Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханыг гэрчлэх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Асуулт 41: Бид, Төгс Хүчит Бурханы Чуулганыг хорлож, гүжирдэж, дайрч давшилж, нэр төрийг нь гутаасан (Шаньдун мужийн Жаоюань дахь “5 сарын 28-ны” хэрэг гэх мэт) Хятадын Коммунист засгийн газар болон шашны ертөнцийн ихээхэн үгийг онлайнаас харсан. ХКН бол хүмүүсийг мэхлэхийн тулд худлаа ярьж, санаанаасаа зохиож, баримтуудыг мушгин гуйвуулахдаа сайн гэдгийг бид мэднэ. Энэ нь бас дайсагнадаг улс үндэстнүүдээ хорлож, дайран довтолж, шүүхдээ ч сайн, иймээс ХКН-ын хэлдэг юунд ч бай огтхон ч итгэж болохгүй. Гэхдээ шашны хүрээн дэх пасторууд болон ахлагчдын хэлдэг олон зүйл ХКН-ын хэлдэг зүйлтэй адилхан, тэгвэл бид ХКН болон шашны ертөнцийн тараадаг цуу яриа, гүжирдлэгийг хэрхэн үнэхээр ялгаж таньж болох вэ?

Хариулт:

Сатаны ёрын муу хүчин яагаад Бурханы ажлыг ингэтлээ дайрч давшлан, Бурханы ажлыг ийнхүү шүүж байна вэ? Агуу улаан лууны ёрын муу хүчин яагаад Бурханыг улайран дайрч давшилж, яллаж, чуулганыг нь дарлаж байна вэ? Шашны хүрээн дэх антихрист бүлгүүдийг оролцуулаад Сатанд харьяалагддаг бүх ёрын муу хүчин яагаад Төгс Хүчит Бурханыг ялладаг вэ? Яагаад гэвэл, өөрийнх нь төгсгөл ойрхон байгааг, мөн Бурхан аль хэдийн хаанчлалаа олж авч, хаанчлал газар дээр ирснийг болон Бурхантай шийдвэрлэх тулаан хийхгүй бол нэн даруй мөхөх болно гэдгээ Сатан мэддэг. Чи энэ баримтыг ухаарсан уу? Хятадын Коммунист засгийн газар Төгс Хүчит Бурханы ажлыг улайран яллаж байгааг сонсмогцоо будилсан олон хүн үүнийг үнэн зам байх боломжгүй гэж боддог. Шашны хүрээний пастор, ахлагчдын өргөн тархсан яллалтыг хармагцаа тэд үүнийг үнэн зам гарцаагүй биш гэж боддог. Энэ хүмүүс ямар маягаар будилдаг вэ? Тэд дэлхий ертөнцийн харанхуй, ёрын муу мөн чанарыг нэвт харж чаддаг уу? “Гэрэл харанхуйг гийгүүлдэг; харанхуй түүнийг дийлдэггүй” (Иохан 1:5). гэж Библид өгүүлдэг. Тэд эдгээр үгийг үнэхээр ойлгодог уу? “Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг” (1Иохан 5:19). Тэд эдгээр үгийн жинхэнэ утгыг ойлгож чадах уу? Тэд юуг ч нэвт харж чаддаггүй. Хэрвээ энэ нь үнэн зам байсан бол, хэрвээ Бурхан ирчихсэн байсан бол Хятадын засгийн газар болон шашны хүрээнийхэн угтаж авах ёстой ба тэр үед л энэ нь үнэн зам байж чадна гэж тэд боддог. Энэ нь ямар гээч логик вэ? Сатаны логик бус уу? Зарим хүн Бурханы ажлыг судлах үедээ Төгс Хүчит Бурханы Чуулган буюу Зүүний Аянгыг дэлхий ертөнц угтан авч, хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг, мөн шашны хүрээнийхэн үүнийг угтан авч, хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг эхлээд хардаг. “Дэлхий ертөнц үүнийг угтан авч, ялангуяа ХКН-ын засгийн газар үүнийг үнэн зам мөн гэж тунхагласан тохиолдолд л бид итгэж