Асуулт 4: Шашны пасторууд болон ахлагчид ихэвчлэн, Эзэн махбодоор ирсэн гэж хэлдэг ямар ч гэрчлэл худлаа гэж итгэгчдэдээ номлодог. Тэд үүнийгээ дараах Библийн эшлэлд үндэслэдэг: “Хэрвээ хэн нэгэн та нарт, Хараач, Христ энд байна эсвэл тэнд байна гэвэл бүү итгэ. Учир нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, агуу тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх болно; тэгснээр боломжтой бол тэд бүх сонгогдогсдыг төөрөлдүүлэх болно” (Матай 24:23-24). Жинхэнэ Христийг хуурамчаас нь хэрхэн ялгаж таних ёстой талаар бид одоо огт мэддэггүй. Та нар энэ асуултын талаар илүү тодруулж өгч болох уу?

Хариулт:

Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид байх болно гэж Эзэн Есүс зөгнөсөн. Энэ бол баримт. Эзэн Есүс мөн Өөрийн эргэн ирэх тухай олон удаа тодорхой зөгнөсөн байдаг. Мэдээж бид үүнд итгэдэг биз дээ? Эзэн Есүсийн эргэн ирэлтийн тухай зөгнөлүүдийг судалж байхдаа хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлохыг олон хүн эн тэргүүнд тавьж, сүйт залууг ирэхэд хэрхэн угтан авч, сүйт залуугийн дуу хоолойг хэрхэн сонсох тухай ер боддоггүй. Энд ямар асуудал байна? Хахна гэж айгаад идэхгүй байж, бага олзны төлөө их гарз гаргаж байгаа биш үү? Тэгж яривал, бид хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн эсрэг сэрэмжтэй байлаа ч Эзэний эргэн ирэлтийг хүлээн авахгүй бол Бурханы сэнтийн өмнө очиж чадахгүй, Бурханы таягдан хаяж орхисон мунхаг охид болж, Эзэнд итгэх бидний итгэл тэр чигтээ бүтэлгүйтнэ! Бид Эзэний эргэн ирэлтийг хүлээн авч чадах эсэхийн гол түлхүүр нь Бурханы дуу хоолойг сонсож чадахад оршино. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа цагт Бурханы дуу хоолойг танихад бэрхшээл тулгарахгүй. Хэрвээ бид үнэнийг ялган таньж чадахгүй, Бурханы тэмдэг, гайхамшигт л анхаарлаа хандуулах юм бол хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд гарцаагүй хууртана. Хэрвээ бид үнэн замыг эрж хайж, судалдаггүй бол хэзээ ч Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй. Бид үхлээ хүлээж, сүйрлээ дуудаж байгаа биш гэж үү? Бид Эзэний үгэнд итгэдэг, Бурханы хонь Бурханы дуу хоолойг сонсдог. Үнэхээр ухаантай, хэв чанартай, Бурханы дуу хоолойг сонсож чадах хүмүүс нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд мэхлэгдэхгүй. Учир нь хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд үнэн үгүй, Бурханы ажлыг хийж чадахгүй. Энэ бол бидний санаа зовох зүйл биш. Төөрөлдсөн, ухаангүй хүмүүс л хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд мэхлэгдэх болно. Ухаалаг охид Бурханы халамж, хамгаалалтыг хүртсэн тул хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд мэхлэгдэхгүй. Бурхан хүнийг бүтээхдээ, ухаалаг охидод хүний сүнсийг өгсөн тул тэд Түүний дуу хоолойг сонсох боломжтой болсон. Тиймээс Бурханы хонь Түүний дуу хоолойг сонсдог нь Бурханаас томилогдсон юм. Зөвхөн мунхаг охид л хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн эсрэг сэрэмжлэхэд биеэ зориулаад Эзэний эргэн ирэлтийг эрж хайж, судлахаа орхигдуулдаг. Хэрэв бид Эзэний эргэн ирэлтийг хүлээн авч, хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд мэхлэгдэхгүй байя гэвэл тэд хүмүүсийг хэрхэн мэхэлдгийг ойлгох ёстой. Үнэндээ, хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн үйлдлийн тухай Эзэн Есүс бидэнд аль эрт айлдсан: Эзэн Есүс ингэж хэлсэн байдаг, “Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24:24). Эзэн Есүсийн үгс бидэнд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид нь Бурханы сонгосон хүмүүсийг мэхлэхийн тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэхэд гол төлөв найддаг гэдгийг харуулж байна. Энэ бол хуурамч Христүүд хүмүүсийг хуурч буйн гол илрэл. Энд бид хуурамч Христүүд яагаад хүмүүсийг хуурахын тулд тэмдэг гайхамшгуудыг ашигладаг болохыг ойлгох хэрэгтэй. Юун түрүүнд, хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдэд үнэн огт байдаггүй. Угтаа бол тэд туйлын хорон муу сүнснүүд юм. Тиймээс тэд хүмүүсийг мэхлэхийн тулд тэмдэг, гайхамшгуудад найдах ёстой болдог. Хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид үнэнийг эзэмшиж байсан бол хүмүүсийг хуурахын тулд тэмдэг, гайхамшгуудыг ашиглахгүй байсан. Ингэж харвал хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн чадах ганц зүйл нь энэ учраас тэд тэмдэг, гайхамшиг үзүүлдэг. Хэрэв бид үүнийг харж чадахгүй бол тэдэнд биднийг хуурах амархан байх болно. Зөвхөн Христ үнэн, зам, амь юм. Үнэнийг илэрхийлж, хүмүүст замыг зааж, тэдэнд амь хайрлаж чадах Нэгэн бол Христ мөн. Үнэнийг илэрхийлэх чадваргүй хүмүүс нь гарцаагүй хуурамч Христүүд бөгөөд тэд худал хуурмаг юм. Энэ бол хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийг илрүүлэх үндсэн зарчим. Үнэн замыг эрж хайн, судалж байгаа хүн бүхэн Бурханы дуу хоолойг хайж, бататгахдаа энэ зарчмыг мөрдөх хэрэгтэй. Ингэвэл тэд алзахгүй.

