Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хүн дээр хийдэг Бурханы эцсийн ажил

I

Улс орнууд асар эмх замбараагүй байдалтай байгаа, учир нь Бурханы саваа газар дээр үүргээ биелүүлж эхэлсэн. Газар дэлхийн нөхцөл байдлаас Бурханы ажлыг харж болно. Бурханыг “ус архирч, уулс нуран унаж, агуу гол мөрөн салах болно” хэмээн хэлэх үед энэ нь савааны газар дээрх анхны ажил бөгөөд үүний үр дүнд “Газар дэлхий дээрх бүх айл өрх салж; бүх үндэслэн бутран унана; эхнэр нөхөр эргэн нийлэх өдрүүд гэж байхгүй, ээж хүү хоёр дахин уулзалдахгүй, аав охин хоёр дахин учрахгүй. Урьд өмнө газар дээр байсан бүхнийг Би бяцлана.” Энэ нь газар дээрх гэр бүлүүдийн ерөнхий төлөв байдал байх болно. Мэдээж энэ нь тэдний бүгдийнх нь байдал биш байж болох боловч тэдний ихэнхийн байдал энэ юм.

II

Нөгөө талаар энэ нь энэхүү урсгалын хүмүүсийн ирээдүйд туулж мэдрэх нөхцөл байдлыг хэлж байгаа. Тэд үгийн гэсгээлтийг туулж, үл итгэгчид гамшигт өртмөгц, газар дээрх хүмүүсийн дунд гэр бүлийн харилцаа байхаа болино гэдгийг энэ нь зөгнөдөг; тэд бүгд Синимийн хүмүүс байх бөгөөд бүгд Бурханы хаанчлалд үнэнч байх болно. Тиймээс, эхнэр, нөхөр эргэн нийлэх өдрүүд гэж байхгүй, ээж хүү хоёр дахин уулзалдахгүй, аав охин хоёр дахин учрахгүй. Газар дээрх хүмүүсийн гэр бүл салж, хэдэн хэсэг болон задрах бөгөөд энэ нь Бурханы хүнд хийдэг хамгийн сүүлийн ажил байх болно.

III

Бурхан энэхүү ажлыг орчлон ертөнц даяар түгээх учраас хүмүүсийн хувьд “сэтгэл хөдлөл” хэмээх үгийг ойлгомжтой болгоход Тэр энэ боломжийг ашигладаг, тэгснээрээ, Бурханы хүсэл бол бүх хүний гэр бүлийг салгах явдал гэдгийг харах боломжийг тэдэнд олгож, хүн төрөлхтний дундах гэр бүлийн бүх маргааныг шийдвэрлэхийн тулд Бурхан гэсгээлтийг ашигладаг гэдгийг харуулдаг. Эс бөгөөс газар дээрх Бурханы ажлын сүүлчийн хэсгийг төгсгөх ямар ч арга байхгүй байх болно. Хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөлөөс өөрсдийгөө салгах нь яагаад тийм хэцүү байдаг юм бэ? Энэ нь мөс чанарын стандартаас өндөр гэж үү? Мөс чанар нь Бурханы хүслийг биелүүлж чадах уу? Гай тотгорыг туулахад сэтгэл хөдлөл нь хүмүүст тусалж чадах уу? Бурханы нүдээр сэтгэл хөдлөл бол Түүний дайсан—үүнийг Бурханы үгэнд тодорхой өгүүлээгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “Хорин наймдугаар бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Агуу улаан лууны өмнө чи Бурханыг гэрчилж чадах уу?

Дараах:Бурхан хүнд гэрчлэлд зогсохыг л захидаг

Холбогдох агуулга