Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

39. Зан чанарын өөрчлөлт болон сайн үйлдлийн хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн уг чанар дахь өөрчлөлтийг голчлон хэлдэг. Хүний уг чанарын зүйлийг гадаад зан авираас нь харах боломжгүй юм. Эдгээр нь тэдний оршин тогтнолын үнэ цэн, ач холбогдолтой шууд холбоотой байдаг билээ. Өөрөөр хэлбэл, эдгээр нь амьдралыг үзэх хүний үзэл, үнэт зүйл, зүрх сэтгэлийнх нь гүн дэх зүйлс болон мөн чанартай шууд хамаатай байдаг. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн эдгээр тал дээр ямар ч өөрчлөлтөд хүрэхгүй. Бурханы ажлыг туулж, үнэнд бүрэн орж, өөрсдийн үнэт зүйл болон оршин тогтнол, амьдралын талаарх үзэл бодлоо өөрчилж, өөрийн бодлыг Бурханыхтай нийцүүлж, мөн Бурханд бүрэн захирагдаж, үнэнч байх чадвартай болсноор л тэдний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болох юм. Чи жаахан хүчин чармайлт гаргаж байгаа мэт харагддаг, бэрхшээлийн өмнө уян хатан байж, дээрээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэж, яв гэсэн газар луу явж чаддаг байж болох ч эдгээр нь чиний зан авир дахь багахан өөрчлөлт төдий бөгөөд зан чанарын чинь өөрчлөлтийг бүрдүүлэхэд хангалтгүй юм. Чи олон замаар явж, олон бэрхшээл туулж, ихээхэн доромжлолыг тэсвэрлэж чаддаг байж болно; Бурхантай маш ойр мэт чамд санагдаж, Ариун Сүнс чам дээр жаахан ажил хийж болно. Гэсэн хэдий ч Бурхан үзэлтэй чинь нийцэхгүй зүйлийг хий хэмээн хүсэх үед чи мөн л захирагдахын оронд шалтаг хайж, Бурханыг эсэргүүцэн тэрсэлж, бүр Бурханыг шүүмжлэн, Түүний эсрэг тэмцэхдээ ч хүрч болох юм. Энэ бол ноцтой асуудал! Чи одоо ч Бурханыг эсэргүүцэх уг чанартай бөгөөд ямар ч өөрчлөлт гараагүй гэдгийг энэ нь харуулдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ”-ээс

Зан чанарын өөрчлөлтийн тухай та нар юу мэддэг вэ? Зан чанарын өөрчлөлт болон биеэ авч явах байдлын өөрчлөлт нь өөр бөгөөд хэрэгжүүлэлт дэх өөрчлөлт ч бас өөр—тэдгээр нь бүгд мөн чанартаа өөр юм. Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлдээ биеэ авч явах байдалд онцгой анхаарал хандуулдаг, үүний үр дүнд биеэ авч явах байдалд нь зарим нэг өөрчлөлт гарч байдаг. Бурханд итгэсний дараа тэд бусадтай тэмцэлдэхээ больж, хүмүүстэй зодоон хийж, тэднийг дайрч доромжлохоо больж, тамхи татаж, архи уухаа больдог, хадаас ч бай, эсвэл банз мод ч бай, нийтийн ямар ч өмчийг хулгайлдаггүй—тэд хохирол амсаж, эсвэл хэлмэгдэх үедээ шүүхэд очихгүй байх хэмжээнд ч очдог. Тэдний биеэ авч явах байдалд зарим өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Учир нь, Бурханд итгэсний дараа үнэн замыг хүлээн зөвшөөрөх нь тэдэнд тун сайхан санагддаг, тэд бас Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас нэн урам зоригтой байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй, эсвэл туулж чадахгүй юу ч байдаггүй. Гэхдээ гурав, тав, арав, эсвэл гучин жил итгэсний дараа—тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт байгаагүй учраас эцэст нь тэд хуучин арга зам руугаа буцаж, биеэ тоосон, ихэмсэг зан нь ихсэж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, тэд чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийдэг бөгөөд байр суурь, зугаа цэнгэлд дурлаж, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог. Ялангуяа ихэнх удирдагч хаягддаг. Эдгээр баримт юуг нотолдог вэ? Биеэ авч явах байдал төдий өөрчлөлт нь тогтворгүй. Хэрвээ хүмүүсийн амь зан чанарт ямар ч өөрчлөлт байхгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу тал нь аяндаа харагдана. Тэдний биеэ авч явах байдлын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний ажилтай хосолсон урам зориг учир тэдний хувьд урам зоригтой болох нь, эсвэл хэсэг зуур сайхан сэтгэл харуулах нь туйлын амархан. Үл итгэгчдийн хэлдгээр “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх хэцүү” юм. Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй байдаг. Тэдний биеэ авч явах байдлыг амь нь залж чиглүүлдэг; амь нь ямар байна, биеэ авч явах байдал нь тийм байдаг бөгөөд аяндаа илчлэгддэг зүйл л амь болон уг чанарыг нь төлөөлдөг. Худал хуурмаг зүйл удаан үргэлжилж чаддаггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь хүнийг биеэ сайн авч явах байдлаар гоёхын төлөө байдаггүй—Бурханы ажил нь хүмүүсийн зан чанарыг өөрчилж, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд зан чанарыг нь өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурханд туйлын дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хэвийн шүтэн мөргөж чадах юм. Энэ бол Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханыг дуулгавартай дагахтай адилгүй, тэр ч бүү хэл Христтэй нийцэлтэй байхтай тэнцэхгүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэж, урам зоригоос бий болдог—тэдгээр нь Бурханы тухай жинхэнэ мэдлэгт, эсвэл үнэнд үндэслэдэггүй, тэр ч байтугай Ариун Сүнсний удирдамжид тулгуурладаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг цаг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш бөгөөд Бурханыг мэдэхтэй бүр ч адилгүй; хүний биеэ авч явах байдал хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханыг дуулгавартай дагадаг гэдгийг, эсвэл үнэнийг хэрэгжүүлдэг гэдгийг энэ нь баталдаггүй. Биеэ авч явах байдлын өөрчлөлт нь түр зуурын хуурамч байдал, урам зоригтой байдлын илрэл бөгөөд амийн илэрхийлэл биш юм. …

Хүмүүс сайхан авирлаж болох боловч энэ нь үнэнийг эзэмшдэг гэсэн утгатай байх албагүй. Хүмүүсийн урам зориг нь, хоосон сургаалыг мөрдөж, дүрэм журмыг дагахад л тэднийг хүргэж чадна; үнэнгүй хүмүүс бодитой асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй бөгөөд хоосон сургаал үнэнийг орлож чадахгүй. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс үнэнийг ойлгосон байдаг, бүх асуудлыг ялган таньдаг, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхээ, хэрхэн үнэний зарчимд нийцүүлэн үйлдэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ мэддэг бөгөөд илчилдэг завхралынхаа уг чанарыг ойлгодог. Өөрсдийнх нь санаа болон үзэл илчлэгдэх үед тэр ялган таньж, махан биеийг хаяж чаддаг. Зан чанарын өөрчлөлт ингэж илэрхийлэгддэг. Зан чанарын өөрчлөлтийн үндсэн гол зүйл бол тэд үнэнийг тодорхой ойлгосон байдаг ба аливааг гүйцэтгэхдээ үнэнийг харьцангуй үнэн зөв хэрэгжүүлдэг, мөн завхрал нь үргэлж илчлэгдээд байдаггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Гaадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас

Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байдаггүй. Хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан хүн заавал зан чанарын өөрчлөлт туулсан байх болно гэсэн үг биш; энэ нь үндсэндээ, хүмүүсийн уг чанарын доторх зарим сатанлаг хор Бурханы тухай мэдлэг болон үнэний тухай ойлголтынх нь улмаас өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлдэг үнэн энэ хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанар нь өөрчлөгддөг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, тэд биеэ тоосон зантай байсан боловч одоо ухаалгаар ярьдаг болж, хэнийг ч сонсдоггүй байсан боловч одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж эдгээр байр байдлыг агуулдаг, гэхдээ хамгийн гол зүйл бол тэдний дотоод амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатаны хор нь таягдан хаягдаж, аливааг харах өнцөг нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Тэд агуу улаан лууны явуулга болон хорыг тодорхой хардаг; тэд амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэ цэнэ өөрчлөгдсөн—энэ бол хамгийн үндсэн өөрчлөлт бөгөөд зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.

Урьд нь хүмүүс юунд үндэслэн амьдардаг байсан бэ? Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг ба би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Бурханд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Дэлхий ертөнцөд бүх зүйл хувийн ашиг тусын төлөө байдаг. Бурханд итгэх нь ерөөл хүртэхийн төлөө л байдаг бөгөөд ерөөл хүртэхийн төлөө л хүн бүх зүйлийг хөсөр хаяж, ерөөл хүртэхийн төлөө л их зовлонг тэсвэрлэж чаддаг. Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм. Гэхдээ зан чанараа өөрчилсөн хүмүүс өөр байдаг. Хүмүүс Бурханыг хангалуун байлгаж, үүргээ сайн биелүүлж, утга учиртай амьдралаар амьдрахын тулд амьдрах ёстой, ингэснээр үхэхдээ ч сэтгэл хангалуун байж, өчүүхэн төдий ч харуусахгүй, хий дэмий амьдраагүй байх болно гэж тэдэнд санагддаг. Хүмүүс Бурханыг шүтэн мөргөж, дуулгавартай дагаж, хангалуун байлгах нь хүн байхын суурь бөгөөд тэнгэр, газрын хувиршгүй зарчмын дагуу тэдний хүлээсэн үүрэг юм. Эс бөгөөс тэд хүн гэж дуудуулах үнэ цэнгүй; амьдрал нь хий хоосон, утга учиргүй байх байв. Энэ хоёр төрлийн нөхцөл байдлыг харьцуулснаар сүүлчийнх нь зан чанараа өөрчилсөн хүн мөн гэдгийг бид хардаг бөгөөд тэр хүний амь зан чанар өөрчлөгдсөн тул амьдралын талаарх үзэл бодол нь гарцаагүй өөрчлөгдсөн байдаг. Тэрээр өөр үнэт зүйлстэй тул ахин хэзээ ч өөрийнхөө төлөө амьдрахгүй бөгөөд Бурханд итгэх итгэл нь дахин хэзээ ч өөртөө ерөөл олж авах зорилгын төлөө байхгүй. “Бурханыг мэдсэний дараа миний хувьд үхэл гэж юу юм бэ? Бурханыг мэдсэнээр надад утга учиртай амьдрах боломж олдсон. Би хий дэмий амьдраагүй, мөн харуусалтайгаар үхэхгүй—надад гомдол алга” гэж тэр хэлж чадна. Амьдралын талаарх өөрчлөгдсөн үзэл бодол энэ бус уу? Иймээс дотроо үнэнтэй, Бурханы талаарх мэдлэгтэй байх нь хүний амь зан чанарын өөрчлөлтийн гол шалтгаан юм; амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдөж, үнэт зүйлс нь урьдынхаас өөр болдог. Өөрчлөлт дотроос, хүний аминаас эхэлдэг; энэ ердөө л гаднах өөрчлөлт биш гэдэг нь лавтай. Зарим шинэ итгэгч Бурханд итгэдэг болсныхоо дараа шашингүй ертөнцийг ардаа орхисон; тэд үл итгэгчидтэй тулгарах үедээ хэлэх үг багатай байдаг бөгөөд үл итгэдэг төрөл төрөгсөд, найз нөхөдтэйгөө бараг холбоо барьдаггүй. “Энэ хүн өөрчлөгдчихлөө” гэж үл итгэгчид хэлдэг. Иймээс тэд “Миний зан чанар үнэхээр өөрчлөгдчихөж—үл итгэгчид намайг өөрчлөгдсөн гэлээ” гэж боддог. Үнэндээ тэдний зан чанар үнэхээр өөрчлөгдсөн үү? Эдгээр нь ердөө л гаднах өөрчлөлт юм. Тэдний аминд ямар ч өөрчлөлт гараагүй бөгөөд сатанлаг уг чанар нь огт хөндөгдөлгүй, тэдний дотор үндэслэсэн хэвээр байдаг. Хүмүүс заримдаа Ариун Сүнсний ажлаас үүдэн урам зоригт автдаг бөгөөд гадна нь зарим өөрчлөлт гарч, цөөн хэдэн сайн үйл үйлддэг. Гэвч энэ нь зан чанарын өөрчлөлттэй адилгүй. Чамд үнэн байхгүй, аливаа зүйлийн талаарх үзэл бодол чинь өөрчлөгдөөгүй, бүр үл итгэгчдийнхээс ч ялгаагүй байдаг бөгөөд үнэт зүйлс, амьдралын талаарх бодол чинь өөрчлөгдөөгүй байдаг. Чамд наад зах нь байх ёстой Бурханыг хүндлэх зүрх сэтгэл ч байхгүй. Зан чанар чинь огт өөрчлөгдөөгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Гaадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

