Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үнэнийг эрэлхийлдэг, ажиллах хүчирхэг чадвартай хүмүүсийг дэмжиж, тэднийг ашиглах замаар л бид Бурханы хүсэлд нийцэж чадна.

Эдүгээ Бурханы гэрийн ажил нь зөв замд аль хэдийн бүрэн орж эхэлсэн гэж хэлж болно. Тэмдэглэл: "Үндсийг нь барьж, төвийг нь онцлох” ажил их байх тусам, энэ нь илүү чухал болж харагдана. Бурханы ажил нь хүмүүсийг аврах, хүмүүсийг өөрчлөх, хүмүүсийг төгс болгох ажил юм. Бурханы гэр дэх итгэгчдийн дийлэнх нь Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байж, үнэнийг олж авах чадваргүй бол, хэрэв тэд жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэгийг олж авч чадахгүй бол аврал хүртэж, төгс болгуулах огт боломжгүй. Энэ нь өөрсдийн үүргийг умартсан хэрэг болно. Энэ бол зайлшгүй хариуцлага юм. Бид Бурханыг ч гонсойлгож, ах эгч нараа ч гонсойлгох болно. Иймээс, амь насаа эрсдэлд оруулах байсан ч бид үүрэг даалгавартаа хүндэтгэлгүй хандах ёсгүй. Бид үхтлээ ядарч байсан ч гэсэн үүнийг хийхэд бэлэн байх ёстой. Хэрэв Бурханы бидэнд даалгасан зүйлд ийм байдлаар хандвал бидний зүрх сэтгэл санаа зовнилоос ангид байх бөгөөд бид харамсахгүйгээр үхэж ч чадна. Бурханд үйлчилдэг хүмүүс Бурханыг өргөмжлөхтэй холбоотой иймэрхүү эрүүл ухаанаар зэвсэглэсэн байх ёстой. Бурханы гэр дэх удирдагчид болон ажилчдын дундаас хэд нь дараах төрлийн шийдвэртэй байж чадахыг би мэдэхгүй. Үүнд: Бурханы чамд даатгасан зүйлийг гүйцэлдүүлэхийн тулд, амьдралаа болон өөрийгөө бүхэлд нь Бурханы хүсэлд зориулахын тулд Бурханыг хангалуун байлгахын төлөө үхтлээ үнэнч байхыг илүүд үзнэ; үнэнийг олж авахын тулд ямар ч төлөөс төлөхөд бэлэн, амь насаараа ч төлөхөд бэлэн байна. Бурханы гэрт үйлчилж байгаа хүмүүс хэрэв өөрсдийн амь нас болон өөрсдийн амьдралыг бүхэлд нь Бурханд зориулах хүсэлтэй байгаа бол тэд дараах тангаргийг өргөж болно: Түүний зохицуулалт ямар ч байсан, Тэр надад хэрхэн хандахаас үл хамааран би Бурханд үйлчлэх болно. Би юу ч олж авч чадахгүй байсан ч харамсахгүй, гомдоллохгүй. Энэ нь миний үхэл байх байсан ч гэсэн би харамсахгүй, намайг өргөснийх нь төлөө Бурханд мөнхөд талархана! Хэрэв Бурханд үйлчилдэг хүмүүс ийм тангараг өргөж чадвал Бурханы гэр тэдэнд чухал үүрэг даалгах боломжтой гэж үзэж болох юм. Бурханы гэр чухал ажил зохион байгуулах бүрд уг ажлыг гүйцэтгэх даалгавар авсан хүмүүс энэхүү тангаргийг өргөсний дараа ажилдаа орох ёстой. Шийдвэргүй агаад энэ тангаргийг өргөж зүрхэлдэггүй хүмүүст чухал ажил албадан даалгах ёсгүй. Тэдэнд өөр бусад үүргийг хариуцуулж болно. Бурханд үнэнч байх шийдвэргүй хүмүүсийн хувьд Бурханы гэр энэ талаар шахалт үзүүлж болохгүй. Ийм хүмүүс зөвхөн дагагчийн үүрэгтэйгээр ажиллаж болно.