болно. Үүнийг үнэн зам, Эзэн Есүсийн эргэн ирэлт мөн гэж шашны хүрээний бүх пастор, ахлагч тунхагласан цагт л бид хүлээн зөвшөөрч болно.” Ингэж будилсан хүмүүс олон байдаг уу? Зарим хүнийг яг Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын даваан дээр байхад нь агуу улаан луу буюу Сатан туршихаар ирээд, “Төгс Хүчит Бурханы Чуулган хүмүүсийг барьцаалдаг. Чи Төгс Хүчит Бурханд итгэхгүй байж болохгүй, эс бөгөөс тэд нүдийг чинь ухаж, чихийг чинь тасалж, хөлийг чинь хугална” гэдэг. Хэрвээ үнэхээр ингэдэг байсан бол аль эрт нүдээ ухуулж, чихээ огтлуулсан хэчнээн хүн дэлхий дээр байх байсан бэ? Чи нэг ч гэсэн тийм тохиолдол харсан уу? Бурханы төлөө өөрсдийгөө зориулсан бүх хүний дундаас чи, барьцаалагдаад орхин явж чадаагүйгээсээ болж арга буюу зориулж байгаа хүнийг харсан уу? Хэрвээ тэд үнэхээр барьцаалагдсан бол ажил болон номлол нь үр дүнтэй байх уу? Уураг тархитай хэн боловч үүнийг тунгааж, ингэж бодно: “Тийм шүү. Энэ бол ХКН-ын зохиосон цуу яриа, ХКН-ын ярьсан худал хуурмаг. Диавол Сатан цуу яриа тараахдаа үнэхээр сайн—би яагаад энэ үнэнийг хараагүй байдаг билээ?” Зарим хүн агуу улаан лууны эдгээр үгэнд итгэдэггүй бол бусад нь эдгээр зүйлийг сонсоод айж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж зүрхлэхээ больдог. “Цаашдаа би үүнд өөрийгөө зориулж чадахгүй. Ингэх аюултай; би амиа алдаж магадгүй!” Тэгээд тэд ухарч няцдаг. Энэ хүмүүст ойлгох чадвар байна уу? Байхгүй; тэдэнд ялган таних чадвар дутдаг. Зарим нь бас: “Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы үг, Бурханы дуу хоолой мөн гэдгийг би харж байна. Төгс Хүчит Бурханы үг бол үнэн гэж би үндсэндээ тодорхойлсон, гэхдээ Төгс Хүчит Бурханы Чуулган гэх энэ байгууллага юу вэ? Би үүнийг хараахан бүрэн судлаагүй—энэ чуулганы тухай ойлголт надад байхгүй. Тэд үнэхээр хүмүүсийг барьцаалах чадвартай юу? Хэрвээ тэд намайг барьцаалбал нүдийг минь ухаж, чихийг минь таслах уу?” гэдэг. Энд тэдний төөрөгдөл оршдог. Тэд: “Би тэдэнтэй нэгдэж болохгүй. Тэд нүдийг минь ухаж, чихийг минь тасалбал яах болж байна аа? Би насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болохгүй гэж үү? Би Төгс Хүчит Бурханы Чуулганыг одоо ч тодорхой мэдэхгүй; энэ талаар ойлголтгүй. Гэхдээ Төгс Хүчит Бурханы үгийн тухайд бол би үндсэндээ итгэлтэй байна. Тэдгээр нь Бурханы дуу хоолой мөн бөгөөд үнэнийг агуулдаг” гэцгээдэг. Тэд судлахдаа маш хянамгай байдаг: Эхлээд Бурханы үг мөн эсэхийг нь харахын тулд эхлээд Төгс Хүчит Бурханы үгийг шинжилдэг. Тэдгээр нь үнэхээр Бурханы үг мөн юм гэдгийг хүлээн зөвшөөрмөгцөө улмаар Төгс Хүчит Бурханы Чуулган жинхэнэ чуулган мөн эсэхийг судалдаг. “Төгс Хүчит Бурханы Чуулган гэмт хэргийн бүлэглэл боловч Төгс Хүчит Бурханы үг нь бодитой байвал асуудалтай бус уу?” гэж тэд боддог. Ер