“Бид Эзэн Есүст итгэх итгэлээсээ үүдэн өөрчлөгдсөн. Бид Эзэний төлөө зарлагадаж, Эзэний төлөө ажиллаж, Эзэний төлөө шоронг тэсвэрлэж чаддаг бөгөөд Түүний нэрийг үгүйсгэдэггүй. Бид маш олон сайн үйл хийж, өглөг, хандив өгч, ядууст тусалж чаддаг. Эдгээр нь томоохон өөрчлөлт юм! Иймээс бид тэнгэрийн хаанчлалд хүргэгдэх эрхтэй” гэж хэлдэг үнэн сүсэгт олон хүн шашны ертөнцөд бий. Эдгээр үгийг чи юу гэж бодож байна вэ? Эдгээр үгийн тухайд ямар нэг ялган таних чадвар чамд байна уу? Цэвэрлэгдэнэ гэж юу гэсэн үг вэ? Зан авир чинь өөрчлөгдөн, сайн үйл хийдэг бол цэвэрлэгдсэн гэсэн үг хэмээн чи боддог уу? “Би бүх зүйлийг хөсөр хаясан. Бурханы төлөө зарлагадахын тулд ажил, гэр бүл, махан биеийн хүслээ хөсөр хаясан. Энэ нь цэвэрлэгдэхтэй дүйцэх үү?” гэж нэг нь хэлдэг. Энэ бүгдийг хийлээ ч гэсэн, энэ нь цэвэрлэгдсэн гэх баттай нотолгоо болдоггүй. Тэгвэл гол асуудал нь юу вэ? Ямар тал дээр чи жинхэнэ цэвэрлэлт гэж тооцогдож болох цэвэрлэлтийг олж авч чадах вэ? Бурханыг эсэргүүцдэг сатанлаг зан чанарыг цэвэрлэх нь жинхэнэ цэвэрлэлт гэсэн үг юм. Бурханыг эсэргүүцдэг сатанлаг зан чанарын илрэлүүд юу вэ? Хамгийн тодорхой илрэл нь хүний биеэ тоосон, ихэрхүү зан, биеэ зөвтгөн, өөрөөрөө бахархдаг байдал, мөн зальхай байдал, урвалт, худал хэлж, хууран мэхэлж, хоёр нүүр гаргах явдал зэрэг юм. Эдгээр сатанлаг зан чанар нь хүний нэг хэсэг байхаа болих үед тэр хүн үнэхээр цэвэрлэгдсэн байдаг. Хүний сатанлаг зан чанарт өөрийгөө хамгийн хүндтэйд тооцох; өөртэй нь нийцэлтэй байдаг хүмүүсийг дэвжүүлж, өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг мөхөөх; Бурхан л өөрөөс нь давуу гэж бодож, өөр хэнд ч захирагдахгүй, хэнийг ч үл тоомсорлох; эрх мэдэлтэй болмогцоо тусгаар хаанчлал байгуулах; эрх мэдлийн цор ганц эзэгнэгч, бүх зүйлийн эзэн байж, аливааг ганцаархнаа шийдвэрлэхийг хүсэх зэрэг 12 гол илрэл байдаг гэдгийг хэлсэн. Эдгээр илрэл нь бүгд сатанлаг зан чанар юм. Эдгээр сатанлаг зан чанар цэвэрлэгдсэний дараа хүн амь зан чанартаа өөрчлөлт гаргадаг. Хүний мөн чанар өөрчлөгдсөн учраас амь зан чанарын өөрчлөлт гэдэг нь дахин төрөлт юм. Урьд нь тэрээр эрх мэдэлтэй болох үедээ өөрийн гэсэн тусгаар хаанчлалыг байгуулж чаджээ. Одоо түүнд эрх мэдэл өгөх үед тэрээр Бурханд үйлчилж, Бурханы төлөө гэрчлэл хийж, Бурханы сонгосон хүмүүсийн зарц болдог. Энэ нь жинхэнэ өөрчлөлт биш үү? Урьд нь тэрээр бүх нөхцөл байдалд онгирон, бусад хүмүүст хүндлэгдэж, шүтэгдэхийг хүсдэг байсан. Одоо тэрээр газар сайгүй Бурханд гэрчлэл хийдэг ба онгирдоггүй. Хүмүүс өөрт нь яаж ч хандлаа гэсэн, түүнд зүгээр санагддаг. Хүмүүс өөрийнх нь талаар юу ч гэж хэллээ гэсэн, түүнд зүгээр санагддаг. Үүнийг тоодоггүй. Харин Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж, Бурханы талаар ойлголттой болох, Бурханы өмнө дуулгавартай дагахад нь бусдад туслахад л анхаардаг. Энэ чинь амь зан чанарын өөрчлөлт бус уу? “Би ах эгч нарт хайраар хандах болно. Бүхий л нөхцөлд бусдад энэрэнгүй байх болно. Би өөрийнхөө тухай бодохгүй, харин бусдыг ашиг тусаар хангана. Бусдыг амьдралдаа ахин дэвшихэд нь тусалж, үүргээ биелүүлнэ. Би үнэнийг ойлгож, олж авахад нь бусдад тусална.” Бусдыг өөр шигээ хайрлана гэж үүнийг хэлдэг юм! Сатаны тухайд гэвэл, чи ялган таньж, зарчимтай байж, үүнд хил хязгаар тогтоож, Сатаны ёрын муу байдлыг бүрмөсөн илчилж чаддаг, ингэснээр Бурханы сонгосон хүмүүс Сатаны хор хөнөөлөөс ангижрах болно. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийг хамгаалж байгаа хэрэг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр бусдыг өөр шигээ хайрлаж байгаа хэрэг юм. Үүнээс гадна чи Бурханы хайрладаг зүйлийг хайрлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах ёстой. Бурханы үзэн яддаг зүйл нь антихристүүд, муу ёрын сүнснүүд болон хорон муу хүмүүс юм. Тэгэхээр бид ч бас антихристүүд, муу ёрын сүнснүүд болон хорон муу хүмүүсийг үзэн ядах ёстой гэсэн үг билээ. Бид Бурханы талд зогсох ёстой. Тэдэнд буулт хийж болохгүй. Бурхан аварч, ерөөхийг хүсдэг хүмүүсээ хайрладаг. Бид энэ хүмүүсийн төлөө хариуцлагатай байж, тэдэнд хайраар хандаж, тусалж, тэднийг залж чиглүүлж, хангаж, дэмжих ёстой. Энэ нь хүний амь зан чанарын өөрчлөлт биш гэж үү? Түүнчлэн чи зарим нэг гэм буруу юм уу алдаа үйлдэж, аливааг хийхдээ зарчмыг орхигдуулсан бол ах эгч нарын шүүмжлэл, зэмлэл, засалт, харьцалтыг хүлээн зөвшөөрч чаддаг; энэ бүх зүйлд зөв зүйтэй хандаж, тэдгээрийг Бурханаас хүлээн авч, ямар ч хорсол өвөрлөдөггүй, мөн завхралаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чаддаг. Энэ нь амь зан чанарын чинь өөрчлөлт биш гэж үү? Тийм ээ, мөн. …

