Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хаанчлалын сайн мэдээний тухай Төгс Хүчит Бурханы сонгодог үгс (Түүвэр)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БУРХАНЫГ МЭДДЭГГҮЙ БҮХЭН НЬ БУРХАНЫГ ЭСЭРГҮҮЦДЭГ ХҮМҮҮС ЮМ

Бурханы ажлын зорилго, хүн дээр хүрэх үр дүн болон хүний төлөөх Бурханы хүсэл яг юу болохыг ухаарах нь Бурханыг дагадаг хүн бүрийн биелүүлэх ёстой зүйл юм. Одоо бүх хүнд дутагддаг зүйл бол Бурханы ажлын тухай мэдлэг билээ. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш, хүнд хийсэн Бурханы үйл хэрэг, Бурханы бүх ажил болон Бурханы хүсэл яг юу болохыг хүн ухаардаггүй, бас ойлгодоггүй. Энэхүү дутагдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, цаашлаад Бурханы бүх итгэгчээс харагддаг. Чи үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг ухаарч; Бурханы бүх үйл хэргийг харж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг танин мэдэж; Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүнд хийсэн бүх ажлыг нь харах өдөр ирэхэд Бурханд итгэх итгэл чинь амжилттай болсон байх болно. Бурхан бүхнийг хамардаг ба асар элбэг дэлбэг гэж хэлэх үед чухамдаа хэрхэн бүхнийг хамардаг вэ? Мөн хэр элбэг дэлбэг байдаг вэ? Хэрвээ чи эдгээрийг ойлгохгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэж болохгүй. Шашны ертөнц дэх хүмүүс Бурханд итгэдэг бус, харин мууг үйлдэгчи, диаволын төрлийнх гэж Би яагаад хэлдэг вэ? Тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй, мөн Түүний мэргэн ухааныг хардаггүйгээс болж байгаа юм. Бурхан Өөрийн ажлыг хэзээ ч тэдэнд илчилдэггүй; тэд бол Бурханы үйл хэргийг хардаггүй сохор хүмүүс билээ. Тэд Бурханд хаягдсан ба Бурханы халамж, хамгаалалт огтхон ч байдаггүй, Ариун Сүнсний ажил бүр ч байдаггүй. Бурханы ажилгүй хүмүүс бол бүгд мууг үйлдэгчид бөгөөд Бурханыг эсэргүүцэгчид юм. Миний хэлдэг Бурханыг эсэргүүцэгчид бол Бурханыг мэддэггүй хүмүүс, Бурханыг хоосон үгээр хүлээн зөвшөөрдөг атлаа Түүнийг мэддэггүй хүмүүс, Бурханыг дагадаг атлаа Түүнд дуулгавартай байдаггүй хүмүүс, Бурханы нигүүлслийг эдэлдэг атлаа Түүний гэрчлэлд зогсож чаддаггүй хүмүүс юм. Бурханы ажлын зорилго болон хүн дэх Бурханы ажлыг ойлгохгүйгээр хүн Бурханы хүсэлтэй нийцэж чадахгүй бөгөөд Бурханы гэрчлэлд зогсож чадахгүй. Хүн Бурханыг эсэргүүцдэгийн шалтгаан нь нэг талаар хүний ялзарсан зан чанараас, нөгөө талаар Бурханыг мэддэггүйгээс болон Бурханы ажлын зарчим, хүнд хандах Түүний хүслийг ойлгодоггүйгээс болдог. Энэ хоёр тал нь хамтдаа Бурханыг эсэргүүцэх хүний түүхийг бүрдүүлдэг. Хүний дотор Бурханыг эсэргүүцдэг уг чанар байдаг учраас Бурханд анх итгэдэг хүмүүс Түүнийг эсэргүүцдэг байхад олон жил итгэсэн хүмүүс Бурханыг мэддэггүй дээрээ нэмээд ялзарсан зан чанараасаа болж Түүнийг эсэргүүцдэг. Бурхан махбод болохоос өмнө, хүн тэнгэр дэх Бурханы гаргасан хуулиудыг мөрддөг эсэхээр Бурханыг эсэргүүцдэг эсэхийг нь хэмждэг байв. Тухайлбал, Хуулийн эрин үед Еховагийн хуулийг мөрддөггүй хэн боловч Бурханыг эсэргүүцдэг хүн байсан; Еховагийн тахилыг хулгайлсан хэн боловч, Еховагийн тааллыг олсон хүмүүсийг эсэргүүцдэг хэн боловч Бурханыг эсэргүүцдэг хүмүүс, мөн чулуугаар шидүүлж алуулах хүмүүс байв; эцэг, эхээ хүндэлдэггүй хэн боловч, мөн бусдыг цохих юм уу хараасан хэн боловч хуулийг мөрдөөгүй хүмүүс байлаа. Еховагийн хуулийг мөрдөөгүй бүхэн нь Түүнийг эсэргүүцдэг хүмүүс юм. Нигүүлслийн эрин үед ийм байхаа больсон, Есүсийг эсэргүүцдэг хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид бөгөөд Есүсийн айлдсан үгийг дагаагүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид юм. Энэ эрин үед, Бурханыг эсэргүүцэх гэдэг тодорхойлолт илүү ойлгомжтой, илүү бодитой болсон. Бурхан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, хүндэлдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Бурханыг эсэргүүцэх гэдэг тодорхойлолт тэр үед тийм ч бодитой байгаагүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүрийг ч, мөн хэрхэн ажиллаж, ярьдгийг нь ч мэдээгүй байсан юм. Бурхан хүнд харагдаагүй байсан учраас хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Түүнд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хүнээс ихийг ч шаардаагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв. Бурхан махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед, бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбод дахь Бурханы бүх үйлийг хардаг. Тэр үед, хүний бүх үзэл хөөс болон сарнин замхардаг билээ. Гэхдээ Бурхан махбодоор илрэхийг харсан хүмүүсийн хувьд, зүрх сэтгэлдээ дуулгавартай байсан бүхэн яллагдахгүй, харин санаатайгаар Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс нь антихристүүд бөгөөд Бурханыг зориудаар эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэлтэй боловч баяртайгаар дуулгавартай дагадаг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санааных нь үндсэн дээр биш, цаад санаа, үйлдлийнх нь үндсэн дээр л хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас хэн ч зугтаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс нь дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлдэг. Тэд Бурханыг санаатайгаар эсэргүүцэж байгаа нь Түүний талаарх тэдний үзлээс үүддэг ба Бурханы ажилд саад болдог зүйлийг үйлддэг. Тийм хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажилд саад учруулдаг зүйлийг хийдэг ба энэ шалтгааны улмаас ийм хүмүүс яллагдана. Бурханы ажилд дур зоргоороо саад болдоггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд дуртайяа дуулгавартай дагаж чаддаг бөгөөд саад тотгор учруулж, үймүүлдэггүй. Тийм хүмүүс яллагдахгүй. Гэсэн хэдий ч, Бурханы ажлыг олон жилийн турш туулсан хүн мөн л Бурханы талаарх үзлээ өвөрлөж, бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэх чадваргүй хэвээр байж, хэчнээн жил туулсан ч хамаагүй Бурханы талаарх олон үзлийг үргэлжлүүлэн баримталж, Бурханыг мэдэж авч чадахгүй хэвээр байвал, хэдийгээр төвөг учруулаагүй ч гэсэн зүрх сэтгэлд нь Бурханы талаарх олон үзэл байдаг, эдгээр үзэл нь ил гараагүй байсан ч гэсэн, тийм хүмүүс Бурханы ажилд ямар ч тус дэмгүй юм. Тэд Бурханы төлөө сайн мэдээг номлож, мөн Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадахгүй; ийм хүмүүс бол ямар ч хэрэггүй, тэнэгүүд билээ. Тэд Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы талаарх үзлээ огтхон ч хаяж чаддаггүй учраас яллагддаг. Үүнийг ингэж хэлж болно: Хүн анх Бурханд итгэхдээ Бурханы талаар өөрийн гэсэн үзэлтэй байх юм уу Түүний талаар юу ч мэдэхгүй байх нь хэвийн байдал юм, харин олон жил итгэж, Бурханы ихээхэн ажлыг туулсан хүмүүсийн хувьд үзлээ баримталсан хэвээр байх нь хэвийн бус бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэггүй байх нь бүр ч хэвийн биш юм. Ийм хэвийн бус байдлын улмаас хүмүүс яллагддаг. Тийм хэвийн бус хүмүүс бүгд ямар ч хэрэггүй; тэд бол Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы нигүүлслийг хий дэмий эдэлсэн хүмүүс юм. Ийм хүнмүүс эцэстээ бүгд таягдан хаягдана!

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг мэддэг атлаа Бурханыг хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол бүр ч Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ? Бурханы өмнө өөрсдийгөө эрхэм нэгэн гэж үздэг хүмүүс бол хамгийн дорд хүмүүс, харин өөрсдийгөө даруухан байлгадаг хүмүүс бол хамгийн эрхэм юм. Бурханы ажлыг мэддэг гэж боддог, мөн Бурханыг ширтэнгээ Түүний ажлыг асар чангаар бусдад тунхагладаг хүмүүс нь хамгийн мэдлэггүй хүмүүс юм. Ийм хүмүүс бол Бурханы гэрчлэлгүй хүмүүс, мөн биеэ тоосон, их зантай хүмүүс юм. Өөрсдийгөө Бурханы талаар дэндүү бага мэдлэгтэй гэж итгэдэг атлаа үнэхээр бодит туршлагатай, Бурханы талаарх бодитой мэдлэгтэй хүмүүс нь Түүгээр хамгийн их хайрлагддаг хүмүүс билээ. Ийм хүмүүс л үнэхээр гэрчлэлтэй байдаг ба Бурханаар үнэхээр төгс болгуулж чаддаг. Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы хүслийг ойлгодог атлаа үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханы үгийг идэж, уудаг атлаа Бурханы үгийн мөн чанарын эсрэг явдаг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; бие махбодтой болсон Бурханы талаар үзэлтэй бөгөөд санаатайгаар тэрсэлдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг шүүдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцэгчид; Бурханыг мэдэж, Түүнд гэрчлэл хийж чаддаггүй хэн боловч Бурханыг эсэргүүцэгчид билээ. Иймээс Миний ятгалгыг сонс: Хэрвээ та нарт энэ замаар алхах итгэл үнэхээр байгаа бол үргэлжлүүлэн дага. Хэрвээ та нар Бурханыг эсэргүүцэхгүй байж чадахгүй бол хэтэрхий оройтохоосоо өмнө явсан чинь дээр. Тэгэхгүй бол, энэ нь сайнаасаа илүү мууг ёрлоно, учир нь та нарын уг чанар хэтэрхий их ялзармал. Та нарт өчүүхэн төдий ч үнэнч сэтгэл, дуулгавартай байдал байхгүй; зөвт байдал, үнэнээр ангасан зүрх сэтгэл байхгүй; Бурханыг гэх өчүүхэн төдий ч хайр байхгүй. Бурханы өмнө та нарын нөхцөл байдал туйлын замбараагүй байдаг гэж хэлж болно. Та нар баримтлах учиртай зүйлээ баримталдаггүй, ярих учиртай зүйлээ ярьж чадахгүй. Мөн хэрэгжүүлэх учиртай зүйлээ хэрэгжүүлж чаддаггүй ба биелүүлэх учиртай чиг үүргээ биелүүлж чаддаггүй. Та нарт байх учиртай үнэнч зан, мөс чанар, дуулгавартай байдал юм уу хүсэл зориг байдаггүй. Та нар туулах ёстой зовлонгоо туулаагүй, та нарт байх учиртай итгэл ч байхгүй. Та нар ямар ч хэрэггүй; цааш үргэлжлүүлэн амьдрах нэр нүүр та нарт байна уу? Та нар мөнхөд амрахаар эртхэн нүдээ аньж, тэгснээрээ та нарт санаа тавьж, та нарын төлөө зовлон туулахаас Бурханыг хэлтрүүлсэн нь дээр гэж Би зөвлөж байна. Та нар Бурханд итгэдэг ч Түүний хүслийг мэддэггүй; Бурханы үгийг идэж, уудаг ч Бурханы шаардлагыг баримталж чаддаггүй. Бурханд итгэдэг ч Түүнийг мэддэггүй бөгөөд ямар ч зорьсон зорилгогүй мэт амьдардаг. Та нарт ямар ч үнэ цэнэ, ач холбогдол гэж байхгүй. Та нар хүн болохын хувьд ямар ч мөс чанар, жудаг, өчүүхэн төдий ч найдвартай байдал байдаггүй. Та нарыг яаж хүн гэж үзэж болох юм бэ? Та нар Бурханд итгэдэг атлаа Түүнийг мэхэлдэг. Түүнчлэн, Бурханы мөнгийг завшиж, тахилаас нь иддэг, эцэст нь Бурханы мэдрэмжид огт анхаардаггүй, Бурханыг гэх мөс чанар ч харуулдаггүй. Та нар Бурханы хамгийн өчүүхэн шаардлагыг ч биелүүлж чаддаггүй. Та нарыг яаж хүн гэж үзэж болох юм бэ? Иддэг хоол, амьсгалдаг агаар чинь Бурханаас ирдэг, та нар Түүний нигүүлслийг эдэлдэг ч эцэст нь Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй. Харин ч та нар Бурханыг эсэргүүцдэг ямар ч хэрэггүй хүмүүс болсон. Тэгвэл та нар нохойноос дээргүй араатан бус уу? Та нараас илүү хорлонтой амьтан амьтдын дунд ч байгаа гэж үү?

Өндөр индэр дээр зогсоод хүнд сургадаг тэдгээр пастор, ахлагчид бол Бурханыг эсэргүүцэгчид бөгөөд Сатаны холбоотон юм; өндөр индэр дээр зогсоод хүмүүст номлодоггүй та нар Бурханыг бүр ч их эсэргүүцдэггүй гэж үү? Түүнчлэн, та нар Сатантай хуйвалддаг хүмүүс биш гэж үү? Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс хэрхэн Бурханы зүрх сэтгэлд нийцүүлэн уйлдхээ мэддэггүй. Бурханы ажлын зорилгыг ойлгодог хүмүүсийн хувьд хэрхэн Бурханы зүрх сэтгэлд нийцүүлэн үйлдэхээ бас мэддэггүй гэж үү? Бурханы ажил хэзээ ч алдаа мадаггүй; харин ч хүний эрэл хайгуул нь асуудалтай юм. Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг өөдгүй хүмүүс нь тэдгээр пастор, ахлагчдаас илүү зусар зальхай, хорлонтой биш гэж үү? Бурханыг эсэргүүцдэг хүн маш олон байдаг ба тэр олон хүний дотор Бурханыг эсэргүүцдэг янз бүрийн байдал оршин байдаг. Бүх төрлийн итгэгчид байдгийн адилаар Бурханыг эсэргүүцдэг, нэг нь нөгөөтэйгээ адилгүй бүх төрлийн хүмүүс бий. Бурханы ажлын зорилгыг тодорхой ойлгодоггүй хүмүүсийн нэг нь ч аврагдаж чадахгүй. Хүн өмнө нь Бурханыг хэрхэн эсэргүүцэж байснаас үл хамааран, Бурханы ажлын зорилгыг ойлгож авч, Бурханыг хангалуун байлгахын тулд хичээл чармайлтаа зориулах үед түүний урьдын нүглийг Бурхан бүрэн арилгах болно. Хүн үнэнийг эрж хайж, үнэнийг хэрэгжүүлж байгаа цагт хийсэн зүйлийг нь Бурхан санахгүй. Харин ч, үнэнийг хэрэгжүүлснийх нь үндсэн дээр Бурхан хүнийг зөвтгөдөг. Энэ нь Бурханы зөвт байдал юм. Хүн Бурханыг харж, Түүний ажлыг туулахаасаа өмнө Бурханд хэрхэн хандаж байсан нь хамаагүй, Тэр үүнийг санадаггүй. Гэхдээ хүн Бурханыг харж, ажлыг нь туулсны дараа хүний бүх үйлдэл, үйл хэргийг Бурхан “түүхэн бичигт” бичдэг, учир нь хүн Бурханыг харж, Түүний ажил дотор амьдарсан билээ.

Хүн Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг үнэхээр харж, дээдийн дээд байдлыг нь харж, Бурханы ажлыг үнэхээр мэдэж авах үед, түүнчлэн хүний хуучин зан чанар өөрчлөгдөх үед Бурханыг эсэргүүцдэг тэрслүү зан чанараа бүрэн хаясан байх болно. Хүн бүр Бурханыг нэгэнтээ эсэргүүцсэн ба хүн бүр Бурханы эсрэг нэгэнтээ тэрсэлсэн гэж хэлж болно. Гэвч хэрвээ чи бие махбодтой болсон Бурханыг дуулгавартай дагах санаатай, мөн энэ цагаас эхлэн үнэнч байдлаараа Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгаж, хэрэгжүүлэх учиртай үнэнийг хэрэгжүүлж, биелүүлэх учиртай үүргээ биелүүлж, мөрдөх учиртай дэг журмыг мөрддөг бол чи Бурханыг хангалуун байлгахын тулд тэрслүү байдлаа орхихыг хүсдэг, Бурханаар төгс болгуулж чадах хүн юм. Чи алдаагаа ухаарахаас татгалзаж, гэмшсэн зүрх сэтгэлгүй байвал; тэрслүү үйлдлээ хэвээр үргэлжлүүлж, Бурхантай хамтран ажиллаж, Бурханыг хангалуун байлгах ямар ч хүсэлгүй байвал, чам шиг ийм зөрүүд тэнэг хүн гарцаагүй шийтгүүлэх ба Бурханаар төгс болгуулах нэгэн байж хэзээ ч чадахгүй. Хэрвээ тийм бол, чи өнөөдөр ч, маргааш ч Бурханы дайсан мөн бөгөөд цаашид ч Бурханы дайсан хэвээр үлдэх болно; чи үүрд Бурханыг эсэргүүцэгч, Бурханы дайсан байх болно. Тэгвэл Бурхан чамайг яаж хэлтрүүлж чадах юм бэ? Хүний уг чанар нь Бурханыг эсэргүүцдэг боловч уг чанараа өөрчлөх нь хэцүү байдгийн улмаас хүн Бурханыг эсэргүүцэх “нууцыг” зориуд эрж хайж болохгүй. Хэрвээ тийм бол чи хэтэрхий оройтохоосоо өмнө явсан нь дээр, ирээдүйд гэсгээлт чинь илүү хатуу ширүүн болох вий, мөн зэрлэг догшин зан чинь гарч ирж, махан бие чинь эцэстээ Бурханаар устгагдахдаа тултал дийлдэшгүй болох вий. Чи ерөөгдөхийн тулд Бурханд итгэдэг; эцэст нь золгүй явдал чамд тохиолдвол чиний итгэл ямар ч үнэ цэнэгүй болох юм. Өөр төлөвлөгөө зохиосон нь хамаагүй дээр гэж Би та нарт захиж байна; өөр юу ч хийсэн бай, Бурханд итгэх итгэлээс чинь дээр байх болно. Мэдээж энэ нэг замаас илүү их юм байдаг биз дээ? Та нар үнэнийг эрж хайхгүйгээр нэг л янзаараа үргэлжлүүлэн амьдрахгүй биз дээ? Яах гэж ийм байдлаар Бурхантай зөрөлдөнө гэж?

Өмнөх:ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ ЗАН ЧАНАРТАЙ БАЙХ НЬ БУРХАНД ДАЙСАГНАЖ БУЙ ЯВДАЛ ЮМ

Дараах:БУРХАНЫ ОРШДОГ МАХАН БИЕИЙН МӨН ЧАНАР

Холбогдох агуулга