Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

IX. Христ бол Бурханы Өөрийн илрэл юм гэдгийг хүн тодорхой нөхөрлөх ёстой

1. Христийн бурханлаг мөн чанарыг хүн хэрхэн мэдэх вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Есүс, ‘Би бол зам, үнэн, амь юм…’ ‘Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ.’” (Иохан 14:6、10-11).

Холбогдолтой Бурханы үгс:

Тийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч энэхүү үнэнийг мэдэхийг бид бүхнээс шаарддаг: Бурханы бие махбод болох Тэр нь Бурханы мөн чанарыг агуулах болно мөн Бурханы бие махбод болсон Тэр нь Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махан бие болсон учраас Өөрийн хийх ёстой ажлаа Тэр хэрэгжүүлэх болно, нэгэнт Бурхан махан бие болсон учраас Тэр юу болохоо илэрхийлж, үнэнийг хүнд авчирч, хүнд амь хайрлаж, замыг хүнд харуулах болно. Бурханы мөн чанарыг агуулаагүй махан бие нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй. Энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг судалж шинжлэхийн тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар болоод Түүний хэлж буй үгнээс үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь бие махбод болсон Бурханы махан бие мөн эсвэл биш эсэх нь Түүний мөн чанарын үүднээс шинжлэгдэх ёстой. Иймээс бие махбод болсон Бурханы махан бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гол зүйл нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гэх зэрэг) анхаарал хандуулах явдал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал энэ нь хүний мэдлэггүй байдал болон гэнэн занг харуулна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, Бурханы үгийг ойлгосноор дамжуулан хийгдэх ёстой. Зарим хүмүүс: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй, тэгвэл би яаж Бурханыг мэдэх юм бэ?” гэдэг. Бурханы үг бол үнэндээ Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгнээс чи, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг болон тэднийг авардаг Түүний арга замыг хардаг... учир нь хүнийг ашиглан үүнийг бичүүлэхийн оронд Бурханы үг нь Бурханаар илэрхийлэгддэг. Энэ нь Бурханаар биечлэн илэрхийлэгддэг. Бурхан Өөрөө, Өөрийнхөө үгийг болон Өөрийнхөө дотоод дуу хоолойг илэрхийлж байгаа юм. Яагаад бид тэдгээрийг үнэн сэтгэлийн үгс гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь Түүний зан чанарыг, Түүний хүслийг, Түүний бодлыг, хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлэн сэтгэлийн угаас гардаг. Бурханы үгэн дунд хатуу ширүүн үг, эелдэг зөөлөн үг, санаа тавьсан үг байдаг ба хүмүүнлэг бус, илчлэлийн зарим үгс ч байдаг. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгсийг харах юм бол Бурхан нэлээд хатуу гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чи зөвхөн эелдэг, зөөлөн талыг харах юм бол Бурхан тийм ч их эрх мэдэлгүй мэт харагддаг. Тиймээс чи үүнийг хам сэдвээс нь салган авч ойлгох ёсгүй. Чи үүнийг бүх талаас нь харах хэрэгтэй. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба хүмүүс хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд хүмүүс Бурханы халдашгүй зан чанарыг хардаг. Хүн өрөвдмөөр бузар заваан бөгөөд Бурханы царайг харах үнэ хүндгүй, Бурханы өмнө очих ч үнэ хүндгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очиж байгаа нь гагцхүү Бурханы нигүүлслээс болж байгаа юм. Бурханы ажилладаг байдал болон Түүний ажлын утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгнээс эдгээр зүйлийг харж чадна. Жинхэнэ ойлголттой хүн Христтэй харилцвал ойлголт нь Түүнтэй нийцэх боловч зөвхөн онолын мэдлэгтэй хүн Бурхантай харилцвал энэ нь Түүнтэй нийцэхгүй. Үнэний энэ тал нь ойлгоход бэрх хамгийн гүн гүнзгий нууц юм. Бие махбодтой болохын нууцын талаар Бурханы хэлдэг үгийг нэгтгэн дүгнэж, тэдгээрийг янз бүрийн өнцгөөс харж, дараа нь эдгээр зүйлийг өөр хоорондоо хэлэлц. Та нар залбирч, эдгээр зүйлийн талаар асар их эргэцүүлэл, хэлэлцүүлэг хийж болох юм. Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, чамд тэдгээрийг ойлгуулж магадгүй. Учир нь чамд Бурхантай харилцах ямар ч боломж байхгүй ба өөрийнхөө замыг нэг дор ийм маягаар бага зэрэг мэдэрч, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болохын тулд дадлага туршлагад түшиглэх ёстой.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болох тухай мэдлэг”-ээс