Төгс Хүчит Бурхан хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчдийн овжин арга мэхийг аль хэдийн илчилсэн юм. Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн хэсгийг уншицгаая. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн, “Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин аврах ажлын эхний алхам байсан ба одоо Бурхан хүнийг загалмайнаас аварчихсан учраас уг ажлыг Тэр дахиж хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүс шиг адилхан нэг ‘Бурхан’ гарч ирэх юм бол тэр ‘Бурхан’ хэдийгээр Библи дэх Бурханы тодорхойлолттой адилхан, хүлээн зөвшөөрөхөд хүнд хялбар байсан ч, мөн чанартаа Бурханы Сүнс биш, харин муу ёрын сүнс орсон махан бие байх юм. Учир нь Өөрийнхөө аль хэдийн дуусгасан зүйлийг хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас). “Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт, Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. … Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэн, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулан, үргэлж яг л Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан мөн л яг Есүс шиг тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц нь муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс). “Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй учир хүний үзэлтэй хэзээ ч нийцдэггүй билээ. Тэр хуучны ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс).

Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш бөгөөд адилхан ажил хийдэггүйг Төгс Хүчит Бурханы үгс бидэнд тодорхой хэлж байна. Энэ нь Есүс ажиллахаар ирж байсан үетэй адил юм: Тэрээр Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөл болгосон. Тэрээр золин аврах ажлын нэг шатыг хийн, хүн төрөлхтнийг нүглээс аварсан билээ. Ажлаа үр дүнтэй болгохын тулд Тэрээр зарим тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, Хаанчлалын эрин үеийг авчран, Нигүүлслийн эрин үеийг дуусгавар болгоод байна. Гэвч Тэрээр Эзэн Есүсийн хийсэн ажлыг давтдаггүй. Оронд нь, Эзэн Есүсийн золин авралтын ажлын суурин дээр үндэслэн, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг явуулдаг. Хүний нүгэлт, сатаны зан чанарын эх сурвалжийг үгүй хийж, хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аварч, хүнийг олж авах боломжийг Бурханд олгохын тулд Тэрээр хүн төрөлхтний ариусгалт, авралын төлөө бүх үнэнийг илэрхийлдэг. Харин хуурамч Христүүд яадаг вэ? Тэд бол Христийг дуурайдаг муу ёрын сүнснүүд юм. Тэд шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөх ажлыг хийх чадваргүй. Тэд мунхаг, ялган таних чадваргүй хүмүүсийг мэхлэхийн тулд зарим энгийн тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэх замаар Эзэн Есүсийг дуурайж л чадна. Гэвч тэд Есүс шиг үхсэнийг амилуулж, таван талх, хоёр загасаар 5 мянган хүнийг хооллож, салхи, тэнгисийг захирах зэргийг дуурайх чадваргүй. Энэ бол тэдний хэрээс хэтэрсэн зүйл. Мөн чанартаа хуурамч Христүүд нь хорон, муу ёрын сүнснүүд агаад үнэн тэдэнд огт байхгүй. Тиймээс тэд хүмүүсийг мэхлэхийн тулд тэмдэг, гайхамшгуудад найдахаас аргагүй. Эсвэл тэд Бурханы үгсийн өнгө болон, нэгэнтээ Бурханы айлдсан энгийн үгсийг дуурайн хүмүүсийг хуурч, тэднийг зэмлэдэг.