нь тэгэх боломжтой гэж та нар хэлэх үү? Хэрвээ тийм байсан бол Төгс Хүчит Бурханы Чуулган жинхэнэ чуулган биш байх байв. Бурханы үгийг түгээн, Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийдэг Төгс Хүчит Бурханы Чуулган тэдний төсөөлдөгчлөн Бурханд харьяалагддаг хүмүүсээс бүрддэггүй, харин хүний байгууллага байсан бол Төгс Хүчит Бурханы ажил ердөө луйвар байх байсан бус уу? Тэгвэл хэн Бурханы үгийг номлож, гэрчилж байгаа юм бэ? Хэн Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийж байгаа вэ? Бурхан хүмүүсийн байгууллага буюу гэмт хэргийн бүлэглэлийнхэнд Өөрийг нь өргөмжилж, Өөрт нь гэрчлэл хийхийг яаж зөвшөөрөх юм бэ? Тэгэх нь Бурханыг доромжилсон хэрэг болох бус уу? Бурхан Өөрийгөө доромжилж чадна гэж үү? Зарим хүн энэ асуудлыг нэвт харж чаддаггүй. Тэд Бурханы үгийг хүлээн зөвшөөрсөн атлаа Төгс Хүчит Бурханы Чуулган үнэндээ ямар чуулган болохыг тодорхой харж чаддаггүй—тэд үүнд итгэж зүрхэлдэггүй. “Би та нартай холбоотой байхыг хүсдэггүй. Та нар намайг барьцаалбал яах юм бэ?” гэж тэд бодож байгаа. Энэ хүмүүсийг үе үеийн туршид Эзэний төлөө амиа өргөсөн ариун хүмүүстэй харьцуулахын ч аргагүй. Эзэн Есүс өөрсдийг нь номлуулахаар илгээхэд сүрэг чононд хонь хаяж өгч байгаатай адил байсан ч тэрхүү ариун хүмүүс бүгд явж зүрхэлсэн юм. Одоо энэ хүмүүс Төгс Хүчит Бурханы үг бол үнэн агаад Бурханы дуу хоолой мөн гэдгийг тодорхой мэддэг боловч хулчгар, аймхай бөгөөд цуу ярианаас болж Төгс Хүчит Бурханы Чуулгантай холбоо тогтоож зүрхэлдэггүй. Бурханы хувьд энэ нь урам хугармаар биш үү? Хүмүүсийн хөөрхийлөлтэй итгэл болон диавол Сатаныг сонсож, түүнд итгэдэг явдал нь хүн төрөлхтний эмгэнэл билээ.

Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт нэлээд аз жаргалтай байж, Бурханыг дуулгавартай дагаж, дуу хоолойг нь анхааралтай сонсож байсан боловч эцэст нь юу тэднийг нүгэл үйлдэхэд хүргэсэн бэ? Бурхан тэдэнтэй ярьсны дараа Сатан уруу татах хэдхэн үг хэлсэн бөгөөд тэр хоёр энэ үгэнд нь итгээд нүгэл үйлджээ. Тэд Бурханаас нэн даруй хагацан, Бурхан тэдэнтэй ярихаа больж, нүүрээ тэднээс нуусан юм. Энэ нь хүний эмгэнэлт явдал биш гэж үү? Төгс Хүчит Бурханы үгийг сонссоныхоо дараа нэлээд хэдэн хүн, “Өө, энэ чинь үнэхээр Бурханы дуу хоолой байна; энэ үнэхээр үнэн байна. Эдгээр үг маш бодитой юм, Эзэн Есүс ажиллах хугацаандаа ийм олон үг хэлээгүй шүү дээ” гэцгээдэг. Тэд нүд ирмэхийн зуурт Бурханы тэвэрт дахин нэг удаа эргээд ирсэн мэт, жаргалтай, сэтгэл хангалуун байдаг. “Чи Зүүний Аянгын тухай сонссон уу? Тэр чинь гэмт хэргийн бүлэглэл. Хэрвээ тэдний номлодог сайн мэдээнд итгэхгүй бол нүдийг чинь ухаж, чихийг чинь огтолно. Тэд аймшигтай шүү! Хэрвээ чи тэдэнтэй холбоо тогтоовол хянуур байх учиртай. Ямар ч байсан урхинд нь бүү унаарай” хэмээн яг тэр мөчид Сатаны