Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

43. Шашны нийгэмлэг үе шат бүрт Бурханы шинэ ажлыг улангасан эсэргүүцэж, буруушаах хүчин чармайлт гаргадгийн шалтгаан юу вэ? Үндэс нь юу вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэдэхгүйгээс мөн Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийн талаарх ойлголт дутмагаас болдог. Энэ хоёр тал нь Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийн түүхэнд шингэсэн байдаг. Ийм эсэргүүцэл нь тэдний угийн чанарт байдаг учраас шинээр итгэгчид Бурханыг эсэргүүцдэг байхад олон жил Бурханд итгэсэн хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний ялзарсан зан чанар дээр нэмээд Бурханыг бүрэн мэддэггүйгээс нь үүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Бурханы ажил үргэлжид өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй тэдгээр мулгуу хүмүүс Бурханы дайсан болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш билээ. Тэр хуучин ажлаа хэзээ ч давтан хийдэггүй харин үүний оронд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан өмнө нь хийснээ давтдаггүй харин хүн Бурханы өнөөдрийн ажлыг үргэлж Түүний өмнөх ажил дээр нь үндэслэн шүүдэг болохоор Бурханы хувьд, шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг гүйцэтгэхэд туйлын хэцүү бэрх байдаг. Хүн хэтэрхий олон саад тотгор учруулдаг! Хүний сэтгэлгээ хэтэрхий явцуу! Бурханы ажлыг нэг ч хүн мэддэггүй, гэсэн атал бүгдээрээ ийм ажлыг тодорхойлдог. Бурханаас холдох тусам хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг, гэсэн ч хүн Бурханы хүн төрөлхтөнд хайрладаг илүү агуу ерөөлийг хүлээн зөвшөөрөх нь байтугай амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглээ улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн саналтай байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний санал юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

Хүн нэг төрлийн л ажлыг эсвэл хэрэгжүүлэх нэг арга замыг л хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Тэдгээртэй зөрөлдсөн эсвэл тэдгээрээс илүү дээр ажил буюу хэрэгжүүлэх аргыг хүлээн зөвшөөрөх нь хүнд хэцүү байдаг-гэвч Ариун Сүнс үргэлж шинэ ажлыг хийж байдаг, иймээс Бурханы шинэ ажлыг эсэргүүцдэг шашны мэргэжилтнүүдийн бүлэг ээлж дараалан гарч ирдэг. Бурхан яаж үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй тухай мэдлэг хүнд байдаггүй, Бурханы ажлын зарчмын мэдлэг байдаггүй, түүнээс ч илүүтэйгээр хүнийг авардаг Бурханы олон арга замын талаарх мэдлэг байдаггүй учраас л эдгээр хүмүүс мэргэжилтнүүд болсон. Тиймээс энэ нь Ариун Сүнснээс ирдэг ажил уу эсвэл энэ нь Бурханы Өөрийн ажил уу гэдгийг хүн үнэхээр хэлэх чадваргүй байдаг. Олон хүмүүс, хэрвээ энэ нь өмнө нь ирсэн үгтэй таарч байвал хүлээн зөвшөөрдөг ба өмнөх ажлаас ялгаатай байвал үүнийг эсэргүүцэж голох хандлага баримталдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагддаг учраас, тэнд шинэ ажил байдаг мөн хоцрогдсон, хуучин ажил ч бас байдаг. Энэхүү хуучин ба шинэ ажил нь нэг нэгтэйгээ зөрчилдөхгүй харин бие биенээ харилцан нөхдөг; алхам бүхэн өмнөх алхмаа даган гарч ирдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдах ёстой. Жишээ нь, урт удаан хугацаанд—бий болсон зарим хэрэгжүүлэг болон хүний зуршил болсон үгс нь хүний олон жилийн дадлага туршлага, сургаал номлолтой хослон хүний сэтгэлд бүхий л төрлийн үзлийг бүрэлдүүлсэн. Хүний тэдгээр үзэл бүрдэхэд илүү тааламжтай байсан зүйл нь Бурхан Өөрийн жинхэнэ төрхийг, төрөлхийн зан чанараа хүнд хараахан бүрэн дүүрэн илчлээгүй байсан бөгөөд эртний үеийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн тархсаар ирсэн. Бурханд итгэх хүний итгэлийн замналын туршид янз бүрийн үзлийн нөлөөлөл нь хүний мэдлэгийг тасралтгүй үүсэн хөгжихөд хүргэсэн бөгөөд ингэснээр хүн Бурханы талаар бүхий л төрлийн үзэлтэй болсон—үүний үр дүнд Бурханд үйлчилдэг олонх шашны хүмүүс Түүний дайсан болсон гэж хэлэх нь шударга юм. Иймээс, хүмүүсийн шашны үзлээ хэдийчинээ хүчтэй байх тусам, тэд төдийчинээ Бурханыг эсэргүүцдэг ба тэд төдийчинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй ба энэ нь хэзээ ч сургаал номлолыг бий болгодоггүй, харин үүний оронд их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим ба Бурхан Өөрийн удирдлагаа хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй эсвэл Бурханыг мэдэж чадахгүй ба Сатан ялагдахгүй. Тиймээс, Түүний ажилд тасралтгүй өөрчлөлт гарч байдаг ба тэдгээр нь замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй байдаг. Гэсэн хэдий ч хүний Бурханд итгэдэг байдал нь нэлээд өөр: Тэр хуучин, өөрийн мэддэг сургаал номлол системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хэдийчинээ хуучин байна, түүнд төдийчинээ таатай байдаг. Хүний тэнэг сэтгэл, өөрчлөгдөшгүй чулуу шиг сэтгэл, Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил болоод үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн жигшин зэвүүцдэг; тэр зөвхөн цагаан-үстэй, хөдөлгөөнгүй эртний хуучин Бурхандаа л дуртай байдаг. Тиймээс, Бурхан болон хүнд аль алинд нь өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэж байгаа хүмүүс л Бурханд үйлчилж чадна”-аас

Хэрвээ чи Түүний ажлын нэг үе шатнаас л Бурханыг мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далай дахь дусалтай адил юм. Хэрвээ тийм биш бол шашны нөлөө бүхий хүмүүс яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдолно гэж? Энэ нь, хүн Бурханыг тодорхой хэмжүүр дотор хязгаарладгаас болж байгаа биш гэж үү? Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн "академийг" туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуур байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг-гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Өмнөх:Нигүүлслийн эрин үед шүтлэгтэн хүмүүс махбодтой болсон Христийг эсэргүүцэн тэмцэж эхлэв. Яагаад Христийг үргэлж шашны нийгэмлэг эсэргүүцэж, буруутгадаг вэ?

Дараах:Библид дурдсан эцсийн өдрүүдийн шүүлт гэдэг нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хэлж байна уу?

Танд таалагдаж магадгүй