Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

XVIII. Бурханы хүслийг дагах гэж юу болох хийгээд Бурханы итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл юу болохыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

3. Бурханы хүслийг дагадаг хүн гэж яг юу вэ? Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж, мөргөн:-‘Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, нүцгэн буцах болно: Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр адислагдсан байх ёстой’ гэв.” (Иов 1: 20-21)

Бурхан: “Одоо чиний хүү,чиний цорын ганц хайртай хүү болох Исаакыг авч, Мориагийн нутаг руу очин; Миний удахгүй зааж өгөх уулан дээр түүнийг шатаалт тахил болгон өргө” гэв. …Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа. (Эхлэл 22: 2,10)

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).

Холбогдолтой Бурханы үгс:

Есүс өөрийн хувийн төлөвлөгөө, тооцоогүйгээр Бурханы хүсэлд бүрэн анхаарлаа хандуулсан учраас Бурханы даалгаврыг буюу бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх чадвартай байсан. Тэрээр мөн Бурханы ойр дотнын хүн буюу Бурхан Өөрөө байсан, үүнийг та бүхэн маш сайн ойлгож байгаа байх. (Үнэндээ Тэр бол Бурхан Өөрөө байсан бөгөөд Бурханаар гэрчлэгдсэн; Үүнийг тодруулах үүднээс Би Есүсийн энэ баримтыг дурдав.) Тэрээр Бурханы удирдлагын төлөвлөгөөний ажлыг хамгийн төвд тавих чадвартай, үргэлж тэнгэрлэг Эцэгтээ залбирдаг, тэнгэрлэг Эцгийнхээ хүслийг эрэлхийлдэг байсан. Тэр залбиран, хэлэхдээ: “Бурхан Эцэг минь! Миний санааны дагуу үйлдэлгүй харин Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөний дагуу үйлд. Хүн сул дорой байж болно, гэхдээ яагаад Та түүнд анхаарал тавих ёстой гэж? Хүн Таны алган дахь шоргоолж шиг атал Та хэрхэн түүнд анхаарал хандуулна вэ? Зүрх сэтгэлдээ Би зөвхөн Таны хүслийг гүйцэлдүүлэхийг л хүсэж байна, мөн Та Өөрийн зорилтуудын дагуу Надад хийх тэр бүх зүйлсийг Би хийх болно.” Иерусалим руу хүрэх замд, Есүс шаналлыг мэдэрсэн, яг л хутга Түүний зүрх сэтгэлд мушгиран зоогдсон мэт, гэвч Өөрийн үгнээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Түүнийг цовдлол руу урагшлуулах хүчирхэг хүч үргэлж Түүнийг албадаж байсан. Эцэст нь Тэр загалмайд хадагдаж нүгэлт махан биеийн нэгэн адил болсон, хүн төрөлхтөнг золин аврах ажлаа гүйцэлдүүлээд, мөн үхэл ба Үхэгсдийн орны дөнгийг давсан. Түүний өмнө мөнх бус байдал, там, Үхэгсдийн орон өөрсдийн хүч чадлаа алдаж, Түүнд ялагдсан. Тэр гучин гурван жил амьдарсан, Тэрээр тухайн үед Бурханы ажлын дагуу Бурханы хүслийг биелүүлэхийн тулд үргэлж бүх чадлаараа хийсэн, Тэрээр өөрийн хувийн ашиг эсвэл алдагдлыг хэзээ ч бодож үзээгүй ба Эцэг Бурханы хүслийг үргэлж бодож байсан. Иймээс Түүнийг баптисм хүртсэний дараа, Бурхан: “Энэ бол Миний хайртай Хүү. Би Түүнд ихэд тааламжтай байна” гэж хэлсэн юм. Түүний Бурханы өмнөх үйлчлэл Бурханы хүсэл зорилготой нийцэж байсан учраас, Бурхан бүх хүн төрөлхтнийг золин аврах хүнд хэцүү ачааг Түүний мөрөн дээр тавьж, Түүнийг явуулж үүнийг гүйцэлдүүлсэн, Тэр шаардлага хангасан бөгөөд чухал ажлыг дуусгах эрхтэй байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-гээс