Энэхүү тангаргийг өргөхөөр шийдсэн, ингэхийг хүссэн хүмүүсийн хувьд тэд одоохондоо чуулган дахь удирдлагын гурван түвшний ажлыг хийхэд тохирохгүй байлаа ч гэсэн тэднийг дэмжих нь ашигтай бол тэдэнд дэмжлэг үзүүлэх учиртай. Эхлээд тэд ажилчнаар ажиллаж, гүйцэтгэж чадах аливаа үүргээ биелүүлэх ёстой. Чин сэтгэлээсээ энэхүү тангаргийг өргөж чадахгүй хүмүүсийн хувьд, хэв чанар, хүн чанар сайтай байсан ч гэсэн, ийм хүн нинжин сэтгэлийг үнэлж чаддаггүй учраас тэднийг ашиглахгүй. Хэв чанар чинь сайн, үнэнийг эрэлхийлдэг, ажил гүйцэтгэх чадвар сайтай боловч Бурханы гэрийн ажлыг хариуцах хүсэлгүй байх юм бол чи аймхай хулчгар, Бурханаас урвагч бөгөөд ирээдүйд тааламжтай нөхцөл байдалд байх үедээ чи ажил гүйцэтгэхийг хүссэн ч бидэнд хэрэггүй болсон байх болно! Ийм хүмүүс зөвхөн боломжийг ашиглагчид байдаг, тэдэнд мөс чанар байдаггүй!

Бурханы гэрийн ажил зөв замдаа бүрэн орж эхлэхэд Сатан ялагдлаа баяртайгаар хүлээн авахгүй.Бүх төрлийн антихристүүд болон хуурамч Христүүд улам бүр ноцтой үймээн самуун үүсгэх болно. Бурхан, Сатан хоёрын хоорондын тэмцэл өдөр өнгөрөх тусам улам хүчтэй болно. Иймээс, хүн чанар сайтай, сайн хэв чанартай, үнэнийг хурдан хүлээн зөвшөөрч, чуулганы янз бүрийн удирдлагын түвшинд ажиллахаар шийдсэн хүмүүсийг сонгох нь туйлын чухал хэрэг юм. Хүн чанар сайтай байсан ч гэсэн муу хэв чанартай, ажиллах чадвар муутай хүмүүсийг Бурханы гэрийн янз бүрийн түвшинд удирдагчийн алба хашуулахаар дэмжих ёсгүй, учир нь иймэрхүү төрлийн хүмүүсийг хүмүүжүүлэхэд ажил маш их удааширдаг бөгөөд үнэндээ энэ нь ямар ч ашиггүй. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй байна уу? Чиний хүн чанар л сайн бол, чи хүмүүсийг хүлээн авах эсвэл Бурханы гэрт мөнгө хамгаалах ажилд л тохирно. Энэ бол ийм хүмүүст хамгийн тохиромжтой үүрэг юм. Бурханы гэр дэх удирдлагын гурван түвшний үндсэн хариуцлага нь үнэний бодит байдал руу, Бурханы үгийн бодит байдал руу ороход нь хүмүүст замчлахын сацуу янз бүрийн хуурамч Христүүд ба Сатанд харьяалагддаг антихристүүдтэй тулалдах явдал юм. Энэ бол Бурханы гэрийн зүгээс явуулдаг хамгийн үндсэн, чухал ажил билээ. Хэв чанар чинь тийм ч сайн биш бөгөөд чи өөрийгөө үнэнээр зэвсэглээгүй бол Сатаныг хэрхэн ялж чадах юм бэ? Хэн нэгэн зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг ялган таньж чаддаг ч үнэнийг тодорхой тайлбарлаж чадахгүй бол Сатаныг няцааж чадахгүй, тэгэхээр тэд бусдыг хэрхэн аварч чадах билээ? Тиймээс, үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг, ажиллах чадвар сайтай, сайн хэв чанартай хүмүүсийг удирдлагын янз бүрийн түвшинд үйлчлүүлэхээр