… Эцсийн өдрүүдэд Бурхан махан биетэй болсон үедээ Тэрээр бүхнийг тодорхой болгож, бүхнийг гүйцээхийн тулд үндсэндээ үгс ашигладаг. Зөвхөн Түүний үгнээс л Тэрний юу болохыг чи харж чадна; зөвхөн Түүний үгнээс л Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй—тиймээс баримтны шаардлага үгүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Түүний хүч чадал болон дээдийн дээд байдлыг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгийг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож мөн Түүний үгнээс Түүнийг бүхэлд нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Тэр энэ ажлаа хийхээр ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд байгаа ба Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд байгаа. Үүгээр, Бурханы Өөрийн үгээ хэлдэг олон арга барилыг чамд харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хүн Бурханы ажлыг мэдэрснээр Түүнийг мэдэж авдаг ба Бурханыг мэдэх өөр зөв зам байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Хүмүүс Бурханы үгийг мэдрэх үйл явц нь махан биед Бурханы үг гарч ирэхийг мэдэхтэй ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их мэдэрнэ, тэд Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг мэдэрснээр дамжуулан хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, практик Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ Тэр тэдэнд практик Бурханы үйл хэргийг мэдэгдэж байдаг; бие махбод болсон Бурханы бодит ач холбогдлыг хүмүүст харуулж, Бурханы Сүнс хүний өмнө бодитоор илэрсэн гэдгийг тэдэнд харуулахын тулд Тэр практик Бурханы ажлыг ашиглаж байгаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

Бидэнд мэдэгдэлгүйгээр, энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажилд алхам алхмаар чиглүүлсээр байгаа. Бид тоо томшгүй олон шалгалтыг туулан, тоолохын аргагүй цээрлүүлэлт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг ойлгож мэдэн, Түүний хайр энэрэлд сэтгэл татагдаж, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухаанд талархаж, Бурханы хайр татам байдлыг харж хүнийг аврах гэсэн Бурханы хүчтэй хүслийг хардаг. Энэхүү энгийн хүний үгнээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний угийн чанар болоод мөн чанарыг мэдэж авч, аврал ба төгс төгөлдөржилтийн замыг хардаг. Түүний үгс нь биднийг үхэхэд хүргэж, биднийг дахин төрөхөд хүргэдэг; Түүний үгс бидэнд тайвшралыг авчирдаг боловч мөн биднийг гэм буруутай, өртэй мэт сэтгэлтэй үлдэхэд хүргэдэг; Түүний үгс нь бидэнд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг боловч мөн асар их шаналлыг авчирдаг. Заримдаа бид бол Түүний гарт нядлагдах хургатай адил; заримдаа бид Түүний нүдний цөцгий мэт байдаг ба Түүний хайр, дурлалыг эдэлдэг; заримдаа бид Түүний дайсан мэт байж, Түүний нүдэн дэх уур хилэнгийн улмаас үнс нурам болон хувирдаг. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой бөгөөд бид бол Түүний өдөр шөнөгүй эрж хайж байгаа төөрсөн хурганууд юм. Тэр бидэнд өршөөлтэй ханддаг, Тэр биднийг жигшдэг, Тэр биднийг өргөдөг, Тэр биднийг тайвшруулж, ятган ухуулдаг, Тэр биднийг залж чиглүүлдэг, Тэр биднийг гэгээрүүлдэг, Тэр биднийг цээрлүүлэн сахилгажуулдаг ба тэр ч байтугай биднийг хараадаг. Тэр бидний төлөө өдөр шөнөгүй санаа зовж, өдөр шөнөгүй биднийг хамгаалан халамжилж, хэзээ ч бидний хажуунаас холдолгүйгээр Өөрийн анхаарал халамжийг бидэнд зориулж, бидний төлөө ямар ч төлөөсийг төлдөг. Энэхүү энгийн, жаахан биеэс гарч буй үгэн дундаас бид Бурханы бүхнийг эдэлсэн бөгөөд Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн ч үүнийг үл харгалзан, бардам зан бидний зүрх сэтгэл дотор байсаар байгаа ба бид энэ хүнийг Бурхан хэмээн хүлээн авахад бэлэн биш байсаар байгаа. Хэдий Тэр бидэнд маш их манна өгсөн ч, зугаацах зүйл ихийг өгсөн ч гэсэн, эдгээрийн аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байр суурийг орлож чадахгүй. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг маш дурамжханаар хүндэлдэг. Хэрвээ Тэр Өөрийгөө бидэнд Бурхан гэж таниулахаар зүйл ярихгүй л бол, удахгүй ирнэ гэж хүлээж байсан ч бидний дунд удаан хугацаанд ажилласаар байсан Бурхан бол Тэр юм гэдгийг бид өөрсдөө хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.

