Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

XVIII. Бурханы хүслийг дагах гэж юу вэ, мөн жинхэнэ гэрчлэл гэж юу вэ?

1. Бурханы хүслийг дагах гэж юу вэ? Хэрвээ хүн зөвхөн Эзэний төлөө номлож, ажилладаг бол Бурханы хүслийг дагаж байгаа хэрэг үү?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюунаараа Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол хамгийн анхны бөгөөд хамгийн том тушаал юм. Мөн хоёр дахь нь, чи бусдыг өөрийн адил хайрла” (Матай 22:37-39)

“Хэрвээ хүн Намайг хайрладаг бол Миний үгийг сахина. Миний Эцэг түүнийг хайрлана, бид түүн рүү очиж, түүнтэй хамт амьдарна. Намайг хайрладаггүй хүн Миний үгийг сахьдаггүй” (Иохан 14:23-24).

“Хэрвээ та нар Миний үгэн дотор үргэлжлүүлбэл үнэхээр Миний дагалдагчид юм” (Иохан 8:31).

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21-23).

Холбогдолтой Бурханы үг:

Бурханы хүслийг дагах гэж юу вэ

Эрин үе болгонд Бурхан хүний дунд ажиллах үедээ хүнд зарим үгийг хайрлаж, зарим нэг үнэнийг хэлдэг. Эдгээр үнэн нь хүний баримтлах зам, хүний алхах ёстой зам, хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг болгох зам, амьдралдаа болон амьдралынхаа аяны явцад хүний хэрэгжүүлж, баримталбал зохих зам болдог. Ийм шалтгааны улмаас Бурхан эдгээр үгийг хүнд хайрладаг. Бурханаас ирсэн эдгээр үгийг хүн баримтлах ёстой ба тэдгээрийг баримталснаар амийг олж авдаг. Хэрвээ хүн тэдгээрийг баримтлахгүй бол, хэрэгжүүлэхгүй бол, мөн Бурханы үгийг амьдралдаа амьдран харуулахгүй бол энэ хүн үнэнийг хэрэгжүүлэхгүй байна. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлэхгүй бол тэр Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, мөн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. Хэрвээ хүн Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй бол Бурханы сайшаалыг хүлээн авч чадахгүй; ийм хүнд ямар ч төгсгөл байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс

Бурханы замаар алхах нь гаднаа дүрэм журам мөрдөх явдал биш юм. Харин ч чамд асуудал тулгарах үед чи үүнийг Бурханы зохицуулсан орчин нөхцөл, Түүнээс чамд олгосон хариуцлага, эсвэл Түүний чамд даалгасан зүйл гэж юун түрүүнд үзэх ёстой бөгөөд энэ асуудалтай тулгарах үедээ үүнийг бүр Бурханаас ирсэн шалгалт ч гэж үзэх ёстой. Энэ асуудалтай тулгарах үед чамд стандарт байх ёстой, чи үүнийг Бурханаас ирсэн гэж бодох ёстой. Чи хариуцлагаа биелүүлж, Бурханд үнэнч байж чадахын тулд энэ асуудалтай хэрхэн харьцах талаар; мөн үүнийг хэрхэн хийж, Бурханыг хилэгнүүлэхгүй, Түүний зан чанарт халдахгүй байх талаар бодох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлын хүрэх гэсэн үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс

Ажлын талаар ярих үед, ажил нь Бурханы төлөө нааш, цааш гүйж, бүх газруудад номлож, Бурханы төлөө цагаа зориулах юм гэж хүн итгэдэг. Хэдий энэ итгэл нь зөв ч энэ нь хэтэрхий өрөөсгөл; Бурханы хүнээс хүсдэг зүйл нь зөвхөн Бурханы төлөө нааш цааш явах биш; харин энэ нь юунаас ч илүүгээр сүнсэн үйлчлэл болоод сүнсэн хоол тэжээл юм. Олон ах эгч нар маш олон жилийн дадлага туршлагынхаа дараа ч Бурханы төлөө ажиллахаар хэзээ ч бодож байгаагүй, учир нь хүний төсөөлдөг ажил нь Бурханы хүссэнтэй таарч тохирдоггүй. Тиймээс ажлын талаарх ямар ч асуудлыг хүн огт сонирхдоггүй ба хүний оролт яагаад нэлээд өрөөсгөл байдгийн шалтгаан яг энэ юм. Та нар бүгдээрээ Бурханы төлөө ажилласнаар орж эхлэх ёстой, ингэснээр та нар үүний бүх талуудыг илүү сайн мэдэрч болох юм. Энэ бол та нарын орох ёстой зүйл билээ. Ажил гэж Бурханы төлөө нааш цааш гүйхийг хэлдэггүй; энэ нь хүний амь болоод хүний амьдран харуулж байгаа зүйл нь Бурханыг таатай байлгахын төлөө байгаа эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүний Бурханд үнэнч зан байдал болоод Бурханыг гэрчилж, хүнд үйлчлэхэд Бурханы талаарх мэдлэгээ ашиглах явдлыг хэлдэг. Энэ бол хүний хариуцлага бөгөөд бүх хүний ухаарах ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл та нарын оролт бол та нарын ажил; Бурханы төлөөх ажлынхаа явцад та нар орохоор зорьж байгаа. Бурханыг мэдрэх нь зүгээр л Түүний үгийг идэж, уух чадвартай байх биш юм; үүнээс илүү чухал нь та нар Бурханыг гэрчилж, Бурханд үйлчилж, мөн хүнд үйлчилж, хангаж чаддаг байх ёстой. Энэ бол ажил бөгөөд та нарын оролт; энэ нь хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы төлөө нааш цааш явж, бүх газар нутагт номлоход л зөвхөн чиглүүлдэг боловч өөрсдийн хувийн дадлага туршлагаа үл хайхран, сүнслэг амьдралд орохыг үл ойшоодог олон хүмүүс байдаг. Энэ бол Бурханд үйлчилдэг хүмүүсийг Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болоход хүргэдэг зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос

Чи Бурханы төлөө ажиллах чадвартай гэж төсөөлье, гэвч чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлээгүйгээр үл барам Бурханаар яллагдах болно, учир нь чи үнэнийг эзэмшээгүй, Бурханд дуулгавартай хандах чадваргүй, мөн Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг хэдий ч үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Чи Бүтээгчийг ойлгодоггүй бас мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Бурханыг дагадаг хүмүүсийн олонх нь хэрхэн ерөөл хүртэх, эсвэл гай зовлонгоос зайлсхийх талаар л анхаардаг. Бурханы ажил болон удирдлагыг дурдах төдийд тэд дуугаа хурааж, бүх сонирхол нь буурдаг. Тийм залхмаар асуултуудыг мэдэх нь тэдний амийг өсгөхгүй, эсвэл ямар ч ашиггүй гэж тэд итгэдэг ба иймээс тэд Бурханы удирдлагын тухай мэдээг сонссон хэдий ч тэдгээрт хайнга ханддаг. Үүнийг өөрсдийн амийн нэг хэсэг гэж хүлээн авах нь бүү хэл тэдгээрийг хүлээн зөвшөөрвөл зохих нандин зүйл гэж үздэггүй. Тийм хүмүүст Бурханыг дагах маш энгийн нэг зорилго байдаг нь ерөөл хүртэх бөгөөд тэд энэхүү зорилгыг агуулаагүй ямар ч зүйлийг хийхээс хэт залхуурдаг. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх нь хамгийн зүйтэй зорилго бөгөөд тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэнэ юм. Энэ зорилгыг нь биелүүлж үл чадах юунд ч тэд автахгүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаа нь зүйтэй мэт харагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд мөн Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд сонирхлоо өөрчилж, амьдралыг үзэх үзлээ сольж, өөрсдийн зорьж байсан чиглэлээ хүртэл өөрчилдөг боловч Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилж чаддаггүй. Тэд өөрсдийн хүслэнт байдлыг удирдахын төлөө ийш тийш гүйдэг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн зовлон бэрхшээл, саад тотгор байх нь хамаагүй, тэд гуйвшгүй зүтгэж, үхлээс айхгүй зогсдог. Ямар хүч тэднийг ийм байдлаар өөрсдийгөө үргэлжлүүлэн зориулахад хүргэдэг вэ? Энэ нь тэдний мөс чанар уу? Энэ нь тэдний агуу, жудагтай байдал уу? Ёрын муу хүчтэй эцсээ хүртэл тэмцэх тэдний шийдэмгий байдал уу? Хариу төлбөр нэхэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ золиослоход бэлэн байдаг тэдний үнэнч сэтгэл үү? Эсвэл хувийн хэтэрсэн шаардлагаа үргэлж тэвчсэн тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч мэдээгүй хүмүүсийн хувьд тийм их хүчин чармайлт гаргах гэдэг бол үнэхээр л ер бусын гайхамшиг юм! Энэ хүмүүс хэчнээн их чармайлт гаргасныг хэлэлцэхээ түр больё. Гэсэн ч тэдний үйлдлийг задлан шинжлэх нь тун зохистой. Бурханыг хэзээ ч ойлгодоггүй хүмүүс Бурханы төлөө маш ихийг зориулах чадвартай байх нь тэдэнтэй нягт холбоотой ашиг тусаас гадна өөр шалтгаан байж чадах уу? Энэ хүртэл яриад бид, өмнө нь хүн бүхэн таниагүй нэг асуудлыг илрүүлсэн байна: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхол байдаг. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа юм. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондын харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд хайр байдаггүй, зөвхөн тохиролцоо л байдаг; хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, зөвхөн өглөг, өршөөл байдаг; ойлголцол байдаггүй, зөвхөн хүлцэнгүй байдал, хууралт л байдаг; дотно байдал байдаггүй, зөвхөн холбохын аргагүй ангал байдаг. Нөхцөл байдал ийм түвшинд хүрэхэд хэн ийм хандлагыг эргүүлж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэчнээн найдваргүй болсныг үнэхээр ойлгож чадах хэдэн хүн байна вэ? хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үедээ, хүн болон Бурханы хоорондох харилцаа нь хэчнээн ичгэвтэр, муухай болсныг төсөөлж чадах хүн байхгүй гэдэгт Би итгэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Зарим хүн, “Паул асар их хэмжээний ажил хийсэн ба чуулгануудын төлөө ихээхэн ачааг үүрч, тэдэнд маш их хувь нэмэр оруулсан. Паулын арван гурван захидал нь Нигүүлслийн эрин үеийн 2,000 жилд дэмжлэг үзүүлсэн ба Дөрвөн Сайн Мэдээний дараа ордог. Түүнтэй эн зэрэгцэх хэн байх юм бэ? Иоханы бичсэн Илчлэлийг хэн ч тайлж чаддаггүй байхад Паулын бичсэн захидлууд нь амиар хангадаг, түүний хийсэн ажил чуулгануудад ач тустай байсан. Өөр хэн ийм зүйлийг биелүүлж чадах вэ? Тэгэхэд Петр ямар ажил хийсэн юм бэ?” гэж хэлдэг. Хүн бусдыг хэмжихдээ, хувь нэмрийнх нь дагуу үздэг. Бурхан хүнийг хэмжихдээ уг чанарынх нь дагуу ханддаг. Амийг эрж хайдаг хүмүүсийн дундаас Паул өөрийнхөө мөн чанарыг мэддэггүй хүн байсан. Тэр огт даруухан, дуулгавартай байгаагүй, мөн өөрийнхөө Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг ч мэддэггүй. Иймээс тэрээр нарийн ширийн дадлага туршлага туулаагүй хүн байсан бөгөөд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн байлаа. Петр өөр байв. Тэр өөрийн дутагдлыг, сул талыг болон бүтээлийн ялзарсан зан чанарыг мэддэг байсан, иймээс зан чанараа өөрчилж чадах хэрэгжүүлэлтийн зам түүнд байсан; тэрээр бодит байдлыг эзэмшээгүй зөвхөн хоосон сургаалтай хүмүүсийн нэг байгаагүй. Өөрчлөгдсөн хүмүүс нь аврагдсан шинэ хүмүүс бөгөөд тэд бол үнэнийг эрж хайхад тэнцсэн хүмүүс юм. Өөрчлөгддөггүй хүмүүс нь төрөлхийн хоцрогдсон хүмүүст харьяалагддаг; тэд аврагдаагүй хүмүүс, өөрөөр хэлбэл, Бурханаар жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэдний ажил хэчнээн агуу байсан ч тэднийг Бурхан санахгүй. Чи үүнийг өөрийнхөө эрэл хайгуултай харьцуулах үед, эцэстээ Петр шиг юм уу Паул шиг хүн юм уу гэдэг нь илэрхий байх болно. Хэрвээ чиний эрэл хайгуул үнэн үгүй хэвээр бол, мөн өнөөдөр ч гэсэн чи Паул шиг их зантай, эрээ цээргүй, бас өөрийгөө үнэмшилтэйгээр магтдаг хэвээр байвал чи бүтэлгүйтдэг, өөдгүй хүн гэдэг нь эргэлзээгүй юм. Хэрвээ чиний эрэл хайгуул Петртэй адил байж, хэрэгжүүлэлтийг болон жинхэнэ өөрчлөлтийг эрж хайж, биеэ тоосон буюу эрх дураараа биш, харин үүргээ биелүүлэхээр зорьдог бол чи ялалтад хүрч чадах Бурханы бүтээл байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Олон жилийн турш зовж, харуулах юу ч үгүйгээр шаргуу ажилласан та нарыг өрөвдөх мэдрэмж Надад төрөхгүй. Үүний эсрэгээр, Миний шаардлагад нийцээгүй хүмүүсийг Би өрөвдөх нь байтугай шагнал биш, шийтгэлтэйгээр хандана. Та нар, олон жилийн турш дагалдагч байснаараа ямартай ч шаргуу ажилласан тул аль ч тохиолдолд үйлчлэл үзүүлэгч байсныхаа хүчинд Бурханы гэрээс аяга будаа хүртэж чадна гэж төсөөлж байж магадгүй. Та нар одоог хүртэл үргэлж ямар нэг зүйлийг хэрхэн ашиглаж, хариуд нь өөрийгөө ашиглуулахгүй байх зарчмыг эрэлхийлсээр ирсэн учраас дийлэнх олонх чинь ингэж боддог гэж Би хэлнэ. Иймээс Би та нарт бүрэн нухацтайгаар хэлж байна: шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадал чансаа чинь хэр сүрхийг, чи Намайг хэр ойр дагадгийг, чиний хэр их нэр цуутайг, эсвэл хандлага чинь хэр сайжирсныг Би хайхардаггүй; иймээс Миний шаардсан зүйлийг хийгээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч олж авч чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн болиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл. Эс бөгөөс, Би Өөрийн ажлыг дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, сайндаа л Өөрийн олон жилийн ажил болон зовлон шаналлыг талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснуудыг болон Сатаны үлгэр дуурайлаар муу муухай ханхлуулсан хүмүүсийг Өөрийн хаанчлалд буюу дараагийн эрин үед аваачиж чадахгүй билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас

Зарим хүн, “би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр гавьяа зүтгэл байгаагүй байж болох ч хүчин чармайлтдаа би хичээнгүй байсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлсэн ч болно” хэмээн эцэстээ хэлэх болно. Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал—Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адилхан байх болно: Тэд бол өөрсдийн зан чанарт өөрчлөлт гаргахаар эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилдог ба өөрийн амь зан чанарыг өөрчлөхөөр эрж хайдаггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрөх болно—энэ нь хэзээ ч хувиршгүй үнэн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас

Би нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа өрөвдүүлж буй түвшинд нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй бүх хүн ч бас шийтгүүлнэ гэдгийг та нар ухаарах ёстой. Энэ бол хэн ч өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас болон тоймгүй олон муу үйлийнхээ залхаан цээрлүүлэлтийг амсдаг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс

Өмнөх:Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үнэн яагаад хүнийг ариусгаж, төгс болгож, хүний амь болж чаддаг вэ?

Дараах:Хэрвээ хүн Бурханы нигүүлслийг л эдэлдэг бол энэ нь Бурханд итгэх итгэлийн жинхэнэ гэрчлэл мөн үү?

Холбогдох агуулга