Найруулагч болох миний мөрөөдөл

“Амьдралдаа хэрвээ хүн цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө хол байлгах ёсгүй, тэгвэл чи Сатаны зохион байгуулалт болон нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэлд амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав” (Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”). Өмнө нь энэ хэсгийг би хэзээ ч бодитой ойлгодоггүй байж. Би өмнө нь итгэл бол зүгээр л Бурханы үгийг үргэлж уншиж, үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэж, Бурханы бидэнд хэлдэгчлэн хэрэгжүүлбэл Бурханы сайшаалыг хүртэнэ гэж бодсон. Яагаад бид Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулах ёстой юм бэ? Бас Бурхан хүмүүсийг шүүхдээ яллаж байгаа юм биш үү? Шүүлт, гэсгээлтийг яагаад аврал, хамгаалалт гэдэг юм бэ гэж гайхдаг байсан. Дараа нь л, Бурханы үгийн шүүлт гэсгээлтийг би биечлэн туулсныхаа дараа энэ хэсгийн талаар өөрийн гэсэн ойлголттой болсон.

Өмнө нь, би найрал дуу дуулах үүрэгтэй байсан юм. Тухайн үед, үзүүлбэрээ хийх тухайд надад зарим нэг санаа байсан болохоор эрхлэгч маань надаар найруулагч нарын бүлгийнхэнтэй хамт төлөвлөлт хийлгэсэн. Тухайн үед энэ мэдээг сонсоод би үнэхээр догдолж, намайг өргөсөнд нь Бурханд талархаж байлаа. Найруулагч нарын бүлэгт ороход би үнэхээр дутуу дулимаг санагдсан, тиймээс Бурханд үнэн сэтгэлээсээ залбирч, найдаж, хэлдэг үг, хийдэг бүхэндээ үнэхээр болгоомжтой байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа миний гаргасан зарим санааг ихэнх ах эгч нар маань баталж, зөвшөөрөх үед би давгүй байгаагаа мэдэрч, авьяасаа харуулах цаг болсон ч юм бил үү гэж бодлоо. Тэгээд аажмаар үг яриа маань олширч, өөртөө итгэлтэй боллоо. Ялангуяа бусад ах эгч нартайгаа ажил ярьж байх үедээ өөрөөрөө онгирохыг үнэхээр их хүсэж, заримдаа хамтрагчаа ярихаас өмнө хажуугаар нь орж, үгээ хэлдэг байсан. Би хамтарсан эгчдээ жаахан саад болж байсан юм. Үүнийгээ мэддэг байсан мөртөө би тэр эгчид хайраар тус дэм болохын оронд харин байцааж, дорд үзсэн өнгөөр өөрийгөө эргэцүүл гэж хэлсэн. Ингэж хэлэхийг маань сонсоод тэр эгчийн нөхцөл сайжраагүйгээр зогсохгүй улам сөрөг болж, тэр ч бүү хэл энэ үүргээ дахиж гүйцэтгэмээргүй байна гэсэн. “Тэр нь ч дээр дээ, тэгвэл би оронд чинь орж болох юм байна” гэж бодлоо. Гэхдээ дараа нь Бурханы үгийг идэж ууснаар тэр эгчийн байдал аажмаар дээрдлээ. Би аман дээрээ Бурханд талархаж байсан ч, сэтгэлдээ төдий л баяртай байгаагүй. Сайхан боломжоо алдсан юм шиг санагдаж байлаа. Гэхдээ миний сэтгэл үнэхээр гонсойж, эрхлэгч яагаад авьяасыг минь олж хараагүй юм бол, яагаад чадварыг минь анзаараагүй юм бол гэж гайхсан. Тэгээд өөрийгөө батлан харуулахын тулд улам ч шаргуу, ажилсаг болж, чадвараа сайжруулахад шамдаж эхэлсэн юм. Дараа нь миний зарим санааг багийнхны олонх нь дэмжсэн болохоор би найруулагч байх чадвартай юм шиг санагдаж байсан.

Төд удалгүй харгалзагч маань намайг зураг авах багтай явуулсан юм. Тухайн үед зураг авах багтай явах болсноо сонсоод , “Найруулагч нар яг ингэдэг шүү дээ! Намайг найруулагч болгохоор бэлдэж байх шиг байна” гэж бодсон. Бодох тусам баярлаж байлаа. Газар дээр нь очоод би юу хийхээ хүнээр заалгах гэж хүлээгээгүй. Харин цагаан хоолой авч, найруулагч аятай зогсоод хүн болгонд юу хийхийг нь заалаа. Тэнд байсан ах эгч нар маань үүргийн талаарх сэтгэлгээнд минь байгаа зарим асуудлыг хэлж өгсөн ч би тэднийг огт тоохыг хүсээгүй. Тэр ч байтугай, “Надаас дээр гэж бодоо юу? Та нараас ямар санаа гарч байсан юм бэ?” гэж бодсон. Тэгээд өөрийнхөө “өвөрмөц санааг” илэрхийлэхэд анхаарсан. Би тэр дууг бичиж дуусгахыг л хүссэн, тэгчихвэл найруулагч болно гэж бодож байсан юм.

Зураг авалтын дараа эрхлэгч маань ирж уулзахад, “намайг яг тушаал дэвшүүлэх гэж байгаа юм байна” гэж бодлоо. Гайхмаар нь, тэр үүрэгт минь байгаа асуудлыг хэлж өгөх гэж ирсэн байсан. Тэгээд намайг биеэ тоож, ихэрхүү, захирангуй аашилсан байна, бас ах эгч нарынхаа зөвлөгөөг огт сонсоогүй, бүгд надаас дарамт мэдэрсэн гэж хэлсэн юм. Ингэж хэлэхийг нь сонсох үед сайхан сэтгэл рүү минь хүйтэн ус цацах шиг л болсон. Тэр бадрангуй сэтгэл бүрмөсөн унтарчих шиг санагдсан. Тэгээд л би, “Би биеэ тоосон юм уу? Харваас зүгээр л үүрэгтээ нухацтай хандаж байхад” гэж бодлоо. Маш их бухимдаж, дургүй хүрч байсан. Өөрийгөө ойлгоё гэж огт чармайхгүй байгааг маань хараад, эрхлэгч намайг найрал дуунд буцаж ор гэсэн юм. Тухайн үед ийм үг сонсоход надад тун цухалдмаар байлаа. Хоёрхон хоногийн өмнө би өөрийгөө тайзыг байлдан дагуулж байна гэж бодсон, гэтэл одоо гэнэтхэн найрал дуу руу буцаад хөөгдчихдөг. Хүмүүс юу гэж бодох юм бэ? Би бас эрхлэгчийн тухайд гомдолтой байлаа. “Яагаад би найруулагч нарын бүлэгт үлдэж болдоггүй юм бэ? Төлөөс төлсөн биз дээ? Үнэмлэхүй сайн биш ч шаргуу ажилласан шдээ” гэж бодсон. Бодох тусмаа хэлмэгдсэн юм шиг санагдлаа. Найрал дуунд эргэж очоод бэлтгэл хийх эрч хүч ч байсангүй. Амьсгаагаа буруу авч, өнгөө ч олохгүй солгойрч байсан юм. Би бодохдоо, найруулагчдын бүлэгт ороогүй гэдгээ хүлээн зөвшөөрч болох ч, найрал дууны хамгийн муу нь болчихсон байлаа. Өмнө нь хэзээ ч ингэж муухай бүтэлгүйтэж байгаагүй санагдсан. Ах эгч нар маань миний байдлыг хараад надад тус дэм болох гэж хичээж байлаа. Гэхдээ би бүр ч их ичиж зовсон. Зүгээр л газрын гаваар орчихмоор санагдаж байсан. Тэр үед би үнэхээр их арга мухардаж, ямар үнэнийг хэрэгжүүлэх ёстойгоо мэдэхгүй байлаа. Тэгээд гагцхүү Бурханы өмнө очин залбирч, “Бурхан минь, би энэ бүхнийг яаж даван туулахаа мэдэхгүй, бас Таны хүслийг ойлгохгүй байна. Би одоо маш их шаналлыг мэдэрч байна. Үүнд байгаа хүслийг тань ойлгоход намайг замчлаач гэж Танаас гуйя” гэхээс өөр яаж ч чадаагүй.