уруу таталт ирэх юм гэж хэн бодох вэ. Сатаны энэхүү уруу таталт тэднийг төөрөгдүүлж, хянадаг тул тэд цаашид Бурханы төлөө өөрсдийгөө зарцуулж зүрхэлдэггүй. “Насан туршдаа ухаалаг байсан ч ганц хормын мунхаглалаас болж сүйрэх” гэж үүнийг хэлдэг. Эх газрын Хятад даяар нүдээ ухуулж, чихээ таслуулсан нэг ч гэсэн тохиолдол байгаа эсэхийг тэд анхаарч үздэггүй. Хэрвээ нэг л тийм тохиолдол байсан бол ХКН ер нь зөөлөн хандах байсан гэж үү? Тэд бүх хэвлэл мэдээллийг дайчлан дэлхий дахинд зарлах байсан бөгөөд тус мэдээг олон хоногоор тараахын тулд бүхнийг цацах байсан юм. Гэхдээ ганц ч ийм тохиолдол олдохгүй—энэ бол илт зохиомол зүйл. ХКН ийм зүйл хийх боломжийг хэзээ ч орхидоггүй, гэсэн ч Сатанд уруу татагдсан хүмүүс ХКН яг үнэндээ юу болохыг таньдаггүй. Тэд ХКН-ын маш олон жилийн турш үйлдсэн бүх ёрын мууг, хийсэн бүх аймшигтай зүйлсийг нь нэвт харж чаддаггүй. ХКН-ын хэвлэл мэдээллээр хэлсэн зүйлд өчүүхэн төдий ч үнэн байдаггүй атал энэ хүмүүс үүнийг нэвт харж чаддаггүй.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл, 130-р дэвтэр -ээс

ХКН-ын засгийн газар яагаад Зүүний Аянгыг гаж урсгал гэж тодорхойлсон тухай зарим хүн асуудаг.

ХКН бол бурхангүй үзэлтэй нам. Тэд юу юунаас ч илүү Бурханыг эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг. Мөн жинхэнэ Бурханд итгэдэг бүх чуулган болон бүлгийг муу ёрын гаж урсгал хэмээн тодорхойлоод, Библийг гаж урсгалын ном гэж олон нийтэд нээлттэй зарлан тунхагласан. Энэ бол нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт. Бид яаж үүнийг мэдэхгүй байх юм бэ? Түүнээс гадна, бид энэ олон жил Эзэн Есүст итгэснийхээ төлөө хавчлага дарамтад хангалттай амсаагүй гэж үү? Хангалттай олон номлогч, Христэд итгэгчдийг тэд үхтэл нь хяхан хавчиж, шоронд хориогүй гэж үү? Бид ХКН-ын засгийн газрын цуурхлыг одоо болтол сонсож яаж чадаж байна аа? Гаж урсгал болон сайн шашныг хооронд нь ялгах тухайд, үүнийг улс төрийн нам, эсвэл хүн хүссэнээрээ ялгаж салгаж чадахгүй, цаашлаад ямар нэг улс орон, эсвэл улсын үндсэн хууль ч тодорхойлж чадахгүй. Сайн шашныг, хүн төрөлхтөнд ашиг тусаа өгдөг эерэг зүйл гэж үздэг. Гаж урсгал бол хүн төрөлхтнийг завхруулдаг сөрөг зүйл. Хэрвээ бид ямарваа нэг чуулганы сайн шашин, эсвэл муу ёрын гаж урсгал эсэхийг тодорхойлохыг хүсвэл энэ нь эерэг үү, эсвэл сөрөг зүйл үү гэдэгт үндэслэх учиртай. Бурханаас ирсэн хийгээд Бурханы ажлаас бий болсон чуулганууд сайн шашин мөн. Сатанаас ирсэн бүхэн, муу ёрын сүнсний ажлыг гаж урсгал гэж үзнэ. ХКН-ын засгийн газрыг, Бурханыг хамгийн их эсэргүүцэж, үнэнийг үзэн яддаг сатаны дэглэм гэж үздэг. ХКН бол жинхэнэ гаж урсгал мөн. Бурханд итгэх итгэлийн талаар санал бодлоо хэлэх эрх тэдэнд байхгүйн дээр шашны итгэл үнэмшилтэй ямар нэгэн бүлэг, эсвэл чуулганыг яллах эрхгүй.

Зүүний Аянгад үзүүлэх ХКН-ын засгийн газрын хавчлага шахалт бусад аль ч шашны урсгалынхаас ширүүн байдгийн улмаас зарим хүн засгийн газарыг дагаж Зүүний Аянгыг муу ёрын буруу номтон хэмээн ялладаг, энэ үзэл бодол үнэнтэй нийцэх үү? ХКН-ын сатаны дэглэмийн Зүүний Аянгын эсрэг авч буй хатуу арга хэмжээ нь хамгийн ширүүн, хамгийн жигшмээр юм. ХКН үнэнээс хамгийн ихээр эмээдэг, Бурханыг хамгийн ихээр жигшдэгийг хангалттай харуулж байна. Энэ хэдэн жилд Хятадын гэр чуулганууд болон нууц чуулгануудыг ХКН-ын дэглэм яллаж, хавчиж, мөрдөн мөшгөсөөр ирсэн. Үүний улмаас бид Эзэн Есүс бол жинхэнэ Бурхан, үнэн зам гэдгийг үгүйсгэх юм гэж үү? Бид Бурханд олон жил итгэж ирсэн. Бид үүнийг нэвт харж чадахгүй гэж үү? ХКН үнэнийг үргэлж гуйвуулан мушгиж, зөв бурууг сольдог. Энэ бол диавол Сатаны мөн чанар. Бид сайн шашин, муу ёрын гаж урсгал хоёрыг одоо болтол ялгаж чадахгүй байгаа гэж үү? Жинхэнэ Бурханд итгэдэг бүх чуулган бол сайн шашин. Хуурамч бурхад, муу ёрын сүнс эсвэл Сатанд итгэдэг бүхэн гаж урсгалууд. Бурхангүй үзэл болон хувьслын онол гэх мэт Бурханыг үгүйсгэдэг, Бурханыг эсэргүүцдэг тэрс үзлийг дэмждэг бүхэн бүгд гаж урсгал юм. Одоо Зүүний Аянгыг засгийн газрын зүгээс айхтар ширүүн яллаж, хатуу арга хэмжээ авч байна. Үүнийг бүх дэлхий тодорхой харах боломжтой. Хүмүүс үнэхээр ялгаж чаддаг л бол энэхүү сатаны дэглэм юуг хамгийн ихээр эсэргүүцэн жигшдэгийг харах ёстой бөгөөд үнэн зам гэж юу болохыг мэдэж чадна. ХКН үнэнийг хамгийн их жигшдэг, хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрөх вий гэхээс хамгийн ихээр айдаг. Тийм болохоор л Бурханыг ингэж их эсэргүүцдэг. Эцсийн өдрүүдэд зөвхөн Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд үнэнийг илэрхийлж байгаа, зөвхөн Төгс Хүчит Бурхан л хүн төрөлхтнийг аварч, ариусгах ажлыг хийж байгаа. Энэ баримт биш гэж үү? Энэнээс л бид ХКН Төгс Хүчит Бурханы Чуулганыг хамгийн их жигшиж, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг шалтгааныг олж харж чадна. Эзэний илрэлтийг хүлээж буй хүн бүхэн нүдээ сайн нээгээд эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хэн гүйцэтгэж байгааг харах хэрэгтэй!

Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариултаас

Үнэнийг олж авах нь хүнд амархан байдаг уу? Хэрэв хүн тулгарсан асуудлын учрыг олж чадахгүй бол үнэнийг эзэмшээгүйгээс тэр юм. Хэрэв хүн өөртөө тулгарсан аливаа зүйлийн учрыг олж чаддаг, мөн Бурханыг дагаж, шүтэн мөргөхөд нь юу ч нөлөөлдөггүй бол тэрээр үнэнийг эзэмшдэг. Хэрэв ямар нэг зүйл тохиолдох үед чи идэвхгүй болж, үзэлтэй болж, Бурханд эргэлзэн, эсвэл Бурханаас урвах чадвартай бол чамд үнэн алга. Чи харалган агаад Бурханы талаар ямар ч мэдлэггүй учраас өөртөө тохиолдсон юуны ч учрыг олж чадахгүй! Бурханыг мэддэггүй хүмүүст асар олон саад тотгор байдаг, тийм биз? Бурханыг мэддэггүй хүмүүстэй харьцахад амаргүй байдаг биш үү? Бурханы талаар ямар ч мэдлэггүй хүмүүс Түүнийг эцсээ хүртэл дагаж чаддаг уу? Тэгнэ гэдэг амаргүй ажил байх сан! Бурханы талаарх мэдлэг дулимаг хүмүүс хэзээ хэзээгүй Түүнийг эсэргүүцэж, үгүйсгэж, Түүнээс урваж магад. Тэд Бурханаас урвах 100% аюултай! Та нар одоо Бурханаас урвах аюулд байна уу? Та нар бүгд ингэх аюулд байна, тийм биз? Чи бүх зүйлд зарчимтай байдлаар хандах ёстой бөгөөд Бурханыг ойлгож, мэднэ гэдэг энгийн асуудал биш юм. Хэрэв чи Бурханыг ойлгодоггүй, Түүний талаар ямар ч мэдлэггүй бол Сатаны худал хуурмагт итгэхдээ амархан байх болно. Агуу улаан луу, шашны хүрээнийхний хэлдэг бүхэнд итгэдэг хүмүүсийг бид юу гэж нэрлэдэг билээ? Мунхгууд! Тэдгээр үг хаанаас гардаг вэ? Тэдгээр нь диаволын амнаас улбаатай атал чи итгэсээр л байдаг. Чи мунхаг бус уу? Чи Сатаны урхинд унаж, Сатан чамайг тарниджээ. Хэрэв чи Бурханы үгэнд болон Бурханы ариун, зөвт байдалд итгэдэггүй, мөн Бурхан бол үнэн гэдэгт итгэхийн оронд Сатаны үгэнд итгэдэг бол үүнийг чинь харалган байх гэдэг юм! Чи Бурханд итгэдэг биш үү? Сатаны үгийг үнэн, боломжтой, итгүүштэй гэж боддог юм бол чи үнэндээ Бурханд итгэдэг юм уу, Сатанд итгэдэг юм уу? Чамайг Бурханд нэр төдий итгэж, харин бодит байдал дээр Сатанд л зүрх сэтгэлээсээ хамгийн их итгэдэг гэж хэлэхэд болох биш үү? Сатаны амнаас ямар ч үнэн гарч болно гэж та нар бүгд итгэдэг үү? Та бүгд итгэдэггүй гэж хэлдэг. Тэгвэл энэ бодит байдлыг бид яаж тайлбарлаж болох вэ? “Мэгжийн чихээр торгон хэтэвч хийж болохгүй” гэж хүн хэлдэг. Энэ бол оновчтой үг юм. Чи үүний утгыг үнэхээр ойлгомогцоо Сатаны амнаас хэзээ ч, ямар ч үнэн гарахгүй гэдгийг мэдэх болно. Энд ямар ч хэрэг болохгүй хоосон сургаалыг л ойлгодог зарим нэг хүн бий, учир нь Сатан нэг юм хэлэнгүүт л тэд: “Хөөе! Тэр үнэн байж магадгүй шүү!” хэмээн дахиад л итгэнэ. Тэгвэл тэд өнгөрчээ! “Мэгжийн чихээр торгон хэтэвч хийж болохгүй.” Сатаны амнаас хэзээ ч үнэн гарч чадахгүй. Сатаны амнаас гарсан юу ч бай, үргэлж худал хуурмаг, цуу яриа байх болно; Сатан үргэлж эерэг зүйлийг хуурамчаар буруутгаж, гуйвуулж, гүтгэж, гүжирдэх болно! Чи үүнийг үнэн гэж итгэдэг үү? Хэрэв Төгс Хүчит Бурханы Чуулганыг олон хүн гүжирдэж, цуу яриа тарааж, хуурамчаар буруутгаж эхэлбэл чи яах вэ? Энэ бүгд худал хуурмагаас цаашгүй гэдгийг харж, тэдний хэлдэг бүхнийг үл тоож, үүнийг зүрх сэтгэлдээ голж чадах уу? Чи эдгээр зүйлийг голох чадвартай байх ёстой. Чи юу ч сонслоо гэсэн эдгээр үг хаанаас гарсан тухай эхлээд тодорхой мэдэх хэрэгтэй. Хэрэв Бурханы амнаас гарсан бол тэдгээр нь үнэн юм. Хэрэв Ариун Сүнсний ашигладаг хүний хэлсэн үг бол тэдгээр нь итгэл даахуйц юм. Хэрэв үл итгэгч, шашны хүмүүс юм уу агуу улаан лууны хэлсэн үг байвал тэдгээр нь итгэл даахааргүй билээ. Чи тэдгээрийг шууд голох ёстой; тэдгээрийг бүү хүлээн зөвшөөр. Тэдгээр нь жаахан ортой байлаа ч гэсэн баримтыг гуйвуулдаг, худал буруутгал, гүтгэлгийн үг хэвээр байдаг. “Жаоюанийн хэргийн” талаар та бүгд юу гэж боддог вэ? Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулганыг гүтгэж, нэр хүндэд нь халдан, урхидахын төлөөх агуу улаан лууны оролдлого байсан. Холбогдсон хүмүүс нь ердөө Төгс Хүчит Бурханд итгэдэггүй байсан юм. Тэдний зарим нь хуурамч Христтэй нэгдсэн байсан; хуурамч Христэд итгэн, Бурханы гэрийг ялангуяа эсэргүүцдэг байсан. Тэр хүмүүс бол Бурханы гэрээс шал эсрэг юм. Тэд муу ёрын сүнснүүдэд хамаардаг. Тэднийг яаж Төгс Хүчит Бурханы Чуулганы нэг хэсэг гэж авч үзэж чадав аа? Тэд Төгс Хүчит Бурханы Чуулганы нэг хэсэг огт биш байсан бөгөөд Бурханы гэр дэх хэн ч тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байх байсан юм. Хүнд Бурханы талаарх жинхэнэ мэдлэг, ойлголт чухамдаа бий эсэхээр бүх зүйл тодорхойлогддог. Хэрэв чи зүгээр л зарим нэг үндсэн сургаалаас өөр зүйл ойлгодоггүй бол ямар ч нэмэргүй юм; энэ нь Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн орыг авч чадахгүй. Бурханы талаарх жинхэнэ мэдлэг, ойлголттой байснаар л чи Сатаны заль мэхэнд хууртахгүй бөгөөд тэр үед л чи Сатаны бүх худал хуурмагийг голж чадна. Тэр үед л Сатаны уруу таталтыг ялан дийлж чадах юм.

Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл XI дэх “‘Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III’ гэх Бурханы үгийн тухай номлол, нөхөрлөл (I)”-ээс

Өмнөх:Асуулт 40: Төгс Хүчит Бурхан буюу эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг ариусгаж, аврахын тулд үнэнийг илэрхийлж, шүүлтийн ажлаа хийдэг, гэсэн ч Тэр шашны ертөнц болон Хятадын Коммунист засгийн газрын аль алиных нь ширүүн эсэргүүцэл, харгис дарангуйллыг туулдаг. Христийг яллаж, доромжилж, баривчилж, үгүй хийхийн тулд ХХКН-ын засгийн газар бүх хэвлэл мэдээлэл, зэвсэгт хүчнээ хүртэл дайчилдаг. Эзэн Есүсийг төрөх үед “Израилийн Хаан” төрсөн гэдгийг Херод Хаан сонссон бөгөөд Бетлехемд байсан, хоёроос доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөсөн; тэрээр Христийг амьд үлдээсний оронд арван мянган нярайг хилсээр хөнөөхийг илүүд үзэж байв. Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд махбод болсон, тэгвэл шашны ертөнц болон бурхангүй үзэлтэй Хятадын засгийн газар яагаад Бурханы илрэлт болон ажлыг улайран яллаж, доромжилдог юм бэ? Христийг загалмайд цовдлохын тулд тэд яагаад бүх улс орны хүчийг тарамдаж, хичээл чармайлтаа үл хайрладаг юм бэ? Яагаад хүн төрөлхтөн ийм ёрын муу байдаг юм бэ? Яагаад тэд Бурханыг ингэж үзэн ядаж, өөрсдийгөө Түүний эсрэг тавьдаг юм бэ?

Дараах:Аврал хүртэхийн тулд хүн Бурханы шүүлт, гэсгээлтийг хэрхэн туулах ёстой вэ?

Холбогдох агуулга