Бурханы айлдвар үргэлжилж байгаа ба Тэр бидэнд юу хийхийг зөвлөн сануулж, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд олон янзын арга барил, өнцгийг ашигладаг. Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломжийг бидэнд олгодог. Бид Түүний үнэнд татагдаж эхлэн, Түүний ярианы байдал, хэв маягт төвлөрч эхлэх бөгөөд энэхүү өчүүхэн хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг өөрийн эрхгүй сонирхож эхлэх болно. Тэр бидний төлөө уйгагүй хичээл чармайлт гарган, бидний төлөө нойр, хоолоо умартан, бидний төлөө уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвчиндөө ёолон шаналж, бидний хүрэх газар, авралын төлөө доромжлол амсдаг ба бидний мэдрэмжгүй байдал, тэрслүү зангийн улмаас Түүний зүрх сэтгэлээс цус асгарч, нулимс нь урсдаг. Түүний ийм оршихуй болоод эзэмшил нь энгийн хүнийхээс давсан бөгөөд цэвэр ариун бус хүмүүсийн хэн ч үүнд хүрч, эзэмшиж чадахгүй юм. Түүнд ямар ч энгийн хүний эзэмшээгүй тэвчээр, тэсвэр байдаг ба ямар ч бүтээл Түүний хайрыг эзэмшиж чадахгүй юм. Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, сүр хүчийг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүгээр илэрхийлэгдэн гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлалаас болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгсийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн бидний амьдралыг төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний сэтгэл ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд үгүйсгэсэн энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, бидний өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр юм! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм! Тэр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломжийг олгосон ба бидний зүрх сэтгэлийн төөрөгдлийг зогсоосон. Бид Бурханы гэрт эргэн очсон, бид Түүний сэнтийн өмнө буцан очсон, бид Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний төрхийг харж, өмнөө байгаа замыг харсан билээ. Тэр үед, бидний зүрх сэтгэлийг Тэр бүрэн байлдан дагуулсан; Тэр хэн бэ гэдэг талаар цаашид бид эргэлзэхээ больж, Түүний ажил болоод үгийг цаашид эсэргүүцэхээ байж, бид Түүний өмнө бүрэн дүүрэн унасан. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг даган, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг эргүүлэн төлж, биднийг гэсэн Түүний хайрыг буцаан төлж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай даган, Түүний ажилтай хамтран ажиллаж, Түүний бидэнд даалгасан зүйлийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийхээс өөрийг хүсэхгүй байна.

Бурханаар байлдан дагуулагдана гэдэг бол бие хамгаалах урлагийн тэмцээнтэй адил.