Шашны ертөнцөд ярьдаг үйлдэл дэх өөрчлөлт нь амь зан чанар дахь өөрчлөлтийг төлөөлж чадах уу? Чадахгүй гэж хүн бүр хэлдэг. Яагаад тэр вэ? Гол шалтгаан нь гэвэл тэрээр Бурханыг эсэргүүцсэн хэвээр байдаг. Энэ нь гаднаа маш их сүсэг бишрэлтэй байсан фарисайчуудтай яг адил юм. Тэд үргэлж залбирч, судрыг тайлбарлаж, хуулийн дүрэм журмыг маш сайн дагадаг байлаа. Гаднаа тэд зэмлүүлэх аргагүй байсан гэж хэлж болох юм. Хүмүүс ямар ч өө сэв олж чаддаггүй байв. Гэвч тэд яагаад Христийг мөн л эсэргүүцэж, яллаж чадсан бэ? Энэ нь юуг илтгэдэг вэ? Хүмүүс гаднаа хэдий чинээ сайн авирласан ч гэсэн тэдэнд үнэн байдаггүй, улмаар Бурханыг мэддэггүй бол Бурханыг эсэргүүцсээр байх болно. Гаднаа тэд маш сайн байсан боловч үүнийг яагаад амь зан чанар дахь өөрчлөлт хэмээн тооцдоггүй вэ? Учир нь тэдний завхарсан зан чанар өчүүхэн ч өөрчлөгдөөгүй бөгөөд тэд биеэ тоосон, ихэрхүү, тэр тусмаа биеэ зөвтгөдөг хэвээр байсан юм. Тэд өөрсдийнхөө мэдлэг, онолд итгэж, судрыг хамгийн сайн ойлгодог гэдэгтээ итгэдэг байв. Тэд бүх зүйлийг ойлгодог, бусад хүнээс дээр гэдэгтээ итгэж байсан юм. Иймээс тэд Эзэн Есүсийг номлож, ажлаа хийж байх үед нь эсэргүүцэн, ялласан билээ. Тийм учраас эцсийн өдрүүдийн Христ бүх үнэнийг илэрхийлсэн гэдгийг шашны ертөнц сонсох үедээ үнэн гэдгийг нь мэддэг атлаа Түүнийг ялладаг юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 138-р дэвтэр -ээс

Өмнөх:Зан чанарын өөрчлөлт хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Дараах:Сайн үйл гэж юу вэ? Сайн үйлийн илрэлүүд нь юу вэ?

Холбогдох агуулга