болон чуулганы ажилчид болгон сонгож авах хэрэгтэй. Энэ хүмүүс ихэмсэг зан чанартай, байр суурийн төлөө хэтэрхий их санаа зовдог, дунд зэргийн хүн чанартай байсан ч гэсэн үнэнийг эрэлхийлэх чадвартай байгаа цагт, Бурханы гэрийн харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрч чадаж байгаа цагт, мөн гэм нүглийнхээ төлөө үнэхээр гэмшиж чадаж байгаа цагт тэднийг хүмүүжүүлж, аажмаар чухал албан тушаалд дэвшүүлэх туйлын боломжтой. Чуулганы удирдлагын гурван түвшнийг зүй ёсоор сонгосон тохиолдолд хүмүүсийг богино хугацаанд Бурханы үгийн үнэн рүү авчирч чадах бөгөөд тэдгээр хуурамч Христүүд болон антихристүүд олон хүнийг хууран мэхэлж чадахгүй. Хүмүүсийн дийлэнх нь Бурханыг үг дуугүй дуулгавартай дагаж, Бурханд шүтэн мөргөх болно. Энэ нь Бурханы хувьд агуу алдрын цаг үе байх бөгөөд энэ нь Бурханы хүсэл биелсэн цаг үе байх болно. Чуулганууд хууран мэхлэгчдэд нэвтрэх боломж олгож байгаа нь тэдний удирдлагад асуудал байгааг гэрчилнэ. Эдгээр чуулганы удирдагчид үнэний талаар эсвэл бодит байдлын талаар өчүүхэн төдий ч мэддэггүй, тэд ноён нуруугүй хулчгар этгээдүүд бөгөөд тэднийг халж, солих шаардлагатай нь тодорхой. Урьд нь шинэ итгэгчид харьцангуй туршлага багатай, пасторын буюу бүсийн шийдвэр гаргах багт ажиллахад тохиромжгүй байсан учраас хэв чанар муутай боловч харьцангуй найдвартай хуучин итгэгчдийг пасторуудын буюу бүсийн шийдвэр гаргах багийн гишүүн болгохоос өөр сонголт байгаагүй. Харин өнөөдөр 7 буюу түүнээс олон жилийн туршлагатай болохоор нэгэнт харьцангуй төлөвшиж, туршлага хуримтлуулсан олон тооны шинэ итгэгчид байгаа ба тэднийг чухал байр сууринд дэвшүүлэх боломжтой. Эдгээр шинэ итгэгчид зөвхөн бүсийн шийдвэр гаргах багт ажиллаад зогсохгүй, мөн пасторуудын шийдвэр гаргах багт ч ажиллах бүрэн чадвартай юм. Иймээс, пасторуудын буюу бүсийн шийдвэр гаргах багт ажиллахад тэнцэхгүй хүмүүсийн хувьд хуучин эсвэл шинэ итгэгч байхаас үл хамааран тэднийг өөр бусад ажилд шилжүүлж, ажиллах чадвар сайтай, үүргээ гойд сайн биелүүлж чадах хүмүүсээр солих хэрэгтэй. Энэ бол нэн тэргүүний зорилт юм. Өөр нэг чухал асуудлын талаар ярихыг зөвшөөрнө үү: Бурханы гэр доторх удирдлагын аливаа түвшний ажлыг хийхэд насны хязгаар байхгүй. Нас харгалзан үзэх болон насны хязгаар тогтоох нь том алдаа болох болно. Учир нь, үнэнээр зэвсэглэсэн, ажиллах чадвар сайтай хүмүүс л Бурханы гэр доторх удирдлагын аливаа түвшний чухал ажлыг хийж гүйцэтгэхэд тохирдог. Гэхдээ, гол төлөв чи үнэхээр туршлагатай бөгөөд үнэнийг ойлгодог, насанд хүрсэн хүн байхад л болно. Насанд хүрэгчдийн нас дор хаяж гучаас дээш наснаас эхэлдэг, өөрөөр хэлбэл гучаас дал эсвэл бүр наян насны хооронд байдаг гэж хэлж болно. Хэрэв чи насны энэ ангилалд багтдаг бол үнэнийг эзэмшиж, үнэн ба худал, зөв ба бурууг ялгаж салгаж чадаж байгаа цагт, үг хэлж, ажил зохицуулж чадаж байгаа цагт бүрэн тэнцэх болно. Мосег наян нас хүрсний дараа л Бурхан түүнийг ашиглаж эхэлсэн байдаг. Үүнээс чи Бурханд үйлчлэхэд бие махбодын байдал тийм ч чухал биш болохыг харж болно. Үндсэн шаардлагууд нь үнэнийг эзэмшиж, ажил гүйцэтгэх хүчирхэг чадвартай байх явдал юм. Бие махбодын байдал нь чи үг хэлж, зохицуулалт хийж, будилахгүй байж, хугацаа алдахгүй байх явдал юм. Ийм тохиолдолд чи ямар ч асуудалгүй байх болно. Бурханы гэр доторх ажил нь үндсэндээ, асуудлыг шийдэхэд үнэнийг ашигладаг тул биеийн хүчний ажил хийхтэй адилгүй бөгөөд ажиллах нөхцөлд тулгуурласан насны хязгаарлалт байж болохгүй. Энэ бол маш чухал асуудал юм. Бурханы гэр дэх ахимаг настай, хэв чанар сайтай, үнэнийг эзэмшдэг, ажиллах чадвар сайтай, өмнө нь зөвхөн насных нь улмаас татгалзсан хүмүүсийг илүү өндөр албан тушаалд нэн даруй дэвшүүлэх хэрэгтэй. Бид нэг ч хүнийг орхигдуулж болохгүй! Үүнээс гадна бид чухал удирдах албан тушаал хашиж байгаа гучаас доош насны хүмүүсийг шалгах ёстой. Хэрэв тэдний нас хэт залуу, төлөвшиж гүйцээгүй байвал тэднийг өөр ажилд томилох шаардлагатай. Үнэндээ нарийн яривал, ихэнх хүмүүс дөчөөд насандаа л харьцангуй төлөвшсөн түвшинд хүрдэг. Гучаад насны хүмүүст мэдлэг ухаан дутагдсаар байдаг ба тэд мөн л гэнэн харагддаг. Бурханы гэр дэх ажлын уг чанар нь тун өвөрмөц бөгөөд илүү төлөвшсөн хүмүүс өөрт нь даалгасан ажил дээр илүү найдвартай байдаг, тэд аливаа зүйлийг илүү няхуур хардаг ба тэдэнд тийм ч олон асуудал байдаггүй. Ахимаг настай хүмүүс илүү олон бүтэлгүйтлийг туулсан байдаг, иймээс тэд харьцангуй болгоомжтой, туршлагатай байдаг, тэд ажлыг илүү прагматик бөгөөд найдвартай аргаар хийдэг, болгоомжгүй байдал арай багатай, хийж байгаа зүйлээ яаруу сандруу хийдэггүй. Залуу хүмүүс энэ талдаа харьцангуй муу байдаг. Хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт би итгэж байна. Би энэ талаар дахиад ярих шаардлагагүй байх, та бүгд үүнийг нэгэнт ойлгож байгаа. Миний байнга ярьдаг чуулганы удирдлагын гурван түвшин нь бүс нутгийн шийдвэр гаргах багийн гишүүд, дүүргийн удирдагчид, чуулганы удирдагчдыг хэлдэг. Зохицуулагчид, номлогчид болон чуулганы санваартнууд бүгд Бурханы гэрийн ажилчид гэсэн ангилалд орно. Бурханы гэр дэх удирдагчдын янз бүрийн түвшинд бүс нутгийн шийдвэр гаргах багийн гишүүд, чухал ажил хариуцдаг бүх хүн багтах бөгөөд эдгээр албан тушаалд зориулсан насны шаардлага нь харьцангуй ахимаг насных байвал сайн. Бурханы гэр дэх ажилчдын янз