Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

96. Итгэгчид яагаад Түүний шийтгэл болон гэсгээлтээс гадна Бурханы сорилт, сайжралтыг хүлээн зөвшөөрөх ёстой вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Тэр, “Даниел аа, өөрийнхөө замаар яв: учир нь эцсийн цаг хүртэл эдгээр үг битүүмжлэгдэн, лацдагдсан. Олон хүн ариусгагдаж, цэвэрлэгдэн, шалгагдана; гэхдээ хорон муу хүмүүс хорон муугаа үйлдэнэ: хорон муу хүмүүсээс нэг нь ч ойлгохгүй; харин ухаалаг хүмүүс ойлгоно” (Даниел 12:9-10).

Энэ нь бүх газарт тохиолдоно гэж Эзэн хэлээд, “үүний доторх хоёр хэсэг таслагдаж, сүйрнэ; харин гурав дахь нь тэндээ үлдэнэ. Би гурав дахь хэсгийг гал дундуур гаргаж, мөнгийг цэвэршүүлдэг шиг цэвэршүүлж, алтыг шалгадаг шиг шалгана” (Зехариа 13:8-9).

Бурханаас ирсэн хариулт:

Хүний байдал болон Бурханд хандах түүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Түүний талаарх мэдлэг болон Түүнд хандах дуулгавартай байдлыг хоёуланг нь, мөн хайр болон гэрчлэлийг хоёуланг нь эзэмших боломжийг хүнд олгосон. Тиймээс хүн Бурханы цэвэршүүлэлтийг, түүнчлэн Түүний шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, үүнгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд хэзээ ч Түүнийг хайрлаж, Түүнд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Хүнийг цэвэршүүлэх Бурханы цэвэршүүлэлт нь зүгээр л өрөөсгөл үр нөлөөний төлөө байдаггүй, харин олон талын үр нөлөөний төлөө байдаг. Хүний шийдвэр болон хайрыг төгс болгохын тулд, зөвхөн ийм байдлаар л Бурхан, үнэнийг эрж хайхад бэлэн байгаа хүмүүст цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхад бэлэн байгаа, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүсийн хувьд иймэрхүү цэвэршүүлэлтээс илүү утга учиртай эсвэл илүү ач тустай өөр юу ч байхгүй. Бурханы зан чанарыг хүн амархан мэдэж, ойлгож чадахгүй, учир нь эцэстээ Бурхан бол Бурхан билээ. Эцэст нь Бурхан хүнтэй адилхан зан чанартай байх боломжгүй, тиймээс хүний хувьд Түүний зан чанарыг мэдэх нь амархан зүйл биш. Үнэнийг угаасаа хүн эзэмшдэггүй бөгөөд Сатанаар завхруулагдсан хүмүүс амархан ойлгодоггүй; хүн үнэнгүй байдаг, үнэнийг хэрэгжүүлэх шийдвэргүй байдаг бөгөөд хэрвээ зовохгүй юм бол, цэвэршүүлэгдэж эсвэл шүүгдэхгүй юм бол түүний шийдвэр нь хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүмүүсийн хувьд шаналгаатай агаад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг-гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан Өөрийн зөвт зан чанарыг хүнд ил болгож, хүнд тавих Өөрийн шаардлагыг тунхаглаж, илүү их гэгээрэл болон илүү их бодит засалт, харьцалтаар хангадаг; баримт болон үнэний хоорондох харьцуулалтаар дамжуулан Тэрээр хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх илүү их ойлголтыг өгч, тэгснээрээ Бурханыг гэсэн илүү жинхэнэ, илүү цэвэр ариун хайртай байх боломжийг хүнд олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй мөн Тэр хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, мөн энэ нь тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанарыг өөрчилж, түүний сэдлийг, түүний хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханы төлөө гэсэн түүний хайрыг өөрчилж, түүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л түүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ агуу байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлах чадвартай байдаг. Тэдний зүрх сэтгэл дэх шаналал тэдний аминд ач тустай бөгөөд тэд Бурханы өмнө төдий чинээ амар тайван байж, Бурхантай харилцах тэдний харилцаа төдий чинээ ойр дотно байж, тэд Бурханы дээд зэргийн хайрыг болон дээд зэргийн авралыг төдий чинээ сайн харж чаддаг. Петр хэдэн зуун удаа цэвэршүүлэлтийг туулсан ба Иов хэд хэдэн шалгалтыг амссан. Хэрвээ Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн хэдэн зуун удаа цэвэршүүлэлтэнд орох ёстой; та нар зөвхөн энэ үйл явцыг туулж, энэ алхамд түшиглэх хэрэгтэй болсон үедээ л Бурханы хүслийг хангалуун болгож, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгодог шилдэг арга барил юм; гагцхүү цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд нь л, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы төлөөх жинхэнэ хайрыг гаргаж чадна. Зовлон бэрхшээлгүй бол хүмүүст Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайр дутагдаж байдаг; хэрвээ тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлтэнд үнэхээр оруулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж гадны ертөнцөд хөвж байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээрээ чи өөрийнхөө сул тал, хүндрэл бэрхшээлийг харж, өөртөө хэр их зүйл дутагдаж байгааг болон өөртөө тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй байгаагаа харах бөгөөд дуулгаваргүй байдал чинь хэр их болохыг ч бас харах болно. Шалгалтуудын үеэр л хүмүүс өөрсдийн бодит байдлаа үнэхээр мэдэж авч чаддаг ба шалгалтууд нь хүмүүсийг төгс болгуулах илүү боломжтой болгодог.

Амьдралынхаа хугацаанд Петр хэдэн зуун удаа цэвэршүүлэлтийг туулсан ба олон зовлон зүдгүүрийг амссан. Энэхүү цэвэршүүлэлт нь Бурханыг хайрлах эрхэм дээд хайрынх нь суурь болсон бөгөөд бүхий л амьдралынх нь хамгийн ач холбогдолтой туршлага болсон юм. Тэр Бурханы төлөөх эрхэм дээд хайрыг эзэмшиж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлах түүний шийдвэрээс болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр энэ нь, түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэхүү зовлон нь Бурханыг хайрлах замд түүний замч болсон бөгөөд түүний хувьд хамгийн дурсамжтай зүйл болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлах үедээ цэвэршүүлэлтийн өвдөлтийг амсахгүй бол тэдний хайр нь жирийн байдал болон тэдний шилэлт, сонголтоор дүүрэн байдаг;иймэрхүү хайр нь Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы хүслийг хангалуун байлгах чадваргүй байдаг. Бурханыг хайрлах шийдвэртэй байх нь Бурханыг үнэхээр хайрлаж байгаатай адилхан биш. Хэдийгээр тэдний зүрх сэтгэл дотроо бодож байгаа бүхэн нь Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахын төлөө байж тэдний бодлууд нь хүний ямар ч санааг агуулдаггүй мэт, тэд бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч тэдний бодлуудыг Бурханы өмнө аваачих үед тийм бодлууд нь Бурханаар сайшаагдаж эсвэл ерөөгддөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгосон үед-тэд бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн-үүнийг Бурханыг хайрлаж буйн тэмдэг гэж хэлж болохгүй ба эдгээр хүмүүс Бурханыг үнэхээр хайрладаг гэж хэлж болохгүй юм. Олон үнэнийг ойлгосноос үл хамааран, цэвэршүүлэлтийг амсаагүй бол хүмүүс эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний жинхэнэ утга учрыг ойлгож чадах ба зөвхөн тэр үед л хүмүүс тэдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед, дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна; тэр үед тэдний, хүний үзэл санаа багасаж, төрөлх байдал нь буурч, сэтгэл хөдлөл нь хорогддог; зөвхөн тэр үед л тэдний хэрэгжүүлэлт нь Бурханы хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Бурханы хайрын үнэний үр нөлөөнд хэлсэн үг эсвэл сэтгэл санааны бэлэн байдлаар дамжуулан хүрдэггүй, мөн зүгээр л үүнийг ойлгосноор хүрдэггүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсахыг энэ нь шаарддаг бөгөөд зөвхөн тэр үед л тэдний хайр ариун болж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх болно. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Өмнөх:Үүргээ биелүүлэх ба үнэнийг дагах нь хоорондоо ямар хамааралтай вэ? Үүргээ биелүүлэх нь авралд хүрэх явдалтай ямар холбоотой вэ?

Дараах:Бурханы аврал, төгс болголт яагаад ийм олон зовлон зүдгүүрийг эдлэхийг шаарддаг вэ?

Танд таалагдаж магадгүй