Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хуучин, бузар эрин үеийг Бурхан устгах ёстой

I

Өө, энэ хорон муу, садар завхай хуучин эрин үеийг дээ! Би чамайг залгина! Сион уул аа! Намайг тунхаглахаар өндийгөөч! Миний удирдлагын төлөвлөгөө гүйцэлдэж, Миний агуу ажил амжилттай дууссаны төлөө хэн босож, уухайлахгүй байж зүрхлэх вэ! Хэн босож, баярласандаа зогсолтгүй дэвхцэхгүй байж зүрхлэх вэ! Тэгж зүрхэлсэн хүмүүс Миний гарт үхэлтэйгээ учирна. Би өчүүхэн ч энэрэл, элэгсэг сэтгэлгүйгээр, мөн тайвнаар зөвт байдлыг бүгдэд хэрэгжүүлдэг. Бүх хүн! Намайг магтаж, Надад суу алдар өгөхийн тулд босоцгоо! Миний ачаар, Надаар үндэслэгдсэн учраас мөнхөөс мөнх хүртэлх эцэс төгсгөлгүй алдар суу оршдог юм. Өөртөө алдар суу авч хэн зүрхлэх вэ? Миний алдар сууг биет зүйл мэт авч үзэж хэн зүрхлэх вэ? Тэгсэн хүмүүс Миний гарт хөнөөгдөнө.

II

Өө, харгис хүмүүс ээ! Би та нарыг бүтээж, та нарыг хангаж, өнөөдрийг хүртэл та нарыг удирдан хөтөлсөн атал та нар Миний тухай өчүүхэн ч мэддэггүй, бас Намайг огт хайрладаггүй. Яаж Би та нарт дахин өршөөл үзүүлж чадах вэ? Яаж Би та нарыг аварч чадах вэ? Та нарт Би Өөрийн уур хилэнгээр хандаж л чадна! Би та нарт сүйрэл, мөнхийн гэсгээлтээр л хариу барих болно. Энэ бол зөвт байдал; үүнээс өөр байх аргагүй. Миний хаанчлал бат бөгөөд тогтвортой; хэзээ ч нуран уналгүй, мөнх оршин тогтнох болно! Миний хөвгүүд, Миний ууган хөвгүүд, Миний ард түмэн Надтай хамт үүрдийн үүрд ерөөл эдэлнэ!

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян нэгдүгээр бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Бурхан хүн төрөлхтний төгсгөлийг дэлхий ертөнцөд авчирдаг

Дараах:Бурханы шүүлтээс хэн ч зугтаж чадахгүй

Холбогдох агуулга