдлыг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг хүн чанар байсан—эдгээрийн алийг ч ихэнх эгэл хүмүүс эзэмшдэггүй. Тэрээр хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, бодолдоо ухамсартай байсан, тиймээс дэлхий дээрх энгийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы зовнил, нигүүлсэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч эгэл хүнээс давсан эдгээр зүйлийг Иов олж авч чадсаны эхний шалтгаан бол тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан юм. Хоёр дахь шалтгаан нь түүний эрэл хайгуул байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханд хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх түүний эрэл хайгуул байв. Бурханыг харж, Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлийг эзэмшиж, эрэлхийлсэн; тэр Бурханыг хэзээ ч хараагүй хэдий ч бүх зүйлийг захирдаг Бурханы арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдийгээр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй боловч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байлаа. Хэдийгээр түүний амьдралын жилүүд бусад эгэл хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нь нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний нүдээр бол, бүх зүйлийн хууль Бурханы үйл хэргээр дүүрэн байсан бөгөөд Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд дэлхий дээрх жирийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүх өнцөг булан бүрээс Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж, ухаарч, Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурхан нуугдаж, чимээгүй байдаг нь Бурханы үйл хэргийг ойлгож, ухаарахад Иовд саад болоогүй, мөн тэдгээр нь Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх түүний мэдлэгт нөлөөлөөгүй. Түүний бүхий л амьдрал нь, бүх зүйлийн дотор нуугдаж байсан Бурханы дээд эрх, зохицуулалтыг өдөр тутмын амьдралдаа мэдрэх, мөн бүх зүйлийн дунд чимээгүй байдаг атлаа бүх зүйлийн хөдөлгөөний хуулийг захирахаар дамжуулан илэрхийлэгддэг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон үгийг өдөр тутмын амьдралдаа сонсож, мэдрэх явдал байсан юм. Тэгэхээр, хэрвээ хүмүүс Иов шиг хүн чанар, эрэл хайгуултай байх юм бол Иов шиг ухаарал, мэдлэг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовынхтой адилхан ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж, түүнтэй ярьж байгаагүй боловч Иов төгс, шулуун шударга байж, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүй байхад, бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Түүний дээд эрх нь Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг хүн мэдэж авахад хангалттай байдаг бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замд оруулахад хангалттай юм. Иов шиг эгэл хүн Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан байхад Бурханыг дагадаг эгэл хүн болгон бас чадах ёстой. Хэдийгээр эдгээр үг логик дүгнэлт мэт сонсогдож болох боловч энэ нь юмсын хуулыг зөрчдөггүй. Гэтэл баримтууд хүний хүсэлтэй нийцээгүй: Бурханаас эмээж, муугаас зайлахыг гагцхүү Иов л сахих зүйл мэт харагддаг. “Бурханаас эмээж, муугаас зайлах” талаар дурдахад хүмүүс, Бурханаас эмээж, муугаас зайлах зам нь Иовын нэрээр хаяглагдсан ба бусдад хамаагүй мэт үүнийг зөвхөн Иов л хийх ёстой гэж боддог. Үүний шалтгаан тодорхой: Учир нь, зөвхөн Иов л үнэнч, зөөлөн сэтгэлтэй, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг хүн чанартай байсан, тиймээс зөвхөн Иов л Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагаж чадсан. Та нар бүгдээрээ энд буй цаад учрыг ойлгосон байх ёстой—энэ нь юу вэ гэхээр, үнэнч, өрөвч зөөлөн, шулуун шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлийг хайрладаг хүн чанарыг хэн ч эзэмшээгүйн улмаас хэн ч Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, тиймээс тэд хэзээ ч Бурханы баяр баяслыг олж авч, шалгалтуудын дунд бат зогсож чадахгүй юм. Энэ нь бас, Иовоос бусад бүх хүн мөн л Сатанд хүлэгдэж, урхидуулсан хэвээр байгаа, тэд бүгд Сатанаар буруутгагдаж, довтлуулж, хорлуулж байдаг ба тэднийг Сатан залгихаар оролддог, тэд бүгд Сатанд олзлогдсон эрх чөлөөгүй хоригдлууд гэсэн утгатай юм.

Хүний зүрх сэтгэл Бурхантай дайсагнадаг бол тэр яаж Бурханаас эмээж, муугаас зайлж чадах билээ?