бүрийн түвшний хувьд, тэдний нас харьцангуй залуу байх ёстой. Эдгээр албыг, хүмүүжүүлэхэд ашигтай залуу хүмүүс хашиж болно. Янз бүрийн түвшний удирдагчдыг Бурханы гэр дэх янз бүрийн түвшний ажилчдаас сонгон авах ёстой, энэ бол хийвэл зохих үндэслэлтэй агаад шударга зүйл мөн. Бурханы гэр хүмүүсийг ашиглахдаа зарчимгүй байж огт болохгүй. Тэднийг боловсруулах гэж байгаа эсвэл ашиглах гэж байгаагаас үл хамааран энд насны хязгаар байхгүй, зөвхөн хүн чанарын төлөвшил, үнэнээр зэвсэглэсэн байдал, ажиллах хүчирхэг чадвартай байх зэрэг тэдний ур чадварт тулгуурлан өргөн хүрээтэй авч үзэхэд л болно. Хэрэв тэд үнэнийг адилхан эрэлхийлдэг бөгөөд цөмөөрөө ажиллах чадвар сайтай бол зөвхөн хүн чанар нь төлөвшсөн эсэхийг л харах хэрэгтэй. Хүн чанар нь илүү төлөвшсөн хүмүүс гол төлөв удирдах ажил үүргийг гүйцэтгэхэд харьцангуй тохиромжтой байдаг. Хүн чанар нь хараахан төлөвшиж, туршлагажиж амжаагүй бол зөвхөн ажилчин байхад л таарна. Эдгээр хүмүүст боловсорч, томоожих боломж олгох хэрэгтэй, тэгээд тэд харьцангуй төлөвшсөн үедээ удирдах ажил гүйцэтгэж болно. Хэрвээ хэн нэгэн үнэнийг эрэлхийлдэг, ажиллах чадвар сайтай, харьцангуй төлөвшсөн хүн чанартай бол тэднийг боловсруулж, албан тушаал дэвшүүлэхээр сонгон авах нь туйлын зүйтэй. Хэрэв хэн нэгнийг олон жил боловсруулсан ч ажилдаа эзэн болж чадахгүй л байгаа бол энэ нь, тэд маш дорд хэв чанартай бөгөөд ийм ажил үүрэг гүйцэтгэх чадвартай төрөөгүй гэсэн үг юм. Энд тэдний хүн чанар сайн байх нь гол хүчин зүйл биш. Бурханы гэрийн янз бүрийн түвшний удирдагчдыг сонгон авах болзол нь: Нэгдүгээрт, тэд үнэнийг эзэмшдэг эсэх; хоёрдугаарт, ажиллах чадвар сайтай эсэх; гуравдугаарт, хүн чанар болон зан араншин нь ямар вэ гэдэгт оршино. Энэ бол логик дараалал юм. Хэрэв өндөр наснаас нь болоод тухайн хүнийг боловруулах нь ашиггүй гэж хэн нэгэн хэлж байгаа бол энэ нь тухайн хүний үзэл бөгөөд маш ноцтой алдаа юм. Бурханы гэрээр боловруулагдаж байгаа хүмүүс ердөө л гурав юм уу таван жилийн дараа өөрсдийн хувь тавиланг мэдэж чадна. Энэ нь арваас хорин жилийн хугацаа зарцуулдаг, залуу нас шаардагддаг, мэдлэг олж, суралцахтай огт адилгүй зүйл билээ. Бурханы гэр дэх ажлын уг чанар өөр тул Бурханы гэр хэнийг боловсруулж, ашиглахыг хүний насаар шийддэггүй. Цорын ганц онцгой тохиолдол бол хэн нэгэн дал буюу түүнээс дээш настай болж, эрч хүчгүй болсон эсвэл будилуу уймраа болж эхэлсэн явдал юм, түүнээс бусдаар гойд сайн хэв чанартай, үнэнийг эрэлхийлдэг, ажиллах чадвар сайтай, дунд зэргийн хүн чанартай хэнийг ч боловсруулж, ашиглаж болно. Энэ бол аливаа зүйлийг хийж гүйцэтгэх зөв зам бөгөөд энэ нь Бурханы хүсэлд туйлын нийцдэг.

Бурханы гэрийн боловсруулахаар сонгосон хүмүүс хэв чанар сайтай, үнэнийг эрэлхийлдэг, ажиллах чадвар сайтай байх ёстой бөгөөд тэд бас хүн чанар сайтай (эсвэл наад зах нь дунд зэргийн хүн чанартай) байх шаардлагатай. Зөвхөн эдгээр болзлыг хангасан тохиолдолд л тэднийг хүмүүжүүлэх боломжтой. Ажиллах чадвар сайтай байх нь төрөлхийн чадвар байдаг болохоос боловсруулах замаар олгож болдог зүйл биш юм. Үнэний эрэл хайгуулыг, хүний өөрийн эрэл хайгуул, Ариун Сүнсний ажил, хүний хангаж буй хангалт ба усалгаанд тулгуурлан бүрэн биелүүлж болно. Гэхдээ ажиллах хүчтэй чадвар эзэмших, өөрөөр хэлбэл удирдах авьяастай байх нь Бурханаас хайрладаг зүйл, энэ нь боловсорсноор дамжуулан олж авч болох зүйл огт биш юм. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл билээ. Өмнө нь удирдагчаар үйлчилж байсан зарим хүн хэдэн жилийн дараа ч ахиц дэвшил гаргаж чадаагүй бөгөөд хожим нь тэдний ажлын ачаалал дийлэхэд бэрх болж, нэлээд их болж өссөн байдаг. Тэдэнд өгсөн ямар ч зааварчилгаа нэмэр болоогүй учраас тэдгээрийг таягдан хаяхаас өөр арга байсангүй. Шинэ итгэгчид хараахан төлөвшөөгүй байсан учраас тэднийг долоон жилийн турш туршлага хуримтлуулж, ул суурьтай, харьцангуй тогтвортой болж, зарим үнэнийг ойлгож мэдэх хүртэл эдгээр хүмүүсийг анх ашигласан ба үүнээс илүү дээр сонголт байгаагүй юм. Дараа нь эдгээр шинэ хүмүүсийг илүү өндөр албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах боломжтой болсон; ингээд тэд цаашид ашиглагдахаа больсон хуучин хүмүүсийг орлож чадах болсон. Энэ нь үндэслэлтэй, шударга бөгөөд бусад бүх зүйл байр байрандаа очно. 1997, 1998, 1999 оны гурван оргил үед авьяастай шинэ итгэгчид олноор орж ирсэн. Одоо тэд хангалттай урт хугацаанд туршлага хуримтлуулсан бөгөөд тэдний дотроос олон хүнийг ашиглаж, илүү өндөр албан тушаалд дэвшүүлэх боломжтой болсон юм. 7 жил хуримтлуулсан туршлагаар үндэс суурь тавьсан учраас хэрвээ тэд үнэнийг эрэлхийлдэг хүн мөн бол, долоон жил эрэлхийлсний дараа тэд зарим үнэнийг гарцаагүй ойлгох болно. Тэд Бурханы талаар зарим мэдлэгтэй болж, зарим бодит байдлыг эзэмших болно, тэднийг удирдагчаар ажиллуулахаар сургах бүрэн боломжтой болно. Пасторуудын буюу бүсийн шийдвэр гаргах багийн гишүүн болоход тавигдах шаардлагууд: Чи 7 буюу түүнээс дээш жилийн Бурханы ажлын туршлагатай байх, соёлын түвшин чинь дунд сургуулийн түвшнээс доошгүй байх, хэв чанар сайтай байх, үнэнийг эрэлхийлдэг байх, төрөлхийн ажиллах чадвар сайтай байх ёстой. Зөвхөн энэ бүхний дараа л чи илүү өндөр албан тушаалд дэвшихээр сонгогдох боломжтой. Энэ бол онцгой журам бөгөөд үүнийг өөрчилж үл болно! Хэн нэгэнд бусдыг удирдан жолоодох хүчирхэг чадвар байхгүй бол пасторуудын буюу бүсийн шийдвэр гаргах багийн гишүүний ажилд түүнийг дэвшүүлэн ажиллуулахыг огт зөвшөөрөхгүй. Арай ажиллах чадвар муутай хүмүүс зөвхөн ажилчдын янз бүрийн түвшний нэгэнд ажиллахад тохирдог.Тэд удирдлагын хариуцлагыг үүрч чадахгүй. Өнгөрсөн үед хүмүүс, хэв чанар сайтай, ажиллах чадвар сайтай хүмүүсийг байнга ялгаварладаг байсан, учир нь тэд энэ хүмүүс бол ихэмсэг зантай, биеэ тоосон, байр суурийг хайрладаг хүмүүс гэж үздэг байсан бөгөөд үүнийгээ тэднийг гадуурхах болон дайрч давшлах шалтаг болгон ашигладаг байв. Гэхдээ энэ бол маш ноцтой алдаа юм. Би ажиллах чадвар сайтай, чадварлаг хүмүүсийг боловсруулахыг хүсдэг. Эд нар ихэмсэг зантай, биеэ тоосон, байр сууриндаа анхаарал хандуулдаг хүмүүс байлаа ч гэсэн тэд үнэнийг эрэлхийлдэг, бодит баримтыг хүндлэн үздэг, үндэслэлтэй ярьдаг бол тэднийг айх зүйлгүй боловсруулж болно. Завхарсан бүх хүн ихэмсэг, биеэ тоосон байдаг тул, хүн бүр өөрийн байр сууринд анхаарлаа төвлөрүүлдэг тул хүнээс хүнд ялгаатай байдаг цорын ганц зүйл бол эдгээр зүйлийг илэрхийлж, илчилдэг тэдний арга зам юм. Хүмүүсийг боловсруулж, ашиглах ажил хэргийн тухайд бол хүн Бурханы хүслийг мэддэг байх учиртай. Бурханы төгс болгосон Петрийг авч үзье. Петр өндөр хэв чанартай, чадвартай хүн болж төрсөн, үүнээс гадна тэр үнэнийг эрэлхийлдэг, итгэл үнэмшилтэй ярьдаг шударга хүн байсан. Тэрбээр үнэнийг эрэлхийлэхдээ байнга Есүсийг дагасан бөгөөд Есүс түүнийг өндрөөр онцгойлон авч үзсэн юм. Бурхан ямар хүмүүсийг хайрлаж, төгс болгодгийг бид мэдэж байх учиртай. Бурхан ямар хүмүүсийг төгс болгож, ашигладгийг харж чадахгүй байх нь тун мэдлэггүй байгаа хэрэг, учир нь ийм хүмүүс зөвхөн Бурханы ажлыг тасалдуулж, Бурханы хийдэг зүйлийг эсэргүүцэх болно. Тэгэхээр тэд яаж Бурханаар ашиглагдахад тохирох вэ дээ?

Хүмүүсийг боловсруулж, ашиглах Бурханы ажлыг тасалдуулах нь хэн нэгний зүгээс Бурханд үйлчлэхдээ гаргаж байгаа маш ноцтой алдаа юм. Хэнийг боловсруулж, хэнийг ашиглах вэ гэдэг нь Бурханы гэр дэх хамгийн том хэрэг явдал бөгөөд энэ нь Бурханы гэрт гүйцэтгэх бүх ажлын урьдчилсан нөхцөл болж өгдөг. Зөвхөн зөв хүмүүсийг зохицуулсны дараа л сая ажлын тухай ярьж болно. Бурхан эх газрын Хятад улсад ажлаа хийж эхлэхээсээ өмнө эхлээд Ариун Сүнсэнд ашиглагддаг хүнд гэрчлэл хийсэн бөгөөд дараа нь түүнийг ажиллаж эхэлснийг харсныхаа дараа л Тэр ярьж эхэлсэн, Түүний айлдварууд оргилдоо хүрэх үед л Ариун Сүнс бие махбодтой болсон Бурханд гэрчлэл хийсэн юм. Хөгжлийн энэхүү дарааллыг хар л даа. Энэ нь туйлын үндэслэлтэй бөгөөд шударга байна. Эхлээд, Тэрбээр удирдагч нь хэн болохыг тодорхойлсон, дараа нь ажлаа алхам алхмаар гүйцэтгэжээ. Хүмүүс энэхүү зарчимд үндэслэн ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэдэг. Таарч тохирох удирдагч байхгүй бол Бурханы гэрийн ажлыг хөгжүүлэх ямар ч аргагүй. Хэрэв хуурамч Христ буюу антихристийг ашиглавал хүмүүс зугтаж алга болох болно. Тэгэхээр энд ямар ажлын тухай ярилцах билээ? Иймээс, пасторуудын болон бүсийн шийдвэр гаргах багийн гишүүдийг энэ ажилд хамгийн тохиромжтой хүмүүсээр сольж цэгцлэх шаардлагатай. Энэ хэрэг бол Бурханы гэр дэх хамгийн гол ач холбогдолтой зүйл. Ач холбогдлоороо үүний яг дараа орох зүйл бол дүүргийн болон чуулганы удирдлагуудыг эмхэлж цэгцлэх, чуулганы удирдлагын гурван түвшинг зөв сонгох явдал бөгөөд үүнийг хиймэгц дараа нь Бурханы гэр дэх бүх ажилчдыг зүй зохистой эмхэлж цэгцлэх явдал юм. Ийм замаар, Бурханы гэр дэх ажил зөв голдрилдоо аяндаа орж, чуулганы амьдрал аяндаа хэвийн болно. Хэрэв хүмүүс тухайн ажилд тохирохгүй бол эсвэл удирдах ажилд тэнцэхгүй хүмүүсийг удирдагчаар ажиллахыг зөвшөөрөх юм бол чуулганы ажил хэзээ ч сайжрахгүй. Энэ бол маргаангүй! Ямар ч хэрэггүй хүмүүс, нийтэд таалагдах гэсэн, шударга ёсны мэдрэмжгүй хүмүүсийг Бурханы гэр дэх удирдагчдаар ажиллуулахыг зөвшөөрөх ёсгүй. Тэднийг халж, солих хэрэгтэй! Хэнийг ч өршөөх ёсгүй! Шударга ёсны мэдрэмжтэй, үнэнийг эрэлхийлж, чуулган дахь ажлын ачааг үүрч байгаа хүмүүсийг, зан чанар нь бардам, биеэ тоосон, байр суурийг хайрладаг байсан ч гэсэн хамаагүй дэвшүүлэн ажиллуулах ёстой. Тэд үнэнийг эрэлхийлдэг, ажиллах чадвар сайтай байгаа цагт, тэд хорон муу хүн биш гэдэг нь эргэлзээгүй байгаа тохиолдолд тэднийг боловсруулж, илүү өндөр албан тушаалд дэвшүүлж болно. Зөвхөн ийм замаар бүх зүйлийг хийснээр л бид Бурханы хүсэлтэй эв зохицолтой байж, зөвхөн энэ маягаар л бид Бурханы хүслийг биелүүлэх болно.

Өмнөх:Хэвийн хүн чанарын хэдэн тал

Танд таалагдаж магадгүй