Бурханы үг болгон бидний үхлийн цэгийг цохиж, биднийг гунигтай, айж түгшсэн байдалд оруулдаг. Тэр бидний үзлийг илчилдэг, бидний төсөөллийг илчилдэг, бидний завхарсан зан чанарыг илчилдэг. Бидний хийж, хэлж байгаа бүгдээр, бидний бүх үзэл бодол, санаагаар дамжуулан бидний угийн чанар болон мөн чанар Түүний үгээр илчлэгддэг бөгөөд биднийг айдас түгшүүрт автуулж, нүүрээ хийх газаргүй болгодог. Тэр бидний бүхий л үйлдэл, бидний зорилго, санаархал тэр ч байтугай бидний хэзээ ч таньж мэдээгүй завхарсан зан чанарыг бидэнд хэлдэг ба бид бүрэн ил гарсан мэт санагдаж, биднийг бүрэн итгэхэд хүргэдэг. Түүнийг эсэргүүцсэний төлөө Тэр биднийг шүүж, Түүнийг гутаан доромжилж, буруушаасны төлөө биднийг гэсгээдэг. Түүний нүдэнд бид үнэ цэнэгүй мэт, бид амьд Сатан мэт бидэнд санагддаг. Бидний итгэл найдвар цохигдож, бид цаашид Түүнээс ямар нэг зүйлийг шалтгаангүй гуйж, нэхэж чадахаа болино, тэр ч байтугай бидний мөрөөдөл ганцхан шөнийн дотор үгүй болно. Энэ бол бидний хэний ч төсөөлж чадахгүй, бидний хэнийх нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй бодит байдал юм. Хэсэг зуур бидний сэтгэл тогтворгүй болж, өмнөө байгаа замд хэрхэн үргэлжлүүлэн явахаа мэдэхээ больж, өөрсдийн итгэл үнэмшлийг хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхгүй. Бидний итгэл буцаад л эхний байсан газраа ирсэн мэт, бид хэзээ ч Эзэн Есүстэй уулзаж, танилцаж байгаагүй мэт санагдах болно. Нүдний өмнө байгаа бүхэн биднийг будилуулж, бид урсгал даган хөвж байгаа мэт мэдрэгдэнэ. Бид зовнин түгшиж, сэтгэлээр унаж, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур, ичгүүр гутамшиг байх болно. Бид дотроо уудлахыг хичээж, гарах арга зам олохыг хичээж тэр ч байтугай Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог ба зүрх сэтгэлээ Түүнд нээдэг. Бид гадна талдаа их зантай ч биш, даруухан ч биш байх үе байдаг хэдий ч зүрх сэтгэлдээ бид, урьд өмнө байгаагүйгээр хохирол амссан мэдрэмжтэйгээр шаналж байдаг. Заримдаа бид гадна талдаа гайхалтай тайван байгаа мэт байдаг ч дотроо зовлон шаналлын далайг туулж байдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг бүхий л итгэл найдвар, мөрөөдлөөс салгаж, бидний хэмжээлшгүй хүслийг үгүй хийж, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт болон гэсгээлт нь бид нар болоод Түүний хооронд гүн гүнзгий ангалыг бий болгодог ба хэн ч үүнийг туулахыг хүсдэггүй. Түүний шүүлт ба гэсгээлт нь бид тийм их доромжлол, тийм их саад бартааг амсаж буй анхны