Нэгэнт өнөөгийн хүмүүс Иовынхтой адил хүн чанарыг эзэмшээгүй болохоор тэдний уг чанарын мөн чанар ба Бурханд хандах хандлага нь ямар вэ? Тэд Бурханаас эмээдэг үү? Муугаас зайлдаг уу? Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй хүмүүсийг хоёр үгээр дүгнэн хэлж болно: Бурханы дайснууд. Та нар энэ хоёр үгийг үргэлж хэлдэг боловч жинхэнэ утга учрыг нь ерөөсөө мэдээгүй. “Бурханы дайснууд” гэсэн үгэнд мөн чанар байдаг: Бурхан хүнийг дайснаа гэж хардаг юм биш, харин хүн Бурханыг дайснаа гэж хардаг. Нэгдүгээрт, хүмүүс Бурханд итгэж эхлэх үед өөрийн зорилго, далд санаа, хүсэл эрмэлзэлгүй хэн байх билээ? Хэдийгээр тэдний нэг хэсэг нь Бурханы оршин тогтнолд итгэж, Бурханы оршин тогтнолыг харсан боловч Бурханд итгэх итгэл нь мөн л тэдгээр далд санааг агуулдаг хэвээр бөгөөд Бурханд итгэх эцсийн зорилго нь Түүний ерөөлийг болон өөрсдийн хүссэн зүйлийг хүртэх явдал байдаг. Хүмүүсийн амийн туршлагаас харвал, би гэр бүл, ажил мэргэжлээ Бурханы төлөө хаясан, гэтэл Тэр надад юу өгсөн юм бэ? Би үүнийг базаж дүгнээд батлах ёстой—би саяхан ямар нэг ерөөл хүртсэн бил үү? Би энэ хугацаанд маш ихийг өгсөн, би гүйж гүйж, бас их зовлоо—хариуд нь Бурхан надад амлалт өгсөн үү? Тэр миний сайн үйлийг санасан уу? Миний төгсгөл ямар байх бол? Би Бурханы ерөөлийг хүртэж чадах болов уу? ... гэж тэд дотроо үргэлж боддог. Хүн бүхэн зүрх сэтгэлдээ байнга, дандаа ийм тооцоо хийж, өөрсдийн далд санаа, жолоогүй хүсэл, тохиролцоо агуулсан шаардлагыг Бурханд тавьдаг. Өөрөөр хэлбэл, хүн зүрх сэтгэлдээ үргэлж Бурханыг туршиж, Бурханы талаар байнга төлөвлөгөө зохиож, өөрийнхөө төгсгөлийн төлөө Бурхантай байнга маргалдаж, мөн Бурхан хүссэн зүйлийг нь өгч чадах эсэхийг харахын тулд Бурханаас үг авах гэж оролддог. Бурханыг эрэлхийлж байхдаа хүн Бурханд Бурхан гэж ханддаггүй. Тэр үргэлж Бурхантай тохиролцох гэж оролдож, Түүнээс тасралтгүй юм шаардаж, тэр ч байтугай алхам бүрдээ Түүнийг шахаж, гар бариад бугуй барих гэж оролддог. Бурхантай тохиролцох гэж оролдохын зэрэгцээ хүн бас Түүнтэй маргадаг бөгөөд тэр ч байтугай өөрсдөд нь шалгалт тулгарч, эсвэл хэцүү байдалд орсноо мэдвэл ихэнхдээ сул дорой, идэвхгүй болж, ажилдаа назгайрч, Бурханы талаар гомдлоор дүүрдэг тийм хүмүүс ч байдаг. Анх Бурханд итгэж эхлэх үеэсээ хүн Бурханыг элбэг дэлбэгийн бэлгэдэл эвэр, Швейцарийн армийн хутга хэмээн үзэж, Бурханаас ерөөл болон амлалт авах гэж оролдох нь түүний төрөлхийн эрх, үүрэг, харин хүнийг хамгаалж, халамжлан, түүнийг хэрэгтэй зүйлээр хангах нь Бурханы хариуцлага юм шиг, өөрийгөө Бурханы хамгийн агуу зээлдүүлэгч гэж үзчихсэн байдаг. Энэ нь Бурханд итгэдэг бүх хүний “Бурханд итгэх итгэлийн” талаарх үндсэн ойлголт бөгөөд Бурханд итгэх ухагдахууны талаарх тэдний гүн гүнзгий ойлголт юм. Хүний уг чанарын мөн чанараас түүний бодит эрэл хайгуул хүртэл Бурханаас эмээхтэй холбоотой юу ч байдаггүй. Хүний Бурханд итгэх зорилго нь Бурханыг шүтэн мөргөхтэй ямар ч хамаагүй байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэл нь Бурханаас эмээж, Бурханыг шүтэн мөргөхийг шаарддаг гэдгийг хүн хэзээ ч авч үзээгүй, мөн ойлгоогүй. Тийм байдалд хүний мөн чанар илэрхий байдаг. Тэгвэл энэ мөн чанар нь юу вэ? Энэ бол хүний зүрх сэтгэл хорлонтой, зальжин, зуйрган, шударга ёс, зөвт байдлыг, эсвэл эерэг зүйлийг хайрладаггүй, жигшмээр бөгөөд шуналтай юм. Хүний зүрх сэтгэл Бурханд үүнээс илүү хаалттай байж чадахгүй; тэр үүнийг Бурханд огтхон ч өгөөгүй. Бурхан хүний үнэн зүрх сэтгэлийг хэзээ ч хараагүй, мөн хүн Түүнийг хэзээ ч шүтэн мөргөөгүй. Бурхан хэчнээн их төлөөс төлсөн ч, хэчнээн их ажил хийсэн ч, эсвэл Тэр хүнийг хэчнээн их зүйлээр хангасан ч хамаагүй хүн нүдэн балай байж, огт хайхрамжгүй хэвээр үлддэг. Хүн зүрх сэтгэлээ хэзээ ч Бурханд өгөөгүй, өөрийнхөө зүрх сэтгэлийг өөрөө мэдэж, шийдвэрээ өөрөө гаргахыг л зөвхөн хүсдэг—үүний цаад утга нь бол хүн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг хүсдэггүй, Бурханы дээд эрх, зохицуулалтад дуулгавартай байдаггүй, мөн Бурханыг Бурхан хэмээн шүтэн мөргөхийг хүсдэггүй гэсэн үг. Хүний өнөөдрийн байгаа байдал ийм юм. Одоо Иовыг дахин харцгаая. Юун түрүүнд, тэр Бурхантай тохиролцоо хийсэн үү? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримтлахдаа тэр далд санаа агуулж байсан уу? Тэр үед Бурхан, ирж буй төгсгөлийн талаар хэн нэгэнд хэлсэн үү? Тэр үед Бурхан, төгсгөлийн талаар хэнд ч амлалт өгөөгүй бөгөөд ийм байхад л Иов Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өнөөдрийн хүмүүсийг Иовтой харьцуулж болох уу? Хэтэрхий их ялгаа бий, тэд өөр өөр чанартай. Хэдийгээр Иов Бурханы талаар их мэдлэгтэй байгаагүй ч зүрх сэтгэлээ Бурханд өгсөн ба тэр нь Бурханд харьяалагдаж байсан. Тэр хэзээ ч Бурхантай наймаалцаж байгаагүй, Бурханаас хэтэрхий ихийг хүсэж, шаардаж байгаагүй; тэгэхийн оронд “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа” гэж итгэдэг байсан. Энэ нь олон жилийн амьдралынхаа туршид Бурханаас эмээж, муугаас зайлах замд үнэнч байснаар түүний харж, олж авсан зүйл юм. Түүнчлэн “Бид Бурханы гараас сайныг хүлээн аваад мууг хүлээн авахгүй юу?” гэсэн үр дүнг олж авсан. Энэ хоёр өгүүлбэр нь, туулсан амьдралынхаа явцад Бурханд дуулгавартай байсан хандлагынхаа үр дүнд түүний харж, мэдэж авсан зүйл байсан ба тэдгээр нь мөн Сатаны сорилтыг ялан дийлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болж, Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсох суурь нь болсон юм. Энэ мөчид та нар Иовыг өөрсдийн зүрх сэтгэл дэх хайр татам хүн гэж төсөөлж байна уу? Та нар тийм хүн болно гэж найдаж байна уу? Та нар Сатаны сорилтыг туулахаас айж байна уу? Иовынхтой адилхан шалгалтуудыг та нарт тулгах талаар Бурханд залбирах гэж шийдсэн үү? Ихэнх хүн ийм маягаар залбирч зүрхлэхгүй нь эргэлзээгүй. Тэгэхээр та нарын итгэл өрөвдмөөр өчүүхэн гэдэг нь илэрхий; Иовтой харьцуулбал, та нарын итгэлийг дурдахын ч хэрэггүй. Та нар Бурхантай дайсагнаж, Бурханаас эмээдэггүй, Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох чадваргүй бөгөөд Сатаны дайралт, буруушаалт, сорилтуудыг ялах чадваргүй. Та нар Бурханы амлалтыг хүлээж авах ямар эрхтэй юм бэ? Иовын түүхийг сонсож, хүнийг аврах Бурханы санаа болон хүний авралын утга учрыг ойлгоод та нарт одоо Иовынхтой адил шалгалтуудыг хүлээн авах итгэл байна уу? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахыг өөрсдөдөө зөвшөөрөх бага ч гэсэн шийдвэр та нарт байх ёстой биш гэж үү?

Бурханы шалгалтын тухайд эргэлзэх зүйл байхгүй

Шалгалтуудынх нь төгсгөлд Иовоос гэрчлэл хүлээн авсны дараа Бурхан Иовтой адилхан хүмүүсээс бүрдсэн нэг бүлэг хүмүүсийг, эсвэл нэг бүлгээс илүү олон хүнийг олж авна гэж шийдсэн, гэхдээ Сатан Бурхантай мөрийцөж, Иовыг сорьж, дайрч, хүчирхийлсэн шиг аргаа хэрэглэн өөр ямар ч хүнийг дайрч, хүчирхийлэхийг Сатанд хэзээ ч дахин зөвшөөрөхгүй гэж шийдсэн; сул дорой, тэнэг, мунхаг хүнд дахин хэзээ ч тийм зүйл хийхийг Бурхан Сатанд зөвшөөрөөгүй—Сатан Иовыг сорьсон нь л хангалттай байсан! Хүмүүсийг зоргоороо хүчирхийлэхийг Сатанд зөвшөөрөөгүй нь Бурханы өршөөл билээ. Бурханы хувьд Иов Сатаны сорилт болон хүчирхийллийг амсаж зовсон нь хангалттай байсан юм. Бурхан, Сатанд дахин хэзээ ч ийм зүйл хийхийг зөвшөөрөөгүй, учир нь Бурханыг дагадаг хүмүүсийн амь болон бүх зүйлийг Бурхан захирч, зохион байгуулдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүсийг хүссэнээрээ ашиглах эрх Сатанд байдаггүй—та нар энэ зүйлийн талаар тодорхой мэдэж байх ёстой! Бурхан хүний сул талд санаа тавьж, түүний тэнэг зан, мунхаг байдлыг ойлгодог. Хэдийгээр хүнийг бүрэн аврахын тулд Бурхан түүнийг Сатаны гарт өгсөн байх ёстой боловч Сатан хүнээр тоглоом шиг тоглож, хүнийг зовоож байхыг Бурхан харахыг хүсэхгүй байгаа бөгөөд хүн үргэлж зовж байгааг Тэр харахыг хүсдэггүй. Хүнийг Бурхан бүтээсэн ба Бурхан хүний бүх зүйлийг захирч, зохицуулдаг нь төгс үндэслэлтэй юм; энэ нь Бурханы хариуцлага бөгөөд Бурханы бүх зүйлийг захирдаг эрх мэдэл юм! Хүнийг хүссэнээрээ хүчирхийлж, мууг нь үзэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, хүний замыг алдуулахын тулд янз бүрийн арга бач хэрэглэхийг Бурхан Сатанд зөвшөөрдөггүй, цаашлаад Тэр хүнийг захирах Бурханы дээд эрхэд саад болохыг Сатанд зөвшөөрдөггүй, мөн хүн төрөлхтнийг удирдах, аврах Бурханы агуу ажлыг бүү хэл, бүх зүйлийг захирахдаа баримтладаг хууль дүрмийг гишгэлэн сүйтгэхийг ч Сатанд зөвшөөрдөггүй! Бурханы аваръя гэсэн хүмүүс болон Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний гол цөм буюу биелэлт, түүнчлэн зургаан мянган жилийн ажилдаа зориулсан Түүний хичээл чармайлтын үнэ юм. Бурхан энэ хүмүүсийг Сатанд дураараа өгч хэрхэн чадах билээ?

Хүмүүс Бурханы шалгалттай тулгарахаас үргэлж айж,санаа зовдог, гэсэн ч тэд дандаа Сатаны урхинд амьдарч, Сатанд довтлуулж, хүчирхийлүүлдэг аюултай орчинд амьдарч байна—гэхдээ тэд айдсыг мэдэхгүй, амарлингуй байдаг. Юу болоод байна вэ? Бурханд итгэх хүний итгэл зөвхөн өөрийнх нь харж чадах зүйлсээр л хязгаарлагддаг. Тэрээр хүнийг гэсэн Бурханы хайр, анхаарал халамж, хүнд тавих Түүний өрөвч сэтгэл, ойлголтыг өчүүхэн төдий ч ухаардаггүй. Харин хүн Бурханы шалгалт, шүүлт, гэсгээлт, сүр жавхлан болон уур хилэнгийн талаарх бага зэрэг айдас, түгшүүрээс өөрөөр Бурханы сайн санааны талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг. Шалгалтын талаар дурдахад Бурхан далд зорилго агуулж байгаа мэт хүмүүст санагддаг, тэр ч байтугай зарим нь Бурхан хорон муу санаа өвөрлөдөг гэж итгэдэг бөгөөд Бурхан тэдэнд яг юу хийх гэж байгааг мэддэггүй; тиймээс, Бурханы дээд эрх болон зохицуулалтад дуулгавартай байх тухай хашхирахын зэрэгцээ тэд хүнийг захирах Бурханы дээд эрх болон хүнийг гэх Бурханы зохицуулалтыг эсэргүүцэж, тэрслэхийн тулд чадах бүхнээ хийдэг, учир нь хэрвээ тэд анхааралтай байхгүй бол Бурхан тэднийг төөрөгдүүлэх болно, хэрвээ тэд өөрсдийн хувь заяаг захирахгүй бол тэдэнд байгаа бүхнийг Бурхан авч, тэдний амь төгсөж ч болох юм гэж тэд итгэдэг. Хүн Сатаны баазад байдаг, гэхдээ тэр Сатанд хүчирхийлүүлж байгаа талаараа хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд Сатанд хүчирхийлүүлдэг мөртөө Сатанд олзлогдсоноосоо хэзээ ч айдаггүй. Хүн, Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байна гэж хэлээд л байдаг мөртлөө хэзээ ч Бурханд итгээгүй, эсвэл Бурхан хүнийг үнэхээр Сатаны савраас аврах болно гэж итгээгүй. Хэрвээ хүн Иовтой адилаар Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтад захирагдаж, өөрийн бүхий л оршихуйг Бурханы гарт өгч чадах юм бол хүний төгсгөл Иовынхтой адил байж—Бурханы ерөөлийг хүлээж авахгүй гэж үү? Хэрвээ хүн Бурханы дээд эрхийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чадах юм бол алдах зүйл юу байна вэ? Тиймээс та нар өөрсдийн үйлдлийг анхаарч, та нар дээр ирэх гэж буй бүх зүйлд болгоомжтой ханд гэж Би зөвлөж байна. Бүү яар, түргэн зан бүү гарга, мөн Бурхан болон та нарын төлөө Түүний зохицуулсан хүмүүс, аливаа хэрэг явдал болон юманд өөрийн түргэн зангаар, өөрийн зөнгөөр, эсвэл өөрийн төсөөлөл, үзлээр бүү ханд; та нар үйлдэлдээ анхааралтай байх ёстой ба Бурханы уур хилэнг хүргэхээс зайлсхийхийн тулд залбирч, илүү их эрж хайх ёстой. Үүнийг санаж яв!

Дараа нь бид, шалгалтын дараа Иов ямар байсныг харах болно.

5. Шалгалтын дараах Иов

Иов 42:7-9 Тэгээд Ехова эдгээр үгийг Иовд айлдсаныхаа дараа, теман хүн Елифазад хэлсэн нь: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир чамд болон чиний хоёр нөхөрт Миний уур хилэн асаж байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц өөрсдөдөө авч, Миний зарц Иов дээр очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө; Миний Зарц Иов та нарын төлөө залбирна: Би түүнийг хүлээн зөвшөөрсөн тул тэнэглэсний чинь улмаас та нарыг шийтгэхгүй. Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүй” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова Иовыг хүлээн зөвшөөрөв.

Иов 42:10 Тэгээд түүнийг найз нөхдийнхөө төлөө залбирахад нь Ехова Иовыг урьдын байснаар нь сэргээв: Ехова бас Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгчээ.

Иов 42:12 Тиймээс Ехова Иовын сүүлчийн өдрүүдийг эхэн үеэс нь илүүгээр ерөөв: учир нь тэр арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган хос үхэр, мөн нэг мянган эм илжигтэй болжээ.

Иов 42:17 Иов өтөлж, хоногоо гүйцээгээд үхэв.

Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан нандигнадаг, харин мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг

Иов 42:7-9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томьёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэйгээр нэрлээгүй ч гэсэн энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын үнэ цэнд нөлөөлөөгүй. Энд байгаа “зарц” гэдэг нь Иовд Бурханы өгсөн, өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Иовд хэчнээн сэтгэл хангалуун байсныг нь харуулж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгийн цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгийн талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ эшлэлд дурдсан үгээс нь харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир чамд болон чиний хоёр нөхөрт Миний уур хилэн асаж байна” гэж хэлсэн. Эдгээр үг нь түүнд өгсөн Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг сайшаан зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр ил тод нотолсон анхны тохиолдол байсан юм. Тэдний буруу, учир утгагүй үг ярианы улмаас Бурхан Елифаз болон бусдад нь уурласан, яагаад гэвэл, тэд Иовын нэгэн адил амьдралдаа Бурханы илрэлтийг хараагүй, Түүний хэлсэн үгийг сонсоогүй байсан боловч Иов Бурханы талаар тийм нарийн зөв мэдлэгтэй байхад тэд Бурханы тухай зөвхөн сохроор таамаглаж, Бурханы хүслийг зөрчиж, Түүний зэвүүцлийг төрүүлсэн. Үүнээс үүдэн Бурхан, Иовын хэлсэн, хийсэн бүхнийг сайшаахын зэрэгцээ бусдад нь хилэгнэх болсон, учир нь Бурханаас эмээх ямар ч бодит байдлыг Тэр тэднээс олж харж чадаагүйгээр үл барам тэдний хэлж ярьж байгаад Бурханаас эмээсэн зүйл огт байхгүй байгааг мөн сонссон юм. Иймээс Бурхан дараа нь тэдэнд доорх шаардлагыг тавьсан: “Тийм учраас одоо долоон бух, долоон хуц өөрсдөдөө авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө; Миний Зарц Иов та нарын төлөө залбирна: Би түүнийг хүлээн зөвшөөрсөн тул тэнэглэсний чинь улмаас та нарыг шийтгэхгүй.” Энэ эшлэлд Бурхан Елифаз болон бусдад нь өөрсдийн нүглийг наманчлах зүйл хий гэж хэлсэн, учир нь тэдний тэнэглэл бол Ехова Бурханы эсрэг нүгэл байсан бөгөөд тиймээс тэд алдаагаа засахын тулд шатаалт тахил өргөх хэрэгтэй болсон. Шатаалт тахилыг ихэвчлэн Бурханд өргөдөг, гэхдээ эдгээр шатаалт тахилын тухайд юу ер бусын байна вэ гэвэл, тэдгээрийг Иовд өргөсөн юм. Иов шалгалтуудын үеэр Бурханд гэрчлэл хийсэн учраас Бурханд сайшаагдсан. Харин тэгэхэд Иовын эдгээр нөхөд түүний шалгалтын үеэр илчлэгдсэн; өөрсдийн тэнэглэлийн улмаас тэд Бурханаар яллагдаж, Бурханы уур хилэнг хүргэсэн бөгөөд Бурханд шийтгүүлэх ёстой болсон—Иовын өмнө шатаалт тахил өргөж шийтгүүлсэн—үүний дараа тэдэнд ирсэн Бурханы шийтгэл, уур хилэнг арилгахын тулд Иов тэдний төлөө залбирсан юм. Бурханы санаа нь тэдэнд ичгүүр авчрах явдал байсан, учир нь тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байгаагүй бөгөөд тэд Иовын шулуун шударга байдлыг зэмлэсэн. Нэг талаар, Бурхан тэдний үйлдлийг сайшаагаагүй боловч Иовыг ихэд сайшааж, таашааж байсан гэдгийг тэдэнд хэлж байсан; нөгөө талаар, Бурханд сайшаагдан зөвшөөрөгдөх нь хүнийг Бурханы өмнө өргөдөг, хүн өөрийн тэнэглэлийн улмаас Бурханд жигшигддэг, үүний улмаас Бурханыг гомдоодог бөгөөд Бурханы нүдэнд дорд агаад өөдгүй үзэгддэг гэдгийг Бурхан тэдэнд хэлж байсан. Эдгээр нь хоёр өөр төрлийн хүнд өгсөн Бурханы тодорхойлолт, тэдгээр нь энэ хоёр төрлийн хүнд хандах Бурханы хандлага бөгөөд энэ хоёр төрлийн хүний үнэ цэн болоод зиндааны талаарх Бурханы илэрхийлэл билээ. Хэдийгээр Бурхан Иовыг Өөрийн зарц хэмээн нэрлэсэн ч, Бурханы нүдэнд энэхүү зарц нь хайрлагдсан бөгөөд бусдын төлөө залбирч, тэдний алдааг уучлах эрх мэдэл хүртсэн байсан юм. Энэ зарц нь Бурхантай шууд ярилцаж, Бурханы өмнө шууд ирж чаддаг байсан ба түүний байр суурь бусад хүмүүсийнхээс илүү өндөр, илүү хүндтэй байв. Энэ нь Бурханы хэлсэн “зарц” хэмээх үгийн жинхэнэ утга учир юм. Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас Иов ийм онцгой алдар хүнд хүртсэн бөгөөд бусад нь яагаад Бурханд зарц гэж дуудуулаагүйн шалтгаан гэвэл, тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүй байсан юм. Бурханы илт хоёр өөр энэ хандлага нь хоёр төрлийн хүнд хандах Түүний хандлага юм: Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс Бурханд сайшаагдан зөвшөөрөгдөж, Түүний нүдэнд үнэ цэнэтэй харагддаг байхад мулгуу хүмүүс Бурханаас эмээдэггүй, муугаас зайлах чадваргүй ба Бурханы тааллыг хүртэж чаддаггүй; тэд үргэлж Бурханд жигшигдэж, яллагддаг ба Бурханы нүдэнд дорд үзэгддэг.

Бурхан Иовд эрх мэдэл олгосон нь

Иов нөхдийнхөө төлөө залбирсан ба дараа нь Иовын залбирлын ачаар Бурхан тэдэнтэй тэнэглэлд нь тааруулж харьцаагүй—Тэр тэднийг шийтгээгүй буюу тэдэнд ямар нэг залхаан цээрлүүлэлт хүртээгээгүй. Яагаад тэр вэ? Учир нь Бурханы зарц Иовын тэдний төлөө хийсэн залбирал Түүний чихэнд хүрсэн; Иовын залбирлыг хүлээн авсан учраас Бурхан тэднийг уучилсан. Тэгвэл бид эндээс юу харж байна вэ? Бурхан хүнийг ерөөх үедээ тэдэнд олон шагнал өгдөг, энэ нь зөвхөн эд зүйл байдаггүй: Бурхан тэдэнд эрх мэдэл өгч, бусдын төлөө залбирах эрх олгодог ба эдгээр залбирлыг сонсдог учраас Бурхан тэр хүмүүсийн гэм бурууг мартаж, тоолгүй орхидог. Энэ нь Бурханы Иовд өгсөн яг тэр эрх мэдэл юм. Иовын залбирлаар бусад хүмүүс Бурханаар яллагдахгүй байснаар дамжуулан Ехова Бурхан тэр мулгуу хүмүүст ичгүүр авчирсан—энэ нь мэдээжээр, Елифаз болон бусдад нь өгсөн Түүний онцгой шийтгэл байсан юм.

Иов дахин нэг удаа Бурханаар ерөөгдөж, Сатанд дахин хэзээ ч буруушаагдаагүй

Ехова Бурханы айлдварт “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүй” гэсэн үг байсан. Иовын хэлсэн зүйл юу байсан бэ? Энэ бол бидний өмнө нь ярьсан зүйл бөгөөд түүнчлэн Иовын Номд тэмдэглэгдсэн Иовын хэлсэн олон хуудас үг юм. Эдгээр олон хуудас үгэнд Иов Бурханы талаар ямар нэгэн гомдол, сэжиг ганц ч удаа хэлээгүй. Тэр зүгээр л үр дүнг хүлээдэг. Энэ хүлээлт нь түүний дуулгавартай байдлын хандлага бөгөөд үүний үр дүнд болон Бурханд хэлсэн үгийнхээ үр дүнд Иов Бурханд сайшаагдсан юм. Түүнийг шалгалт туулж, зовлон бэрхшээл амсаж байх үед Бурхан түүний хажууд байсан бөгөөд Бурхан дэргэд нь байснаар түүний зовлон багасаагүй хэдий ч Бурхан харахыг хүссэн зүйлээ харж, сонсохыг хүссэн зүйлээ сонссон. Иовын үйлдэл, үг нэг бүр Бурханы нүд чихэнд хүрсэн; Бурхан сонссон, Бурхан харсан—энэ бол баримт. Тэр үед, тэр хугацаанд Бурханы талаарх Иовын мэдлэг, түүний зүрх сэтгэл дэх Бурханы тухай бодол нь үнэндээ өнөөгийн хүмүүсийнхтэй адил тодорхой биш байсан боловч тухайн цаг үеийн нөхцөлд, Бурхан Иовын хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрсөн ба учир нь түүний үйлдэл, зүрх сэтгэл дэх бодол болон илчилж, илэрхийлж байсан зүйл нь Түүний шаардлагад хангалттай байсан юм. Иовд шалгалт тулгарах хугацаанд түүний зүрх сэтгэлдээ бодсон зүйл болон хийхээр шийдсэн зүйл Бурханд үр дүн харуулсан, үүнд нь Бурхан сэтгэл ханамжтай байсан ба үүний дараа Бурхан Иовын шалгалтыг болиулж, Иов өөрийн зовлон бэрхшээлээс гарч ирсэн бөгөөд түүний шалгалтууд үгүй болж, түүнд дахин хэзээ ч тохиолдоогүй. Иов аль хэдийн шалгалтад орж, эдгээр шалгалтын явцад бат зогсож, Сатаныг бүрэн ялан дийлсэн учраас хүртэх эрхтэй ерөөлүүдийг нь Бурхан түүнд өгсөн юм. Иов 42:10, 12-д бичигдсэнээр, Иов дахиж ерөөгдсөн ба эхний удаагийнхаасаа ч илүү ихээр ерөөгджээ. Энэ үед Сатан холдон явсан бөгөөд цаашид юу ч хэлж, юу ч хийгээгүй, тэр үеэс хойш Сатан Иовд саад учруулаагүй, дайрч довтлоогүй, Сатан Иовд өгсөн Бурханы ерөөлийг дахиж буруушаагаагүй.

Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөлийн дунд өнгөрөөсөн

Хэдийгээр тэр үед Бурханы ерөөл зөвхөн хонь, үхэр, тэмээ, эд хөрөнгө гэх мэт зүйлээр хязгаарлагдаж байсан боловч Иовд хүртээхийг зүрх сэтгэлдээ хүсэж байсан Бурханы ерөөл үүнээс хавьгүй их байсан юм. Тэр үед Бурхан Иовд ямар төрлийн мөнхийн амлалтуудыг өгөхийг хүсэж байсан талаар тэмдэглэсэн байдаг уу? Иовд өгсөн ерөөлдөө Бурхан түүний төгсгөлийг дурдаагүй, мөн цухуйлгаагүй ба Бурханы зүрх сэтгэлд Иов хэр их үнэ цэнтэй, ямар байр суурьтай байснаас үл хамааран ерөнхийдөө Бурхан Өөрийн ерөөлийг хэмжээ хязгаартай байлгасан. Бурхан Иовын төгсгөлийг зарлаагүй. Энэ юу гэсэн үг вэ? Тэр үед Бурханы төлөвлөгөө хүний төгсгөлийг тунхаглах цэгт хараахан хүрээгүй байсан бөгөөд төлөвлөгөө нь Түүний ажлын сүүлчийн үе шатанд хараахан ороогүй байхад Бурхан зүгээр л эд хөрөнгийн ерөөлийг хүнд хүртээгээд, төгсгөлийн талаар огт дурдаагүй. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Иовын амьдралын сүүлийн хагас Бурханы ерөөл дунд өнгөрсөнлийн талаар огт дурдаагүй. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Иовын амьдралын сүүлийн хагас Бурханы ерөөл дунд хүртээсгөлийг зараар хорвоотой салах ёс хийх өдөр түүнд ирсэн. Тиймээс “Иов өтөлж, хоногоо гүйцээгээд үхэв” (Иов 42:17) хэмээн тэмдэглэсэн байна. Энд байгаа “... хоногоо гүйцээгээд үхэв” гэдэг нь ямар утгатай вэ? Бурхан хүмүүсийн төгсгөлийг тунхаглахаас өмнөх эрин үед Бурхан, Иовд амьдрах нас тогтоосон байсан бөгөөд тэр насаа наслаад энэ дэлхийгээс жамаараа одох боломжийг Тэр Иовд олгосон юм. Иовын хоёр дахь ерөөлөөс насан эцэслэх хүртэл нь Бурхан түүнд ямар ч зовлон бэрхшээл нэмээгүй. Бурханд, Иовын үхэл жирийн бөгөөд бас шаардлагатай байсан, энэ нь маш энгийн зүйл бөгөөд шүүлт ч биш, ял зэмлэл ч биш байсан юм. Иов амьд байхдаа Бурханыг шүтэн мөргөж, Бурханаас эмээдэг байсан; үхсэнийх нь дараа ямар төрлийн төгсгөл ирсэн талаар Бурхан юу ч хэлээгүй ба энэ талаар тайлбар ч хийгээгүй. Бурхан хэлж, хийж байгаа зүйлдээ бодлоготой байдаг бөгөөд Түүний үг ба үйлдлийн агуулга, зарчим нь Түүний ажлын үе шат болон ажиллаж байгаа цаг хугацааны дагуу байдаг. Иов шиг ийм хүн Бурханы зүрх сэтгэлд ямар төрлийн төгсгөлтэй байсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлд ямар нэгийг шийдсэн байсан уу? Мэдээж, Тэр тэгсэн! Энэ нь зүгээр л хүнд мэдэгдээгүй; Бурхан хүнд хэлэхийг ч хүсээгүй, хүнд хэлэх санаа ч байгаагүй. Тиймээс өнгөцхөн хэлэхэд, Иов хоногоо гүйцээгээд үхсэн ба Иовын амьдрал ийм л байсан юм.

