Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хургыг дагаж шинэ дуу дуулъя

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Бурууг үйлдэгчдийг Бурхан залхаан цээрлүүлнэ

I

Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, тэдэнд цээрлэл авчрах боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг Би баясан харна. Одоо Миний өдөр нэгэнт ирчихлээ, Би цаашид хүлээх хэрэггүй! Гэхдээ ямар ч тохиолдол байсан бай Надаас урваж чадах хүмүүсийг Би хэзээ ч мартахгүй ба сэтгэлдээ санаж, хорон санааг нь хариулах боломжийг хүлээнэ. Миний дэвшүүлсэн шаардлагууд бол та нарын өөрсдийгөө шалгах шаардлагатай бүх асуудал юм. Та нар бүгд эдгээрийг нухацтай үзэж, Надтай хааш яаш харьцахгүй гэдэгт итгэж байна.

II

Надтай хааш яаш харьцахгүй гэдэгт итгэж байна. Ойрын ирээдүйд Би та нарын өгсөн хариултыг Өөрийн шаардлагуудтай тулган шалгах болно. Тэр үед Би дахин та нараас юу ч шаардахгүй, бас дахин та нарт ноцтой анхааруулга өгөхгүй. Үүний оронд Би эрх мэдлээ хэрэгжүүлнэ. Үлдэх ёстой хүмүүс үлдэж, шагнуулах ёстой нь шагнуулж, Сатан руу очих ёстой нь Сатан руу очиж, хүнд шийтгэл авах ёстой нь хүнд шийтгэлээ авч, үхэх ёстой нь устгагдах болно. Ингэж, Миний өдрүүдэд Намайг үймүүлэх нэг ч хүн байхаа болино.Тэр өдөр ирэхэд чи баяр хөөр, инээд баясал дунд байх уу, эсвэл уйлж унжиж, шүдээ хавирах уу гэдгээ төсөөлж байна уу? Чамайг ямар төгсгөл хүлээж байгаа гэж бодож байна? Чи хэзээ нэгэн цагт Надад зуун хувь итгэж байна уу, эсвэл зуун хувь эргэлзэж байна уу гэдгээ бодож үзсэн үү? Чи ер нь үйлдэл, зан авир чинь ямар үр дагавар, төгсгөлд хүргэж болохыг нухацтай бодож байв уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх:Хувь заяа чинь ямар байхыг чи мэддэг үү?

Дараах:Амьд яваа өдөр бүр чинь одоо нэн чухал

Холбогдох агуулга