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы ойр дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханаар хайрлагдах ёстой ба Бурханд туйлын үнэнч байх чадвартай байх ёстой. Чи хүмүүсийн ард эсвэл тэдний урд ажиллаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч чаддаг, Бурханы өмнө чи бат зогсох чадвартай, бусад хүмүүс чамд хэрхэн хандаж байгаагаас үл хамааран үргэлж өөрийн замаар алхаж, Бурханы ачаанд бүх анхаарлаа хандуулж чаддаг байх ёстой. Зөвхөн энэ хүн л Бурханы ойр дотнын хүн юм. Бурханы ойр дотнын хүмүүс Бурханы агуу даалгаврыг, Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, тэд Бурханы зүрх сэтгэлийг өөрийнх юм шиг, Бурханы ачааг өөрийнх юм шиг авах чадвартай бөгөөд тэд хожмын авах гээхийг эс хайхардаг: Тэд хожим юу ч олж долоохгүй байсан ч Бурханыг хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэдэг. Иймээс ч энэ төрлийн хүмүүс Бурханы ойр дотнын хүн. Бурханы ойр дотнынхон бол мөн Түүний итгэмжлэгдсэн хүмүүс; зөвхөн Бурханы итгэмжлэгдсэн хүмүүс л Түүний тайван бус байдал болоод Түүний хүслүүдээс хуваалцаж чадна, мөн хэдий тэдний махан бие өвдөмтгий, сул дорой ч гэсэн тэд Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд өөрсдийн хайрладаг зүйлийг орхиж, өвдөлтийг тэсвэрлэх чадвартай. Бурхан эдгээр хүмүүст илүү их ачааг өгдөг ба Бурханы хийх хэрэгтэй зүйлс эдгээр хүмүүсээр илэрхийлэгддэг.Иймээс эдгээр хүмүүс нь Бурханаар хайрлагддаг, тэд Бурханы үйлчлэгчид, Түүний зүрх сэтгэлийн төлөө явдаг хүмүүс бөгөөд зөвхөн ийм хүмүүс л Бурхантай хамт удирдаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс

Бурханы хүслийг үнэхээр биелүүлдэг хүн нь Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалтын дунд зүрх сэтгэлийнхээ гүнээс магтаал цангинуулах чадвартай байх бөгөөд мөн Бурханд бүрэн дуулгавартай байж, өөрсдийгөө хаяж, тэгснээр чин үнэнч, нэгэн зорилготой, ариун зүрх сэтгэлээр Бурханыг хайрлах чадвартай байдаг; ийм хүн бол бүрэн дүүрэн хүн бөгөөд энэ нь мөн Бурханы хийхийг хүсэж байгаа ажил, энэ нь Бурханы хэрэгжүүлэхийг хүсэж байгаа зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын алхмуудын талаар”-аас

Бурханд итгэх итгэлээрээ Петр, өөрийн хийсэн бүхэндээ Бурханы сэтгэлд нийцэхийг эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар тэмүүлсэн. Өчүүхэн төдий ч гомдолгүйгээр тэр гэсгээлт, шүүлтийг түүнчлэн өөрийн амьдрал дахь цэвэршүүлэлт, гай зовлон, гачигдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байсан ба эдгээрийн юу ч Бурханыг гэсэн түүний хайрыг өөрчилж чадахгүй байсан. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр биш гэж үү? Энэ нь Бурханы бүтээлийн үүргийн биелэлт биш гэж үү? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үхэх хүртлээ дуулгавартай байх чадвартай ба Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл энэ бөгөөд энэ нь Бурханы хайрын ариун байдал юм. Хэрвээ хүн ийм ихийг биелүүлж чадах юм бол тэр Бурханы шаардлага хангасан бүтээл мөн бөгөөд үүнээс илүүгээр Бүтээгчийн хүсэлд нийцэх өөр юу ч үгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна ”-аас

Петрийг дурдмагц, хүн бүр магтаалаар дүүрч,… Тэр зөвхөн Миний үгсийг идэж, уухаар зогсохгүй харин ч Миний санаа зорилгыг ухаарахад анхаарлаа ихэд хандуулсан бөгөөд өөрийн бодолдоо байнга хашир, болгоомжтой байсан, ингэснээр тэр үргэлж өөрийн сүнслэг оршихуйдаа гярхай сүхээтэй байж, Миний таалалд нийцүүлж бүхнийг хийдэг байсан. Жирийн амьдралд, тэр өөрийгөө илүү их хүчин чармайлт гаргахад түлхэц өгөхийн тулд бусдын өнгөрсөнд гаргасан алдааны сургамжийг өөртөө нэгтгэхэд анхаарлаа хандуулж, алдааны торонд унахаас машид айж байв. Тэрээр мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүмүүсийн итгэл болон хайрыг өөрийн болгоход анхаарлаа сайтар хандуулсан. Ийм байдлаар тэр зөвхөн сөрөг талуудад ч биш, харин ч үүнээс илүү чухал нь өөрийнхөө өсөлтийн үйл явцыг эерэг талаар хурдлуулж, Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадсан юм. Ийм ч учраас, тэр өөрт байгаа бүхнээ Миний гарт хэрхэн өгснийг төсөөлөхөд хэцүү биш, бүр идэж, хувцаслаж, унтаж байхдаа, ер нь хаана ч байхдаа тэр өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйлс дээр Намайг сэтгэл хангалуун байлгасан суурин дээрээ Миний өгөөмөр хишгийг эдэлсэн. Маш олон удаа Би түүнийг шалгалтанд оруулсан ба мэдээж энэ нь түүнийг хагас үхлүүт байдалтай болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд, тэр хэзээ ч Надад итгэх итгэлээ алдаж, Надад урам нь хугараагүй. Намайг түүнд өөрийг нь орхисон гэж хэлэх үед ч гэсэн тэр зүрх сэтгэлдээ мохож, цөхрөлд автаагүй, харин ч Намайг гэсэн хайраа биелүүлэхийн тулд өөрийн зарчмыг өмнөхтэйгээ адилаар гүйцэтгэсэн. …Миний өмнө үнэнч байсныхаа улмаас, түүнд хайрласан Миний ерөөлийг хүртсэн учраас тэр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд жишээ, үлгэр дууриал болсон билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Зургаа дахь айлдвар”-аас

Иов эхний шалгалтыг амсах үедээ өөрийн бүх эд хөрөнгө, үр хүүхдүүдээ алдсан боловч үүний үр дүнд тэр газар унаж эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдэх ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг ялан дийлсэн, тэр өөрийн эд хөрөнгө, үр удмаа, мөн өөрийн энэ ертөнц дээрх бүх эзэмшлээ алдах шалгалтыг даван гарсан, өөрөөр хэлбэл тэр Бурханы түүнээс авч байгааг дуулгавартай дагаж чадсан ба үүний улмаас Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Тэр нь Сатаны эхний шалгалтын үеэр Иовын биеэ авч явсан байдал байсан, тэр нь мөн Бурханы эхний шалгалтын үеийн Иовын гэрчлэл байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд Сатан гараа сунгасан ба хэдийгээр Иов урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшруулж орхиход хангалттай байсан. Тэр дахин нэг удаа Сатаныг ялж, түүний биеэ авч явах байдал болон түүний гэрчлэл нь дахин нэг удаа Бурханаар зөвшөөрөгдөж, сайшаагдахын тулд өөрийн сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай хандах байдлаа ашигласан юм. Энэ сорилтын үеэр, бие махбодын өвдөлт нь түүний Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг өөрчилж чадахгүй эсвэл Түүний Бурханд зориулах зориулалт болон Бурханаас эмээх байдлыг булаан авч чадахгүй гэдгийг Сатанд тунхаглахын тулд Иов өөрийн биеэ авч явах үнэн байдлаа ашигласан; тэр үхэлтэй нүүр тулснаас болж Бурханаас татгалзахгүй эсвэл өөрийн төгс байдал болоод зөв шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчгар болгож, түүний итгэл нь Сатаныг хүлцэнгүй, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, атаа хорслыг шингээж, түүний төгс байдал, зөв шударга байдал нь Сатаныг өөр юу ч хийж чадахааргүй болгож орхисон, тэгснээр Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг зэмлэн буруушаахаа больсон. Энэ нь, Иов энэ дэлхийг ялан дийлсэн, тэр махан биеийг ялан дийлсэн, тэр Сатаныг ялан дийлсэн, тэр үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол бүрэн дүүрэн, үнэхээр Бурханд харьяалагддаг хүн байсан. Энэ хоёр шалгалтын үеэр Иов өөрийн гэрчлэлд бат зогсож, өөрийн төгс байдал, зөв шударга байдлыг амьдран харуулж, Бурханаас эмээж муугаас зайлах өөрийн амьдралын зарчмын цар хүрээг өргөжүүлсэн. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хурмтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг сайтар боловсорсон, хашир хүн болгосон, энэ нь түүнийг илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг өөрийн хатуу баримталдаг шулуун шударга зангийн үнэн зөв, үнэ цэнэтэй байдлын тухайд улам илүү итгэлтэй болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүний төлөөх Бурханы санаа тавилтын талаарх гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг түүнд олгосон, энэ үеэс эхлээд түүний Бурханаас эмээх байдал дээр Бурханы төлөөх хайр, анхаарал халамж нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр зогсохгүй түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханаас түүний мэдэрсэн санаа зоволт нь өөрийнхөө төрсөн өдрийг хараахаас өөр сонголтыг түүнд үлдээгээгүй юм. Тийм зан байдал нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг гэсэн хайр, анхаарал халамжийн төрөлхийн илчлэл байсан, энэ нь Бурханыг гэсэн түүний хайр, халамжаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж, Бурханыг зовоохыг хүсээгүй бас тэвчиж чадаагүй учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулах зориулалтаа анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ тэр мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг хайрлах, мөн анхаарал тавих түвшинд аваачсан. Бурханд хор хохирол учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, тэр Бурханыг гомдоох байдлаар биеэ авч явахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийн учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг шаналал, уй гашуу эсвэл зовлон учруулахыг өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдээр хэдийгээр Иов хуучны Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баяслыг авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэр Бурханы нүдээр “өөлөх өөгүй, зөв шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд өгөх өөрийн гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс түүний зөв үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амьдралын үнэ цэнэ өргөгдөж, хэзээнээсээ ч илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатанаар уруу татагдаж, довтлуулахгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас тэр Сатанаар буруушаагдаж, уруу татагдсан; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас тэр Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлдээ бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, Сатаны тагнуул эсвэл сүйтгэлгүйгээр гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор амьдарсан … Тэр Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон ба тэр чөлөөлөгдсөн юм…

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-өөс

Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Тэнд ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой, мөн орчноос үл хамааран чи Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэсэн дээд зэргийн хайр. Нэг талаар, чи Иовтой адил байх ёстой: Тэр ямар ч эд хөрөнгө эзэмшиж байгаагүй ба махан биеийн өвдөлтөнд нэрвэгдсэн, гэвч тэрээр Еховагийн нэрийг орхиогүй. Энэ нь Иовын гэрчлэл байсан. Петр үхэх хүртлээ Бурханыг хайрлах чадвартай байсан. Тэр нас барах үедээ, загалмай дээр цовдлогдох үедээ ч гэсэн Бурханыг хайрласаар байсан; тэр өөрийн хэтийн ирээдүйн тухай эсвэл гайхамшигт найдвар, замбараагүй бодлоо дагах тухай бодоогүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон юм. Гэрчлэл хийх талаар бодож үзэхээсээ өмнө, байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болохоосоо өмнө чиний хүрэх ёстой стандарт бол энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-ээс