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэн

Иов үнэ цэнтэй амьдралаар амьдарсан уу? Үнэ цэн нь хаана байсан бэ? Тэр үнэ цэнтэй амьдралаар амьдарсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний хувьд, түүний үнэ цэн юу байсан бэ? Хүний үзэл бодлоос харвал, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд жинтэй гэрчлэл хийснээрээ тэр Бурханы аврахыг хүсдэг хүн төрөлхтнийг төлөөлсөн. Тэрээр Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүргийг биелүүлж, үлгэр дуурайл үзүүлж, Бурханы аврахыг хүссэн бүх хүний хувьд үлгэр жишээ болж, Бурханд итгэж найдсанаар Сатаныг ялах бүрэн боломжтой гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Бурханы хувьд, түүний үнэ цэн юу байсан бэ? Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэн нь Бурханаас эмээх, Бурханыг шүтэн мөргөх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурханы үйл хэргийг магтан алдаршуулах, Бурханд тав тух болон баярлуулах зүйл авчрах чадварт нь оршиж байсан; Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэн нь насан эцэслэхээсээ өмнө Иов хэрхэн шалгалт амсаж, Сатаныг ялж, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө хүн төрөлхтний дунд Бурханд жинтэй гэрчлэл хийж, Бурханыг алдаршуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлд үр дүнг үзэж, итгэл найдвар харах боломж олгосонд оршиж байсан юм. Түүний гэрчлэл нь хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд, хүн Бурханы гэрчлэлд баттай зогсох чадвар болон Бурханы өмнөөс Сатаныг шившиглэж чадах жишгийг тогтоосон. Энэ нь Иовын амьдралын үнэ цэн биш гэж үү? Иов Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчирч, алдаршихын баяр хөөрийг Бурханд урьдчилан амсуулж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг төгс эхлэлээр хангасан юм. Энэ мөчөөс эхлээд Иовын нэр Бурхан алдаршсаны бэлгэ тэмдэг, хүн төрөлхтөн Сатаныг ялсны тэмдэг болсон юм. Амьдралынхаа туршид Иовын амьдран харуулсан зүйл болон Сатаныг ялсан түүний гайхамшигт ялалтыг Бурхан үүрд эрхэмлэх бөгөөд түүний төгс, шулуун шударга, Бурханаас эмээдэг байдлыг хойч үеийнхэн хүндэтгэн дуурайх болно. Тэр өөгүй, гялалзсан сувд шиг үүрд Бурханаар хайрлуулах ба тэр бас хүнд ч эрхэмлэгдэх үнэ цэнтэй юм!

Дараа нь Хуулийн эрин үеийн Бурханы ажлыг авч үзэцгээе.

Г. Хуулийн эрин үеийн хуулиуд

Арван Тушаал

Тахилын ширээ босгох зарчим

Зарц нарт хандах хууль

Хулгай ба нөхөн төлбөрийн хууль

Амралтын жил болон гурван баярыг мөрдөх нь

Амралтын өдрийн хууль

Тахилын хууль

Шатаалт тахил

Үр тарианы тахил

Эвийн тахил

Нүглийн төлөөх тахил

Гэмийн төлөөх тахил

Тахилч нарын тахилын хууль (Аарон болон түүний хөвгүүдэд үүнийг дагаж мөрдөхийг тушаасан)

Тахилч нарын өргөх шатаалт тахил

Тахилч нарын өргөх үр тарианы тахил

Тахилч нарын өргөх нүглийн төлөөх тахил

Тахилч нарын өргөх гэмийн төлөөх тахил

Тахилч нарын өргөх эвийн тахил

Тахилч нар тахилыг идэх журам

Цэвэр ба бохир амьтад (идэж болох ба болохгүй амьтад)

Хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүдийн цэвэрших хууль

Уяман өвчний үзлэг хийх стандарт

Уяман өвчин нь эдгэсэн хүмүүст зориулсан хууль

Халдвартай байшинг цэвэршүүлэх хууль

Хэвийн бус шүүрдсээс болж зовж буй хүмүүст зориулсан хууль

Эвлэрүүллийн өдрийг жилд нэг удаа сахиж мөрдөх ёстой

Үхэр, хонь нядлах хууль

Харь үндэстнүүдийн жигшүүрт зуршлын талаарх хориг (цус холилдохгүй байх гэх мэт)

Хүмүүсийн дагах ёстой хууль ( “Та нар ариун байх ёстой: учир нь та нарын Бурхан Ехова Би ариун билээ.”)

Хүүхдүүдээ Молехт өгсөн хүмүүсийг цаазлах нь

Садар самууны гэмт хэргийг шийтгэх хууль

Тахилч нарын дагаж мөрдөх ёстой хууль (Тэдний өдөр тутмын зан үйлийн хууль, ариун зүйлсийг хэрэглэх хууль, тахил өргөх хууль гэх мэт)

Сахин тэмдэглэх ёстой баярууд (Амралтын өдөр, Алгасал баяр, Пентэкост, Эвлэрүүллийн өдөр гэх мэт)

Бусад хууль (Дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, Газраа буцааж авах, Тангараг өргөх, Аравны нэгийн өргөл гэх мэт)

Хуулийн эрин үеийн хуулиуд нь Бурхан бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлж байсны бодит баталгаа юм

Тэгэхээр та нар Хуулийн эрин үеийн эдгээр хууль болон зарчмыг уншсан, тийм үү? Хууль журам өргөн хүрээг хамарч байна уу? Нэгдүгээрт, тэдгээр нь Арван Тушаалыг хамардаг, үүний дараа хэрхэн тахилын ширээ босгох гэх мэт хуулиуд байдаг. Эдгээрийг Амралтын өдрийг сахих болон гурван баярыг тэмдэглэх хууль дагалддаг ба үүний дараа тахилын хууль байдаг. Хэдэн төрлийн тахил байгааг та нар харсан уу? Шатаалт тахил, үр тарианы тахил, эвийн тахил, нүглийн төлөөх тахил гэх мэт байдаг, үүний дараа тахилчдын өргөдөг шатаалт тахил, үр тарианы тахил болон бусад төрлийн тахилыг оролцуулаад тахилчдын өргөх тахилын хууль байдаг. Найм дахь хууль нь тахилчдын тахилыг идэх тухай ба тэгээд дараа нь хүмүүс амьдралдаа сахин мөрдөх ёстой зүйлсийн тухай хууль байдаг. Хүмүүс юу идэж болох, юу идэж болохгүй тухай, хүүхэд төрүүлсэн эмэгтэйн цэвэршүүлэлт ба уяман өвчин нь эдгэрсэн хүмүүст зориулсан хууль гэх мэтээр хүмүүсийн амьдралын олон талд зориулсан дүрэм журам байдаг. Эдгээр хуульд, Бурхан өвчний тухай хүртэл ярьсан бөгөөд бүр хонь, үхэр нядлах дүрэм журам гэх мэт ч байдаг. Хонь, үхрийг Бурхан бүтээсэн бөгөөд чи тэднийг Бурханы хэлснээр л нядалбал зохино; Бурханы үгэнд учир шалтгаан байдаг нь ямар ч эргэлзээгүй, Бурханы тушааснаар үйлдэх нь гарцаагүй зөв агаад хүмүүст ач тустай нь дамжиггүй! Мөн түүнчлэн Амралтын өдөр, Алгасал баяр гэх мэтийн сахин тэмдэглэх ёстой баяр, журам дүрмүүд байдаг—Бурхан энэ бүхний тухай ярьсан. Сүүлчийн хэдийг нь буюу бусад хууль болох—дэнлүү асаах, Эвэр бүрээдэлтийн жил, газраа буцааж авах, тангараг өргөх, аравны нэгийн өргөл гэх мэтийг харцгаая. Эдгээр дүрэм журам нь өргөн хүрээг хамарч байна уу? Эхний ярих зүйл бол хүмүүсийн тахилын асуудал, тэгээд хулгай болон нөхөн төлбөрийн хууль, Амралтын өдрийг тэмдэглэх хууль байдаг...; амьдралын нарийн учир нэг бүрчлэн багтсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөний албан ёсны ажлыг эхлэх үедээ хүний дагах учиртай олон хуулийг тогтоосон. Эдгээр хууль нь хүнд, газар дээрх хүний хэвийн амьдралаар буюу Бурхан болон Түүний удирдамжаас салшгүй хэвийн амьдралаар амьдрах боломжийг хүнд олгохын тулд байсан. Бурхан эхлээд хүнд тахилын ширээ хэрхэн босгохыг, тахил яаж байрлуулахыг хэлж өгсөн. Дараа нь хэрхэн тахил өргөх талаар хүнд хэлсэн бөгөөд хүн хэрхэн амьдрахыг—амьдралдаа юуг анхаарах ёстойг, юуг сахин мөрдөх ёстойг, юу хийх ёстойг, юу хийх ёсгүйг тодорхойлон тогтоосон. Хүний төлөө Бурханы тогтоосон зүйлс бүгдийг хамарсан байсан бөгөөд эдгээр ёс заншил, хууль, зарчмаар дамжуулан Тэр хүмүүсийн үйлдлийг стандартжуулж, тэдний амьдралыг залж, Бурханы хуульд ороход нь тэднийг залж, Бурханы тахилын ширээний өмнө ирэхэд нь тэднийг чиглүүлж, хүний төлөө Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундаас эмх цэгц, дэг журам, хүлээцтэй байдлыг эзэмшсэн амьдралтай байхад нь тэднийг удирдан чиглүүлсэн. Бурхан хүнд хязгаар тогтоохын тулд анх эдгээр энгийн хууль болон зарчмыг ашигласан, тэгснээр хүн газар дээр Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн амьдралтай байж, хүний хэвийн амьдралтай байх байсан; энэ нь Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний эхлэлийн бодитой агуулга юм. Хууль, дүрэм журмууд маш өргөн агуулгыг хамардаг, тэдгээр нь Хуулийн эрин үед хүн төрөлхтөнд өгсөн Бурханы удирдамжийн тодорхой зүйлс бөгөөд Хуулийн эрин үеэс өмнө байсан хүмүүс тэдгээрийг хүлээн зөвшөөрч, хүндлэх учиртай байсан, тэдгээр нь Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажлын тэмдэглэл агаад бүх хүн төрөлхтнийг удирдан залах Бурханы удирдлага, удирдамжийн бодит баталгаа билээ.

Хүн төрөлхтөн Бурханы сургаал болон хангалтаас мөнхөд салшгүй

Эдгээр хуулиас бид, Өөрийн ажилд, Өөрийн удирдлагад, мөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь нухацтай, хянуур, нарийн чанд, хариуцлагатай байдаг гэдгийг харж болно. Тэрээр хүн төрөлхтний дунд хийх ёстой ажлаа Өөрийн алхмуудын дагуу өчүүхэн төдий ч зөрүүгүй хийж, хүн төрөлхтөнд хэлэх ёстой үгээ өчүүхэн төдий ч алдаа мадаггүй, хасаж орхилгүй айлдахдаа хүн бол Бурханы удирдлагаас салшгүй гэдгийг харах боломжийг хүнд олгож, Бурханы хийдэг, хэлдэг бүхэн хүн төрөлхтөнд хэчнээн чухал болохыг харуулдаг. Дараагийн эрин үед хүн ямар байхаас үл хамааран, товчхондоо, хамгийн анх—Хуулийн эрин үед—Бурхан эдгээр энгийн зүйлийг хийсэн юм. Бурханы хувьд, тухайн эрин үеийн хүмүүс Бурханы талаар, дэлхий ертөнц болон хүн төрөлхтний талаар тодорхойгүй, бүдэг бадаг ойлголттой байсан ба хэдийгээр тэдэнд зарим нэг ухамсарт санаа бодол, төлөвлөгөө байсан ч гэсэн тэдгээр нь бүгд тодорхой бус, буруу байсан, тиймээс хүн төрөлхтөн тэднийг гэх Бурханы сургаал болоод хангалтаас салшгүй байсан юм. Хамгийн эртний хүн төрөлхтөн юу ч мэддэггүй байсан, иймээс Бурхан амьд үлдэх хамгийн наад захын, энгийн зарчмууд болон амьдрахад шаардлагатай хуулиудыг хүнд зааж эхлэх хэрэгтэй болсон ба эдгээр зүйлийг хүний зүрх сэтгэлд бага багаар шингээж, үгээс бүтсэн эдгээр хуулиар, эдгээр дүрэм журмаар дамжуулан Бурханы тухай ойлголт, Бурханы удирдлагын тухай мэдлэг болон ойлголт, хүн ба Бурханы хоорондын харилцааны үндсэн ухагдахууныг хүнд аажим аажмаар өгсөн. Зөвхөн энэ үр дүнд хүрсний дараа л Бурхан бага багаар хожим хийх ажлаа хийж чадах болсон, тиймээс эдгээр хууль болон Хуулийн эрин үед Бурханы хийсэн ажил нь хүн төрөлхтнийг аврах Түүний ажлын үндэс суурь бөгөөд Бурханы удирдлагын төлөвлөгөөн дэх ажлын эхний үе шат юм. Хуулийн эрин үеийн ажлаас өмнө Бурхан хэдийгээр Адам, Еватай болон тэдний үр удамтай ярьсан ч гэсэн тэдгээр тушаал, сургаал нь нэг бүрчлэн хүнд олгохуйц тийм ч системтэй, нарийн тодорхой байгаагүй ба тэдгээрийг бичиж тэмдэглээгүй, мөн тэдгээр нь хууль болоогүй. Яагаад гэвэл, тэр үед Бурханы төлөвлөгөө тийм ч хол яваагүй байсан; Бурхан хүнийг энэ алхам руу хөтөлсөн үедээ л Хуулийн эрин үеийн эдгээр хуулийг ярьж, тэдгээрийг хүнээр хийлгүүлж эхэлж чадах байсан юм. Энэ нь зайлшгүй шаардлагатай үйл явц байсан ба үр дүн нь гарцаагүй байсан билээ. Эдгээр энгийн дүрэм журам, хууль нь хүнд Бурханы удирдлагын ажлын алхмуудыг болон удирдлагын төлөвлөгөөндөө Бурханы илчилсэн мэргэн ухааныг харуулдаг. Өөрт нь гэрчлэл хийж чадах бүлэг хүмүүсийг олж авахын тулд, Өөртэй нь адил санаатай бүлэг хүмүүсийг олж авахын тулд, эхлэхдээ ямар агуулга болон арга барилыг хэрэглэх, үргэлжлүүлэхийн тулд ямар арга хэрэглэхээ, төгсгөхийн тулд ямар арга хэрэглэхээ Бурхан мэддэг. Хүний дотор юу байгааг Тэр мэддэг, хүнд юу дутагдаж байгааг мэддэг, юу өгөх хэрэгтэйгээ мэддэг, хүнийг хэрхэн удирдан чиглүүлэх ёстойгоо мэддэг, мөн түүнчлэн Тэр хүн юу хийх ёстойг болон юу хийх ёсгүйг мэддэг билээ. Хүн яг л хүүхэлдэй шиг: Хэдийгээр тэр Бурханы хүслийн талаар ямар ч ойлголтгүй байдаг боловч өөрийн эрхгүй алхам алхмаар өнөөдрийг хүртэл Бурханы удирдлагын ажилд хөтлөгдсөн. Бурханы зүрх сэтгэл юу хийх гэж байгаа тухайдаа огт тодорхой бус байгаагүй; Түүний зүрх сэтгэлд маш тодорхой, тод томруун төлөвлөгөө байсан бөгөөд хийхийг хүссэн ажлаа Өөрийн алхмууд болон Өөрийн төлөвлөгөөний дагуу өнгөцхөнөөс гүн гүнзгий рүү давшин Өөрөө хэрэгжүүлсэн юм. Хэдийгээр Тэр хожим хийх гэж буй ажлаа цохон дурдаагүй ч Түүний дараагийн ажил одоо ч гэсэн төлөвлөгөөтэй нь нягт уялдан үргэлжлэн хэрэгжиж, урагшилсаар байгаа, энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохын илрэл бөгөөд мөн Бурханы эрх мэдэл билээ. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний аль үе шатыг хийж байгаагаас үл хамааран, зан чанар болон мөн чанар нь Түүнийг төлөөлдөг. Энд ямар ч алдаа мадаг үгүй. Эрин үе, ажлын үе шат болон Бурхан ямар төрлийн хүмүүсийг хайрлаж, ямар төрлийн хүмүүсийг жигшдэгээс үл хамааран Түүний зан чанар, Түүнд байгаа бүхэн болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэдийгээр Хуулийн эрин үед Бурханы тогтоосон эдгээр хууль болон зарчим нь өнөөгийн хүмүүсийн хувьд маш энгийн, наад захын зүйл мэт санагддаг боловч, хэдий ойлгож, хэрэгжүүлэхэд амархан боловч тэдгээрт Бурханы мэргэн ухаан байсаар байдаг ба Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь оршсоор байдаг. Учир нь эдгээр илэрхий энгийн хуулин дотор хүн төрөлхтний төлөөх Бурханы хариуцлага, анхаарал халамж болон Түүний бодлын гайхалтай нарийн мөн чанар илэрхийлэгдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйл Түүний гараар хянагдаж байдаг гэсэн баримтыг үнэхээр ухаарах боломжийг хүнд олгож байна. Хүн төрөлхтөн хэчнээн их мэдлэг эзэмшиж, хэчнээн онол, нууцыг ойлгосон нь хамаагүй, Бурханы хувьд эдгээрийн юу ч хүн төрөлхтөнд өгөх Түүний хангалт болон удирдлагыг орлож чаддаггүй; хүн төрөлхтөн Бурханы удирдамж болон Бурханы биечлэн хийх ажлаас хэзээд салшгүй байдаг. Энэ нь хүн, Бурхан хоёрын салшгүй харилцаа юм. Бурхан та нарт тушаал, хууль өгч, эсвэл та нарт Өөрийн хүслийг ойлгуулах үнэнийг өгөх эсэхээс үл хамааран, Тэр юу ч хийсэн бай хүнийг сайхан маргааш руу хөтлөх нь л Бурханы зорилго юм. Бурханы айлддаг үг болон Түүний хийдэг ажил хоёулаа Түүний мөн чанарын нэг талын илчлэл бөгөөд Түүний зан чанар, Түүний мэргэн ухааны нэг талын илчлэл, тэдгээр нь Түүний удирдлагын төлөвлөгөөний зайлшгүй чухал алхам билээ. Үүнийг анзаарахгүй өнгөрч болохгүй! Бурханы хийдэг юм бүхэнд Түүний хүсэл бий; Бурхан таарамжгүй үгээс айдаггүй, мөн Түүний тухай хүний ямар ч үзэл, бодлоос айдаггүй. Тэр Өөрийн удирдлагын төлөвлөгөөний дагуу, ямар ч хүн, хэрэг явдал, эд зүйлд баригдалгүй зүгээр л Өөрийн ажлыг хийж, Өөрийн удирдлагыг үргэлжлүүлдэг.

За, өнөөдрийн хувьд ингээд дууслаа. Дараа дахин уулзья!

2013 оны 11 дүгээр сарын 9

Тайлбар:

a. Эх бичвэрт “цолны” гэж байдаггүй.

б. Эх бичвэрт “алдчихаад” гэж байдаггүй.

в. Эх бичвэрт “алга болсон” гэдэг үг байдаггүй.

Өмнөх:БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ I

Дараах:БУРХАНЫ АЖИЛ, БУРХАНЫ ЗАН ЧАНАР БА БУРХАН ӨӨРӨӨ III

Холбогдох агуулга