Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XVIII. Бурханы хүслийг дагах гэж юу вэ, мөн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?

2. Хэрвээ хүн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл мөн үү?

Холбогдолтой Бурханы үг:

Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх итгэл чинь бүтэлгүйтсэн байна. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүмүүс туршлагадаа Бурханы хайрын зарим талыг мэдэрсэн бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож ч чадахгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг мэдэхийн тулд Бурханы нигүүлслийг эдэлдэгтээ найдаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Бурханы нигүүлслийг

Хэрвээ хүн ердөө Бурханы нигүүлслийг эдэлдэг бол Бурханаар төгс болгуулж чадахгүй. Зарим хүн махан биеийн амар амгалан, зугаа цэнгэл болоод саад тотгор, золгүй явдалгүй амар хялбар амьдралд сэтгэл ханаж, гэр бүлийнхэнтэйгээ ямар ч хэрүүл, тэмцэлгүй амар тайван амьдарч байж болох юм. Тэд бүр үүнийгээ Бурханы ерөөл хэмээн итгэдэг байж болох ч яг үнэндээ бол энэ нь ердөө л Бурханы нигүүлсэл билээ. Чи Бурханы нигүүлслийг эдлэх төдийдөө сэтгэл ханаж болохгүй. Ийм бодол бол хэтэрхий бүдүүлэг юм. Чи өдөр бүр Бурханы үгийг уншиж, өдөр бүр залбирч, сүнс чинь тодорхой хэмжээний таашаал, амар амгаланг мэдэрдэг ч гэсэн эцэстээ Бурхан болон Түүний ажлын талаар ямар ч мэдлэгийг ярьж чаддаггүй, тийм ямар ч туршлагагүй байдаг бөгөөд Бурханы үгийг хэчнээн их идэж, уусан чинь хамаагүй хэрвээ сүнсээрээ л амар амгалан болон таашаалыг мэдэрч, Бурханы үг юутай ч харьцуулшгүй сайхан, эдлээд ханамгүй мэт санагддаг боловч Бурханы үгийн ямар ч бодит туршлага, ямар ч бодит байдал чамд байдаггүй бол Бурханд итгэх ийм итгэлээс чи юу хүлээн авч чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийн мөн чанарыг амьдран харуулж чаддаггүй бол Бурханы үгийг идэж, ууж байгаа байдал болон залбирал чинь бүхэлдээ шашны итгэл үнэмшил юм. Тэгвэл ийм төрлийн хүнийг Бурхан төгс болгож, олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болсон хүмүүст өгөх амлалт”-аас

Бурхан дуулгавартай байдлаар нь болон Бурханы үгийг идэж, ууж, эдэлж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахад сэтгэл ханалгүй үнэнээр ихэд цангаж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; энэ нь яг Бурханы хүсдэг төрлийн итгэл билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг зөвхөн эдэлдэг хүмүүс нь Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөц байж, Бурхан хүнд хайртай, Бурхан хүнд энэрэнгүй ханддаг гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас Бурханыг хүмүүс үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй. Бурханы үг өөрсдийг нь цэвэршүүлж, Бурханы шалгалт өөрсдөд нь тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй, харин ч эргэлзэж, бүтэлгүйтдэг бол—тэд огтхон ч дуулгаваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос

Хүмүүсийн Бурханд итгэх итгэл нь Бурханаар өөрсдөдөө тохирох хүрэх газрыг өгүүлж, наран доорх бүх нигүүлслийг өөрсдөдөө өгүүлж, Бурханыг өөрсдийн зарц болгож, тэдэнтэй харилцах энх тайван, нөхөрсөг харилцаагаа хадгалахад Бурханыг хүргэж, тэдний хооронд хэзээ ч ямар нэгэн зөрчилдөөнгүй байхын төлөө байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх тэдний итгэл нь, Бурханаас тэдний бүх хэрэгцээг биелүүлэх амлалт өгч, Библид “Би та нарын бүх залбирлыг сонсох болно” гэж хэлсэн шигээр тэдний залбирсан бүхнийг тэдэнд олгохыг шаарддаг. Бурхан бол хаана ч, хэдийд ч хүмүүстэй сайхан харилцаатай байдаг үргэлжийн эелдэг зөөлөн Аврагч Есүс болохоор хэнийг ч шүүхгүй, хэнтэй ч харьцахгүй байхыг Бурханаас шаарддаг. Тэдний итгэх байдал нь ийм байдаг: Тэд ичгүүргүйгээр Бурханаас аливаа зүйлийг үргэлж гуйдаг бөгөөд тэрслүү эсвэл дуулгавартай байх нь хамаагүй Бурхан зүгээр л бүх зүйлийг сохроор тэдэнд хайрлана. Тэд Бурханаас “өрөө” төлөхийг тасралтгүй шаарддаг бөгөөд Бурхан ямар ч эсэргүүцэлгүйгээр “өрөө төлж”, тэднээс ямар нэгэн зүйлийг авсан ч бай, үгүй ч бай Бурхан хоёр дахин ихийг “төлөх” ёстой байдаг. Тэр зөвхөн тэднээс хараат байж л чадна; Тэр хүмүүсийг дур зоргоороо зохион байгуулж чадахгүй, тэр ч бүү хэл Өөрийн хүссэнээр Өөрийнхөө эртний мэргэн ухаан болон зөвт зан чанарыг хүмүүст өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр илчилж чадахгүй. Тэд зүгээр л өөрсдийн нүглийг Бурханд улайх ба Бурхан зүгээр л тэдгээрийг өршөөж, үүнээс залхаж болохгүй бөгөөд энэ нь үүрд үргэлжилнэ. Бурхан хүнээр үйлчлүүлэхийн төлөө биш, харин хүнд үйлчлэхийн төлөө ирсэн, Тэрээр хүний зарц байхаар ирсэн гэж Библид тэмдэглэгдсэн шигээр тэд зүгээр л Бурханд тушааж, Бурхан зүгээр л дуулгавартай дагана. Та нар үргэлж ингэж итгэдэггүй гэж үү? Та нар Бурханаас юу ч олж авч чадахгүй үедээ зугтахыг хүсдэг. Та нар ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байх үедээ маш их дургүйцэж, бүр бүх төрлийн хараал зүхэл чулууддаг. Та нар зүгээр л Өөрийн мэргэн ухаан, гайхамшгийг бүрэн илэрхийлэх боломжийг Бурханд Өөрт нь олгодоггүй, харин үүний оронд зүгээр л түр зуурын амар амгалан, тав тухыг эдлэхийг хүсдэг. Одоог хүртэл Бурханд итгэх та нарын итгэлийн хандлага нэгэн хэвийн хуучин үзэл бодол байсан. Хэрвээ Бурхан та нарт ердөө бага зэргийн сүр жавхланг харуулах юм бол та нар аз жаргалгүй болдог; биеийн хэмжээ чинь яг ямар болохыг та нар одоо харж байна уу? Үнэн хэрэгтээ та нарын хуучин үзэл бодол өөрчлөгдөөгүй үед та нар бүгдээрээ Бурханд үнэнч гэж бүү бод. Ямар ч муу зүйл чамд тохиолдохгүй үед бүх зүйл амар хөнгөнөөр явагдаж байна гэж чи боддог бөгөөд Бурханыг дээд зэргээр хайрладаг. Гэхдээ ямар нэгэн жаахан зүйл чамд тохиолдох үед чи Үхэгсдийн орон руу унадаг. Чи Бурханд үнэнч байгаа нь энэ үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

Ихэнх хүмүүс амар амгалан байдлын төлөө болон бусад ашиг тусын төлөө Бурханд итгэдэг. Энэ нь чиний тусын төлөө л биш бол чи Бурханд итгэдэггүй ба хэрвээ Бурханы нигүүлслийг хүлээн авч чадахгүй бол чи уруу царайлдаг. Энэ нь яаж чиний жинхэнэ биеийн хэмжээ байх юм бэ? Гэр бүлийн зайлшгүй хэрэг явдлын (хүүхдүүд өвдөх, нөхөр эмнэлэгт хэвтэх, ургац муу ургах, гэр бүлийн гишүүдийн хавчилт шахалт гэх мэт) тухайд гэвэл чи өдөр тутмын амьдралд ихэвчлэн тохиолддог эдгээр зүйлийг ч даван гарч чаддаггүй: Тийм зүйл тохиолдох үед чи самгардаж юу хийхээ мэдэхээ больдог—ихэнхдээ чи Бурханы талаар гомдоллодог. Бурханы үг чамайг хуурсан ба Бурханы ажил чамайг цагийг дэмий нөхцөөлгөсөн гэж чи Бурханд гомдоллодог. Та нарт тийм бодол байдаггүй гэж үү? Та нарын дунд тийм зүйлс тун ховорхон тохиолддог гэж чи бодож байна уу? Та нар тийм үйл явдлуудын дунд амьдарч өдөр бүрийг өнгөрөөдөг. Та нар өөрсдийн Бурханд итгэх итгэлийнхээ амжилтыг болон хэрхэн Бурханы хүслийг хангалуун байлгах талаар өчүүхэн төдий ч бодож үздэггүй. Та нарын жинхэнэ биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бүр бяцхан дэгдээхийнийхээс ч илүү жаахан. Танай нөхрийн бизнес алдагдалд ороход та нар Бурханы талаар гомдоллодог, Бурханы хамгаалалтгүй орчинд орсноо мэдэх үедээ та нар мөн л Бурханы талаар гомдоллодог, дэгдээхийнүүдийн чинь нэг нь үхэхэд эсвэл малын хашаан дахь үхэр чинь өвдөхөд хүртэл та нар гомдоллодог, хүү чинь гэр бүлээ эхлэхийн цагт танай гэр бүлд хангалттай мөнгө байхгүй байвал та нар гомдоллодог бөгөөд чуулганы ажилчид танай гэрт хэдэн хоол идсэн боловч чуулган чамд мөнгийг нь төлөхгүй байхад эсвэл хэн ч чамд хүнсний ногоо илгээхгүй байх үед чи бас л гомдоллодог. Чиний гэдэс гомдлоор дүүрсэн байдаг ба заримдаа үүний улмаас чи цуглаанд явдаггүй эсвэл Бурханы үгийг идэж уудаггүй бөгөөд чи асар урт хугацааны туршид сөрөг болж магадгүй байдаг. Өнөөдөр чамд тохиолддог нэг ч зүйл чиний хэтийн ирээдүй эсвэл хувь заяатай ямар нэгэн холбоогүй; хэрвээ чи Бурханд итгээгүй бол эдгээр зүйлс мөн л тохиолдох байсан, гэсэн ч чи тэдгээрийн төлөөх хариуцлагыг Бурхан руу чихдэг ба Бурхан чамайг таягдсан гэж зүтгэсээр байдаг. Чи Бурханд чухамдаа хэр итгэдэг вэ, мөн өөрийнхөө амийг үнэхээр өргөн барьсан уу? Хэрвээ та нар Иовтой адил шалгалт амссан бол өнөөдөр Бурханыг дагадаг та нарын дундаас нэг нь ч бат зогсож чадалгүй, бүгд унах байсан юм. Та нарыг Иовтой харьцуулбал яг л тэнгэр газар шиг асар их ялгаатай. Өнөөдөр, хэрвээ эд хөрөнгийн чинь хагасыг булаан авсан бол та нар Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж зүрхлэх байсан; хүү юм уу охиныг чинь та нараас авсан бол та нар гудамжаар гүйн хараах байсан; амин зуулгаа залгуулах цорын ганц замыг чинь мухардалд оруулсан бол Бурхантай тооцоо бодохоор оролдох байсан; мөн чамайг айлгахын тулд анх яагаад маш олон үг хэлснийг минь асуух байлаа. Тийм үед та нар юу ч хийж зүрхэлнэ. Та нар үнэхээр юу ч ойлгоогүй бөгөөд жинхэнэ биеийн хэмжээ та нарт байхгүйг энэ нь харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (3)”-аас

Чи Сатаны нөлөөн дор амар амгалан, баяр хөөртэй, бас бага зэргийн бие махбодын тав тухтай байдалд амьдрахдаа сэтгэл хангалуун байна уу? Чи бүх хүнээс хамгийн дорд муу нь биш гэж үү? Авралыг харсан мөртөө үүнийг олж авахаар зорьдоггүй хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс: Тэд бол махан биеийн хүсэлд шунадаг, Сатаныг таашаадаг хүмүүс юм. Бурханд итгэх итгэл чинь ямар ч хүндрэл бэрхшээл, гай зовлон, өчүүхэн төдий ч зовлон шаналалд хүргэхгүй гэж чи найддаг. Чи дандаа эдгээр үнэ цэнгүй зүйлийг эрэлхийлдэг ба аминд ямар ч үнэ цэн өгдөггүй, харин ч өөрийн хэрээс хэтэрсэн бодлыг үнэнээс түрүүнд тавьдаг. Чи ямар ч үнэ цэнгүй! Чи гахай шиг амьдардаг—чи гахай, нохойноос ямар ялгаатай юм бэ? Үнэнийг эрэлхийлдэггүй, харин махан биеийг л хайрладаг хүмүүс бүгд араатан биш гэж үү? Сүнсгүй үхдэлүүд бүгд алхаж яваа цогцос биш гэж үү? Та нарын дунд хэчнээн их үг яригдсан бэ? Та нарын дунд хийгдсэн ажил өчүүхэн төдий гэж үү? Та нарын дунд Би хэчнээн ихийг өгсөн бэ? Тэгээд яагаад чи үүнийг олж аваагүй юм бэ? Чамд гомдоллох зүйл юу байгаа юм бэ? Чи махан биеэ хэтэрхий их хайрладаг учраас юу ч олж аваагүй биш гэж үү? Энэ нь, чиний бодол хэтэрхий туйлширснаас болоогүй гэж үү? Хэтэрхий тэнэгээс чинь болоогүй гэж үү? Хэрвээ чи эдгээр ерөөлийг олж авч чадахгүй бол Бурхан чамайг авраагүй гэж буруутгаж болох уу? Чиний эрэлхийлдэг зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, жилийн турш цаг агаар сайхан байх. Чиний эрэлхийлдэг зүйл энэ. Чиний эрэл хайгуул зөвхөн амар тайван амьдрахын төлөө, ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга хажуугаар чинь өнгөрөх, нүүр царайд чинь элс шороо хүрэхгүй байх, ургац чинь үерт автахгүй байх, ямар ч гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой гэр оронд амьдрахын төлөө байдаг. Махан биеийн таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүнд—зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би хариуд нь юу ч нэхэлгүйгээр үнэн замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг мөн гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг эрэлхийлдэггүй. Чи гахай, нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг эрэлхийлдэггүй, цэвэрлүүлэхийг зорьдоггүй ба амьдрал гэж юу болохыг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд зүгээр л унтаад өгдөг. Би чамд үнэн замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи гар хоосон байгаа. Чи гахай шиг амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Амьдрал чинь зэвүүцмээр агаад жигшүүртэй, бохир заваан, садар самуун дунд амьдардаг, ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн гутамшигтай биш гэж үү? Чамд Бурханыг харах нүүр байгаа юу? Хэрвээ ийм байдлаар үргэлжлүүлбэл чи юу ч олж авахгүй биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Одоо Бурханд итгэх итгэл гэж юу болохыг та нар ойлгож байна уу? Бурханд итгэнэ гэдэг нь тэмдэг, гайхамшгийг харах явдал уу? Энэ нь тэнгэр өөд гарах явдал уу? Бурханд итгэх огтхон ч амаргүй. Тэдгээр шашны итгэлийг үгүй хийх ёстой; өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулахаар эрэлхийлэх, тэмдэг, гайхамшигт анхаарах, Бурханы нигүүлсэл, амар амгалан, баяр хөөрт илүү их шунах, махан биеийн хэтийн ирээдүй, тав тухыг эрэлхийлэх зэрэг нь шашны итгэл бөгөөд шашны ийм итгэл нь тодорхойгүй итгэл юм. Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол, Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, угийн байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Тэмдэг гайхамшгийг харахын төлөө Бурханд итгэх ёсгүй, өөрийн махан биеийн төлөө ч итгэх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Үндсэндээ үүнийг биелүүлэхийн төлөө л Бурханд итгэдэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Өмнөх:Бурханы хүслийг дагах гэж юу вэ? Хэрвээ хүн зөвхөн Эзэний төлөө номлож, ажилладаг бол Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг үү?

Дараах:Бурханы хүслийг дагадаг хүн гэж юу вэ? Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?

Холбогдох агуулга