Жинхэнэ гэрчлэл гэж яг юу вэ? Энд ярьж байгаа гэрчлэл хоёр хэсэгтэй: Нэг нь байлдан дагуулагдсаны гэрчлэл, нөгөө нь төгс болгуулсны гэрчлэл (энэ нь мэдээжээр хожмын асар их шалгалт, гай зовлонгийн дараах гэрчлэл юм.) Өөрөөр хэлбэл, хэрвээ чи гай зовлон, шалгалтуудын үеэр бат зогсох чадвартай бол чи гэрчлэлийн хоёр дахь алхмыг хийсэн. Өнөөдрийн шийдвэрлэх чухал зүйл бол гэрчлэлийн эхний алхам юм: гэсгээлт болон шүүлтийн шалгалт болгонд бат зогсох чадвартай байх. Энэ нь байлдан дагуулагдах тухай гэрчлэл юм. Учир нь өнөөдөр бол байлдан дагуулалтын цаг билээ. (Өнөөдөр бол газар дээрх Бурханы ажлын цаг үе гэдгийг чи мэдэх ёстой; бие махбодтой болсон Бурханы газар дээрх үндсэн ажил бол газар дээр Түүнийг дагадаг энэ бүлэг хүмүүсийг байлдан дагуулахын тулд гэсгээлт, шүүлтийг хэрэглэх явдал юм.) Чи байлдан дагуулагдах талаар гэрчлэл хийх чадвартай байх эсэх нь эцсийг нь хүртэл дагах чадвартай байхаас чинь хамаараад зогсохгүй үүнээс ч илүү чухал нь чи Бурханы ажлын алхам бүрийг туулахдаа энэ ажил дахь гэсгээлт, шүүлтийн талаарх жинхэнэ мэдлэгтэй байх чадвартай эсэхээс болон чи энэ бүх ажлыг үнэхээр харж байгаа эсэхээс хамаарна. Хэрвээ чи бүр эцэст нь хүртэл дагах юм бол арайхийн ард нь гарч чадна гэсэн үг биш. Чи гэсгээлт, шүүлтийн тохиолдол болгонд дуртайяа буулт хийж чадах ёстой бөгөөд өөрсдийн туулж байгаа ажлын алхам бүрийн талаар жинхэнэ мэдлэгтэй байж, Бурханы зан чанарын талаарх мэдлэгт хүрч, дуулгавартай байх ёстой. Энэ нь та нараас шаардагдаж буй байлдан дагуулагдсан тухай эцсийн гэрчлэл юм. Байлдан дагуулагдсан гэрчлэл нь үндсэндээ бие махбодтой болсон Бурханы талаарх чиний мэдлэгтэй хамаатай. Хамгийн гол нь, гэрчлэлийн энэ алхам нь бие махбодтой болсон Бурханы төлөө юм. Чи дэлхий ертөнцийн хүмүүсийн өмнө эсвэл хүч чадалтай хүмүүсийн өмнө юу хийж, хэлж байгаа чинь хамаагүй; хамгаас илүү хамаатай зүйл бол чи Бурханы амнаас гарсан бүх үгийг болон Түүний бүх ажлыг дуулгавартай дагах чадвартай эсэх юм. Тиймээс гэрчлэлийн энэ алхам нь Сатан болон Бурханы бүх дайснууд руу буюу Бурхан хоёр дахь удаагаа бие махбод болж, бүр илүү агуу ажлыг хийхээр ирнэ гэж итгэдэггүй цаашлаад Бурхан бие махбодод эргэн ирсэн тухай баримтанд итгэдэггүй чөтгөрүүд болон өстнүүд рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь бүх антихристүүд рүү—бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх дайснууд руу чиглэдэг.

…………

Эцсийн өдрүүдийн гэрчлэл бол чи төгс болгуулах чадвартай юу үгүй юу гэдэг гэрчлэл юм—өөрөөр хэлбэл, эцсийн гэрчлэл бол бие махбодтой болсон Бурханы амаар хэлэгдсэн бүх үгсийг хүлээн зөвшөөрч, Бурханы тухай мэдлэгийг эзэмшиж, Түүний талаар тодорхой мэдсэнээр чи Бурханы амнаас гарсан бүх үгийг амьдран харуулж, Бурханы чамаас гуйсан—Петрийн хэв маяг болон Иовын итгэлийн нөхцөлд байдалд хүрэх явдал, тэгснээр чи үхэлд дуулгавартай байж, өөрийгөө бүхэлд ньТүүнд өгч, эцэстээ стандартад нийцэх хүний дүр төрхөнд хүрнэ—энэ нь байлдан дагуулагдаж, гэсгээгдэж, шүүгдэж, төгс болгуулсан хүний дүр төрх гэсэн үг юм. Энэ нь эцсийн үр дүнд төгс болгуулсан нэгний хийх учиртай гэрчлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-ээс

Бурханы төлөө хангинасан гэрчлэл хийх нь чамд практик Бурханы талаарх ойлголт байгаа юу, үгүй юү гэдэгтэй болон эгэл байгаад зогсохгүй хэвийн энэ хүний өмнө чи дуулгавартай байж, бүр үхэх хүртлээ дуулгавартай байж чадах уу, үгүй юү гэдэгтэй үндсэндээ хамаатай. Хэрвээ чи энэ дуулгавартай байдлаар дамжуулан Бурханы төлөө үнэхээр гэрчлэл хийж чадвал, тэр нь чи Бурханаар авахуулсан гэсэн үг юм. Үхэх хүртлээ дуулгавартай дагах чадвартай байх болон Түүний өмнө гомдолгүй байх, шүүлт хийхгүй байх, гүжирдэхгүй байх, үзэлгүй байх, өөр ямар нэгэн далд санаагүй байх—ийм байдлаар Бурхан алдрыг олж авах болно. Хүмүүсийн үл тоомсорлодог жирийн хүний өмнө дуулгавартай байх явдал болон үхэх хүртлээ ямар ч үзэлгүйгээр дуулгавартай дагах чадвартай байх—энэ нь жинхэнэ гэрчлэл юм. Бурханы хүмүүсээс орохыг шаарддаг бодит байдал нь чи Түүний үгийг дуулгавартай дагах чадвартай байж, Түүний үгийг хэрэгжүүлэх чадвартай байж, практик Бурханы өмнө бөхийж, өөрийн завхралаа мэдэх чадвартай байж, Түүний өмнө зүрх сэтгэлээ нээж, эцэст нь Түүний эдгээр үгсээр дамжуулан Түүгээр авахуулах чадвартай байх явдал юм. Эдгээр үг чамайг байлдан дагуулж, чамайг Түүнд бүрэн дуулгавартай болгох үед Бурхан алдрыг олж авдаг; үүгээр дамжуулан Тэр Сатаныг шившиг болгож, Өөрийн ажлыг дуусгадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы практик байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлсэн ч бай хамаагүй чи бүрэн итгэлтэй байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алдахгүй. Чи хүний хийх ёстойг хий. Энэ бол Бурхан хүнээс шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүнд бүрэн эргэн очиж, бүх цаг мөчид Түүн рүү эргэх боломжтой байх ёстой. Энэ бол ялагч. Бурханы ялагч гэж нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөө болон Сатаны бүслэлт дор, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дотор байх үедээ ч гэрчлэлд зогсож, өөрсдийн итгэлээ хадгалж, Бурханд өөрсдийгөө зориулдаг хүмүүс юм. Хэрэв чи юу ч болж байсан бай цэвэр ариун зүрх сэтгэл болон Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж үлдэж чадвал Бурханы өмнө гэрчлэлд зогсох бөгөөд үүнийг Бурханы нэрлээд байгаа ялагч гэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-гаас

Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүхэн болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд хүмүүсийг Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг шаарддаг. Жишээ нь, Иовыг туршсан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл ба хүний хөндлөнгийн оролцоо байсан. Бурханы та нарт хийж байгаа ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг, энэ бүгдийн ард тулаан байдаг. Жишээлбэл, хэрвээ чи ах эгч нарыг ялгаварлан гадуурхвал чамд хэлмээр санагдсан үг буюу Бурханд таагүй санагдах үг байх болно, гэхдээ чиний дотор хэцүү байх болно, мөн энэ мөчид чиний дотор тулаан эхэлнэ: Би хэлэх үү, болих уу? Энэ бол тулаан. Иймээс бүх зүйлд тулаан байх болно, чиний дотор тулаан байх үед, чиний бодит хамтын ажиллагаа болон бодит зовлонгийн ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи дотроо асуудлыг хойш тавих чадвартай болно, мөн уур бухимдал аяндаа намдана. Энэ бол Бурхантай хамтран ажилласны үр нөлөө юм. Чиний хийж байгаа бүхэн хүчин чармайлтаараа тодорхой төлөөс төлөхийг чамаас шаарддаг. Бодит зовлон бэрхшээлгүйгээр чи Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй, Бурханы сэтгэл хангалуун болгоход ойртох ч үгүй ба тэдгээр нь зүгээр л хоосон уриа лоозонгоос өөр юу ч биш! Эдгээр хоосон уриа лоозонгууд нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан болон Сатан сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолдсон бүхэн агуу шалгалт байсан ба гэрчлэл хийхийн тулд Бурханд чи хэрэгтэй байсан цаг үе гэдгийг чи ойлгох ёстой. Гаднаа тэд томоохон зүйл шиг санагдахгүй байж болох ч эдгээр зүйл тохиолдоход чамайг Бурханд хайртай юу үгүй юу гэдгийг тэдгээр нь харуулдаг. Хэрвээ хайртай бол чи Түүний төлөөх өөрийн гэрчлэлдээ бат зогсож чадах болно, мөн хэрвээ чи Түүнийг хайрлах хайрыг хэрэгжүүлэхгүй бол энэ нь чамайг үнэнийг хэрэгжүүлдэггүй нэгэн гэдгийг харуулна, үнэнгүйгээр, амьгүйгээр чи бол сүрэл юм! Хүмүүст тохиолддог зүйлс бүхэн нь Бурханы төлөөх гэрчлэлдээ хүмүүс бат зогсох хэрэгтэй байдаг үе юм. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй ба чи агуу гэрчлэл хийгээгүй боловч чиний өдөр тутмын амьдралын нарийн хэсэг болгон Бурханы гэрчлэлтэй хамаатай байдаг. Хэрвээ чи ах эгч нарынхаа, гэр бүлийн гишүүдийнхээ болон чиний эргэн тойронд байгаа хүн бүхний бахдал бишрэлийг олж авч чадвал, хэрвээ нэгэн өдөр үл итгэгч ирээд чиний хэлж хийж байгаа бүхнийг биширч, Бурханы хийдэг болгон гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийж чадах болно. Хэдий чамд мэдлэг ухаан байхгүй бөгөөд чиний хэв чанар дорд байсан ч Бурхан чамайг төгс болгосноор дамжуулан чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний хүслийг бодох чадвартай байх юм. Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусад хүмүүс харах болно. Хүмүүс Бурханыг мэдэж авах болно мөн Сатаны өмнө ялагчид болж тодорхой хэмжээгээр Бурханд үнэнч байх болно. Тэгээд энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх болно. Энэ нь хамгийн агуу гэрчлэл байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, дарлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Чи, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдаж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны эзэмшлээс гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг. Нэмж хэлэхэд, гадаад талдаа чиний амьдран харуулж байгаа байдал чинь чи хэвийн хүн чанарыг эзэмшсэн, чиний хэлдэг зүйлд ухаалаг байдал байдаг бөгөөд чи энгийн хүнтэй адилхан гэдгийг харуулах болно. …Хэрвээ хүмүүс та нар луу хараад, “Хэдий Бурхан чамайг Моабын удам гэж хэлсэн боловч, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаны нөлөөг ардаа орхисон гэдгийг чинь нотолж байна; хэдий тэдгээр зүйлс чиний дотор байгаа хэвээр боловч чи тэдгээрийг орхих чадвартай” гэж хэлбэл, чи бүрэн дүүрэн байлдан дагуулагдсан гэдгийг энэ нь харуулна. Байлдан дагуулагдаж, аврагдсан чи, “Бид Моабын удам гэдэг нь үнэн, гэхдээ бид Бурханаар аврагдсан ба хэдийгээр Моабын удам хаягдаж, хараагдаж мөн Израилийн ард түмнээр Харь үндэстэн дунд цөлөгдсөн боловч өнөөдөр Бурхан биднийг аварсан. Бид бүх хүмүүсээс хамгийн ялзарсан нь гэдэг үнэн бөгөөд үүнийг ч Бурхан тогтоосон, энэ бол үнэн, үүнийг бүгд үгүйсгэх аргагүй. Гэвч өнөөдөр бид энэ нөлөөнөөс зугатаасан. Бид өвөг дээдсээ жигшдэг, үүнийг бүрмөсөн хаяж, Бурханы бүх зохицуулалтанд дуулгавартай байж, Бурханы хүслийн дагуу үйлдэж, Түүний биднээс шаардсан зүйлийг биелүүлж, Бурханы хүслийг хангахын тулд өвөг дээдсээ орхиход бэлэн байна. Моаб Бурханаас урвасан, тэр Бурханы хүслийн дагуу үйлдээгүй ба Бурхан түүнийг үзэн ядсан. Гэвч бид Бурханы зүрх сэтгэлийг бодох ёстой ба өнөөдөр бид Бурханы хүслийг нэгэнт ойлгосон учраас Бурханаас урваж болохгүй, өөрсдийн хуучин өвөг дээдсээсээ татгалзах ёстой!” гэж хэлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-ээс

Бурхан хүмүүсийн доторх амь болонгуут, тэд Бурханыг орхиж чадахаа больдог. Энэ нь Бурханы үйл хэрэг биш гэж үү? Үүнээс илүү гэрчлэл гэж үгүй. Бурхан тодорхой түвшинд хүртэл ажилласан; Тэр хүмүүст үйлчлэл хий, гэсгээлт хүрт эсвэл үх гэж хэлсэн бөгөөд хүмүүс үүнээс ухраагүй нь тэд Бурханаар байлдан дагуулагдсан гэдгийг харуулж байна. Үнэнийг мэддэг хүмүүс нь, бодит дадлага туршлагаараа өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн зогсолтдоо бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог хүмүүс, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг хүмүүс, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадах, үхэн үхтлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Чиний хэрэгжүүлэлт болон бодит амьдрал дахь илчлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран харуулалт болоод Бурханы гэрчлэл юм, энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; чи энэ түвшин хүртэл туршлагажсан үед үр дүнд хүрэх болно. Чи бодит амьдран харуулалттай байдаг ба чиний үйлдэл бүрийг бусад хүмүүс гайхан биширдэг. Чиний гадаад дүр төрх нь бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдаг, чи Бурханы үгийг ярилцахдаа Бурханаар чиглүүлэгддэг ба Түүгээр гэгээрүүлэгддэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг ярилцаж чадах ба сүнсэн дотор үйлчлэх тухай маш олон зүйлийг сайн ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг бөгөөд төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалгад дуулгавартай байж чаддаг ба гэрчлэлдээ бат зогсдог, юутай ч харьцаж байсан тайван амгалан байдаг. Ийм төрлийн хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүмүүс одоо ч залуу хэрнээ дундаж насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг эзэмшсэн, бусдаар бишрүүлсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үедээ, дотроо Бурханы тухай мэдлэг ухаантай болох бөгөөд тэдний гадаад зан чанар нь ч мөн тогтвортой болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-гоос

Хууль журмыг баримталж, хүнийг дэмжих Өөрийн ажлын үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлсэн ба Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулсан. Зорилго нь хүнийг биеийн хэмжээгээр хангаж, Түүнийг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг—Сатантай тулалдах тулаанд Бурханаас хүнд өгөгдсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилтуудтай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч хүний биеийн хэмжээг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулааны зохион байгуулалтаас зугатан гарч, Сатаны бүслэлтээс зугатаан амьд гарч чадвал хүн туршилтыг давах юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулааны зохион байгуулалтыг орхин явж чадалгүй, Сатанд захирагдах юм бол тэр туршилтыг давахгүй юм. Хүний ямар ч талыг Бурхан шалгасан бай, Түүний шалгалтын шалгуур нь хүн Сатаны дайралтанд өртөх үедээ гэрчлэлдээ бат зогсож байна уу эсвэл үгүй юу гэдэг явдал, мөн Сатанаар урхидуулах зуураа Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу эсвэл үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу эсвэл үгүй юу гэдэг нь тэр Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба тэр эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь тэр Сатаны боолчлолыг даван гарахын тулд Бурханы түүнд өгсөн зэвсгийг өөрийн хүчээр өргөж, Сатаныг найдвараа бүрэн алдахад хүргэж, түүнийг ганцаар нь орхиж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ Сатан итгэл найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авахаар дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруутгаж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч тэднийг шалтгаангүйгээр тарчлаахгүй эсвэл дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүн л Бурханаар үнэхээр авахуулах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхэл бүтэн үйл явц юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-өөс

Өмнөх:Хэрвээ хүн зөвхөн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл мөн үү?

Дараах:Хятадын Коммунист засгийн газар яагаад Төгс Хүчит Бурхан болон Төгс Хүчит Бурханы Чуулганыг харгисаар хавчин шахаж, дарангуйлж, хатуу арга хэмжээ авдаг юм бэ?

Танд таалагдаж магадгүй