удаа юм. Түүний шүүлт, гэсгээлт нь, Бурханы нэр төр болон хүний зөрчлийг хүлцдэггүй байдлыг үнэхээр ойлгох боломжийг бидэнд олгодог, түүнтэй харьцуулахад бид маш дорд бөгөөд ариун бус билээ. Түүний шүүлт, гэсгээлт нь бид хэчнээн их зантай, биеэ тоосон хүмүүс болохыг мөн хүн хэзээ ч Бурхантай адил, Бурхантай эрх тэгш байж чадахгүй юм гэдгийг бидэнд анх удаа ойлгуулдаг. Түүний шүүлт ба гэсгээлт нь биднийг цаашид тийм завхарсан байдалд амьдрахыг хүсэхгүй болгож, өөрсдийн тийм угийн чанар, мөн чанараа аль болох хурдан хаяж, дахин хэзээ ч Түүгээр жигшигдэн зэвүүцэгдэхийг хүсэхгүй байхад хүргэдэг. Түүний шүүлт, гэсгээлт нь Түүний үгийг дагахдаа баяртай байхад бидэнд тусалж, Түүний зохион байгуулалт, зохицуулалалтыг цаашид эсэргүүцэхээ болиход хүргэдэг. Түүний шүүлт ба гэсгээлт нь, бидэнд амьдралыг эрж хайх хүслийг дахин өгч, Түүнийг өөрсдийн Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн авахад хүргэдэг… Бид байлдан дагуулах ажлаас алхан гарч, тамаас алхан гарч, үхлийн сүүдэрт хөндийгөөс алхан гарсан… Төгс Хүчит Бурхан биднийг, энэ бүлэг хүмүүсийг Өөртөө авсан! Тэр Сатаныг ялан дийлж, Өөрийн бүх дайсныг ялсан билээ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Бурхан аливаа зүйлс дээр хүмүүстэй адил үзэл бодол баримталж байхыг та нар харахгүй, цаашлаад Тэр аливаа зүйлийг зохицуулахдаа хүний үзэл бодол, тэдний мэдлэг, тэдний шинжлэх ухаан эсвэл тэдний гүн ухаан эсвэл хүний төсөөллийг ашиглаж байхыг та нар харахгүй. Үүний оронд Бурханы хийдэг бүхэн, Түүний илчилдэг бүхэн нь үнэнтэй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, Түүний хэлсэн үг болгон, Түүний хийсэн үйлдэл болгон нь үнэнтэй хамаатай байдаг. Энэ үнэн нь ор үндэсгүй уран сэтгэмж биш; энэ үнэн болон эдгээр үг нь Бурханы мөн чанар, Түүний амийн улмаас Бурханаар илэрхийлэгдсэн. Эдгээр үг болон Бурханы хийсэн бүхний мөн чанар нь үнэн учраас Бурханы мөн чанар бол ариун гэж бид хэлж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы хэлдэг, хийдэг бүхэн нь хүмүүст эрч хүч болон гэрлийг авчирдаг; энэ нь эерэг зүйлс болон тэдгээр эерэг зүйлсийн бодит байдлыг харах боломжийг хүмүүст олгодог бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг гэрлийн зам руу чиглүүлдэг, ингэснээр тэд зөв замаар алхах юм. Бурханы мөн чанарын улмаас эдгээр зүйл тодорхойлогддог бөгөөд Түүний ариун байдлын мөн чанарын улмаас тэдгээр нь тодорхойлогддог.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө V”-өөс

Тэр бас бузар заваан газарт амьдарч байгаа ч бузраар өчүүхэн төдий ч бохирдоогүй юм. Тэр чамтай адил бузар дэлхий ертөнцөд амьдардаг боловч Тэр эрүүл ухаан болон мэдлэг ухааныг эзэмшдэг; Тэр бузрыг жигшдэг. Өөрийнхөө үг болон үйлдэл дэх бузар заваан зүйлсийг чи өөрөө харж чаддаггүй боловч Тэр чадна—Тэр чамд тэдгээрийг харуулж чадна. Чиний тэдгээр хуучин зүйлс—чиний дутуу дулимаг хөгжил боловсрол, мэдлэг ухаан, мэдрэмж, болон амьдралын хоцрогдмол хэв маяг—бүгдийг нь одоо Тэр илрүүлснээр дамжин тэдгээр нь бүгд ил болсон. Бурхан ийм маягаар ажиллахын тулд газар дээр ирсэн болохоор хүмүүс Түүний ариун байдлыг болон Түүний зөвт зан чанарыг харсан юм. Тэр чамайг шүүж, гэсгээдэг бөгөөд чамайг өөрийгөө ойлгоход хүргэдэг. Заримдаа чиний чөтгөр шиг зан гарч ирдэг бөгөөд Тэр үүнийг чамд харуулж чадна. Тэр хүн төрөлхтний мөн чанарыг нэвт шувт мэддэг. Тэр чиний амьдардаг шигээр амьдарч, чамтай адил хоол идэж, чамтай адил гэрт амьдардаг ч Тэр чамаас хамаагүй ихийг мэднэ. Гэхдээ Түүний хамгийн их үзэн яддаг зүйл нь хүн төрөлхтний амьдралын гүн ухаан болон тэдний шударга бус зан, заль мэх билээ. Тэр эдгээр зүйлсийг үзэн яддаг бөгөөд Тэр тэдгээрийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Тэр ялангуяа хүн төрөлхтний махан биеийн харилцааг үзэн яддаг. Хэдийгээр Тэр хүний харилцааны талаарх ерөнхий мэдлэгийн заримыг бүхэлд нь ойлгодоггүй боловч хүмүүс өөрсдийн завхарсан зан чанараа ил гаргах үед Тэр бүрэн мэдэж байдаг. Өөрийн ажлаараа Тэр хүмүүст байгаа эдгээр зүйлсээр дамжуулан тэдэнд ярьж, сургадаг бөгөөд эдгээрээр дамжуулан Тэр хүмүүсийг шүүж, Өөрийн зөвт агаад ариун зан чанарыг илчилдэг. Ингэж хүмүүс Түүний ажлын товойлгогчид болдог билээ. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүн төрөлхтний бүх төрлийн завхарсан зан чанарыг болон Сатаны муухай нүүр царайг илчилж чадна. Тэр чамайг шийтгэдэггүй, Тэр зүгээр л чамайг Бурханы ариун байдлыг товойлгогч болгодог бөгөөд чи хэтэрхий бузар заваан учраас өөрөө бат зогсож чаддаггүй. Тэр хүмүүсийн илчилдэг зүйлсээр дамжуулан ярьж, тэдгээрийг ил болгодог болохоор хүмүүс Бурхан хэчнээн ариун болохыг мэдэж болох юм. Тэр хүмүүст байгаа өчүүхэн төдий бузрыг хүртэл, тэдний зүрх сэтгэл дэх бүр хамгийн өчүүхэн бузар санаа эсвэл Түүний хүсэлтэй зохицохгүй үг болон үйлдлийг ч орхидоггүй. Түүний үгээр дамжуулан ямар ч хүн эсвэл ямар ч зүйл дэх бузар зүйлс үлдэхгүй—энэ нь бүгд ил болох болно. Зөвхөн тэр үед л Тэр бол хүмүүсээс үнэхээр өөр юм гэдгийг чи харна. Тэр хүн төрөлхтөн дэх хамгийн өчүүхэн төдий бузрыг ч нэгд нэггүй зэвүүцдэг. Заримдаа хүмүүс хүртэл ойлгодоггүй бөгөөд: “Та яагаад үргэлж уурладаг юм бэ? Бурхан минь Та яагаад хүн төрөлхтний сул талуудыг анхаарч үздэггүй юм бэ? Яагаад Та хүн төрөлхтнийг жаахан ч гэсэн уучилдаггүй юм бэ? Яагаад Та хүнд ийм хайхрамжгүй ханддаг юм бэ? Хүмүүс хэр завхарсан болохыг Та мэддэг, тэгвэл Та яагаад хүмүүст ингэж ханддаг юм бэ?” гэдэг. Тэр нүглийг зэвүүцдэг; Тэр нүглийг үзэн яддаг. Тэр чамд байж болох ямар нэгэн тэрслүү занг ялангуяа зэвүүцдэг. Чамайг тэрслүү зан чанар гаргах үед Тэр хэмжээлшгүй их зэвүүцдэг. Эдгээр зүйлсээр дамжуулан Түүний зан чанар болон оршихуй илэрхийлэгдэж болно. Үүнийг өөртэйгээ харьцуулах үедээ, хэдийгээр Тэр адилхан хоол идэж, адилхан хувцас өмсөж, хүмүүстэй адил зугаа цэнгэлтэй байдаг ч, хэдий Тэр хүн төрөлхтний дэргэд, тэдэнтэй хамт амьдардаг боловч Тэр бол өөр юм гэдгийг чи харах болно. Энэ нь товойлгогч байхын гол утга учир биш гэж үү? Хүмүүс дэх эдгээр зүйлсээр дамжуулан Бурханы агуу хүч чадал илүү хурц тодорхой болгуулдаг; харанхуй нь гэрлийн эрхэм нандин оршин тогтнолыг тодотгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс

Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс гуйхын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний завхралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзвэл, хүмүүс Түүнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Түүнчлэн хүн Бурханы ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь мөн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах боломжгүй болгодог. Хүн Түүнийг зөвхөн хүн биш гэж үзэж болох боловч Түүнийг ямар ангилалд оруулахаа мэддэггүй. Тиймээс хүн Түүнийг Бурхан гэж ангилахаас өөр арга үгүй юм. Ингэх нь хүний хувьд байж болохооргүй зүйл биш, учир нь Тэрбээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Өмнөх:Бурханд итгэдэг хүн, шашныг хаяж, Бурхан руу эргэн очихын тулд хуурамч хоньчид болон антихристүүдийг ялгаж салгаж чаддаг байх ёстой.

Дараах:Христ үнэхээр Бурханы Хүү юм уу эсвэл Тэр Бурхан Өөрөө юм уу?

Танд таалагдаж магадгүй