Залбирсныхаа дараа Бурханы үгийн нэг хэсгийг уншсан юм. “Та нар өнөөдөр энэ алхамд хүрсэн хэдий ч байр суурийг одоо ч гэсэн тавьж явуулаагүй, харин нэг л өдөр нэр төр чинь сүйрнэ гэсэн гүн айдастайгаар үргэлж энэ талаар сураглаж, үүнийг өдөр тутам ажиглаж байдаг. Хүмүүс тав тухтай байдалд шунах хүслээ хэзээ ч хойш тавиагүй… Та нар одоо дагалдагчид бөгөөд, ажлын үе шатны талаар ойлголттой байгаа. Гэсэн ч байр суурийн төлөөх хүслээ, хойш тавиагүй байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг ч, байр суурь чинь дорд үед эрж хайдаггүй. Байр суурийн ерөөл, оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс, сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Энэ нь үргэлж хоосон, хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?”). Бурханы үг миний байр байдлыг яг таг дүрсэлсэн мэт санагдсан шүү. Би найрал дуунд эргэж орсныхоо дараа сөрөг болж, гомдоллож, буруугаар ойлгосон нь албан тушаалд хүрч чадаагүйдээ сэтгэл дундуур байснаас л болсон биш үү? Бас би найруулагч нарын бүлэгт байхдаа Бурханы хүсэлд анхаарч, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үүргээ биелүүлэх гэсэндээ биш, харин найруулагчийн албанд томилогдох ганц зорилготой байсан болохоор л саналаа идэвхтэй илэрхийлж, нойргүй хонож, зовж, төлөөс төлж чадсан. Надтай хамтарсан эгч дарамтад орж, тааруу байдалтай байхад нь би хайрлах сэтгэлээр тус дэм болох гэж хичээхийн оронд бүр хөөж явуулаад, өөрөө оронд нь орно гэхээс тэсэж ядаж байсан. Зураг авалтын талбайд тийм чухал үеэр би ихэрхүү, захирангуй аашилж, ах эгч нарын зөвлөгөөг аваагүй болохоор маш олон зураг авалтыг дахиж хийхээс өөр аргагүй болж, Бурханы гэрийн ажлын явцад ноцтой саад учруулсан. Хүссэн албан тушаалдаа очоогүй болохоор найрал дуунд буцаж ирээд сөрөг болж, гомдоллож, буруугаар ойлгож, тэр ч байтугай ажлаа орхих талаар бодож, үүргээ зохистой биелүүлээгүй. Тэр тухай бодох тусам ёстой ухаангүй аашилсан гэдгээ ойлгосон. Бурханы гэр намайг найруулагч нарын бүлэгт оруулж, дадлагажих боломж олгож байхад үүнийг нь нандигнахын оронд би өөрийн алдар нэр, албан тушаалд л анхаарсан. Албан тушаалын төлөө л нойргүй хонож, зовж, төлөөс төлсөн, тэр ч байтугай үүргээ хүртэл онгирох далим болгосон шүү дээ. Иймэрхүү зүтгэлээс болж Бурхан намайг үзэн ядаж, жигшихээс өөр аргагүй байсан юм. Би бас мэргэжлийн ямар ч чадваргүй байсан гэдгээ, шамдъя гэсэн хүслээр л Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийг олж авсан гэдгээ бодож үзсэн. Гэтэл гавихгүй гавьяа байгуулчхаад Бурханд яаж талархах вэ гэж бодохын оронд харин би эдгээр зүйл дээр дөрөөлөн, Бурханы алдрыг ичгүүргүйгээр хулгайлсан. Бодох тусам ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байсан юм шиг санагдсан шүү. Тэгээд миний сэтгэлгээ тэр үл итгэгчдийнхээс юугаараа ялгаатай юм бэ гэж хүртэл гайхсан. Үүнийг ухаараад би Бурханы өмнө өвдөг сөгдөж, гэмшиж, “Бурхан минь, би үүргээ зохистой биелүүлж чадаагүй юм байна. Нэр цол хөөцөлдөж, Бурханы гэрийн ажилд ноцтой саад болж, ах эгч нартаа маш их хор хохирол учрууллаа. Бурхан минь! Миний буруу байж, би цаашид дахиж үүнийг хөөцөлдмөөргүй байна. үнэхээр ул суурьтайгаар үүргээ биелүүлмээр байна” гэсэн.

Дараа нь Бурханы өргөлтийн ачаар би чуулганы ажлын хэрэгцээнээс болж удалгүй найруулагч нарын бүлэгт эргээд орж, тэр ах эгч нартай үргэлжлүүлэн ажилласан юм. Энэ удаад би найруулагч нарын бүлэгт байгаа байрандаа байх ёстой, нэр төр, албан тушаал дахин хөөцөлдөж болохгүйг өөртөө байнга сануулдаг болсон. Гэхдээ би өөрийнхөө уг чанарыг нэг их сайн ойлгодоггүй, бас нэр төр, байр суурь хөөцөлдөхийн мөн чанар, үр дагаврыг хараахан нэвт хараагүй учраас хэсэг хугацааны дараа, удалгүй зарим санааг маань дахиад хүн болгон зөвшөөрч, сайшааж эхлэх үед байр суурийн төлөөх тэр хүсэл миний дотор дахин төрж эхэлсэн, тэгээд бүр дотроо “энэ удаа, сүртэй эргэж ирээд, том юм хиймээр байна, хэр их чадвартайгаа хүн болгонд харуулмаар байна” гэж бодсон.

Дараа нь сургуулилт дээр хүн болгон миний зааврын дагуу жагсах тэр мөчид би дахиад л бүх зүйлийг даргалж байгаа найруулагч шиг санагдаж, байр суурийн төлөөх хүсэл минь нэмэгдэж эхлэн, эцэстээ Бурханд залбирч, найдах ямар ч хүсэлгүй болж, бусдыг удирдахын баяр хөөрт бүрэн автсан байлаа. Тэгээд төд удалгүй үүрэгт маань асуудал гарч эхэлсэн юм. Төлөвлөгөөнд маань байнга л ямар нэг саад учирч, гэнэтхэн л аргаа барж, эдгээр асуудлыг яаж шийдвэрлэхээ мэдэхээ байлаа. Надад яг л мухардалд орсон юм шиг санагдаж, бас Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжийг огт мэдэрч чадахгүй байлаа. Ялангуяа хажуу дахь ах эгч нар маань миний үүргийн биелэлтэд гарсан зарим асуудлыг хөндөхийг сонсох үед би үнэхээр эмзэглэж, намайг ийм үүрэг гүйцэтгэх чадваргүй гэж боддог юм болов уу гэж гайхсан. Эрхлэгч намайг шалгахаар ирэхэд би байж суух газраа олохгүй байлаа. Тэгээд дотроо “Намайг шилжүүлэх болов уу? Би дахиж энэ үүргээ биелүүлж чадахгүй гэсэн үг үү?” гэж бодсон. Хажууд минь байгаа ах эгч нарын дэвшүүлсэн санаа минийхээс илүү дээр байхыг харах бүрдээ, сэтгэл минь бүр ч түгшдэг. Би дотроо “Надаас өөр хүн тушаал дэвших юм болов уу?” гэж боддог. Өдөр болгоныг байнгын түгшүүртэй өнгөрөөж үүндээ ч туйлын их эцэж цуцаж байсан юм. Үүрэгтээ би зүрх сэтгэлээ огт зориулахгүй байлаа. Үүрэгт маань бэрхшээл гарсаар байсан ч би бүрмөсөн төөрөлдсөн мэт санагддаг байсан, бас ах эгч нар маань миний талаарх үнэнийг мэдэх юм бол намайг энэ үүрэгт тохирохгүй гэж бодох вий гэж айгаад тэдэнд энэ тухай хэлж зүрхлээгүй. Тэгээд дотроо хадгалж, нууж, дүр үзүүлсэн болохоор үүргээ биелүүлж чадахгүй Би байр суурь хөөцөлдөж, юу алдаж болох вэ гэдэгт санаа зовсон байдалтай амьдарч, байр байдал маань улам дордсоор эцэстээ Бурханы гэрийн ажилд шууд нөлөөлж, ажилдаа ч ноцтой саатал учруулж, эцэст нь намайг гадагш шилжүүлэх болсон. Тэр өдөр намайг шилжүүлэх болоход надад яг л , дахиад л бусдыг удирддаг ажлаас удирдуулдаг ажил руу явж байна гэж санагдсан юм. Ганц шөнийн дотор, гэнэтхэн л өндөр байр сууринаас дахиад уначихсан байсан. Тэр үед би огт ойлгож чадахгүй байсан юм. Яагаад байнга ийм байдалд ороод байгаагаа гайхсан. Би найруулагч болохыг хүссэн. Тэр тийм хэцүү гэж үү? Надад боломж олгох арга үнэхээр алга уу? Ингэж бодлогоширсоор улам сөрөг болж, бүр гутарсан. Бусад ах эгч бүгд Бурханыг магтсан магтан дуу дуулдаг байлаа. Харин би албан тушаалаа алдаж, шившиг болж, үүргээ сольж, ялангуяа авч чадахгүй зүйлээ хүсэн мөрөөсөх тэр шаналантай тулгарч бэлтгэлийн тэр хэдэн өдөр олон жилийн тарчлаан шиг байсан юм. Тэгээд надад бүр Бурханаас хүртэл урваж, тэнд үүргээ биелүүлэхээ болих тухай бодол ч орж ирлээ. Нэг ёсондоо надад даван туулж чадахааргүй зовлонд, урхидуулчхаад байгаа мэт санагдсан л даа.

Дараа нь би нэг орой шатаар бууж байгаад шагайгаа булгалчихсан. Тухайн үед ах эгч нар маань бүгд бэлтгэлдээ идэвхийлэн оролцож байхад би хөдөлж чадахгүй, орондоо хэвтэхээс өөр аргагүй болсон. Ямар ч үүрэг биелүүлж чадахгүй. Үндсэндээ тус нэмэргүй байсан. Тэгээд өнгөрснийг эргэн бодож анх энэ үүргийг эхэлж байхад миний дотроос юу илчлэгдсэн тухай, бас эргэж ирээд үнэхээр том юм хийе гэж хүссэн ч одоо ийм ичмээр дорд байдалд орчихсоноо бодлоо... Бодох тусам сэтгэл өвдөж, би өөрийн эрхгүй, амьдрал минь яагаад ийм хөөрхийлөлтэй байгаа юм бэ? Яагаад би алдар нэр, байр суурь хөөцөлдөхөө больж чаддаггүй юм бэ? гэж өөрөөсөө эрхгүй асуусан.

Дараа нь Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон юм. “Тэгвэл Сатан, алдар нэр, ашиг хонжооноос өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. нэр ашгийн төлөө тэмцэж, нэр ашгийн төлөө зовж, нэр ашгийн төлөө доромжлолыг тэвчиж, нэр ашгийн төлөө өөрсдөдөө байгаа бүхнийг золиослож нэр ашгийн төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба Эдгээр дөнгийг хүнд зүүлгэдэг хүнд эдгээрээс ангижрах хүч, зориг ч бас байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүй энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашгийн төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Түүнээс урваж, улам хорон муу болдог. Тиймээс, ийм маягаар Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”). Бурханы үгийн энэ хэсгийг уншаад, би ойлгосон юм. Сатан алдар хүнд, ашиг хонжоог ашиглан хүмүүсийг хуурч, хянадаг юм байна, хүмүүс нэр ашиг хөөцөлдөх тусмаа хөөрхийлөлтэй болж, завхардаг юм байна. Би үүнийг урьд нь хэзээ ч буруу гэж бодож байгаагүй, бас “Хүн өвөг дээдэстээ хүндлэл авчрах ёстой”, “Хүн өөдөө зүтгэдэг, ус уруугаа урсдаг”, “Хүн явсан газартаа нэрээ үлдээдэг” гэх сатанлаг гүн ухааныг өөрийнхөө амьдралын уриа гэж тооцдог байлаа. Хүмүүс үүнийг л эрэлхийлэх ёстой, ийм хүмүүс л хүсэл эрмэлзэлтэй гэж боддог болохоор сургуульд сурч байхдаа ч, Бурханы гэр дэх үүрэгтээ ч эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, нэр төр, байр суурь олж, бусдаас хүндлэл хүлээхийг болчимгүйгээр эрэлхийлж, бусдаас онцгойрч, дээр гарахыг хичээсэн. Би жирийн хүн байхыг тэвчиж чадахгүй байсан болохоор найруулагч нарын бүлэгт дахин ажиллах боломж гарах үед надад найруулагчийн албанд томилогдох дон шүглэсэн, яагаад гэвэл тийм аргаар л бусдад хүндлүүлж, бусдад зааварчилж, тушааж чадна гэж бодсон. Тиймээс дахиад дэлгэцийн урд зогсож, бусдад ингэ тэг гэж тушааж байхад миний сэтгэлд маш сайхан байж. Тэгэхэд надад алдар нэр, ашиг хонжооны төлөө яаж ч зовж, төлөөс төлөхөд хамаагүй санагдаж, алдар нэр, ашиг хонжоогүй бол амьдраад ч хэрэггүй мэт хөөрхийлөлтэй санагдаж байсан. Алдар нэртэй байх гэдэг үл үзэгдэх дөнгөөр дөнгөлүүлсэн юм байна гэж үнэхээр бодсон, би тайлъя гэсэн ч тайлж чадахгүй байсан юм. Би тийм байдалд ах эгч нартайгаа эвтэй ажиллах ямар ч боломжгүй байлаа. Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад хийхээс өөр яаж ч чадахгүй байсан. нэр ашиг хөөцөлдөх нь үнэндээ огт, зөв зам биш гэдгийг би улам бүр ойлгосон юм. Ийм байдалтай амьдарч байгаа хүмүүсийг Бурхан үзэн ядаж, бусад хүний ч ой гутдаг. Хоёр удаа ингэж өгсөж, уруудсанаа эргээд бодоход энэ нь үнэндээ намайг гэх Бурханы агуу аврал байсан юм. Байр суурийн төлөөх хүсэл минь дэндүү их байсан, би эдгээр шалгалт, цэвэршүүлэлтийг туулж, аргагүйн эрхэнд Бурханы өмнө очин өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдэж, Бурханд гэмшсэн. Тэгснээр л үнэнийг эрэлхийлж, эдгээр завхарсан сатанлаг зан чанараас ангижирч чадах байж. Энэ нь намайг гэх Бурханы аврал байжээ. Бурханы шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт, шалгалт, цэвэршүүлэлт бол хүмүүсийн төлөөх хамгийн агуу аврал, хамгаалалт нь гэдгийг мэдэрсэн. Эдгээр үйл явц багагүй шаналантай байсан ч амь зан чанарыг минь өөрчлөхөд маш үр өгөөжтэй байсан. Үүнийг ойлгомогцоо би нүүрээрээ газар унан Бурханд залбирч, гэмшиж: “Бурхан минь! Миний буруу, үнэхээр миний буруу байж. Сатаны нөлөөнд амьдарч, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөхийн гаслан, шаналгааг мэдлээ. Та ийм маягаар намайг шүүж, сахилгажуулж, бас сэрээсэн. Энэ бүгд намайг гэх Таны агуу их аврал, хайр байж. Бурхан минь, би дахин нэр ашгийн төлөө хөөцөлдөхгүй. Дахиж тэмцэлдэхгүй. Хойшид би ямар ч үүрэг даалгавар авлаа гэсэн, захирагдахыг л хүснэ.” “Би бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэхийг л хүсэж байна” гэсэн.

Удалгүй чуулганаас, шагайны маань эдгэрэлтэд нөлөөлөхөөргүй байвал эргээд бэлтгэлдээ орж болно гэж мэдэгдлээ. Энэ мэдээг сонсох үед би маш их догдолж, энэ үүргийг эрхэмлэн нандигнасан юм. Энэ нь өчүүхэн бага хэсэг байлаа ч миний хувьд маш нандин, олдошгүй ховор байсан. Тэр дундаа миний ажилласан нэг үзэгдэлд үүнийг тусгасан байлаа: Бүлэг итгэгчид агуу улаан луунд хавчигдан, элдэв янзын сатанлаг хороор бүслэгдэж, бараг амьсгалж ч чадахгүй болтлоо дарлуулж, хөөрхийлөлтэй амьдралаар амьдарна. Тэд халаглаж, тэмцлээ ч гэсэн юу ч нэмэр болохгүй, харин Бурханы гэрэл тэр харанхуй газар нутагт буух үед л харанхуйн хүчний хүлээсээс хүн бүр чөлөөлөгдөнө. Яагаад гэвэл тэд Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы авралыг хүртдэг. Тухайн үед би тийм байдалтай байгаагаа мэдэрч байсан болохоор тэр үзэгдэл дээр ажиллахад үнэхээр сэтгэл хөдөлсөн юм. Би ч бас харанхуй газарт маш удаан хугацаанд хүлээстэй байсан, нэр ашиг, байр суурь гэх дөнгөнөөс болж маш их зовсон болохоор гэрлийн тэр цацраг бууж ирэх болгонд миний сэтгэл маш их хөдөлж, намайг замчилж энэ бүх алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн хүлээсээс мулталсанд талархсан.

Дараа нь эрхлэгч надтай уулзаад, нэг эгчийн тайз төлөвлөлтийг хийж өгөөч гэж гуйлаа. Эхэндээ би, тайзан дээр гарч чадахгүй нь яах вэ гэж байтал одоо хүний тайз төлөвлөлт хийж байна. эргүүлээд бодтол, байр суурийн хүсэл дахиад л цухуйж байгааг ухаарсан. Тэгээд шууд Бурханд залбирсан. Залбирч дуусаад, нэг магтан дууны үг санаанд орсон. “Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө мэддэг. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс энэ нь болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, эсвэл гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой” (Хургыг дагаж, шинэ дуу дуулъя номын “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл”). Дараа нь залгуулаад бүх бэлтгэлдээ би бүх хүчээ дайчилж, тэр эгчид маш олон санал гаргаж өгсөн. Би нэг их үр нөлөө үзүүлэхгүй байгаа байх гэж дотроо бодсон ч үүргээ тэгж биелүүлэхэд маш амгалан санагдаж байсан. Дараа нь эрхлэгч надаар өөр нэг эгчийн тайз төлөвлөлтийг хийлгүүлэхээр болсон. Би байршлыг нь зөв тогтоогоод зогсохгүй эгчид хөдөлгөөн хийх ёстой боллоо. Энэ үүргийг хүлээн авах үедээ би Бурхан намайг туршиж байгааг мэдэрсэн юм. Үүнд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь байгаагүй. Бурхан үүрэгтээ өөрийгөө бүрэн дайчлах нь уу гэдгийг минь харахыг хүссэн. Тийм болохоор би Бурханд чин сэтгэлээсээ залбирч, Түүний удирдамж дор бүх зүйл маш саадгүй, бас маш хурдан бүтсэн. Би үүргээ эгчдээ шилжүүлж өгөх үедээ үүрэгтээ хэзээ ч ийм амар амгалан байгаагүйгээ ойлгосон. Би өөрийнхөө төлөө наймаалцаагүй, үүрэгтээ өөрийн санаа зорилгыг холиогүй. бүгд Бурханы үгийн ойлголтод маань үндэслэсэн байсан, бас би үнэнийг хэрэгжүүлэхийг хүссэн болохоор энэ үүргийг авсан. Үүргээ ийм маягаар биелүүлэх нь зөв шударга гэдгийг ч мэдэрсэн.

Хэсэг хугацааны дараа зарим ах эгч надад хандан “Та үүрэгтээ хамаагүй илүү ул суурьтай байх шиг байна. Урьдынх шигээ уцаарлаж, биеэ тоохгүй байна” гэсэн. Үүнийг сонсоод, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтээр миний дотор ийм үр дүн гарсан гэдгийг би сайн мэдсэн. Нэр ашиг, байр суурийн дөнгөнөөс мултрахад Бурхан л намайг алхам алхмаар хөтөлсөн. Удалгүй эрхлэгч надад найруулагчийн үүрэг өгч байгаагаа мэдэгдсэн юм. Би энэ мэдээг сонсоод үгээр илэрхийлэхийн аргагүй догдолсон. Тэгэхэд би нэг жилийн өмнө тэр үүргийг авсан шигээ тэгж бардамнаж, өөртөө бардалгүй, энэ нь Бурханы надад оноосон даалгавар, хариуцлага гэдгийг ойлгож чадсан. Бурханы санаа зорилгыг ч илүү сайн ойлгох чадвартай болсон. Бурхан миний амьдралд бэрхшээл учруулж, намайг зовоох гэж биш, харин завхарсан уг чанар, бузар сэдлийг минь ариусгах гэж тэр бүхнийг туулуулсныг би ухаарсан. Сатан намайг хэчнээн гүн гүнзгий завхруулсан гэдгийг, бас Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, харьцалт, сахилгажуулалтгүйгээр эдгээр сатанлаг зан чанараас би хэзээ ч ангижирч чадахгүй, тэр дундаа харанхуйн хүчин, Сатаны хүлээснээс мултарч чадахгүй байсан гэдгийг Бурханы үгийн ил болгосон зүйл, баримтаар илчлэгдсэн зүйлээр дамжуулан үнэхээр ойлгосон. Тэгэхэд л Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт бол намайг гэх Бурханы хамгийн агуу аврал, хамгаалалт гэдгийг би үнэхээр мэдэрсэн юм.

Өмнөх: Офицерын гэмшил

Дараах: Сүнс минь чөлөөлөгдлөө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Хууртагдсан сүнс сэрсэн нь

Юанжи, БразилБи хойд Хятад дахь жижигхэн хотод төрсөн бөгөөд 2010 онд би хамаатнуудаа даган Бразил руу явсан билээ. Бразилд байх...

Бурханы үг намайг замчлан урхинаас гаргадаг

Эрт цагаас хойш л үнэн зам дарангуйлалд өртөж ирсэн. Ажиллахаар ирэх бүрдээ Бурхан шашны ертөнц болон эрх баригч хүчний хавчлагыг амсдаг. Гэсэн хэдий ч хэн ч Бурханы ажлын замд хөндөлсөж чадахгүй.

Бурханы нэрсийн нууцыг ойлгосноор би Хурганы мөртэй хөл нийлүүлэн алхдаг

Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг, тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиаг ирэх талаар зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх