Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханы үг бүр Түүний зан чанарын илэрхийлэл

Хю Кей   Децоу хот, Шандун аймаг

Бурханы хэлсэн эдгээр үгсийг харах бүрдээ би догдолдог байлаа: “Миний хэлсэн өгүүлбэр болгон дотроо Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгсийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, та нар тэдгээрээс асар их ашиг тус гарцаагүй хүртэх болно.” Бурханы зан чанарыг ойлгох нь хүн төрөлхтний Бурханы талаарх ойлголт хийгээд Түүнийг хайрлаж, сэтгэлийг баясгахын төлөөх эрэлд нь маш чухал учраас би догдолдог байв. Гэхдээ Бурханы үгийг сонсож байхад надад үргэлж Бурханы зан чанар хэтэрхий хийсвэр мэт санагдаж, үүнийг хэрхэн ойлгохоо мэддэггүй байсан. Дараа нь өөрийн удирдагчийн өгсөн нөхөрлөлөөр дамжуулан би Бурханы үгнээс Түүний юунд дуртай болон юуг үзэн яддагийг нь мэдэж, Бурханы зан чанарыг ойлгох хэрэгтэйгээ мэдсэн юм. Хожим нь би үүнийг бодит байдал дээр хэрэгжүүлэхийг оролдсон бөгөөд зарим нэг үр дүнг олж харсан. Гэхдээ л би Бурханы үгсийн талаар сайн мэдэхгүй хэвээр байлаа, “Миний хэлсэн өгүүлбэр болгон дотроо Бурханы зан чанарыг агуулдаг.” бас үүнийг яг яаж ойлгохоо мэдээгүй.

Нэг өдөр, дээр дурдсан нөхөрлөлд эдгээр үгсийг уншив: “Бурханы зан чанарт олон тал бий. Үүнд Бурханд юу байгаа, Тэр юу болох, Түүний бодол, санаа, сэтгэмж болон мэргэн ухаан багтана. Үүнд Бурханы нигүүлсэх сэтгэл, хайр халамж гэх мэт бүх төрлийн хүмүүст хандах байдал мөн Түүний хүн төрөлхтний бослого, эсэргүүцэлд үзүүлэх уур хилэн ч багтана. Учир нь Бурханы хэлсэн өгүүлбэр бүрд түүний сэтгэмж, цэцэн ухаан, санаа агуулагддаг, тэд бүгдэд түүний үгийн үндэслэл, эх ундарга агуулагддаг, тэд бүгд Бурханы хүн төрөлхтөнд хандах байдлыг илэрхийлдэг, ор үндэсгүй нэг ч өгүүлбэр байхгүй бөгөөд бүх өгүүлбэрт нь Бурханы зан чанар агуулагдана гэдэг бол байдаг л нэг зүйл юм.... Хэрэв хэн нэгэн Бурханы үгийг уншиж байхдаа ойлгохын тулд хангалттай хичээхгүй, хангалттай чармайхгүй эсвэл хангалттай туршлага байхгүй бол Бурханы зан чанарыг ойлгоход амаргүй. Тэр үед хүн өөрийгөө Бурханы өмнө аниргүй байлгаж, бүх зүрх сэтгэлээ Бурханы үгсийг сонсоход, уншихад бас залбирлын үеэр хэлэгдэх Бурханы үгийг ойлгоход зориулах хэрэгтэй. Ингэж байж та Бурханы үгийн цаад утгыг аажмаар нээн таних болно” (Сүмийн удирдагчид болон ажилчидтай хийсэн Христийн яриануудын бичлэг дэх “Бүх чуулганы асуултуудын хариулт”). Би энэ нөхөрлөлийг уншихад бүх зүйл цэгцтэй болов. Бурханы зан чанарт маш олон зүйл агуулагддагийг би ухаарсан: Үүнд Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бодол болон санаа, сэтгэмж болон мэргэн ухаан, мөн Түүний бүх төрлийн хүмүүст хандах байдал, хүн төрөлхтөнд үзүүлэх нигүүлсэл болон хайр халамж, ялзарсан хүмүүст үзүүлэх Түүний жигшил болон хонзон ч багтана. Цаашилбал, Бурханы өгүүлбэр бүрд Түүний үг бүрийн үндэслэл, эх ундарга агуулагддаг, ор үндэсгүй нэг ч өгүүлбэр байхгүй ба Бурханы хийсэн бүхэн, Түүний ярьсан өгүүлбэр бүр нь Түүний амьдралд орших бүх зүйлийн талаарх жам ёсны илэрхийлэл юм. Нөгөө талаар Бурханы зан чанарын талаарх миний ойлголт зөвхөн Бурхан юунд дуртай болон юуг үзэн яддагаар хязгаарлагдсан байсан. Ийм төрлийн ойлголт хэтэрхий нэг талыг баримталсан болохоор Бурханы зан чанарын ойлголтыг Түүний өгүүлбэр бүрээс авах боломжгүй байсан юм. Үүнээс гадна, хэрэв би Бурханы зан чанарыг өгүүлбэр бүрээс нь ойлгохыг хүсвэл өөрийгөө Бурханы өмнө аниргүй байлгаж, Бурханы үгийг танин мэдэхэд илүү их зүтгэл гаргах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Түүнчлэн би Бурханы үйлсийн цаана байх эх ундарга, үндэслэл, мөн Түүний хэлсэн үгийн цаад утгыг ойлгоход төвлөрч Бурханы өмнө залбиран, замчлахыг хүсэх хэрэгтэй болсон.

Эдгээр зүйлсийг ойлгоход надад тусалсан Бурханы гэгээрэл болон гэрэлд талархаж байна. Хожим нь би энэ зүйлдээ орж, хэрэгжүүлэх тал дээр төвлөрч эхэлсэн. Нэг өдөр би Бурханы үгс бүхий нэгэн хэсгийг уншив: “Энэ ажил чухал эсэх нь хүний хэрэгцээ, хүн төрөлхтний доройтлын бодит байдал, Сатаны дуулгаваргүй байдлын зэрэг, ажилд саад хийж байгаа түүний байдалд тулгуурладаг. Даалгаварт тохирох зөв нэгнийг, ажлынх нь шинж чанар, ажлын чухал байдал зэрэгт үндэслэн тогтооно. Энэ ажлын чухал байдлын тухайд гэвэл ажлын ямар арга барил ашиглахаас хамааран-Сүнсээр шууд хийгдсэн ажил эсвэл бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил эсвэл хүнээр дамжин хийгдсэн ажил-аль нь ч бай эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр дамжин хийгдсэн ажил бөгөөд ажлын шинж чанар дээр үндэслэн Сүнсний ажлыг махан биеийнхтэй эсрэгцүүлэн тавьбал махбодоор хийгдсэн ажил нь Сүнсээр шууд хийгдсэн ажлыг бодвол хүнд илүү их үр өгөөжтэй байж, илүү их давуу тал олгодог. Гэхдээ ажлыг махбодоор хийх үү эсвэл Сүнсээр хийх үү гэдгийг тухайн үед Бурхан л бодож шийднэ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс). Надад энэ ишлэлийг сайтар ойлгохыг оролдож байхад яг л гайхалтай бэлэг задалж буй мэт санагдаж байлаа. Бурханы үгс эцсийн өдрүүд дэх ажилд ямар арга ашиглахыг бодолцсон тэр цагийн Бурханы сэтгэмж хэрхэн урган гарч байгааг харуулж байв. Ийн бодож байх үедээ Бурхан хамгийн түрүүнд анхаарч үзсэн зүйл бол энэ ажилд ямар арга ашиглавал хүнд хамгийн ашигтай, хүний авралын үр дүн яавал хамгийн сайн байх, Сатанд ялагдал хүлээлгэхийн тулд юу хийх, түүгээрээ Сатаныг ялан дийлж, гүн хорлогдсон хүмүүсийг бүрэн аврах байсан юм. Энэ бүх бодох үйл явцын турш Бурхан үргэлж хүнийг анхаарч байсан ба хэзээ ч Өөрийн сонирхол, аюулгүй байдлыг чухалчлаагүй. Бурхан өөрийн бие махбодтой болсоноор их зовлон бэрхшээлийн туулна гэдгийг сайтар мэдэж байсан ч хүн төрөлхтнийг аврахын тулд бүгдийг үл ажирсан. Харин оронд нь тэр хүн төрөлхтний хэрэгцээ, ёс суртахууны доголдлын бодит байдалд үндэслэн эцсийн өдрүүдийн ажлыг гүйцэтгэхийн тулд бие махбод болох аргыг сонгосон. Тэр барын ичээнд гүн орохын тулд асар их аюулд аз туршиж, агуу улаан лууны адгуусан дарангуйлал болон мөшгөлтөөс болж зовж, янз бүрийн бүлэглэлүүд, урсгалуудын хүчирхийлэл, доромжлолыг даван гарч, дагалдагч бидний буруу ойлголт, эсэргүүцэл болон бослогыг ч мөн тэвчиж байв. Бурханы зүрх сэтгэлийг шархлуулсан шарх, дайралт болон Бурханы тэвчдэг доромжлол нь үнэхээр хэний ч ойлгож чадахааргүй зүйл. Бурханы илэрхийлж, илчилж буй бүгд Түүний амьдралд орших бүхий л зүйлс: Тэр хүн төрөлхтний төлөө Өөрийгөө үл хайрлан зориулдаг ба тэдний өмнөөс өр төлөөсийг төлдөг. Бурханы сүр жавхлан, аминч бус байдал нь Түүний үйл хэрэг ба өгүүлбэр бүрд илчлэгдэх ба тэдгээр нь мөн Бурханы агуу нигүүлсэл, Өөрийгөө үл хайхрах хайрыг харуулдаг. Хүн төрөлхтөнд өгөх Бурханы хайр бол хоосон үгс биш, харин Түүний бодитоор төлдөг төлөөс юм. Тэр үед би Бурхан үнэхээр агуу бөгөөд хайрлагдах учиртайг тодоор мэдэрсэн! Хэдийгээр би өмнө нь Бурханы тэдгээр үгсийг уншиж байсан ч Христийн ярьсан, илчилсэн үгсийн цаадах үндэслэлийг бас хүн төрөлхтөнд өгсөн Христийн хайрыг хэзээ ч ойлгодоггүй байж. Одоо л би Бурханы эдгээр үгсийг үнэн голоосоо ойлгож байна: “Миний хэлсэн өгүүлбэр болгон дотроо Бурханы зан чанарыг агуулдаг.”

Өмнө нь би хэзээ ч зүрх сэтгэлээ амар амгалан байлгаж, Бурханы үгийг ойлгохын тулд чармайж байгаагүй бөгөөд би Бурханыг ойлгох маш олон гайхалтай боломжуудаа алдсан, тиймээс одоо ч надад Түүний талаарх үзэл, буруу ойлголт олон бий бөгөөд Түүнээс хол байсаар л байна. Хэрэв би Бурханы зан чанарыг ойлгохыг хүсвэл үнэхээр их хичээж, Бурханы өгүүлбэр бүрийн үнэнийг эрэлхийлэх ёстой гэдгийг одоо л ойлгож байна. Ийм замаар би маш их ач тусыг хүртэх болно. Өнөөдрөөс эхлэн, би Бурханы үгэнд илүү их хүчин чармайлттай хандаж, удалгүй Бурханы талаар зарим ойлголттой нэгэн болохыг хүсэж байна.

Өмнөх:Би Христийг харахад нийцэхгүй

Дараах:Дэлхийн Харанхуй болон Хорон муугийн эх сурвалжийн тухай товч яриа

Танд таалагдаж магадгүй