Жинхэнэ Христ, хуурамч Христүүдийн ялгааг хэрхэн илрүүлэх тухай үнэний тухайд Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь: “Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас). Төгс Хүчит Бурханы үгээс бид Христ бол бие махбодтой болсон Бурхан, Тэрээр махбодод биеллээ олсон Бурханы Сүнс гэдгийг тодорхой харж болно. Өөрөөр хэлбэл, Бурханы эзэмшдэг бүхэн, тэр дундаа Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы зан чанар, Бурханы мэргэн ухаан зэрэг нь бүгд Түүний махбодод биеллээ олсон байгаа юм. Христ нь бурханлаг мөн чанартай бөгөөд үнэний биелэл юм. Тэрээр хүнийг хангаж, хүнийг халамжлахын тулд үнэнийг үргэлж, газар сайгүй илэрхийлж чаддаг. Христ л хүн төрөлхтнийг золин аварч, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадна. Өөр хэн ч үүнийг дуурайж, эсвэл үгүйсгэж чадахгүй. Харин ихэнх хуурамч Христүүд муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн байдаг. Тэд хамгаас биеэ тоосон, хөгийн байдаг. Мөн чанартаа тэд бол муу ёрын сүнс, чөтгөрүүд юм. Тиймээс тэд ямар ч тэмдэг, гайхамшгууд үзүүлэн Библийг хэчнээн буруу тайлбарлаж гүн мэдлэг, онолын тухай хэчнээн ярилаа ч, тэд хүмүүсийг мэхэлж, хорлож, сүйрүүлэхээс өөр юу ч хийдэггүй. Тэдний хийдэг ямар ч зүйл хүмүүсийг сургамжилдаггүй. Хийдэг ганц зүйл нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд улам их харанхуйг авчран, явах замгүй болгож, улмаар Сатанд залгиулахад хүргэдэг. Эндээс бүх хуурамч Христүүд, хуурамч эш үзүүлэгчид нь махан бие болсон Сатан бөгөөд тэд Бурханы ажлыг саатуулж, бусниулахаар ирсэн муу ёрын чөтгөрүүд гэдгийг харж болно. Тиймээс хэчнээн олон хүнийг тэд хуурч, хорлож, сүйрүүлэхээс үл хамааран тэдэнд өчүүхэн ч үнэн үгүй тул өөрсдөө удахгүй унаж, мөхнө. Хэрэв бид жинхэнэ Христ, хуурамч Христүүдийг хэрхэн ялгах тухай үнэнийг бүрэн ойлговол хуурамч Христүүдэд мэхлэгдэхээс айсандаа Бурханы дуу хоолойг сонсож, эсвэл Бурханы илрэлтийг угтан авахаас татгалзах учиргүй.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн Өөрийн шүүлтийн ажлыг гүйцэтгэхийн тулд үнэнийг илэрхийлж эхэлснээс хойш хүн төрөлхтөн Хаанчлалын эрин үед хэдийнээ орж, Хаанчлалын эрин үе эхэлчихсэн. Хэрэв бидний итгэл Нигүүлслийн эрин үед гацаж үлдвэл бид хойно хоцорч мөн Бурханы ажлаас орхигдох болно. Эцсийн өдрүүдэд, Бурханы гэрээс эхлэх Өөрийн шүүлтийн ажлыг хийхээр Эзэнийг нууцаар ирэх үед олон хуурамч Христүүд бас мэхлэгч хүмүүс бий болж, Бурханы ажлыг мөшгиж, Бурханы ажлыг сүйтгэхээр зэрэгцэн гарч ирнэ. Тиймээс, хуурамч Христүүд гарч ирэхэд Бурхан үнэндээ хэдийн ирсэн байгаа бөгөөд нууцаар хүрч ирсэн. Харин бид үүнийг мэдээгүй л байгаа. Энэ цаг үед бид эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг идэвхтэйгээр хайж, судлах хэрэгтэй, гэхдээ Эзэний хоёр дахь ирэлтийн үеэр хэрхэн ухаалаг охин байж, Бурханы дуу хоолойг сонсож, Эзэний хоёр дахь ирэлтийг хүлээн авах вэ гэдэгт анхаарал хандуулахын оронд хуурамч Христүүдээс хамгаалах нь хамгийн чухал гэж үзсээр байгаа хүмүүс ах эгч нарын дунд маш олон байна. Үүний оронд тэд өөрсдийн үзэл, төсөөлөлтэй зууралдаж, Эзэн Есүс эргэн ирсэн тухай гэрчлэлүүдийг худал гэж боддог. Тэд яахын аргагүй Эзэн Есүсийн хэлсэн муннхаг охид биш гэж үү? Энэ бол эргэн ирсэн Эзэн Есүсийг яллаж байгаа хэрэг биш үү? Энэ хүмүүс бүр ядаж Эзэн Есүсийн эргэн ирэлтэд үнэхээр итгэж чаддаг уу? Энэ нь Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийг үгүйсгэж байгаа хэрэг биш үү?

Жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс эрхэн ялгаж байгаагаар нь тухайн хүнд үнэн байна уу, үгүй юу гэдэг үнэнхүү илчлэгдэж байгаа юм. Энэ бол тэр ухаалаг охин уу, эсвэл мунхаг охин уy гэдгийг харуулах шилдэг арга. Зарим хүн судрын энэ ишлэлийг ашиглан бие махбодтой болсон Христийг шүүж, яллан, Христийн ирэлтийг үгүйсгэдэг. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдийнхөө мунхаг гэдгийг харуулж байна. Жинхэнэ Христийг хуурамч Христээс ялгахын тулд хүн эхлээд Христийн мөн чанарын талаар мэддэг байх хэрэгтэй. Хүн бүр л Эзэн Есүс бол махбод дахь Христ, Христ бол бие махбодтой болсон Бурхан гэдгийг мэднэ, өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Бурхан хүмүүсийн дунд ажиллахын тулд хүний Хүүгийн махан биеийг олон ирсэн гэсэн үг. Христ бол Бурханы Сүнс бие махбодтой болсон хэрэг бөгөөд бурханлаг мөн чанартай. Бурханы төгс хүчит байдал, мэргэн ухаан, зан чанар, Бурханы Сүнсний эзэмшдэг оршихуй, Бурханы эзэмшил, гэх зэрэг нь бүгд Христэд биеллээ олсон байдаг. Христ бол үнэн, зам, амь юм. Тиймээс бид Христ бол тодорхойгүй Бурхан биш, Тэр бол зохиомол эсвэл төсөөллийн зүйл биш гэдэгт итгэлтэй байж болно. Христ бол жинхэнэ, бодитой юм. Түүнд хүн итгэж, найдаж болно. Христ бол хүний танин мэдэж, дагаж болох бодит Бурхан юм. Яг л хүмүүсийн дунд ил тод амьдарч, ажиллаж, хүмүүсийг замчилж, хариулж байсан Эзэн Есүстэй адил билээ. Христийн мөн чанарыг мэдсэнээр Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг ялгаж таних маш амархан болдог. Төгс Хүчит Бурханы үгийн нэг ишлэлийг харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлсэн нь: “Ийм зүйлийг судлах нь хэцүү биш боловч бид дор бүрнээ дараах үнэнийг мэдэх шаардлагатай: Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[а], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).

Эзэн Есүс Нигүүлслийн эрин үед ирэхдээ ингэж хэлсэн байдаг: “Би бол зам, үнэн, амь юм” (Иохан 14:6). Эзэн Есүс олон үнэнийг илэрхийлж, голчлон өршөөл, энэрлийн зан чанарыг илэрхийлж, бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажлыг биелүүлсэн. Эзэн Есүсийн ажил, айлдвар, илэрхийлсэн зан чанар нь тэр чигтээ Христ бол үнэн, зам, амь гэдгийг хангалттай сайн баталдаг. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирж, ингэж хэлсэн: “Миний үг үнэн, амь, зам …” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван хоёрдугаар бүлэг”-ээс). Төгс Хүчит Бурхан хэдэн сая үгийг илэрхийлж, хуйлмал номыг нээн, үндсэндээ зөвт зан чанарыг илэрхийлж, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлаа гүйцэтгэсэн. Завхарсан хүн төрөлхтнийг шүүж, гэсгээж, аврах Төгс Хүчит Бурханы ажил нь Христ бол үнэн, зам, амь гэдгийг дахин нэгэнтээ тодорхой баталдаг билээ. Эзэн Есүс олон жилийн өмнөх зөгнөлдөө, Тэр эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийхээр эргэн ирнэ, ингэхдээ Хүний Хүүгийн махан биеэр хийж, Хүний Хүүгийн дүрээр энэ ертөнцөд ирж, чуулгануудад хандан ярина гэж зөгнөсөн байдаг. Төгс Хүчит Бурханы ажил нь Эзэн Есүсийн хоёр дахь ирэлтийн тухай зөгнөлийг биелүүлсэн. Энэ нь бидэнд үнэнийг болон Бурханы зан чанарыг илэрхийлэхийн тулд жинхэнэ Христ махбодоор ирж, эцсийн өдрүүдийн Бурханы шүүлтийн ажлыг хийж, хүнийг байлдан дагуулж, аварч, цэвэрлэж, Бурханы хүслийг хэрэгжүүлж, Бурханд гэрчлэл хийж чадна гэдгийг харах боломж олгосон. Христ бол үнэн, зам, амь юм. Түүний илэрхийлдэг бүх үнэн завхарсан хүн төрөлхтнийг гарцаагүй бүхэлд нь байлдан дагуулж, Бурханд үнэхээр итгэдэг хүмүүсийг Бурханы сэнтийн өмнө авчирч чадна. Христ эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг биелүүлнэ гэдэг нь тодорхой. Энэ бол гарцаагүй зүйл.

Тиймээс хуурамч Христүүд бол Христийн дүр эсгэж байгаа муу ёрын сүнснүүд. Тэд бол хуурамч ххэнх хуурамч Христүүд муу ёрын сүнснүүдээр эзэмдүүлсэн байдаг. Тэд муу ёрын сүнснүүдээр эзэмдүүлээгүй байсан ч тэд бол туйлын их зантай, өөрийн ухаангүй чөтгөрүүд юм. Ийм учраас тэд бол хуурамч Христүүд. Христийн дүр эсгэх нь Ариун Сүнсийг доромжилсон нүгэл үйлдэж байгаа явдал бөгөөд гарцаагүй хараагдах болно. Хуурамч Христүүдийн мөн чанар нь муу ёрын сүнснүүд учир, тэдэнд ямар ч үнэн байхгүй бөгөөд үндсээрээ чөтгөрүүд юм. Тиймээс хуурамч Христүүдийн хэлсэн бүхэн худал яриа, төөрөгдөл бөгөөд хүмүүсийг итгэн үнэмшүүлэх чадваргүй байдаг билээ. Хуурамч Христүүдийн хэлсэн, хийсэн юу ч судалгаа шинжилгээг давж чадахгүй, түүнчлэн тэд үүнийг интернетэд байршуулж, хүмүүсээр хайлгуулж, хүмүүсээр судлуулж зүрхэлдэггүй юм. Учир нь хуурамч Христүүд, муу ёрын сүнснүүд нь харанхуй, хорон мууд харьяалагдаж, өдрийн гэрлийг тэвчиж чаддаггүй. Тэд зарим нэг энгийн тэмдэг, гайхамшгийг үзүүлж, хаа сайгүй харанхуй булангуудад байгаа мунхаг, тоомжиргүй хүмүүсийг хуурч л чадна. Тэгэхээр бид Христ гэж зүтгэх ч ердөө энгийн тэмдэг, гайхамшигт найдаж хүмүүсийг хуурч байгаа хэн ч хуурамч Христүүд юм гэдэгт итгэлтэй байж болно. Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн бүх үнэн интернетэд байршиж, бүх хүн төрөлхтөнд нээлттэй байгаа. Бурханд үнэхээр итгэж, үнэнийг хайрладаг хүмүүс бүгд үнэн замыг хайж, судалж, Бурханы үгийн шүүлт, цэвэршүүлт, төгс болголтыг хүлээн авахаар Төгс Хүчит Бурханы сэнтийн өмнө нэг нэгээрээ эргэн ирж байгаа. Энэ бол бодит байдал. Хуурамч Христүүдийн хэлж, хийдэг зүйл нь махбод дахь Христийнхээс тэс өөр байдаг. Үнэнийг ойлгодог хүмүүсийн хувьд үүнийг ялгах маш амархан. Тэгэхээр Христ бол үнэн, зам, амь гэсэн зарчмаар жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийн хоорондын ялгааг ялгаж таних нь хамгийн зөв арга. Эзэн Есүс нэг удаа Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог гэж хэлсэн байдаг. Ухаалаг охид Бурханы дуу хоолойг сонсож чадна, ухаалаг охид сүйт залуугийн дуу хоолойноос үнэнийг олж илрүүлж, Бурханы үгээс Бурханы зан чанарыг олж мэдэж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг олж илрүүлж, Бурханы санаа зорилгыг харж чадна, тэгснээрээ тэд Бурханы ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж чадна. Яагаад мунхаг охид Сүйт залуугийн дуу хоолойг сонсож чаддаггүй вэ? Мунхаг охид үнэнийг ялгах чадваргүй байдаг учраас мунхаг байдаг. Тэд Бурханы дуу хоолойг ялгаж чадахгүй, дүрмийг хэрхэн дагахаа л мэддэг. Тиймээс тэд эцсийн өдрүүдийн Бурханы ажлаар илчлэгдэж, таягдуулах болно.

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Сатан болон элдэв янзын муу ёрын сүнснүүд хүмүүсийг хуурахын тулд Бурханы ажлыг даган дуурайхаар ажлынх нь шинэ үе шат болгоны араас зуузай даран явдаг гэх нэг баримтыг Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг бид бүгд тодорхой хардаг. Эзэн Есүс өвчтэйг анагааж, чөтгөрүүдийг хөөсөн бөгөөд Сатан болон муу ёрын сүнснүүд ч мөн өвчтэйг анагаан, чөтгөрүүдийг хөөсөн юм. Ариун Сүнс хэл ярихуйгаар ярих авьяас билиг хайрласан ба дараа нь муу ёрын сүнснүүд хүмүүсийг аргадаа оруулж, хэний ч ойлгож чадахгүй “хэл ярихуй” гэгчээр яриулсан билээ. Гэвч муу ёрын сүнснүүд хүний хэрэгцээг өөгшүүлэхдээ яахаас ч буцалгүй, хүмүүсийг хуурахын тулд ер бусын үйл хийх боловч Сатан болон ёрын муу сүнснүүд үнэнийг огт эзэмшдэггүй. Иймээс тэд хүнд хэзээ ч үнэнийг хайрлаж чадахгүй. Чи үүнд үндэслэн жинхэнэ Христийг хуурамч Христүүдээс ялгаж болно.

