Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

IV. Бурханы ажлын гурван үе шат болон Түүний нэрс хоорондын харилцаатай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа юу вэ?

Бурханы ажлын гурван үе шат

(1) Хуулийн эрин үед Бурхан Ехова хэмээх нэрийг авсны ач холбогдол

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Цааш нь Бурхан Мосед, Тиймээс Израилийн хөвгүүдэд чи, ‘Та нарын эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар луу илгээлээ’ гэж хэл: энэ бол мөнхөд Миний нэр, мөн энэ бол үеийн үед Миний дурсгалт нэр юм гэв” (Гэтлэл 3:15).

Холбогдолтой Бурханы үгс:

“Ехова” бол Израильд ажлаа явуулж байх үедээ Миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдаж чаддаг Израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу чадлыг эзэмшсэн бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. … Өөрөөр хэлбэл, зөвхөн Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс одоо үед Иудагийн овгоос бусад бүх Израильчууд Еховаг шүтдэг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь гэвэл, Еховагийн дахин илрэлт юм. …Еховагийн нэр бол хуулийг дагаж амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг чиглүүлэх ажил нь Еховагийн нэрэн дор хийгдсэн ба ажлын эхний үе шат нь газар дээр хийгдсэн. Энэ үе шатны ажил нь ариун сүм болон тахилын ширээг барьж байгуулах бөгөөд Израилийн ард түмнийг чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах явдал байсан. Израилийн ард түмнийг чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан. Энэхүү сууринаас Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл Израилиас эхлээд Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр дараагийн үеийнхэн Ехова бол Бурхан байсан ба Ехова тэнгэр, газрыг болон бүх зүйлийг бүтээсэн, бүх бүтээгдсэн зүйлийг бүтээсэн гэдгийг аажмаар мэдэж авах юм. Тэр Израилийн ард түмнээр дамжуулан Өөрийн ажлыг түгээсэн. Израилийн нутаг нь Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Бурханы газар дээрх хамгийн эртний ажил нь Израилийн нутаг даяар хийгдсэн. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Еховагийн Израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба Израильчуудыг хязгаарлахад зориулагдсан, тэдэнд тавьсан Түүний шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг сахиж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, хуурамч шүтээнд мөргөж байна уу гэх мэтийн зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хүн эдгээр тушаалыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидүүлж алуулах эсвэл Еховагийн ерөөлийг хүртэх эсэх нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчид Еховагийн галд нэрвэгддэг байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова тушааж байсан юм. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын суурийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Израиль дахь хүмүүс бүгд Еховаг Эзэн гэж дуудаж байсан. Тэр үед тэд Түүнийг гэр бүлийнхээ тэргүүн нь гэж үзэж байсан бөгөөд бүхий л Израиль нь, хүн бүхэн өөрсдийн Эзэн Еховаг шүтэн биширсэн асар том гэр бүл болсон юм. Еховагийн Сүнс тэдэнд олон удаа харагдаж, Тэр тэдэнтэй ярилцаж, Өөрийн дуу хоолойг айлдсан бөгөөд тэдний амьдралыг залж чиглүүлэхийн тулд үүлэн багана болон дуу чимээг ашигласан. Тэр үед Сүнс Өөрийн удирдамжийг Израильд шууд өгч, Өөрийн дуу хоолойгоор хүмүүстэй ярьж, айлдаж байсан бөгөөд тэд үүлийг харж, аянгын нүргээнийг сонссон, ийм байдлаар Тэр тэдний амьдралыг хэдэн мянган жилийн турш залж чиглүүлсэн юм. Тиймээс зөвхөн Израилийн ардууд л Еховад үргэлж шүтэн мөргөсөн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

(2) Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс хэмээх нэрийг авсны ач холбогдол

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“ЭЗЭНий тэнгэрэлч түүний зүүдэнд үзэгдэж, Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү ай: учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэр хүү төрүүлнэ, Түүнийг чи ЕСҮС гэж нэрлэ: учир нь Тэр Өөрийн ардуудыг нүглээс нь аварна гэж хэлэв” (Матай 1:20-21).

“Тэнгэрэлч түүнд, Мариа бүү ай: учир нь чи Бурханы тааллыг олжээ. Харагтун, чи хэвлийдээ үртэй болж, хүү төрүүлж, Түүнийг ЕСҮС гэж нэрлэх болно. Тэр агуу байх ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана: Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь сэнтийг өгөх болно: Тэр Иаковын гэрийг мөнхөд хаанчилна; Түүний хаанчлалд төгсгөл үгүй гэжээ” (Лук 1:30-33).

Холбогдолтой Бурханы үгс:

Есүсийн нэр нь Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тэмдэглэсэн. Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үед, Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

“Есүс” бол Иммануэл бөгөөд энэ нь хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. … Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гарч ирсэн ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын улмаас оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. … “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, энэ нь, Бурхан бол хүнийг аварсан Бурхан бөгөөд Тэр энэрэнгүй элэгсэг Бурхан байсан гэсэн үг юм. Бурхан хүнтэй хамт байсан. Түүний хайр, Түүний энэрэл болон Түүний аврал хүн нэг бүрийг дагалдаж байв. Хэрвээ хүн Түүний нэрийг хүлээн зөвшөөрч, Түүний байгааг хүлээн зөвшөөрсөн бол хүн зөвхөн амар амгалан, баяр баясгаланг олж авч, Түүний ерөөлийг хүртэж, Түүний асар их, тоо томшгүй нигүүлслийг хүлээн авч, Түүний авралыг авч .чадах байсан. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагасан бүх хүмүүс авралыг хүлээн авсан бөгөөд тэдний нүгэл уучлагдсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Есүс ирэх үедээ Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үгс хэлсэн, гэхдээ Түүний хийсэн гол ажил нь юу байсан юм бэ? Түүний хийсэн гол зүйл бол цовдлолын ажил байсан билээ. Тэрбээр цовдлолын ажлыг гүйцэтгэж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биетэй адил байдалтай болсон ба бүх хүн төрөлхтний гэм нүглийн төлөө Тэр нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний хийсэн хамгийн гол ажил билээ. Эцсийн эцэст Тэр хожим ирсэн хүмүүсийг замчлахын тулд загалмайн замыг бэлдэж өгсөн. Есүсийг ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцээх байсан. Тэрээр бүх хүмүүсийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүмүүст авчирсан, цаашлаад Тэр тэнгэрийн хаанчлалыг авчирсан. Үүний үр дүнд, хожим ирсэн хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” хэмээн хэлсэн. Мэдээж анх Есүс өөр бусад ажил хийсэн бөгөөд хүмүүсийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим үгсийг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба Тэрээр гурван жил хагасын хугацааг цовдлолын өдөрт бэлдэхэд гурван жил хагас номлосон. Есүс хэд, хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан энгийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээж, Түүнд хүч өгч, энэ ажлыг даах чадвартай болгохын төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Нигүүлслийн эрин үеийн ажилд Есүс нь хүнийг аварсан Бурхан байсан. Түүнд юу байсан болон Тэр хэн болох нь нигүүлсэл, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу байдал, анхаарал халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын маш ихээхэн нь хүний аврал байсан юм. Түүний зан чанарын тухайд гэвэл энэ нь ачлал энэрэл, хайрынх байсан бөгөөд Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас, Бурхан тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь золиосолж чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Тэр хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг Та туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та загалмайд цовдлогдож, хүнийг цовдлолоос, нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгоно” гэсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та энэрэнгүй агаад хайрын Бурхан болохоор хүнийг туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн. Тэгээд Тэр Өөрийгөө өчүүхэн ч бодолгүйгээр загалмайд хадагдаж, бүхий л хүн төрөлхтнийг золин аварсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн Израильчуудыг биш) аврахаар ирсэн. Тэрээр хүнд өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, үргэлж хайраар дүүрэн байсан, учир нь Тэр хүнийг нүглээс гэтэлгэхээр ирсэн юм. Түүний цовдлол үнэхээр хүнийг нүглээс гэтэлгэх хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучилж байсан. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл Тэр хүний төлөөх нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдсон, ингэснээр тэд үүрд уучлагдаж болох болсон. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй бөгөөд элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс бүх зүйлийг тэсвэрлэж, элэгсэг хандахаар эрмэлзэж байсан. Тэд бүх зовлон зүдгүүрийг тэвчсэн бөгөөд тэд зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн. Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс гэж нэрлэгддэг байв. Тэр Хуучин Гэрээнээс хальсан шинэ ажил хийсэн бөгөөд Түүний ажил цовдлолоор төгссөн, тэр нь Түүний ажлын бүрэн дүүрэн байдал байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

(3) Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан нэрийг авсны ач холбогдол

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“… тэгээд Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2).

“Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ” (Илчлэл 3:12).

“Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8).

“Байгаа, байсан, байсаар байх Төгс хүчит ЭЗЭН Бурхан минь, Танд бид талархал өргөе; учир нь Та агуу их хүчээ авч, хаанчилсан билээ” (Илчлэл 11:17).

“Таны үйлс агуу болоод гайхалтай, Төгс Хүчит Эзэн Бурхан минь; ариун хүмүүсийн Хаан таны замууд шударга агаад үнэн” гэв (Илчлэл 15:3).

Холбогдолтой Бурханы үгс:

Эцсийн өдрүүдэд Түүний нэр нь Төгс Хүчит Бурхан бөгөөд Тэр хүнийг чиглүүлж, хүнийг байлдан дагуулж, хүнийг олж авч, эцэстээ эрин үеийг төгсгөхөд Өөрийн хүч чадлаа ашигладаг. Эрин үе болгонд, Түүний ажлын үе шат бүрд Бурханы зан чанар илэрхий байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Хаанчлалын Хаан болох Төгс Хүчит Бурхан нэгэнт гэрчлэгдсэн тул Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүхэлдээ дэлгэрсэн. Бурханы илрэлтийг зөвхөн Хятадад гэрчлэхээр үл барам, Төгс Хүчит Бурханы нэрийг бүх үндэстэн, бүх газар нутагт гэрчилсэн юм. Тэд бүгд энэхүү ариун нэрийг дуудан хашхирч, ямар ч аргаар хамаагүй Бурхантай хамт нөхөрлөхөөр хичээж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулгантай уялдан үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтай байдлаар ажилладаг.

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс

Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарын талаар үргэлж огт мэдэхгүй байсаар байна. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг боловч хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүмүүсийн дунд жинхэнэ бодитойгоор амьдран суудаг ба хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар орж ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр Би бол зөвт Бурхан ба шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг бүх хүн харж болох юм. Ингэснээр бүх хүн Намайг, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэж магадгүй бөгөөд тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харж магадгүй юм: Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх амьд амьтны Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанарт түр зуурын ач холбогдол шингэдэг ба Түүний зан чанарын илчлэл, илрэл нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үгс хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. “Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Түүний анхны ажил нь Израилийн цар хүрээнд Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; тэр ч байтугай энэ нь тэдгээр хараагдсан хүмүүсийн дунд хэрэгжих болно. Энэ нэг зүйл нь Сатаныг гутаан доромжлох хамгийн их чадвартай баталгаа юм; тиймээс Бурхан хорвоо ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн биширдэг биет болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм”-аас

Өмнөх:Бурхан яагаад өөр өөр эрин үеүдэд өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Бурханы нэрсийн ач холбогдол юу вэ?

Дараах:Бурханы нэр өөрчлөгдөж болно, гэхдээ Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Танд таалагдаж магадгүй