15.9. Өөрийн үүргийг шаардлага хангахуйцаар биелүүлэх тухай

529. Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгч болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм, учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурхантай нүүр тулахаас бидний сүнс ичих юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

530. Бурханы даалгаврыг хэрхэн авч үздэг вэ гэдэг чинь маш ноцтой асуудал юм! Хэрэв чи Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж чадахгүй бол Түүний өмнө амьдрахад тохирохгүй бөгөөд шийтгүүлбэл зохино. Өөрсдөд нь Бурханы даалгасан ямар ч даалгаврыг хүмүүс гүйцэлдүүлэх нь Тэнгэрийн хууль, газрын зарчим юм; энэ нь тэдний хамгийн өндөр дээд хариуцлага, яг л амь шиг нь чухал билээ. Хэрвээ чи Бурханы даалгаврыг нухацтай авч үздэггүй бол хамгийн ноцтой байдлаар Түүнээс урваж байгаа хэрэг; ингэвэл чи Иудасаас илүү эмгэнэлтэй бөгөөд хараалгавал зохино. Хүмүүс Бурханы даалгасан зүйлд хэрхэн хандах талаар нэгд нэггүй ойлгох ёстой бөгөөд хүнд даалгадаг Түүний даалгаврууд нь Бурханы өргөмжлөл, онцгой ивээл гэдгийг ядаж ухамсарлах ёстой; тэдгээр нь хамгийн алдар цуутай зүйлс юм. Бусад бүх зүйлийг орхиж болно; хүн амиа золиослох хэрэгтэй болсон ч Бурханы даалгаврыг мөн л биелүүлэх ёстой.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

531. Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь түүний хүлээсэн үүрэг бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Зөвхөн тэр үед л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдсөн хүн, шүүлтийн дараа төгс болгуулснаар ерөөл эдэлдэг. Шүүлт, гэсгээлтийн дараа зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдэх үед хараагдсан хүн шийтгэл хүртдэг, өөрөөр хэлбэл, тэр төгс болгуулаагүй. Бүтээгдсэн зүйл болохын хувьд, ерөөгдөх үү, эсвэл хараагдах уу гэдгийг үл харгалзан, хүн өөрийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой. Энэ бол Бурханыг эрж хайдаг хүний хамгийн наад захын эзэмшвэл зохих зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдах вий гэсэндээ хийхээс татгалзах ёсгүй. Та нарт энэ нэг зүйлийг хэлье: Хэрвээ хүн өөрийн үүргийг биелүүлж чадах юм бол хийх ёстойгоо хийлээ гэсэн үг. Хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь хүний тэрслүү занг харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас эш татав

532. Хүн Бурханы даалгасан зүйлийг хүлээн авах үед тэр хүний үйлдлийн сайн, муу эсэхийг, түүний дуулгавартай байсан эсэхийг, Бурханы хүслийг хангалуун байлгасан эсэхийг болон түүний хийдэг зүйл нь тэнцэх эсэхийг магадлах стандарт Бурханд байдаг. Бурханы анхаардаг зүйл нь хүний гадна талын үйлдэл биш, харин хүний зүрх сэтгэл юм. Хүн яаж хийх нь хамаагүй, ямар боловч хийж л байвал Бурхан хүнийг ерөөх ёстой гэсэн үг биш. Энэ бол Бурханы тухай хүмүүсийн буруу ойлголт юм. Бурхан зөвхөн юмны эцсийн үр дүнг хардаггүй, харин аливаа зүйл явагдах хугацаанд хүний зүрх сэтгэл ямар байгааг болон хүний хандлага ямар байгааг илүү онцлон анхаардаг ба тэдний зүрх сэтгэлд дуулгавартай байдал, анхаарал халамж болон Бурханыг хангалуун байлгах хүсэл байгаа эсэхийг хардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

533. Чи юу ч хийлээ гэсэн, үүнийг яагаад хийж байгаа, ямар санаа зорилго чамайг ийм зүйл хийхэд чиглүүлж байгаа, үүнийг хийх нь ямар ач холбогдолтой, асуудлын уг чанар юу болох, хийж байгаа зүйл чинь эерэг зүйл үү, сөрөг зүйл үү гэдгийг эхлээд ойлгох ёстой. Энэ бүх асуудлыг тодорхой ойлгох ёстой; зарчимтай үйлдэж чаддаг байхад энэ тун чухал юм. Хэрэв чи үүргээ биелүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж байгаа бол “Би үүнийг яаж хийх хэрэгтэй вэ? Үүргээ хааш яаш хийхгүйн тулд яаж сайн биелүүлэх вэ?” гэж тунгаан бодох хэрэгтэй. Тэгээд энэ асуудлаар Бурханд ойр дотно болох ёстой. Бурханд ойр дотно болно гэдэг нь энэ асуудлаар үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэх замыг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж, Бурханыг хэрхэн хангалуун байлгах вэ гэдгийг эрж хайна гэсэн үг. Ингэж, хийдэг бүхэндээ Бурханд ойр дотно болдог. Энэ нь шашны зан үйл үйлдэх юм уу гадна талын үйлдэл хийхтэй хамаагүй. Харин энэ нь, Бурханы хүслийг эрж хайсны дараа үнэнд нийцүүлэн хэрэгжүүлэх зорилгоор хийгддэг. Чи юу ч хийгээгүй байхдаа үргэлж “Бурханд талархъя” гэж хэлдэг боловч юм хийж байх үедээ өөрийн хүссэнээр хийсээр байвал ийм төрлийн талархал нь зүгээр л гаднах үйлдэл юм. Чи үүргээ биелүүлэх юм уу ямар нэг зүйл хийх үедээ үргэлж ингэж бодох ёстой: Би энэ үүргийг яаж биелүүлэх ёстой вэ? Бурханы хүсэл юу вэ? Энэ нь, чи хийдэг зүйлээрээ дамжуулан Бурханд ойр дотно болох явдал, улмаар өөрийн үйлдэл, мөн түүнчлэн Бурханы хүслийн ар дахь зарчим, үнэнийг эрж хайн, хийдэг бүхэндээ Бурханаас холдохгүй байх явдал юм. Ийм хүн л Бурханд үнэхээр итгэдэг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүслийг эрж хайх нь үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг”-аас эш татав