Бие махбодтой болсон Бурхан энэ удаа ажлаа эхлүүлэхдээ эхлээд нэлээд хугацаанд даруу, далд хэвээр байж, үг нь оргилдоо хүрч, хүмүүс бүгд байлдан дагуулагдах хүртэл хүлээсэн юм. Үүний дараа л Ариун Сүнс Христэд гэрчлэл хийсэн билээ. Христ Өөрийгөө Христ мөн гэж хэний ч нүүрэн дээр хэзээ ч хэлээгүй: мөн Христ гэх байр сууриа ашиглан бусдыг хэзээ ч сургаагүй. Тэрээр даруу, далд хэвээр үлдэж, хүмүүсийн амийн хэрэгцээг тэжээлээр хангах, үнэнийг илэрхийлэх, хүмүүсийн зан чанарыг өөрчлөх хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд бүрэн төвлөрсөн юм. Христ хэзээ ч онгироогүй; харин үргэлж даруу, далд хэвээр байж ирсэн. Энэ бол ямар ч бүтээлтэй харьцуулах аргагүй зүйл билээ. Христ хүмүүсийг Өөртөө дуулгавартай байлгаж, Өөрийгөө дагуулахын төлөө байр суурь, ялгамж чанараа хэзээ ч ашиглаагүй. Харин ч хүмүүс Бурханы талаар мэдлэгтэй болж, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханаар авхуулаг гэсэндээ хүн төрөлхтнийг шүүж, гэсгээж, аврахын тулд үнэнийг илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүндтэй гэдэг нь эндээс харахад тодорхой байдаг. Бурханы Сүнс махбодод биеллээ олсноор ажлаа даруу, далд байдлаар явуулдаг. Тэрээр дэлхий ертөнцөд хүний туулдаг бүх зовлонг ганц ч гомдолгүйгээр Өөрөө туулдаг. Христийн хувиар Тэр хэзээ ч онгирч, Өөрийгөө магтаагүй бөгөөд хэзээ ч их зантай, Өөрийгөө зөвтгөдөг байгаагүй нь лавтай юм. Тэрээр бурханлаг нэр хүнд, ариун байдлыг бүрэн цацруулдаг. Энэ нь Түүний хосгүй хүндтэй амийн мөн чанарыг болон хайрын биелэл яг мөн гэдгийг нь илчилдэг. Хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдийн явуулдаг ажил Христийн явуулдаг ажлаас шал эсрэг байдаг. Муу ёрын сүнснүүд өөрсдийгөө Христ гэж хамгийн хурдан тунхагладаг. Үгийг нь сонсохгүй бол та нар хаанчлалд орж чадахгүй гэцгээдэг. Тэд бусдад харагдахын тулд чадах бүхнээ хийж, онгирч, сайрхаж, өөрсдийгөө магтаж, эсвэл хүмүүсийг хуурахын тулд зарим нэг гайхамшиг үзүүлдэг. Хүмүүс хууртагдан тэднийг хүлээн зөвшөөрснийхөө дараа үг дуугүй нуран унах болно, учир нь тэд урт удаан хугацаанд үнэний тэжээлээр дутсан байдаг. Үүний маш олон жишээ бий, учир нь хуурамч Христүүд бол үнэн, зам, амь биш юм. Иймээс тэдэнд зам байдаггүй. Тэднийг дагадаг хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт шившиглэгдэх бөгөөд тэр үед эргэж буцахаар оролдоход хэтэрхий хожимдсон байх болно. Иймээс Христ ганцаараа үнэн, зам, амь гэдгийг баттай тогтоох нь хамгийн чухал зүйл юм. Хуурамч Христүүдэд ямар ч үнэн байдаггүй, муу ёрын сүнснүүдэд ч байдаггүй. Тэд хэчнээн ч үг хэлж, хэдий олон ном бичлээ ч гэсэн эдгээрийн аль нь ч ганц ч үнэнгүй байх нь гарцаагүй. Гагцхүү Христ л үнэнийг илэрхийлж чаддаг. Үүнд үндэслэн ялган таних чадвартай байх нь хамгийн чухал. Үүнээс гадна, Христ Өөрийг нь таньж, хүлээн зөвшөөр гэж хүмүүсийг хэзээ ч албадаагүй. Түүнд итгэдэг хүмүүс үнэнийг улам бүр тодорхой хардаг болж, зам нь улам бүр гэрэлтэнэ. Христ бол үнэн учраас гагцхүү Христ л хүнийг аварч чадна гэдгийг энэ нь нотолдог Хуурамч Христүүд ердөө л Түүнийг дуурайх цөөн хэдэн зүйл буюу зөв, бурууг гуйвуулдаг, ямар ч үнэнийг агуулдаггүй үгийг л хэлж чаддаг. Тэд хүмүүст харанхуй, гамшиг болон муу ёрын сүнснүүдийн ажлыг л авчирна. Чи хуурамч Христүүдийг дагах юм бол яавч аврагдахгүй, харин ердөө л Сатан чамайг улам гүн гүнзгий завхруулна. Чи сүйрэн сүйртлээ улам хөшүүн, маанаг болох болно. Хуурамч Христүүдийг дагадаг хүмүүс бол хулгайч нарын завинд сууж байгаа сохор хүнтэй адил юм—тэд мөхлөө дуудаж байгаа хэрэг!

Хуурамч христүүд болон антихристүүдийн заль мэхийн тухай хэргүүдийг задлан шинжлэх нь, өмнөх үгээс

Тайлбар:

а. Эх бичвэрт “тухайд” гэж байдаг.

Өмнөх: Асуулт 3: Эзэн Есүс эргэн ирчихсэн гэж та нар хэлдэг, тэгвэл бид яагаад Түүнийг хараагүй байгаа юм бэ? Нүд үнэнч, чих худалч. Хэрвээ бид Түүнийг хараагүй бол, Тэр хараахан эргэн ирээгүй гэсэн үг байх ёстой; Түүнийг харах үедээ би итгэнэ. Эзэн Есүс эргэн ирсэн гэж та нар хэлдэг, тэгвэл Тэр одоо хаана байна вэ? Ямар ажил хийж байгаа юм бэ? Эзэн ямар үг хэлсэн юм бэ? Гэрчлэлээр дамжуулан эдгээр зүйлийг тодруулж чадсаны чинь дараа л би итгэнэ.

Дараах: Асуулт 5: Эзэн Есүс бие махбодтой болсон Бурхан байсан; энэ нь маргаангүй. Одоо та нар Төгс Хүчит Бурхан бол махбодод эргэн ирсэн Эзэн Есүс гэж гэрчлэл хийдэг боловч шашны номлогчид болон ахлагчид, та нарын итгэдэг зүйл бол зүгээр л хүн гэж хэлдэг ба та нарыг хууртсан гэдэг. Бид үүний учрыг олж чаддаггүй. Эзэн Есүс махбод болж, золин авралын ажлыг хийхээр ирсэн байх үед Иудейн фарисайчууд ч бас, Тэр бол зүгээр л нэг хүн, Түүнд итгэдэг хэн боловч хууртсан хэмээн хэлж байсан. Тиймээс Бурхан бие махбодтой болох тухай үнэний энэ талыг бид эрж хаймаар байна. Бие махбодтой болох гэж яг юу вэ, бие махбодтой болохын мөн чанар юу вэ? Энэ талаар бидэнд нөхөрлөнө үү.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх