Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

30. Муу ёрын сүнсний ажилтай, чөтгөр шүглэсэн хүмүүсийг Бурхан яагаад авардаггүй вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Урьд нь хэсэг хугацаанд (төрснөөс нь хойш) муу ёрын сүнс шүглэсэн хүмүүс одоо бүгд илчлэгдэх болно. Би чамайг өшиглөн гаргана! Миний хэлснийг одоо ч санаж байна уу? Цэвэр ариун Бурхан Би бузар, заваан сүмд оршин суудаггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс Надаар хэлүүлэлтгүй өөрсдөө мэднэ. Би чамайг урьдчилан тогтоогоогүй! Чи бол хөгшин Сатан, гэсэн атлаа Миний хаанчлалд нэвтрэхийг хүсдэг! Яасан ч болохгүй!

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Наян нэгдүгээр бүлэг”-ээс

Би муу ёрын сүнсний янз бүрийн үйл хэргийг аль хэдийн тодорхой харсан. Мөн муу ёрын сүнсний ашигладаг хүмүүсийг (буруу санаа зорилготой, бие махбод болон эд хөрөнгөнд шунадаг, өөрсдийгөө өргөмжилдөг, чуулганд саад болдог гэх мэтийн хүмүүс) ч Би нэг бүрчлэн нэвт харсан. Муу ёрын сүнснүүдийг зайлуулмагц бүх зүйл сайхан болно гэж бүү бод. Би чамд хэлчихье! Одоогоос эхлэн, Би энэ хүмүүсийг нэг нэгээр нь зайлуулж, дахин хэзээ ч ашиглахгүй! Өөрөөр хэлбэл, муу ёрын сүнсний завхруулсан хэнийг ч Би ашиглахгүй бөгөөд хөөж явуулах болно! Надад мэдрэмж байдаггүй гэж бүү бод! Үүнийг мэдэж ав! Би бол ариун Бурхан бөгөөд Би бузар сүмд оршихгүй! Би зөвхөн Надад үнэнч бөгөөд Миний ачаанд хайхрамжтай байж чадах шударга, ухаалаг хүмүүсийг ашигладаг. Учир нь ийм хүмүүсийг Би урьдчилан тогтоосон. Мэдээжийн хэрэг ямар ч муу ёрын сүнс тэдэн дээр огтхон ч ажиллахгүй. Би нэг зүйлийг тодорхой болгоё: Одоогоос эхлэн, Ариун Сүнсний ажилгүй бүх хүн муу ёрын сүнсний ажилтай байдаг. Би дахин давтъя: Муу ёрын сүнс ажилладаг ганц ч хүнийг Би хүсдэггүй. Тэд бүгд махан биетэйгээ Үхэгсдийн орон луу хаягдах болно!

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Далан зургаадугаар бүлэг”-ээс

Хүмүүс үргэлж там болон Үхэгсдийн орны тухай дурддаг. Гэхдээ энэ хоёр үг юуг хэлдэг вэ, бас эдгээрийн хоорондох ялгаа юу вэ? Эдгээр нь үнэхээр хүйтэн, харанхуй буланг хэлдэг гэж үү? Хүний оюун санаа үргэлж Миний удирдлагад саад болж, өөрсдийнхөө санаан зоргоор эргэцүүлснийгээ нэлээд сайн гэж боддог.. Гэхдээ тэдгээр нь бүгд өөрсдийнх нь төсөлөл юм. Үхэгсдийн орон, там гэдэг нь хоёулаа Сатан болон муу ёрын сүнсний амьдарч байсан бузар сүмийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, өмнө нь Сатан болон муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хэн ч бай, өөрсдөө там, өөрсдөө Үхэгсдийн орон юм—үүнд эндүүрэл гэж үгүй! Иймээс Би бузар сүмд амьдардаггүй гэдгээ өмнө нь ахин дахин онцолсон. Би (Бурхан Өөрөө) Үхэгсдийн оронд, эсвэл тамд амьдарч болно гэж үү? Тэгвэл ухаангүй, утга учиргүй хэрэг болох бус уу? Би үүнийг хэд хэдэн удаа хэлсэн боловч юу гэсэн утгатайг нь та нар ойлгохгүй л байна. Тамтай харьцуулбал Үхэгсдийн орныг Сатан илүү ноцтой завхруулдаг. Үхэгсдийн орны хүмүүс хамгийн ноцтой бөгөөд Би тэр хүмүүсийг ердөөсөө урьдчилан тогтоогоогүй; тамын хүмүүс бол Миний урьдчилан тогтоосон ч дараа нь таягдан хаясан хүмүүс юм. Энгийнээр хэлбэл, Би энэ хүмүүсийн нэгийг ч сонгоогүй.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ердүгээр бүлэг”-ээс

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Диаволд эзэмдүүлсэн хүмүүс диаволлаг уг чанараа амьдран харуулдаг бөгөөд энэхүү диаволлаг уг чанар нь тэдний дотор оршин суудаг муу ёрын сүнснээс гардаг. Муу ёрын сүнсний уг чанар нь диаволд эзэмдүүлсэн хүний дотоод уг чанар болдог. Хүний тодорхой уг чанар бол дотор нь байгаа тухайн сүнснээс шалтгаалдаг бөгөөд хүний уг чанарын шинж нь завхарсан зан чанарынх нь шинжийг тодорхойлдог—энэ нь туйлын үнэн юм. Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс бүгд хүний сүнстэй хүмүүс юм. Хүний сүнсгүй хүмүүс бол дотор нь элдэв янзын муу ёрын сүнс амьдардаг хүмүүс билээ. Иймээс энэ хүмүүс нь бузар диавол, муу ёрын сүнсэнд харьяалагддаг хүмүүс бөгөөд Бурханы авралын бай биш байдаг. Бурханы авралын бай нь хүний сүнстэй хүмүүс юм. Энэ хүмүүсийг Сатан завхруулж, Бурханыг эсэргүүцэх уг чанартай болгосон хэдий ч тэд ариусаж, аврагдах бүрэн чадвартай байдаг. Учир нь тэдний дотор хүний уг шинж чанар болон мөн чанарын сайн талтай хүний сүнс байдаг. Хүний сүнсгүй хүмүүс нь адгуус, диавол, бүхэлдээ хүний өмсгөлтэй араатан тул Бурхан тэднийг авардаггүй; учир нь тэд хүн төрөлхтөнд хамаардаггүй бөгөөд Бурханы ярьдаг хүн төрөлхтөн тэднийг багтаадаггүй билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс

Өмнөх:Чөтгөр шүглэх гэж юу вэ? Чөтгөр шүглэх явдал хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Дараах:Ухаалаг охид гэж юу вэ? Мунхаг охид гэж юу вэ?

Холбогдох агуулга