534. Чи ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, Бурханы хүслийг ухаарч, Бурхан үүргээс чинь юу шаарддагийг ойлгохоор хичээх ёстой, тэгсэн цагт л зарчмын дагуу асуудлыг зохицуулж чадна. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн дур сонирхлынхоо дагуу хийж, өөрийн хүссэнээр хийж, өөрөө аз жаргалтай, тав тухтай, нэр төртэй болохоор хийж огт болохгүй. Хэрэв чи Бурханд дур сонирхлоо хүчээр тулгах юм уу өөрийн дур сонирхлыг үнэн мэт хэрэгжүүлж, үнэний зарчим мэт дагаж мөрдөх юм бол тэр нь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш бөгөөд үүргээ ийм маягаар биелүүлбэл Бурхан дурсан санахгүй. Зарим хүн үнэнийг ойлгодоггүй бөгөөд үүргээ сайн биелүүлнэ гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Тэд зүрх сэтгэл, хүчин чармайлтаа зориулж, махан биеэ хаяж, зовсон тул үүргээ биелүүлж байгаа нь стандартад нийцэх учиртай гэж боддог—гэхдээ тэгвэл яагаад Бурхан үргэлж сэтгэл хангалуун бус байдаг юм бэ? Энэ хүмүүс хаана буруутав? Бурханы шаардлагыг эрж хайхын оронд өөрсдийн санаа бодлын дагуу үйлдсэн нь тэдний алдаа байсан; тэд өөрсдийн хүсэл, сонирхол, аминч сэдлийг үнэн хэмээн авч үзсэн бөгөөд тэдгээрийг Бурханы дуртай зүйл, Бурханы стандарт, шаардлага мэт авч үзсэн. Тэд өөрсдийнхөө зөв, сайн, сайхан гэж боддог зүйлсийг үнэн хэмээн үзсэн; энэ бол буруу юм. Үнэн хэрэгтээ, хүмүүс заримдаа ямар нэг зүйлийг зөв гэж бодож болох ч энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг гэсэн үг байх албагүй. Хүмүүс ямар нэг зүйлийг зөв гэж бодох тусмаа, өөрсдийнх нь бодож буй зүйл Бурханы шаардлагад нийцдэг эсэхийг харахын тулд үнэнийг төдий чинээ их эрж хайх ёстой. Хэрвээ энэ нь Бурханы шаардлага болон үгтэй зөрчилдөж таарвал үүнийг зөв гэж бодох чинь буруу, энэ нь ердөө хүний бодол бөгөөд чи үүнийг хэчнээн зөв гэж бодож байсан ч гэсэн энэ нь үнэнтэй нийцэх албагүй. Буруу, зөвийг тодорхойлох чинь гагцхүү Бурханы үгэнд үндэслэх ёстой бөгөөд чи ямар нэг зүйлийг хэдий зөв гэж бодож байсан ч Бурханы үгийн үндэслэл байхгүй л бол үүнийг хаях ёстой. Үүрэг гэж юу вэ? Энэ нь хүмүүст Бурханы даалгасан даалгавар юм. Тэгвэл чи үүргээ хэрхэн биелүүлэх ёстой вэ? Бурханы шаардлага, стандартын дагуу, хүний хувийн хүсэл бус, үнэний зарчимд үндэслэн үйлдсэнээр. Ийм маягаар, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцнэ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэний зарчмыг эрж хайснаар л үүргээ сайн биелүүлж чадна”-аас эш татав

535. Зарим хүн үүргээ биелүүлэх үедээ ямар ч асуудалтай тулгарлаа гэсэн үнэнийг эрж хайдаггүй бөгөөд үргэлж өөрийн бодол, үзэл, төсөөлөл, хүслийн дагуу үйлддэг. Тэд аминчхан хүслээ байнга хангадаг, завхарсан зан чанар нь тэдний үйлдлийг үргэлж хянаж байдаг. Тэд өөрсдөд нь даалгасан үүргийг гүйцэлдүүлж магад боловч ямар ч үнэнийг олж авдаггүй. Тэгвэл ийм хүмүүс үүргээ биелүүлэхдээ юунд түшиглэж байна вэ? Тэд үнэнд ч, Бурханд ч түшиглэдэггүй. Тэдний ойлгодог өчүүхэн төдий үнэн зүрх сэтгэлд нь дээд эрх эзэмшдэггүй; тэд эдгээр үүргийг гүйцэлдүүлэхдээ өөрсдийн билиг, чадвар, олж авсан аливаа мэдлэг, авьяас болон сэтгэлийн тэнхээ, сайн санаа зорилгодоо найдаж байгаа. Энэ бол өөр төрлийн чанар, тийм үү? Заримдаа чи үүргээ биелүүлэхдээ төрөлх байдал, үзэл, төсөөлөл, мэдлэг, сурсан эрдэмдээ түшиглэж болох ч хийдэг зарим зүйлд чинь зарчмын ямар ч асуудал гардаггүй. Гаднаа чи буруу замаар ороогүй мэт харагдах боловч орхигдуулж болохгүй нэг зүйл бий: Үүргээ биелүүлэх үйл явцдаа үзэл, төсөөлөл, хувийн хүсэл чинь хэзээ ч өөрчлөгдөж, үнэнээр солигддоггүй, үйлдэл, үйл хэрэг чинь хэзээ ч үнэний зарчмын дагуу байдаггүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Чи үйлчлэл үзүүлэгч болно. Библид яг ингэж тэмдэглэсэн байдаг: “Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:22–23). Хүчин чармайлтаа зориулж, үйлчлэл үзүүлдэг энэ хүмүүсийг Бурхан яагаад “ёс бусыг үйлдэгчид” гэж нэрлэдэг вэ? Бидний итгэлтэй байж болох нэг зүйл бол энэ хүмүүс ямар ч үүрэг юм уу ажил гүйцэтгэлээ гэсэн, тэдний сэдэл, хөдөлгөгч хүч, санаа зорилго, бодол бүхэлдээ аминч хүслээс нь үүдэж, тэр чигтээ өөрсдийнх нь санаа бодол, хувийн ашиг сонирхолд үндэслэдэг бөгөөд тэдний бодол, төлөвлөгөө нь нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, хэтийн ирээдүйг нь тойрон эргэлддэг. Сэтгэлийнхээ гүнд тэд үнэнийг эзэмшдэггүй, үнэний зарчмуудад ч нийцүүлэн үйлддэггүй. Тиймээс одоо та нарын хувьд юуг эрэлхийлэх нь гол чухал вэ? (Бид үнэнийг эрж хайж, Бурханы хүсэл, шаардлагын дагуу үүргээ биелүүлэх ёстой.) Бурханы шаардлагад нийцүүлэн үүргээ биелүүлэх үедээ чи ялангуяа юу хийх ёстой вэ? Ямар нэг зүйлийг хийх үед чамд байдаг санаа зорилго, бодол санааны тухайд бол, тэдгээр нь үнэнтэй нийцдэг эсэхийг, мөн санаа зорилго, бодол санаа чинь аминч хүслээ биелүүлэхийн төлөө байдаг уу, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө байдаг уу гэдгийг ялган таньж сурах ёстой. Хэрвээ санаа зорилго, бодол санаа чинь үнэнтэй нийцдэг бол чи үүргээ биелүүлэхдээ бодол санаагаа дагаж болно; харин үнэнтэй нийцдэггүй бол бушуухан эргэж, тэрхүү замыг орхих ёстой. Тэр зам буруу бөгөөд тийм маягаар хэрэгжүүлж болохгүй; хэрвээ чи тэр замаар алхсаар байвал нүгэл үйлддэг нэгэн болж дуусна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”-аас эш татав

536. Зөвхөн үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэ үйл явцаар дамжуулан үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи хэдий чинээ өөрийн үүргийг биелүүлэх чадвартай байна, төдий чинээ үнэнийг хүлээн авах болно, ингэснээр илэрхийлэл чинь ч илүү бодитой болох болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ ердөө дүр үзүүлж, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тийм хүмүүс бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл ариун бус байгаад зогсохгүй, тэд хорон муугаас өөрийг илэрхийлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас эш татав

537. Та нар дор бүрнээ үүргээ биелүүлж байхдаа үнэнийг хэчнээн гүн гүнзгий ойлгодог ч бай хамаагүй, үнэний бодит байдал руу орохыг хүсвэл хэрэгжүүлэх хамгийн энгийн арга нь, хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, аминчхан хүсэл, хувийн санаархал, сэдэл, нэр нүүр болон байр сууриа орхих явдал юм. Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавих нь чиний хийх ёстой наад захын зүйл билээ. Үүргээ биелүүлж байхдаа хүн иймхэн зүйлийг ч хийж чадахгүй бол түүнийг яаж үүргээ биелүүлж байна гэж хэлэх юм бэ? Энэ нь үүргээ биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодолцож, Бурханы Өөрийнх нь ашиг сонирхол, ажлыг бодолцон, эдгээрийг эн тэргүүнд харгалзан үзэх ёстой; үүний дараа л байр суурийнхаа тогтвортой байдал, бусад хүмүүс чамайг хэрхэн хардаг талаар бодож болно. Үүнийг хоёр алхамд хувааж, зарим нэг буулт хийх үед энэ нь арай амархан болдгийг та нар мэдрэхгүй байна уу? Удаан хугацаанд үүнийг хийх юм бол чи Бурханыг хангалуун байлгах нь хэцүү биш гэдгийг мэдрэх болно. Үүнээс гадна, хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ: Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”-аас эш татав

538. Үүргээ биелүүлэхдээ чи, юмыг зарчмын дагуу хийж байгаа эсэх, үүргийн гүйцэтгэл чинь стандартад нийцэж байгаа эсэх, үүнийг зүгээр л хааш яаш байдлаар хийж байгаа эсэх, хариуцлагаасаа зайлсхийхийг оролдсон эсэх, хандлага болон бодол сэтгэлгээнд чинь ямар нэг асуудал байгаа эсэхийг үргэлж шинжлэх ёстой. Чи өөрийгөө эргэцүүлж, эдгээр зүйл чамд тодорхой болмогц үүргээ биелүүлэхэд арай хялбар байх болно. Сөрөг, сул дорой байдал, харьцалт туулсны дараа муухай ааштай байх гээд үүргээ гүйцэтгэх явцдаа юутай ч тулгарсан бай, чи үүнд зөв зохистой хандах хэрэгтэй, мөн үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг ойлгох ёстой. Эдгээр зүйлийг хийснээр чи хэрэгжүүлэх замтай болно. Үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байвал зан аашныхаа нөлөөнд автахгүй байх ёстой. Чамд хэчнээн сөрөг, сул дорой санагдаж байсан ч гэсэн, хийдэг бүхэндээ үнэнийг туйлын хатуу чанд хэрэгжүүлж, зарчмаа баримтлах ёстой. Ингэвэл бусад хүн чамайг сайшаагаад зогсохгүй Бурхан ч бас чамд дуртай байх болно. Ингэснээр чи хариуцлагатай, ачаа үүрдэг хүн болно; чи үүргээ үнэхээр стандартад нийцэхүйц биелүүлж, жинхэнэ хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг жинхэнэ сайн хүн болно. Ийм хүмүүс үүргээ биелүүлэх үедээ ариусгагдаж, бодит өөрчлөлтөд хүрдэг бөгөөд тэднийг Бурханы нүдэнд үнэнч байдаг гэж хэлж болно. Үнэнч хүмүүс л үнэнийг хэрэгжүүлэхдээ тууштай байж, зарчимтай үйлдэхэд амжилт олж чаддаг бөгөөд үүргээ стандартад нийцүүлэн биелүүлж чаддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийн үүргийг гүйцэтгэх туршлагаас амийн оролт эхлэх ёстой”-оос эш татав

539. Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав

540. Бурхан чамаас юу хүсэх нь хамаагүй чи зүгээр л үүнд бүхнээ зориулах хэрэгтэй. Эцэст нь Бурханы өмнө ирээд бүхнээ зориулж чадна гэж найдаж байна. Бурхан сэнтий дээрээ суугаад бахдалтай инээмсэглэхийг харж чадвал, энэ нь чиний үхлийн тогтсон цаг байлаа ч, чи нүдээ анихдаа инээж, инээмсэглэх чадвартай байх ёстой. Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө эцсийн үүргээ биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө толгойгоо доош харуулж цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай агаад сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “41-р бүлэг”-ээс эш татав

541. Хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь үнэндээ хүнд угаасаа байсан бүхнийг буюу хүний төрөлх чадварын хувьд боломжтой бүхнийг биелүүлэх явдал юм. Тэр үед түүний үүрэг биелдэг. Үйлчлэлийн үеэрх хүний дутагдал нь аажмаар туулах үйл явцаар болон шүүлтийг туулах үйл явцаар дамжуулан аажмаар багасдаг; тэдгээр нь хүний үүрэгт нөлөөлөх юм уу саад болдоггүй. Үйлчлэх үед гарч болох алдаа дутагдлаас айсандаа үйлчлэхээ больж, эсвэл ухарч хойш суудаг хүмүүс нь бүх хүний дотроос хамгийн хулчгар нь юм. Хэрвээ хүн, үйлчлэлийн үеэр өөрийн илэрхийлэх ёстой зүйлийг илэрхийлж чадахгүй, эсвэл өөрийнх нь хувьд төрөлхөөсөө боломжтой зүйлийг биелүүлж чадахгүй, харин оронд нь дэмий юм хийж, хийсэн дүр үзүүлбэл тэрээр бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргээ алджээ. Ийм төрлийн хүнийг тааруухан хүн, ямар ч хэрэггүй хог гэж үздэг; иймэрхүү хүн яаж, бүтээгдсэн зүйл гэсэн нэртэйгээр хүндлэгдэж болох юм бэ? Тэдгээр нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг завхарсан оршин тогтнол биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас эш татав

542. Өнөөдөр та нараас шаардаг зүйлс нэмэлт шаардлага биш, харин хүний үүрэг, бүх хүний биелүүлэх ёстой үүрэг юм. Хэрэв та нар үүргээ ч гүйцэтгэж чадахгүй, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө төвөг удаж байгаа бус уу? Та нар үхлийг өөртөө татаж байгаа бус уу? Та нар яаж ирээдүй, хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил хүн төрөлхтний төлөө хийгддэг, харин хүний хамтын ажиллагаа Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүхнээ хийсний дараа хүн биеэ дайчлан хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч зангаа зориулах ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж, эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух ёсгүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл хүн яагаад Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө зарим нэг үүргээ биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь эн тэргүүний зүйл. Үүнийг та нар бүгд ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

543. Өөрсдийн үүргийг биелүүлээгүй хүмүүс Бурханы эсрэг маш тэрслүү байсаар ирсэн ба Түүнд их өртэй, гэсэн ч тэд эргээд Бурханы буруу хэмээн зад шүүмжилдэг. Тийм төрлийн хүмүүс яаж төгс болгуулахад тохирох юм бэ? Энэ нь таягдан хаягдаж, шийтгүүлэх урьдчилсан шинж биш гэж үү? Бурханы өмнө үүргээ биелүүлдэггүй хүн аль хэдийн хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн, үхэх шийтгэл ч хангалтгүй байдаг боловч хүн Бурхантай маргах зоригтой ба Түүнтэй өрсөлддөг. Тийм төрлийн хүнийг төгс болгох нь ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ хүн үүргээ биелүүлж чадаагүй бол түүнд гэм буруутай, өртэй мэт санагдах ёстой; тэр өөрийн сул дорой, нэмэргүй байдлыг, өөрийн тэрслүү, завхарсан байдлыг жигших ёстой, цаашлаад өөрийн амь болоод цусыг Бурханы төлөө золиослох учиртай. Зөвхөн тэр үед л тэрээр Бурханыг үнэхээр хайрладаг бүтээгдсэн зүйл мөн бөгөөд ийм төрлийн хүн л Бурханы ерөөл, амлалтыг эдэлж, Түүгээр төгс болгуулахад тохирдог. Тэгвэл та нарын ихэнх нь ямар вэ? Та нарын дунд амьдардаг Бурханд та нар хэрхэн ханддаг вэ? Та нар Түүний өмнө өөрсдийн үүргийг хэрхэн биелүүлсэн бэ? Та нар хийх ёстой бүхнээ чадлынхаа хэрээр хийсэн үү? Та нар юу золиосолсон бэ? Та нар Надаас ихийг хүлээн аваагүй гэж үү? Та нар ялган салгаж чадах уу? Та нар Надад хэр үнэнч вэ? Та нар Надад хэрхэн үйлчилсэн бэ? Би та нарт юу өгсөн бэ, бас Би та нарын төлөө юу хийсэн бэ? Та нар энэ бүгдийг хэмжиж үзсэн үү? Та нар бүгдээрээ өөрсдийн дотор байгаа өчүүхэн мөс чанараараа үүнийг цэгнэж, жишиж үзсэн үү? Та нарын үг ба үйлдэл хэнд зохистой вэ? Та нарын тийм өчүүхэн золиослол та нарт Миний өгсөн бүхнийг хүртэхэд тохирох юм гэж үү? Би та нарт үнэн сэтгэлээсээ хандсан бөгөөд Надад өөр сонголт огт байгаагүй, харин та нар Миний талаар хорон муу сэжиг өвөрлөдөг ба хоёрдмол сэтгэлтэй. Тэр нь та нарын цорын ганц үүрэг буюу та нарын үйл ажиллагаа юм. Тийм биш гэж үү? Та нар бүтээгдсэн зүйлийн үүргээ огтхон ч биелүүлээгүй гэдгээ мэдэхгүй гэж үү? Та нарыг яаж бүтээгдсэн зүйл гэж үзэх юм бэ? Илэрхийлж, амьдран харуулж байгаа зүйл чинь юу болохыг та нар тодорхой мэддэггүй гэж үү? Та нар үүргээ биелүүлж чадаагүй боловч Бурханы хүлээцтэй байдал, хязгааргүй нигүүлслийг олж авахаар чармайдаг. Тийм нигүүлсэл нь та нар шиг үнэ цэнгүй, олиггүй хүмүүст зориулан бэлтгэгдээгүй, харин юу ч гуйлгүйгээр, баяртайгаар золиосолдог хүмүүст зориулагдсан. Та нар шиг тийм хүмүүс, тийм тааруухан хүмүүс тэнгэрийн нигүүлслийг эдлэхэд огт тохирохгүй юм. Зовлон зүдгүүр болон эцэс төгсгөлгүй шийтгэл л та нарын өдөр хоногийг дагана! Хэрвээ та нар Надад үнэнч байж чадахгүй бол хувь заяа чинь зовлонгийнх байх болно. Хэрвээ та нар Миний үг болон Миний ажилд хариуцлагатай байж чадахгүй бол төгсгөл чинь шийтгэл байх болно. Ямар ч нигүүлсэл, ерөөл болон хаанчлал дахь гайхалтай амьдрал та нартай огт хамаагүй байх болно. Энэ нь та нарын хүртэх ёстой төгсгөл бөгөөд хийсэн зүйлийн чинь үр дагавар юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас эш татав

Өмнөх: 15.8. Бурханыг хэрхэн дуулгавартай дагах тухай

Дараах: 15.10. Бурханаас эмээж, муугаас зайлах тухай<

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

17-Р БҮЛЭГ

Миний дуу хоолой аянга шиг нүргэлж, дөрвөн зүг найман зовхис, даян дэлхийг гэрэлтүүлдэг бөгөөд аянга цахилгаан дунд хүмүүс цохигдон унадаг....

БУРХАНЫ АЖЛЫН ҮЗЭГДЭЛ (2)

Нигүүлслийн эрин үед гэмшлийн сайн мэдээ тунхаглагдсан бөгөөд хүн итгэх л юм бол аврагдах байв. Өнөөдөр авралын оронд байлдан дагуулалт...

21-Р БҮЛЭГ

Хүн Миний гэрлийн дунд унадаг бөгөөд Миний авралаас болж бат зогсдог. Намайг бүх орчлон ертөнцөд аврал авчрах үед хүн Миний сэргээн...

БУРХАН БОЛ ХҮНИЙ АМИЙН ЭХ СУРВАЛЖ

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон зохицуулалтын төлөө чи үүргээ...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх