Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

IX. Христ бол Бурханы Өөрийн илрэл юм гэдгийг хүн тодорхой нөхөрлөх ёстой

3. Хүн Христийн илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй асуудлын уг чанар юу вэ? Хүн Христийг Бурхан гэж үзэхгүй байхын үр дагавар юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Есүс Христ махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Бурханаас ирсэн: Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүхэн Бурханаас ирээгүй: энэ бол антихристийн сүнс юм.” (1Иохан 4:2-3).

“Учир нь Эзэн Есүс бол махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгчид дэлхий ертөнцөд орсон. Энэ бол мэхлэгч, антихрист юм.” (2Иохан 1:7).

Холбогдолтой Бурханы үгс:

Чи нэгэнт Бурханд итгэдгээс хойш Бурханы бүх үг болон Түүний бүх ажилд итгэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, чи нэгэнт Бурханд итгэдгээс хойш Түүнд дуулгавартай байх ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол чи Бурханд итгэдэг эсэх нь хамаагүй. Хэрвээ чи Бурханд олон жилийн туршид итгэсэн боловч хэзээ ч Түүнд дуулгавартай байгаагүй эсвэл Түүний бүх үгийг хүлээж аваагүй, харин оронд нь чамд захирагдаж, чиний үзлийн дагуу байхыг Бурханаас гуйсан бол чи хамгийн тэрслүү нэгэн бөгөөд үл итгэгч юм. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы үг болон ажилд ийм хүн яаж дуулгавартай байж чадах юм бэ? Хамгийн тэрслүү нэгэн бол Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, үл ойшоодог хүн юм. Тэр бол Бурханы дайсан бөгөөд антихрист билээ. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ ашигладаг. Үнэндээ чуулганд ч гэсэн ийм хүмүүс нэлээд хэд байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр амьдарч байгаа “номхоршгүй баатрууд” гэж хэлж болно. Тэд үг (хоосон сургаал)-ийг номлоно гэдэг нь өөрсдийнх нь хамгийн чухал үүрэг гэж боддог. Жилээс жилд, үеэс үед тэд өөрсдийн “ариун, халдашгүй” үүргийг биелүүлэн эрч хүчтэй явдаг. Хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй бөгөөд нэг ч хүн тэднийг ил тод зэмлэж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг. Энэ сүрэг чөтгөрүүд гар нийлэн Миний ажлыг устгахаар зорьж байдаг; Би яаж энэ амьд чөтгөрүүдэд Миний өмнө оршин байхыг зөвшөөрч чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэхээр дуулгавартай нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэний ч, өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы ажил болон үгэнд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй харин оронд нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурхан итгэхийн аргагүй мөртлөө үл үзэгдэх, бодит бус Бурхан хамгийн үнэмшилтэй байдаг бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайж буй зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ мөн чанар ч биш, тэр ч байтугай, Бурханы санаа зорилго ч биш; харин ч тэд зүгээр л сэтгэлийн хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэж чадах хамгийн хүчтэй зүйл бол эргэлзээгүйгээр тэдний итгэл болон эрэл хайгуул юм. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан “сайн хүмүүс” болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч Бурхан тэдэнд үлдэхийг зөвшөөрөхөөс гадна Бурханы төлөө олон зүйл хийж, “үнэнч” байдлаа харуулсных нь төлөө өгөөмрөөр шагнана гэдэгт тэд итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг нэн даруй хариу довтолж эсвэл хилэгнэх байлаа. Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар зорьдог зэвүүн хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм төрлийн хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс юм. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс үнэнд итгэж чадахгүй. Тэд хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй, учир нь тэд нүдэнд үзэгддэг Бурханы ажил эсвэл үгэнд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй. Тиймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрэлхийлдэггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн харж, хүрч чадахгүй зүйлсийг, асар нууцлаг, гайхалтай зүйлсийг мөн хүмүүсийн төсөөлшгүй зүйлийг, үхэх тавилантай жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ тэдгээрийг шинжлэн судалж, бусад зүйлсийг үл анзааран тэдгээрийг л эрж хайж, тэдгээрийг олж авах боломжтой гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг ба тэр ч байтугай тэдгээрийн талаар нарийн сэтгэмжилдэг. Үүний эсрэгээр нь, аливаа зүйлс хэдий чинээ бодит байна, хүн тэдгээрийг төдий чинээ үл тоодог; тэр тэдгээрийг үл ойшоосон байдлаар хардаг ба тэр ч байтугай тэдгээрийг үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш гэж үү? Тэдгээр зүйл хэдий чинээ бодитой байна, та нар тэдгээрийг төдий чинээ гадуурхдаг. Тэдгээрийг судалж шинжлэх цагийг та нар огт гаргадаггүй, харин зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, амархан шаардлагыг үл ойшоон хардаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар тоо томшгүй их үзлийг өвөрлөдөг бөгөөд Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Ийм байдлаар та нар тодорхой бус байдлын дунд л итгэдэггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн бүдэг бадаг Бурханд тууштай итгэдэг ба өнөөдрийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан ба өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэггүй гэж үү? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Цаашлаад, хүний тахин шүтэж байгаа Бурхан нь түүний үзлээс бий болсон, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит биетэй учраас биш гэж үү? Бүхнийг хийж, хэлж байгаагаараа өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрж хайхгүй байгаа биш гэж үү? Өнөөдрийн Бурханы хүнээр хийлгэж байгаа зүйл бол хүний хийх хамгийн дургүй байгаа зүйл буюу түүнийг ичихэд хүргэх зүйл юм. Энэ нь аливаа зүйлсийг хүмүүсийн хувьд хэцүү болгож байгаа биш гэж үү? Энэ нь түүний шарх сорвийг ил гаргахгүй гэж үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүмүүс бие махбодтой болсон Бурханы дайсан болно, антихрист болно. Энэ нь илэрхий зүйл биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан бие махбодтой болоогүй байхад чи шашны хүн эсвэл үнэн сүсэгтэн байсан байж болно. Бурхан бие махбодтой болсны дараа, тэдгээр олон шашны итгэгчид өөрийн эрхгүй антихрист болно. Энд юу болж байгааг чи мэдэж байна уу? Бурханд итгэх итгэлээрээ, чи бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй ба үнэнийг эрж хайдаггүй, харин үүний оронд худал хуурмагт эзэмдүүлдэг—энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагнасан байдлын чинь тодорхой эх үүсвэр биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэхгүй байгаа хүмүүс антихрист болохгүй гэж үү? Иймээс чиний итгэж, хайрладаг нэгэн чинь бие махбодтой энэ Бурхан биш гэж үү? Энэхүү амьдарч, амьсгалж байгаа Бурхан хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн биш гэж үү? Чиний эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юм уу эсвэл газарт уу? Энэ нь үзэл үү эсвэл үнэн үү? Энэ нь Бурхан уу эсвэл ямар нэгэн ид шидтэн үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж чадна”-аас

Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун сүнсийг доромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар анхааралтай явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй; түүнээс гадна Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хэнэггүй байх хэрэггүй. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу, хүндэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэрнээ хямсганадаг хүмүүс бол ухаангүй, биеэ тоосон хүмүүс. Үнэнийг сонссон хэрнээ дүгнэлт хийх гэж яардаг эсвэл үүнийг ялладаг хүмүүс бардамналд эзлэгддэг. Есүст итгэдэг хэн ч бусдыг харааж эсвэл яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншсан ч эдгээр 10000 үгнээс өөрийн итгэл үнэмшил болон Библитэй нийцэж буй ганцхан үгэнд л итгэж байвал чи эдгээр 10000 үгийг цааш нь эрж хайх хэрэгтэй. Би чамайг даруу байж, өөртөө хэтэрхий итгэлтэй бус, өөрийгөө өндөрт өргөхгүй байхыг зөвлөж байна. Бурханд хүндэтгэх сэтгэл агуулснаар чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгнүүдийг анхааралтай шинжилж, дахин дахин тунгаавал тэдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүмүүс эндээс хэдэн өгүүлбэр уншаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ бол Ариун Сүнсний гэгээрлээс өөрцгүй зүйл” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэсэн хуурамч Христ” гэж хэлж болох юм. Ингэж хэлж буй хүмүүс мэдлэггүй байдлаар сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий бага мэдэж байгаа тул Би чамд дахин эхнээс нь эхлэхийг зөвлөж байна! Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирсний улмаас Бурханы хэлсэн үгнүүдийг та нар сохроор яллах хэрэггүй ба заль мэхнээс айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Энэ нь асар том эмгэнэл болохгүй гэж үү? Ихээхэн тунгаасны дараа эдгээр үгнүүд үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал чи эцэстээ шийтгэгдэх ба ямар ч ерөөлгүй байх болно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы авралд үл тохирох биш гэж үү? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн ирэх хангалттай азтай хүн биш гэж үү? Бодоод үзээрэй! Битгий бодлогогүй, болгоомжгүй байгаарай, Бурханд итгэх итгэлийг тоглоом мэт бүү үз. Хүрэх газрынхаа төлөө, өөрийнхөө хэтийн төлвийн төлөө, амийнхаа төлөө бодоорой мөн биеэ бүү буруу авч яваарай. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадах уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Есүс Христэд л итгэдэг боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс бүгд яллагддаг. Өнөөдрийн Бурханыг таньдаггүй учраас тэд бүгдээрээ орчин үеийн Фарисайчууд бөгөөд тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг. Есүст итгэх тэдний итгэл хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь бүгд хий дэмий байх болно; тэд Бурханы магтаалыг хүртэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас

Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг боловч газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Гэсэн ч, Би та нарыг үзэл бодлыг зөвшөөрөхгүй. Харин Би хөлөө газарт бат тавьж, газар дээрх Бурханд үйлчилдэг тэдгээр хүмүүсийг л сайшаана, газар дээрх Христийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаахгүй. Тэдгээр хүмүүс нь тэнгэр дэх Бурханд хичнээн үнэнч байх нь хамаагүй эцэстээ хар санаатныг шийтгэдэг Миний гараас тэд зугтаж чадахгүй. Тийм хүмүүс бол хар санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд хэзээ ч Христийг баяртайгаар дагадаггүй хорон санаатнууд юм. Мэдээж тэдгээрийн тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс орно. Та нар тэнгэр дэх Бурханд л үнэнч байгаа цагт Христийн өмнө хүссэнээрээ үйлдэж болно гэж та нар итгэдэг. Энэ бол буруу! Та нарын Христийг мэдэхгүй байдал чинь тэнгэр дэх Бурханыг ч мэдэхгүй байна гэсэн үг. Та нар тэнгэр дэх Бурханд хичнээн итгэлтэй байх нь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон үг, хуурмаг дүр юм учир нь газар дээрх Бурхан бол үнэн болоод илүү гүн мэдлэгийг хүлээн авахад хүнд туслах хэрэгсэл бөгөөд түүнээс ч илүүгээр хүнийг яллаж, хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг дараа нь цуглуулахад илүү ач тустай юм. Та нар үр ашиг болоод үр дагаврыг ойлгов уу? Та нар тэдгээрийг мэдэрсэн үү? Та нарыг ойрын нэг өдөр энэ үнэнийг ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд, та нар тэнгэрт байгаа Бурханаар зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил эсвэл хараат зүйл нь ноёрхогчийн орыг эзлэхэд бүү хүргэ. Зөвхөн ийм байдлаар л та нар Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, өөрсдийн зүрх сэтгэлээ Түүнд илүү ойртуулж чадна. Хэрвээ та нар олон жил итгэлтэй байж Надтай удаан холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, та нар Бурханы зан чанарыг ихэвчлэн доромжилж байсан байх ба та нарын төгсгөлийг тооцоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан нь та нарыг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, үүний оронд та нарын муу арга зам уг чанарт чинь шингэж, та нар хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх та нарын үл ойлголцол бүр илүү жигшмээр болж, тэгснээр та нар Намайг өөрсдийн хамсаатан адил үзэж эхэлбэл, та нарын зовлон зүдгүүр өнгөцхөн биш, харин та нарын ясанд тулсан байна гэж Би хэлнэ. Та нарын хийж чадах бүхэн чинь өөрсдийн оршуулгаа хүлээж, түүнд бэлдэх юм! Тэр үед та нарын Бурхан болохыг та нар Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь та нар үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Хэдий Би та нарт өршөөл үзүүлж болох ч, тэнгэр дэх Бурхан та нарын амийг авахаар шаардах болно, учир нь Бурханы зан чанарын эсрэг та нарын зөрчил бол энгийн асуудал биш, харин шинж чанартаа хамгийн хүнд нь юм. Цаг нь ирэх үед, та нарт урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Та нар газар дээрх Бурхан буюу Христтэй энгийн хүний адилаар харилцах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөр хэн ч биш гэж итгэсэн үедээ та нар мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх Миний цорын ганц сэрэмжлүүлэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэлд автдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлдэг. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө бөгөөд энэ нь, шинэ эринд орох тэр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан Нэгэн билээ. Иймд Би, хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлдэг. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах ёстой цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Би мөн хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, Түүнийг үгүйсгэвэл чиний өмнөөс үр дагаварыг нь үүрч чадах хэн ч байхгүй гэж хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломж чамд байхгүй байх болно; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцсэн зүйл хүн биш, чиний үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Чи үүний үр дагаварыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн. Зөвхөн үнэн чамд амийг авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, Бурханы царайг харуулж чадахгүй учраас хүн бүрд үнэний өмнө шүдээ ярзайлгахгүй эсвэл болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг иймд Би зөвлөж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Өмнөх:Христ үнэхээр Бурханы Хүү юм уу эсвэл Тэр Бурхан Өөрөө юм уу?

Дараах:Бурханыг мэднэ гэдэг яг юу юм бэ? Библийн тухай ойлголт, мэдлэг болон теологийн онолыг Бурханыг мэдэх явдал гэж үзэж болох уу?

Танд таалагдаж магадгүй